MONGOL INTERNET

1.Алдарт Хvмvvс 2.Аялал жуулчлал 3.Боловсрол Сургалт 4.Шинжлэх Ухаан

5.Компютер Интернет

6.Ном Зохиол 7.Соёл урлаг 8.Тvvх Дурсгал 9.Дуу Хєгжим 10.Эрvvл Мэнд 11.Эдийн засаг 12.Спорт 13.Гадаад улс Орон 14.Засаг Захиргаа 15. Ашигтай
Орчин цагийн монголын боловсролын түүхээс

1. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдмийг өвөрлөн ирэхээр 1926 онд 35 балчир хүүхдүүд (14 насны голдуу) хөрөнгөтний нийгэм хэмээгдсэн баруун Европт боловсрол соёлыг эзэмшихээр Герман, Францийг зорьжээ. Эдний дунд Наваан-Юндэн, Б.Содном, герман Доржсүрэн, зохиолч Д.Намдаг, Аюурзана, Уртнасан нарын олон хүүхэд явж, 1927 онд их Нацагдорж гуай, гэргий байсан Пагмадулам нар очсон байна. Ийнхүү монголын хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих шинэ боловсон хүчин гараагаа эхэлсэн аж.

2. Дурсамжаас: Анхны 35 хүүхэд эх нутгаасаа морин тэргээр гарч Герман ортол их олон бэрхшээл туулан бүтэн сар гаруй аялсны эцэст очсон гэдэг. Одоо үед энэ замыг ямарч зовлонгүй нэг л өдөрт туулах болсон нь, ёстой сарын газрыг өдрөөр товчилж гэж үлгэрт гардаг шиг санагдах юм. Энэхүү сонирхолтой түүхийг Ц.Дамдинсүрэн гуайн, монголын уран зохиолын санд орсон, дугариг хархан нүдтэй гээд эхэлдэг "Хоёр настай Ро" шүлгийн эзэн Уртнасангийн Батнасан буурал хэлсэн. Аав Уртнасан Францад, ээж нь Германд сурахаар анхны 35 хүүхдийн дотор явжээ. Энэ шүлэг төрсөн түүх гэвэл 1932 онд Ленинградын академид их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн гуай аав ээжтэй нь хамт сурч байхад охиных нь 2 насны ой болж, уригдан ирсэн Ц.Дамдинсүрэн гуай 2 настай Ро шүлгээ зохиосон гэдэг.

3. Холхи газраас гялалзан харагдах өнгөт одтой ярилцсан их зохиолч Д.Нацагдорж, жавхлант сүрэг хэмээх ардын дуугаараа алдаршсан герман Доржсүрэн, хөгшин чоныг уйлуулсан зохиолч Д.Намдаг, эрдэмтэн Содном, гавъяат зоо техникч Аюурзана гээд бидний мэдэх хамгийн алдартай, сайхан хүмүүс эдний дотроос төрөн гарчээ. Дорой буурай байсан монголчууд 1926 онд хөгжил өндөр Герман, Франц хөрөнгөтний соёлоос авч сурч байсан бас нэгэн эмгэнэлтэй, гайхамшигтай түүх бидэнд үлджээ. Майн нэгнийг хөрөнгөтний газар үзсэн тэдний олонх нь хэлмэгдэн шоронд орж, буудуулан амь насаа алдсан эмгэнэлт түүх бас үргэлжилнэ.

4. Анхлан мөрөө гаргасан энэ сайхан хүмүүсийн баруун европ дахь загалмайлсан эцгээр тодрох хувьтай нэгэн хүн бол Серже.Волфф. Тэрээр энэ түүхийн талаар асар үнэ цэнэтэй мэдээллийг бичин үлдээжээ. Дурсамжаас: 1927 онд Мэргэн гүн Гомбожав гуайтай Берлинд уулзсан С.М.Волфф дурсахдаа "...Тэр хоёр ихээхэн ухаантай, сонирхолтой сайхан хүмүүс байв. Гомбожав бие авч явах байдал, оюун ухаан, ялдам зангаараа асар их сэтгэгдэл түрүүлж байв гэжээ". Энэ тухай амьдралынхаа бэрх хатууг охин МУИС-ийн багш Билэгт ярисан нь бий. (1925 oнд Ленинградад сурч байсан)

5. Дурсамжаас: Хожмоо 1997 оны Монгол судлалын мэдээлэл сэтгүүл, Академич Б.Ширэндэв гуайн 85 ойн баяраар түүний шавь Пунцаг гэж хүн ийн бичсэн байна. "1976 онд Ширэндэв гуайг даган алдарт Лондон, Лидс, Кэмбриж их сургуулиар зочлох завшаан тохиосон. Нисэх онгоцны буудалд Латтимор гуай тосон авч газарчлан явж билээ. Британий мүзейн Номын санд зочилж, Марксийн сууж байсан ширээг үзэж, монголчлон орчуулсан зурхайн оршил ном, түүгээр үл барам С.Т.Колериц гэдэг хүний 1797 онд бичсэн Хувилай Хаан гэдэг яруу найргийн гар бичмэл үзсэнээ бичжээ. Цаах нь Лондоноос мордох өдөр 1976 онд Монгол-Английн нийгэмлэгийн орлогч дарга байсан ноён Серже Волфф уулзсан. Энэ хүн Монгол боловсролын баруун европ сорилт, 1926-1929 (Mongolian Educational Venture in Western Europe, 1928-1929) гэдэг ном үзүүлж, 30 эрэгтэй, 5 эмэгтэй суралцаж байсан тухай, тэд 1926 оны 5 сард ирсэн тухай хуучилжээ." 5. Түүнээс гадна Францад (5 хүүхэд) Мишээл Коллежид сурч байсан юм билээ. Саяхан 100 жилийн ой нь болсон сураг гарч, тэр монгол хүүхдүүдийн үр хүүхдийг сураглаж байсан гэсэн мэдээ бий. Германд голдуу зүүндээ Дрезден (Германий эртний Флоренц гэж нэрлэх), Берлинд сурч байжээ.

6. Монголын анхны барууны сэхээтнүүд 1926 онд гэгээрлийн сайд Эрдэнэбатхаан (1937 онд Ленинградад барьж хорьжээ) анхны 30 хөвгүүн, 5 хүүхдийг Герман Францад явуулжээ. Хожуу 8 нэмэгдэн ирж, 43 болсон. Тэдний нас 15-25. Франц герман дахь монгол оюутнуудын буриад захирал Ишдорж тэднийг шалган зааварлаж, асуудлыг зохицуулж байв. Оюутнуудын тархалтыг дурдвал:

4 Schloss Legrilingen Gardelegen, Berlin Hanover
10 Wickersdorf Schule Berlin
5 Staatliche Lehranstalt, Lichterfelde Berlin
4 Lycee Michelet Paris
2 with a german family in Steglitz Berlin
2 Wagner and Debes Company map makers, Leibziff
1 cinematographic techniques
2 Preussische Fachschule fuer Textilindustrie Cottbus
3 Deutsche Gerberschule tanning school Freiberg
2 Firm og Mr.Arne Pries, book printing, Leipzig
2 Firm of Dixi Werke. motorcar mechanics, Eisenach Thuringia
2 Haendle and Sons, brick manufacturing, Muehlaker near Stuttgart
2 Textile techinical school Reichenbach, Voigthland, Saxony, near Chemnitz
1 Agricultural school, Oranienburg

1927 оны сүүлээр Ишдорж өөрийн илтгэлдээ Монголын Боловсролын Яам эдгээр хүүхдүүдийн амжилт, сурлагад ихэд таатай байна гэж үлдээжээ. 1930 оны зун хэлмэгдлийн их давалгаа монголд нүүрлэж, эдгээр хүүхдүүдийг Герман, Францаас буцаан татсан юм.

Мөн 1930 онд Орост 180 оюутан явуулсны дотор их эрдэмтэн Б.Ринчин байсан. 1937 онд Гэндэн Дэмидийг хилсээр хороосны дараа эдгээр оюутанг буцаан дуудаж, хэлмэгдүүлсэн гашуун түүхтэй.

Мэргэн гүн Гомбожав (1937онд буудуулсан)
Д.Нацагдорж 1937 онд сэжигтэй үхсэн
С.Буяннэмэх 1937 онд алуулсан
Д.Намдаг шоронд, хорионд
Намхайцэрэн шоронд

зэргээр түүх үргэлжилжээ.

Энэ Серже Волфф дурсахдаа: миний таних сайн нөхөд маань Монголд очоод ямар ч сураг чимээгүйгээр алга болсоор байсан нь аймшигтай байлаа гэж бичин үлдээсэн бий.

Мэдээллийн эх сурвалж:
Биет хүмүүс, Улаанбаатар сонин, "Poisoned arrows", Хортой сум, Шагдарын Сандаг,
Mongolian Educational Venture in Western Europe 1928-1929 , Serge Wolff, Journal Title: Journal of the Royal Central Asian Society. volume 22,23

Цэндийн Батмөнх  (aldaa Tsend-ajushiin Batmunkh)

http://www.dmaks.de/geschichte.html Minii bichsen edgeer uguulel end tavigdsan baigaa.