
|

|
Timeline History of modern and ancient Mongolian
Education |

|
Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага
1237
онд Чингис хааны хүү, Монголын эзэнт гүрний 2-р их хаан, эрдэмт
гэгээн хаан цолт Өгөөдэй хаан (1187-1227-1229-1241)
Судар
Бичгийн Хүрээлэн буюу одоогийн Шинжлэх ухааны академи байгуулж,
хэд хэдэн сургууль байгуулжээ. Монголын хаад ноёдын хүүхдийг
үсэг бичигт сургаж байв. Дундад бичгийн муж хэмээх засаг
захиргааны нэгж байгуулан Елэй Цуцай удирджээ.
1261 онд
эмчийн сургууль байгуулагдав. Монгол бичгийн хүрээлэн буюу
түүхийн хүрээлэн байгуулагдав.
1292 онд
Зурхайн сургууль байгуулав.
1272
онд Монгол улсын хөвүүдийн сургууль байгуулагдаж, дөрвөлжин бичиг заав.
1700-аад
онд Монголд гэрийн сургууль их дэлгэрч байв.
1913 онд
Х.Чойбалсан
орос монгол хэл бичиг заах консулийн дэнж дэх сургуульд сурч
Х.Чойбалсан
(18 нас) нарын 13 хүүхдийг
Оросын Эрхүү
(9), Хиагт хотод
(5) суралцуулахаар илгээв.
1914 онд Б.Ринчен Дээд
шивээний орос сургуулийн бэлтгэл ангид орсон. 9 наснаас орос
үлгэр домог орчуулж байв.
1918 онд Монголд
албан бус тоогоор 80-аад сургууль ажиллаж байв.
1920 онд Д.Намдаг
хошууны бага сургуульд оржээ.
1920 онд
Насан-Очирийн Наваан-Юндэн Эрдэнэшанзавийн яамны үүдний
хэмээх монгол, манж бичгийн бага сургуульд сурч байв.
1921 оны Ардын Засгийн газрын 8 дугаар сарын 31-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор сургуулийн
хэргийг
дотоод яаманд хавсарган захируулахаар тогтоож, тус яаманд хэлтэс
байгуулж, уг хэлтсийн эрхэлсэн түшмэлд Намын Төв Хорооны түшмэл бэйс
Дугаржавыг томилжээ.
1921 оны 11-р сарын 19-нд хүрээлэнгийн дүрмийг баталж Судар
бичгийн хүрээлэнг албан ёсоор байгуулжээ.
Онходын Жамъян гүн
анхны дарга.
Ж.Цэвээн эрдэмтэн нарийн бичиг.
1921 оны 11 дүгээр сарын
2-нд Нийслэл хүрээнд
анхны бага сургууль байгуулагдан Цахилгаан мэдээний
ерөнхий хороо байсан байшинд хичээллэж эхэлжээ.
1922 онд анх удаа 15 монгол хөвгүүд, охидыг Зөвлөлт Холбоот Улсын
сургуульд явуулан сургаж эхэлсэн байна.
1922 онд Нийслэл хүрээнд багш нарыг бэлтгэх түр курсийг байгуулж, 1922 онд 8 хүн,
1923 онд 17 хүн төгсөв. Багш нарыг бэлтгэх түр тус сургууль 1924 онд оюутны
сургууль, 1928 онд Багшийн сургууль болгов.
1923 онд
2 дугаар сарын 16-нд
Анхны бүрэн бус
дунд сургуулийг (7,8 жилийн) Ардыг Гэгээрүүлэх Яамнаас байгуулжээ.
1923 оны
Ардын Засгийн газрын 53 дугаар тогтоолоор дотоод яамны
сургуулийн хэлтсийг
судар бичгийн хүрээлэнтэй нэгтгэн тусгай яам
болгохоор шийдвэрлэжээ.
1924 онд
үүний дагуу Ардын Засгийн газрын 31
дүгээр тогтоолоор Ардыг Гэгээрүүлэх Яамыг байгуулах шийдвэр гаргаж,
улмаар
1924 оны 1
дүгээр сарын 31-ний өдрийн 55 дугаар хурлын 8 дугаар зүйлээр
Онходын Жамъян гүнийг
Ардыг Гэгээрүүлэх яамны
сайдаар
томилжээ. 1924 оны 2 дугаар сарын 27-ны өдөр (Цагаан сарын шинийн нэгэнд) Онходын Жамъян гүн
тус яамны тамгыг хүлээн авч, яамыг нэгж, хэрэг шийдэж явуулсан тухай
Ардын Засгийн газар, яамд, аймгийн яамдад мэдэгдсэн байна.
1924
оны IY сарын 5-нд Халхын дєрвєн аймаг, шавиас зарлан дуудаж
ирvvлсэн 18-30 насны 60 залуучуудаас бvрэлдсэн “Нам, улсын
Тvр сургууль”-ийг байгуулсанаар Засгийн газрын хэрэгжvvлэгч
агентлаг Удирдлагын Академийн анхны шав тавигдсан. Энэхvv тvр
сургуулийг байнгын болгох асуудлыг шийдвэрлэж 1925 оны IY
сарын 28-нд Богд хааны зуны Хайстай ордон буюу одоогийн
Удирдлагын Академи байрлаж буй газарт МАХН-ын тєв хорооны
дэргэдэх “Намын тєв сургууль“-ийн нээлт баяр ёслолын
байдалтай эхэлж тєр, засгийн удирдагчид оролцжээ. Анхдугаар Тєв
сургуульд Монгол улсын аймаг, хошууд болон Тагна Урианхай,
Баргаас хvрэлцэн ирсэн 130 залуус суралцсан байна. 1999 онд
Удирдлагын Академи болгон єєрчилсєн.
1924 онд Нягтлан бодох
бүртгэлийн ажилтныг бэлтгэх “Гаалийн нягтлан бодохын түр сургууль”-ийг Сангийн
яамны дэргэд байгуулжээ.
1924 онд Мал эмнэлгийн
сургуулийг Сонгинод байгуулжээ.
1923-1925 онд
Мөнх-Очирын Гомбожав (Мэргэн гүн) Ленинградад
дахь Дорно дахины Коммунизмийн их сургуульд сурсан.1925-1927 онд мөн Ленинградад Дорно дахины
хэлний хүрээлэнд (Дорно дахины хэл бичгийн дээд
сургууль) Б.Ринченгийн хамт сурч
байжээ.
1924-1927 онд Б.Ринчен Ардын
засгаас илгээсэн 18 оюуты тоонд орж Ленинградын Дорно дахины хэлний хүрээлэнд
сурсан.
1925 онд Улаанбаатар, Улаан-Үүдийн хооронд агаарын зам, Эрхүүгийн
дээд сургуулиудын дэргэд монгол оюутны тусгай бэлтгэл анги нээгдсэн.
1925-1926 онд их зохиолч
Дашдоржийн Нацагдорж (гэргий
Пагмадуламын хамт) Оросын Ленинградын цэргийн сургуульд
1926 онд Ардын засгийн
анхны дунд сургуулийн (1923 онд 8 жилийн анхны сургууль) анхны
26 (Баатар
ван Наваан-Юндэн, зохиолч
Д.Намдаг нарын)
сурагчийг Герман, Франц
улсад явуулах тушаалыг Ардыг гэгээрүүлэх яамны
сайд
Эрдэнэбатхаан гарган удирдан
авч явсан. 1926 оны 9 сарын 11-нд Нацагдорж, (1923 онд суусан)
гэргий Пагмадулам нарын 6 хүнийг Герман улсад явуулах тушаал гаргажээ.
1926
онд төв больницын дэргэд асрагч нар бэлтгэх курс байгуулжээ.
1929
онд сувилагчийн 6 сарын курс байгуулжээ.
1927 онд Үндэсний төв архив байгуулагдсан
1929
онд “Монголтранс”-ын дэргэд авто машины жолооч нарын сургуулийг анх
байгуулжээ. Энэ сургуулиар жолооч, засварчин, токарьчин зэрэг жинхэнэ
техникийн мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж эхэлсэн байна.
1930-аад
онд улсын хэвлэлийн үйлдвэр өөрийн хэрэгцээт мэргэжлийн боловсон хүчнийг
бэлтгэх зорилгоор дэргэдээ 20-50 хүнтэй курс байгуулжээ.
1930
онд
Ардыг
Гэгээрүүлэх Яамнаас
Улаанбаатар хотод анхны цэцэрлэг 30 хүүхэдтэйгээр
байгуулагджэ
1930-аад оны эхээр Эрхүүгийн их сургуульд багш, хүн, малын их эмч
нарыг бэлтгэхийн хамт Хиагтад дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж
байлаа.
1931 онд сувилагчийн курсийг хүн
эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх гурван жилийн хугацаатай техникум болгон
өргөтгөжээ.
1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн болгосон.
1932-1938
онд (24 нас) Хараагийн баатар ван, Насан-Очирийн Наваан-Юндэн, ЗХУ-н
Омск хотийн анагаах ухааны дээд сургуульд эхнэр Хаалайн хамт суралцсан.
1933-1938 онд
Ц.Дамдинсүрэн Ленинград хотын Дорно дахиныг судлах институтэд
суралцсан.
1934 оны 2 сарын 10-нд Улаан-Үүдэд Монгол Рабфак (ажилчний
сургууль) байгуулан нь дунд боловролыг эзэмшүүлж 10 жилд 400 гаруй
оюутан төгсчээ. Анхны оюутан
Э.Оюун нар болно.
1934 оноос сайн дурын
зун цагийн сургуулиудыг Ардыг Гэгээрүүлэх Яамнаас эхлэн байгуулжээ.
1935 оны тавдугаар сард 4 сарын хугацаатай ший
жүжиг, уран сайхны найруулагчид, үндэсний дуучид,
хөгжимчдийн түр сургууль нээжээ.
1935
онд
Багш нарын анхдугаар их хурал 6 сарын 7-12-нд багш нарын соёлын ордонд
болов.
1937
онд
Багш нарын 2-р их хурал 6 сарын 1-нд болов.
1937 онд утсан холбоо ба радио техникийн
мэргэжилтэн бэлтгэх бие даасан түр сургуулийг,
улмаар 1939 онд Холбооны сургуулийг дөрвөн
жилийн сургалтын хугацаатай байгуулжээ.
1938 онд Улаанбаатарт үйлдвэрийн тусгай
мэргэжлийн дунд сургуулийг анх байгуулсан бөгөөд
удалгүй аж үйлдвэрийн техникум болон өргөжжээ.
1938 онд анхны ерөнхий боловсролын
бүрэн дунд сургууль
(10 жилийн нэгдvгээр дунд сургууль) байгуулагдав.
1940 оны 8-р
сард циркийн сургуулийг шинээр байгуулжээ.
1940
оны 12-р сарын 6-нд “Улаанбаатар хотод улсын университетийг байгуулах тухай”
БНМАУ-ын
Сайд нарын Зөвлөлийн тогтоол
гарч, Ардыг гэгээрүүлэх яамны харьяанд
байгуулахаар шийдвэрлэв. 1940 онд бэлтгэл курсийг 10 жилийн нэгдүгээр дунд
сургууль дээр 17 хүний бүрэлдэхүүнтэй нээжээ.
1942
оны 10 сарын 1-нд дээд боловсрол олгох анхны сургууль
Монгол Улсын Их сургууль байгуулагдсан.
1942
оны 10 сарын 5-нд МУИС-ийн анхны хичээлийн
жилд хүн эмнэлэг, зоотехник, багш нарын 3 факультетийн жинхэнэ ангид 93, бэлтгэл
ангид 57 оюутан хичээллэжээ.1958 онд 2080 хүн элсжээ.
1946
онд Улсын их сургуулийн анхны төгсөлт болж 35 оюутан дээд боловсролын
диплом авчээ.
1950-аад
оны дунд үеэр Төв аймгийн Архуст, Сэлэнгэ аймгийн Шаамарт хөдөө аж ахуйн
механикжуулагчдыг бэлтгэх сургуулийн комбинатыг байгуулжээ.
1951
онд Улсын багшийн институт
байгуулагдаж анхны хичээлээ 4 салбар, 8 багш, 212 оюутантайгаар эхэлжээ. 1957
оноос 4 жилийн сургалттайгаар бүрэн дээд боловсролтой багш бэлтгэдэг болжээ.
1951 онд бүх аймгийн төвд
анхны ерөнхий боловсролын
бүрэн дунд сургууль байгуулагдав.
1958
онд МУИС-ийн мал эмнэлгийн факультетийг биеэ даасан
Хөдөө аж ахуйн дээд сургууль
болгов.
1959 онд Шинжлэх ухаан дээд боловсорлын хүрээлэн нэртэй болсон
1961
онд
Багш нарын 3-р их хурал 8 сарын 9-11-нд болов.
1961 онд Шинжлэх ухааны академи нэртэй болсон.
1961
онд МУИС-аас салбарлан
Анагаах ухааны дээд
сургууль байгуулагдсан.
1963
оноос тус бүр нэг ээлжинд 150, жилд 300 хүн сургах 4-6 сарын хугацаатай
сургууль, комбинатыг Завхан, Баянхонгор, Дорнод аймагт байгуулжээ.
1966
онд МУИС-аас салбарлан
Политехникийн дээд
сургуулийг (Техникийн их сургууль)
байгуулжээ
1975
онд
Багш нарын 4-р их хурал 8 сарын 21-23-нд болов.
1975 оноос
техник-мэргэжлийн сургууль нь суралцагчдад ерөнхий дунд боловсролоос
гадна мэргэжлийн анхан, дунд шатны боловсрол олгож байна.
1979
онд Ховд
аймгийн төвд МУИС-ийн
харьяа
Ховдын Багшийн дээд сургуулийг байгуулжээ.
1979
онд МУИС-ийн Орос хэлний багшийн дээд сургууль
(Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль)
1989
онд
Багш нарын 5-р их хурал 6 сард болж
875 төлөөлөгч оролцов.
1991 оноос Хувийн анхны тусгай мэргэжлийн дунд сургууль
“Соёл” дүрслэх урлагийын сургууль үйл
ажиллагаагаа эхэлжээ.
1991
оноос Хувийн анхны дээд сургуулиуд үйл
ажиллагаагаа эхэлсэн.
1996
онд
Багш нарын 6-р их хурал 11 сарын 14-15-нд болж
609 төлөөлөгч оролцов.
daanjuur@yahoo.com Ts.Batmunkh
http://www.mongolinternet.com/bolovsrol.htm
Sh.Shagdar, Mongolyn bolovsrolyn tuuhiin toim nomyg nemen
ashiglav.
B.Rinchen. Mongol helnii zui. Terguun boti. |