Хэл зохиол судлаач эрдэмтэн
Балдандоржийн Сумъяабаатар

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Baldandorj Sumyabaatar (1937) 
 
 
 


Хэл шинжлэл, утга зохиол судлаач эрдэмтэн Б.Сумъяабаатар алтан ургийн угийн бичиг, нууц товчооны хятад эхийн галиг, Хүн гүрний түүх, хэлний дурсгалд чухалд тооцогдох Алтан хүний бичээсийг тайлан уншсан,солонгос судлалаар чухал бүтээл туурвисан.

 
 

1937 оны 2-р сарын 16-нд Сүхбаатар аймгийн Хөрзөн гэдэг газар төрсөн.

1945-1954 Сүхбаатар аймгийн төвийн бага дунд сургууль
1954-1955 онд (17-18 нас) Улаанбаатар хотын 2-р арван жил
1956-1960 онд (19-23 нас) БНАСАУ-ын Их сургуулийн солонгос хэл, уран зохиолын ангийг төгссөн.
1962 онд (25 нас) эрдэм шинжилгээний ажилтан
1966 онд (29нас)Монгол хэлний ойролцоо үгийн толь
1967 онд (30нас)Буриадын угийн бичгээс
1973 онд (36 нас) Монгол солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудалд сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг

1978 онд (41 нас)13-14 зууны монгол солонгосын харилцааны бичгүүд
1987 онд (50 нас) Өвөг монгол хэл бичгийн чухал дурсгал
1990-1996 онд (53-59 нас) хүртэл БНСУ-ын Тангүг Их сургуульд судлаачаар
1990 онд (53 нас)Монголын нууц товчоо үсгийн галиг
1992 онд (55нас) Дундад зууны солонгос Монголын харилцааны түүх
1996 онд (59 нас) Монголын нууц товчооны хэлбэр судлал сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан

1997 онд (60нас)Монголын нууц товчооны хэгбэр судлал
2001-2002 онд (64нас)Монгол орос их толь, хамтын бүтээл 1-4 боть
2003 онд (66нас) Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл
2003-2007 онд (66-70нас) Гучинзургаат тайлбар толь, 1-8 боть, 2500 хуудас
зэрэг тун чухал бүтээл, номуудтай.

 

Timeline

Б.Сумъяабаатар: Юан гэсэн үгэнд “ХӨХ” гэдэг утга байна гэдгийг олж мэдсэн
 
Г.БАТЦЭЦЭГ (2008-09-22)
Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Сумъяабаатарыг зорьж очин ярилцлаа.

-Академич Ш.Нацагдорж гуайн 90 насны ойг үр хүүхэд, шавь нар нь өргөн хүрээтэй тэмдэглэж, амьдрал, уран бүтээлээр нь үзэсгэлэн гаргасан байна. Энэ хүний тухай та хэр сайн мэдэх вэ?
-Миний хувьд академич Ш.Нацагдорж гуайг 1962 оноос мэдэх болсон. Тэрбээр гайхамшигтай мэдлэг, оюунтайгаас гадна шинэ боловсон хүчин шилж сонгож, хүмүүжүүлэхдээ гаргууд хүн байлаа. Шавь нар нь өдгөө Монголын эрдэм чадалтай эрдэмтэд болчихсон байна. Түүний гайхалтай нэг шинж нь дэргэдээ ямар ч чадалтай хүн байлгахаас огт айдаггүй, шинжлэх ухаанд шинэ зүйл юу байна вэ гэдгийг тун андахгүй мэддэг, гярхай соргог хүн байсан. Жишээ болгож нэг зүйл ярья. Археологич  Д.Наваан Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Өвгөнт” гэдэг газраас булш малтаж байгаад Хүннүгийн үеийн “Алтан хүн” олсон юм. Цаас шиг нимгэн хэрнээ хүний дүрстэй, толгойных нь хоёр талаар үсэг бичсэн дэлхийд ганцхан хувь дурсгал, хосгүй олдвор юм. Түүнтэй хамтарч энэ тухай өгүүлсэн “Өвөг Монгол хэлний чухаг дурсгал” нэртэй ном бичсэн. Ш.Нацагдорж гуай үүнийг шинэ зүйл байна гэдгийг мэдээд хэвлүүлье гэж уйгагүй хөөцөлдсөн. Тухайн үед Монголч эрдэмтдийн хуралд зориулж ном хэвлүүлэх амаргүй, Төв хороогоор орж, зөвшөөрөл заавал авдаг байсан юм. Тэгтэл Ш.Нацагдорж гуай номыг маань  барьж ороод, хэвлүүлэх зөвшөөрөл авч байсан ачтай хүн дээ.

-Та олон жил судалгааны ажил дагнасан хүн. Шинэ бүтээлгүй сууна ч гэж бараг байхгүй биз дээ? 
-Нэг баясгалантай, чихэнд чимэгтэй мэдээг олонд дуулгая гэж бодож байна. Монголын хууль цаазын бичгээс XIII зууны үеийн Чингис хааны “Их Засаг” хуулийн бичмэл эх огт олдоогүй. Гэтэл Солонгос улсын түүхийн сурвалжаас энэ хуулийн хэсгүүд олдсон. Үүнийг эх хэлнээ хөрвүүлэн орчуулж, тайлбар хийн хэвлүүллээ. Мөн барьж байгаа миний энэ ном Монголын шинжлэх ухааны салбарт дөнгөж орж ирж байгаа шинэ бүтээл юм.

-Солонгосын ямар мужаас бүрэн эх нь олдсон юм бэ?
-Бүгд Найрамдах Солонгос Улсын хуучин нийслэл Кйөнжүү хотын  Сон овогтын хувийн цуглуулгаас 2003 онд олдсон. Солонгосын эрдэмтэд үүнийг бүрэн эхээр нь хоёр боть болгон хэвлүүлсэн байна. Уг судар 30 дэвтэр бүтээл.  Нэгдүгээр дэвтэр нь долоо, хоёрдугаарх нь 31, гуравдугаарх нь  38, дөрөвдүгээрх нь 19 гэх мэтчилэн олон зүйлтэй. XIV зууны үеийн Монголын хуулийн эмхэтгэл ингэж олдсон нь тун олзуурхууштай юм.

-Үүнийг олж авсандаа таны сэтгэл өндөр байгаа биз дээ?
-Тэгэлгүй яах вэ. Би Солонгос Монголын харилцааг олон жил судалсан хүн. Монголын судлалд энэ ном цоо шинэ бүтээл.

-Энэ ном солонгос, эсвэл хятад хэл дээр бичигдсэн байна уу?
-Хятад ханзаар байна. Эртний хятад ханзыг Солонгосчууд авч хэрэглэж байсан. Миний хувьд Солонгост хэлний боловсрол эзэмшсэн тул  эртний ханз үсгийн талаар бага зэрэг гадарладаг юм. Энэ бүтээлийг хойшдоо эх хэлнээ хөрвүүлэн орчуулах бодолтой байгаа.

-Судалгааны олон бүтээл туурвисан биз, та?
-Би Ардчилсан Солонгосын сургуульд  оюутан болж зургаан жил суралцсан. Тэр цагаас хойш Шинжлэх ухааны академид 40 гаруй жил ажиллаж байна. Өмнөд Солонгост 1990-1996 онд багшилсан. Солонгос судлалаар нэлээд бүтээл туурвилаа. Ганц нэгийг нь дурдвал “Монгол, Солонгос хэлний харилцаа”, “Солонгосын түүхийн сурвалж бичиг Монголын тухай”, “Монголын нууц товчооны хэлбэр судлал” гээд бие дааж гаргасан 20 гаруй бүтээл бий.

-Хэл сурахад тухайн орны орчин, нөхцөл, ёс заншил их нөлөөлдөг үү?
-Тийм ээ. Гадаад хэлийг тухайн оронд очиж сурахгүй бол төдийлөн ахидаггүй. Бичгийн хэлийг сурч болно. Харин ярианы хэлийг тэр нутагт нь ёс заншлыг дагаж байж төгс сурдаг. Ганц хоёр сар үзээд гадаад хэлтэй болно гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Би 40 жил солонгос хэл судаллаа. Мэдэхгүй чадахгүй зүйл надад их бий. Хоёр гурван жил гадаадад ажиллаж амьдарчихаад би хэл, устай хүн гэж сайрхаж ярьдаг хүмүүст  итгэл үнэмшил төдийлөн төрдөггүй юм.

-Солонгост олон жил амьдрахдаа түүх соёлоос нь багагүй суралцсан биз дээ?
-Монгол, солонгос хэлний харилцаа, түүхийн тухай ярихын тулд  тухайн улсын түүхэн сурвалжийг зэгсэн сайн мэдэх хэрэгтэй. Солонгосын сурвалж бичигт өгүүлсэн Монголын тухай мэдээ сэлтийг цуглуулж эмхэтгээд хоёр боть ном болгож гаргасан.

-Монголын тухай Солонгосын сурвалж бичигт юу гэж өгүүлсэн байдгийг та сонирхуулж яриач…
-Дэлхий анхны эмэгтэй элч хэн бэ, ямар улсынх вэ гэж асуувал Монгол эмэгтэй байсан гэж би хэлнэ. XIII зууны үед Чингис хааны элчийн  бүрэлдэхүүнд эмэгтэй хүн орж, очиж байсан байгаа юм. Энэ бол 1221 оны явдал. Монголын нууц товчоо 1240 онд зохиогдсон гэдэг шүү дээ. Тэгэхээр түүнээс  20 жилийн өмнө Чингис хааны элч 13 хүн Солонгост очсон байна. Энэ тухай Солонгосын түүхэн сурвалж бичигт өгүүлснээр “Монголын 13 элч ирснээс нэг нь эмэгтэй хүн байлаа” хэмээн тэмдэглэгдсэн нь бий. Монголчуудын соёлын түүхэнд холбогдох олон  хэрэглэгдэхүүн энэ улсын түүхэнд бий. Жишээлбэл: Монголын Нууц Товчоо зохиогдохоос хориод жилийн өмнө 1221 онд Чингис хаанаас Солонгос улсад илгээсэн нэгэн зарлиг бичигт “Танайх бийр, бэх, бичгийн цаас зэрэг бичгийн хэрэгсэл, гүргэм зэрэг эмийн ургамлыг илгээ” гэж өгүүлжээ. Тэгэхээр Монголчууд ямар соёлтой ард түмэн байсан нь мэдэгдэж байгаа биз. Зарим эрдэмтдийн бичсэнээр монголыг хоёр хуваагаад хятадтай залгаа байсан хэсэг нь бичиг үсэгтэй, Гурван голын буюу Чингисийн монголчууд бичиг үсэггүй байсан хэмээн бичсэн байдаг. Дээр дурдсан он Чингис хаан, хаан ширээнд өргөмжлөгдөөд тун удаагүй хугацаа. Дэлхийн их улсыг байгуулах арай болоогүй байхдаа ийн зарлиг илгээж байсан нь гаднаас соёлын барааг импортлож байсан баримт, баталгаатай анхны мэдээ болж байна шүү дээ.

-Монголын жүжигчид гадаадад очиж тоглож байсан тухай мэдээ байдаг гэсэн. Үнэн үү?
-Байдаг. 1283 онд Монголын жүжигчид солонгост очиж тоглож байсан тухай бий. Үүгээрээ өгүүлэл бичээч гэж олон хүн санал тавиад байгаа. “1218 онд Монгол цэрэг солонгосын элч ирэхэд хөгжим үүсгээд наргиад сууж байлаа” гэсэн тэмдэглэл бий. Энэ нь Монгол цэргийн хөгжмийн тухай сонин мэдээ. Тэгэхээр цэргийн хөгжмөөр монгол хүн тоглож байсныг гэрчилж байна.
XIII зууны үеийн Солонгосын түүхэн сурвалж  бичигт Монголын тухай хаана ч байхгүй ховор нандин тэмдэглэлүүд үлдсэн байдаг. Монголын хаадын 200 гаруй захидал, зарлиг тус улсын сударт тэмдэглэгдэн үлджээ.

-“Их Засаг” хуульд онцолж заасан ямар зүйл байдаг вэ?    
-Чингис хааны “Их засаг” хуулинд зааснаар цэргүүдэд “Эзэлсэн орны охид, эмстэй хүчээр гэрлэж үл болно” гэсэн заалт бий. Дэлхийн ямар ч хууль цаазад ийм заалт байдаггүй. Өөр нэг заалт нь “Их цэрэг хөдлөөд явж байхдаа бусдын газрын булш, бунхныг ухаж төнхөхийг цээрлэ. Цэргээр зөөх, тээх мэт хүнд хүчир ажлыг хийлгэж болохгүй” хэмээжээ. Ийм заалттай цэргийн хууль дэлхийн хаана ч байхгүй. Мөн байгаль хамгаалалтын заалт ч бий. “Их цэрэг хөдлөөд явахдаа морьдын хөлөөр ургамал, хөрсийг гишгэж талхлахыг хориглоно. Зөвхөн хааны заасан замаар явах ёстой” гэжээ.

-Та “Монголын Нууц Товчоо”-г  дэлхийд Монголыг таниулж чадсан бүтээл гэж боддог уу?
-Монголын Нууц Товчооны талаар олон зүйл хийсэн. Энэ бүтээл  Монгол хэлээр, Хятад үсгээр бичсэн соёлын үнэт дурсгал. Харин монгол бичгээр бичсэн зүйл олдоогүй. Би хятад хэл дээр бичсэн эхийг эх хэлнээ галиг, одоогийн компьютерт оруулдаг кодтой нь буулган боть ном болгон хэвлүүлсэн.  Үүний зэрэгцээ “Монголын нууц товчооны хэлбэр судлал” хэмээх судалгааны бүтээл туурвилаа. “Монголын Нууц Товчоо” хэдэн үгтэй юм бэ гэдгийг ч нарийвчлан гаргалаа. Энэ ном  8144 үгтэй бүтээл юм. Саяхан “Монголын нууц товчооны толь” хэмээх бүтээл шинээр гаргаж, бүх үгийг жагсаасан.

-Солонгос хэл монгол хэлний бүтэцтэй адил байдаг гэж ярьдаг юм билээ…
-Орчин цагийн үед Монгол дахь Солонгос судлалыг үндэслэсэн хүн нь би шүү дээ. Үүнийг олон хүн мэднэ. Монгол, Солонгосын түүхэн харилцаа, бичиг үсгийн харилцааны талаар нэлээдгүй судалсан. Солонгосын талаарх шинэ соргог мэдээлэл хаана байдаг вэ гэдгийг зэгсэн гадарлана.

-Солонгос хэл сурахад юуг анхаарах ёстой вэ?
-Солонгос хэл бүтцийн хувьд манайхтай адил байдаг. Өгүүлэгдэхүүнээр эхлээд, өгүүлэхүүнээр төгсдөг тул сурахад дөхөм. Гэхдээ Солонгос улс өөрийн гэх бичиг үсгийг XV зууны үед зохиосон. Хангыл үсэгтэй. Түүнээс өмнө Хятад ханз бичгийг хэрэглэж байсан улс. Судалгааны хүн үүнийг мэдэхгүйгээр ахихгүй. Ханз үсэг мэдэхгүй бол Солонгосын сонин хэвлэл уншиж чадахгүй. Тэгэхээр ханз үсгийг хангылтай нь хамт сурах хэрэгтэй.

-Та Монголын түүхэн сурвалж бүтээлүүдээр Солонгос улсад илтгэл тавьж байсан уу?
-Бас нэг сайхан мэдээ дуулгая. Чингис хааны ач хүү Хубилай өөрийнхөө байгуулсан улсад “Юан” хэмээх нэрийг өгсөн нь учиртай юм. Хубилай хааны дэргэд  бичгийн мэргэд олон байсан. Гэтэл яахаараа хятад нэр өгчихдөг билээ, энэ л миний сонирхлыг их татсан. Тэгээд энэ тухай судлаад “Юан гэсэн үгэнд хөх гэдэг утга байна” гэдгийг олж мэдсэн. Өөрөөр хэлбэл “Хөх Монгол” гэдэг утга байсан байгаа юм. Удахгүй Солонгос улсад очиж илтгэл тавина. Үүн дотроо “Хөх” гэдэг үгийн тухай Монголын нууц товчооны судлалаар илтгэл тавьж хэлэлцүүлэхээр болсон.

-Та Ардчилсан Солонгост Ким Ир Сенийг амьд байхад орчуулагч хийж байсан гэл үү?
-Тийм ээ. Энэ хүнийг амьд сэрүүн байхад нэрэмжит сургуулийг нь төгссөн. Их Хурлын Дарга Ж.Самбуу гуайг тус улсад айлчлахад Ким Ир Сений хажууд зогсоод орчуулга хийж байлаа. Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Ким Ир Сений нэрэмжит сургуульд сурч байхад оюутан сурагчдын дэглэм маш хатуу. Үсгийг яаж дуудах ёстой вэ яг тэр дүрмээр нь заадаг байсан. Тухайлбал, нэг онцгой авиаг сургахын тулд гурав  хоног зааж байсан юмдаг. Ханз үсгийг тэр л үеэс сурсан. Одоо бол заах нь багассан шүү дээ. Сөүлд очоод ярихаар хойд нутгийн аялгуугаар, хойд Солонгост очихоор өмнөдийн аялгуугаар ярьж байна гэдэг. Хойд Солонгост түгээмэл хэрэглэдэг үгийг өмнөдөд  хэрэглэхгүй байх жишээтэй.

-Оюутан цагийн нөхөдтэйгээ  холбоотой байдаг уу?
-Хоёр жилийн өмнө Бээжинд очиход надтай хамт сурч байсан оюутнуудаас Ким Хуан Бээжингийн их сургуульд багшилж байна билээ. Бид уулзаад оюутан цагийнхаа дурсамжаас ярьж, хөөрч нэг үдшийг хамтдаа хөгжилдөж өнгөрөөсөн.

-Та ямар бүтээлээр докторын зэрэг хамгаалав?
-Би “Монгол, Солонгос туургатны угсаа гарал, хэлний холбооны асуудал” сэдвээр 1973 онд дэд эрдэмтэн, “Монголын Нууц Товчооны хэлбэр судлал” бүтээлээр 1997 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

-Одоо ямар бүтээлүүдэд судалгаа хийж байна вэ?
-“Монголын нууц товчоо”-ны монгол-хятад, хятад-монгол толь” дээр судалгаагаа үргэлжлүүлж байна. Ирэх жилээс хэвлүүлнэ.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=31520


 
References

http://uranzohiol.blog.mn/index.m?p=28
http://altaica.narod.ru/shengl.htm
http://www.mongolei-online.de/Medien/buecher/m_land.htm

1.

Book

Monggol-un niguca tobciyan : usgiin galig / 
Author: Sumiaabaatar, B.; Manlazhav, L.

Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Gazar, 1990

2.

Book

Ovog Mongol khel, bichgiin chukhag dursgal / 
Author: Navaan, D.; Sum'iaabaatar, B.; Ser-Odzhav, N., and others

Publication: Ulaabaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel, 1987

3.

Book

Cinggis-un altan urug-un ug-un becig ba ger-un uy-e-yin bicimel = Cinggis-ün altan uru-un u-un bicig ba ger-ün üy-e-yin bicimel = Chingisiin altan urgiin ugiin bichig ba geriin ueiin bichmel / 
Author: Sum”iaabaatar, B.; Rinchen,

Publication: Ulaanbaatar : "Zhinst Khargana" Khevleliin Gazar, 2002-?

4.

Book

IUan’ ulsyn sudar / 
Author: Song, Lian, 1310-1381.; Alimaa, A.; Serzhee, Zh., and others

Publication: Ulaanbaatar : "Bembi San" Khevleliin Gazar, 2002-?

5.

Book

Gucin jirgugadu taiilburi toli = Gucin jirgugatu tayilburi toli = Guchinzurgaat tailbar tol’ / 
Author: Sum”iaabaatar, B.

Publication: Ulaanbaatar : ["Zhinst Khargana" khevleliin gazar], 2003-?

6.

Book

Mongol khel, utga zokhiol, aman zokhiolyn nom zui / 
Author: Sum”iaabaatar, B.; Khorloo, D.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel, 1972-?

7.

Book

Mongol khelnii oiroltsoo ugiin tovch tol’ / 
Author: Luvsanvandan, S. 1932-1992.; Sum”iaabaatar, B.; Luvsandendev, A.

Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin Khereg Erkhlekh Khoroo, 1966

 

8.

Book

XIII-XIV zuuny Mongol Solongos khariltsaany bichguud / 
Author: Sum’iaabaatar, B.; Luvsandendev, A.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin khevlel, 1978-

 

     
     
     
     

11.

Book

Buriadyn ugiin bich[g]ees / 
Author: Sum”iaabaatar, B.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel, 1966

12.

Book

Monggul kelen-u oiralcag-a uge-yin tobci toli 
Author: Luvsanvandan, Sh. 1910-1983.; Sum’iaabaatar, B.

Publication: [Huhehaote] : Nei Menggu jiao yu chu ban she, 1985

13.

Book

Mongol Angli khelnii oiroltsoo utgatai ugiin tol’ bichig : Mongol, Angli zhishee tailbartai / 
Author: Uulensolongo, Lkhagvasurengiin.; Sum”iaabaatar, B.; Bruegger, Retta.

Publication: Ulaanbaatar : Shuvuun Saaral, 2006

14.

Book

Monggol kelen-u oyiralcag-a uge-yin tobci toli / 
Author: Luvsanvandan, S.; Sum’iaabaatar, B.

Publication: [Kokeqota] : Obor Monggol-un Surgan Kumujil-un Keblel-un Qoriy-a : Obor Monggol-un Sinquva Nom-un Delgegur tarqagaba, 1985

15.

Book

Mongolyn nuuts tovchoony khelts khelleg / 
Author: Tumendemberel, TS; Sum”iaabaatar, B.

Publication: Ulaanbaatar : Admon, 2006

16.

Book

Mongol solongos tuurgatny ugsaa garal, khelnii kholboony asuudald / 
Author: Sum’iaabaatar, B. 1937-

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel, 1975

17.

Book

XII - XIV zuuny mongol solongos khariltsaany bichguud : terguun devter / 
Author: Sum’iaabaatar, B.

Publication: Ulaanbaatar, Mongolia : Shinzhlekh khevlel, 1978. 1978

18.

Book

Mongol khel, utga zokhiol, aman zokhiolyn nom zui : 1. Mongol khel / 
Author: Sum’iaabaatar, B.

Publication: Ulaanbaatar : Shinzhlekh Ukhaany Akademiin Khevlel, 1972. 1972

19.

Book

Orchin tsagiin Mongol khelnii ugsiin sangiin sudlalyn undes / 
Author: Dondukov, U.-Zh. Sh.; Zhambalsuren, G.

Publication: Ulaanbaatar : [Shinzhlekh Ukhaany Akademiin khevleildver], 1986

 

 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com