ураг дээр: Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, гэргий Д.Цэрэндуламьш хамт. ( 194()-(хх) он. Хэвлэлд анх удаа )
Нийслэлийк 13-р хорооллын 2-р байрны гадна хананд "Билгийн Дамдинсүрэн энд амьдарч байлаа" гэсэн товчхон боловч тодорхой бичээс бүхий дурсгалын самбар бий. Олон сайхан дууны ая, дуурь, хегжмийн бүтээлээрээ монгол хүн бүрийн сэтгэлд мөнхрөн үлдсэн их хөгжмийн зохиолчийн амьдралынхаа сүүлчийн он жилийг өнгөрөөсөн тэр байранд би өнөөдөр сууж байна.Эзэн нь үгүй ч, эд юм нь байсан янзаараа.Хуучны ном судар, хөгжмийн нот, пянзаар дүүрсэн номын сан, бэлэг дурсгалын зүйл өрсөн сервант, цэмцийтэл хурааж зассан буйдан, ширээ, сандал бас өлөн тоос ч суугаагүй төгөлдөр хуур. Хананд "Билгийн Дамдинсүрэн танаа! Бийрийн эзэн Гаваагаас. 1969.12.15" гэсэн үгтэй уран зураг. Мен "Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн таньд дурсгав. МУЭХороо. 1969.12.15" хэмээн бичсэн Ч.Нацагдоржийн "Адуун сүрэг" хулдаасан барын зураг өлгөжээ. Эгэл даруухан атлаа эрхэм хүндэтгэлтэй энэ өрөөнд сууж байхад хажууд Дамдинсүрэн гуай үл ялиг сөөнгөдүү хоолойгоор ярьж эхлэх шиг, тэгскээ лаазтай дүнсэн тамхинаасаа ороож суугаа нь харагдах шиг болно.
Уншигч таны харж буй энэ гэрэл зургийг хээтэй модон жаазанд хийж төгөлдөр хуур хөгжмийн дээр залжээ. Чухамхүү энэ зурагнаас л Дамдинсүрэн гуайн охин
Дамдиндулам бид хоёрын яриа үүдсэн юм.
-Та ээжийнхээ тухай ярьж өгөөч.
Миний ээж Дэжцдийн Цэрэндулам нь 1921 онд Нийслэл хүрээнд төрсөн. Бас эхээрээ овоглосон гэсэн. Ижийнхээ гар дээр өсөж хүмүүжсэн гэдэг. Багын дуу хөгжимд хорхойтой хүүхэд байсан, өөрөө оролдож шанз тоглож сурсан гэдэг. Ээжийн багадаа тоглож байсан шанз нь хожим болтол манайд байсан. Үлгэр жишээ дунд сургуульд сурч байгаад 1936 онд театрт орсон юм билээ. Шанз, хуучир, ёочин, сүүлдээ альт хөгжим тоглодог болсон гэдэг.Арван наймтайдаа намайг төрүүлсэн. 1949 онд хорин наймхан ""настайдаа өвчнөөр нас барсан. Аав маань ээжээс хойш "Ганц өнчин охиноо, хойт эхийн гар харуулахгүй" гээд ахин хүнтэй суугаагүй.
- Дамдинсүрэн гуай шүтлэгтэй байсан уу?
- Бурхан шашин гэж нэг их щүтээд байхгүй. Бага байхдаа одоогийн Хүүхдийн урлан бүтээх төв байгаагийн энд зүүн хүрээний Бат-цагаан гэж том цогчин дуганд
хувраг байсан гэдэг. Бага сага уншлагатай хоцорсон болов уу. Ер нь байгаль л их шүтдэг хүндээ. Усны урсгал ширтэн чимээг нь чагнаж хэвтэх дуртай байсан.
- Аоврг тань Ленинградын хөгжмийн дээд сургуульд сурч байгаад хөөгдсөн, тэр ч байтугай нэг хэсэг шоронд суусан гэдэг. Хэрвээ эвгүй биш бол та тэр тухай...
Аав маань 1955 онд Ленинградын хөгжмийн дээд сургуулийн бэлтгэл ангид очоод хагас жилээр шалгуулж 1-р ангиа алгасан 2-р ангид дэвшсэн. Дараагийн шалгалтаа өгч мөн 2-р ангиа дэвшсэн гэдэг. Даанч зөвлөлтийн сэргийлэгчийг алгадаж орхиод сургуулиасаа хөөгдсөн юм билээ. Би тэр үед 14-1&тай байсан. Нэг өдөр хичээлээс тарж иртэл эмээ ээж маань уйлчихсан, танихгүй хүн юм уншиж танилцуулснаа хамаг юмыг минь битүүмжилж лацдаад явсан. Цаг чанга ширүүн байсан үе. Аавын сургуульд сурч байсан төлбөр авсан хэрэг байх л даа. Зүүнхараагийн шоронд сууж мод бэлтгэж байхад нь аавын дүу Цэрэндорж, Цогзолмаа эгч (УГЖ) зэрэг хэдэн хүний хамт эргэж очсоноо мартдаггүй юм. Шуудай дүүрэн хонины толгойтой очсон юм даг. Би хүүхэд байсан болохоор гайхаж байсан. Аав Цэрэндорж ахаас "Миний захисан юм авчирсан уу?" гэж асууж байсан нь өнөөх шуудайтай толгойг хэлсэн юм билээ. Аав тэгээд өнөөх толгойноосоо авч "Хөөе, хулгайч аа! май" гзэд бүгдий нь хамт ажиллаж байсан хоригдлууддаа тарааж байсныг би мартдаггүй юм. Шоронд удаагүй» Театр урлагийнхан хөөцөлдсөөр байгаад суллаж аваад Баян-Өлгййн театрыг хөл дээрээ зогсоход нь туслуулахаар явуулсан гэдэг.
.- Дараа нь удалгүй Бээжингийн хөгжмийн дээд сургуульд явсан гэл үү?
- Аав Бээжингийн хөгжмийн дээд сургуульд 1958 онд очсон. Хэлний бэлтгэл нэг жил хийсэн. Хөгжмийн онолоор шалгалт өгөөд шууд 2-р ангид орж гурван жил" сурсан. Сониноос аав бид хоөр хэлйий бэлтгэлд нэг ангид, нэг ширээнд сууж байсан. Би 10-р анги төгсөөд очсон годгор жаахан охин байлаа. Философич Жүгдэр, хөгжмийн зохиолч Чимэддорж болон аав зэрэг томчуудаас гадна 10-р анги төгсөөд очсон над мэтийн хэдэн хүухэд
нийлээд арван наймуулаа байсан. Хөгжмийн улс болохоороо ч тэр үү аав Чимэддорж хоёр хэлэндээ их амархан зүгширч байсан. Багш нэг үг хэлэхэд яг аялгаар нь давтаж хэлдэгсэн. Том бага нийлсэн хэдэн монгол хятад хэл сурах гэж их л инээдтэй юм болдогсон.
- Ялихгүй юмаар нарййн хоол хийхдээ гайхмаар хүн байсан гэдэг. Бодвол Бээжинд л сурсан байхдаа.
- Хятад маягийн хоол үнэхээр сайн хийнэ шүү. Гэхдээ өөх тос хоёр халгиулна даа. Ямар сайндаа л манай хүүхдүүд "Бүдүүн аавын хоол цул өөх тос" гэж ярьж байх вэ дээ. Олон жил ганцаараа амьдарсан болоод ч тэр үү амттай, жаахан хоол хийхдээ гаргуун. Талх, хуурай юм бараг идэхгүй. Болж л өгвөл өглөө оройгүй хоол хийгээд идэж байх санаатай. Ус буцалгаж байхуу уутаад л суудагсан.
-Ан гөрөө хийх үү?
- Үгүй. Ер нь буу ч шагайж үзээгүй байх. Идэшний хонь төхөөрөхийг харж чаддаггүй хүн шүү дээ. Найз нөхөд нь тарваганд явахад машинаараа үйлчилж, майхан сахиж хоолы нь хийгээд л суудаг хүн байсан.
- Дуртай ном, тоглоом, дуу хөгжим нь юу байв?
- Тэмцэл, тэмцэгчдийн тухай унших дуртай. Өөрийнх нь зохиол ч гэсэн тийм. Гүн ухаан их сонирхдог. Сонсогчийн хувьд хэлэхэд аавын хөгжмөөс гүн ухаан сонсогдож, мэдэгддэг. "Монте-Кристо гүн" болон тагнуултай номонд их дуртай. Тоглоомноос бильярдад хорхойтой, шагай сайн харЕйна. Буриад дуунд дуртай. "Дөрөө чангалсан" үедээ буриад дуу их дуулдаг.
- Урьд нь уулзаж байхад тамхи их татдаг хүн шиг санагдсан. Ямар тамхи голчлон татах вэ?
- Тамхи голж шилээд байхгүй. Гэхдээ л Ази зүгийн тамхинд дуртай. Дээр үед манай худалдаанд Солонгосын сүмийн зурагтай тамхи гардаг байсандаа. Түүнийг их татна. Ер нь аав их үндэсний үзэлтэй хүн байсан. Тэр нь юм юман дээр илэрнэ. Бичсэн дуу хөгжмөөс нь хүртэл мэдрэгддэг. Ямар сайндаа урлагийнхан ....
Буурал толгой Гончигсумлаа Европ тийш чангаана
Бухан хүзүү Дамдинсүрэн Ази тийш чангаана
Данхар толгой Лувсаншарав эгц дээш нь чангаана гэж хошигнож байхав дээ.
- Дамдинсүрэн гуай төрөлхийн солгой хүн ҮҮ?
- Төрөлхийн. Баруунаара юм хийж чадна л даа. Гэхдээ нот тэмдэглэхдээ солгой бичнэ.
- Та аавынхаа бүтээлүүдээс алинд нь илүү хайртай вэ?
- Миний хамгийн дуртай хөгжим бол симфони найраглал. Нүдэнд дүрслэгдэж харагддаг, юм бодогдуулдаг. Бас "Ийм нэгэн. хаан байжээ" жүжгийн Харууцага баатрын гашуудлын хөгжмийг сэтгэл зүрхээрээ хүлээн авч сонсдог. Аав маань энэ^жүжгийн хөгжмөөрөө 1947 онд анх төрййн шагнал хүртсэн. Гэхдээ энэ хөгжим миний сэтгэл зүрхэнд ойр байдгийн учир
гэвэл ээжийг нас баракщд Элдэв-Очир кино театрт салах ёс гүйцэтгэсэн тэр үед аав өөрөө энэ хөгжмийг удирдан тоглуулж байсан, Тэр нь миний санаанд уддсэн. Сүущд аавыг нас барахад теапгр урлагийнхан надаас "яах вэ, юу хүсэх вэ?" гэхэд нь ""Ийм нэгэн хаан байжээ" жүжгийн Харууцага баат-рын гашуудлын хөгжим тоглуулж өгөөч" гэж хүсеэн. Театрынхан хэд хоног үнэхээр их гүйсэн. Би ч сүүлдээ зовчихсон. Бөмбөгөр ногоон театр шатахад нот нь хамт үгүй болсон юм билээ. ТэГээд "Хас баатар" симфонийн болон аавын бичсэн олон жүжгийн нь гашуудлын хөгжмийг тавьсан. "Ижийгээ нас барахаар "Хасбаатар" симфонийн гашуудлын хөгжмийг. тавиарай" гэж би одоо ч гэсэн хүүхдүүддээ хэлдэг.
- Аав, ээжийн өнгөрсөн хойно амьддаа хэлж байсан үг бүр нь захиа гэрээс мэт санагддаг. Таны хувьд...
- Аавыг өнгөрөхөөс өмнө нэг удаа бид хоёр элдвийн юм ярьж суугаад би "Таны байрыг гэр музей болгоноо" гэж хэлсэн.. Тэгэхэд аав тамхиа ороогоод ихэд таашаангуй толгой дохин суусан. Аав маань төгөлдөр хуураа "Миний үнээ" гэдэг. "Миний үнээ , надад буянаа хайрласан эд шүү. Надаас хойш битгий зарж үрээрэй" гэж хэлж байсан. Би ааЕщаа амалсан ёсоор байрыг нь гэр музей болгох санаатай. Амьдарч байсан энэ өрөөг нь яг тэр янзаар нь үлдээсэн. Байсан юмыг нь ер хөдөлгөөгүй. Үе үе ирж шороо тоосыг нь цэвэрлэдэг юм. Ирэхээр сэтгэл хачин болчихно. Аав маань нөгөө өрөөнөөс гараад ирэх юм шиг санагдаад л... Заримдаа уйлж, дуулж хүүхдүүдээ сандаргаж орхино. Аав хамгийн сүүлд "Чингүнжав" гэж дуурь бичсэн. Даанч дуусгаж амжаагүй. Миний чадал хүрэхгүй юм л даа. Санаагаар болдог оол хөгжим мэддэг хэн нэг нь засаж янзлаад хамтарсан нэрээр гаргавал миний сэтгэл ханах нь тэр. Аавын бичсэн хөгжмийн зохиолын гар ноорог, нот, тэмдэглэлээс аваад эдэлж хэрэглэж байсан зүйл, өмсөж зүүж явсан хувцас хунар нь бүгд байна. Энэ бүхнийг эвлүүлж янзлаад гэр музей байгуулвал ганц надад биш хөгжим сонирхогч, урлагийг бишрэн шүтэгч залуу хойч үед минь бага ч гэсэн хэрэг болох болов уу гэж эгч нь бодож явдагдаа хэмээн өгүүлээд санаа алдав.
Дамдиндулам эгч ярилцаж суухдаа хэн нэгнийг хайрлан энхрийлэх мэт, гудиггүй эзнийхээ татсан тамхины цогонд түлэгдэн шарласан төгөлдөр хуурын даруулуудыг үе үе илж суусансан. Тэгээд нэгэн бяцхан аяз тоглож билээ.
Нимгэн цув нэвт жиидүүлс-Н намрын жихүүн үдшийн бүрийд хотын гудамжаар алхаж явах тэр үед хөг аяын дуурьсал, хөгжмийн тансаг хэлээр хойч үеийнхээ дунд мөнхрөх шид хутгийг олсон хөгжмийн их зохиолч Билигийн Дамдинсүрэнгийн охин Дамдиндуламын нулимс дүүрэн нүд санаанаас гарахгүй, өлөн тоос ч суугаагүй төгөлдөр хуур хөгжим дээр тоглосон бяцхан аяз нь хэзээ хойно болтол чихэнд минь сонсогдсоор байлаа.
ЧИМЭД-ОСОРЫН БОЛД Монгол таймс, 1994-10-20 №15

