BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
 
 
 
 

 

Ардын жvжигчин, урлагийн гавьяат зvтгэлтэн, хєгжмийн зохиолч Д.Мяасvрэн

 

 
 

Ардын жvжигчин, урлагийн гавьяат зvтгэлтэн, хєгжмийн зохиолч Д.Мяасvрэн

Н.Сарангэрэл

Ардын жvжигчин, урлагийн гавьяат зvтгэлтэн, хєгжмийн зохиолч Дашийн Мяасvрэн. Монголд анхны найрал дууны чуулгыг єлгийдєж, алдарт Жаран хар-ыг єсгєсєн, Буурал аав, Хангайн дуу, Ятгын эгшиг, Нугасны дэгдээхэй олуулаа, Сvх жанжны ээж зэрэг vе vеийнхний амандаа хvлхэх дуртай 1000 шахам дуу зохиосноос гадна дан найрал дууны зохиол 40, хєгжимтэй найрал дууны зохиол 80, тєгєлдєр хуурт зориулсан аяз 20 зэрэг мэргэжлийн хєгжмийн том бvтээл олныг туурвисан энэ эрхмийг Бямбын ярилцлага-ынхаа хойморт залахаар цаг болзлоо. Манайхыг олж ядах юмгvй, андашгvй гэж хєгжмийн зохиолч биднийг тайвшруулсан нь vнэн байлаа. Орцны хаалгаар оронгуут тєгєлдєр хуурын аялгуу сонор мялаан угтав.

-Таны хуур нэлээд дээр vеийнх байх аа?
-Элэгдсэнийг нь харж байгаа биз дээ. Надтай хамт єтєлж байгаа эд. 1950-иад онд л манайд ирсэн юм.

-Та тvvнийг бvтэн 50 жил амралтгvй зvтгvvлсэн хэрэг vv?
-Yvнийг нvдэхгvйгээр нэг єдєр ч єнждєггvй. Энэ бид хоёр хамтдаа Монголын урлагт зvтгэж байгаа юм. Би амраагvй байхад энэ минь чєлєє гуйхгvй ээ.

-Хєгжмийн зохиолч Мяасvрэн нягтлангийн мэргэжилтэй гэж хэнээс ч билээ сонссон санагдаж байна.
-Яах аргагvй Санхvvгийн техникумын бvтээгдэхvvн дээ. Гэхдээ тєгсєх жилээ театрт урвасан юм.

-Дуулж хуурддаг шаггvй авьяастай нєхєр байж дээ?
-Ховдын Дарвийн бага сургуульд намайг оролцуулаагvй урлаг, уран сайхан гэж байдаггvй байлаа. Мандолин цохиж, нийтийн бvжиг явуулна. Дунд сургуульд ороод баян хуур тоглож сурсан. Хєєрєгтэй, хєєрєггvй олон баян хуур элээсэн дээ. Техникумд ирсэн хойноо ч концерт энэ тэрд ордог байлаа.

-Танд хэн анх хєгжим заасан юм бэ?
-Хэн ч заагаагvй, єєрєє сурсан.

-Тєв театрт та хєгжимчнєєр оров уу?
-Дуучин-хєгжимчнєєр. 1951 онд юм шvv дээ. Дєрвєн жил хэртэй болоод хойшоо сургуульд явсан. Ленинградын Римский Корсаковын нэрэмжит Хєгжмийн дээд сургуулийг найрал дууны удирдаач-хєгжмийн зохиолч мэргэжлээр тєгссєн юм. Ирээд Ардын дуу, бvжгийн чуулгад алдарт Мєрдоржтой хамт Монголын анхны найрал дууны чуулгыг байгуулсан.

-Дуурийн театрын найрал дуу, Цэргийн чуулгын эрэгтэй найрлыг ч та байгуулсан биз дээ?
-Дуурьт би хоёр жил гаруй л ажилласан. Тэр хооронд дуучдыг шилж сонгох, найрал дуучдыг бэлтгэх ажлыг гардан хийж байлаа. Одоо энэ ардын жvжигчин Уртнасан тэр vед театрт шалгуулсан. Саальчин байсан юм шvv дээ. Алдарт Норовбанзад, Тvмэндэмбэрэл эд нар ч намайг багш аа гэдэг байлаа. Би тэдэнд ноот заадаг байсан юм. Жинхэнэ байгалийн авьяас гэдэг чухамдаа тэдэнд л байлаа. Ноот сурсангvй гээд би эгээ л шилбvvрдээгvй байх. Багшийн хvчээр л ноот сурсан гэж ярьдаг сан. Ухаантай хvмvvс ойлгодог юм. Цэргийн ансамблийг Оросын Александровынх шиг болгоно гээд Бал дарга намайг єрєєндєє дуудаж vvрэг єгч билээ. Тэгэхэд би Соёлын яаманд байсан юм.

-Цэргийн чуулгад тийм олон эрэгтэй дуучин байсан юм уу?
-Холимог найрал дуучидтай байсан юм. Тэгээд ч тэр vед Цэргийн чуулга уналтад орчихсон, олигтой уран бvтээл гардаггvй болохоор нь тэгж нэг єєрчлєєд vзье гэж бодсон байх. Эрэгтэй дуучид ер нь ховор талдаа. Жаран хар-ыг байгуулах гэж цэрэг татлагын комисст сууж цэрэгт ирж байгаа бvх хvнийг шалгасан, дараа нь ангиудаар явж дуулдаг эрчvvдийг олж ирсэн. Тэдэнд хєгжмийн онол, дуулах ур дvйн хичээл хэдэн сар нvдсэн. Їндсэндээ 1971 он гэхэд чуулгаа байгуулж чадсан даа.

-Ганц ч эмэгтэй дуучингvй юу?
-Олон хvvхэн байснаас ур чадвараар нь шалгаад Цэрэнпил, Отгон, Тунгалаг, Баянмєнх, Цэрэнханд нарыг vлдээсэн. Дараа нь дахиж шалгуулаад зарим нь буцаж орсон л доо. Тэр vед чуулгаас явсан хvмvvсийн нэг нь сая гавьяат болдог Тємєр. Гавьяатыг нь дэндvv хожуу єглєє дєє. Сая нєхєр нь над руу ярьж байна. Их баярлажээ, тэр хоёр.

-Олны танил дуучдаас хэн хэн тэр vеийн цэрэг байсан бол?
-Гавьяат Дашням, Жанчив, Баярмагнай, баян хуурч Тэрбиш гээд олон хvнийг нэрлэж болно. Лимбэчин Галсантогтох Дарханаас хєєрхєн тоодгор цэрэг ирж байсан.

-Жаран хар гэж нэрийг хэн єгсєн юм бэ?
-Дэндэвийн Пvрэвдорж єгсєн. Манай хэдийн дуулахыг сонсож суугаад гарахдаа Мяасvрэн, би чамд нэг нэр оллоо. Жаран харын цагаан хэрээ гэдэг юм. Цагаан хэрээ гэж намайг шоглож байгаа нь тэр. Энэтхэгт хэрээ цагаан байдаг юм гэж vг нэмснийг яана.

-Та цагаан хувцастай байсан юм уу?
-Цагаан толгойтой байхгvй юу. Би хойшоо сургуульд яваад эхний жилдээ бууралтаад ирсэн юм. Манай ээжийн тал буурал удамтай л даа. Mиний хvv 50 гарч яваа атлаа над шиг цагаан толгойтой.

-Жаран хар шиг эрэгтэй найрал дуучидтай газар єєр байсан уу?
-Александровын ансамблиас гадна Латви, Солонгост байсан.

-Тийм сайхан чуулгатай болгож єгснийг тань тєр яаж vнэлсэн бэ?
-Гавьяат жvжигчин гэж эрхэм цолоо хайрласан. 1973 онд Цэдэнбал даргаас авч байлаа. 1984 онд ардын жvжигчин болсон. Оросууд намайг тєрийнхєє одонгоор шагнасан.

-Таны зохиосон дуу 1000 гарсан гэл vv. Гурван тvvвэр гаргасныг тань мэдэх юм. Одоо дахиад ном хийж байна уу?
-Анхны тvvврээ 1970 онд гаргасан. Буурал аав нэртэй. Дараагийнх Миний эх орон 1980 онд. Тvvнээс арван жилийн дараа Монгол аялгуу гэж нэг тvvвэр хэвлvvлсэн. Одоо ч надад бэлэн болсон хоёр ном байна. Найрал дуучдад зориулсан, бас нийтийн дууны тvvвэр.

-Хамгийн анхны дуу тань хэний шvлэг вэ?
-Дэндэвийн Пvрэвдоржийн Алтан намар. Миний ч, тvvний ч анхны дуу. Гавьяат Загдсvрэн дуулж, фестивалиас алтан медаль авчирч байлаа. Чухамдаа энэ дууны ачаар би хєгжмийн зохиолчийн сургуульд шалгалтгvй явж байлаа шvv дээ. Явуухулан бас анхныхаа дууг надтай хийсэн. Ачийг хариулна гээд мэднэ биз дээ.

-Таныг Ленинградын Хєгжмийн дээд сургуульд очиход Монголоос оюутан байв уу?
-Надаас хоёр жилийн ємнє Дамдинсvрэн очсон. Гэхдээ Дамдиа тєгсєєгvй, бие нь муудсан бил vv дээ. Сvvлд Хятадад тєгссєн юм. Харин тэр жил Американ Дашзэвэг бид хоёр хамт очиж байлаа. Римский Корсаковын сургууль гэдэг дэлхийд алдартай. Миний багш нар Оросын хєгжмийн томчууд.
Гончигсумлаа, Мєрдорж, Дамдинсvрэн гурвыг Монголын хєгжмийн тулгын гурван чулуу гэдэг. Араас нь Лувсаншарав, Лха.Дорж бидний vе залгадаг юм.

-Мєрдорж гуай ямархуу хvн байсан бэ?
-Намайг тvvнтэй тєстэй гэдэг юм. Манай Мєєеє тvс тас яриатай, хэлье гэснээ хэнд ч хэлж орхино. Хvнээр дайлуулаад сууж байгаа хэрнээ Чи юу ч чадахгvй, чамд авьяас алга гээд шуудхан хэлж орхино шvv дээ.

-Яруу найргийн томчуудаас хэнтэй нь илvv гар нийлж байв?
-Бэгзийн Явуухулан, Цэвэгмидийн Гайтав, Мишигийн Цэдэндорж, Чойжилын Чимид, Чойжилжавын Лхамсvрэн, Шаравын Сvрэнжав гээд бvгдтэй нь хамтарсан. Тэд надад шvлэг єгєхдєє дуртай, би ч тэднээс авах дуртай байсан.

-Одоо шvлэг бариад, ая гуйж хvн ирэх юм уу?
-Тасрахгvй. Даанч олигтой шvлэг ховор болж. Би шvлэг голдог муу зантай болохоор хэрийн хvнийхийг авахгvй. Сайн шvлэг аяа дагуулаад ирдэг юм. Зарим нь єнєєдєр шvлэг єгєєд маргааш нь нэхнэ. Тэгэхээр нь би бичгийн машин юм уу, эсвэл мод харуулддаг мужаан уу гээд загначихдаг. Уран бvтээл хийхэд онгод гэж нэг юм бий шvv дээ.

-Та тэгээд онгодоо яаж дууддаг юм бэ. Зарим нь архи уухаар онгод ирдэг гэдэг.
-Согтуу хvнээс шогтой л юм гарна биз дээ. Толгойтой vснийхээ ихэнхийг Монголын урлагт єгсєн надад архи ууж онгодоо хєглєх шаардлага ч байхгvй.

-Танаас дуу авах нь нэр тєрийн хэрэг байсан тухай дуучид ярихыг нэг биш удаа сонсож байлаа. Та хэн нэг дуучинд зориулж дуу бичиж байв уу?
-Байлгvй яах вэ. Жишээ нь, Хангайн дуу, Ятгын эгшиг хоёрыг Тvмэндэмбэрэлийн хоолойд зориулж бичсэн.

-Сvvлийн vед нийтийн дуу хvчтэй, дуучид нь ч олон болж. Таны дуунаас хэр олныг нь тэд дуулж байна?
-Сvvлийн vеийн дууг, дуу зохиож байгаа хvмvvсийг би тоодоггvй. Шvлэг нь ч гэж авцалдаагvй хэдэн vгийн хэлхээс, ая нь ямар ч аялгуу байхгvй, монгол биш. Сайхныг нь хуруу дараад тоолж болно. Зохиолын сайн дуу 1950-1960-аад онд л гарч байсан юм. Чойдогийн Саальчин бvсгvй, Лувсаншаравын Би чамд хайртай-г гvйцэх дуу байна уу.

-Залуу уран бvтээлчид танаас ирж зєвлєгєє авдаг ч юм уу, эсвэл та тэдний уран бvтээлийг шvvмжилж хэлж єгдєг vv?
-Тэд чинь надаас айдаг юм. Барагтай бол ирэхгvй.

-Гэхдээ та хєгжмийн зохиолч гэж хэн нэгнийг нь тоож харна биз дээ?
-Би бvгдийг нь vгvйсгээд байгаа юм биш шvv. Чи тэгж ойлгогдохоор биччих вэ. Би жинхэнэ авьяасыг хайрладаг. Байгалиас заяасан ховор авьяастай хvмvvс байна шvv. Шарав, Билэгжаргалыг би vнэлдэг. Тэднийг сайн хєгжмийн зохиолч гэж хаа ч хэлнэ. Би залуудаа Монголын хєгжмийн ноён оргилуудтай хамт ажиллаж байлаа. Тийм болохоор тэдэнтэйгээ жиших гээд байдаг муу зуршилтай болсон байх. Агуу их Гончигсумлаа, Мєрдорж, Дамдинсvрэн, Э.Чойдог, Лувсаншарав гээд дахин тєрєхгvй авьяастнуудыг давж гарах хvн одоогоор алга. Лха.Дорж гэж гайхамшигтай хvн байсныг та нар мэдэх vv.

-Мэдэхгvй байгаа нь залуусын 100 хувь буруу биш биз дээ?
-Урлагийг ойлгодоггvй, тvvнийг хавсарга маягаар хєгжvvлэх гэж оролдож байгаад дийлэнх нь оногдоно.

-Магадгvй та нарын яриад байдаг цензур єнєє vед хэрэгтэй ч юм уу?
-Намайг Хєгжмийн холбооны нарийн бичгийн дарга байх vед шинэ гарч байгаа дуу, хєгжмийн зохиолыг нэг бvрчлэн баталж байж нийтэд цацах зєвшєєрєл олгодог байлаа. Надаас ємнє ч, бас хойно ч ийм уламжлал байсан. Ингэж батлуулж байж уран бvтээл нь мєнгє болдог байсныг ахмадууд мэднэ. Одоо бол єнєєдєр бичээд маргааш дуулуулаад, нєгєєдєр нь клип тэгээд цомог гаргаад амархан болж дээ.

-Та хамгийн сvvлд ямар дуу зохиов?
-Би ерєєсєє зvгээр суудаггvй. Хєгширлєє гээд уран бvтээлээ хаяагvй. Найрал дууны эцэг, нийтийн дууны хаан энэ тэр гэж томоор цоллуулчихаад зvгээр суух эрх надад алга. Хамгийн сvvлд найрал дуунд зориулсан хэд хэдэн юм хийсэн.

-Шинэ бvтээлээ хэнээр дуулуулах вэ?
-Цэргийн чуулгатаа л єгнє.

-Чуулгаар очдог биз дээ?
-Очилгvй яах вэ. Би тэндхийн зєвлєх санаатай юм шvv дээ.

-Та ямар цолтой вэ?
-Хошууч. Сраз майор гэдэг чинь би болсон юм шvv дээ. 1969 онд намайг Цэргийн ансамбльд очиход шууд хошууч цол єгсєн.

-Таны зохиосон цэргийн сэдэвтэй сайхан дуу олон. Тэднийгээ ансамбльд очсоноос хойш бичив vv?
-Тэгсэн. Хамгийн анхных минь Домогт морин хороо. Хар малгай Жамбал гэж орос, германаар ярьдаг, сайхан бvжиглэдэг эр байсан юм. Тvvний vг.

-Энэ жилийн Морин хуур наадамд таны хоёр ч дуу орсон бил vv?
-Энгэр дулаан ээж минь дєрєвт давхисан. Цэргийн чуулгын Батсvх гэж манай Ховдын захчин залуугаар дуулууллаа. Нєгєєхийг нь бас л манай чуулгын Баярсайхан дуулсан.

-Энэ наадмыг єнжиж vзсэн vv?
-Зохиогдож эхэлснээс нь хойш жил алгасаагvй.

-Хvvхдvvдээс тань хэн нэг нь хєгжмийн мэргэжилтэй болов уу?
-Манайх уг нь урлагийн айл шvv дээ. Гэргий минь Хvvхдийн театрт 30 гаруй жил ажилласан. Залуудаа дандаа эрэгтэй хvvхдийн дvрд тоглодог байсан. Гэтэл ганц бага охин Энхжаргал л урлагийн мэргэжилтэй боллоо, найруулагч юм. Том хvv Энхбаяр армид алба хаадаг, хурандаа цолтой. Охин Насанжаргал Нийслэлийн цагдаад ажилладаг, цагдаагийн хошууч. Харин нэг зээ охин минь тєгєлдєр хуурын ангид сурч байгаа.

-Таны гэргий Рэнцэнханд эгчийг кинонд бvтээсэн дvрээр нь хvмvvс илvv таних байх?
-Нэг ангийн хоёр-ын Догоо эмээ, Буш хvvгийн vлгэр-ийн чєтгєр, Газар шороо-д бух Дагдангийн ээж, Хvлээх газар киноны хадаасны эмгэн гээд нэлээд хэдэн юм бий байх шvv.

Ярилцлагын тєгсгєлд Мяасvрэн гуай бидэнд зориулан тєгєлдєр хуураа дуулуулав. Энэ эрхэм хvний хурууны аяар хєдлєх хуурын даруулуудаас эгшиглэх тансаг аялгууг сонсож суухдаа хєгжмийн зохиолчийн хєршvvдэд атаархаж байлаа.

Эх сурвалж: Єнєєдєр 2005.02.11

 

 

 

 
 
 
References

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com