|
Timeline

1910
онд Булган аймгийн Еэвэн хэмээх газар Самбуугийн гэрт 5-р хөвүүн болон
төрсөн. Өргөмөл эцэг Баяр үрчлэн авч Б.Доржсүрэн хэмээн овоглож ирсэн.
1923
онд (13 нас) анхны дунд сургуульд элсэн сурсан.
1926
онд (16 нас) Герман улсад сураар одсон
1929
онд (19 нас) эх орондоо буцан ирж
1929 оны 1 сарын 9-нд байгуулагдсан Монголын Зохиолчдийн анхны бүлгэмд
Герман, Францаас хавар, намар дуудагдан ирсэн их зохиолч
Дашдоржийн
Нацагдорж,
бага Нацагаа буюу
Төмөрийн
Нацагдорж
(1910-1966),
Насан-Очирын
Наваан-Юндэн
(1908-1985), эрдэмтэн судлаач
Балдангийн
Содном
(1908-1979), Б.Доржсүрэн (1910),
Донровын
Намдаг
(1911-1982) нар элссэн аж.
1929
оноос (19 нас) 1922 онд байгуулагдсан Багшийн сургуульд багшилж, тус
сургуулийн дэргэд бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдоржийн хамтаар Уран
зохиолын дугуйлан байгуулсан.
1934
онд (24 nas) Монголын орчин үеийн хөгжмийн зохиолийг үндэслэгчийн нэг,
Ардын намын анхны гишүүн, партизан, Улаан туг дууны зохиогч, уртын дууч
Ж.Дорждавгын багш, Гадаад явдлын яамны дэд сайд, алдарт дуучин Магсар
хурцын Дугаржав (1893-1946) удирдан Баян Монгол, Үхэрчин хүү Цэрэндорж (Н.Наваан-Юндэн),
Идэр жинчин (бага Нацагаа буюу Төмөрийн Нацагдорж), Жавхлант сүрэг (Б.Доржсүрэн)
зэрэг 5 хошуу малын тухай нийт 4 дуу зохиосон нь Монголын шинэ үеийн
дууны охь манлай болсоор ирсэн.
1934
онд (24
нас)
12 сард
Монголд анх удаа радио үдэшлэгийг зохиосон нь сонсогч
олны талархлыг татав. Энэ үдэшлэгт С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн,
Л.Цэрэн-Очир, Т.Нацагдорж, Д.Цэвэгмид, Б.Доржсүрэн, Д.Намдаг,
Н.Наваан-Юндэн, Жамбын Лувсанжамц (1911), Даваа, П.Хорлоо нар оролцсон.
1936
оны дундуур Улс төр уран сайхны зөвлөлээс 12 сэдвээр Хувьсгалын 15
жилийн ойд зориулан уран зохиол яруу найруулгын анхдугаар их уралдаан
зарлажээ. Нэгдүгээр зэрэгт орсон Төмөрийн Нацагдорж, Дондогын Цэвэгмид
(1915-1991), Пэрлээ, Даржаа, нарт Ардын уран зохиолч, хоёрдугаар зэрэгт
орсон Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Б.Доржсүрэн (1909-?), Даваа, Ринчингийн
Пүрэв (1900?-1937) нарт Эрхэм уран зохиолч цол, гуравдугаар зэрэгт орсон
Гонгорсүрэн, Чимид-Осор, Бүрнээбаатар нарт Уран зохиолч цол
олгожээ.(Соёлын яамны архив, Ардын үндэсний эрх 1936 N73)
http://bayanmongol.com/
1936
онд (26 нас) Ардын хувьсгалын 15 жилийн ойн баярын өдөр
Н.Наваан-Юндэнгийн Баян монгол, Үхэрчин хүү, Идэр жинчин,
Б.Доржсүрэнгийн Жавхлант сүрэг дууны үгийг бичсэн наадмын сонин тарж
байлаа.
1937
онд (27 нас) эсэргүү дайсан хэмээгдэж 4 гаран жил шоронд суусан
1943-1953
онд (33-43 нас) Худалдааны техникумын захирлаар 10 жил ажилласан
1953-1957
онд (43-47 нас) МУЙС-н эдийн засгийг ангийг дүүргэсэн
1957
оноос (47 нас) МУЙС-д багш тэнхимийн эрхлэгчээр ажиллан, улмаар Улсын
Төлөвлөгөөний Комисст гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ
Ач нараас Б.Ариунтулга МУЙС-н архелогийн ангид сурдаг.

|