Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, улсын начин, бєх тайлбарлагч Агвааны Ганбаатар энэ сарын хоёрны єдєр євчний учир таалал тєгсєж, Монгол бєхийн зvлэг ногоон дэвжээгээ орхин одлоо.

А.Ганбаатар 1964 онд Ємнєговь аймгийн Баян-Овоо сумын нутагт тєржээ. 1980 онд Ємнєговь аймгийн найман жилийн сургууль, 1983 онд Налайхын Геологи, уул уурхайн ТМС, 1994 онд Yндэсний биеийн тамирын дээд сургууль, 1998 онд Тєрийн захиргаа, удирдлагын институт тєгсч, биеийн тамирын дасгалжуулагч, багш, тєрийн удирдлагын менежер мэргэжил эзэмшжээ.

Тэрбээр 1983 оноос Налайхын уурхай, 1986 оноос Барилгачин, Хєдєлмєр, Налайх дvvрэг, нийгэмлэгт дасгалжуулагч, арга зvйч, 1994 оноос бєхийн Говь клубийг санаачлан байгуулж, захирал, дасгалжуулагч, Монголын сонгомол бєхийн холбооны нарийн бичгийн дарга, ХОТШ бєхийн дэвжээний ерєнхий дасгалжуулагч, Монголын радио, телевизэд хєтлєгч, тайлбарлагч, 2000 оноос МИАТ компанид дасгалжуулагч, 2004 оноос УИХ-ын гишvvний орон тооны бус туслах, Кёкvтэнхо сангийн гvйцэтгэх захирал, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн спорт, соёлын тєвийн даргын албыг хашиж байлаа.

А.Ганбаатар 1983 оноос vндэсний бєхийн тайлбарлагчаар ажиллан, Монголын радио, телевизээр болон бєхийн ордондоо vндэсний бєхийн гайхамшиг, уран сайхан мэх, хvчит бєхчvvдийнхээ цолыг цээл сайхан хоолойгоороо ард тvмэндээ хvргэж чаддаг шилдэг тайлбарлагчдын нэг болсон. Мєн МYБХ-ны цэцийн гишvvнээр хоёр удаа сонгогдон Монгол телевизтэй хамтран хvчит бєхчvvд, тамирчдын тухай хєрєг нэвтрvvлгvvдийг чадварлаг хєтлєн ард тvмэндээ хvргэсэн билээ.

А.Ганбаатар амьдралынхаа дийлэнх хугацааг бєхийн спорттой холбон єсвєр vе, залуучууд, тамирчдынхаа бэлтгэл хийх нєхцєл бололцоогоор хангах, тэмцээн уралдаанд оролцох санхvvгийн бэрхшээл зэрэг хvндрэлтэй олон асуудлыг шийдвэрлvvлж чаддаг биеийн тамир, спортын шилдэг менежер байсан юм.

Дасгалжуулагчаар ажиллах хугацаандаа АНУ, БНСУ, Иран, Турк, Итали, Япон, ОХУ-ын бєхчvvдтэй хамтарсан бэлтгэлд оролцон дасгалжуулагчийн мэргэжил, дадлага, туршлагаа байнга дээшлvvлж байлаа.

Тvvний хєдєлмєр, бvтээлийг тєр, засаг єндєр vнэлж 1993 онд Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, 1990 онд Монгол Улсын начин цол хvртээжээ.

Талийгаачийн шударга, тууштай, хєдєлмєрч, нєхєрсєг тусч зан чанар дvр тєрх, дуу хоолой нь бидний сэтгэл зvрхэнд vvрд орших болно гэж Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Отгонбаяр, Т.Ганди, У.Хvрэлсvх, Ц.Баярсайхан, Т.Бадамжунай, Б.Бат-Эрдэнэ, Х.Баттулга, Х.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, А.Сvхбат, Г.Єсєхбаяр нарын гарын vсгээ зурсан эмгэнэлийн бичигт єгvvлжээ.

Тэнгэрийн дуу
www.olloo.mn Мягмар, 9р сарын 06

Наадам ид дундаа. Говь нутгийн эгэл малчин ард Цэндоо гуайнх улсын наадмын хvчит
бєхийн барилдааныг радиогоороо сонсоод л. "Циркийн Дамдин гарлаа..., давлаа", "Дархан аварга Мєнхбат, Баянмєнх, аварга Бээжин, Ємнєговийн хvчит арслан Дэмvvл нар даваад туг тойрч явна...". Тайлбарлагч Ц.Бадамсэрээжид арслангийн дуу эх орон даяар ийн хvнгэнэхэд хаяаг нь ханын тэхий дундаас дээш сєхєж шуусан гэрийн сvvдэрт хэвтэж байсан хvvгийн сэтгэл єєрийн эрхгvй хєдлєх. Тэрхvv аварга бєхчvудийн дvрх тєрхийг тайлбарлагчийн дуу хоолойны єнгэ аясаар дамжуулан сэтгэлдээ ургуулан тєсєєлж бодоод л...
Цэндоогийн Тєрмєнх, Сандуйн Найдан, Агвааны Ганбаатар гурав хонь хурганы бэлчээрт, асгар vнэртсэн худаг дээр, ер хаана л бол хаана зав л гарвал ноцолдоостой. Тєрмєнх нь Баянмєнх, Найдан нь Дамдин, Ганбаатар нь Мєнхбат "болоод" тэнгэр сэрvvцтэл дэвж, газар халцартал барилдана. Нєгєє хоёрыгоо барилдахад Гамбаа ташуураа микрофон болгон барьчихсан тайлбарлаад л...
Тэр цагаас хойш билгийн дєрвєн улирал олонтаа ээлжилж, сэтгэлийн гvн дэх дуртгалын алтан хуудас шижиртэн эргэлдсээр 1993 он урган гарав. Энэ он Монголын спортын тvvхэнд бас нэгэн шинэ шан татаж, бєхчvvдийн нутаг ус, vvх тvvх, цол гуншин, гавьяа шагналыг цээжээрээ мэддэг "амьд" лавлах болсон тайлбарлагч, улсын начин Агвааны Ганбаатар соёлын гавьяат зvтгэлтэн цолыг Монголын тамирчдаас анх хvртсэн билээ л. Тvvний дуу, хоолойны єнгэ цаанаа л нvнжигтэй, тослог. Vл ялиг марзагнал, бєхчvvдийн тухай жаахан давстай яриа, хvнгэнсэн сайхан дууг нь сонссон шигээ бєх харах vнэнхvу бахтай.
Зvйрлэвэл, арсалдан тэмцэлдэгч хvчит бєхчvvдийг найрал уртын дууч гэх аваас тэрхvv найрал уртын дуучдад хєг нэмэгч, зvг чиг бологч хєлгєн их хуурч нь тайлбарлагч А.Ганбаатар буюу.
Зvйрлэвэл, олныг цэнгvvлэн баясуулагч бєхчvvдийг хурмастаас асгаран буух догшин аадар бороо гэх аваас тэрхуv аадар бороог сvр хvчтэй, арвин болгогч тэнгэрийн их дуу нь тайлбарлагч А.Ганбаатар буюу.
"Халуун хvйтэн хоёр орчилдож, хатуу нь зєєлєндєє дийлдэж бvрэлдсэн нутаг" Ємнєговь аймгийн Баян-Овоо суманд тєрсен, 1964 оны луутан энэ эрхэм долоон хvvхэдтэй айлын ууган хvv.
Нэгдэл, нийгмийн олон ямаа хариулж, хаврын урт шар єдрийг бэлчээрт єнгєрєєж, угалз босоход айж, сургуульд ороод дотуур байранд идээшиж єгєхгvй хэсэгтээ л зутарч, євєє, эмээгээ санан оргохдоо тулж, зургадугаар ангид орох жилээ сумынхаа наадамд зодоглон сумын заан Доржсэмбээд нусаа сугартал гуядуулаад унасан ч зориг зvрх алдаагvй "эрийн хуйх".
Тvvнийг Даланзадгадын арван жилд сурч байхад секц, дугуйланд авдаг багш нэгээхэн бээр байсангvй. Сахилгагvйн "шалтаг" тvvний хvчтэй 'єрселдэгч" байснаас тэр: Харин нэг єдєр Жаргал багш нь "Хотоос Рагчаа гэж дасгалжуулагч иреэн. Спорт хороон дээр бєхийн секц хичээллvvлэх юм гэсэн. Чи очиж уулз" гэнгvvт мань эр ч чавхны чулуу шиг "нисээд" хvрч. Гоё ах байна гэнэ. Єтгєн хар хємсєгтэй, бас сахалтай, Улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер цолтой. Багш ч шалгаж, Гамбаа ч шалгуулаад тэнцэн "сэтгэлийнх нь нар" гарч бєхийн секцэнд орж явчихсан гэнэм.
"1977 онд ээж минь єєд болж зургаан дvvгийнхээ хамт єнчирч vлдсэн сэн...". Ийн хэлэхдээ гавьяатын дуу бvvдийн цаашлах. "Тэр усд биднийг гэх хvн нагац эгч Цэрэнчимэд, хvргэн ах Чимэддорж нар минь л байсан даа. Миний амьдралын хамгийн хvнд vед тус болсон хvмvvс, тэд". Ийн ярихдаа гавьяатын дуу цээлшин наашлах.
Бєхийн секцэнд явахын тулд оройн хоолны гурилыг маш хурдан зуурч, элдчихээд л гарч єгдєг байсан Гамбаа хvv 1980 онд наймдугаар ангиа тєгеєєд Налайхын ТМС-д сурахаар "ГАЗ-53" хєлєглєн нутгаасаа гарч байсан гэнэм. Даахаас цvнхтэй хувцас, дагахаас сvvдэр хоёроосоо єєр ханьгvй.
Даахаас цvнх, дагахаас сvvдэр хоёроосоо єєр ханьгvй нутгаасаа гарсан жаахан хvv "бэлчээрт хvртлээ" ямархан урт зам, ямархан хэмжээний бэрхшээл, зовлон туулсныг vгээр эвхэж яахан барах.
"1979 онд МБАТ-ний VI сщфтакиад Ємнєговьд болсон юм. Манай шилдэг дасгалжуулагчиин нгэг ПГ.Ратчаа тэнд томилолтоор ажиллаж байв. Ж.Мєнхбат, X.Баянмєнх, Д.Цэрэнтогтох, П.Дагвасvрэн тэргvvтэй хэсэг бєх ємнийн говийн домогт хvчтэн, хурц арслан Г.Дэмvvлийнд бууж, говь нутгийн амтат мах, айраг, сархдаар дайлуулж, хот хvрээний сонин сайхныг хvvрнэлдэн зєндєє саатсан сан. Орой нь Ш.Рагчаагийнд очив. Гайгvй барилдмаар хэдэн залуу байгаа тухай ярьж, зургийг нь vзvvлэн Ганбаатар, Тvвшинтєр гэж танилцуулж байв, тэр. Тvvнээс хойш олон жил болж 1984 он гарлаа. Намар нь шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байтал "Хар" Гамбаа (Н.Ганбаатар) ирдэг юм. Тэр хэлж байна. "Багш аа, Налайхад нэг єнчин хvv байна. Улсын баяр наадмаар хэн хэнтэй, хэрхэн барилдсаныг цээжээрээ мэддэг, бас ч vгvй хєєрхєн барилдчихмаар авьяастай юм. Та тvvнийг анхааралдаа аваач" гэж.
Удалгvй дагуулаад ирэв. Хэдэн жилийн ємнє "Сахал" Рагчаагийнд зургийг нь харсан хvу дvрээрээ. Бэлтгэлийн дараа авч vлдээд сvvлийн таван жилийн улсын наадмын тавын даваанаас хойшхи барилдааныг асуухад юу ч харахгvй, тэгсэн мєртлєє тvгдрэхгvйгээр бєхчvvдийг аймаг, сум, цол гуншинтай нь, хэн, хэнийг амлаж, хэрхэн барилдсаныг уянгалаг сайхан хоолойгоор маш эвтэйхэн уншиж байна шvv.
Ингээд шигшээгийнхэнтэй бэлтгэл хийлгэв. Жил орчмын дараа барилдах ур чадвар нь єсч, 68 кг-ын жингийнхэнтэй эн тэнцvv єрсєлддєг болсон доо, Гамбаа.
"Энэ хvvхдэд сайн тайлбарлагч болох найдвар байна" гэж шавь нартайгаа бэлтгэлийн буе цагаар ярилцана. Манай багийн эмч, улсын арслан П.Дагвасvрэн ч дэмжиж, Улсын аварга шалгаруулах єсвєр vеийнхний vндэсний бєхийн тэмцээнийг тайлбарлуулахаар шvvгчидтэй ярилцан тохиров.
Бид тэмцээний дундуур очиж, юу нь болж, юу нь болохгvй байгааг хэлж єгдєг байв. Алдаагаа давтдаггvй нь тvvний гайхамшигт онцлогын нэг. Ингэж л бєхийн тайлбарлагчийн ажилд эргэлт буцалтгvй орсон хvн дээ, тэр" хэмээн дасгалжуулагч Ч.Дамдиншарав гавьяат нэгэнтээ дурссан л. "Бєх тайлбарлаж, тайлбарлахын зэрэгцээ эвлэгхэн барилдаж, улсын начин цол хvртэж, домогт арслан Г.Дэмvvлээрээ бахархаж, тvvний хэлснийг болон бєхчvvдийнхээ адал явдлаас "єнгєтєєр" ярьж бусад руу гэрэл гэгээ цацаж их спортын зовлон, жаргалыг биеэрээ мэдэреэн Ганбаа бэлтгэлийн хvнд ачааллын vеэр алиа марзан юм ярьж нєхдєє хєгжєєн бие, сэтгэлийнх нь хєндvvрийг илааршуулж єгєх нь дэндvv урамтай" хэмээн алдарт дасгалжуулагч нэмж єгvvлеэн л.
Зах зээлийн салхи, шуурганд хэн хvнгvй л алгадуулсан бэрх vед бєх болох ирээдvйтэй хvvхэд, залуусыг тэмцээн, уралдаанд оролцоход тусалж, хоол унд, зардал мєнгєнийх нь асуудлыг шийдэж єгсєн ачтан бол Агвааны Ганбаатар. Хvний ємнєєс, хvнээс юм гуйх амаргvй. Гэсэн ч хэнтэй ч тєвєггvй танилцан нєхєрлєж, арга эвийг нь олж чаддаг нь тvvний унаган авьяас.
Сvvлийн vед тэр нутаг уснаасаа сайн бєх тєрvvлэхийн тєлєє уйгагvй хєєцєлдєж, нэгэн дэнжид тоглож єесєн аймгийн хурц арслан Ц.Тvвшинтєр агсны хvv Энхтуяаг сайн бєх болгох гэж чухам л євєр тvрийдээ хийх нь халаг бєєцийлж, єєрєєсєє хамаарах хамаг л боломж бололцоогоо шавхаж яваа.
...Наадам ид дундаа. Улсын их баяр наадмын хvчит бєхийн барилдааныг Тєв цэнгэлдэх хvрээлэнгээс радиогоор шууд дамжуулаад л. "Дархан аварга Бат- Эрдэнэ учраагаа барьж авах гэж хєєгєєд л байгаа харагдана", "Далай аварга Сvхбат, гарьд Сумьяабазар, Цэрэнпунцаг нар даваад тугаа тойрлоо". Тайлбарлагч А.Ганбаатар гавьяатын дуу эх орон даяар ийн хvнгэнэхэд хаяаг нь ханын тэхий дундаас дээш сєхєж шуусан гэрийн сvvдэрт хэвтэж байсан хvvгийн сэтгэл єєрийн эрхгvй хєдлєх. Тэрхvv аварга бєхчvvдийн дvрх тєрхийг тайлбарлагчийн дуу хоолойны єнгэ аясаар дамжуулан сэтгэлдээ ургуулан тєсєєлж бодоод л...

(Єнєєдрийн монгол 2005-8-31 84)