|
Кино зохиолч, хөгжмийн зохиолч, найруулагч, зураглаач
Бямбын Ринчен, зохиолч, 1905-1991
Цэндийн Дамдинсүрэн, зохиолч,
1908-1986
Дашдоржийн
Нацагдорж, зохиолч, 1906-1937
Төмөрийн Нацагдорж, кино
зохиолч, найруулагч, 1910-1968, 1936 онд Кино үйлдвэрт
Минжүүрийн Болд, найруулагч, жүжигчин, 1910-1990
Донровын Намдаг, кино зохиолч,
1911-1984
Дэндэвийн Чимид-Осор,
найруулагч, жүжигчин 1912-1987
Лувсаншаравын
Намхайцэрэн, зураач, 1913-1992
Сэрээтэрийн Дэмбэрэл, анхны зураглаач, 1915-1988, 1936 онд Кино
үйлдвэрт
Чадраабал Лодойдамба, кино зохиолч, 1916-1969
Пүрэвийн Хорлоо, зохиолч, 1917
Эрдэнэбат
ханы Оюун, кино зохиолч, 1918-2001
Шагдаржавын Нацагдорж,
кино зохиолч, түүхч, 1918-2001
Балдангийн Дэмбэрэл,
зураглаач 1918-1985, 1936 онд Кино үйлдвэрт
Дэжидийн Жигжид,
найруулагч,1919-1989
Цэвээний Зандраа, кино зохиолч, найруулагч, 1919
Сономын Удвал, зохиолч, 1921-1991
Жамбын Пүрэв, зохиолч, 1921
Дамбын Ганжуур, зураглаач 1922-1962, 1936 онд Кино үйлдвэрт
Жамъянгийн Бунтар, найруулагч 1928-1994
Сэнгийн Эрдэнэ, зохиолч,
1929-2000
Бадрахын Сумхүү, найруулагч 1929-2003
Ойдовын Уртнасан, баримтат киноны зураглаач, 1929
Равжаагийн Доржпалам, кино зураглаач, найруулагч 1930-1990
Гэнэнгийн Цэрэн, зураглаач, 1930-2002
Сормууниршийн Дашдооров, кино зохиолч, 1935-1999
Халтарын Дамдин, найруулагч, зураглаач 1939
Гомбожавын Жигжидсүрэн, кино зохиолч, найруулагч 1942
Бэгзийн Балжинням, кино найруулагч, зураглаач 1943
Найдангийн Нямдаваа, кино найруулагч 1944-1996
Бавуугийн Лхагвасүрэн,
зохиолч, 1945
Дамдинсүрэнгийн Юндэндорж, баримтат кино найруулагч, 1945-1998
Гэсэржавын Маш, зураглаач, 1948
Нацагийн Жанцанноров, хөгжмийн зохиолч,1949
Ичинхорлоогийн Нямгаваа, найруулагч 1950
Гомбожавын Мэнд-Ооёо,
зохиолч, 1952
Жигжидийн Биндэр, кино найруулагч, зураглаач, 1957
Сэмбийн
Гончигсумлаа, хөгжмийн зохиолч,1915-1991
Гончигийн Бирваа, хөгжмийн зохиолч, 1916-2006
Билэгийн Дамдинсүрэн,
хөгжмийн зохиолч, 1919-1992
Лувсанжамбын Мөрдорж,
хөгжмийн зохиолч, 1919-1996
Эрэгзэнгийн Чойдог, хөгжмийн
зохиолч,1926-1988
Дагвын Лувсаншарав,
хөгжмийн зохиолч,1926
Цэгмидийн Намсрайжав,
хөгжмийн зохиолч,1927-1987
Баянцагааны Түмэнжаргал, хөгжмийн зохиолч,
1932-2001
Пүрэвжавын Хаянхярваа, хөгжмийн зохиолч, 1935
Чойсүрэнгийн Жамсранжав, хөгжмийн зохиолч, 1943-1994
Зундуйн Хангал, хөгжмийн зохиолч,1948
Гаадангийн Алтанхуяг, хөгжмийн зохиолч, 1948
Нацагийн Жанцанноров, хөгжмийн зохиолч,1949
Цэдэн-Ишийн Чинзориг, хөгжмийн зохиолч,1953-2002
Сүрэнгийн Соронзонболд, хөгжмийн зохиолч, 1958
Үнэн
түүхийг нь мэддэг болов уу тэд
Буурал түүхийн
гэрч оройгүй байшин -
С.Батчулуун
Odriin sonin
Улсын нийслэл Улаанбаатар
хот маань төвдөө оройгүй байшинтай
болоод чамгүй хугацаа өнгөрлөө. Нүдний
булай болсон ийм байшинг буулгаад
хаяхгүй гэж омогдох нэгэн ч байх
бололтой. Бас "Цогт тайж" киноны зургийг
авч улсын "Сүлд дуу"-г тэнд зохиож
байсан түүхийн дурсгалтай байшин гэж
өмгөөлөн хамгаалах "Ахмадын чөлөөт
холбоо" гэх газар ч хаягаа хадаад манаж
байдаг болсон. Уул нь энэ байшинд
Монголын анхны кино үйлдвэр 1935 онд
байгуулагдаж, бас Монголын хувьсгалт
залуучуудын эвлэлийн төв хороо байрлах
болж хоёр газрын хооронд хөөрхөн тэмцэл
өрнөж байсныг мэдэх гэрчүүд өнөө ч
байсаар байна. Харин Монголын кино
үйлдвэр энэ байшинг шинээр бариад оров
уу эсвэл өөр газрын орд, харш байв уу
гэдгийг хэлэх хүн өнөө хэр үгүй болсон
бололтой.
Тиймээс ч оройгоо
хуулуулж, орц, цонхоо хадуулж, дээс
оосроор хүлүүлж, ноос нь хөглөрсөн тэмээ
шиг даавуу, цаасаар нэмнүүлж дайнд
өртсөн аятай байх болжээ. Энэ жил
Улаанбаатар хотын нээлттэй хаалганы
өдрийг төв талбайд хийхэд нь 1924 онд
нийслэлээ "Улаанбаатар" гэж нэрлүүлсэн
хотын захиргаа гэх том айл хаа, хаана
байрлаж, орд харшаа сүндэрлүүлсээр
өнөөгийн барьж байгаа хар шилэн байшинд
орох гэж байгаа юм бол гэсэн бодолд
хөтлөгдөн түүхэн замналыг нь сонирхсон ч
өнөөгийн байрлаж байгаа хуучны "Алтай"
зочид буудлын байшингаас өөрийг олж
сонссонгүй. Харин төв талбайн хойморт
Улаанбаатар хотын түүх шинэчлэн
байгуулалтын музей гэсэн хаягтай
жотгорыг хараад баярлаж орвол өмнөхөөс
илүүтэйг эс сонсон урам хугарч билээ.
Нийслэл хотод хот
хөдөөнөөс зогсохгүй, дэлхийн өнцөг булан
бүрээс хэдэн зуун мянган зочин ирдэг
болсон өнөө үед миний адил Улаанбаатар
хотын түүхийг сонирхож, үгүйдээ л хотын
захиргаа нь хаана ямар газруудад байрлаж
байгаад одоо энэ хар шилэн байшинд орох
гэж байгаа юм бол гэж бодож л байгаа.
Дэлхийн ямар ч улс, оронд өөрийн түүхийг
илтгэж чадах өчүүхэн зүйлийг ч өмгөөлөн
хамгаалж байдгийг хэн хүнгүй мэднэ дээ.
Манайх болохоор тэр чухал
зүйлээ хоцрогдсон, адгийн зүйл мэтээр
үзэж устган алга болгоод оронд нь орчин
үеийн сайхан зүйл гэдгээ босгож санаа
амардаг бололтой. Би өөрийгөө хичнээн
чамлаж байвч Монгол кино үйлдвэрийн
анхны оройгүй болсон байшингийн талаар
мэдэх зүйлээ уншигч танд толилуулъя.
Хотын түүх судлаач эрхэм дүү нарт хэрэг
болох болов уу.
Монгол Улсын 1935 оны
аравдугаар сарын 11-нд Ардын Сайд нарын
Зөвлөлийн 32 дугаар хурлаар үндэсний
кино үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах
тухай хэлэлцэн энэ ажлыг нэгэн тийш
болгохын тулд нөхөр Довчин, Гонжоон,
Чимэддаваа нарыг комисс болгон томилж
мөнхүү комиссын даргад Довчинг томилон
боловсруулан гүйцэтгүүлсүгэй гэсэн
байдаг бол 1936 оны хоёрдугаар сарын
3-ны өдөр Ардын Сайд нарын Зөвлөлийн
Ерөнхий сайдаас гаргасан тушаалаар...
Улаанбаатар хотын захиргааны байрыг
СнЗ-ийн тогтоол ёсоор нэгэнт Кино
үйлдвэрийн газар шилжүүлсэн болох тул
одоо Улаанбаатар хотын захиргааг
аппаратын хамтаар Намын төв хорооны
хуучин байшинд очиж суухыг зөвшөөрсүгэй
хэмээн тушааснаар зарим өрөө тасалгааг
нэмж гаргах, галлагаатай пийшингүүдийг
буулган уурын зуухаар халаах, цэвэр ус
болон цахилгаан хангамжийг оновчтой
болгож хашаа хамгаалалт хийсэн байдаг.
Энд нэр заасан Чимэддаваа
бол 1933-1936 онд хотын захиргааны дарга
байсан Дамдингийн Чимэддаваа бөгөөд
түүний өмнөх дарга нь мөн нэр дурдсан
Сангийн яамны сайд Довчин байсан юм.
Тэгэхээр оройгүй босон хажиглагдаж
байгаа байшин маань нийслэлээ
Улаанбаатар гэж нэрлэснээс хойш хотын
захиргааны хамгийн анхны суурьших болсон
европ маягийн хоёр давхар тоосгон байшин
байх нь ээ. Нийслэл хүрээг нийслэл
Улаанбаатар гэж нэрлэж хотын түр
захиргааг жинхэнэ захиргаа болгохоор
БНМАУ-ын анхдугаар их хурлаас тогтоосон
бол 1925 онд Улаанбаатар хотын жинхэнэ
захиргааг хотын ард олны ардчилсан
сонгуулийн үндсэн дээр хөдөлмөрчдийн
хурлаар байгуулж улсын хоёрдугаар их
хурлаар "Улаанбаатар хотын захиргааны
газрын дагаж явах дүрэм"-ийг 1925 оны
арванхоёрдугаар сарын 11-нд баталж
байжээ. үүнээс өмнө хотод байсан бүх
ардууд зөвхөн өөр өөрийн уугуул нутгийн
аймаг, хошууны захиргаанд байсан учраас
хотын захиргаа өөрийн харьяат ард
иргэнтэй байх зайлшгүйг МАХН-ын Төв
хорооны тэргүүлэгчдийн 1925 оны
дөрөвдүгээр сарын хурлаар хэлэлцээд "хотын
газар үргэлж суух бөгөөд хөдөө салбар
гэр оронгүйг нь хотын жинхэнэ харьяат
болговоос зохих тул эдүгээгийн
мэдүүлэгсдийн дотор хөдөө гэр орон бүхий
хүмүүс байх тул ялган салгаж явуулахыг
гүйцэтгэхээр тогтоов" хэмээжээ. үүний
үндсэн дээр 1927 онд тусгай үнэмлэх
бичиг бүхий хотын жинхэнэ харьяат буй
болсныг цухас дурдаад 1931 онд
Улаанбаатар хотод анх ирж байсан Завхан
аймгийн Улиастай хотод төрсөн "Цогт тайж"
кино зургийн даргаар ажиллаж байсан
Лайбузын Дүгэрсүрэн 1963 онд бичсэн "Улаанбаатар
хот" гэдэг номондоо тэр үед /1925 он С.Б/
хотын захиргаа тусгай байшин барилгатай
болж чадаагүй байсан учир Чойжин ламын
сүмийн зүүн өмнө буй хэсэг сул газарт
хашаа хатгаж томоохон эсгий гэр хоёрыг
бэлтгэн барьсан байжээ. Хотын захиргаа
одоо байгаа барилгадаа 1936 онд оржээ.
Түүнээс өмнө кино үйлдвэрийн хуучин
байшинд байжээ гэснээс үзэхэд хотын
захиргааны хамгийн анхны байшин бол
өнөөдөр оройгүй болоод байгаа "Ахмадын
чөлөөт холбоо"-ны манаж байгаа байшин нь
гарцаагүй мөн юм. Харин 1936 онд орсон
байшин гэдэг нь Намын төв хорооны анхны
байшин бөгөөд 2008 онд "Цаст констракшн"-ы
шинэ барилгын газарт орж буулгагдсан
бөгөөд түүний захирал ухаалаг залуу
Н.Баярсайхан уг байшингийн гэрэл зургийг
олж хадгалсны буянд энд нийтлэх завшаан
олдлоо.
Кино үйлдвэрийн байшинд хотын захиргааны
дээрх хүмүүсээс гадна манай урлагийн
яндашгүй ундарга болсон зохиолч
найруулагч Төмөрийн Нацагдорж, анхны
зураглаач Ванпиловын Бадам, Монгол Улсын
Төрийн шагналт, академич, Хэл бичгийн
ухааны доктор, профессор Бямбын Ринчин,
Ардын жүжигчин, Төрийн шагналт зураглаач,
найруулагч Дэжидийн Жигжид, Урлагийн
гавьяат зүтгэлтэн найруулагч Минжүүрийн
Болд, Цэвээний Зандраа, Наваандугарын
Гомбосүрэн, Сандуйн Эрдэнэ, зураглаач
Балдангийн Дэмбэрэл, Ойдовын Уртнасан,
Гэнэнгийн Цэрэн, Монгол Улсын
Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн
шагналт Ням-Осорын Цүлтэм, Лувсаншаравын
Намхайцэрэн, Монгол Улсын Ардын зураач
Төрийн шагналт Лувсангийн Гаваа,
үржингийн Ядамсүрэн, Урлагийн гавьяат
зүтгэлтэн, Төрийн шагналт зураач Додийн
Чойдог, хөгжмийн зохиолч Эрэгзэнгийн
Чойдог, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,
Ардын жүжигчин, Төрийн шагналт
Лувсанжамцын Цогзолмаа, Дагвын
Лувсаншарав, Жамьянгийн Чулуун,
Гомбожавын Гомбосүрэн, Монгол Улсын
Ардын жүжигчин Нямын Цэгмид, Дамбын
Дамдинсүрэн, Дашзэгвийн Ичинхорлоо,
Монгол Улсын Ардын жүжигчин Чимэдийн
Долгорсүрэн, Монгол Улсын Ардын жүжигчин,
Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч
удирдаач Билэгийн Дамдинсүрэн,
Лувсанжамбын Мөрдорж, Монгол Улсын Ардын
жүжигчин, Төрийн шагналт Цагааны Цэгмид,
Эрдэнэбатын Оюун, Цэгмидийн Намсрайжав,
Самбын Гончигсумлаа, Монгол Улсын Ардын
жүчигчин Доржийн Цэрэндулам, Дэндэвийн
Чимэд-Осор, Сангижавын Гэндэн, Зундуйн
Цэндээхүү, Монгол Улсын Урлагийн Гавьяат
Зүтгэлтэн анхны уран барималч эмэгтэй
Дамдины Дамдимаа, барималч Д.Гүрдорж,
Монгол Улсын Гавьяат жүжигчин Чимэдийн
Цэвээн, Ёндонгийн Шаравдоо, Аюурын
Цэрэндэндэв, Буучийн Жигмэддорж,
Өлзийбатын Рэнцэнноров, Мятавын
Бадамгарав, Данзангийн Бат-Очир,
Ерөөлтийн Гомбодорж, Лувсанбалдангийн
Лувсан, Билэгийн Мижиддорж нарын олон
арван нэрт зүтгэлтэн энэ байшинд уран
бүтээлээ туурвиж байжээ.
Үүний зэрэгцээ дэлхийн
кино урлагт нэрээ мөнхлөн үлдээсэн
ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын
жүжигчин найруулагч И.Е.Хейфиц,
А.Г.Зархи, Оросын Урлагийн гавьяат
зүтгэлтэн найруулагч Ю.В.Тарич /жинхэнэ
нэр нь Алексеев/, ЗХУ-ын Ардын жүжигчин
Л.Н.Свердлин хүртэл хөлөө тавьж
ажилласан гэж бодохоор яавч оройгүй
байлгаж болмооргүй санагдаад байх юм.
Энэ байшинд ажиллаж
байсан Төмөрийн Нацагдорж гэхэд л анхны
кино найруулагч, 1936 оны долдугаар
сарын 25-нд Уран сайхны улс төрийн
зөвлөлийн гишүүдийн хурлаас Ардын уран
зохиолч цолоор шагнуулсан анхны дөрвөн
зохиолчийн нэг, Ерөнхий сайд П.Гэндэнг
1936 онд ЗХУ-д явуулахад хэлмэрчээр нь
цуг явсан, өөрөө хэлмэгдэж 10 жил
хоригдсон, Зүүнхараагийн спиртийн
заводын галчаас эхлэн мастер, технологич,
даргыг нь хүртэл хийж явсан, нэгдүгээр
зэргийн спиртээс дээд зэргийн спирт
ялган авч "Нийслэл" архийг санаачлан тэр
үедээ нэг сая гаруй төгрөгийн ашиг
оруулсан түүх гарна.
Ванпиловын Бадам Монголын
киноны анхны зураглаач, Шинжлэх ухааны
хүрээлэнд гэрэл зургийн зааварлагч
бөгөөд цаг агаарын шинжилгээний багаж
хэрэгслийн дархан /засварчин С.Б/,
Сангийн яаманд механик, Намын төв хороо,
Хувьсгалын музейд гэрэл зурагчин,
түүнээс өмнө Богд хааны жолоочоор
ажиллаж байсан тухайн үедээ техникийн
өндөр мэдлэг бүхий мэргэжилтэн байсан
бөгөөд 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар
шуурганд өртөж 51 насандаа цаазлагдсан
байна. Тэгэхээр энэ байшин өөрийн
түүхээс гадна өрөөлийн түүхийг шингээсэн
хойч үедээ өвлүүлэх их юмтай ажээ.
Энэхүү зурагт нь Нийслэл
Улаанбаатарын 1955 оны байдлыг харуулсан
гэрэл зураг бөгөөд 1.Улсын их сургууль,
2.Засгийн газрын ордон, 3.Дуурь бүжгийн
эрдмийн театр, 4.Монголын хөрөнгийн бирж
/Анх кино театр байсан/, 5.Засгийн
газрын ордны арын арктай орон сууцыг
1945-1951 оны хооронд барьсан бол
хараахан энэ зурагт ороогүй байгаа
Гадаад хэргийн яам, Нэгдүгээр эмнэлгийн
амбулатори /Одоо УМХГ-ын лаборатори
байгаа/ ч тэр үед баригджээ. үүнээс
бусад Нэгдүгээр арван жилийн дунд
сургууль, Боловсролын их сургууль/
Засгийн газрын хоёр давхар байшин
байсныг гурван давхар болгож ар тийш нь
хожим өргөтгөсөн/, Дотоод явдлын яам,
Монголбанк, Төв шуудан /Хөрөнгийн
биржийн өмнө зурагт байгаа байшин/,
Цэргийн ерөнхий сургууль, Кино үйлдвэр/Одоо
ахмадын чөлөөт холбоо байгаа/,Хотын
намын хороо/ Суурин дээр нь МАХН-ын
таван давхар цагаан байшин баригдсан/,
Намын төв хороо/Хотын захиргаа 1936 онд
шилжин орсон ч 2008 онд буулгасан/,
Цэргийн яам, Цэргийн театр/Одоо
Д.Жигжидийн нэрэмжит Кино Урлагийн Дээд
Сургууль байгаа/, Төв больниц/Нэгдүгээр
нэгдсэн эмнэлгийн зүүн талд залгагдсан
хоёр давхар/, Орон сууцны давхар цөөн
барилгууд 1930-1940 онд баригджээ.
Баримтаас үзвэл Монгол Улсын тусгаар
тогтнолын төв болсон Улаанбаатар хотыг
урагшлуулж удирдаж хөгжүүлж явсан газар
нь яах аргагүй хотын захиргаа бөгөөд
түүний түүхийг өгүүлэх өлгий гэр нь 80
нас зооглох гэж байгаа оройгүй энэ
байшингаа тордон засаж, сайхан болгоод
ахмадууддаа юу, залуучууддаа юу өвлүүлэн
тэдний үүх түүхийг Улаанбаатар хотын
захиргааныхаа түүхтэй амьд холбоотой
болгон мөнхжүүлбэл сайхан бус уу.
Өнөөгийн улаанбаатарчууд
энэ зургийг хараад гайхаж мэднэ. 1953
оны зураг. Тэр үед Улаанбаатарынхан
зусландаа гараад байгаа нь энэ. Гэрэл
зургаас олон зүйлийг харж болдог ч үнэн
түүхийг гаргахад заавал нотолгоо хэрэг
болно. Зайсан толгой дээр Сталин
мандтугай гэж чулуугаар бичжээ. Одоо энэ
бичиг байхгүй. Яагаад бичих болсон эсвэл
буулгах болсныг тогтоох гэвэл нарийн
асуудлууд ундран гарна. 50 жилийн өмнө
бол захын хүн мэдээд хэлнэ. өнөөдөр
хэлэхэд түвэгтэй болсон. Харин 50 жилийн
дараа бол бүр мэдэхгүй. Иймээс олдсон
баримтад боловсруулалт хийнэ гэдэг
хамгийн чухал бөгөөд түүхийг үнэнээр нь
өгүүлнэ гэсэн хэрэг. Хэрэв хотын
захиргаа оройгүй болсон барилгын үнэн
түүхийг мэдэж байсан бол буулгах шийдвэр
хэзээ ч гаргахгүй байсан биз ээ.
С.Батчулуун
|
|
|