MONGOL INTERNET

   
   
МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬ

1

НЭГДYГЭЭР БYЛЭГ. МОНГОЛ УЛСЫН БYРЭН ЭРХТ БАЙДАЛ

 2

ХОЁРДУГААР БYЛЭГ. ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ

 3

ГУРАВДУГААР БYЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН БАЙГУУЛАЛ

 4

ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ. МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТYYНИЙ УДИРДЛАГА

 5

ТАВДУГААР БYЛЭГ. МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

 6

ЗУРГАДУГААР БYЛЭГ. МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ

 7

 

 8

 

 9

 

 10

 

THE CONSTITUTION OF MONGOLIA

1

Sovereignty of Mongolia

 2

Human Rights and Freedoms

 3

The Structure of the State

 4

The State Ikh Hural of Mongolia

 5

The President of Mongolia

 6

The Government of Mongolia

 7

The Judiciary

 8

Administrative and Territorial Units of Mongolia and Their Governing Bodies

 9

The Constitution Tsets of Mongolia

 10

Amendments to the Constitution of Mongolia

Монголын ард тvмэн бид:
-улсынхаа тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлыг бататган бэхжvvлж,
-хvний эрх, эрх чєлєє, шударга ёс,vндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-тєрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан євлєж,
-хvн тєрєлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж,
-эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжvvлэхийг эрхэм зорилго болгоно.

Yvний учир Монгол Улсын Yндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна.
We, the people of Mongolia:

- Strengthening the independence and sovereignty of the nation,
- Cherishing human rights and freedoms, justice and national unity,
- Inheriting the traditions of national statehood, history and culture,
- Respecting the accomplishments of human civilization, and
- Aspiring toward the supreme objective of developing a human, civil, democratic society in the country

Hereby proclaim the Constitution of Mongolia.
   
НЭГДYГЭЭР БYЛЭГ

МОНГОЛ УЛСЫН БYРЭН ЭРХТ БАЙДАЛ

Нэгдvгээр зvйл

1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бvрэн эрхт, Бvгд найрамдах улс мєн.

2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чєлєє, тэгш байдал, vндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн.

Хоёрдугаар зvйл

1.Монгол Улс тєрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр зєвхєн засаг захиргааны нэгжид хуваагдана.

Гуравдугаар зvйл

1.Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна.Монголын ард тvмэн тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ.

2.Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.

Дєрєвдvгээр зvйл

1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, улсын хил халдашгvй дархан байна.

2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3.Хууль гаргахгvйгээр гадаадын цэргийн хvчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин єнгєрvvлэхээр улсын хил нэвтрvvлэхийг хориглоно.

Тавдугаар зvйл


1.Монгол Улс дэлхийн эдийн засгийн хєгжлийн тvгээмэл хандлага, єєрийн орны євєрмєц онцлогт нийцсэн олон хэвшил бvхий эдийн засагтай байна.
2.Тєр нь нийтийн болон хувийн ємчийн аливаа хэлбэрийг хvлээн зєвшєєрч, ємчлєгчийн эрхийг хуулиар хамгаална.
З.Ємчлєгчийн эрхийг гагцхvv хуульд заасан vндэслэлээр хязгаарлаж болно.
4.Тєр нь vндэсний эдийн засгийн аюулгvй байдал, аж ахуйн бvх хэвшлийн болон хvн амын нийгмийн хєгжлийг хангах зорилгод нийцvvлэн эдийн засгийг зохицуулна.

5.Мал сvрэг бол vндэсний баялаг мєн бєгєєд тєрийн хамгаалалтад байна.

Зургадугаар зvйл

1.Монгол Улсад газар, тvvний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхvv ард тvмний мэдэл, тєрийн хамгаалалтад байна.

2.Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар, тvvнчлэн газрын хэвлий, тvvний баялаг, ой, усны нєєц, ан амьтан тєрийн ємч мєн.

З.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зєвхєн Монгол Улсын иргэнд ємчлvvлж болно.Энэ нь газрын хэвлийг ємчлєхєд хамаарахгvй.Иргэд хувийн ємчийнхєє газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын иргэн, харьяалалгvй хvний ємчлєлд шилжvvлэх, тvvнчлэн тєрийн эрх бvхий байгууллагын зєвшєєрєлгvйгээр бусдад эзэмшvvлэх, ашиглуулахыг хориглоно.
4.Тєр газрын эзэнд газартай нь холбогдсон vvрэг хvлээлгэх, улсын тусгай хэрэгцээг vндэслэн нєхєх олговортойгоор газрыг солих буюу эргvvлэн авах, уг газрыг хvн амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал хураан авч болно.
5.Тєрєєс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvнд газрыг тєлбєр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.


Долдугаар зvйл


1.Монголын ард тvмний тvvх, соёлын дурсгалт зvйл, шинжлэх ухаан, оюуны єв тєрийн хамгаалалтад байна.
2.Иргэний туурвисан оюуны vнэт зvйл бол зохиогчийнх нь ємч, Монгол Улсын vндэсний баялаг мєн.
 


Наймдугаар зvйл

1.Монгол хэл бол тєрийн албан ёсны хэл мєн.
2.Энэ зvйлийн 1 дэх хэсгийн заалт нь хvн амын єєр хэл бvхий vндэстний цєєнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах эрхийг vл хєндєнє.

Есдvгээр зvйл

1.Монгол улсад тєр нь шашнаа хvндэтгэж, шашин нь тєрєє дээдэлнэ.
2.Тєрийн байгууллага шашны, сvм хийд улс тєрийн vйл ажиллагаа эрхлэн явуулж болохгvй.

З.Тєр, сvм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.

Аравдугаар зvйл

1.Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.

2.Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ.

3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ.

4.Монгол Улс Yндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мєрдєхгvй.


Арван нэгдvгээр зvйл


1.Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, vндэсний аюулгvй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь тєрийн vvрэг мєн.

2.Монгол Улс єєрийгєє хамгаалах зэвсэгт хvчинтэй байна.Зэвсэгт хvчний бvтэц, зохион байгуулалт, тvvнд алба хаах журмыг хуулиар тогтооно.


Арван хоёрдугаар зvйл


1.Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сvлд, туг, далбаа, тамга, дуулал мєн.

2.Тєрийн сvлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тvмний тvvхэн уламжлал, хvсэл тэмvvлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

З.Тєрийн сvлд нь ариун цагаан єнгийн бадам цэцэг суурьтай, тєгсгєлгvй vргэлжлэн дэлгэрэх тvмэн насан хээгээр хєвєєлсєн, мєнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хєх дэвсгэртэй байна.Сvлдний тєв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтмнол, бvрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хvлгийг хослуулан дvрсэлсэн байна.Сvлдний хvрээний магнайн хэсэгт эрт, эдvгээ, ирээдvй гурван цагийг бэлгэдсэн хvслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг тєлєєлсєн ногоон єнгийн уулан хээ, ашид дэвжихийн єлзий хутаг оршсон хvрдийг тус тус дvрсэлнэ. Хvрдийг хадгаар дээдлэн сvлжсэн байна.


4.Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын тєрийн хvндэтгэлийн бэлгэдэл мєн.

5.Монголын Улсын тєрийн далбаа нь улаан, хєх, улаан хосолсон єнгєтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мєнх тэнгэрийн хєх, тvvний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан єнгєтэй байна.Далбааны ишин талын улаан дэвсгэрийн тєв хэсэгт алтан соёмбо байрлуулна.Далбааны єргєн, урт нь 1:2-ын харьцаатай байна.

6.Тєрийн тамга дєрвєлжин хэлбэртэй, голдоо тєрийн сvлдтэй, сvлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дvрс бvхий бариултай байна.Тєрийн тамгыг Монгол Улсын Ерєнхийлєгч барина.


7.Тєрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, тєрийн дууллын vг, аяыг хуулиар бататгана.


Арван гуравдугаар зvйл


1.Монгол Улсын тєрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мєн.

2.Монгол Улсын нийслэлийн эрх зvйн vндсийг хуулиар тогтооно.


ХОЁРДУГААР БYЛЭГ


ХYНИЙ ЭРХ, ЭРХ ЧЄЛЄЄ


Арван дєрєвдvгээр зvйл


1.Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хvн бvр хууль, шvvхийн ємнє эрх тэгш байна.

2.Хvнийг vндэс, угсаа, хэл, арьсны єнгє, нас, хvйс, нийгмийн гарал, байдал, хєрєнгє чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шvтлэг, vзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж vл болно.Хvн бvр эрх зvйн этгээд байна.


Арван тавдугаар зvйл


1.Монгол Улсын иргэний харьяалал хийгээд харьяат болох, харьяатаас гарах vндэслэл, журмыг гагцхvv хуулиар тогтооно.

2.Монгол Улсын иргэнийг харьяатаас хасах, эх орноосоо хєєх, єєр улсад шилжvvлэн єгєхийг хориглоно.


Арван зургадугаар зvйл

Монгол улсын иргэн дараахь vндсэн эрх, эрх чєлєєг баталгаатай эдэлнэ:

1/амьд явах эрхтэй.Монгол Улсын Эрvvгийн хуульд заасан онц хvнд гэмт хэрэг vйлдсэний учир шvvхийн хvчин тєгєлдєр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хvний амь нас бусниулахыг хатуу хориглоно;
2/эрvvл, аюулгvй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;
3/хєдлєх, vл хєдлєх хєрєнгє шударгаар олж авах, эзэмших, ємчлєх, єв залгамжлуулах эрхтэй. Хувийн ємчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Тєр, тvvний эрх бvхий байгууллага нь нийгмийн зайлшгvй хэрэгцээг vндэслэн хувийн ємчийн эд хєрєнгийг дайчлан авбал нєхєх олговор, vнийг тєлнє;
4/ажил мэргэжлээ чєлєєтэй сонгох, хєдєлмєрийн аятай нєхцєлєєр хангуулах, цалин хєлс авах, амрах, хувийн ажахуй эрхлэх эрхтэй.Хэнийг ч хууль бусаар албадан хєдєлмєрлvvлж болохгvй;
5/єндєр наслах, хєдєлмєрийн чадвар алдах, хvvхэд тєрvvлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мєнгєний тусламж авах эрхтэй;
6/эрvvл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй.Иргэдэд эмнэлгийн тєлбєргvй тусламж vзvvлэх болзол, журмыг хуулиар тогтооно;
7/сурч боловсрох эрхтэй.Тєрєєс бvх нийтийн ерєнхий боловсролыг тєлбєргvй олгоно.Иргэд тєрєєс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;
8/соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах, бvтээл туурвих,vр шимийг нь хvртэх эрхтэй.Зохиогч, шинэ бvтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;
9/шууд буюу тєлєєлєгчдийн байгууллагаараа уламжлан тєрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.Тєрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй.Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ.Сонгогдох насыг тєрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно.

10/нийгмийн болон єєрсдийн ашиг сонирхол, vзэл бодлын vvднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй.Нам,олон нийтийн бусад бvх байгууллага нийгэм, тєрийн аюулгvй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелvvлнэ.Аль нэгэн нам,олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний тєлєє болон гишvvний нь хувьд хvнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдvvлэхийг хориглоно.Тєрийн зарим тєрлийн албан хаагчийн намын гишvvнийг тvдгэлзvvлж болно;
11/улс тєр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бvлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хvрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд vндэслэнэ.Гэр бvл, эх нялхас, хvvхдийн ашиг сонирхлыг тєр хамгаална;
12/тєрийн байгууллага, албан тушаалтанд єргєдєл, гомдлоо гаргаж шийдвэрлvvлэх эрхтэй.Тєрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн єргєдєл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх vvрэгтэй;
13/халдашгvй, чєлєєтэй байх эрхтэй.Хуульд заасан vндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мєрдєн мєшгих, эрх чєлєєг нь хязгаарлахыг хориглоно.Хэнд боловч эрvv шvvлт тулгаж, хvнлэг бус, хэрцгий хандаж, нэр тєрийг нь доромжилж болохгvй.Баривчилсан шалтгаан, vндэслэлийг баривчлагдсан хvн,тvvний гэр бvлийнхэн, ємгєєлєгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.Иргэний хувийн ба гэр бvл,захидал харилцааны нууц, орон байрны халдашгvй байдлыг хуулиар хамгаална;
14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чєлєє нь зєрчигдсєн гэж vзвэл уул эрхээ хамгаалуулахаар шvvхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нєхєн тєлvvлэх, єєрийн болон гэр бvлийн гишvvд, эцэг эх, vр хvvхдийнхээ эсрэг мэдvvлэг єгєхгvй байх, єєрийгєє ємгєєлєх, хууль зvйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шvvхээр шvvлгэх, хэргээ шvvх ажиллагаанд биеэр оролцох, шvvхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хvсэх эрхтэй. Єєрєє єєрийнхєє эсрэг мэдvvлэг єгєхийг шаардах, мэдvvлэг гаргуулахаар шахалт vзvvлэх, хvч хэрэглэхийг хориглоно.Гэм буруутай нь хуулийн дагуу шvvхээр нотлогдох хvртэл хэнийг ч гэмт хэрэг vйлдсэн гэм буруутайд тооцож vл болно.Гэм буруутны ял зэмлэлийг тvvний гэр бvлийн гишvvд, тєрєл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;


15/шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєєтэй;

16/итгэл vнэмшилтэй байх,vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, vг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чєлєєтэй.Жагсаал цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

17/тєр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй.Хvний эрх, нэр тєр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж vл болох тєр, байгууллага, хувь хvний нууцыг хуулиар тогтоон хамгаална;


18/улсынхаа нутаг дэвсгэрт чєлєєтэй зорчих, тvр буюу байнга орших суух газраа сонгох, гадаадад явах,оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.Гадаадад явах, оршин суух эрхийг vндэсний болон хvн амын аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зєвхєн хуулиар хязгаарлаж болно.


Арван долдугаар зvйл


1.Монгол Улсын иргэн шударга,хvнлэг ёсыг эрхэмлэн дараахь vндсэн vvргийг ёсчлон биелvvлнэ:

1/Yндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хvндэтгэж, сахин биелvvлэх;

2/хvний нэр тєр, алдар хvнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хvндэтгэх;

3/хуулиар ногдуулсан албан татвар тєлєх;

4/эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

2.Хєдєлмєрлєх, эрvvл мэндээ хамгаалах, vр хvvхдээ єсгєн хvмvvжvvлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бvрийн журамт vvрэг мєн.


Арван наймдугаар зvйл


1.Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэний эрх, vvргийг Монгол Улсын хууль, уул иргэнийг харьяалсан улстай байгуулсан гэрээгээр тогтооно.

2.Монгол Улс олон улсын гэрээгээр гадаадын иргэний эрх, vvргийг тодорхойлохдоо уул иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчим баримтална.

З.Монгол Улс нутаг дэвсгэртээ байгаа харьяалалгvй хvний эрх, vvргийг єєрийн хуулиар тогтооно.

4.Yзэл бодол, улс тєрийн хийгээд шударга ёсны бусад vйл ажиллагааныхаа улмаас хавчигдан мєшгєгдсєн гадаадын иргэн, харьяалалгvй хvн vндэслэл бvхий хvсэлт гаргавал Монгол Улсад орогнох эрх олгож болно.


5.Yндсэн хуулийн арван зургадугаар зvйлд заасан Монгол Улсын иргэний vндсэн эрх, эрх чєлєєг тус улсын нутаг дэвсгэрт
байгаа гадаадын иргэн, харьяалалгvй хvнд эдлvvлэхдээ Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хvний салшгvй эрхээс бусад эрхийн хувьд vндэсний болон хvн амын аюулгvй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно.


Арван есдvгээр зvйл


1.Тєрєєс хvний эрх, эрх чєлєєг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зvйн болон бусад баталгааг бvрдvvлэх, хvний эрх, эрх чєлєєг зєрчихтэй тэмцэх, хєндєгдсєн эрхийг сэргээн эдлvvлэх vvргийг иргэнийхээ ємнє хариуцна.

2.Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Yндсэн хууль, бусад хуульд заасан хvний эрх, эрх чєлєєг гагцхvv хуулиар хязгаарлаж болно.Тийнхvv хязгаарласан хууль нь хvний амьд явах эрх, итгэл vнэмшилтэй байх, шашин шvтэх, эс шvтэх эрх чєлєє, тvvнчлэн хэнд боловч эрvv шvvлт тулгах,хvнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг vл хєндєнє.


З.Хvн эрх, эрх чєлєєгєє эдлэхдээ vндэсний аюулгvй байдал, бусад хvний эрх, эрх чєлєєг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгvй.


ГУРАВДУГААР БYЛЭГ


МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН БАЙГУУЛАЛ


НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ


Хорьдугаар зvйл


Монгол Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд байгууллага мєн бєгєєд хууль тогтоох эрх мэдлийг гагцхvv Улсын Их Хуралд хадгална.


Хорин нэгдvгээр зvйл


1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишvvнтэй байна.

2.Улсын Их Хурлын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхийн vндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.

З.Улсын Их Хурлын гишvvнээр Монгол Улсын хорин таван нас хvрсэн, сонгуулийн эрх бvхий иргэнийг сонгоно.

4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.


Хорин хоёрдугаар зvйл


1.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагvй байдал vvссэн зэрэг онцгой нєхцєлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгvй бол мєнхvv нєхцєл арилж, шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлнэ.

2.Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж нийт гишvvний гуравны хоёроос доошгvй нь vзсэнээр буюу эсхvл мєнхvv шалтгаанаар Ерєнхийлєгч Улсын Их Хурлын даргатай зєвшилцєн санал болгосноор єєрєє тарах шийдвэр гаргаж болно. Ийнхvv тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их Хурал бvрэн эрхээ эдэлнэ.


Хорин гуравдугаар зvйл


1.Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч мєн бєгєєд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

2.Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрх нь Тєрийн сvлдэндээ тангараг єргєснєєр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишvvд тангараг єргєснєєр дуусгавар болно.


Хорин дєрєвдvгээр зvйл


1.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа нууцаар гаргаж сонгоно.

2.Улсын Их Хурлын дарга, дэд даргын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байх бєгєєд хуульд заасан vндэслэлээр хугацаанаас нь ємнє чєлєєлж, огцруулж болно.


Хорин тавдугаар зvйл


1.Улсын Их Хурал тєрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бєгєєд дараахь асуудлыг єєрийн онцгой бvрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

1/хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах;

2/тєрийн дотоод, гадаад бодлогын vндсийг тодорхойлох;

3/Ерєнхийлєгчийн ба Улсын Их Хурал, тvvний гишvvний сонгуулийг товлон зарлах;

4/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бvтэц, бvрэлдэхvvнийг тогтоох, єєрчлєх;


5/Ерєнхийлєгчийг сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргах, чєлєєлєх, огцруулах;

6/Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бvрэлдэхvvнийг томилох, єєрчлєх, огцруулах;

7/тєрийн санхvv, зээл, албан татвар, мєнгєний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр, улсын тєсєв, тvvний гvйцэтгэлийн тайланг батлах;


8/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;

9/улсын хил тогтоох;

10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн бvтэц, бvрэлдэхvvн, бvрэн эрхийг тогтоох;

11/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, єєрчлєх;

12/нутгийн єєрєє удирдах болон захиргааны бйгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг тогтоох;

13/улсын цол, одон, медал