|

Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ
ЭЭЖЭЭ

Төрийн
шагналт, ардын зураач Д.Амгалан
| |
Наран зүгээс
хувинтай ус бариад ирж байгаа ээжийнхээ өмнөөс гараа
алдлан гүйж яваа хүүгийн зургийг хүмүүс их сайн мэддэг.
Энэ бол Манай эх орны өглөө цуврал зургийнх нь нэг.
Энэ цувралаараа Д.Амгалан гуай 1969 онд төрийн шагнал
хүртсэн юм. |
EEJEE Zurgiig
tomoor harah
|
|
|
|
| |

|

|
Turiinshangnalt Ardyn zuraaach Dagdangiin Amgalan (1933-) |

|
|
|

1933 ond Suhbaatar aimgiin Halzan sum Dariganga nutagt
nert zuraaach Dagdangiin .Amgalan 9saryn 20-nd mendeljee
Balchirhan baga nasnaasaa zurag zurah durtai baijee
1939 ond (6nasand) etseg ni taalal bolj eh ni huugee
surguulid 7 nastaid oruuljee.
13 nas hurch eriin tseend hurtelee hudee usch humuujin
har bagaas zurag durtai huu baijee
1945 ond Dursleh urlagiin dund surguuli anh baiguulagdan.
(Дvрслэх урлагийн дунд сургууль)
1946 ond Huuhdiin zurgiin uraldaand Ardyn huvisgalyn 25
jiliin oigoor turuuljee.
1947 ond (14 nas) Suhbaatar aimgaas tus surguulid
surahaar irjee. D.Choidog, O.Tsevegjav (azargany
notsoldoon zurag) Yadamsuren
nar bagshilj bailaa
1947-1950 ond (15-17nas) Tus surguulid oyutanaar suran
tugssen.
1950-1955 ond (17-22nas) Zurag urlalyn gazar 6 jil
zuraachaar ajillasan
1955 ond ulsyn mungen temdegt hiihed oroltsson.
Urchuudyn evlel baiguulahad anhny gishuudyn negen baiv
1956-1963 ond (23 nasand) Soyoliin yamny orlogch said
L.Vangan, ulmaar Yu.Tsedenbal darga tusalsnaar
Surikoviin neremjit uran
zurgiindeed surguulid surah husel mureedel ni
biyeljee.
1959 ond (26nas) anhny huu Bayasgalan
1960 ond (27 ns) dund ohin Javhlan mendelj, hoyorhon
oitoi uree haraaad
1962 ond (29nas) Eejee aldart zurgaa buteejee. Ulgii
nutgiin mini uglee huldaasan baryn zurguud
1963 ond (30) aldartai surguulia duurgeed aldartai
zurgaa tevreed eh orondoo irjee
1965 ond (32nas) Eh orny uglee tsuvral zurgiin negen EEJEE zurgaaraa Turiin shagnal hurtsen.
1969 ond (36 nas) ond Naran zugees huvintai us barin irj
bui ehiinhee umnees garaa aldlan guij yavaa
1971-1986 ond (38-53 nas) 15 jil Dursleh urlagiin dund
surguulliin zahiral
1975ond (42nas) Ardyn zuraach tsol
Uriin sandaa 1000 hol davsan buteeltei
|
Tuunii buteel dund Kapitalisyg algasch hemeeh surleg huder moritoi
eriiin zurag bii.
ЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ
Эгэл сайхан энэ л хэвээрээ Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ
Эрх танхил энэ л хэвээрээ Үр нь хамтдаан байя ЭЭЖЭЭ
Ардын зураач
Дагдангийн Амгалан 1962 онд оюун билиг төгс жигдэрсэн 29 насандаа монгол
түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн алдарт
ЭЭЖЭЭ Сайн байна уу зургаа бүтээжээ.
Ээжээ хэмээн эргэн санах бүрийд хар балчирхан бага насны гэнэн
цагаахан ой тойнд үлдэж хоцорсон нэгэн зураг санаанд орох билээ. Энэ зургийг
харах бүрийд хэмжээлшгүй их эрч хүч төрж хүй энэ орчлонгийн хамгийн ариухан дүр
зураг өөрийн эрхгүй сэтгэлд тодрон буух. Хараад хараад ханашгүй энэ сонгодог
зургийг харах бүрийдээ шинэ бодол төрж, хайрлаад хайрлаад гүйцэшгүй бууралхан
ээжийгээ үгүйлэн өрөвдөн санах билээ.
Чухам ийм учраас www.bayanmongol.com Эхийн хайр уралдааныг
зарлахдаа энэ зургийг сонгож авсан учиртай. Чухам ийм учраас монгол түмний минь
нэгэн их алдарт хүний тухай өгүүлэхгүй байхын аргагүй.
Ардын зураач
Дагдангийн Амгалан Сүхбаатар аймгийн Дарьганга нутагт 1933 онд мэндэлж нялх
бага насандаа эцгээс өнчирч элбэрэлт эхийн ачаар хүний зэрэгт хүрчээ.
Хар бага наснаас зураг зурах дуртай бяцхан хүү 13 насандаа хүүхдийн зургийн
уралдаанд түрүүлэн 1945 онд сууриа тавьсан Дүрслэх урлагийн дунд сургуульд 14
насандаа оюутан болж ухааны ур, нүдний ур, гарын ур чухамхүү гурван ухаан төгс
хосолсон авьяас билигт зураач болох замаа эхэлжээ.
23 насандаа залуу насны хүсэл тэмүүлэл болсон
Москвагийн уран зургийн дээд сургуульд элсэн суралцаж байх зуураа 2 настай
балчир охиноо хараад сэтгэл уярч 1962 онд оюун билиг төгс жигдэрсэн 29 насандаа
монгол түмнийхээ сэтгэлд мөнхрөн үлдсэн алдарт
ЭЭЖЭЭ зургаа бүтээжээ.
Эрдэнэт зураач маань Элбэрэлт эхийнхээ ачийг ингэж л хариулж чаджээ.
Ийм л авьяас билигтэй монгол түмний үр сад байх юутай ч
бахархалтай билээ.
Их зохиолч
Цэндийн Дамдинсүрэн гуайн Монголын уран зохиолын алтан санд орсон 2
настай Ро шүлэгт
Нүд нь дүгрэг бөгөөд харавтар
Тунгалаг толийн гэрэлтэй
Шүд нь хурц бөгөөд жижиг
Цагаан лавайн өнгөтэй
дүрсэлсэн
шиг хамгийн өхөөрдөм, гэгээн ариухан, анхил балчирхан, хорвоогийн хар цагааныг
танин мэдэхээр тэмүүлэн шулагнаж, тэнтэр тунтар алхалан гүйж, ЭЭЖЭЭ хэмээн уйлан
үгүйлж, олж хараад баярлан хөөрөх 2 настай охиныхоо хонгорхон дүрийг хараад
Д.Амгалан зураач маань амгалан энэ хорвоог дүрсэлсэн зургийн санаагаа олсон аж.
Амгалан амгалан амгалан
Энэ ертөнцийин түмэн амгалан
Түүний дотроос нэгэн амгалан
Эхийн сэтгэл чухам амгалан
(Их
зохиолч Д.Нацагдоржийн Жаргалан шүлгийн хувилбар)
Нарны алтан цацраг тосон гэрэл гэгээ өөд тэмүүлж яваа балчирхан
хүүхэд, үгүй ээ, хувинтай ус барин үрийнхээ өмнөөс нар шиг мишээн дөхөн ирж яваа
ижийгээ тосон булбарайхан биетэй балчирхан үр нь гараа алдлан баацагнан гүйж
яваа энэ гайхамшигт зургийг ахин ахин ажих бүрийд дор бүхнээ тайлаагүй ойлгоогүй
нууцлаг ертөнц тодрох билээ.
Хорвоог яаж зурахаараа ингэж хар цагаан хоёрхон өнгөнд багтааж
чаддаг байнаа.
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай хэмээн нэрт зохиолч
Мишигийн Цэдэндорж Морин хуур шүлэгтээ тодоор дүрсэлсэн шиг эх үрийн амин
хүйн холбоог, гэрэлтэн гийх нарны туяагаар зүйрлүүлэн хорвоогийн хамаг дүр
зургийг хар цагаан өнгөөр сүлэн зураглаж чаджээ. Хамаг бүхний сэтгэлд хоногшсон
энэ бүтээлийг гагцхүү хар бага наснаасаа эхийнхээ ачийг үнэрлэн өссөн идэрхэн
монгол зураач бүтээх ийм хувьтай байжээ.
Алтан нарны цацраг юутай хүчтэй билээ. Энэ дэлхийн түнэр
харанхуйг үргээж амьтай бүхэнд амьдрал бэлэглэх. Алтан нарны энэхүү долгиолон
цацрах цаглашгуй их гэрэл гэгээ шиг эх хүний сэтгэлийн ариун хайр юутай
зүйрлэшгүй билээ. Сүүдэр нь жижигрэн жижигрэх хайртай ээжийгээ тосон гүйх жаахан
охин маань ижий шигээ том болж, зураг амилж 46 намрыг бууралтан үджээ.
Эрвийсэн сормуустай, бумбайсан хацартай, сарвайсан бамбагар
хөөхөн гартай, сэвлэг ариухан сөөсгөр үстэй, тонтгорхон биетэй баацайсан хөлтэй,
балчирхан хүүхдийн булбарайхан жаахан цослог төрхийг харсан хэний ч хайр өөрийн
эрхгүй төрөх билээ. Ёстой л хүүхэд насандаа эргэн очих шиг, хорвоогийн хамгийн
аз жаргалтай мөчүүд эргэн ирэх шиг,ижийгээ тосоод гүйх шиг санагдах юм.
Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд гэх ардын мэргэн сургаал
үгийн утгыг ч бас энэ зураг сануулах мэт санагдах. Балчирхан охины харц наран
өөд тэмүүлсэн байхад эхийин харц үрээ ширтэх аж. Ээжийгээсээ томоо харагдах
өхөөрдөм төрх, булбарайхан жаахан гар нь нарны цацраг мэт сарвайж, энэ
хорвоогийн хамгийн их ачтан ээжийгээ тосон тэврэх шиг. Үрийнхээ төлөө
хөдөлмөрлөн амьдралын их ачааг тээж яваа цагаан сэтгэл, цагаан сүү хоёроор баян
эх хүнийг, хорвоогийн хар цагаан өнгийг тэнцүүлэн амьдралын шим тэжээл рашаан ус
мэлтэлзсэн хос хувин барьсанаар дүрслэн үзүүлсэн мэт. Эх хүний уран гоолиг
биеийг нарны сүүдэр дор хэрхэн дүрслэхээ зураач бас мартсангүй.. Юутай ч яруухан
зураг билээ...
ЭЭЖЭЭ зургийг санах бүрийд, зургийн нэрнээс ч хүртэл эх хүний
цаглашгүй хайр үнэртэх юм даа.
Тиймээ. Ээжээ Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ. Үртэйгэээ Үүрд хамтдаан
байгаач ЭЭЖЭЭ.
Аялгуу дотно бүүвэйн дуу шигээ Үүрд хамт байгаа ч ЭЭЖЭЭ
Алтан нарны мөнхийн гэгээ шиг Үүрд хамт байгаа ч ЭЭЖЭЭ
Айлгамч үрээ аргадах шигээ Үүрд хамт байгаа ч ЭЭЖЭЭ
Ангаахай үрээ хайрласан шигээ Үүрд хамт байгаа ч ЭЭЖЭЭ
Эгэл сайхан энэ л хэвээрээ Үүрд хамт байгаач ЭЭЖЭЭ
Эрх танхил энэ л хэвээрээ Үр нь хамтдаан байя ЭЭЖЭЭ
Үүрд хамт байгаач, Ээж ээ
Үг. Д.Шагдарсүрэн (СБ аймаг)
Ая. Хөгжмийн зохиолч, УГЖ Ц.Доржцэрэн (СБ аймаг)
Дуучин . УГЖ Д.Хоролсүрэн
Энд дарна уу Дууг сонсох
Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай Би
Арвин дэлхий шиг ачлалт Ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа
Өнгийн цэцгийг тансагхан гэвэл
Өргөн дэлхийг мартахын аргагүй
Өөрийн чинь дүрийг Нар шиг гэвэл Ээжээ
Үлэмжийн гэрэл нь таных байж таарнаа
Дээдийн жаргалыг таньдаа амлаагүй ч
Дэлгэр зун шиг насаараа ивгээе ээ
Тэнгэр шиг ачлал таных шүү, Ээж ээ
Дэлхий шиг хүндлэл минийх шүү, Ээж ээ
Учрах зүүдний сайхан дагинаас
Үзэх нүднээ өдрийн солонго
Үр чинь таныгаа хайрлая, Ээжээ
Үндэс мөчир шиг Үүрд хамт байгаач, Ээж ээ
Зохиомжлон бичсэн Ц.Батмөнх
daanjuur@yahoo.com

Хүн бүхэнд сонсох дуртай дуу хөгжим,
үзэж харах дуртай уран зураг гэж
байдаг байх. Би л хувьдаа ардын
зураач, төрийн соёрхолт Д.Амгалан
гуайн зурсан зургуудыг ахин дахин
үзэхдээ уйддаггүй. Дунд сургуульд
байхдаа Дүрслэх урлагийн музейн
танхимд өлгөөстэй Мөрөөдөл зургийг
нь үзэх гэж мөн ч олон очсон доо.
Хүүхэд насны дэврүүн хүсэл, гэнэн
томоогүй балчирхан оюун санаанд минь
нийцсэн энэ зургаас чухам ямархан
эрч хүч олж авдаг байснаа сайн
мэдэхгүй юм. Юутай ч гэсэн энэ
зургийг үзээд гарахад нэг хэсэгтээ
сэтгэл санаа өөдрөг, хийж бүтээхийн
урам зоригоор дүүрэн явдаг байлаа.
Д.Амгалан гуайн нэгэн бүтээлийн
хуулбар ширээн дээр минь байнга
байдаг юм. Уг зургийн нэр нь Ээж ээ,
сайн байна уу. Уяхан Замбуутивийн
наран дор чандмань эрдэнэ-рашаан ус
зөөгөөд ирж яваа ижийгээ тосон
мэндчилэх хүүгийн сэтгэлийн баяр
хөөр, догдлолыг илүү дутуугүй, тов
тод үзүүлсэн уг бүтээлийг мэдэхгүй
монгол хүн гэж бараг үгүй болов уу.
Гучаад жилийн турш хот, хөдөөгийн
олон олон байшин барилгын нүүр,
сургууль, цэцэрлэгийн анги танхимыг
чимэглэж, сонин сэтгүүлийн
хуудаснаас салахгүй явж ирсэн энэ
зурагт хүмүүсийн сэтгэлийг соронздон
татах нууц увдис оршжээ гэж боддог.
Дуртмал сайхан наран, наран болсон
ижий, хорвоогийн хоёр нараа золгон
дэрвэх хүүгийн зургийг үзсэн
гадаадын хүмүүс монголчууд яагаад
Үүрд хамт байгаач ээж ээ хэмээн
уйлж дуулдагийн учрыг ухаардаг буй
заа. Манай сонин монголын зураач
урчуудын шилдэг бүтээлээс нийтлэж,
зураг төрсөн түүх-ийг уншигч
олондоо танилцуулах зорилго тавьсан
юм. ТН-ийн галерей-н анхны зочноор
хайртай зургийнхаа эзэн, хүндлэж
явдаг зураачаа урилаа. Монгол улсын
ардын зураач, төрийн соёрхолт
Дагдангийн Амгалан Ээж ээ, сайн
байна уу зургаа хэрхэн бүтээснээ
ийнхүү ярьж байна.
-Би
тавиад оны сүүл жараад оны эхээр
Суриковын нэрэмжит уран зургийн дээд
сургуульд сурч байлаа. Ядуу оюутанд
мөнгө төгрөг гэж юу байх вэ дээ. Зун,
өвлийн амралтаараа нутагтаа ирээд
Урчуудын эвлэлийн хороотой гэрээ
байгуулж, жаал зураг зурна.
Түүнийхээ мөнгөөр ард үлдсэн эхнэр
хүүхдэдээ нэмэр болдогсон.
Эхнэртэйгээ 1956 онд танилцаж, 1958
онд гэрлэсэн. Анхны хүүхэд маань
1959 онд төрж, аав болохын жаргалыг
эдэлж явлаа.
Чиний
сонирхоод байгаа энэ зургийг оюутан
байхдаа 1962 онд зурсан юм. Баян
талын өглөө, Бадралт соёлын минь
өглөө, Атар талын өглөө, Аварга
үйлдвэрийн өглөө, Улаанбаатарын
өглөө, Уламжлалт ирээдүйн өглөө
зэрэг зургаан цуврал бүхий Өлгий
нутгийн минь өглөө гэдгийн нэг
хэсэг л дээ. Энэ цуврал зургийнхаа
төгсгөлийн хэсэг болох Уламжлалт
ирээдүйн өглөө гэсэн сэдвээр Ээж
ээ, сайн байна уу гэж зурсан юм.
Би өвлийн амралтаар ирээд байсан үе.
Эхнэр бид хоёр хүүхдүүдийн хамт
айлын нэг өрөөнд амьдарч байлаа. Нэг
өглөө дунд охин Жавхлан маань
нойрмог нүдэлчихсэн ээж ээ гэсээр
галын өрөөнд орж ирсэн. Тэр үед охин
маань дөнгөж хоёр ойтой байсан үе.
Ээжийгээ алга болохоор уйлагнан
үгүйлж, олж хараад баярлан хөөрөх
охины минь тэр хонгорхон зан энэ
зургийн санааг анх надад төрүүлсэн
юм. Зургаа хоёр өнгөөр зураад
шөнөжингөө галын өрөөндөө сууж нухаж
хийсэн. Хулдаасан барын аргаар
бүтээсэн юм шүү дээ. Суриковын
дээдэд шилжихээсээ өмнө Москвагийн
Хэвлэлийн дээд сургуулийн зургийн
ангид сурч байхдаа зураасан зураг,
мод, чулуу болон хулдаасан барын
аргаар хийж сурсан. Тэгээд л шинэ
төрлөөр бүтээе гэж оролдсон минь тэр.
С.Нацагдорж бид хоёр нэг хэсэг
зураасан зураг, хулдаасан барын
төрлөөр оролдож байлаа.
С.Нацагдоржийн Адуун сүрэг,
Лимбэчин гээд хэдэн сайхан бүтээл
бий дээ. Чи мэднэ биз дээ?
Өлгий нутгийн минь өглөө цувралын
бүх зурагт нар бий. Чи сайн ажаарай!
Ээж ээ, сайн байна уу зурагт ч бас
нар бий. Ертөнцийн наран мандаж
байна, ээж минь ч бас Наран юм гэсэн
санааг тусгая гэж бодсон. Якутын
урлаг судлаач Потапов гэдэг хүн
жараад оны дундуур манай оронд ирсэн.
Бид хоёр хуучны танилууд болохоор би
гэртээ урьсан. Өнөөх цуврал зургаа
үзүүллээ. Тэгсэн өнөөх маань дуу
алдан, классик гэж байна. Би
зовоод сери зургийн нэг шүү дээ л
гэж хэлсэн. Яахав, муугүй бүтээл
болсон байх аа. Олон удаагийн
үзэсгэлэнд тавигдаж байсан.
Иностранная литература, Огонек
зэрэг гадаадын хэвлэлд нийтлэгдсэн.
Монголдоо бол хэвлэл сонинд олон
гарсан даа хэмээв.
Д.Амгалан гуай 1993 онд жаран
насныхаа ойгоор уран бүтээлийн
тайлан-үзэсгэлэн гаргахдаа энэ
зургаараа анонс хийсэн байсныг
санаж байна. Анхны эх нь олдохгүй
болохоор дахиж хийсэн эхээ
үзэсгэлэнгийн хойморт залсан байж
билээ. Харин тэрхүү эх зургаа Монгол
улсын Ерөнхийлөгч П.Очирбатын гэргий
Ш.Цэвэлмаад дурсгал болгон
бэлэглэсэн тухай сонин хэвлэлд гарч
байсан.
Миний багад манай 120 мянгатын нэгэн
байшингийн ханыг энэ зургаар
чимэглэж байсансан. Мөн ч олон жил
болсон доо. Өсөж томроод ажил
хөдөлмөрийн зам хөөхөд минь энэ
зураг байж л байсан. Орой ажил
тараад ирэхэд автобусны буудлын урд
талын байшингийн ханан дээрх зураг,
түүний цаана таширлах шингэж буй
наран хичнээн үзэсгэлэнтэй сайхан
харагддаг байсан гээ. Энэ зураг уг
байшинг чимэглэж байх үед тэр
байрнаас хүүхдийн эндэгдэл гараагүй
хэмээн оршин суугчид нь ярьдагсан.
Үнэн бол билэг дэмбэрэлтэй сайхан л
хэрэг. Сүүлд нэг л өдөр гэнэт уг
зургийг хусаж арилгаад оронд нь
социализмын өрнүүн бүтээн
байгуулалт-ын сэдэвтэй шигтгэмэл
хийсэнсэн.
Би одоо ч ажил тараад ирэхдээ
автобусны буудлын урдахь байшинг
хардаг. Тэгээд Энд нэг сайхан зураг
байж билээ гэж дотроо үгүйлээд
санаа алддаг юм. Гэвч нэгэн цагт
миний ижил бодолтой хүмүүсийн хүсэл
биелж, 120 мянгатын уг байрны хана
Д.Амгалан гуайн Ээж ээ, сайн байна
уу алдартай бүтээлээр дахин
чимэглэгдэж, эндхийн оршин суугчдаа
баярлуулах ч юм бил үү?
Жич: Хэд хоногийн
өмнө Metro блогт тавигдсан зургийг
үзээд энэхүү хуучин бичлэгээ санасан
хэрэг. Хуучин гар бичмэл, нооргоо
ухаж байж оллоо. Олон жилийн өмнө
Засгийн газрын мэдээ сонины дагуул
Түмний нэг /1996 оны 5 сар №11/
сонинд хэвлүүлж байсан бичлэгээ үг,
үсгийн засвар хийлгүй блогтоо
оруулаа. Арваад жилийн өмнөх миний
бичлэгийн арга барил, хэв маяг
хадгалагдан үлдсэн тул өөрчилж засъя
гэж бодсонгүй ээ.
Орчлонгийн бүх ээжүүд хамгийн
сайхан бүсгүйчүүл, Хүмүүст гэгээн
сайхан бүхнийг өгөхөд илүүдэх юу
байхав хэмээн бодож явдаг блог анд
Галаадаа баярлалаа.
Тєрийн
шагналт, ардын зураач Д.Амгалан гуайг Ардын
цолтнууд булангийнхаа зочноор урилаа.
Би ч нvvдлийн шувуу шиг болчихоод байна.
Намар нь хvvхдvvд рvvгээ явчихаад хавар нь хvрээд
ирдэг. Хєгшин бид хоёр євлийн хvйтнийг Америкт
єнгєрєєчихєєд хавар нь ирдэг юм. Америк
чєлєєтэй сайхан тайван орон. Гэхдээ л нутгаа
жигтэйхэн их саначихсан байдаг юм гэж хvvрнэж
суух ардын зураач маань намайг урландаа урьсан
юм. Гэхдээ би гурван цагаас сумогоо vздэг юм.
Ирэхгvй бол явчихна шvv гэсэн болзолтойгоор.
Д.Амгалан гуай тун удахгvй нvvдлийн шувуу шиг
Америк нисэхээр бэлтгэж сууна. Хvvхдvvд нь тэнд
vзэсгэлэнг нь гаргахаар зэхэж байгаа аж. Тиймээс
эндээс авч явах зvйлээ цэгцлэж, янзлах гээд
ажил мундахгvй. Хэдэн жилийн ємнє тvvний
vзэсгэлэн мєн л тэнд дэлгэгдэж, талын монгол
зураачийн бvтээл америкчуудын нvдийг хужирлаж
байв.
Уран бvтээл, ажил хєдєлмєрийн
хувьд ардын зураач маань тvvртэж vvртээд
явсангvй. Харин бага насны амьдрал нь хал vзэж
халуун чулуу долоосон жилvvд байв. Тэр
Дарьгангын унаган хvv. Тэртээ 1933 онд
Дарьгангын сайртай чулуун дээр унаж, єєрийн
ирснээ нялх хонгор дуугаараа зарласан юм.
Тvvний ээж их ухаантай хvн байжээ. Учир нь
Амгалан гуайг зургаан настай байхад аав нь
хорвоогийн мєнх бусыг vзvvлжээ. Хvvгээ долоон
нас хvрэв vv, vгvй юу Аавын чинь оронд эрдэм
ном л аав чинь болно гээд сургуульд оруулсан
гэдэг. Тэр vед хvмvvс хvvхдээ сургуульд єгєх
дургvй, боломж гарвал мал дээр аваад vлдэх
сонирхолтой байжээ. Харин холын бодолтой
ээжийнхээ vгээр хvv эрдэм номын мєр хєєсєн нь
буруудсангvй. Багадаа шартай, хортой хvv байж.
Хичээлээ бичиж гvйцэхгvй болохоор уйлчихдаг,
дажгvй сайн сурлагатай тийм л жаал явжээ.
Ардын зураачийн бага нас
дэлхийн II дайны хvнд хэцvv жилvvдэд єнгєрчээ.
Дайн гарснаар юм ховордож, гурилын бараа
харахаа болив. Дан махаар л єл залгана. Ядаж
байхад 1944 оны євєл Монгол даяар аймшигт зудад
нэрвэгдсэн юм. Бичин жилийн зуд хэмээн одоо ч
хєгшид тэр цастай хvйтэн євлийг дурсдаг билээ.
Євєлжингєє махаа идсэн тэд хавар эртээ идэх
юмгvй боллоо. Цас ханзрангуут ганц тэмээндээ
тэрэг хєллєн хєдєєгvvр явж зудад vхсэн малын
арай дєнгvvрээс нь хаа гуя авчирч єл залгаж
явсан хvнд vеvд тvvний амьдралд бий. Амгалан
хvvг 13 настай байхад том хоёр ах нь хот орон
газар ажил хийхээр яваад єгчээ. Айлын эр хvний
vvрэг тvvний балчир нуруун дээр ирсэн хэрэг.
Эмээл хазаараа бэлдэнэ, сураа элдэнэ, євлийн
идэш 20-иод хонь хийнэ. Тэр vед Хонгор сумыг
татан буулгахад тэднийх Халзан суманд иржээ.
Мал тогтохгvй, єсч тєрсєн нутгаадаа гvйнэ.
Малынхаа хойноос малгайн чинээ дvvгээ дагуулаад
хонон єнжин эрэлд явна.
Одоо Д.Амгалан гуай
хvvхдvvддээ Єсєхийн жаргал жаргал биш шvv.
Хvvхдvvдээрээ ажил хийлгэж сурга гэж захидаг.
Хариуд нь Аав таны багынх шиг тийм vе гэж хаа
байхав гээд дургvйцэх шинжтэй шvv гэж инээж
сууна.
Багаасаа зураг зурах дуртай дvvгээ зургийн
сургуульд оруулахаар ах нь хотоос дууджээ. Энэ
нь 1947 он. Зун наймдугаар сард хотод ирээд
таньдаг айлдаа суужээ. Нэг удаа айлынхан бvгд
юманд явж, Амгалан хvv ганцаараа vлдэж. Тэр
айлын чийдэн унтраалгагvй учраас эргvvлж
унтраадаг байжээ. Айлынхан явангуут єнєєх
чийдэн яаж асаад байгааг сонирхож эргvvлээд
байтал бvр сугараад гараад ирж. Цаана нь
харагдах гялтгар тємрийг хуруугаараа дараад
тогонд цохиулж сандарч явсан зэрэг хєгтэй
явдлууд хотод ирсний дараа зєндєє л тохиолддог
байж.
Харин Дvрслэх урлагийн
сургуульд гялалзтал сурч явжээ. Ангийнхан нь 240
тєгрєгийг стипент авдаг байхад онц сурлагатан
Д.Амгалан 270-ыг авна.
Ямар сайндаа хvvхдvvд тvvнийг нэрээр нь
дуудахынхаа оронд 270-аа гэж дууддаг байхав.
Сургуулиа тєгсєєд зургаан жил Зураг урлалын
газрын зураачаар ажиллажээ. Гадаа гудамжинд
тавих том том удирдагчдын зураг болон байшин
барилгын чимэглэл зурна. Одоогийнхтой адил
хэвлэл энэ тэр байсан биш, ямбуун дээр vрж
зурдаг байсны гор одоо илэрч байгаа аж. Учир нь
ардын зураачийн маань гар сvvлийн vед євддєг
болоод байгааг мэргэжлийн євчин гэж оношложээ.
1956 онд, Д.Амгалан зураач
гудамжинд алхаж яваад Соёлын яамны орлогч сайд
Л.Ванган гуайтай таарчээ. Чи хє, сургуульд явна
гэдэг билvv гэхэд нь тийм ээ гэв. Суриковын уран
зургийн сургуульд орон тоо байхгvй, хэвлэлийн
сургуульд номын редакторын ангид явбал яв
гэхэд нь уухайн тас зєвшєєрчээ. Одоо урлагийн
гавьяат зvтгэлтэн зураач О.Мягмар ч бас хойшоо
сургуульд явж болсон байв. Тэд хамт ажлынхаа
хятад мужаанаар хоёр том модон авдар
хийлгэснээ вагонд арай гэж чихэж оруулаад
Москваг зорин гарч єгчээ. Аз болж тvvнийг
нэгдvгээр курст сурч байхад нь Ю.Цэдэнбал
оюутнуудтай ганцаарчилж уулзах юм гэнэ гэсэн
сураг дуулаад зурсан зургуудынхаа хэдэн фотог
халаасандаа хийгээд очиж.
Уулзаад уран зургийн ангид
орох хvсэлтэй байгаа тухайгаа хэлэхэд Чиний
зургийг vзэж байсан юм байна гээд зєвшєєрсєн
байна.
Сургуулиа тєгсч ирээд ихэнх хугацаанд нь багшилж
байжээ. 1971 онд Дvрслэх урлагийн дунд сургууль
байгуулагдахад 10 гаруй жил захирлаар нь
ажиллаж, дараа нь Урчуудын хорооны орлогч дарга
боллоо. Тэр vед одоогийн 100 айлын урд талын
зураач нарын урланг байгуулсан нь єдгєє ч
зураач нарын ажлын байр хэвээрээ байсаар байна.
Д.Амгалан гуай ч тэнд нэг жижигхэн єрєєнд нь
шавьтайгаа суудаг юм. АИХ-ын депутатаар хоёр
ч удаа сонгогдож явсан зураач маань єдгєє
монголд дvрслэх урлалын чиглэлээрх ганц
профессор нь юм билээ.
Наран зvгээс хувинтай ус
бариад ирж байгаа ээжийнхээ ємнєєс гараа алдлан
гvйж яваа хvvгийн зургийг хvмvvс их сайн мэддэг.
Энэ бол Манай эх орны єглєє цуврал зургийнх
нь нэг. Энэ цувралаараа Д.Амгалан гуай 1969
онд тєрийн шагнал хvртсэн юм.
Хосуудын гэрлэлтийн баталгаа, залуу халуун насны
дурсамж болон vлддэг Хуримын ордны хамаг
чимэглэлийг удирдаж хийсэн хvн нь Д.Амгалан
зураач. Хананд байдаг тэрхvv эмблемийг Латвид
хийсэн бєгєєд тэнд нь шилний мастерууд цутгасан
гэсэн. vvний дараа Хуримын ордны оройн
чимэглэлийг хийх даалгавар авчээ. Ганжир
хийгээд очтол болохгvй гээд гологдож.
Бодож бодож байгаад цом
хэлбэртэй орой чимэг хийжээ. Энд бvртгvvлж
байгаа хос таван гал тахиж, таван сайн
хvvхэдтэй болохыг бэлгэдсэн юм гэсэн тайлбар
их таалагдсан гэнэ лээ. Мєн тус ордны хvvхэд
бvртгэх газрын эмблем хийх ёстой байж.
Дарьгангад дєнгєж тєрсєн хvvхдийн єлгийд
жижиг сvх, хонх, нум сум зvvдэг байсныг бодож
байгаад эмблемийг тэдгээрээр хийжээ. Мэдээж,
тайлбарлах хэрэгтэй болоход, шинэ тєрсєн
хvvхэд сvх барих чадалтай, нум сум мэт цэцэн
мэргэн, хонх шиг сэргэлэн, сэтгэл сайтай
байгаасай гэсэн бэлгэдэл хэмээж.
Хуримын ордны чимэглэлийг
хийж байх vед тvvнийг гавьяатад тодорхойлжээ.
Тодорхойлолтыг харсан Бал дарга Энэ Амгалан
чинь одоо болтол гавьяат аваагvй юм уу. Шууд
ардынх болгочих гэснээр гавьяатыг алгассан
тvvхтэй.
Алгассан гэснээс Капитализмыг алгасагч гээд
тvvний алдартай зураг байдаг даа. Зургийн
жинхэнэ нэр нь Их vсрэлт гэнэ лээ шvv. Нэгэн
цагт байшин барилгын хана гээд газар сайгvй
шахам байсан энэ зургийг бvгдийг нь буулгаж,
нураасан тvvхтэй. Тvvгээр ч барахгvй хvний оюун
сэтгэхvйг буруу тийш нь чангаасан гэж
шvvмжлvvлж явжээ. Одоо тэр зураг Iv
цахилгаан станцын оройд шахуу нэг vлдсэн гэнэ.
Шигтгэж хийсэн, тэгээд ч єндєр болохоор тийм
амар буулгачихаагvй бололтой.
Д.Амгалан зураачийн бvтээлд
тvvний ээж болон гэргий нь нэг биш удаа гардаг.
Соёлын хувьсгал гээд алдартай зурганд бичиг
vсэг сурч байгаа хvмvvсийн дунд тvvний ээж нь
сууж байгаа. Жаахан шаргын нутаг-т дуучин
бvсгvй нь тvvний эхнэр байх жишээтэй. Би чинь
эмэгтэй хvн зурвал зовоод авгайгаа л зурдаг
хvн дээ хэмээн ярих зураач маань гарын таван
хуруу шиг таван сайхан хvvхэдтэй. Тэднийх нь
дєрєв нь єдгєє Америкт ажиллаж амьдарч байгаа
аж. Нэг охин нь Техасын их сургуулийн мэдээлэл,
сурталчилгааны менежер хийдэг гэсэн.
Хvvхдvvдийнхээ нэрийг єєрийнхтэйгєє адил
тєстэй байхаар их бодож єгчээ. Том хvv нь
Баясгалан, удаахь охин нь Жаргалан бол дараа
тєрсєн хоёр охиндоо Жавхлан, Хулан гэсэн нэр
хайрлажээ. Бага хvvдээ Замилан гэдэг сайхан нэр
олж єгчээ.
Амгалан гуайг Америк явсан
хойгуур урланг нь шавь нь харж vлддэг гэнэ. Шавь
нь багшийнхаа бvх зургийг тоолж vзээд 1000 гаруй
ширхэг байна шvv гэж хэлснээр нь зургийнхаа
тоог нь багцаалж суугаа аж.
Эх
vvсвэр:
Єдрийн сонин |
|
|
|
|
|