Монгол Улсын Ардын жүжигчин
Банзарын Дамчаа

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   



Сахиус уу, Сахиул уу кино (1983) Үсчний дүр

 

 

     
   

 

 
Banzar Damchaa (1932) 
 
 
 


Улсын гавъяат жүжигчин Банзарын Дамчаа

 
 

 

Timeline

1932 онд Ховдын Үенч суманд  төрсөн.
1966 онд (34нас) Үер кинонд Моломын дүрд
1968 онд (36 нас) Өглөө кинонд Луузангийн дүрд
1970 онд (38 нас) Дайны тухай өгүүлэгүүд кинонд гол дүрд
1970 онд (38 нас) Хүргэн хүү киноны Хайдавын дүрд
1971 онд (39 нас) Дайсны цэргүүдээ сонсоцгоо киноны дүрд тоглож, киноны дууг оруулсан
1972 онд (40 нас) Ичээнд нь киноны Тянь Жаны дүрд
1974 онд (42 нас) Хөдөөгийн баясгалан кинонд Рагчаа дүрд
1978 онд (46 нас) Газрын жигүүр кинонд 
1981 онд (49 нас) Хатанбаатар кинонд Жавын дүрд тоглосон.
1983 онд (51 нас) Сахиус уу, Сахиул уу киноны Үсчний дүрд тоглосон.
1984 онд (52 нас) Зарлаагүй дайны оршил киноны Ясуко дүрд
1984 онд (52 нас) Нарны унага кинонд Чүлтэмийн дүр
1985 онд (53 нас) Би чамд хайртай киноны Жигмэдийн дүрд
1988 онд (56 нас) Мандухай сэцэн хатан кинонд Исмэл сайдын дүрд
1989 онд (57 нас) Сэрүүн дуганы мөхөл киноны найруулагчаар
2007 онд (75 нас) гавьяат жүжигчин Банзарын Дамчаа Монгол улсын Ардын жүжигчин боллоо.



16 ач зээтэй, таван хvvхэдтэй.

Камертон хамтлагтай хамтран дуулсан

Амин нутаг

Армаг хүлэг нь гадаа ирэх шиг
Амгайгаа зажлаад үүрсэх нь сонсогдоно
Аглаг хангайн гэртээ орох шиг
Агь гангын үнэр анхилна
 

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
 

Сайхан бүсгүй хажууд минь байх шиг
Сарын газраас нүдэнд тормойж
Саруул тал минь хаяанд буух шиг
Салхин сэвшээ нүүрийг минь илбэнэ
 

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ


Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Эцэг өвгөдөөс өвлөгдсөн
Эртнээс үнэтэй нутаг минь


Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
Эх нутаг минь
Эх орон минь
 

Уран хуурын утсыг уянгалуулж
Уртын дууны эгшиг цуурайтаж
Уулын гол нь урсаад зөрөх шиг
Усан таргилын чулуу шаагина
 

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
 

Амин хайртай нутаг минь
Азийн цэнхэр асар минь
Алтай хангай говьтойгоо
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
Алагхан зүрхэнд минь багтнам зээ
http://www.onlinebook.mn/music/index.php?target=products&product_id=1594

 Хурд, Дамчаа - Эх орон
 

Эх Орон
яруу найрагч Х.Чилаажав 

Хурд хамтлаг, Ардын жүжигчин Б.Дамчаа
 

Цаст хайрхан хөвч хангай элсэн манхан
Цагийн уртад хувираагүй эгэл төрхтэй
Уул ус ургамал амьтан буурал дээдэс минь
Уртийн дуу хөлгийн тоостой эх орон минь

Олон зууны өвгөн салхинд өвс нь найгаад
Он цагын уртад арилаагүй шаргал түүхтэй
Ахин төрөөд зуун зуун жил амьдармаараа
Хосгүй баян ижилгүй тансаг эх орон минь

Дахилт
Үүнээс цэлмэг хөх Тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах Шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй

Эцэг, өвгөдийн минь тоглож өссөн цэцэгт хөндий
Амар тайван энх мэндийн аялгуутай
Азтай төрсөн хүмүүн бидний бахархал
Ард олноороо тэнүүн жаргалтай Эх орон минь

Дахилт
Үүнээс цэлмэг хөх Тэнгэр гэж үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй
Үүнээс илүү хайрлах Шүтээн үгүй
Эх орноос минь сайхан нутаг хаа ч үгүй


 

1971 онд (39 нас) Дайсны цэргүүдээ сонсоцгоо киноны дууг оруулсан

 

References

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com