Art Of Living Centers - Mongolia

Vyakti Vikas Kendra - Ulaanbaatar
 

  Sri Sri Ravi Shankar His Holiness
  Art of Living
  International Association for Human Values
  Sri Sri Ayurveda
  Ayurvedalaya

MONGOLIA

  Center of Mongolia
   
   
   

 MELODY

   
  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Books

  Music
   
   
   

 Ярилцлага

  2003-11-1 Yнэмлэхvй АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
  2003-11-24 Хань сонин Хайр сэтгэл
 

2004 он 01сар Хvмvvсийн амьдрал Нарт ертєнц

  2005.01.13 Зууны мэдээ Бясалгал
   2005-3-5 єнєєдєр сонин. Yлэмжийн чанар
  2005-05-20 Єдрийн сонин Бясалгалын зуун
 

Талархал

  Сэтгэгдэл

CONTACT

  Ts.Sarantsetseg
 
Ярилцлага 4.

Зууны мэдээ  2005.01.13 №10

Д.Саранцэцэг: Бясалгал бол тархинаас зvрх рvv хийж буй аялал

Монголын Шри-Шри амьдрах урлагийн тєвийн ерєнхийлєгч Д.Саранцэцэг хўн сэтгэл амгалан, аз жаргалтай амьдрахуй, ариусан гэгээрэхўйн учрыг єєрийн биеэр ўлгэрлэн харуулж яваа. Гэхдээ тэр ўўнийгээ зєвхєн єєртєє ємчилж хав дарж нуугаагўй. Тиймээс ч манай сонины уншигчдад зориулан сонирхолтой яриа дэлгэснийг энд толилуулж байна.
Дашрамд дурдахад, манай сонин Шилдэг лекторууд ярьж байна хэмээх шинэ булангаараа Монголын Фэнг-Шўйгийн тєвийн тэргўўн, Удирдлагын академийн багш С.Ганбаатартай ярилцсаныг танд хўргэсэн билээ. Энэ ярилцлага ч шинэ булангийн маань ўргэлжлэл болж байгаа юм.

-Саранцэцэг багш аа, таны хийж буй энэ зvйл ер нь юу вэ. Шашин юм уу, эсвэл ердєє л эрvvл мэн-дийн дасгал уу, эсвэл

vvнээс тэс єєр юм байна уу?
-Би vvнийг ингэж тайлбарлая л даа. Хvний биед эсvvд vйл ажиллагаа явуулж, хvн амьд байдаг. Хэрэв эсvvд амьгvй байсан бол атом, молекул болох байсан биз. Гэтэл эс гэдэг амьтай, амьдардаг зvйл. Тархины эс сэтгэнэ, нvднийх харна, уушигных амьсгална гэж бvдvvн тоймоор хэлж болох юм. Эрхтэнг бvтээж буй зvйл маань эс. Гэтэл эсийг ингэж амьдруулдаг ямар нэгэн хvч байна аа даа. Vvнийг шинжлэх ухаан ердєє саяхнаас л сонирхож эхэлсэн. Зєвхєн зvрх цохилж, уушиг амьсгалж байгаа учраас л хvн амьд явдаг уу гэвэл vгvй юм байна, vvнд ямар нэг учир байдаг юм байна гэж сонирхох боллоо. Vvнийг хvн тєрєлхтєн мэддэг байсан уу гэвэл мэддэг байжээ. Харамсалтай нь бид vvнийгээ шашин, сохор сvсэг бишрэл гээч юмаар халхлаад хєшигнийх нь цаагуур шагайж vздэггvй байж.
Хvний оюун ухааны зуун болох XXI зуун ирэхэд харин бид тэр хєшигний цаагуур єнгийж vзсэн. Тэгээд хvний эсvvд атом молекулаас ялгаатай нь амьтай юм байна гэдгийг сая нэг ойлгосон. Тэр амийг єгдєг нэг хvч байна. Энэ хvчийг юу гэж нэрлэдэг вэ гэхээр Праншакти буюу амьдрах эрчим хvч гэж байгаа юм. Миний багшийн vндэслэсэн энэ сургаал амьдрах эрчим хvч хаанаас ирдэг юм, яаж хуримтлагддаг юм, ямар vvрэг гvйцэтгэдэг юм, дутвал яадаг, илvvдвэл яадаг юм гэдгийг л судалдаг. Амьдрах урлаг буюу art of living гэдэг маань олон улсын байгууллага шvv дээ. Энэ нь амьдрах эрчим хvчийг хvн тодорхой дасгал хийж, сэтгэл санаагаа тайван байдалд оруулж байж, байх ёстой хэмжээнд нь оруулах аргыг л заагаад байгаа юм. Багшийн маань онол энэ.
-Таны багш хэн бэ?
-Манай багш бол ХХ зууны гурван их ухаантны нэг. ХХ зуун хvн тєрєлхтєнд стрессээс гадна гурван их ухаантныг бэлэглэсэн нь бидний аз болсон. Энэ гурван хvний нэг Шри Шри Рави Шанкар. Энэтхэг улсын иргэн. Би энэ хvнтэй анх 10-аад жилийн ємнє уулзсан юм. Тvvний болон миний яриад буй бясалгал бол ямар нэг онол биш, сургаал ч биш. Би уг нь эмч хvн л дээ. Эмчийн ажилдаа маш их дуртай мєртлєє энэ зvйл миний амьдралыг vнэхээр єєрчилсєн болохоор шууд л ажлаа орхисон. Урьд нь би зарим зvйлийг гадарладаг л байсан л даа. Ухаандаа жингээ яаж хасах вэ гэдгийг орчин vеийн анагаах талаас нь мэддэг ч хэрэгжvvлж чаддаггvй байсан. Би чинь 80 гаруй кг жинтэй, харшилтай, бєєн євчин тоочсон, ер нь л ХХ зууны сэхээтний нийтлэг дvр тєрх ямар байлаа, тийм л хvн байсан. Толгойгоо цэнэг сайтай, юм болгоныг мэддэг ч гэдэг юм уу, тэгээд ойлгочихсон нэг хvн. Гэтэл багштайгаа уулзаад энэ бvхэн нэг л биш гэдгийг vнэхээр ойлгосон. Хэрэв хvн сэтгэл зvрхээрээ шийдэж чадах юм бол юуг ч хийж бvтээж чадна гэдгийг ойлгосон. Жишээлбэл, би нєгєє тарган байсан хvн чинь 20-хон хоногт 30-аад кг жин хасч чадсан. Хvнд гаднын хvчин зvйл тийм ч нєлєєтэй биш юм байна лээ. Хамгийн гол хvчин зvйл бидний дотор л байдаг юм байна. Гэтэл тэр дотоод механизм маань яагаад бvрэн хvчин чадлаараа ажиллаж чаддаггvй юм бэ. Яагаад хvн иддэг юмаа идээд л явж байтал ингээд таргалчихдаг юм бэ. Энэ бол ердєє л нєгєєх амьдрах эрчим хvч бага байгаатай холбоотой. Бид авах ёстой амьдрах эрчим хvчнийхээ ердєє 20 хувийг л авч байна. Залуу байхдаа хvн ядарснаа мэддэггvй, дуг хийгээд, аяга хоол идээд босоход л зvгээр болчихдог. Гэтэл энэ бие организм гэдэг юм чинь материаллаг зvйл учраас элэгддэг, нас ахиад энерги улам бvр дутагдаад ирэхэд хамгийн анхны шинж тэмдэг гэвэл хvн єєрийн эрхгvй ядарч эхэлдэг. Ядардаггvй хvн байдаггvй. Энэ маань бие организмыг ажиллуулах эрчим хvч дутаад эхэллээ л гэсэн vг. Хvн тэгвэл нарт дэлхий дээр яах гэж тєрдєг юм бэ. Бид жаргах гэж, баярлах гэж, дуулах гэж тєрдєг. Асар их буян vйлдэж байж энэ насандаа хvн болж тєрсєн шvv дээ. Гэтэл бид яаж байна вэ гэвэл, юун тэр хvсэл мєрєєдлєє биелvvлэх манатай. Энэ хэдэн хэлхээтэй яс, булчингаа яаж эрvvл авч явах вэ гэдэгт л хамаг хvчээ зарцуулаад дуусч байна. Хэрэв амьдрах эрчим хvчийг олж авч чадвал бие эрvvл болно, эрvvл хvн л жаргадаг шvv дээ. Євчтэй хаанаас эрvvл боол жаргалтай гэдэг vг зvгээр ч нэг vг биш. Багшийн маань vздэгээр хvн аз жаргалтай амьдрахад социализмын материал техникийн бааз гэдэг шиг ямар нэг бааз суурь хэрэгтэй юм бол тэр нь эрvvл мэнд. Єєр юу ч биш, гагцхvv эрvvл мэнд гол зvйл.
-Тэгвэл хvн яаж эрvvл байх вэ. Бид байгалийн болон агаарын бохирдол, стресс дунд амьдарч байна. Эрvvл байх хэцvv болчихоод байна шvv дээ?
-Хvн эрvvл байя гэвэл юуны тvрvvнд бие организмаа цэвэрлэх ёстой. Бид цай уусан аягаа угаагаад тавьчихдаг хэрнээ ходоод гэдэг хамгийн чухал аягаа огт угаадаггvй шvv дээ. Угаана гэхээр заавал саван, сойз бариад угаана гэсэн vг биш. Жишээ нь, хvн ганцхан єдєр хоолоо сойход л цус цэвэршээд, ходоод єєрийгєє цэвэрлээд эхэлдэг. Гэтэл бид тийм бололцоог нь олгохгvй, дээр дээрээс нь чихээд л байдаг. Ядаж хоёр хоолны хооронд 30 минутын зайтай байх ёстой. Харин бид ялангуяа амралтын єдрvvдэд ходоодоо дєжиртєл нь юм идсээр бvр ядраагаад, таргалж эхэлдэг. Миний ходоод гэдэс сайн учраас би таргалж байна, буяны тарга энэ тэр гэдэг єєдрєг бодолтой хvн цєєнгvй л дээ.
Ходоод маань хоолыг боловсруулж хvчрэхгvй болоод эхлэхээрээ хамгийн амархнаар нь єєх болгон хуримтлуулдаг. Монголд ходоод, элэг цєсний євчин маш их байгаа нь ердєє л хоолтой холбоотой. Дэлхий дээр олон хvн турж vхэж байна гэдэг ч яг судлаад vзэхээр тvvнээс хавьгvй олон хvн хоолоо хэтрvvлснээс болж vхдэг юм байна лээ.
-Тэгэхээр танай тєв хvмvvст амьдрах эрчим хvч олж авахад нь тусалдаг байх нь ээ?
-Яг тийм. Гэхдээ би vvнийг яг ингэхээр ингэдэг гээд яриад яваад байдаггvй. Хvн єєрєє хийгээд vзэхээрээ мэддэг байхгvй юу. Би анх энэ хичээлийг 1995 оноос зааж эхэлсэн. Эхэндээ хvмvvс ирэхгvй ээ. Би бvр найзуудаа гуйж, ганцхан єдєр л суучих гэж байж цуглуулдаг байсан. Яваандаа тэд маань дасгалаа чадан ядан хийгээд, эрчим хvч нь нэмэгдээд ирж байгааг мэдэрдэг болсон. Эрvvл мэнд нь хамгийн тvрvvнд сайжраад эхэлнэ. Манайхан Улаанбаатарын агаар бохир байна гээд яриад л байдаг. Харин манай дасгалыг хийгээд сурчихсан хvн ямар ч бохир агаартай газар амьдарсан, уушиг, хоолой нь бохирдоно гэж байхгvй. Бид чинь сардаа нэг яндангаа хєєлєєд байдаг хэрнээ хоолойгоо огт анхаардаггvй дутагдалтай улс. Энэ мэтээр дурдаад байвал олон юм болно л доо. Хvн аз жаргалтай явах уу, гуньж гутарч амьдрах уу гэдэг зєвхєн сэтгэлээс нь л шалтгаална. Нарт ертєнцийг яаж тусгаж авна, ертєнцийг ямраар харна тэгж л амьдарна шvv дээ. Гэтэл єдгєє хvмvvс хvсэл мєрєєдлийг юу биелvvлж єгєх вэ гэж бодоод мєнгє гэсэн ганцхан хариу л олж байна. Тэгээд л мєнгєний тєлєє аз жаргал, эрvvл мэнд, бvх юмаа хаяад зvтгэж байна. Vvний цаана нєгєєх эрчим хvч маань дутагдчихсан, тэгээд тvvнийгээ бид стресс гээд нэрлэчихсэн байдаг. Харин манай дасгалыг хийгээд vзэхээр шууд л єєрчлєлт гараад эхэлнэ. Єдгєє манай нийгэмд илvv жин гэдэг євчин нvvрлээд байна. Сайхан ажилтай, єндєр боловсролтой эмэгтэй илvv жингээсээ болж гvн стресст орж байна. Турахын тєлєє бvх хvчээ дайчлаад байгаа хэрнээ л таргалаад байдаг. Хэчнээн єлсєєд, тураадаг цай, эм тан уугаад ч нэмэргvй. Энэ чинь эцсийн эцэст сэтгэл санаатай л холбоотой. Стресс гэдэг ийм л аюултай. Би тарган гэдэг бодол стресс болж хувирах юм бол тэгээд л дуусаа. Уг нь байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй юм. Ер нь ч туранхай хvн гоё гэсэн юм байхгvй ш дээ. Гол нь стресст л орж болохгvй, хvн сэтгэл санаагаараа гоё байвал бусдыг нь шийдэж болно. Зарим хvн манай дасгалыг хийгээд vр дvн єгєхгvй байна гэдэг л дээ. Гэтэл тэр ердєє л vр дvн хvлээгээд байгаа байхгvй юу. Маргааш єглєє нар зvvнээс мандана гэдгийг хvн бvр л мэдэж байдаг. Би хэчнээн дєвчигнєєд нарыг баруун талаас нь гаргаж чадахгvй шvv дээ. Хvн хvчин мєхєсддєг зvйлээ ойлгож мэдэж байх ёстой. Тэгэхээр стресс бол шашны хэлээр чєтгєр л юм даа. Бурхан, чєтгєр хоёр чинь хvний сэтгэлийн бvтээл гэж би боддог юм.
-Сэтгэл гэдгийг та юу гэж vздэг вэ. Юуг ч хамаагvй багтааж байдаг том сав юм уу, эсвэл бурхан, чєтгєр хоёр зэрэгцэн оршдог орон зай юу?
-Сэтгэл гэдэг юугаар ч хэмжигдэшгvй, юунд ч баригдашгvй агуу зvйл. Нєгєєтэйгvvр бидний нєгєєх амьдрах эрчим хvчээ алдаж байдаг хамгийн том диаметртэй хоолой. Хvн амьд байх хангалттай биш ээ. Vхэр юм уу тэмээнд євс идээд амьд байж байх нь хангалттай байж магадгvй. Гэтэл хvн гэдэг маань нарт ертєнцєд асар их хариуцлага хvлээх гэж ирсэн. Магадгvй бурхны ємнє би хариуцлага хvлээнэ гэж гарын vсэг зурж ирсэн ч юм бил vv. Тэгсэн хэрнээ бид хvн болсны зорилгоо мартчихдаг. Зєвхєн євчнєє илааршуулахын тєлєє л явна гэдэг чинь энэ дэлхий дээр зовох гэж тєрснєєс ялгаагvй болчихож байгаа юм. Гэтэл бид сэтгэл гэдэг юмаа тийм их хvчтэйг мэдэхгvй, дэндvv олон зvйлд хvчээ сарниулаад байдаг. Сэтгэл мэдрэлийн эмч нар хэлдэг шvv дээ, хvний галзуурах vндэс бол ердєє л энэ. Хvний сэтгэл хэдийчинээ олон суваг болж энергиэ алдана, тэр чинээгээр солиорох бvрэн vндэстэй болдог гэж.
-Би одоо л ойлгож эхэлж байх шиг байна. Бясалгал сэтгэлийг зангиддаг байх нь ээ?
-Тийм ээ. Бясалгал хvний сэтгэлийн тэр олон салаалсан vзvvрийг нэг болгочихож байгаа юм. Тэгэхэд л хvн єєрийгєє ямар их хvчтэйг ойлгож эхэлдэг. Ухаандаа би ямар нэг ажил бvтээх гээд явахдаа яана аа, бvтэхгvй дээ гээд л бодвол бvтэхгvй л байхгvй юу. Єєртєє тийм команд єгчихєж байна гэсэн vг. Фэнг-Шvйгийн Ганбаатар хэлдэг шvv дээ, Чи хvсч мєрєєдєж чадах л юм бол биелэхгvй хvсэл мєрєєдєл байхгvй гэж. Манай бясалгалд суусан хvн эхлээд эрvvл болно, гэдэс ходоодоо цэвэрлэнэ, тодорхой хэмжээгээр цэнэг авчихлаа, одоо би хэн бэ гэдгээ ойлгож эхэлнэ. Хvн амьдралдаа сэтгэл хангалуун бус явах ёсгvй. Таны хvсэл мєрєєдєл биелж байх ёстой. Гол нь бид буруу зам руу орчихоод байна. Хэрэв цэнэг бvтэн байх юм бол энэ янз бvрийн нууц тарни, шившлэг чинь маш амархан зvйл шvv дээ. Хvсч мєрєєдєж чадна гэж юуг хэлдэг юм бэ. Чингис хаан Давшгvй даваа байдаг л гэж дуулдана, хэрхэн давах тухай бvv сэтгэ, давъюу гэвэл давна. Туулшгvй мєрєн байдаг л гэж дуулдана, хэрхэн туулъюу гэж бvv бод, гаталъюу гэвэл гатална гэж хэлсэн шvv дээ. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ гэвэл амьдрах эрчим хvч эс болгонд тань хvрэлцээтэй байвал хvсэл мєрєєдєл vлгэрийн юм шиг л биелнэ. Мєрєєдєхєєс ч ємнє биелнэ. Бурхан гэдэг хvний сэтгэлд л нуугдчихсан байдаг. Тvvнд хvрэх хэрэгтэй. Эцсийн дvнд бясалгал бол хvний тархинаасаа зvрх рvvгээ хийж байгаа аялал юм. Энэ мэдээж маш хэцvv зам л даа.
Гэвч ганцаараа явахаас єєр арга байхгvй. Хэрэв оччих л юм бол бурхан чиний мэдэлд, бvх хvслийг чинь биелvvлнэ. Бурхан гэж шашинд нэрлээд байгаа зvйл чинь шинжлэх ухаанд амьдрах эрчим хvч, био энерги юм шvv дээ. Энэ маань бидний єдєр тутмын амьдралд хайр болж мэдэгддэг. Хайргvйгээр, зєвхєн эрдэм номоор ч юм уу оюун ухаанаар нэг их хол явахгvй байх аа. Тvрvvч нь VII нvvрт

-Сэтгэлдээ бурхангvй хvн гэж ер нь байдаг болов уу. Жишээлбэл муу хvний сэтгэлд бурхан алга гэж бодож болох уу?
-Энэ асуултаас vзэхэд л хvн гэдэг ойлголтоос гадна нэг юм байна гэдэг нь ойлгогдож байгаа биз. Миний бодлоор дотроо бурхангvй хvн гэж байдаггvй. Хvн болгон л сахиустай, тєрєхдєє бурхнаас сахиустайгаа тєрдєг. Ярьж суртлаа бvх хvн бурхан л байдаг шvv дээ. Ярьж сураад нєгєєх амаар vйлддэг нvглийг vйлдэж эхэлдэг. Багш маань хэлдэг юм, хvний бурхан дvрэн дээр гурван хар нємрєг байдаг гэж. Тэр нємрєг нь юу вэ гэхээр нэгдvгээрт уур хилэн, хоёрдугаар хорсол жигшил, гуравдугаарт атаархал шунал. Энэ гурваас єєр хvний бурхан дvрийг далдалдаг зvйл байхгvй. Гэхдээ чи угаасаа ийм нємрєгтэй тєрєєгvй, чам дээр нємєргєчихсєн учраас аваад хаячихад амархан гэж багш маань хэлдэг. Vvний тулд хvнд бурхан мэт сэтгэлээр туслах хэрэгтэй, чин сэтгэлээр хандах хэрэгтэй гэдэг. Чин сэтгэл гаргах бvрт хvн бурхан дvрдээ орж байдаг. Нєгєєтэйгvvр хэт шvvмжлэгч бодлыг орхимоор санагддаг. Бид амьдралыг тєгс тєгєлдєр болгож чадахгvй. Єєрийнхєє эд эсийг эрvvл байлгаж чадахгvй байж хvний амьдралд оролцоод ингэ тэг гээд байх нь нэг талаар тэр хvний тєлєє санаа тавьж байгаа хэрэг боловч єєрт их хохиролтой. Цаад хvн нь хvлээж авахгvй бол та vглээ яншаа гэсэн нэр аваад, энергиэ хий vрээд л хоцорно. Тэгэхээр байгаа юмыг байгаагаар нь хvлээж авч сурвал зvгээр. Орчлонгийн юмыг бид яах юм бэ, яаж ч чадахгvй. Би хэчнээн уурлаад сар гурвалжин болчихгvй ш дээ.
-Хvн маш олон хvний дунд амьдардаг хэрнээ єєрєє єєртэйгєє цуг байх нь тун ховор. Тэгэхээр бясалгалыг бас єєрєє єєртэйгєє байх нэг арга гэж ойлгож болох уу?
-Тэгэлгvй яахав. Судалгаагаар бол энэ дэлхий дээр амьдарч байгаа хvмvvсийн 70 гаруй хувь нь єдєрт ядаж ганц ч минут болов єєрийнхєє тухай огт боддоггvй. Vлдэж буй 20-30 хувь нь ихдээ л долоон минут боддог гэж байгаа юм. Энэ нь гол тєлєв бvсгvйчvvд. Эрчvvдийн тухайд бол ярих ч юм биш. Би хvмvvст хэлдэг юм. Єдєрт ядаж ганц удаа, унтахынхаа ємнє ердєє 10 минут орон дээрээ суугаад єдєрт болсон зvйлээ бодож бай. Зvгээр л амьсгалаа чагнаад суу. Тэгэхэд л болоод явчихна. Одоо манай дэлхий дээр хариуцлага хvлээдэг хvмvvс нь залбирахгvй байна. Гэтэл бас залбирдаг хvмvvс нь хариуцлага хvлээхгvй байна. Хvний юу нь болж єгєхгvй байна вэ гэвэл эсвэл єєрийгєє дорд vздэг, эсвэл хэт єргємжилдєг. Тэгээд бие биеэ vзэн яддаг. Гэхдээ л хvн болж тєрнє гэдэг vнэхээр том аз. Тийм болохоор хvн єєрийгєє хайрлах хэрэгтэй.
-Хvн гэгээрэхэд, єєрєєр хэлбэл дээрх гурван хар нємрєгийг авч хаяхад ер нь хэр хэцvv вэ?
-Гэгээрэхэд яадгийг би сайн мэдэхгvй юм, гэхдээ л буян сайн хийх хэрэгтэй. Vйлийн vр гэж байдаг. Хvн юу хийнэ, тэрнийхээ vр шимийг амсана. Танд учирч буй юм болгон vйлийн vр. Гэтэл бид ямар нэг юм болохоо байлаа гэхэд энэнээс боллоо, тэрнээс боллоо гэж бурууг бусдад чихдэг.
-Уур уцаар гэж ер нь юу вэ. Уурлаад ухаанаа алдаад гэж ярьдаг хvн олон байдаг. Эерэг, сєрєг энерги гэж байна уу?
-Амьдрах эрчим хvч дутагдахыг сєрєг энерги гээд байгаа юм л даа. Хvмvvс єєрсдєє ч сайн мэдэлгvйгээр хvний энергийг авамтгай байдаг. Ер нь хармын сэтгэлээ гээж, хvнд бvхнээ єгч чаддаг хvнийг би гэгээрсэн хvн гэж боддог. Уурлахад нэг гэмтэй юм бий. Жишээлбэл, чамайг уурлуулж байгаад энерги авдаг хvн байдаг. Хvн галзууртлаа уурлахаараа ямар ч хамгаалалтгvй болчихдог. Тэгэхээр уурлуулсан хvн хамаг энергийг нь сороод авчихаж байгаа юм. Гэтэл vнэн хэрэг дээрээ тэр хvний энергиэс гадна бас євчнийг нь авч байдаг. Уурлуулна гэдэг тэр хvний євчнийг єєртєє авч байна гэсэн vг. Ер нь хvний дургvйг хvргэх хэрэггvй. Хvний дур-гvй хvргээд яваад байна гэдэг єєрєє євчтэй болно гэсэн л vг. Vvнийг л зогсоох гэж бясалгал байгаа юм.
-Тэгвэл цагдаа нар, сувилагч нар яах вэ. Тэд vргэлж л хvний зовлон, євчний дэргэд байдаг шvv дээ?
-Энэ бол асар их буян. Тэд маш хэцvv юм хийж байгаа ч энэ нь буян болж байдаг. Тийм болохоор би сувилагч, эмч нар, цагдаагийнханд чадах чинээгээрээ хєнгєлєлт vзvvлдэг. Хvн нинжин сэтгэлтэй л байвал єндєр тєрлийг олно. Би ингэж л боддог доо.
-Амьдралын эрчим хvчийг бясалгалаар олж авахад амьсгал ямар vvрэгтэй вэ?
-Амьсгал гол vvрэгтэй. Хvн нойр, хоолоор амьдралын эрчим хvчний ердєє 20-иод хувийг л авдаг. Тэгвэл амьсгалаараа 80 хувийг нь авна. Бодоод vз л дээ, хvн хоолгvйгээр гурван сар, нойргvйгээр долоо хоног, амьсгалахгvйгээр ердєє хоёрхон минут л амьд байж чадна. Vлгэрт гардаг утсан чинээ улаан амь гэдэг яг л оносон vг.
-Тэгвэл зєв амьсгалахын vндэс юу юм бэ?
-Хайр л гэж хэлнэ. Бид єєрийгєє ер хайрладаггvй, єрєєл бусдаар хайрлуулъя гэж л бодоод байдаг. Чи намайг хайрласангvй, чиний тєлєє би ийм их юм хийлээ гээд л байдаг, єєрийгєє хайрласан удаа ер байна уу. Vгvй ядахад нэг удаа ходоодоо амрааж vзсэн vv, хєлдєє иллэг хийсэн vv. Заримдаа хvн хєлтэй эсэхээ ч сайн мэдэхгvй болдог. Мєнгє л бодоод байхаас биш хєєрхий миний муу хєл очъё гэсэн газарт минь очуулж байна даа гэж бодоод анхаарал тавьдаггvй. Энэ чинь хайр шvv дээ. Биеийн чинь нэг газар євчин vvссэн бол чи анхааралгvй хаяжээ л гэсэн vг. Хєєе би элэг байна, намайг анхаараач ээ гээд байгаа нь тэр. Наад зах нь идэж ууж байгаа зvйлдээ анхаарах хэрэгтэй шvv дээ. Би лекцэн дээрээ их баярладаг. Хvмvvс Єнєєдрєєс эхлээд би банштай цай уухгvй гэдэг юм. Мах, сvv гэдэг маань хоорондоо огт таардаггvй хоёр эд. Энэ чинь яваандаа тархины судасны атеросклероз болгодог гол хvчин зvйл. Багаасаа мах сvv хольж идээд байх юм бол наад зах нь мартамхай болно гэсэн vг. Барьсан тавьснаа мэдэхгvй, уймраа болчихлоо би гээд байдаг чинь ердєє л энэ. Бид євчин болгоныг амаараа идчихдэг. Хvний 404 євчний 303 нь хоолноос л болдог. Манайхан махгvйгээр амьд явах аргагvй гэдэг нэг буруу ойлголттой байх юм. Євєл мах идэхгvй байж болохгvй байх л даа. Євєг дээдэс маань зун цагаан идээгээр євєл идсэн махныхаа хорыг гаргачихдаг байж. Одоо бид тэгэхгvй байгаагаас элэг, цєс, нойр булчирхай, зvрхний элдэв євчинд нэрвэгдэж байна. Дээр нь бид шингэн юм ер уудаггvй. Хар ус уувал муу ёр гээд л сvvтэй цайгаа уугаад махаа хєшиглєж идээд л, сvvлд нь євдгєєр хатгаад, мартамхай болоод ирдэг.
-Тэгвэл зєв хооллох хамгийн энгийн зарчим юу вэ?
-Хамгийн тvрvvнд хэмжээгээ мэдэж идэх хэрэгтэй. Ходоодны хэмжээ таны бие дээр бичээстэй байгаа. Яг л хоёр гараа нийлvvлээд хумбайлгахад нэг удаа идэх хоолны хэмжээ болно. Хоёрдугаарт хэзээ идэх вэ гэдэг маань маш чухал. Єглєєгvvр хоол идвэл яах ч vгvй. Нар байгаа цагт юу ч идсэн бие чинь боловсруулж л орхино. Ер нь нарны гэрэл маш чухал. Йогчид хоёр нарны хооронд л хоол иддэг. Гол хоолыг єдєр идэх хэрэгтэй. Оройд хоол идэх шаардлага байхгvй. Таргалаад байгаа хvн туршаад vзэх хэрэгтэй л дээ. Орой 18 цагаас хойш хоол идэхгvй байвал гурав хоноод л турна. Хvнд яагаад єлсєх мэдрэмж тєрдєг юм бэ гэвэл хоол ч биш, ямар нэгэн элемент дутаад л тэр. Єєрєєр хэлбэл, хэчнээн тарган хvн ч єлсч vхэж болно гэсэн vг. Хэрэв та туръя гэж бодож байгаа бол гурван их, нэг багыг хий гэсэн зарчим байдаг. Тэр нь юу вэ гэвэл ус их уу, дээд зэргээр хєдєлгєєнтэй бай, аль болох их унт. Унтана гэдэг эсvvд шинэчлэгдэж, залуужна гэсэн vг. Гоё мисс хvvхнvvд их унтдаг гэдгийн нууц энэ. Дээр нь аль болох бага идэх хэрэгтэй. Тэгвэл Синди Кроуфорд шиг болоход амархан.
-Хэлэх амархан, гэтэл зуршил бол агуу зvйл гэсэн vг бий шvv дээ. Жишээлбэл, хэт их идэх зуршлыг яах вэ?
-Туръя гэж хэт их бодох нь єєрєє бас стресс болж байгаа юм л даа. Гол нь хvсэх хэрэгтэй. Ядаж Fashion TV vз л дээ. Нэг ч тасалбар аваагvй байж сугалаанд азгvй гэж єєрийгєє бодож болохгvй шvv дээ.
-Таныг харахад энэ хvн ер уурладаг болов уу, цухалддаг болов уу гэсэн бодол тєрєх юм. Та хэр тайван хvн бэ?
-Би дотроо чандмань эрдэнэ гэж гурван зvйлийг шvтэж явдаг. Тэгээд тэр гуравтаа залбираад бvх зvйлийг та мэдтvгэй гээд л даатгачихдаг. Саяхан би нэг шvлэг бичсэн юм л даа.
Жигшивч
Жигшихгvйн зєєлнийг мэдэрч
Хорсовч
Хорсохгvйн ховрыг тоолж
Атаархавч
Атаархахгvйн амтыг мэдвэл
Дурлавч
Дурлахгvй нь дэндvv шvv
Хайрлавч
Хайрлахгvй нь хатуу шvv
Амьдравч
Амьдрахгvй нь амархан шvv
Vхэвч
Vхэхгvй нь vнэн шvv гэж.
Vнэхээр хvний сэтгэл агуу учраас амьдарсан ч амьдраагvй мэт байж чаддаг юм байна л даа. Аливаад тайван, сэтгэлийн хаттай байх нь л чухал. Бясалгалыг яг номоор нь, єєртєє vнэнчээр хийвэл ийм болж чадна. Хамаг жаргалын эх нь амгалан тайван байдал гэж бурхан багш сургасан шvv дээ.
-Хvн ганцхан амьдардаг. Энэ ганц амьдралд аз жаргалыг олж авах боломжтой болов уу?
-Хvн ганц амьдардаггvй байх аа. Зvгээр, энэ биеийг ашигладаг байх. Бид vхэхээс их айдаг. Гэтэл vхнэ гэдэг чинь єєр нэг амьдралын эхлэл, хувцсаа сольж байна л гэсэн vг. Бид орой болгон унтахдаа айдаггvй биз дээ. Маргааш єглєє сэрнэ гэдгээ мэдэж байгаа болохоор тэр. Vхэл гэдэг чинь арай урт хугацаагаар унтахыг л хэлж байгаа хэрэг. Би тэгж боддог. Хvн ер нь vхдэггvй гэж би боддог. Хvн хэрвээ хvн шиг амьдарч чадсан бол vхэхээс айхгvй. Анхны амьсгал авахаас эхлээд сvvлчийн амьсгал гаргах хvртэл энэ биед амьдарч яваа хугацаандаа хэлж байгаа vг, бодож яваа бодол, хийж байгаа vйлдэл маань биднийг хойд насандаа хэн болж тєрєх, хэзээ тєрєхийг тодорхойлдог. Шашин ч тэр, ёс суртахуун ч тэр vvнийг л хэлээд номлоод байгаа юм шvv дээ. Бие, хэл, сэтгэлээр vйлдэх нvглийг тэвч гэдэг. Хvнд муу юм санасан хvн єєрєє хvнд євчин тусдаг шvv дээ. Тийм болохоор нvгэл бvхнийг тэвчвэл аз жаргалд хvрч болно гэж би боддог.

Мэдээллийг бичсэн: Г.Тvмэнжаргал

http://www.mongolmedia.com/news.php?gen_id=108&ins_id=10&cat_id=53&ns_id=69481

Зууны мэдээ  2005.01.13 №10

 

BUTSAH