
|
 |
| |
Хилс хэрэгт орж, найз нөхөд болон монголы урдаа барьдаг
сор болсон ухаант хүмүүсийг хайр найргүй устгаж байхад
өөрийн эрхгүй харамсан гашуудаж шорон байхдаа Ленинээр
төлөөлүүлэн энэхүү шүлгээ бичиж байсан байна.
1939
Ленин
Орчлон үймж, дажин болж
Олны хямран тэмцэх цагт
Онц мэргэн Ленин мэндэлж
Оройн ганц наран болж
Харгис бурангуйг тас цохиж
Харц бүгдийг садан богож
Хамтын жаргал, цэнгэлийн манлайг
Хань ижлээрээ эдлэхийг сургасан
Эр нь эхнэрээ дайсан болгож
Эм нь эрээ хотонд үзэж
Эцэг нь төрсөн үрээ сэрдэж
Элбэрэлт үр нь эстгээ гурдэж
Албатан нь доорхоо гүтгэн мэндчилж
Ажилчин нь даргаа ховлон матаж
Ардийн тор хямрахын үед
Ахиад Ленин багш төрөөсөй
Усан тэнэгт ухаан зааж
Улаан цус, ус бишийг хэлж,
Ухаантан мэргэдээ асрахыг сургаж
Улсад минь наран болоосой
Ардын төр шорон биш
Ариун энхийн ордонг ухуулж,
Эв Хамтийн сургаал, ярга биш
Элбэрэн тэтгэхин наранг хэлж
Өвөртөө орсон янхны ухаанаар
Өргөн түмний хэргийг шийдэж
Тархиндаа гарсан архины охиор
Тахал таригчийг ухааруулдаг болоосой
Хамаг бүдээр ах дүүсэж
Хардах сэрдэхийг таягдан хаяж
Сүүдрээ сэрдэм, нүүрээ будаж
Сүүлээ хардаж, нүүхээ айж
Ардийн төр там болгосон
Атаат мунхгуудад ухаан хайрлаж
Хүн болсон золдоо бахархаж
Хүслийн дээдээ хүрэхийг сураасай!
гэж тухайн үдээ гашуун үгээ цаасан дээр буулгажээ.
|
| |
Monggol-un udq-a
jokiyal-un kogjil-un teukjilegsen tolub, Sodnom;
Zaishan Xie, 1954
Mongol ardyn zuir ug, L Mishig; B Sodnom; IA.TSevel,
1956
Utga zokhioluin ner tomëo, B.Sodnom, 1956
Ardyn neg duuny
tukhai, B.Sodnom, 1959
D. Natsagdorzhiin uran zokhiolyn tukhai, 1906-1937,
B.Sodnom, 1959
Mongol ardyn erool ,
P Khorloo; B Sodnom, 1969
Mongol duuny
tuukhnees, B.Sodnom, 1960
Ner tomӑony tsuvral bichig, TS Toivgoo; B Sodnom, 1962
Kholboony ner tomӑo
=
terminologiia sviazi,
1971
Mongolyn ard tümnij
chamtran azillaz irsen Tüüchees , B.Sodnom, 1963
Malyn bie butets:
oros-Mongol,
mongol-orosoor TS Toivgoo; B Sodnom, 1963
Oros-mongol ner tom”ëony tol’ = Russko-mongol’skii
terminologicheskii slovar’, Vandui, E.; Sodnom, B.,
1964-1970
Dashdorzhiin Natsagdorzhiin namtar zokhiol, B.Sodnom,
1966
БНМАУ-н ардын хувцас
Зохиогч Ү.Ядамсүрэн,
товч тайлбар зохиогч Л.Сономцэрэн, хянагч Б.Содном,
1967
National costumes of
the M.P.R, Yadamsuren, U, B.Sodnom, 1967
Khe Van IUany bichig
gedeg tuuzh, B.Sodnom, 1969
Alban khereg,
arkhivyn ner tomëony tol’ bichig,oros-Mongol,
mongol-orosoo, TS Damdinsuren; Duinkhoryn Miagmarsuren;
B Sodnom, 1976
Duusashgui am’dral,D.Natsagdorjiin D.Miagmarsuren; L
Baldan; B Sodnom, 1978
Gazarzuin ner
tom”ëony Oros-Mongol tol’ , D Dansran; O Namnandorzh;
B Sodnom, 1986
B. Sodnomyn namtar, buteeluud, B.Sodnom, S.Uzmee,
P.Horloo, 1998 |
|
|
|
|
| |

|

|
Baldan Sodnom (1908-1979) |

|
|
|
| |
|
 |
Балдангийн Содном
Их зохиолч Д.Нацагдоржтой нэгэн дор нутагт мэндэлж, хамтаар 1926 онд
Германд улсад сурсан, Анхны дунд сургуулийн сурагч, анхны пионерийн
гишүүн, Д.Нацагдорж судлаач, уран зохиол судлаач, ардын билиг зүйч, толь
зүйч, нэр томьёо судлаач , шинжлэх ухааны ахмад зүтгэлтэн, нэрт эрдэмтэн
Балдангийн Содном
Хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч, улсын нэр томьёны комисийн
нарийн бичгийн дарга, эрдэмтэн нарийн бичгийн дарга зэрэг ажлыг хийж
байсан.
|
|
 |
Timeline
1908 онд шар мичин жил Түшээт хан аймгийн Дархан Чин
Вангийн хошууны нутаг, одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын
нутаг дэвсгэр дэх “Гүн Галуутайн
Нүүрэнтэй гэдэг газар ядуу
ард Боржгон овогт Лувсангийн Балдан, эх Нацагийн ууган хүү (дүү
Банзрагч) болон төрж, сангийн лам Содном гэдэг нэр хайрласан
байна.
Бага
насандаа эцэг Балдан эх Нацаг, дүү Банзрагч нарийн хамт мал
маллаж, хаяадаа “Сондуул” гэдэг уулнаас баруун тийш байдаг “Хар
Тойром” гэдэг газар Д.Нацагдоржийн
(1906-1937) барьсан чулуун гэрт орж айл гэр болон тоглож наадаг
байв.
1912
онд 3 сарын 20-ний өдөр Гадаад хэргийн сайд Чин ван Ханддоржод
эрдэмтэн Жамсрангин Цэвээн гуай бичиж өгсөн эх ноорог, түүхийн
хошгүй сонин тулгар бичгийн тухай Б.Ринчин гуай Монгол бичгийн
хэлний зүй (1-р боть, тал 40) номдоо дурдахдаа энэ бичиг Монголд
шинэ ёсны анхны
сургууль үүсгэн байгуулах тухай баримт гэжээ.
1921 оны 11 дүгээр сарын 2-нд Нийслэл хүрээнд
ардын засгийн анхны бага
сургууль байгуулагдан Цахилгаан мэдээний ерөнхий хороо байсан
байшинд хичээллэж эхэлжээ. Улаанбаатар, Амгалан, Улиастай зэрэг
хотуудад бага сургуулиудийг тус тус байгуулжээ.
1922 онд анх удаа 15 монгол хөвгүүд, охидыг Зөвлөлт Холбоот
Улсын сургуульд явуулан сургаж эхэлсэн байна.
1922 онд (14 нас) Эцэг эх нь хүүгээ даган бараадан Амгаланбаатар
хотийн цаахан талд амьдаржээ. Анхны бага сургуульд 6 сар амжилтай суралцжээ.
Анхны дунд сургуульд
1923 онд (15 нас) , Ардыг
Гэгээрүүлэх Яамнаас 2 дугаар сарын 16-нд байгуулсан Анхны бүрэн
бус дунд сургуульд
(7,8 жилийн) (одоогийн
1 дугээр сургууль) шилжин суралцжээ.
Уг дунд сургуулийг анх 2 ангитай байгуулж, анхны бага сургуулиас
25, Амгаланбаатар хотын бага сургуулиас 18 хүүхдийг шалгаруулж
авч (нийт 43 сурагчийг) Анхний бага сургуулийн захирал Ишдорж,
Магсаржав (буюу Ма Бээс) Далай, Батаарон нарийг багшаар томилжээ.
Анхны дунд сургуулийн захирлаар
Ишдорж (1923-1927), Цэвэгжав Дашаен 1927, Бямбын Ринчен
(1927-1931) Палаан (1931-1937) нар байжээ.
Анхны дунд сургуулийн багш нар Авирмэд, Гомбодоо, Шагж, Хазгеав,
Тугалханов, Хазгаева, Рааш, Далай, Абашаев, Ц.Бадамжав,
Нуннайжав, Бадрах, Померанцов (зургийн багш, Кольцов хөгжмийн
багш, Раднаа Баямбаева гэсэн 15 багш байжээ.
Дунд сургуульд хөгмийн орос мэргэлжилтэн С.А.Кондратьев ирж
эгшит хайрцаг анх сонгсожээ. Удалгүй дуны багш Гольцевийн
туслахаар Бадамжав багш иржээ. Эрдэнэбат хан газаэзүйн хичээл
зааж байв.
1923-1924
оны анхны дунд сургуулийн 43 сурагчаас шалгалт авсан мэдээ бичиг
байна.
2 дугаар ангийн 22 сурагч Санжаа, Уртнасан, Нацаг, Аюуш,
Гонгоржав, Лувсанням, Аюурзана, Лхамжав, Наваан-Юндэн,
Дүгэрсүрэн, Дүгэр, Дугарсүрэн нарын 12, Лувсан, Дорж, Гомбодорж,
Гомбо, Баваасан нарын 5, Гаваа, Загд, Оджав, Чулуунхүү,
Лувсандорж нарын 5 болно.
1 дугээр ангийн 21 сурагч Мандарваа, Дүгэрсүрэн, Доржсүрэн,
Батсүх, Содном нарын 5, Доржнамжил, Цэвэгмид, Аюур, Молом, Сэдэд,
Батцэрэн, Пүрэвдорж, Жамсран, Дашням, Сүх нарын 10, Намхайцэрэн,
Цэндсүрэн, Чойжилжав, Лувсандорж, Хамаагүй, Дүгэр нарын 6 болно.
1924-1925
оны хичээлийн жилийн эхээр анхны дунд сургуулийн дэргэдэх
Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн үүр хуралдаж захирал
Базарын Ишдоржийг урьж суулгажээ. Б.Ишдорж багш гадаадын бусад
орнуудад “Пионерийн байгуулга” гэж Залуучуудын Эвлэлийн гишүүнд
элсэх насанд хүрээгүй хүүхдийн байгуулга байдаг юм, ийм
байгуулга байгуулвал ямар вэ? гэсэн саналыг МХЗЭвлэлийн Төв
Хороонд оруулах хэрэгтэй гэснийг найруулан бичиж явуулжээ. (Б.Содном
дурсамж, 1975 оны 2 сарын 12 Пионерийн Үнэн сонин)
Ингээд анхны бага, дунд, шавийн бага сургуульд пионерын анхны
гурван бүлэг бий болжээ. 15 нас хүрэхэээр МХЗЭ-н гишүүн болох
тул пионерийн анхны бүлгэмд элссэнээс удалгүй залуучуудын эвлэлд
элсчээ.
1924
онд (16 нас) дунд сургуульд байхдаа Ядуу хүү, Тэнэг тайж жүжиг
бичиж анхны дунд сургууль, Нардом, Амгаланбаатар хотын клубт
бичмэлээр тараан бас тоглож байжээ. Д.Сүхбаатарын нэрэмжит клубт
Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д.Чимэд, Б.Ишдорж нарын хүмүүсийн яриа
цуглаанд сууж байжээ.
Пионерын Төв Товчоо
1925
оны 5 дугаар сарын 13-ны өдөр Пионерын Төв Товчоог байгуулж
даргаар нь, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн Төв Хорооны
тэргүүлэгч гишүүн Дашдоржийн Нацагдоржийг сонгожээ. Энэ зун
БуянУхаад хэдэн монгол майхантай пионерийн анхны зуслан гарчээ.
Удалгүй бүхий олон багачуул дууг Д.Нацагдорж зохиожээ.
1925
онд (17 нас) зун анхны дунд сургуулийн дээд 2 ангийн 40 гаруй
сурагчийг Улаан-Үүд, Эрхүү хот, Алайрын аймгаар захирал Ишдорж,
багш Тулханов авч явжээ.
1926 онд (18 нас) анхны дунд сургуульд суралцаж төгсжээ.
Герман улсын Берлин хотод
1926
онд анхны 35 сурагчийн нэгэн болж их зохиолч Д.Нацагдоржийн хамт
явж, Герман улсын Берлин хотод сурчээ.
Тугалчин хургачин хүү бичиг сураад Аавын бийд эрдэм сурахаар алс
холын газар Германд сургуульд явах болоход Эрдэмд оройгүй юмдаа,
Миний хүү явдаа хэмээн захин үлдсэн аав Балдан, ээж Нацаг холын
нутгаас 4 жилийн дараа хургачин хүү эрдэм сураад эргэн ирэхэд
нас барсан байлаа.
1929
онд буцаж ирээд Судар бичгийн хүрээлэнд Д.Нацагдорж түүхийн
тасагт түүхч, Б.Содном дуу ухааны тасагт утга зохиол судлаачаар
1930
онд (22нас) 5 сарын 1-нээс хүрээлэнд анх ажиллах болсон.ажиллаж
байв.
1930
онд 9 сарын эцсээр Уран зохиолын бүлгэм, Монголын зохиолчдын
эвлэлийн гишүүн болсон.
1931
онд (23 нас) 1 сард ЗХУ-н Ленинградын Дорнодахины хүрээлэнгийн
аспирантурт сурахаар явжээ. Тус сургуульд Б.Ринчен,
Ц.Дамдинсүрэн, О.Намнандорж сурч байсан. Монголын уран зохиолын
хөжглийн түүхчилсэн төлөв сэдвээр судалж байжээ. Ерөнхий сайд
А.Амар, Гэгээрлийн яамны сайд Жамсрангийн Цэвээн нар ирж хичээл
сурлагатай танилцаж байв. Эрдэнэбат хантай уулзаж байв.
Эрдэнэбат хан их зохиолч М.Горькийтэй уулзаж байжээ.
1933
онд (25 нас) өвчний учир буцаж ирж, бие эмчлүүлэхийн зэрэгцээгээ
Шинжлэх Ухааны Хүрээлэндээ ажиллаж байгаад буцжээ.
1933
онд Залуучууд шүлэг бичиж Үндэсний соёлын зам сэтгүүлд
хэвлүүлсэн
1934
онд (26нас) МХЗЭ-ээс МАХН-д гишүүнээр элссэн.
1935
онд (27 нас) Монгол хэл бичиг сайжруулах бодлогын өгүүлэл цуврал
дугаарт Монголын утга зохиолын тухай, Сэцэн үг зэргээ нийтэлжээ.
1937
онд утга зохиолын тасгийн эрхлэгчээр
1938
онд аспирантуртаа суралцаж байхад нь тэнд сурч байсан бүх Монгол
оюутныг дууджээ.
1938
оноос эхлэн Багш нарыг бэлтгэх сургуулийн хэл бичгийн анги, багш
нарын зуны давтан сургуульд утга зохиол заасан.
Бага Н.Содномын дурсамжаас
1938
онд (30 нас) 11 сарын 4-нд Дотоод яамнаас гадаадын тагнуулын
хэргээр дайчлан баривчилжээ.
1939
онд бага Содном бую Намсрайн Содном Шинжлэх ухааны хүрээлэнгийн
хэл бичгийн тасагт дэд ажилтнаар оржээ. Ц.Дамдинсүрэн, Б.Содном
нар шоронгоос цувран гарч иржээ. Тэр үед оросоос гадна герман
хэл мэддэг хүмүүс ШУХ-д олон байсан. Эрдэмтэн Б.Содном, химич
Цэвээн, геологич Цэвэг, газрын хөрс судлаач Санжаа, номын
сангийн Цэрэнханд, Б.Хурлат, Сурмаажав гэсэн гурван эмэгтэй бас
германаар ярилцаж байдагсан. (Бага Содномын дурсамжаас )
1940
онд (32 нас) 4 сарын 12 хүртэл улс төрийн хэрэгт мөрдөн
байцаагдаж, аргагүйн эрхэнд буриад Ринчен Бямбаевийн бүлэгт 1933
онд элссэн хэмээх худал хэрэг хүлээжээ.
1941-1947
онд (33-39) Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн
даргаар ажиллажээ.
1946
онд эрдмийн зэргээ горилж бичиж байсан Монголын утга зохиолын
түүхчилсэн төлөв бүтээлээ Шинжлэх ухаан сэтгүүлд хэвлүүлэв.
1947
онд (39 нас) 2 сарын 13-нд албан хариуцлага алдсан хэргээр
Ж.Дугэрсүрэнгийн хамтаар ахин баривчилж, намаас нь хөөж, 2
жилээр ял шийтгэж Зүүн Хараагийн засан хүмүүжүүлэх газар
чулууний ажил болон спирт заводод орчуулагч хоригдлоор
ажиллуулжээ.
1949-1951
онд (41) МУЙС-н хэл бичгийн ангид утга зохиолын онол заасан.
1951
онд УЙХ-ын тэргүүлэгчдийн 26-р зарлигаар хэргийг цагаатгасан
боловч японы тагнуул хэргийг дахин хянах заалт оруулж дээрх
хэргийг 1969 оны 12вдугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ийн Дээд Шүүх
бүгд хурлийн 5/21-р тогтоолоор цагаатгажээ.
1952 оны
(44) эхээр халамжит хань Балдангийн
Норжмаатайгаа танилцан улмаар гэр бүл болон түүнээс хойш тэд 11
хүүхэд өсгөн хүмүүжүүлсэн.
1950-1961
онд (42-53) Шинжлэх ухааны хүрээлэнгийн дэргэдэх утга зохиолын
дугуйланд хичээл зааж байсан.
1950-иад
оны үээс эхлэн хэл зохиолийн хүрээлэн нэр томъёо боловсруулах
тусгай тасаг бий болгосноор Б.Содном тус тасгийн даргаар
томлигдон ажиллаж улмаар улсийн нэр томъёог батлах комисс
бүрдүүлж түүний нэг гишүүний үүргийг 1979 он хуртэл судалгаа
шижилгээний ажлын хажуугаар хавсран хийжээ.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал
1959
онд (51нас) 9 сарын 1 олон улсын монголч эрдэмтдийн анхдугаар их
хуралд “Д.Нацагдоржийн уран бутээлийн тухай“ илтгэлийг тавьжээ.
1961
онд (53нас) Д.Нацагдорж зохиолын түүврийг Б.Содном боловсруулж
Ц.Дамдинсүрэн эрхлэн гаргажээ.
1964
онд Монгол хүний нэрийн тухай өгүүлэл бичсэн. 8000 орчим монгол
хүний нэр хавсаргажээ.
1966
онд Б.Содномын бичсэн Д.Нацагдоржийн намтар зохиол хэвлэгдэн
гарчээ. Нацагдоржийн нэрэмжит шагнал 1966 онд бий болсон.
1966
онд 12 сарын 13-19-нд Оросын яруу найргийн баярт залуу яруу
найрагч Б.Цэдэндамба хамт очжээ.
1968
онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг авсан хоёрдахь хүн болжээ.
1950-иад оноос Нацагдорж судлалд анхаарч эхэлжээ.
1970
онд Монгол эсгий гэрийн нэр томьёо өгүүлэл бичсэн
1979 онд (71 нас) 2 дугаар сарын 11-нд таалал төгссөн. Гэвч
түүнийг хойч үедээ зориулсан мөнхийн уран бүтээл судалгаа нь
Монголын утга зохиол, Шинжлэх Ухааны түүхийн нэгэн тасархай
хэсэг болон үлджээ
Манай шинэ үеийн уран зохиолын
эхэн үед зохиолчид өөрсдөө судлах шүүмжлэх ажлыг хийж байсан бол
1930-аад оноос мэргэшсэн хүнтэй болсон нь уран зохиолын түүхнээ шинэ
зүйл юм. Ц.Хасбаатар, Г.Жамсранжав, Д.Цэнд, Ц.Мөнх, Ч.Билигсайхан,
Б.Ганбат, Б.Цэдэв, Х.Сампилдэндэв, Л.Балдан, Д.Өлзийбааяр гээд ахмад
дунд үеийхэн, Ч.Жачин, Я.Баатар, Д.Галбаатар, Байгалсайхан, С.Энхбаяр
гээд дараа үеийн судлаач шүүмжлэгч нар бий болсон. Энэ олон зохиол
бүтээл шүүмжлэгч нарын талаар бага бичиж байна.
Монголын уран зохиол, ардын аман зохиолыг судалж их зохилч Нацагдоржийг
анх судлан алдаршуулсан өдгөө бараг яригдахаа байасан нэгэн бол уран
зохиол судлаач Балдангийн Содном агсан билээ.
Уран зохиолын зүйл, Аман зохиолын судалгаа, Нацагдорж судалгаа, Нэр
томьёоны судалгаа, Уран зохиолын судлал гэсэн үндсэн 5 ангилалд
бүтээлийг нь ангилж болмоор... (Цамбажавын Банзрагчийн дурсамжаас)
|
|
1. |
 |
BNMA Ulsyn ardyn khuvtsas /
Author: IAdamsuren, U.; Sonomtseren, L.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevlel, 1967
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 20
See
more details for locating this item |
|
2. |
 |
... National costumes of the M.P.R.
Author: Yadamsuren, U.; Sodnom, B.
Publication: [Ulan Bator : State Pub.-House, 1967
Document: English : Book
Libraries Worldwide: 11
See
more details for locating this item |
|
3. |
 |
Oros-mongol ner tom”ëony tol’ =
Russko-mongol’skii terminologicheskii slovar’ /
Author: Vandui, E.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Khel Zokhiolyn Khureelen
: Ulsyn Khevleliin Khereg Erkhlekh Khoroo, 1964-1970
Libraries Worldwide: 6
See
more details for locating this item |
|
4. |
 |
[BNMA ulsyn ardyn khuvtsas (romanized
form)] /
Author: Yadamsuren, U.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevlel, 1967
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 6
See
more details for locating this item |
|
5. |
 |
BNMA ulsyn ardyn chuvcas /
Author: Jadamsuren, U.; Sonomceren, L.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn chevlel, 1967
Document: Book
Libraries Worldwide: 6
See
more details for locating this item |
|
6. |
 |
Mongol darkhny urlag /
Author: Sonomtseren, L.
Publication: Ulaanbaatar : Mongolyn Urchuudyn
Evleliin Khoroo, 1972
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 4
See
more details for locating this item |
|
7. |
 |
Mongol ardyn zuir ug /
Author: Mishig, L.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevlel, 1956
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 3
See
more details for locating this item |
|
8. |
 |
Khe Van IUany bichig gedeg tuuzh /
Author: Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany
Akademiin Khevlel, 1969
Document: Mongolian : Book :
Fiction
Libraries Worldwide: 3
See
more details for locating this item |
|
9. |
 |
Dashdorzhiin Natsagdorzhiin namtar zokhiol
/
Author: Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Khereg
Erkhlekh Khoroo, 1966
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 3
See
more details for locating this item |
|
10. |
 |
Zokhiolyn tuuver /
Author: TSevegmid, Dondogiin, 1915-1991.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar,
1956
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
11. |
 |
National costumes of the M.P.R. /
Author: Yadamsuren, U.
Publication: Ulan Bator : State Publishing House, 1967
Document: Multiple languages : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
12. |
 |
Bhma Ylcin ardin xuvtsac = Narodnyi costum MNP =
Volkstrachten der MVR = National costumes of the M. P. R. /
Author: Yadamsuren, U.
Publication: Ulan Bator : State Publishing House, 1967
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
13. |
 |
Gazarzuin ner tom”ëony Oros-Mongol tol’ /
Author: Dansran, D.; Namnandorzh, O.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel,
1986
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
14. |
 |
Mongol ardyn erool /
Author: Khorloo, P., 1917-; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel,
1969
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
15. |
 |
Erdem shinzhilgeenii oguulluudiin emkhetgel /
Author: Vandui, E.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel,
1963
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
16. |
 |
Mongol duuny tuukhnees /
Author: Sodnom, B. 1908-
Publication: Ulaanbaatar : Erdem Shinzhilgeenii Khevlekh Uildver,
1960
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
17. |
 |
Oros-Mongol ner tom”eony tol’ = Russko-Mongol’skij
terminologiceskij slovar’/ E. Vanduj [en] Z. Dasdorz ; erchelsen: B. Sodnom.
Author: Vanduj, E.; Dasdorz, Z.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Chevlelijn Gazar, 1970
Document: Russian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
18. |
 |
Dandin-u "Jokistu ayalgun-u toli" ba tegun-u
taiilburi-nugud-un tuqai tobci medege /
Author: Damdinsuren, TS. 1908-1986.; Luvsanbaldan, Kh.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel,
1962
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
19. |
 |
D. Natsagdorzhiin uran zokhiolyn tukhai, 1906-1937 /
Author: Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : ShUDB Khureelengiin Erdem Shinzhilgeenii
Khevleliin Gazar, 1959
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
20. |
 |
Gazarzüjn ner tom”ëony oros-mongol tol’ /
Author: Dansran, Damdinsürengijn.; Namnandorz, Ociryn.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Sinzlech uchaany akademijn chevlel, 1986
Document: Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
21. |
 |
Malyn bie butets : oros-Mongol, mongol-orosoor /
Author: Toivgoo, TS.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademi khevlel, 1963
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
22. |
 |
Alban khereg, arkhivyn ner tomëony tol’ bichig : Oros-Mongol,
Mongol-Oros kheleer = Terminologicheskii slovar’ deloproizvodstva i arkhiva
MNR : na russko-mongol’skim, mongolo-russkom iazykakh /
Author: Damdinsuren, TS. 1908-1986.; Miagmarsuren, Duinkhoryn,;
Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh ukhaany akademiin khevlel,
1976
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
23. |
 |
Mongol tsetsen ugiin dalai /
Author: Dashdorzh, Zh.; Rinchensambuu, G.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel,
1964-1966
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
24. |
 |
Kholboony ner tomӑo = terminologiia sviazi /
Author: Burenzhargal, O.; Luvsanzhav, Choi.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel,
1971
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
25. |
 |
Mongolyn ard tümnij chamtran azillaz irsen Tüüchees /
Author: Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Akad., 1963
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
26. |
 |
D. Natsagdorzhiin zarim uran zokhiolyn sudalgaa
Author: Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1980
Document: Mongolian : Book :
Microform
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
27. |
 |
Mongolyn mal azh akhuin talaar shinzhlegdsen dun =
Rezul’taty issledovanii po zhivotnovodstvu Mongolii /
Author: Shul’zhenko, I. F.; Sodnom, B.
Publication: Ulan-Bator : Komitet Nauk Mongol’skoi Narodnoi
Respubliki, 1946
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
28. |
 |
Zokhiolyn tuuver
Author: Natsagdorzh, D., 1906-1937.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevlel, 1985
Document: Mongolian : Book :
Microform
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
29. |
 |
National costumes of the Mongolian People's Republic.
Author: Yadamsuren, U.
Publication: Ulan Bator, State Publishing House, 1967
Document: English : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
30. |
 |
Mongol Ardyn erööl /
Author: Chorloo, P., SUA-ijn syrvalzlagc gisüün.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Sinzlech Uchaany Akademijn Chevlel, 1969
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
31. |
 |
Malyn bie butec /
Author: Sodnom, B.; Tojvgoo, C.
Publication: Ulaanbaatar, 1962
Document: Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
32. |
 |
Eriin gurvan naadmyn iaruu nairgiin emkhtgel
Publication: Ulaanbaatar : Mongolyn Bieiin Tamir Sportyn Evleliin
Tov Zovloliin Khevlel, 1985
Document: Mongolian : Book :
Microform
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
33. |
 |
Gazarzuin ner tom"ëony Oros-Mongol tol'
Author: Dansran, D.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel,
1986
Document: Russian : Book :
Microform
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
34. |
 |
D. Nacagdorjiin uran zochiolyn tuchai, 1906-1937 /
Author: Sodnom, B.
Publication: Ulan Bator, 1959
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
35. |
 |
Duusashgui am’dral : D. Natsagdorzhiin uil am’drald
kholbogdokh barimt bichgiin emkhtgel /
Author: Miagmarsuren, Duinkhoryn,; Baldan, L.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1978
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
36. |
 |
Erdem shinzhilgeenii oguulluud.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel,
1964
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
37. |
 |
Ner tomӑony tsuvral bichig /
Author: Toivgoo, TS.; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel,
1962-?
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
38. |
 |
He Van yauni biçig gédég tuuj /
Author: Sodnom, Baldan.
Publication: Ulaanbaatar : Sinjléh Uhaani Akademiyn Hévlél, 1969
Document: Mongolian : Book : Fiction
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
39. |
 |
Ardyn aman zokhiolyn emkhtgel /
Author: Sodnom, B.; Natsag, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevlel, 1956
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
40. |
 |
Khogzhmiin ner tom’ëo /
Author: Badraa, Zh. 1926-; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1956
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
|