Билгүүн номч Бямба Ринчен

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

MONGOL BICHGIIN HELNII ZUI

1964-1967 ond (59-62 nas) Mongol bichgiin helnii zui nomyn 1,2,4 r boti hevlegdsen

1965 ond (60 nas0 3-r sard Mongol bichgiin helnii zui 3-r boti boloh Helber sudlal nomyn orshiloo bichin hevleld shiljuulev.

1966 ond Mongol bichgiin helnii zui 3-r boti nomyg ni shataajee.


Б.Ринчен, Монгол бичгийн хэлний зүй ном, тэргүүн дэвтэр, 1964 он
(Жич: 1966 онд Монгол бичгийн хэлний зүй номын хэлбэр судлал нэртэй 3-р ботийг шатаажээ)

Хувьсгалын өмнөх төрийн сургууль

Б.Ринчен надад 1912 оны 3 сарын 30-ны өдрөөр өдөрлөсөн нэгэн хосгүй сонин тулгар бичиг буй. Тэр бол Ханд чин ванд Цэвээн гуайн бичиж өгсөн саналын эх ноорог.
Тэр үеийн давшилт үзэлтэй Ханд Чин вангийн шинэ ёсны сургууль байгууля гэсэн санал нь түмний сэтгэлийн дэмжлэг олж, Олнаагийн тавдугаар он, аргын 1915 онд сая биелэх шатандаа хүрснийг гэрчлэх баримтаас энд сийрүүлж, монголын гэгээрлийн түүх судлах хүмүүст үзэн хэрэглэхэд нь дөхөм болгов гэжээ...


Хувьсгалын өмнөх төрийн сургуулийн сурах бичгийн тухай (тал 58)
Манжаас Ар Монгол 1911 онд тусгаарласан цагаас эхлэн сая монгол үсгийн хорголжин хэвлэл бий болсон нь, Орос улсын Шинжлэх ухааны академийн үсэг цутгах газар монгол хорголжин үсгийн хэв байсныг 1911 онд Гадаад яаманд нэг бяцхан хэвлэлийн суурь машин хошоодын хамтаар захин ирүүлж, тэр үсгийг өрөх хэвлэх ажлыг мэдэх нэгэн буриад хүний хамт ирүүлэн, монголчуудыг сургаж, 1911 оны 12 сарын 31 өдөр Гадаад яамнаа анх хэвлэл нээж, бэлэгтэй юмаар эхэлж, хэвлэлийн үсэг будаг цаас нийлүүлнэ гэж, богдод мөргөхөд мутрын адис хүртэх хүмүүсийн нэр, өргөсөн мөнгө тодорхойлсон зурвас анх хэвлэсэн тухайн бичиг, тэр анх хэвлэсэн зурвасын хамт байсан нэгэн баримт 1936 онд улсын хэвлэл өргөтгөн байгуулах үес олж, Хүрээнд анх хэвлэл бий болсон өдөр сарыг миний бие сонирхон хөөцөлдсөөр олсон юмсан.
Мөн 1936 онд Цэвээн гуайгаас тэр хэвлэлийн үсэг машин захиалсны тухай асуувал, түүний мөнгий нь хүртэл хожим шилжүүлэн гуйцэтгэхээр хэлэлцэж, дав дувыг бодож, урьдаар машин үсэг хоёры нь олж аваад, хойтон жил нь үний нь тушаасан юм гэж яриж байсныг монголын шинэ хэвлэлийн бий болсон түүх, өдөр сары нь хожим мэдэхэд хэрэг болох юм гэж энд товч дурдвал зүгээр юм гэж бодло.
Тэр гар өрлөгийн хорголжин үсэгтэй хэвлэл гадаад яаманд бий болоод, хэвлэх ном зохиол бүрдээгүй учир, олон хувь бичиж явуулах улаан шугамт албан бичгийн үг үсгийг өрж тархааж байсанд, шавь яам түүнийг сонирхож, гадаад яамнаас нэг суурь хэвлэх машин, нэг нэсэг үсгийн хамт салган авч, шавийн хэвлэл салбарлан байгуулсан байжээ.
Шавийн хэвлэл, гол төлөв албан бичиг зарлал эрхлэж, цаг тооны бичиг гэдэг хунлийн төдийхнийг хэвлэж байсан аваас, гадаад яамны хэвлэл, орос үсгийн хэвлэлийн хорооноос монгол ном баахаб хэвлэн гаргадаг байжээ.
Тийн олон хошуу шавийн бага сургууль, нийслэлийн ганц дунд сургуульд үзэж байсан номын зүйлиг гурван зүйл хувааж болох байсан нь:
1.Хорголжин үсгийн ном
2.Модон барын ном
3. Бичмэл ном байжээ.... (тал 59)

Монгол хэлний толийн тухай (тал 122)

Ардын хувьсгал мандсан 1921 оноос шинэ үе эхэлж байна гэж бодон ташаарч болох юм. Урд маш дэлгэр арвин байсан тэдгээр толийн зүйлээс манай улсын номын санд Судар бичгийн хүрээлэн үүсгэн байгуулмагц Жамьян гуай, Баточир гуай, Сутай уулын Мишиг гуай гэдэг энэ гурван манай бичигийн хүмүн, Судар бичгийн хүрээлэнд хойчин монголч эрдэмтний бий болоход хэрэглэх юм гэж цуглуулж өгсөн зүйл ажээ.

9. Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгни толи бичиг
Манж төвд монгол уйгар нангиад үгни зуйл хуваасан толи бичиг манж хааны ордонд байсныг 1957 онд Бээжинд гэрэл зургаар гурван боть болгон нийтэлж, эдгээр таван хэл судлагч эрдэмтнээ зориулан нийтэлжээ. Эдгээр хоёр гурван дөрвөн таван хэлний зэрэг харилцан дүйлгэсэн толь бичгийн зүйлээс гадна бас монгол үгийг монголор нь тайлсан тайлбар толийн зүйл байжээ. Тэдгээр толь бичгийн зүйлийг мөн модон бараар сийлж, бас л арвин дэлгэрээр хувилан тархааж байсан учир урдын таван яаман, аймаг чуулганы жасаа, хошуу тамгын газар цөм хэрэглэцгээж, үгийг зөв бичих, бичигт хэрэглэх тухай журамлан дагах үгийн зүйлиг эрин шүүрдэхдээ цагаан толгойн дэсээр гэвэл, монгол үсгийн хураасан толь бичиг мэтийг, хэрэв манж, нангиадаас монгол болгож орчуулах юм бол, гурван хэлний, дөрвөн хэлний толь бичгийн лавлах болгон хэрэглэж, хэрэв үгийн утга санааг нарийвчлан мэдэе гэвэл, монгол үг болбол, монгол үгийн тайлбар толь, манж үг бол, манж үгний толь бичгийн тайлбар зэргийг үздэг байсан эл зуршлыг соёлт хүн бүхэн гайхан сонирхох билээ. Ялангуя, гадаадын эрдэмтэн үүниг сонсоод, нүүдэл аймгийн ард түмэнд ийм өндөр бичгийн соёл байх гэж сонин аа гэж гайхдаг юм шүү гэж миний багш Владимирцов академич, МОнгол газар, баруун аймгаар Дайчин улсын үес монгол хэл бичгийн дадлага хийж байхдаа, тэр үеийн хошуу тамгын газар эдгээр толь бичгийн зүйл, энгүүн лавлах бичиг шиг элбэг бөгөөд, өдөр тутам сөхөж харж байдгийг сонирхон ажигласнаа надад яридаг асан.

10. Хааны бичсэн манж монгол үгний толи бичиг
Сайхан сийлсэн модон барын хорин нэгэн дэвтэр байсан тул монголоор хорин нэгт тайлбар толь гэж нэрлэдэг байлаа.

11. Хааны бичсэн, нэмж тогтоосон манж үгийн толь бичиг
Гучин зургаатын дэвтэр тул, бас гучин зургаат гэж монголчуудын дунд алдаршсан толь бичиг байжээ.

12.  Монгол чухал үгийн тайлбар толь. Бичмэл
Улсын номын санд нэгэн хувь бий. Түүний оршилд Буянчуулган зохиож (Судар бичгийн хүрээлэнгийн) Жамьян, жич Гэлэгсэнгэ хянан залруулсан гэжэээ. Ардын засгийн арваад жилийн дотор эвлүүлэн бичиж, цөөвтөр хувь бичмэлээр тархаж байсан толь бичиг.

13. МОнгол үгийн тайлбар толь бичиг
Судар бичгийн хүрээлэнгээс Шагжид даалгаж хийлгэсэн бичмэл. Хэвлэгдээгүй. Уг нь Монголын үсүг-ун хурааса бичиг гэдэг толь бичгийн нэгэн бүрэн ижид хорин нэгт тайлбар толийн тайлбарыг хуулан бичиж, зүйл хуваасан тэр тайлбар толийн үгийг цагаан толгойн дэсээр дараалсан тол болгосо зүйл. Гучин хэдэн оны үес зохих дээд газрыгн тогтоолоор Хүрээлэнд монгол үгний тайлбар зохиох ажил даалгасанд, дуун ухааны тасагт толийн комисс байгуулж, түүнээ Шагж, Өмнөговийн Өлд ДОрж Баточир шадар, Аеэ гэж алдаршсан манжич монголч Авармид, Я.Цэвэл, Мэргэн Гомбожав, Цэ Дамдинсүрэн, Ринчен тэр комисст ажиллаж Гучин зургаат гэдэг тайлбар толийн үгийн бүх тайлбарыг урдаар шошгонд хуулан бичиж дуусгаад, комиссийн гишүүдийин нэг хэгэг нь тэр гучин зургаатын тайлбарыг засах нэмэх зэргэр боловсруулжан, зарим нь тэр толин амьтан ургамал, чулууны зэрэг нэрийг европын хэлээр чухам ю болохыг нангиад үсгээр нь нангиад, франц, нангиад англи, нангиад орос зэрэг толиор магадлан олж, орчин үеийн тайлбарыг орос нэвтэрхий толи бичиг зэргээс харж хих ажлыг бэлтгэж байсан. Чингэсээр, Баточирын зэрэг өвгөн бичгин хүмүс уг ажлаа гүйцэлгүй, насны хэмжээ гүйцээд, тэр хийж байсан толин бүх материал ганц Я.Цэвэлийн гар дээр тунасан нь, хорь гаруй жилийн эцэст одоо сая нэг ном болоход дөхөж, монгол үсгээр бичсэн зүйлийг кирилл үсгээр буулган, үлдсэн үгий нь бас монгол үсэг хадаж, хэвлэхэд бэлдэж байгаа нь, ардын засгийн үеийн анхдугаар монгол тайлбар толь болох гэж байна...
 

Манай Улсын номын санд 1928-1929 оны орчим хийсэн хоёрын зэрэг европ монгол багашиг толь бичиг бий. Хоюлаа хэвлэгдэж чадаагүй, бичмэл эх нооргоороо байгаа нь герман монгол хэлний толь бичгийг Ишдорж багш хийгээд, Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт өгсний нь номын санд хадгалуулсан билээ.
Нөгөө нэг толь нь англи, монгол толи бичиг. Урд Япон улсаар явж, англи хэлтэй болоод Япон Данзан гэж алдаршсан, хожим ардын засгийн эхээр Зөвлөлт улс лугаа элчин харилцаатай болоход Монгол Ард Улсаас Зөвлөлт улсын Москва хотноо тус улсаас суусан хоёрдугаар удаагийн элчин бүлгээ, тэр хүн эргэж ирээд, англи монгол толь ноороглон зохиосноо хуулан бичиж, мөн Судар бичгийн хүрээлэнгийн дуун ухааны тасагт авчирч өгсөнийг хэвлэж чадалгүй Улсын номын санд хадгалуулсан билээ.

 

 
   

 Byambyn Rinchen