Art Of Living Centers - Mongolia

Vyakti Vikas Kendra - Ulaanbaatar
 

  Sri Sri Ravi Shankar His Holiness
  Art of Living
  International Association for Human Values
  Sri Sri Ayurveda
  Ayurvedalaya

MONGOLIA

  Center of Mongolia
   
   
   

 MELODY

   
  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Books

  Music
   
   
   

 Ярилцлага

  2003-11-1 Yнэмлэхvй АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
  2003-11-24 Хань сонин Хайр сэтгэл
 

2004 он 01сар Хvмvvсийн амьдрал Нарт ертєнц

  2005.01.13 Зууны мэдээ Бясалгал
   2005-3-5 єнєєдєр сонин. Yлэмжийн чанар
  2005-05-20 Єдрийн сонин Бясалгалын зуун
 

Талархал

  Сэтгэгдэл

CONTACT

  Ts.Sarantsetseg
 

 

Ярилцлага 1.

2003-11-24 Хань сонин

Шри шри амьдрах урлаг, бясалгалын тєвийн тэргvvн Ц.Саранцэцэг: Хайр сэтгэл бол оюун ухааны гайхамшиг


Сэтгэл амар тайван амьдрах нь хvний амьдралын хамгийн сайхан баяр баясгалан юм. Єнєєдєр хvн бvхэн хvссэнээрээ, эрvvл энх , амгалан амьдарч чадахгvй байгаа нь худал биш. Тэгвэл...

Тэгвэл єнєєгийн нийгмийн ээдрээтэй уур амьсгалд хvмvvний бие сэтгэлийг амар амгалан байлгаж, аз жаргалтай єєдрєг амьдруулахын тєлєє ариун vйлсийг хийж яваа нэгэн бvсгvй болШри шри амьдрах урлаг бясалгалын тєвийн тэргvvн Ц.Саранцэцэг юм. Ингээд тvvнийг сониныхоо зочноор урилаа.

-Та єєрийгєє танилцуулахгvй юу? Аль сургууль тєгссєн, ямар мэргэжилтэй вэ?
-Улаанбаатар хотод тєрсєн. Аав ээж маань Завхан аймгийн улсууд. 33-р сургуулийг тєгсєєд, АУДС-ийг хvний эмч мэргэжлээр тєгссєн. Тєгссєнийхєє дараа нярайн тасагт эмчээр ажилласан. Амьдралын сайхан нь хvн шvv дээ. Хvн болж тєрнє гэдэг ертєнцийн гурван гайхамшгийн нэг. Тэгж ирж байгаа хvнийг анх эх барьж байгаадаа их баяртай, ажилдаа маш дуртай байсан.
-Энэтхэг оронд хэдэн жил амьдрав? Тэр сайхан мэргэжлээ яагаад солих болов оо?
-1984 онд манай хvний ажлын шугамаар гэр бvлээрээ Энэтхэг явсан. Элчин сайдын яаманд эмчээрээ ажиллаж байсан. Би оюутан байхаасаа л хvний оюун ухаан, мэдрэл, уураг тархины хєгжлийг их сонирхон судалдаг байлаа. Энэтхэгт хvний биеэс оюун ухааныг нэгдvгээрт тавьдаг, энэ талаар судлахад их бололцоотой байлаа. Энэтхэгчvvд нэг их гоёж гангалдаггvй дотоод сэтгэл нь гоё болоод тэр vv, их сvр жавхлантай, найрсаг, хvнд vнэн сэтгэлээсээ тус болдог хvмvvс. Тэгээд би тэр сайхан улсуудаасаа сурч ирсэн зvйлээ заах гээд эмч мэргэжлээ багшаар сольчихсон.
-Ингэхэд анх яагаад бясалгал хийх болсон вэ?
-Тухайн vед амьдрал, уураг тархины хєгжлийн тухай янз бvрийн тайлбар байдаг байсан ч надад хангалтгvй санагддаг байсан. Ертєнцийн тогтолцоо, амьдралын тухай мэдье судалъя гэсэн шууд бясалгал руу орсон. Хvн болгон дуусашгvй их эрдэнэсийн сантай байж тvvнийгээ нээхгvй байсаар ертєнцийг єнгєрєєх юм. Хvний сэтгэл нь амгалан тайван байж, оюун ухаан нь ухаарч чадах юм бол гуйлгачин ч амьдрал дээр чинь буян vйлдvvлэх гэж, ухаарал тєрvvлэх гэж зvдэрдэг юм биш vv гэж надад бодогддог юм.
-Хэдийнээс энэ тєвийг байгуулсан бэ?
-Хvний амьдрал, эрvvл мэнд, цаашилвал нэр тєртэй нь холбоотой асуудал учраас 1997 онд Хууль зvйн яамнаас зєвшєєрєл авч тєрийн бус байгуулгыг байгуулсан. Мєн Энэтхэгээс эмч хvн учраас зєвшєєрсєн гэрчилгээ авсан. Яг тєвєє 2000 оны 1-р сарын нэгэнд нээж багшийнхаа нэрийг авч Шри Шри амьдрах урлаг бясалгалын тєв нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шри Шри гэдэг нь Эрхэм баян, эрдмийн баян гэсэн vг л дээ. Ингээд хvмvvс ямар нэг хэмжээгээр мэддэг болсон.

-Бясалгал хийж сурна гэдэг оюун ухаанаа гэгээрvvлж байна гэсэн vг vv? Хэр ач холбогдолтой вэ?
-Бясалгал хийнэ гэдэг єєрєєс чинь єєр хэн ч авч чадахгvй тэр эрдэнэсийн сангаа нээнэ гэсэн vг. Тийм их эрдэнэсийн сантай болсон хvн чинь яах нь ойлгомжтой шvv дээ.Мєн бясалгалд суухаар даралт нь багасана, жин буурна, нойронд сайжирна гэх мэт vр дvн нь шууд мэдэгдэж эхэлдэг.
-Амьдралын утга учир чухам юу вэ?
Би амьдралыг гоо сайхан, аз жаргал гэж боддог. Тэгэхээс єнєєдрийн албан тушаал, эд хєрєнгє, мєнгє амьдрал биш. Энэ ертєнцийн чимэг чинь л амьдрал шvv дээ. Гэхдээ би энэ зурвасхан хугацааны дотор энэ vзэсгэлэнтэй газар гарч ирэхдээ хvн болгон нь тэр vзэсгэлэн гоог нь нэмэгдvvлэх гэж єєр єєрийн барьсан цучилтай, хээ хуартай ирж, тэрvvгээрээ энэ амьдралаа чимж улам гоё болгоод буцах ёстой гэж боддог.
-Аз жаргал гэж юу юм бэ?
Сэтгэл амгалан байхыг л аз жаргал гэж боддог. Амьдрал дундах хамгийн vнэтэй юм амгалан тайван байдал. Амьдрал нь олиггvй бодогдоод, гуниж гутраад, ууртай болоод байна гэдэг сэтгэл маань ядаргаатай болсных. Сэтгэл чинь амгалан тайван байвал л vнэхээр аз жаргал гэж юу байдгийг мэдэрнэ.
-Зовлон гэдгийг юу гэж vздэг вэ?
Зовлон гэдэг аз жаргалыг авчирч єгєх, хєдєлгvvр хєшvvрэг гэж боддог. Зовлонгоо л ухаанаараа туулж гарч чадвал тэр хvссэн єндєрлєгтєє хvрч чадна. Манайхан зовсон хvнээ єрєвдєєд бvр дордуулчихдаг. Энэ нь маш буруу. Зовлонг тийм муухай зvйл гэж боддоггvй.
-Бясалгал эрvvл байж, урт наслахын vндэс мєн vv?
Мєн. Энэ бие байхгvй бол хvн чамайг харахгvй, сонсохгvй, хайрлахгvй. Хvн єєрєє биенийхээ ач тусыг мэддэггvй, хайрлахгvй байснаас євдєж байна. Эс, эд, эрхтэн бvрээ чи мэдэрч байх нь євчлєхгvй байхын vндэс. Бясалгал хийснээр ухааралд хvрдэг. Ухаарал тєрєєд биеэ хайрлаад ирвэл євдєхгvй.
-Шашинтай холбоотой юу?
Шашинтай холбоогvй, чанарын хувьд ялгаатай нь багш маань ингэж тайлбарладаг юм. Шашин бол гадил жимсний хальс, бясалгал бол доторхи нь. Бясалгал хийснээр тэр жимсийг идэх гээд байгаа юм. Єєрийнхєє амин сvнсэнд хvрэх гээд байгаа юм. Сvнс гэхээр чєтгєртэй холбож ойлгоод байдаг нь буруу юм.
-Хvvхдийг бясалгалд явуулж болох уу?
Хvvхэд тєрєхдєє бясалгагч байдаг. Хvvхдийн бясалгал гэдэг нь итгэлийг нь аваад хvvхдэд эрх чєлєє олгох юм. Хvvхдийн тусгай хичээл байдаг. Хvvхэд энд явснаар єєртєє итгэлтэй, эрvvл болно.
-Бясалгал нийгэмд хэр нєлєєлдєг вэ?
Маш их нєлєєтэй. Бид нэг байшин барьж байна гэж vзэхэд тоосго бvр нь сайн бол тэр байшин бат бєх сайн л болно. Vvнтэй адил нийгмийн иргэн бvрийн сэтгэл санаа тайван байвал нийгэм маань ч сайхан л болно биз дээ. Зєвхєн хувь хvний асуудал биш нийгмийн асуудал.
-Стресс тайлах ямар аргууд байдаг вэ?
Стрессгvй хvн гэж байхгvй болжээ. Манай тєв нь стрессийг л тайлдаг. Энэ курс маань таван єдрийн хорин цагийн программтай. Єдєр тутам нэг сайн гvнзгий амьсгаа авах, дуу дуулах, сайхан хvнтэй уулзах, усанд орох бvгд л стресс тайлах аргууд шvv дээ.
-Гэр бvлээ танилцуулахгvй юу?
Манай хvнийг Отгон гэдэг. Эмч мэргэжилтэй. Дэлхийн эрvvлийг хамгаалах байгууллагад хориод жил ажилласан. Одоо гэмтлийн эмнэлгийн орлогч захирал хийдэг. Манайх хоёр хvvтэй. Хоёулаа Америкт сурдаг.
-Анх танилцаж байсан vеэ эргэн дурсана уу?
Манай нєхєр АУДС-д багшилдаг байсан. Би тєгсєх жилээ багштайгаа суучихсан. Би сууна гэж бодож ч байгаагvй. Тэр vед багш маань хvний удамшил генетикийг заадаг. Тэр хичээл нь надад их сонирхолтой санагддаг байлаа. Бид жил гаруй утсаар ярьдаг байлаа. Багштайгаа сургууль дээр тааралдахаараа айгаад зугтчихдаг байсан юм. Тэгсэн нэг єдєр чамтай ярих юм байна. Хvрээд ир гэсэн.Тэгээд удалгvй суусан.
-Гэр бvлийн vндэс нь юу вэ?
Vндэс нь бие биеэ харилцан ойлгох явдал юм. Хvнийг хайрлана гэдэг тэр хvнээ л маш сайн ойлгоно гэсэн vг шvv дээ.
-Ханийнхаа юугаар бахархдаг вэ?
Юм юмаар нь бахархдаг шvv дээ. Манай хvн ухаантай, хvлээцтэй, уяхан, хvнийг их сайн ойлгодог, хvvхдvvддээ их хайртай, сайхан сэтгэлтэй хvн дээ.
-Сексийн талаар таны бодол...
Би нэг их том хэмжvvрт тооцдоггvй. Амьдрал vргэлжилж vр удмаа vлдээхийн тулд зайлшгvй хэрэгтэй зvйл л дээ.
-Хайр дурлалыг юу гэж vздэг вэ?
Хайр бол оюун ухааны гайхамшиг юм. Хайр хайрын дундаас онцгой мэдэрсэн нь дурлал юм болов уу даа.
-Сайхан эр хvн гэж ямар хvнийг хэлэх вэ?
Сэтгэл зvрх нь нээлттэй эр хvнийг л сайхан эр хvн гэж боддог. Монгол эр хvн их сайхан илvv дутуу зангvй, элдэв маяггvй байдаг.
-Хvvхдvvддээ юуг их захидаг вэ?
Миний хоёр хvv эрдэм ном, албан тушаал яах вэ. Хvний хувьд сайн л хvн болоорой. Аав шигээ сайн аав болоорой гэж захидаг.
-Гэрийн хэр эзэгтэй вэ?
Би єєрийгєє маш сайн эзэгтэй гэж боддог. Гэрийн ажлаа хийх дуртай, хоолыг маш сайхан хийнэ. Оюутан байхдаа дотроо бодож байгаад л хувцсаа оёод ємсчихдєг байсан. Манай ээж их уран хvн байсан.
-Гоо сайхандаа хэр анхаардаг вэ?
Би нэг их гоёж гангалахыг боддоггvй ээ. Клиникийн бvтээгдэхvvн хэрэглэдэг. Францын косметик хэрэглэдэг.
-Хувцасны сонголтоо хаанаас хийдэг вэ?
Хvмvvс намайг энэтхэг хувцас ємсдєг гэж боддог. Ганга гоёл-ын Дунгаамаа миний ажлын нєхцєлд тохируулж загвар зохиож мастер оёдолчин Нарангэрэл хийж єгдєг. Би хувцсан дээр хувцас намайг биш би хувцсыг ємсєх ёстой гэсэн зарчим баримталдаг.
-Vнэт эдлэл сонирхдог уу?
-Манай хvн Хvний дундаас чамайгаа би эрдэнэ гээд авчихсан юм чинь хvн тєрєлхтний гаргасан дєрвєн эрдэнийг чамдаа бэлэглэе гээд Ємнєд Африкийн очир алмаз гурван хос, Бирмийн бадмаараг, Тайландын сафир, Аргентины маргад эрдэнийг бэлэглэсэн болохоор ч тэр vv єєр vнэт эдлэл сонирхдоггvй.
-Хань сонины уншигчдад хандаад юу хэлэх вэ?
Хvн гэдэг нэрээ хайрлаж єндєрт єргєж яваарай!
Ярилцсан С.Туул

 

BUTSAH