Art Of Living Centers - Mongolia

Vyakti Vikas Kendra - Ulaanbaatar
 

  Sri Sri Ravi Shankar His Holiness
  Art of Living
  International Association for Human Values
  Sri Sri Ayurveda
  Ayurvedalaya

MONGOLIA

  Center of Mongolia
   
   
   

 MELODY

   
  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Books

  Music
   
   
   

 Ярилцлага

  2003-11-1 Yнэмлэхvй АМЬДРАЛЫН ШИГТГЭЭ
  2003-11-24 Хань сонин Хайр сэтгэл
 

2004 он 01сар Хvмvvсийн амьдрал Нарт ертєнц

  2005.01.13 Зууны мэдээ Бясалгал
   2005-3-5 єнєєдєр сонин. Yлэмжийн чанар
  2005-05-20 Єдрийн сонин Бясалгалын зуун
 

Талархал

  Сэтгэгдэл
   

CONTACT

  Ts.Sarantsetseg
 

 

Ярилцлага 6. Бясалгалын зуун

Ц.Саранцэцэг: Бид энэ ертєнц дээр ганцхан хvнийг мартаад явдаг


Бидний єдєр тутмын амьдралд уурлах бухимдах, гуних гутрах яєдал зєндєє л гардаг. Тэр болгонд бид єртєж єєрсдийгєє улам л стресст оруулсаар, энэ нь сvvлдээ бvр євчин болж хувирдаг шvv дээ.
Гэтэл эрvvл явах, гоо сайхан байхын цаад утга нь ердєє тайван амьдрал гэж тайлбарладаг. Энэ бvхнийг яаж зохицуулах талаар "Шри Шри-Амьдрах ухаан" тєвийн ерєнхийлєгч, бясалгалын багш, ихэмч Ц.Саранцэцэгтэй ярилцлаа.

-Бясалгал гэж юу болох талаар яриагаа эхэлье. Ер нь бясалгалд явахын утга учир нь юу вэ. Зvгээр л хэн нэгнийг дуурайгаад бясалгалд явах ёстой юу?
-Бясалгал хийнэ гэдэг хvний хийж чаддаг хоёр зvлийн нэг нь. Хvнээс бусад амьтбн инээж чаддаггvй шиг хvнээс єєр амьтан бясалгал хийж чаддаггvй. Хvнд сэтгэл гэдэг зvйл заяагдсан байдаг шvv дээ. Тэр сэтгэлийнхээ тусламжтай хvртэх, сонсох, харах, амтлах, vнэрлэх мэдрэмжээрээ гадаад ертєнцийг хvлээж авдаг. Хvртэх мэдрэмж гадаа хvйтэн байна гэвэл дулаан хувцас ємсєнє. Хvн єєрєє л vvнийг , зохицуулдаг. Амьтдынхыг байгаль єєрєє зохицуулаад намар vсийг нь ургуулж, хавар гуужуулдаг шvv дээ. Харин хvн єєрєє шийдээд хийхээрээ янз бvрээр хийдэг.
Тиим болохоор хvн єєрийнхєє оргиналь дvрээ олж харахын тулд бясалгал хийх шаардлагатай болдог. Энэ зууныг бясалгалын зуун гэдэг. Булчин шєрмєсєє хєгжvvлэхийн тулд дасгал хийх хэрэгтэй байдаг шиг бясалгалыг би оюун ухааны гимнастик гэдэг. Уураг тархины хоол ч гэдэг юм билээ. Бясалгал нь хvний сэтгэлийг зєв хэлбэрт оруулж єєрийгєє эахирч сурахад тусалдаг юм. Бясалгалын амт баярлаж талархсан сэтгэлээр мэдрэгддэг. Єєрєєр хэлбэл, баярласан сэтгэлийг бий болгохыг бясалгал гээд байгаа юм шvv дээ.

-Бясалгал єєр єєр зорилготой байж болох уу?
-Манайд янз бvрийн бясалгал байнаа. Буруу биш. Инээсээр байгаад гэгээрсэн хvн байна. Дуулсаар байгаад эсвэл бvжиглэсээр байгаад гэгээрсэн хvн байна шvv дээ. Хvн дасгал хийсээр байгаад булчингаа том болгодог гэдэг шиг оюун ухаанаа тиим болгохыг хэлээд байгаа юм. Оюун ухааны дээд цэг нь гэгээрэл. Манайхан эрдэмтэн, дуучин зэрэг хvмvvсийг хамгийн дээд хязгаартаа хvрсэн гэж ойлгодог. Гэтэл vvнээс цааш хєгжих боломжууд байдаг бєгєєд vvнийг нээх хэрэгтэй юм. Vvнийг эvйрлэх юм бол ажилтан нь даргынхаа ємнvvр ороод хамаг юмыг нь мэддэг хvн шиг нааш цааш болгож бужигнуулаад байна гэсэн vг. Vнэндээ дарга шийдвэр гаргадаг шиг хvн байгаа боломжоосоо илvv хєгжиж болно.

-Бясалгалд яваад байвал гэгээрэх vv?
-Хvн хэр их vйлийн vртэй вэ, хэдийг нь тєлсєн бэ гэдгийн учир начир нь олдож байж гэгээрнэ. Бурхан багш гэдэг маань гэгээрсэн хvн шvv дээ. Хун хулгай хийхгvй, худлаа ярихгvй, атаа жєтєє санахгуй байх гэх мэт дандаа буян vйлдэж 84 удаа амьдарвал гэгээрнэ гэсэн байдаг.

-84 удаа гэж юу гэсэн vг вэ?
-84 удаа тєрнє гэсэн vг байхгvй юу. Энэ хугацаандаа ямар ч нугэл vйлдэхгvй байна гэсэн vг.

-Боломжгvй юм биш vv?
-Нэг vлгэр байдаг юм л даа. Нэг лам гэгээрнэ гээд агуйд их удаан бясалгал хийж суужээ. Тэгээд сvvлдээ цєхєрч, би ер нь гэгээрэхгvй юм байна гээд болихоор шийддэг. Тэгээд уулнаасаа буугаад явж байтал зам дээр нэг єттэй нохой хэвтэж байна гэнэ. Энэ амьтныг зовлонгоос нь салгая гээд єтийг нь модоор ухах гэтэл бас л нvгэл vйлдэх болчих гээд байжээ. Яагаад гэхээр нохойг зовлонгоос нь салгахаар єтийг нь авах гэтэл бас л амьтан алчих болоод байж. Лам бодож бодож бvх єтийг хэлээрээ тvvхээр сэтгэн суутал нєгєє нохой гэнэт Бурхан багш болоод хувирав гэнэ. Ламыг хэр гэгээрч вэ гэж бурхан шалгаж байсан нь тэр гэнэ. Гэхдээ амьдрал дээр огт нvгэл vйлдээгvй хvн байдаггvй. Би огт нvгэл vйл дээгvй гээд очиход л хєрст алтан дэлхийд хєлєє чирж явахдаа єчнєєн єт хорхой алсан хэрэгт ордог байна. Харин энэ бvхнийг эориуд vйлдээгvй гэдэг нь цайрах нvгэлд ордог. Ингэж 84 удаа амьдрах юм бол гэгээрнэ гэдэг. Саяхан над руу Японоос "танай тєвийн бясал галд сууж болох уу" гэж ярьж байна лээ. Япончууд цаг наргvй хєдєлмєрлєдєг их завгvй хvмvvс юм. Манай монголчууд надад их гоё санагддаг. Єєрийнхєє тєлєє зав гаргаж чаддаг. Монголчуудыг гэгээрэхэд хамгийн ойрхон хvмvvс гэдэг шvv дээ. Хvн болж тєрєх, тэр дундаа монгол хvн болж тєрєх их ховор заяа гэнэ. Далай багш биднийг диваажинд арын хаалгатай хvмvvс гэж хэлж байсан. Юу гэсэн vг вэ гэж асуухаар диваажингийн эзэд бол монголчууд байхгvй гэж хариулсан.

-Бясалгалын дээд хэлбэр нь гэгээрэл гэлээ. Гэхдээ хvмvvс танд уур.уи болох гэж, стрессээсээ гарах гэж ханддаг байх?
-Тэгэлгvй яахав. Тайвшраад, уургvй болоод ирэхээрээ жин ихтэй хvмvvс турдаг. Ер нь тарган хvмvvсийн гол зовлон их иддэгтээ л байдаг. Бясалгалд суугаад юмны мэн чанарыг ойлгоод ирэхээрээ хvн єєрийнхєє хvссэнээр байж болдог.

-Тэгвэл тєрєлхийн ууртай, ааштай хvмvvс засрах уу?
-Тєрєлхийн муухай зантай хvн гэж байдаггvй. Єєрийгєє л зєвтгєж тэгж хэлдэг байхгvй юу. Амьдралын эрчим хvч нь багассан хvн ийм байдалд ордог. Ууртай, ааш муутай, атаач зэрэг муухай зан авиртай болоход идэж байгаа хоол хvнс бас нєлєєлнє. Дvрэлзсэн ааштай хvн их ууртай байдаг. Эсвэл манай аав ууртай хvн байсныг би дуурайсан гэдэг. Гэхдээ тэр хvмvvс юунаас болоод уурлаад байгаагаа мэддэггvй. Улаан єнгєнд дуртай хvмvvс их ууртай байдаг. Єнгє тэр хvнд нєлєєлж байгаа хэрэг шvv дээ. Тэгвэл дээрээс нь улаан мах идэхээр тэр хvн юу болох вэ. Тухайлбал, хонины ордны хvмvvс нараар удирдуулдаг. Их халуун, галтай хvмvvс. Энэ ордныхон махан хоол идвэл зvрх нь мууддаг. Нас єндэр болохоор л зvрх муудлаа гэж боддог нь худлаа байх нь шvv дээ.
Ер нь хvн бол жолоогvй сэтгэлийн тоглоом юм. Хvн єєрєє их єрєвдмєєр амьтан шvv дээ. Хамар, ам хоёрыг нь таглаад хоёр минут болоход л vхдэг. Агаар амьдралыг бий болгодог гэдгийг єєрєє мэддэггvй. Мєнгє тєгрєг, унаа машин л амьдрал гэж боддог.

-Байгаа байдлаа мэддэггvй гэж vv?
-Тиим. Бясалгал бол хvн гэдэг хэмжигдэхvvн дээр ажиллахыг хэлээд байгаа юм. Бид хvмvvс цагаан цамц ємсєєд байвал дагаад л ємсчихдєг. Єєрт хэрэгтэй эсэхийгогтбоддоггvй. Ертєнц дээр бид ганцхан хvнийг мартаад явдаг. Тэр нь єєрєє. Тэнд нэг хvнд таалагдах гэж vсээ засуулж, энд нэг хvнд сайхан харагдах гэж хамраа янзлуулдаг. Энэ мэтээр єєрийгєє алдаад байдаг. Єєрийгєє олж авахад бясалгал тусалдаг юм. Хамгийн гол олз нь энэ.

-Тэгвэл бясалгалд уургvй болох, тайвшрах зэрэг хичээл ордог уу?
-Тиим ийм гэсэн яриаг сонсохын оронд єєрєє vз. Би хэн бэ гэж хамгийн азтай хvн боддог гэж байгаа шvv. Єєрийгєє мэддэг байх нь олон зvйлд хэрэгтэй. Жишээ нь уурлаж болохгvй гэж хvн бvр мэддэг хэрнээ уурлахгvй байж чаддаггvй. Дараа нь гэмшдэг. Тэгвэл уурлахгvй байх бат бэх аргуудыг бид зааж єгдєг.

-Тиим болохын тулд хичнээн хугацаа хэрэгтэй вэ?
-Миний багш, XX зууны их ухаантны нэг Шри Шри Равий Шанкир багш маань олон улсын амьдрах урлагийг vндэслэсэн хvн. Нийт 20 цагийн хєтєлбєрєєр хичээл заалгана гэсэн vг. Би 1-5 дахь єдрийг сонгоод байгаа юм. Хvмvvсийн ажлын бус цагаар єдєрт дєрвєн цаг хичээллэдэг. Таван єдєр суух юм.

-Таван єдєр суугаад хvн єєрийгєє хэн бэ гэдгээ мэдээд авах уу?
-Тэгнэ. Хvмvvс суусныхаа дараа эртхэн шиг явдаг байж гэдэг. Явна явна гээд л явдаггvй шvv дээ. Vvнийг би тэр хvний уйлийн vр нь хєтлєєд байна даа гэж боддог. Равжаа хутагт хэлсэн байдаг юм. Хvн 10 учрал, найман чєлєє нь бvрдэж байж нэг чухал сургаал сонедог гэж. Тэр сургаалаа хэрэгжvvлээд явдаг хvн ч бий, хэрэгжvvлдэггvй хvн ч бий.

-Та бусдад олон жил бясалгал заалаа. Єєрєє хэр их гэгээрч байгаа бол.. .
-Би тvvнийг мэдэхгvй ш дээ, Хvн болгон єєрийн хувь тавилантай. Тиим болохоор єєрийгєє бусадтай бvv харьцуул. Бvр гэгээрэлд ч хамаатай шvv гэж манай багш хэлдэг. Хvнд дотоод эрх чєлєє гэж байдаг. Би эрх чєлєєтэй хvн. Тvvгээрээ бахархдаг. Манайхан хvмvvс юу гэх бол гээд жижгэрээд, ханагvй шоронд єєрийгєє хийчихдэг. Тэгээд муулах юм бол гомдоод, магтах юм бол баярлаад явдаг шvv дээ.
Хvн муулахаар мууг нь авчихдаг гэдэг юм. Намайг хэн нэгэн муулах юм бол би баярлана. Миний мууг авчихаж байгаа юм шvv дээ. Бас нєгєє хvнээ єрєвдєнє. Зай-луул, энэ амьтан єєрийнхєє муу дээр миний мууг нэмэрлэх гэж. Хvнийг магтахаар єглєг єгч байгаа юм. Харин харамлахаар тэр юм нь алга болдог.
Тиймээс би дотоод эрх чєлєєг vнэхээр сайхан гэж хэлэх гээд байгаа юм. Надад амьдралд муу юм бодогддоггvй. Бас гэгээрэх юмсан, гэгээрэх болов уу ч гэж боддоггvй.

-Та удахгvй нэг лекц уншина гэсэн. Таны заадаг хичээлээс єєр vv?
-Єєр байлгvй яахав. "Аз жаргалын 18 нууц" лекц энэ сарын 24-нд "UB Palace"-т болох юм. Хvн яавал аз жаргалтай болох тухай тэнд ярина.

-Та тvрvvн хvн єєрийгєє огт анзаардаггvй гэж хэлсэн. Энэ нь угаасаа бидний зан юм биш vv?
-Ийм нэг vлгэр байдаг юм. Аав, хvv хоёр амралтын єдєр бага сага зарах юмаа илжгэн-дээ ачаад зах руу явжээ. Зам нь нэлээн хол байж. Хэсэг явж байтал замд тааралдсан хvмvус "Энэ хол замд нэг нь ч гэсэн илжгээ унаад явбал зvгээр юм даа" гэж хэлжээ. Ингээд аав нь илжгээ унаад явж. Гэтэл хvмvvс "Энэ ямар ямбатай эцэг вэ. нялх vрээ алхуулаад, єєрєє илжгээ унасан байх юм" гэхийг сон-соод хvvдээ илжгээ унууллаа. Нэлээн явены дараа хvмvvс "Энэ эрхээрээ хатмарыг ха-раач. Хєгшин настай эцгээ алхуулаад єєрєє илжиг унаад явж байх юм" гэж муулахыг сонсов. Тэгээд аав, хvv хоёулаа илжгэндээ сундлаад явав гэнэ. Хvмvvс тэднийг хараад "энэ хоёрыг хараач ээ. Илжиг ч гэсэн амьтан шvv дээ. Єєрсдєє явж чаддаггvй юм байх даа" гэж шуугиж гэнэ. Аав, хvv хоёр яаж явах учраа олохгvй гайхаж гайхаж . илжгээ vvрч явахаар болжээ. Илжиг ч их гайхаж гэнэ. Гvv-рэн дээгvvр гарч явахдаа илжиг єєрийгєє усанд хараад айж цочин ухасхийхэд эцэг, хvv хоёр усанд алдчихжээ.
Vvн шиг бусдын бодлоор яваад байвал хvн хамгийн vнэ цэнэтэй юмаа алддаг. Тэр vнэтэй юм нь амьдрал шvv дээ.

-Сайхан ярилцлага єгсєн танд баярлалаа. Мэдээж манай уншигчдад нэг сайхан vг хэлээд ярилцлагаа дуусгах уу?
-"Єдрийн сонин"-ы нийт уншигчид, хамт олонд хvн гэдэг хэмжигдэхvvн дээрээ гялалзсан амжилт олж, оюун ухаан нь єдєр шиг гэрэлтэй байхын ерєєл хэлье.

Д.ОЮУНТУЯА
(єдрийн сонин 2005-05-20 124)

BUTSAH