Art Of Living Centers - Mongolia

Vyakti Vikas Kendra - Ulaanbaatar
 

  Sri Sri Ravi Shankar His Holiness
  Art of Living
  International Association for Human Values
  Sri Sri Ayurveda
  Ayurvedalaya

MONGOLIA

  Center of Mongolia
   
   
   

 MELODY

   
  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Books

  Music
   
   
   

 Ярилцлага

  2003-11-1 Yнэмлэхvй АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
  2003-11-24 Хань сонин Хайр сэтгэл
 

2004 он 01сар Хvмvvсийн амьдрал Нарт ертєнц

  2005.01.13 Зууны мэдээ Бясалгал
   2005-3-5 єнєєдєр сонин. Yлэмжийн чанар
  2005-05-20 Єдрийн сонин Бясалгалын зуун
 

Талархал

  Сэтгэгдэл

CONTACT

  Ts.Sarantsetseg
 

 

Ярилцлага 1. АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ

2003-11-1 Yнэмлэхvй сонин

Шри шри амьдрах ухаан бясалгалын тєвийн захирал Ц.Саранцэцэг :“Тэмээн тавхай”-тай байхад алзахгvй

Шри Шри тєвийг анх vйл ажиллагаа явуулж эхлэхэд шинэ шашин орж ирлээ, энэ тэр гэж буруу ойлгож байсан vе єнгєрчээ. Одоо монголчууд бvгд л Саран багшийг андахгvй болж зав л гарвал тvvний хичээлд суун ажлын ядаргаа, стресээ тайлах гэж тэмvvлдэг болсон. Саран багштай ярьж суухад єєрийн эрхгvй тайвшран сэтгэл амарч, “давсны жинд” эгээ л явчихсангvй. Бид энэ орчлонд хvн шиг амьдарч чаддаг бил vv, та нэг удаа ч болов энэ асуултыг єєртєє тавьж vзсэн vv? Дашрамд хэлэхэд, Шри шри гэдэг нь тvvний багшийн нэр бєгєєд “Эрхэм баян эрдмийн баян” гэсэн утгатай ажээ.

ХVН ЄЄРЄЄ АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
Бид боловсролыг олж болж байна. Гэтэл заримдаа хvн гэдэг юу вэ гэсэн ойлголтонд бид тvvхийгээрээ, бичиг vсэг тайлагдаагvй явсаар єнгєрчихдєг юм биш vv. Хvн гэдэг чинь олон хэмжигдэхvvнтэй юм байна л даа. Хvн гэдэг хvч, гоо сайхан. Хvн байхгvй байсан бол хичнээн сайхан хот, байгаль байлаа ч амьдрал утгагvй, хоосон. Амьдралын шигтгээ гэж vзэж болох бол хамгийн vнэтэй шигтгээ нь хvн юм байна л даа. Харин хvн маань єндєр дээд боловсролтой, мєнгє тєгрєг хангалуун байлаа ч аз жаргалтай байдаг бил vv. Хамгийн наад зах нь боловсрол хєєгєєд олон жил явлаа ч нас маань гvйцэхгvйгээ хvмvvс тєдийлєн анзаардаггvй.
СЭТГЭЛ ГЭДЭГ ШИЛЖИЛТИЙН VЕ
Аз жаргал гэдэг нь юу вэ. Сайн бодоод байхаар сэтгэл хангалуун байхыг аз жаргал гээд байгаа. Ямар ч сэтгэл зовоох юмгvй бол “ёох” гээд л сэтгэл амар байна аа даа. Сэтгэл хангалуун гэж юу юм бэ гэхээр сэтгэлийн нэг байдал юм шиг байгаа юм. Сэтгэл гэдэг маань шилжилтийн vе шиг сонин санагддаг. Ертєнц дээр тогтвортой байдаг ганц юм чинь єєрчлєлт шvv дээ. Ухаандаа яг одоо чи тайван сууж байна, хэдэн минутын дараа сэтгэл санаа єєрчлєгдєнє. Єєр юм хийнэ, єєр юм бодогдоно. Бодол бол секунд тутам єєрчлєгддєг. Тэгэхээр тогтмол єєрчлєгддєггvй зvйл нь єєрчлєлт юм гэж бодогддог.
БИД ХVНИЙ “ТООСЫГ” АРИЛГАДАГ
Би зургаан настай байхдаа анх бодож байсан. “Би ингээд vхчихвэл ертєнц дээр юу ч болоогvй юм шиг амьдрал vргэлжилсээр байх нь” гэж бодоод их уйтгар тєрж билээ. Тэгэхээр, “би” гэдгээ жаргаах гэж “миний” гэдгээ хамгаалах гэж хvн амьдардаг юм шиг. Хvний сэтгэл хязгааргvй, хvсэл мєрєєдєл дvvрэн ч амьдрах хугацаагаа мартчихдаг. Манай тєвд явсан хvмvvс vvнийг харин шууд ойлгодог. Манай хичээлд суусан хvний ажил тєрєл нь бvтэж, царай зvс нь сайхан болдог. Ер нь ямар ч vед хvн хvн чигээрээ vлдээсэй гэж би боддог. Миний аз жаргалын тєлєє хэн нэгэн хохирох ёсгvй. Хvнийг хохирооно гэдэг нь сэтгэл ядраад ирэхээр тийм vйлдэл хийж байгаа хэрэг. Ядаргааны нэг жишээ нь атаа, жєтєє. Энэ атаа жєтєєний хєшиг хvний сэтгэлд татаад ирэхээр сохор, дvлий тийм хачин болдог. Тийм vедээ хvн маш болчимгvй vйлдэл хийдэг. Багш маань, “Хvний тєрєлхийн чанар vнэхээр сайхан юм. Харин энэ чанар амьдралын явцад тоос шороонд дарагддаг, vvнийг л арилгах хэрэгтэй” гэдгийг vндэслэсэн юм. Тиймээс бидний хийгээд байгаа ажил бол энэ тоосыг л арилгаж хаядаг. Тэгэхээр энэ бол шашин ч биш, эмчилгээний арга ч биш.

БАГАДАА ОЛОН “ОДОН” ХАРЖИГАНУУЛСАН ХЭНХЭГ НЭГЭН БАЙЛАА
10 жилд байхдаа байнга дарга болдог хэнхэг нэгэн байсан. Дандаа шагнуулна. Манай аав, “Эвий миний хvv, хvvхдийн насанд авдаг одонгуудаас юу ч vлдээсэнгvй шvv” гэж хэлдэг байж билээ. Би нэг их олон одон формдоо зvvгээд харжигнуулаад л явдаг байсан. Бид яасан их завгvй сурдаг байсан юм бэ. Олон тэмдгээ улам нэмэгдvvлэхийн тулд сайн сурдаг байлаа. Тэр тэмдгvvдээрээ их бахархдаг байж билээ. Ингэсээр одоо “миний аман дээр хэлж байгаа vг амьдрал дээр зєрєх ёсгvй” гэсэн зарчимтай болсон байна.
БИ ИХ ОНГИРОО
Нэг хvн их олон янзаар амьдарч, олон дvрд хувираад байдаг. Гэртээ сайхан аав, сайхан хvн байдаг. Ажил дээрээ том мундаг дарга болчихдог. Энэ маань зvгээр л дvр. Гэхдээ энэ маань хэрэгтэй ч байж магадгvй. Жишээ нь хvvхдээ загнахдаа нvvрээ хувиргадаг ч vнэндээ тэдний тєлєє дотроо уурлахгvй л байгаа ш дээ.
Хvний сайхан сэтгэлийг хадгална гэдэг нь их чухал. Хvний амьдрал гэдэг нь, “энэ хэсгийг нь чамайг vзэг, энэ хэсгийг нь намайг vзэг” гээд амьдрал єргєн фронттой учраас ялгадаг байх. Нэг хvн бvгдийг нь туулж чадахгvй учраас нэг нь туулж vзээд єнєєдєхтэйгээ хуваалцдаг юмуу даа гэж бодогддог. Амьдрал ийм замаар vргэлж ахиж байдаг.
Би єєрийгєє их азтай гэж боддог. Яагаад гэвэл, миний хичээлд суусны дараа хvмvvс сэтгэгдлээ бичиж vлдээдэг л дээ. Энд л гэхэд, “би их л олон зvйлийг мэдэж авлаа гээд, амьдралдаа таньтай таарсандаа баярлаж байна, би танд хайртай” гэж бичсэн байна. Ийм олон бичиг надад байдаг. “Би танд хайртай” гэдэг vгийг хэлэхэд оюун ухааны єндєр тvвшинд хvрсэн хvн хэлнэ гэж боддог. Багшаасаа сурсан юмаа хvнд дамжуулахдаа хайртай гэдэг vгийг нь гартал дамжуулсандаа баярлаж явдаг.
Багшийн маань vндэслэсэн зvйл нь “амьдрах урлаг”. Зvгээр нэг хоол идээд, амьсгалаад, vржээд, унтаад явна гэдэг нь хvний амьдрал биш. Хайртай гэдэг vгийг нь хэлvvлж чаддагтаа их онгирдог ш дээ. (инээв.сурв)
ЭЦЭГ ЭХЧVVД ХVVХДИЙНХЭЭ СЭТГЭЛИЙГ ЄЄРСДЄЄ ХИРТVVЛДЭГ
Хvvхдийг их хvндлэх хэрэгтэй. “Хvнд юм болгон олдоно, ганцхан хvн олдохгvй” гэж манай хєгшин ээж хэлдэг байсан. Аав, ээж болохын ємнє бэлтгэл хэрэгтэй. Хvvхдийг тєрvvлээд, нарт ертєнцєд хvн болгоно гэдэг нь маш том буян. Тэгж аав, ээж болж буяныг vйлдэхийн тулд бэлэн эсэхээ мэдэх хэрэгтэй.
Хоёр гурван хоногийн ємнє европын гэр бvлийн хоёр хvнтэй уулзсан. Тэд Монголд зориуд зорьж ирээд сар болсон гэсэн. Тэр хоёрт “Монгол маш их таалагдсан, бид хоёр байр сав бэлэн, ажил тєрєлтэй, одоо хvvхэдтэй болох гэж Монголыг зориуд сонгосон” гэж байсан. Яагаад Монголыг сонгосон бэ гэсэн чинь “Монголын агаарт, хvмvvсийнх нь иддэгийг идээд, амраад гоё боллоо, яагаад Монголыг сонирхсон гэвэл, хvн байгалийн бvтээл учраас” гэж хариулж байсан л даа.
Хvvхдийг хvмvvжvvлэхдээ бухимдуу, уцаартай байж болохгvй. Хvvхэд чинь бас л аав ээж болно ш дээ. Хамгийн наад зах нь хvvхдийнхээ дэргэд хэрэлдэх хэрэггvй. Хэрэлдэнэ ээ гэдэг хvvхдийг огт авч хэлэлцэхгvй байна гэсэн vг. Хvvхэд бол ширээ сандал биш ш дээ. Хvvхдvvд, “миний аав энэ ертєнцийн хамгийн мундаг хvн, хамгийн хvчтэй хvн” гэж бодож байгаа. Ээжийгээ ч гэсэн “хамгийн цэвэр, vзэсгэлэн тєгс, vнэнч шударга” гэж л ойлгож явдаг. Гэтэл утсаар ярихад хvvхэддээ, “аавыгаа байхгvй гэж хэлээрэй” гээд л хvvхдээ баллачихаж байгаа юм. Сvvлдээ хvvхэд єєрийг нь хvндлэхээ болино. Ингээд согтуу байгаа аав ээжийгээ хараад дээдийн дээд хvн нь vгvй болчихож байгаа юм. Хvvхэд юмыг хараад л ойлгодог, хэлэх хэрэггvй. Ингээд л насан туршийн толботой, сэтгэл нь хиртэж эхэлдэг.
СТРЕСС ТАЙЛАХ ЭНГИЙН АРГА МАШ ХЯЛБАР
Нийгмээ ороо бусгаа гэж бодож байгаа бол би тэгж л хvлээж авна. Нийгэм тэгж л надад ойлгогдоно.
Хvн гурван vйлдэл хийдэг гэнэ л дээ. Эхлээ тусгаж авдаг. Анхнаасаа миний сэтгэл хиргvй байвал энэ ороо бусгааг чинь гоёор тусгаж авна. Англи ардын гоё vг байдаг. “хичнээн хар vvл байвч тэр дотор мєнгєн утас бий” гэж. Тиймээс ороо бусгаа доторх сайныг олж аван тэрийгээ олон болгох ёстой. Мэдээж бид яадргаанд оролгvй яахав. Бид бvр амьсгалж байгаагаа ч мэдэрдэггvй. Амьсгалж байна уу, гэж асуухад шалгаж vзэж (єєрєє амьсгалж vзvvлэв) байгаад мэддэг. Гэтэл амьсгаа зогсоно гэж vгvй шvv дээ. Ядаж уурлахдаа уурлаж байгаагаа мэдэж байвал зvгээр.
Стресс тайлах хамгийн энгийн арга бол хааяа зав гарахаараа амьсгалын дасгал хийх хэрэгтэй. Бас бухимдсан vедээ тэнгэр рvv харах хэрэгтэй. Дээр чинь тэнгэр байгаа цагт битгий тоо. Чи єєрєє тэнгэр шиг бай. Бухимдах vедээ тэнгэр рvv сайхан амьсгалж, харах хэрэгтэй. Ингэвэл амархан тайвширна.
ЗОВЛОН ЄЄРЄЄ АЗ ЖАРГАЛ БОЛДОГ
Буддын шашинд зовлонг аз жаргал болгох гэж байдаг л даа. Энэ талаар олон юм ярих болно.
Хvн уурлаж, уйлаад дараа нь тайвширдаг. Хvн дандаа 24 цаг уурлахгvй ш дээ. Уурлаад тайвширна гэдэг нь бие организм єєрийгєє хамгаалж байна гэсэн vг. Энэ нь vргэлжилбэл амь нас тогтохоо болино. Байгаль энийг чинь зохицуулаад “болохоо болих нь” гээд нулимсыг чинь гаргаа тайвшруулж байгаа юм. Тун болохгvй бол цаасан дээр бичих хэрэгтэй. Зовлон жаргал хоёр бол дэнсний хоёр тал, энэ хоёр эсрэг тэсрэг чанар боловч амьдралыг тогтоож байгаа хvч. “Жаргахын цагт сэрэмж, зовохын цагт хатамж хэрэгтэй” гэсэн бурхан багшийн сургаал байдаг л даа. Бурхан гэснээс шинжлэх ухаан бурхныг энерги гээд лам бол бурхан гэж нэрлэдэг, бид нарт бурхан хайр болж харагддаг. Угтаа хайр, бурхан, энерги бол нэг юм. Тэгэхээр бурхны сургаал хvнд их юм бодогдуулдаг.
VХЛИЙГ БИ ХУВЦАСАА СОЛИХ МЭТЭЭР ОЙЛГОДОГ
Энэ их сонирхолтой сэдэв л дээ. Бид энгийн байхдаа vхлээс айдаг. Гэтэл амьдралыг биеэр хэмжиж болохгvй шvv дээ. Амьдрал бол vvрд. Миний хувьд vхлийг хувцсаа солих мэт л ойлгодог. Тиймээс айдас тєрдєггvй. Vхлийн дараа амьдрал байдаг уу гэвэл байдаг. Хvн vхсний дараа ямар нэг амьтан биш, бvгд л хvн болж тєрдєг.
Vйлийн vр гэдэг нь амьдарч байгаа хугацаандаа бодож байгаа бодол хийж байгаа vйлдэл хэлж байгаа vг, энэ гурваараа л vйлийн vрийг єєрийнхєє гараар бичдэг гэж боддог. Бид энэ гурваараа хэзээ тєрєхийг бvтээнэ, хоёрдугаарт хаана тєрєхєє, гуравдугаарт ямар аав ээжид тєрєхєє, дєрєвт тєрсєн амьдралдаа яаж амьдрах гэсэн энэ дєрвийг єєрєє зурхайгаа зурчихсан байгаа юм.
МАХНААС ГАРЪЯ ГЭВЭЛ ЗАРЛАН ТУНХАГЛАХ ХЭРЭГГVЙ
Хоол гэдэг маань маш том соёл. Юу иднэ тэр болгон чинь сэтгэлд чинь нєлєєлнє. Жишээ нь мах их иддэг хvн догшин байдаг, Монголчууд их омогтой, догшин байдаг нь vvнтэй ч холбоотой. Арслан заан хоёрыг л харьцуулаад vз л дээ, ямар байдаг билээ. Манайхан мах их иддэгээс гадна архи ууна, амьсгалын дасгал хийхгvй, бясалгал хийхгvй бол єєрєє єєрийнхєє тоосонд дарагдаад л байдаг.
Мах битгий ид гэж хэлэхгvй л дээ. Ер нь бодох л ёстой. Манай євєг дээдсvvд євєл идсэн “хор”-ыг зун цагаан хоолоор цэвэрлэж авдаг байсан. Манай курс тєгссєн хvмvvс “би махгvй бол vхнэ гэж байсан vхсэнгvй” гээд инээдэг. Би хvvхдvvдэд хоол хорьдоггvй л дээ. Махнаас гаръя гэвэл зарлан тунхаглах хэрэггvй. Яагаад гэвэл ямар нэг євчин тусвал мах идээгvйгээс боллоо гээд єє хайдаг жишээ олон бий. Єєрєє шийдсэн л бол дуугvй байх хэрэгтэй. Маханд витамин байхгvй, уураг л байдаг ш дээ.
ХVН ДАССАН ГАЗРАА АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ БОДОХОД СЭТГЭЛ ИХ АГУУ ЮМ
Би анх Энэтхэгт очоод гуйлгачин хараад бvр их гайхсан. Яагаад гэвэл тэр гуйлгачин хvvхдээ тэврээд гуйлга гуйж байгаа хэрнээ маш баясгалантай, инээчихсэн явж байсан. Тэгээд бодоод байсан чинь чиний хэлдгээр ёстой “тамын амьтан тамдаа жаргалтай” гэгчээр бvх хvнийг єєр шигээ амьдардаг гэж тэд боддог юм шиг байгаа юм. Дээр хэлснээр урьд насны vйлийн vр байж ч магадгvй. Одоо ч гэсэн манай траншей, бургасныхныг хараад би гайхаад байдаг. Социализмын vед эд хаана байв? Бvр хэзээний юм шиг зохицоод явж байдаг. Хvн дассан зохицсон газраа аз жаргалтай байдгийг бодоход сэтгэл гэдэг их агуу юм.
НАС БАРАГСДЫНХАА ЄМНЄ ХАРИУЦЛАГА ХVЛЭЭХ ХЭРЭГТЭЙ
Хvний амьдралд тохиолддог бvхэн л надад тохиолдсон. Нэг л єдєр аав, ээж, дvv байхгvй, ганцаараа л vлдчихсэн. Тэр vед уйтгар зовлонд автагдаж байсан л даа. Би тэр хvний араас тэгтлээ гутарлаа гэхэд тэднийхээ ємнє хэрэг хийж байгаа юм шиг санагддаг. Тэд маань намайг бvтээгээд явчихаж. Энэ бол ертєнцийн хууль. Тэднийхээ ємнє асар их ажил, хариуцлага хvлээж, тэр хvмvvсийнхээ сайн vйлдлийг гvйцээх хэрэгтэй л дээ. Гутарч, сэтгэлийн жолоо алдах хэрэггvй.
СЭТГЭЛИЙН VЗVVР ЗАДГАЙРАХ НЬ...
Амиа хорлоно гэдэг асуудлыг шийдэх биш, улам дордуулж байгаа. Хvний амьдрал мєнх бус учраас дvрстэй хэлбэртэй байгаадаа амиа хорлоно гэдэг нь хvн амины хэрэг хийж байгаатай адил. Юм мэдддэг хvн тэгтлээ цухалдахгvй. Стресс гэдэг маань сэтгэлийн vзvvр задгай олон болчихож байгаа юм. Задгай vзvvр хичнээн их байна галзуурах, аминдаа хvрэх байдал vvснэ. Бясалгал хийж, юмны учрыг тайлна гэдэг нь сэтгэлийн задгай vзvvрийг хумиж байгаа юм. Vvний эцэст хvн болсноо ойлгоно. Амиа хорлоно гэдэг нь єєртєє хайртайн шинж, гэхдээ тэнэгээр. Дараагийн амьдрал єр тавьсан юм шиг улам дордоно.
“ТЭМЭЭН ТАВХАЙ”-ТАЙ БАЙХАД АЛЗАХГVЙ
Сайн явах санааных, сэтгэлийн дотор ямар л vр унасан байна, тэр ургана ш дээ. Намайг бага байхад ээж маань, “миний хvv будаа дvvрчихэж, дэлгvvр яваад ир” гэдэг байсан. Монголчууд тэгэхээр амны бэлгэдэлтэй сайхан vгтэй ард тvмэн.
Сэтгэлийн дотор дvvрэн гэсэн vг байвал хvнд цайрдаггvй нvгэл гэж байдаггvй. Сэтгэлийн хvчээр бvх хvч цайрдаг. Нэг vлгэр байдаг. Нэг ядуу анчин ангаар л амьдардаг байж. Тэр их нvгэл хийж байгаа юм чинь би хойд насандаа тамын тогоонд унана байх гэж бодоод лам дээр очиж уншлага заахыг гуйж л дээ. Єнєєх нь, Иш чааваас, чи ямар уншлага тогтоохов, за яахав амархнаар нь “тэмээн тавхай” гээд тогтоогоод авчих гэж л дээ. Нєгєє анчин чинь баярлаад нэг юм буудчихаад “тэмээн тавхай”гаа уншаад л явдаг байв. Тэгээд нас барсны дараа эрлэг номун хаан анчинг шууд л, “там руу” гэхгvй юу. Нэлээн байзнасны эцэст элчvvд нь анчинг буцаагаад аваад ирэхээр эрлэг номун хаан уурлаад, “яагаад тушаал биелvvлэхгvй аваад ирэв” гэхэд, “vгvй ээ, эзэн хаан минь энэ муу нvгэлт анчинг там руу хийчихье гэхээр том тэмээн тавхай гарч ирээд болдоггvй” гэж л дээ. Эрлэг тэгэхээр нь, “тэмээн тавхай энэ хvнийг нь хаана хvргэх гээд байгаа юм бэ, тэр газар нь хvргэ” гэж л дээ. Тэмээн тавхай нь гарч ирээд vсэрсэнд диваажин хvртэл vсэрсэн гэдэг. Тэгэхээр тэр анчин тэмээн тавхайг чин сэтгэлээсээ уншсан байгаа юм. Зоосоор зодоод том алтан бурхан хийснээ буян гэж бодож болохгvй, харин ядуу хvн шавар бурхан хийгээд тэрэндээ мєргєєд явбал аварна гэж Гvрдаваа Ренбvvчи хэлсэн байдаг. Сэтгэлийн хvч тийм их агуу байдаг байгаа биз.
ЦАГИЙН ЮМ ЦАГТАА
Би цагийн юм цагтаа гэж хэлэх дуртай. Тvрvvлсний хэрэггvй, хоцорсны хэрэггvй. Бас багш маань, “зvрхэнд хайр, сэтгэлд ухаарал байсан цагт vйлдсэн vйлдэл болгон зєв байдаг” гэж хэлсэн. Ийм л хоёр vгэнд дуртай.
“ТООСГО”-НЫ VЙЛДВЭРТЭЙ БОЛОХ ГЭЖ ЗVТГЭЖ ЯВНА
Гудамжинд Шри Шри гэж хvртэл дуудна. Олон аймгаар явдаг. Тєв нээнэ гэхэд их хэцvv л дээ. Хамтлаг vvсгээд л явдаг. Барилга барьж байна гэж ойлговол би сайн чанарын туйпуу хийж байна. Нийгэм хvнээс бvтдэг учраас нийгэм гэдэг барилгын туйпvvг бvтээж, тоосгоны vйлдвэртэй болох гэж зvтгэж явна.
ХVVХДЭД ДАСГАЛЫН ХИЧЭЭЛ ЗААХ ДУРТАЙ
Хєдєєгvvр их сайхан хvлээж авдаг. Хєдєє явах би єєрєє ч дуртай. Хєдєєгийнхєн чин сэтгэлээсээ аливаад ханддаг. Хєдєє явахаараа их гоё энерги аваад амраад ирдэг. Дасгал хийлгvйгээр стрессгvй байж болдог.
Хvvхдvvд их хєєрхєн. Би хvvхдэд дасгалын хичээл заах дуртай. Хичээл дуусчихаад байхад шаваад, явдаггvй. Тэдэнд би ээж аавыгаа хайрлах сэтгэл, тэд хvvхдийнхээ тєлєє л амьдарч ажилладаг гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
Х.Чинтогтох

 

BUTSAH