|
Timeline

1940
онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн
1972
онд (32 нас) Алма-Ата хөгмийн дээд сургууль төгссөн
Охин Саянцэцэг, хүү
Сансаргэрэлтэх 1989-1995 онд П.И.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд
сургууль төгссөн. Охин загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг.
Ч. Сангидорж, Соноршуулга, УБ,
Ч. Сангидорж, Түмэндээ өргөх дуу, УБ,1988
www.bayanmongol.com/duunytuuh.html
Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн: Зохиолч болохоосоо өмнө би сэтгүүлч
болсон
Миний ээж тэмээчин дууг Ч.Сангидорж захиалсан юм шүү дээ. Ч.Сангидоржийн
эмээ нь говийн хүн байж. Тэгээд л эмээдээ зориулж нэг дууны шүлэг
бичүүлье гэсэн юм. Анх энэ дууг АУДуС-ийн оюутан Сарантуяа гэж охин
дуулж байсан. Тэгээд поп хатагтай Б.Сарантуяа сүүлд дуулсан. Гитарчин
Өөжгий бас их сайхан хөгжимдсөн байдаг юм. Мөн гурван охидын хамтлаг 'Миний
ээж тэмээчин' дууг маань дуулсан байна лээ
Хүүгийн бодол
Үг. Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Д.Цэдэв
Ая. Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Чойгивийн Сангидорж
Сэрүүн намар болоогүйсэн бол
Шувууд юундаа буцах вэ
Хайртай үрээ бодоогүйсэн бол
Хаанаас ээж минь юундаа ч уярах вэ
Цайдам хөндий цасаар хучигдаад
Цангинам өвлийн эрч боллоо
Цайлган сэтгэлт хайртай ээж минь
Санаа сэтгэлээс хэзээ ч гарахгүй
Урьхан хавар болоод ирэхэд
Усны шувууд ганганаад ирнээ
Уяхан сэтгэлт хайртай ээжийгээ
Удаан наслуулж жаргуулна даа
http://bayanmongol.com/index.php?option=com_content&view=article&id=52:2008-09-19-18-46-59&catid=14:2008-09-19-18-45-37
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=16291
Эх орондоо байна гэдэг сайхан Төрийн
шагналт хөгжмийн зохиолч Ч.Сангидорж манай сонинд ярилцлага өглөө.
-Танаар сонин сайхан юутай байна даа. Уран бүтээл арвин уу? -Уран
бүтээл хийсээр л байна. Дан хөгжмийн бүтээлүүд, хажуугаар нь дууны уран
бүтээл, бас бус төгөлдөр хуурын зохиолууд, найрал дууны бүтээлүүд гээд
л. Туурвисаар л байгаа даа.
Таны Симфони удиртгал-ыг сая улсын санд худалдаж авлаа. Үнэхээр төгс
бүтээл юм аа? -Нэг үеэ бодвол, жилдээ ганц хоёр том хэмжээний бүтээл
хийж болохоор болчихлоо. Яагаад гэвэл, жилийн жилд хөгжмийн зохиолчдын
бүтээлийг шалгаруулж, түүнийг нь хэдэн сая төгрөгөөр худалдаж авдаг
болсон. Өмнө нь хоёр сая, 12 сая байгаад одоо 50 сая төгрөг болсон байна
лээ. Үүн дээрээ бид чинь зодолдчихдог. Өнгөрсөн жилээс эхлээд худалдаж
авсан бүтээлүүдээ тоглуулдаг болсон. Авчихаад зүгээр хаячихдаггүй. Уран
бүтээлийг хөгжүүлэх сан байхаас хадгалах сан байж болохгүй шүү дээ.
Шилдэг бүтээл худалдаж авах төсвийг нэмэгдүүлсэн нь бидэнд бас ч
дэмжлэг болж байна. -Гэхдээ үүнийгээ хэтэрхий хавтгайруулаад чанаргүй,
жаахан сулхан юмнууд бас худалдаж аваад байх шиг ажиглагддаг л даа.
Ялангуяа энэ жил? -Тийм тал бий байх аа. Ер нь бодох хэрэгтэй байна л
даа. Ямар ч арын хаалгагүй, ямар нэгэн орц гарцгүй, яг л нарийн
хэмжүүрээрээ авдаг байх хэрэгтэй юм. Энэ жил гарч ирсэн зохиолуудыг би
бүгдийг нь сонссон. Зарим нь санасанд хүрээгүй. Нэг тийм улхагардуу,
хөгжмийн драматизм байхгүй, орчин үеэ бодоогүй, хэтэрхий урт зохиолууд
шалгарсан байна лээ. Ер нь орчин үед урлагийн бүтээлд тэгтлээ том хөшиг
татаад л өмнө нь зарлаад байдаг хуучны форм халагдчихсан шүү дээ. -Товчхон
зүйл шаардах болсон нь их урлагийнхаа хэмжүүрээр чухам ямар байдаг юм бэ?
-Яахав дээ, орчин үеийн хөгжмийн урлагийн хэлбэрийн бас нэг дэвшил юм л
даа. Формын дэвшил. Аль дээр үед ийм дэвшил гарчихсан шүү дээ. Тавиас
дээш, жараас доош насны манай чадалтай хөгжмийн зохиолчид бол энэ
формыг хийж л байгаа. Энэ жилийн зохиолууд дотор хэтэрхий нуршуу
зохиолууд сонсогдсон. Ингэхээр чинь л бид хүртэл гараад явчихаж
байгаа юм шүү дээ. Нэг талаар энэ их муу юм. Нэгнийхээ зохиолыг
сонсохгүй гараад явчихна гэдэг чинь. Муу ч бай, сайн ч бай сонсоод
шүүмжлэл хэлээд, зөвлөөд явах ёстой юм. Урт, богинын ялгаа бол яг формын
хувьд адилхан байх ёстой. Ухаандаа, богино хийгээд байгаа зохиол урт
зохиол хоёрын форм аль аль нь бүх талаараа баталгаатай байх ёстой юм.
Өөр нэг анзаарагдсан юм гэвэл, энэ жилийн хувьд мөнгө нь нэмэгдсэнээс ч
тэр үү залуучуудын овоо гайгүй бүтээлүүд мэр сэр гарч ирсэн шүү. Би ч
хоёр зохиол өгсөн. Нэг нь Реквием гэж. Модерн чигийн юм. Амар биш.
Үүнийг Дуурийн театр сайн тоглосон. Гэхдээ хуучин удирдаач нь
солигдчихсон байсан учраас жаахан тиймэрхүү болсон тал бий. -Таны
Симфони удиртгалууд маш бадрангуй, эрч хүчтэй өрнөсөөр төгсдөг. Үүнд
тухайн жанрынх нь онцлог давамгайлж байна уу, эсвэл таны мөн чанар уу? -Би
ерөнхийдөө бадрангуйдуу ааштай хүн шүү дээ. Гэхдээ богино дуу болон
бусад уянгын юмандаа бол уянгын л хандана. Симфони удиртгал, дан
хөгжмийн бүтээл чинь манай юм биш шүү дээ. Бид социализмын үед аугаа их
Зөвлөлт холбоот улсаас сурсан, тэндээс олж авсан Европын соёл юм. Ер нь
хөгжмийн бүтээл бол хүнийхээ ааш араншинтай их төстэй гарч ирдэг. Агуу
их Бетховен чинь өөрийнхөө характертай их төстэй зохиолууд бичдэг
байсан шүү дээ. Сонатууд, Тавдугаар симфони, Амьдрал миний хаалгыг
тогшиж байна ч гэдэг юм уу зохиолууд нь ихээхэн бадрангуй. Зохиолоо
бичиж байхад нь гаднаас хүн ороод ирвэл юм ч шидэж чадахаар, яаж ч мэдэх
хурц зан араншинтай хүн байсан гэдэг. Айхтар ширүүн харцтай, зургийг
нь харахад ч тийм шүү дээ. Зарим нь ч уянгын романтикууд байдаг. Тэд их
чамин, торго шиг хөгжим бичиж байх жишээтэй. Би бол дан хөгжмийн
бүтээлүүдээ улхагар байлгаж чаддаггүй юм. Их эрч хүчтэй, үүнийг чинь
драматург гээд байгаа юм. Ялангуяа манай залуучуудад зохиолынх нь
дотоод эрч хүч их дутагдаад байгаа харагддаг. Яагаад драматург дутагдаад
байна гэхээр төгөлдөр хуурыг сайн эзэмшээгүйгээс тэр. Ухаандаа,
З.Хангал бол төгөлдөр хуурыг их сайн тоглодог байсан шүү дээ. Тиймээс
Хангалын фактур үнэхээр сайн байдаг. Манай хүүгийн зохиолууд ч энэ
талаараа сайн. Зохиолоо өөрөө тоглочихно. Өөр хүн тэр бүр тоглож
чадахгүй шүү, манай Сансарын зохиолыг. -Хүүхдүүд тань олонх нь төгөлдөр
хуурчид билүү? -Манайхаас дандаа сонгодог хөгжимчид гарсан шүү дээ.
Том охин Саянцэцэг маань олон улсын хэмжээний төгөлдөр хуурч. Саяхан
Карнегийн их зааланд тоглолоо. -Танай хүү Сансаргэрэлтэхийн төгөлдөр
хуурын зохиолууд бас их бадрангуй, маш богинохон. Үүнд таны уламжлал
байна уу, эсвэл огт өөр зүйл үү? -Ерөөсөө хөгжмийн орчин үе ийм
болчихсон юм чинь. Том охин маань ч бас урт зохиол тоглох болохоор
дургүйцээд байдаг болчихсон. Сонгодог бол өөр хэрэг. Гүйцэд сонсчихож
болно. Тэртэй тэргүй сонгодгийг сонирхдог хүмүүс нь сонсдог. Тэгээд ч
миний хүү огт өөр стильтэй л дээ. -Таныг дээхнэ үед симфони бичихээр
хөрөнгөтний зохиол бичлээ гэж буруутгадаг байв уу? -Тэгэлгүй яахав, бас
л хөрөнгөтний соёл гэнэ. Тэр үед чинь би хэлмэгдэж байсан хүмүүсийн л
нэг юм чинь. Гэхдээ би эхэндээ симфонист байгаагүй. Симфони удиртгал
Хирошима гэж зохиолыг маань бас Зөвлөлтийн хүн удирдаж тоглуулсан юм.
Тэгэхэд надад баяр хүргэж гар барьсан хүн бол З.Хангал. Маш сайхан болж,
жаахан богинодоо юу даа гэхэд нь Богинохон нь дээр байх аа, Хангаа
гээд хоёулаа яриад явж байсан юм. Намайг залууд уран бүтээлийг минь
үзэж өгдөг хүн олддоггүй байлаа. Учир нь миний зохиол огт өөр байсан юм
чинь. Энэ монгол юм биш ээ гээд л. Ингээд хөөгдөөд л гардаг байлаа.
Болохоо байгаад Гончигсумлаа гуайд нэг үзүүлсэн чинь Болж байна шүү.
Чи чинь аль аймгийнх билээ? гэж байна. Баянхонгор гэчихээд толгойгоо
илээд зогсч байсан чинь За тэр, манай нутгаас нэг хөгжмийн зохиолч
гараад ирлээ гэж урам хайрлаж билээ. Тэр хүний буянаар л би орчин үеийн
хөгжим, онол энэ тэрийг Европоос сурсан шүү дээ. Гэхдээ хөгжим гэдэг
үгээр илэрхийлдэггүй урлаг учраас бусдыг бодвол арай өөр байсан л даа. -Сансаргэрэлтэх
сүүлийн үед юу хийж байгаа вэ? -Хүү яахав ээ, Америкт хувийн хөгжмийн
сургуультай. Уран бүтээлээ хийгээд явж байна. Хажуугаар нь бас олон
шавьтай шүү дээ. -Сургуульд нь хөгжмийн зохиолч сурдаг уу? -Жижигхэн
юмнууд сурдаг юм аа. Тэр нь амжилтад хүрэхгүй л дээ. Тэр баячууд чинь
заавал суръя гэж мэрийдэггүй. Хүүхдээ яаж сургадаг вэ гэхээр, ерөөсөө
л сайхан боловсролтой болгоё, багаас нь хөгжим сургаад, амжилтад хүрвэл
тэр биз, хүрэхгүй бол тодорхой шатнаас нь өөр чиглэлд бэлтгэчихнэ.
Манай том охин бас Испанид хувийн сургуультай. Гэхдээ охины сургууль их
хатуу. -Саянцэцэг, Сансаргэрэлтэх хоёрын сургуульд Монголоос залуучууд
суралцах боломжтой биз дээ? -Болно. Төлбөр нь байвал болохгүй нь юу
байхав. Тэнд чинь жилийн төлбөрөөс гадна орон байр энэ тэр гээд хэцүү
шүү дээ. Дээр үед Монголоос ганц хоёр хүн охины сургуульд очиж мэргэжил
дээшлүүлж байсан юм. Саянцэцэг маань Монголоос П.И.Чайковскийн
нэрэмжит хөгжмийн дээд сургууль төгссөн хоёр дахь хүн байна уу даа.
Бусад хөгжимчид дандаа өөр хотуудад төгссөн. Сансар ч гэсэн
Гончигсумлаа багшийн дараагаар Москвад төгссөн манай гурав, дөрөв дэх
композитор шүү дээ. Одоо манай хөгжмийн зохиолчдын үе жаахан тасрах
хандлага ажиглагдах боллоо. Хойно сурч байгаа ганц хоёр хүүхэд бий.
Гэвч төгсч ирээд хөгжмийн зохиолч болно гэдэг амаргүй л дээ. Гадаадад
хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсчихөөд юу ч хийгээгүй хүмүүс манайд
зөндөө л байна. -Ижилцэцэг, Ихэрцэцэг хоёр хаана яваа вэ? -Тэр хоёр бас
л гадаадад яваа. -Загвар өмсч байгаа юу? -Одоо өмсөхгүй байгаа. -Танай
хүүхдүүдээс Монголд нэг нь ч байдаггүй, ач зээ нар бүгдээрээ гадаадад,
харин энд та гэргийтэйгээ хоёулхнаа. Хэцүү биш үү? -Хоёулхнаа. Хүүхдүүд
өдөр болгон утсаар ярьчихдаг болохоор бид хоёрт санаа зовох юм алга. -Ач,
зээ нараас тань бас хөгжмийн хүмүүс гарах нь уу? -Бараг үгүй дээ. Том
охины маань хүүхэд овоо сайн байсан, одоо больчих шиг л боллоо.
Сансарын хүүхдүүд яах юм мэдэхгүй, балчир байгаа юм чинь. Ер нь
хөгжимчин айлын хүүхэд хөгжимчин болох хэцүү шүү дээ. Ялангуяа
төгөлдөр хуураар. Манайх дөрвөн төгөлдөр хуурч гаргасан юм чинь.
Мэргэжлийн төгөлдөр хуурч болохын тулд энэ хөгжим дээр өдөрт дор хаяж
долоон цаг сууна шүү дээ. Гадаа гарах зав байхгүй. Манай хүүхдүүд гадаа
тоглож үзээгүй шүү дээ. Нэг хэсэг манайх гэртээ тав, зургаан төгөлдөр
хууртай байлаа. Үндсэндээ 25 жил шаргуу оролдож байж л төгөлдөр хуурч
болдог юм даа. -Багаасаа хөгжимд суралцсан хүүхэд ёс суртахууны хувьд
өндөр түвшинд төлөвшдөг гэж үнэн үү? -Ер нь хөгжим өөрөө хүнийг тэгж
хүмүүжүүлдэг юм чинь. Тэвчээртэй, хүнлэг, нийтэч, их зөв хүн болдог.
Ялангуяа төгөлдөр хуураар багаас нь явуулсан хүүхэд их тэвчээртэй болдог
юм. Тэгээд хажуугаас нь шахаж шаардах хүн хэрэгтэй, дэргэд нь
мэргэжлийн хүн байх бас чухал. Өмнө нь би хувийн хөгжмийн сургуультай
байсан л даа. Тэгээд гадагшаа явна гээд хаачихсан юм. Тэр үед хувийн
сургууль хэцүү байлаа. Манайд хөгжмийн сургууль үнэ төлбөргүй байсан
болохоор миний сургуульд хүүхэд орохгүй, төлбөргүй сургууль руу
орчихдог байсан юм. -Та хоёр Америк явж байгаа юу? -Үгүй, үгүй. Яваад ч
яахав дээ. Гэртээ байж байх шиг сайхан юм алга. Бид чинь насаараа
Монголдоо амьдарчихсан улс тэр оронд очоод удаан байж чадахгүй юм билээ.
Цай унд, зан заншлаас нь өгсүүлээд таарч нийцэх нь ховор. Шороотой,
шавхаатай, хүйтэн ч бай хамаагүй, эх орондоо ингээд байж байна гэдэг
сайхан. Эх орноосоо холдож чаддаггүй. Би чинь Монголынхоо боржин
чулууны хэлтэрхий, тунгалаг усных нь дусал юм шүү дээ. -Одоо та
гэрээрээ шавь сургаж байна уу? -Нэг хятад хүүхэд, бас нэг монгол охин
байгаа. Уг нь гурван хятад хүүхэд байсан чинь хоёр нь больчихлоо. Тэгээд
ч олон хүүхэдтэй хичээллэх хэцүү хэцүү. -Л.Мөрдорж, С.Гончигсумлаа,
Э.Чойдог гээд их мастеруудын өвийг хэн, хаана хадгалж байдаг юм бол. Үр
хүүхдүүд нь хаана амьдардаг юм бэ, та мэдэх үү? -Мэдэлгүй яахав. Мөөеө
багшийн хүү Эрдэнэбаатар СУИС-д багшилж байгаа. Уг нь төгөлдөр хуурч хүн.
Одоо жаз, эстрадын дууны концертмейстр хийж байгаа. Гончиг багшийн охин
Эрдэнэчимэг гэж бий. Надаас ч бараг эгчмэд байх, дал гарч яваа болов
уу. Дээр үед Польшийн иргэн болоод явчихсан юм. Бараг дөч, тавиад жилийн
өмнө байх. Тэр маань анх Москвагийн Консерватор төгссөн анхны төгөлдөр
хуурч байхгүй юу. Мөрдоржийн Эрдэнэчимэг гэж байснаа, сүүлдээ
Гончигсумлаагийн гэж явдаг болчихсон юм. -Яагаад? -Яахав дээ, тэр хоёрын
хооронд амьдралын нэг тийм юм байсан л байхгүй юу. Охиноо жааханд нь
Цэрэндулам чинь сүүлд Мөөеөтэй суучихгүй юу. Гончигсумлаа багш орос
эхнэртэй байсан юм. Тэр хоёрын хүү Димка басс гитар тоглодог байсан.
Одоо тавь, жар хүрчихсэн байх аа. -Орост амьдардаг юм уу? -Үгүй,
Монголдоо. Ноднин л тавдугаар сургуулийн хажууханд хөгжмийн
дэлгүүртэй байсан юм. Роял (төгөлдөр хуур) энэ тэр зардаг. Э.Чойдог
гуайн нэг охин Унгарт байдаг юм. Гэхдээ хөгжмийнх биш. Бас л хүнтэй
суугаад явчихсан. Өвийн талаар ярихад, манай хөгжмийн томчуудын музей
гэж алга. Архив алга. Дуурийн театрт зарим бүтээл нь хадгалагдаж
байдаг ч зохиогчийн өв гэдэг үүднээс нь ярих юм бол хангалтгүй, бас
баталгаагүй л байхгүй юу. Хотын архивт жаахан жаахан навсгар юм байдаг
байх. Бусад нь хаана байдгийг мэдэхгүй. Хаягдаж үрэгдсэн нь ч их биз. -Монголын
хөгжмийн нэрт сэхээтнүүдийн хүүхдүүд бараг олонх нь гадны иргэд
болчихсон, үгүйдээ л гадаадад амьдардаг юм уу даа? -Дээр үед гадаадад
боловсрол эзэмшиж, олон жил амьдарсан залуучуудыг хүлээж авах нөхцөл
манайд ерөөсөө байгаагүй юм. Орост олон жил сурчихаар хүн чинь
ерөнхийдөө оросорхуу амьдралтай болчихдог. Ер нь гадаадад олон жил
амьдарчихаар тийм болчихдог л доо. Одоо манай хүүхдүүд ч гэсэн ирчихээд
сайндаа л ганц сар болдог шүү дээ. Том охин маань бүр багаасаа
Монголоос гараад явчихсан. Орост сурч байгаад төгсөөд Испани явчихаж
байгаа юм чинь. Тийм болохоор европ маягаар хүмүүжчихсэн, Монголдоо
ирээд нэг сар хэртэй ааваа, ээжээ гэж байгаад л буцдаг. Энд хоол унд,
цаг агаар нь тохирохгүй. Бид нар тэнд нь очихоороо бас удаан байж
чадахгүй шүү дээ. -Та хувьдаа сонирхолтой л амьдарч байгаа юм байна. Ер
нь уран бүтээлчид нас ахиад, гэртээ суугаад ирэхээрээ жаахан
гутрангуй болчихдог юм уу гэж анзаарагддаг? -Тэр чинь хүнээсээ л
шалтгаална л даа. Амьдралынх нь хэв маяг, амьдралаа өөрөө хэрхэн авч
явж байгаагаас шалтгаална. Юу гэмээр юм дээ, өнөөдөр хийсэн юм нь
гологдоод байх юм бол тиймэрхүү л болно байх. Тааруухан юм хийсэн бол
түүнийгээ засаад, уран бүтээлээ хийгээд олонтойгоо бужигнаад явах юм
бол гутарна гэж байхгүй шүү дээ. Миний хувьд бол хөгшинтэйгөө хоёул
хүүхдүүдтэйгээ ярьчихна. Явъя даа гэвэл хаашаа ч хамаагүй, Америк руу
ч, Европ руу ч явчихна. Бид хоёрт виз авах шаардлага байхгүй, арван
жилийн визтэй. Тэгээд тэндээ очоод юмаа бичсэн ч болж байна. Хөгшин
маань тэнд очихоороо жаргалтай байдаг юм. 2004, 2005 онд бид хоёр
Америкт байлаа. Тэгэхэд ерөөсөө ханиад хүрээгүй. Хөгшин түүнд нь их
дуртай. Харин би онолын ном энэ тэр бичээд л их сайхан байснаа сүүлдээ
Монгол руугаа яарчихдаг юм. Бид чинь их өөр характертай улс юм байна
шүү дээ. Манай худууд тэнд очоод зургаан сар болчихоод ирж байгаа юм.
Тэгэхэд би яасан ч зургаан сар болж чадахгүй. Ганц сар байвал их юм.
Яагаад гэхээр бидэнд чинь нэгд, насны юм байна. Хоёрт, мэргэжлийн
өвчин гэж байна шүү дээ.Тэнд би юугаа бодож юм хийх вэ. Хүний газраас
надад сэтгэл санаагаа тэжээн тэтгэх юм олдохгүй. Тэгээд ч хааяа
уулзаж бие биеэ хөөргөдөг, урам зориг нэмдэг нөхөд маань нөгөө хэдэн
уран бүтээлчид л байх юм. Гэтэл тэнд хэн ч байхгүй, хүүтэйгээ яриад
ганц зуун грамм уучихна гэх юм байхгүй шүү дээ. Бас хүн танихгүй, хэл
мэдэхгүй. -Та хэд үе үе уулзаж хуучилцгааж л байна уу? -Одоо
ховордчихсоон. Урьд бол зохиолчидтойгоо үргэлж уулзаж ярьж хөөрдөг
байлаа. Зохиолчдын хороогоор ороход ёстой л утаа манан татчихсан, нөгөө
ланжгар томчууд чинь сууж байдаг. Бид бараг л үүд хавьцаа зогсч байдаг
байлаа шүү дээ. Одоо бол ганц Д.Пүрэвдорж гуай ч юм уу цөөхүүлээ
болсон байна шүү дээ. П.Бадарч, Ш.Сүрэнжав гэсэн хэдхэн хүн байх.
Хөгжмийнхөн маань ч ялгаагүй. Уг нь би чинь олон шавьтай хүн шүү дээ.
Хаана урлагийн байгууллага байна бараг тэр болгонд миний шавь нар байна.
Залуу хөгжмийн зохиолчид гэхэд бүгдээрээ миний шавь. Жараас доош
насныхан гэхээр бас л цөөхүүл, гурав дөрвөн л хүн байна. Тэд нартайгаа
хаа нэг Алтан намар, Морин хуур наадмаар тааралдах юм. Бүгдээрээ
нас нь явж байна, бие хаа, эрүүл мэнд нь ч бас муудаж байгаа шүү дээ.
Тийм болохоор урьдынх шигээ бужигналдаад хөөрөлдөөд байхаа
больчихож. Саяхан би Пүрэвсүрэнгийндээ очлоо. Яагаав, зохиолч.
Өмнөхөн нь Тангадын Галсангийнд очсон. Тэр маань надаас ахмад юм
болохоороо намайг хүрээд ир гэж байгаа юм. Жаахан ярьж сууцгаалаа. Бие
биеэ саначихсан байгаа юм чинь. Юмаа ярина, бас ганц хоёр ганзай
хүртвэл хүртээд тэгээд л салцгааж байгаа юм. Пүрэвсүрэн бид хоёр
С.Лувсанвандангийн тухай дуу хийх гэж байгаа. Манай Баянхонгорын театр
энэ хүний нэрэмжит. Бас Ч.Лхамсүрэн найрагчид зориулж дуу хийх юм.
Хоёулаа Баянхонгорынх шүү дээ. Тэгээд би Пүрэвсүрэнд Чаддаг юм бол чи
миний тухай найраглал биччих гэсэн. Биччихсэн л байна лээ. Утасдаад
Ирж ав гэсэн. -Пүрэвсүрэн гуайн бие тааруухан байгаа гэсэн. Юмаа бичиж
л байна уу. Бие нь хэр байна? -Орон дээрээ л байна. Юмаа бичилгүй яахав.
Авьяас бол хэзээ ч дундардаггүй л байхгүй юу. Ямар босч хөгжим дээр
сууна гэх биш зохиолчид бол хаана ч юмаа бичнэ. Ингээд бид чинь хааяа
уулзаж уран бүтээл ярьж хийж л байх юм. Америкт очиход тийм юм байхгүй
шүү дээ, надад. -Америкт юм уу, Испанид концертоо хийх бололцоо танд
бий юу? -Маш өндөр үнэтэй шүү дээ. Хамгийн доод тал нь 50 мянган
ам.доллар. Үүгээр ч тогтохгүй. Харин өнгөрсөн жил монгол хүүхэд Испанийн
дөрвөн хотод миний морин хуурын концертино гэж хоёр ангитай зохиолыг
тоглосон юм. Тэр бол нэлээн эрч хүчтэй зохиол. Жаахан уртадсаныг би
сүүлд ойлгосон л доо. Одоо дээр нь редактор хийж байх зав ч алга. Харин
манай Сансар, төрийн шагналт Б.Шарав хоёрын зохиол тоглогддог юм. Ёо Ёо
Ма гэдэг хүний ивээл дор зохиол нь тоглогдож байдаг юм. Тэр чинь
Америкийн хятад шүү дээ. Виоленчелист хүн. Дэлхийд хоёрт нэрлэгддэг
челист дээ. Одоо харин нэгд бичигдэж байгаа байх. Сансар, Шарав хоёрын
зохиол энэ хүний шалгуурт тэнцэж баруун Европ, Америкийн баячуудад
тоглогдсон шүү дээ. Хоёр жилээр гэрээ хийчихдэг байхгүй юу. -Таны
зиндааны хөгжмийн зохиолч баруунд асар их хүндлэл дунд, маш баян тансаг
амьдарна биз? -Ер нь тэгнэ шүү. Манайд оюуны өмчийн үнэлгээ гэж алга.
Ний нуугүй хэлэхэд, жилд нэг удаа хувааж өгдөг тэр 50 сая төгрөг чинь л
биднийг тэжээж байна шүү дээ. -Гэхдээ арав гаруй хүнд хуваагаад өгчихөөр
үр дүн багатай ч юм шиг? -Юу ч болохгүй, тэр чинь. Гэхдээ яахав, нэг
удаа амьсгаа авч байгаа юм. Байр, утасныхаа мөнгийг төлчихөж байгаа юм
шүү дээ. Хамгийн гол нь оюуны өмч гэж юу яриад байна гэдэгт нэг жишээ
хэлье. Ухаандаа Миний ээж тэмээчин гэж миний нэг дуу байдаг юм. Тэр
дууг надад хэлэхгүйгээр Ингэн нулимс гэдэг кинонд аваад ашиглачихсан
байгаа. Тэгээд гадаадын кино наадмуудад яваад, Оскарт хүртэл нэр дэвшиж
дэлхийгээр нэг үзүүлчихсэн шүү дээ. Би 50 мянган ам.доллар нэхэмжилсэн.
Өмнө нь манай хөгжмийн холбооны дарга байсан Хатанбаатар баахан
хөөцөлдсөн боловч тэгсгээд замхарсан. Сая Ганбаяр гэж залуу
хөөцөлдөхөөр бичиг баримт сэлт аваад явлаа. Намайг 2004 онд Америкт
байхад сонсох нь ээ, тэр кино 57 сая ам.долларын орлого олчихсон байсан.
Тэгвэл одоо хичнээнийг олоод байгаа нь ойлгомжтой шүү дээ. Америкт
манай хүүгийн найзууд үзээд миний дууг авч ашигласан байсныг мэдээд
утасдсан л даа. Та мөнгөө авахгүй яасан юм бэ гэж. -Танаас зөвшөөрөл
аваагүй гэж үү? -Аваагүй. Зүгээр л нэг залуу Германд Монголын
хөгжмийн наадам болох гэж байна. Сангиа багш аа таны Миний ээж тэмээчин
гэдэг дууны багахаан хэсгээс аяыг нь аваад хэрэглэчих үү? гэхээр нь тэг
ээ гээд нотоо өгчихсөн. Тэгсэн чинь харин кинонд аваад ашиглачихсан
байсан. Тэгээд сая сая доллар олж байхад би тавьхан мянган доллар нэхэж
болно шүү дээ. Энэ чинь нарийндаа яривал маш бага юм шүү дээ. Оюуны
үнэлгээ гэж үүнийг хэлээд байгаа юм. Хэрвээ оюуны өмчийг үнэлдэг сэн бол,
миний Зулай цагаан Алтай ч юм уу, Монгол далай, Миний ээж
тэмээчин гэх мэтийн ард түмэнд түгсэн хоёр гурван дуутай болчихсон
байхад бид чинь насны хоолоо олчихно гэсэн үг. Үнэлдэг газар бол тэр
дууг хаана дуулна, хэдэн удаа дуулна тэр тоолонд зохиогчийнх нь дансанд
мөнгө нь орж л байдаг. Гэтэл манайд ашгаа авах байтугай миний дууг
дуулж байна, ашгүй ашгүй гээд баярлаад сууж байгаа шүү дээ, бид. Сүүлийн
үед гэхэд л надад хэлэлгүй миний таван дуугаар клип хийгээд гаргачихсан
байна.Тэгэхэд би баярлаад сууж байна. Хөвсгөлийнхөн гэхэд л миний
Монгол далай гэдэг дууг сүлд дуугаа болгочихсон хаана Хөвсгөлийн баяр,
юу л болно тэр дуу явж байна. Зулай цагаан Алтай-г Эрхэмбаяр эд нар
нийлж байгаад Говь-Алтайн долоон дуучин аваачаад клип хийчихсэн л явж
байна. Мөн л надад хэлээгүй. Гэтэл би бас л баярлаад клипийг нь олоод
авчихаж байгаа юм. -Таны дан хөгжмийн зохиолыг тоглох хүн олддоггүй
гэж сонссон. Тоглогчдод чухам юу дутагддаг юм бэ? -Техник, эмоци хоёр
дутаад байдаг юм. Миний юмыг ДБЭТ-ын гоцлол хөгжимчин Мөнхболд, Цагааны
Цэгмидийн охин, СУИС-ийн төгөлдөр хуурын багш Уртнасан нар тоглодог юм.
Яг миний характераар тоглоод сурчихсан. Энэ хоёр миний санааг их гоё
гаргаж чаддаг. Уртнасан бол өөрөө их эмоцитой. Виоленчелийн нэг хүүхэд
бас бий, их мундаг эмоцитой. -Нээрээ ч хөгжмийн зохиолч хэдхэн хүний өв,
эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, өдий төдий зохиолын гар бичмэлүүд одоо
хаана байдаг нь сонирхол татахаас ч аргагүй байна? -Би одоо хүүхдүүд
ирэхгүй бол юмнуудаа зарахгүй гэж бодож байгаа шүү дээ. Хувийн архивтай
болъё гэж бодож байгаа. Манай сонгодог хөгжмийн хэдэн зохиолчдын зохиол,
зураг хөрөг, уран бүтээлийн католог зэргийг хадгалдаг музей гэж байхгүй.
С.Гончигсумлаа багшийн хэрэглэж байсан төгөлдөр хуур дээр үед Монгол
телевизэд байсан санагдана, одоо байна уу, үгүй юу мэдэхгүй. Л.Мөрдорж,
Э.Чойдог гуайн төгөлдөр хуур хаа яваа юм мэдэхгүй. Театрын архивт байгаа
цөөхөн хэдэн навсгар нот галын аюул гарлаа гэхэд л үгүй болно шүү дээ.
Юмыг яаж мэдэх вэ, хаа газрын театрууд нэгээс хоёр удаа шатсан л байдаг
шүү дээ. Дэлхийд бүр түүхтэй юм, ийм явдал. Манайх шиг хамгаалалт
муутай газар юу ч болж болохыг үгүйсгэхгүй. Тиймээс бид хувийн архивтай
болох ёстой юм. Мөөеө багшийн Алтан өргөө киноны хөгжим гэхэд тээр
жил Германаас олдсон шүү дээ. Мэдээж эхийг нь манайд өгөхгүй, хуулбарыг
нь ирүүлсэн. Бид энэ асуудалд хэтэрхий хайнга хандаж иржээ.
Намсангийн Пагма
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=13754
| |
|
Өнөөдөр ğ
Хүмүүс |
|
Ч.Сангидорж: Эрээнээс гуйхгvй, Эрхvvгээс царай
алдахгvй ээ, хө |
| Р.ЭМҮЖИН (2006-09-26) |
Төр өмчөө
авахгvй бол толгойгоо аваад vхлээ шvv хэмээн
зангарагтайхан тунирхсан эрхэм бол хөгжмийн
зохиолч Ч.Сангидорж. Мань эр тунирхлаа айдас
болгон лавшруулахаар шийдээ юм болов уу,
хоёрдугаар эмнэлэгт хэвтэж орхиж. Жаахан
чилээрхсэн сурагтай. Утас цохиж, эрэл сурал
болсоор туугаад хvрлээ.
-За сайн байна уу? Гадаа намар налайж,
навч шаргалтаж байхад юундаа эмнэлэгт хэвтээд
байдаг юм. Гаръя, алив явъя.
-Зvрх жаахан хэмнэл алдаад, эмчилгээ хийлгэж
байна.
-Төр өмчөө аваагvй байхад толгойгоо
аваад явчихаж болохгvй байх аа?
-/инээв/ Уран бvтээлч хvн юм гэсэндээ
Ерөнхийлөгч Урлаг хөгжvvлэх санд хуваарилагдаж,
бидний бvтээлийг худалдан авахад зориулдаг мөнгө
10-20 сая төгрөг байсныг 50 сая хvртэл нэмсэн
байна лээ. Баярлаж яваа.
-Сайхан мэдээ байна. Тэгээд та яагаад
хэмнэл алдаад байдаг билээ?
-Хэдэн тарвага маань дуусчихлаа. Энэ улс амьтан
өвөл зунгvй адуу, тэмээний мах зооглож байдаг
боллоо. Зундуйн Дорж шиг тэмцэж байгаа ч хvн
алга. Адууны махыг улирлаар зарж борлуулдаг
болмоор байна. Тэмээ барагдлаа. Хууль гаргаад
тэмээний мах зарж борлуулахыг хоригломоор байна.
Ухсан нvх, ундуй сундуй болсон газар шороогоо
харахаар сэтгэл эмтэрч байна. Энэ малчид
хөрөнгөө нийлvvлж нэг нисдэг тэрэг авах хэрэгтэй
баймаар. Малын хулгайч, байгаль сvйтгэгчдийг
дээрээс нь бариад авахгvй юу.
-Нисдэг тэрэг чинь vнэтэй шvv дээ?
-Цөм Монгол нийлээд хоёр сая мал гаргахад
авчихна даа.
-Хоёулаа таны уран бvтээлийн талаар
ярилцъя л даа. Сvvлийн vед томоохон хэмжээний
зохиол бичив vv?
-Бичсээн. 2003 оноос хойш Алтан намар наадамд
алгасалгvй оролцож байна. Хийлийн каприччио, мөн
хийлийн концерт, Миний нутаг оратори зэрэг
бvтээлvvдээ сойсон. Энэ онд морин хийлийн
концертино, төгөлдөр хуурын сонат бичиж Алтан
намар-т эгшиглvvллээ. Гуравдугаар байранд орсон
шvv.
-Тvрvvн та Урлаг хөгжvvлэх сангийн
талаар яриандаа цухас дурдаад өнгөрсөн. Тэр санд
бvтээлээ худалдав уу?
-Урлаг хөгжvvлдэг биш дардаг сан болж хувираад
байгаа юм. Мэргэжлийн бvтээлийг төрөөс олгосон
мөнгөөр худалдаж авдаг. Тэгээд тvvнийгээ цааш нь
сурталчлах, хэвлэх, таниулах ажил хийдэггvй.
-Таны бvтээлийг худалдан авчихаад
архивтаа хадгалчихлаа гэж бодъё. Усанд автчихвал
яана?
-Тэгээд л vхлээ ш дээ.
-За усанд автах нь яахав, хэдэн
жилийн дараа хөгжмийн том бvтээлийг, тэр дундаа
оратори, каприччио, концертино гээд байгаа
мэргэжлийн зохиолыг ойлгодог, тоглодог хvн
vлдэхгvй бол яана?
-Харин тийм учраас л урлаг хөгжvvлэх
сан илvv санаачилгатай хандах хэрэгтэй байгаа юм.
Төрийн зvгээс ч мэргэжлийн урлагийнхны цалин
пvнлvvнд анхаарах шаардлагатай. Урлагийнхны
цалин 50 орчим мянгаас дээш өгсөхийг болилоо.
Дуурийн театр нар vзэхээ болилоо.
-Та Дуурийн театрын өмнө барьж байгаа
барилгыг хэлж байна уу?
-Тийм, зочид буудал гэх шив дээ.
-Таныг Америк яваад ирсэн гэж сонссон.
Сэтгэгдлээсээ хуваалцвал ямар вэ?
-Америк гэдэг чинь ардчилалтай орон гэсэн худал
юм билээ. 21 цагаас хойш архи зарахгvй, тагтан
дээрээ цээжээ нvцгэлээд суниаж болохгvй, оройн
23 цагаас өглөөний 10 цаг хvртэл хөгжим
дуугаргах эрхгvй, хvvхдээ уйлуулж, зодож
болохгvй. Гудамжинд гуйвж, бие засч болохгvй.
Болдог юм алга. Нөгөө эрvvлжvvлэх гэж хэцvv
нэртэй юм нь 3000 ам.доллараас дээш vнэтэй.
-Та арай тэнд нь морилоод амжсан юм
биш биз.
-Намайг тоож авсангvй л дээ /инээв/.
-За тэгээд ардчилалтай Монголдоо
ирсэн чинь ямар байна?
-Ямар ч хамаагvй газраар, явган хvний замаар ч
давхиж болж байна. Архийг чөлөөтэй хэрэглэж, орц
хонгилд ууж, шөнөжин архидаж болж байна. Хvvхдээ
зодож, бvр гудамжинд хаяж болж байна. Аль нь
ардчилал юм, ойлгодоггvй ээ.
-Хөгжмийн том бvтээлvvдийг чинь сонсч,
шvvх боломж сонирхогчдод олдохгvй байх шиг байна.
Та өөрөө өөртөө шvvгч хийгээд л туугаад байна уу?
-Тэгэлгvй яахав. Халтуур хийдэг ч нас
биш. Оргилуун сэтгэлээр яаран бичдэг, данхалздаг
vе ч биш. Одоо туршлага сууж байна. Нас ч
хөөрхөн явлаа.
-Туршлага ч мэдээж сууж байгаа.
Энvvхэндээ гэж асуухад нас ахих тусам авьяас
гээч нь харин харих юм уу?
-Эрээнээс гуйхгvй, Эрхvvгээс царай алдахгvй юм
чинь харин тэр л байна. Миний хувьд онгод харьж
буцна гэж vгvй бололтой. Болж өгвөл энэ тархийг
ширгэтэл ашиглах хэрэгтэй байгаа юм.
-Нас хөөрхөн явчихлаа гэж та ам
алдлаа. Яг хэд хvрч байна?
-...
-Хэд гэнээ, нээрэн тийм vv?
-Дуугvй гэм. Битгий тэгж бичээрэй. Бас
юу магадав?
-Яагаад бичиж болохгvй гэж?
-Эр хvний насыг тэгж зарлаж болдоггvй
юм. Надад чинь бас хот, хөдөөнөөс охид,
бvсгvйчvvдээс захиа их ирнэ. Бас юу магадав,
насыг маань сонсчихоод больчих ч юм билvv?
-Манайхан зохиогчийн эрх гэлцээд л
байдаг. Уран бvтээлээ борлуулаад, учиргvй
баяжсан хvн бараг л vгvй. Таны хувьд энэ
асуудалд хэрхэн ханддаг вэ?
-Ингэн нулимс гээд нэг кино гарлаа
шvv дээ. Тэр кинонд Миний ээж тэмээчин дууг
маань бvтнээр нь ашигласан байдаг юм. Америкт
очсон, дэлгvvр бvрт тэр кино байна. Интернэтэд
Ингэн нулимс киноны дууг Ч.Сангидорж бичсэн
тухай өгvvлсэн байна гэсэн.
-Энэ тухай яриад эхлэхийг бодоход
таны Миний ээж тэмээчин-г vнэлж мөнгө өгөөгvй
байх нь ээ?
-Өгөөгvй. Хөөцөлдөж бичиг сачиг явууллаа.
Нааштай байгаа гэсэн. Гэхдээ хариу ирээгvй л
байна.
-Нааштай байгааг нь мэдсээр байж та
юунд ийм гонсгор байгаа юм?
-Би нэг өдөр гэртээ халамцуу байж
байхгvй юу. Тэгсэн нэг залуу утасдаад энэ дууг
чинь Монгол хөгжмийн наадамд тоглуулах гэсэн юм,
та яаж vнэлэх вэ гэж асуугаад зөвшөөрөл хvслээ.
Тэгэхээр нь болно болно гэхгvй юу. Яг яаж vнэлж
байгаа юм гэхээр нь 10000 төгрөг гэчихсэн юм.
Дуурийн театр дээр хvрээд ир гэж байнаа. Туугаад
хvрсэн чинь 10000 төгрөг өгчихөөд гарын vсэг
зуруулаад авчихсан байгаа юм чинь. Сvvлд нь
кинонд ашигласныг мэдсэн.
-Хэзээ юм бэ?
-2000 онд байсан санагдана. Монгол хөгжмийн
наадамд ганц тоглоно гэсэн болохоос киноны дуу
болгоно гэж тэр залуу хэлээгvй. 10000 төгрөг
гэдэг чинь... /бодолхийлэв/ найман долларын
vнэтэй хөгжим гэж юу байхав дээ.
-Дээр танайд нэг очиход их олуулаа
бужигнаж байсан. Одоо хэдvvлээ байна?
-Гэр бvлийнхээ хvнтэй хоёулхнаа. Ач, зээ нийлээд
есөн хvн гадаадад амьдарч байна.
-Багачуудыг нь санаж байна уу?
-Испанид байгаа бага зээгээ мөн ч их санаж байна
даа. Одоо дөрвөн настай юм. Саяхан утсаар ярилаа.
Монгол хэлээ мартжээ. Өвөө гэхээс цаашгvй болж.
Ингээд эхнээсээ гараад яваад байх юм бол энэ эх
орныг хэн манах юм бэ?
-Харин тийм. Таныг ч бас хvмvvс энэ
талаас нь шvvмжлэх байх даа. Хvvхдvvд чинь бvгд
л гадаадад. Монголд амьдрахаар ирэх нь юу л бол?
-Москвагийн консерватурыг Мөрдорж,
Гончигсумлаа нараас хойш миний охин, хvv хоёр л
дvvргэсэн юм. Сургуулиа төгсөөд Монголдоо ирэхэд
нь Гэгээрлийн яам хvлээж аваагvй, ажил ч өгөөгvй.
Тэд маань Монголд vлдсэн бол аягvйдвэл
хөгшчvvдтэй саравч бараадан даалуу тоглож, эсвэл
ууж дуулсан явах байсан биз. Хvvхдvvдээ би
буруутгахгvй ээ. Дэлхийд тэнцэж амьдарч яваад нь
баярладаг. Эх орноо гэсэн сэтгэл нь Монголд
өгөөжөө өгнө гэдэгт итгэдэг. Монголын урлагт ч
бас дэлхийн дэвжээнд гарах орон зай хэрэгтэй шvv
дээ.
-Бидний ярилцлага өндөрлөж байна?
-Хөөе, тэр хэдэн тарвага... /санаа алдав/ Би
чинь уг нь уул ус, байгалийн дууч юм шvv дээ. Эх
орноо Алтай таван богдоос нь эхлээд Хан Хэнтийг
өртөөлөн нар зөв насаараа дууллаа. Өнөө муу аньс,
гоньдийг хvртэл vндэстэй нь зулгааж авчраад
зардаг харгис цаг vе юм даа. Цаг vедээ биш
хvндээ учир нь байгаа байх л даа. Үнэлэхгvй
байсаар байгаад мэргэжлийн урлагаа ч vндэсгvй
болгох нь.
-Ингэж бухимдаад байхаар таны зvрх
яаж өвдөхгvй байх вэ дээ?
-Өө дажгvй. Ах нь лхагва гаригт эмнэлгээс гарна.
Зvрх хэмнэл алдах ч яамай. Эх орон эзэнгvй юм
шиг байх л хэцvv юм байна. |
|
|
Төр өмчөө авахгvй бол
толгойгоо аваад vхлээ шvv хэмээн зангарагтайхан тунирхсан эрхэм
бол хөгжмийн зохиолч Ч.Сангидорж. Мань эр тунирхлаа айдас болгон
лавшруулахаар шийдээ юм болов уу, хоёрдугаар эмнэлэгт хэвтэж
орхиж. Жаахан чилээрхсэн сурагтай. Утас цохиж, эрэл сурал
болсоор туугаад хvрлээ |
|