Д.Нацагдорж. Great Poet

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

ZOHIOL BUTEELEES

Als gazar suraar odogch
Ulaanbaataraas Berlin hurtel

 

 MELODY

  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Library of Congress

  Harvard Libraries
  Yale University Library
  Encyclopdia Britannica
  ScienceWorld

CONTACT

  mongolbluespot@yahoo.com

 

     
   

 

 
Dashdorj Natsagdorj (1906-1937) Great Poet
 
 
 
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж 1906 онд одоогийн Багануур орчим Гүн Галуутай (заримдаа Мэлзэй) гэдэг газар төрсөн. 11 настайдаа эхлэн 1917-1921 онд мөн  Цэргийн яамны бичээч,
16 настайдаа намийн төв хорооны гишүүн болж, цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.

1924 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.
1937 оны наадмын өдөр, 7 сарын 13 ний өдөр Бөмбөгөр ногоон хэмээн алдаршсан Төв театрын банзан хашаа босоогоороо  амьсгал хураасан.
 

 

Нацагдоржийн дээд удам Чингис хааны шууд удам төрөл тайж хүмүүс ажээ. Эцэг Ц.Дашдорж 1911 оноос Цэргийн яаманд бичээч байсан ба 1927 онд насан өөд болсон. Эх нь Цоомой хиагийн бага охин Пагма ард гаралтай. 1913 онд түүнийг 7 настайд орчлонгийн мөнх бусийг үзүүлсэн.
8 настайдаа 1914 онд эцэг Дашдоржийг даган Алтангэрэл (хамт Дугуй бичээчид шавь орон ном заалгажээ) гэгч бичиг номтой хүнд шавь орж монгол бичиг сурсан.

1925 онд Оросийн Ленинградын цэргийн сургуульд сурч 1926 онд төгсөж ирэхдээ 20 настай байлаа.
1926 оны 9 сарын 11-нд Нацагдорж, (1923 онд суусан) гэргий Пагмадулам нарын 6 хүнийг Герман улсад явуулах Ардыг гэгээрүүлэх яамний сайд Эрдэнэбатхан тушаал гаргажээ.
1926 онд Берлинд гадаадын иргэнд зориулсан герман хэл бичгийн сургуульд, 1927 онд Лайпциг хотноо шилжин нэрт хятадч эрдэмтэн Э.Хэнишийн туслахаар сайн дураар сурч байв.
1929 оний хавар Германаас гэргий Пагмадуламийн хамт дуудагдан ирж, үндэсний үзэлтэн хэмээн адлуулж байжээ.

1930 онд гэр бүл салсан, 1935 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн түүхийн тасгийн эрхлэгчээр томилогдон 1936 онд дуун ухааны (хэл бичгийн) тасгийн эрхлэгчийг хавсран хийж байлаа.
1931 онд Нино Чистяковатай танилцан ханилан сууж охинтой болсон ч тэднийг Орос руу салган явуулжээ.
Пагмадулам Амгаланбаатар хотын мужаан Дамдины охин ба нэгэн язгууртны маанаг хүүд богтлогдон очиж байжээ. Гэрээр Монгол бичиг хятад хэл үзсэн, манжаар ч ном уншдаг байв. Германд хүн эмнэлгийн сургуульд суралцаж эхлээд буцсан. 
Читякова Ленинградад төрсөн, О.Намнандоржийн эхнэр болон монголд ирсэн ба салсан байхдаа танилцан охинтой болсон нь Ананда Шри, 1934 оны 3 сарын 22-нд төрсөн.

Их зохиолч Д.Нацагдорж 1932,1936 баригдаж байв. Нас барахынхаа өмнө хуучин өндөр хоршоо буюу Ард кино театр руу харсан Спартак хоёр давхар буудлын 2 давхарын жижиг өрөөнд амьдарч байлаа.
1937 оны наадмын өдөр, 7 сарын 13 ний өдөр Бөмбөгөр ногоон хэмээн алдаршсан Төв театрын банзан хашаа түшээд дайчин жонон маань босоогоороо  амьсгал хураасан байжээ. Урьд манлай ван Дамдинсүрэн Бат гүний шоронд хятадийн эсрэг босоогоороо өөд болсон гэдэг.
Ийнхүү Монголийн шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч, билгүүн их найрагч маань асар их шахалт хавчилт, дарамтын дор хорвоог элээжээ.

Монголийн түүхийн талаар 1936 онд Шинэ толь сэтгүүлийн 3.4 д Монгол улсын бүх түүхийг сэтгүүлийн 22 нүүрэнд багтаан бичжээ.
1. Судар бичигт тэмдэглэгдсэн эртний цаг 2. Хүннү улсын үе 3. Сянби улсын үе. 4. Тоба их Ям Бэй улсын үе. 5. Түрэг улсын үе 6. УЙгар улсын үе 7. Кидан улсын үе .8.Алтан улсын үе  9. Чингис хааны үе 10. Хубилай хааны үе 11. Ян улсын үе 12. Мин улсын үе 13. Дайчин улсын үе 14. Монголын шинэ улс мандсан үе хэмээх хэсгүүдтэй. Үүндээ Чингис хааны өмнө 3858 жилээс эхлэн монголчуудын тухай тэмдэглэснийг дурдаж Чингисийн 755 онд (Монгол улсын 26) онд бичив гэсэн нь одоогийн түүхийн дагаж мөрдөн буй хуваарьтай адил байна

2. Бас нэгэн гайхамшигтай бүтээл ни дундад улсын 5000 жилийн үмнээс эдүгээ хүртэл хэрхэн ямар боловсрол соёл гарсан зэргийн түүхийг зураг болгон зохиож, монголын түүхийг хавсарган зурагт атлас бүтээжээ.
3. 1930 онд герман Монгол хэлний 10000 үгтэй толь зохиожээ
4. 1923 онд ард түмний дунд алдаршсан Цэнхэрлэн харагдах дуугаа бас зохиосон.
5. 1934 насан өөд болохоос 3 жилийн үмнэ Миний нутаг шүлэг монголын уран зохиолын алтан сондор болон гялалзаж байв
6. Араас залган Ц.Дамдинсүрэнгийн Монгол нутаг, Д.Сэнгээгийн Эх Орон, М.Цэдэндоржийн Миний нутаг, Ч.Чимэдийн Би Монгол хүн гарч улам оюун санааны шинэлэг урсгалд оруулжээ.
7. 4 улирал шүлгээ бичихдээ цаасаа 4 хуваан бүгдийг базан оруулсан байлаа.
8. Атар хээр талын амьдралын гүн хар ухаан багаас олсон нь илт байлаа

9. Алс газар сураар явагч шүлэгтээ Хээрийн галуу нисэн үл хурэх газраас Хүний хүү тэгж эрдэнэ өвөрлөн ирнэ хэмээн бичсэн нь лав 100 жилийн настай.
10. Холхи газраас гялалзан харагдах өнгөт одоо хэмээн уянгалж
11. Энэхүү Хүннүгийн улс хоёр мянган жилийн тэртээ
12. Өмнө Нанхиадийг сүрдүүлж урт хэрмийг цогцлуулсан,
13. Ромын улсыг хүрч Еуроп дахиныг сандруулсан
14. Өөрийн дурсгалт зүйлээ МОНГОЛ орондоо үлдээсэн хэмээн урлажээ.

Бичлэгийн хэлбэрийг харвал нэгэн үгэнд бүх утгыг багтаан оруулж сэтгэлийн хөөрлөөр бус асар их юм уншсан цэцэн цэлмэг ухаанаар бичжээ. Үргэлжилсэн үгийн зохиол нь бас л яруу найраг нэвт шингэсэн Шувуун саарал морь нь нүүдэлчний яруу тунгалаг амьдралын дүр төрхийг гайхамшигтай харуулсан. Амазонка, Шувуун шаарал, Адууны манаанд, Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе, Уул усны охин, Хаврын сайхан өдэр, Хуучин хүү, Харанхуй хад, Үзэгдээгүй юм. Ламбугайн нулимс, Цагаан сар ба хар нулимс,
15. Учиртай гурван хэмээх дуурь эзэнтэйгээ хамт мөнхөрсөн.

 

Их зохиолчийн ээдрээт хувь заяа

УЛСТЄРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ЄДЄРТ
Дашдоржийн Нацагдоржийн туулж єнгєрvvлсэн амьдрал, хувь заяа хэрхэн яаж тєгссєн нь эдvгээ бидэнд эргэлзээтэй хэвээр л


Тэрбээр 1906 онд Тєв аймгийн Тогос уул сумын нутагт дєрвєн хамжлагатай тайж Дашдоржийн гэрт мэндэлжээ. Тэрээр бага балчир наснаас эцэг эхийн гар дээр єсєн хvмvvжиж байгаад, 1916 онд Нийслэл хvрээний дунд сургуульд суралцан эрдэм номын гараагаа эхэлсэн байдаг. Д.Нацагдорж тєрєлхийн ухаан хурц, сэргэлэн цовоо, нягт нямбай, номд авъастай нэгэн тул хоёр жилийн хугацаанд бичиг номд ихэд нэвтэрчээ. Энэ бол олноо єргєгдсєн Монгол улсын тусгаар тогтнол гурван улсын гэрээгээр цуцлагдан автономит улсын статустай болоод байсан тvvхэн эгзэгтэй цаг vе юм.
Тэрээр 1918 оноос 1920 оны эцэс хvртэл олноо єргєгдсєн Монгол улсын цэргийн яаманд бичээч, 1921 оны долдугаар сараас ардын засгийн цэргийн яаманд бичээч, Цэргийн яамны орлосон туслах тvшмэл, 1922 оноос Д.Сvхбаатарын гарын тvшмэл, Цэргийн яамны дэргэдэх МХЗЭ-ийн Жавхланг бадаруулагч vvрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1922 оны дєрєвдvгээр сарын 22-нд МАН-ын Тєв Хороонд шилжин зохион байгуулах хэлтсийн туслах тvшмэл, Намын Тєв Хорооны нарийн бичгийн даргын туслах, цэргийн зєвлєлийн нарийн бичгийн дарга, Тєв Хорооны орлогч гишvvн, нарийн бичгийн дарга, Намын II их хурлаар Тєв хорооны жинхэнэ гишvvн бєгєєд Тєв Хорооны тэргvvлэгч гишvvн, Дотоодыг хамгаалах газарт комиссар, Засгийн газрын нарийн бичгийн дарга, Намын III их хурлаар Тєв Хорооны тэргvvлэгч гишvvний орлогч зэрэг єндєр хариуцлагатай албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллах хугацаандаа 1925 онд Монголын пионерийн байгууллагыг vvсгэн байгуулж, МХЗЭ, МYЭ-ийг vvсгэн байгуулахад гар бие оролцож явсан байна. Д.Нацагдорж 1935 онд ШУХ-ийн тvvхийн тасгийн эрхлэгч, 1936 оноос тvvх ба дуун ухааны тасгийн эрхлэгчийг хавсран ажиллаж байсан ба монголын тvvх, хэл шинжлэлийн судлалыг vvсгэн хєгжvvлж, нам , тєр, шинжлэх ухааны нєр их ажлын хажуугаар 1922 онд жvжгийн анхны дугуйлан байгуулж, 1924 онд Монголын vгээгvй ардын хєвгvvн , Чингэс хааны тvvхээс гэдэг жvжиг бичиж судар бичгийн хvрээлэнгээс 50 лан мєнгєєр шагнагдаж байжээ
Мєн 1936 онд УБХ-ын Тэргvvлэгчид, Ардын Сайд нарын зєвлєлєєс vндэсний хувьсгал ба цэрэг байгуулагдсаны 15жилийн ойгоор улсад 15 жил онц гавъяа зvтгэлтэй ажилласан гэж алтан vсгийн vнэмлэх, зургийн аппаратаар тус тус шагнагдсан байна.
Д.Нацагдорж нь гол уран бvтээлээ 1930-аад оноос туурвиж 1937 онд нас барах хvртлээ яруу найраг, vргэлжилсэн vгийн зохиол, жvжгийн тєрлийн нийт 200-гаад бvтээл туурвисан байх ба гадаад хэлнээс олон зохиол бvтээл орчуулжээ. Тvvний зохиол бvтээл. хийж бvтээснийг энд дурьдаад баршгvй юм.
Д.Нацагдорж 1923 онд ЗХУ-д элчингийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ба 1925 онд ЗХУ-ын Ленинград хотод цэргийн улс тєрийн академид, эхнэр Пагмадулам нь Дорно дахины хэлний сургуульд тус тус суралцаж байжээ.
Удалгvй Д.Нацагдоржийг 1926 оны есдvгээр сарын 11нд эхнэр Пагмадулам нарын таван хvний хамт Германд явуулж суралцуулах шийдвэр гарч 1926 оны сvvлчээр Германд очиж Берлин хотын гадаадын иргэдэд герман хэл заадаг Ауслендерийн институтэд 1927 оны зургадугаар сар хvртэл суралцаад мєн онд Лейпциг хотын их сургуулийн Дорно дахины судлалын ангид Э.Хенишийн удирдлагаар хоёр жил зочин /сонсогч/ -оор суралцахын зэрэгцээ хєлсний багшаар герман хэл заалгаж байсан гэдэг. Гэтэл 1929 онд Д.Нацагдоржийг мєн сургуульд нь монголын хуучин тvvх, хэл судлах эрдэмтэн бэлтгэх ангид 4-5 жилийн хугацаагаар vргэлжлvvлэн сургах тухай Гэгээрлийн яамны санал германд байсан монгол сурагчдын захирал Ишдоржид очсон боловч удалгvй Д.Нацагдорж, Пагмадулам нарыг германаас татан ирvvлжээ.
Энэ тухайгаа тэрээр хожим мэдvvлэхдээ, Би Германаас сургуулиа тєгсєлгvй татагдан ирсэн явдлаа нэгд, Манай улс Герман хоёрын харилцаа муу, хоёрт, Манай улс мэргэжлийн ажилчин хэрэгтэй болж, гадаадад хvн сургах зардал тєсєв хэмнэх шаардлага гарсан, Гуравт, баруунтны vед бид Германд суралцахаар явсан зэргээс татагдан ирсэн болов уу гэж боддог. Биднийг уг сургуулийг тєгсгєєд авчирсан бол сайн байсан юм гэжээ.
Д.Нацагдорж германаас ирээд тємрийн заводад орчуулагч,
Залуучуудын vнэн сонинд утга зохиолын ажилтнаар тус тус ажиллаж байгаад 1931 оны нэгдvгээр сараас ШУХ-ийн тvvхийн тасагт сурагч оюутнаар томилогдон ажиллах болсон байна. Энэ тухай мэдvvлэгтээ, Намайг буцаж ирмэгц Тємрийн заводод орчуулагчаар єгсєн. Энэ ажил надад тохиромжгvй байсан учир II шалгалтын vед энэ байдлаа хэлсэнд ШУХ-ийн Ядамсvрэн сайд агсан Содном нар намайг татан авч Залуучуудын сонинд ажилтан болгосон. Энэ ажил над тохирсон боловч тєдий л сайн биш байсан. Дараа нь ШУХ-нд оюутны ажилд єгсєн нь миний хvсэл, мэргэжилд яг тохирсон, дуртай ажил байсан гэжээ.
Дээрхээс vзэхэд урьд НТХ-ны жинхэнэ гишvvн зэрэг єндєр албыг хашиж яваад гадаадад сургуульд явсан тvvнийг ийнхvv Германаас татан ирvvлсний дараагаар тємрийн заводын орчуулагчаар томилон албан тушаал эрс бууруулсан байна Тэрчлэн хэдийгээр Д.Нацагдорж 1922 оны найман сард Намын Тєв Хорооны дэргэдэх аравдугаар vvрт орлогч гишvvнээр элсэж байсан боловч 1930 онд Намын II цэвэрлэгээгээр тайж, баруунтны vед Дамбадорж, Жадамба нарын дэргэд дээгvvр албанд ажиллаж байсан, vндэсний vзэлтэй гэж намын гишvvнээс хєєгджээ. Тvvгээр ч vл барам, элдвийн хилс хэрэгт хардаж сэрдэх болсон байна.
Улмаар Д.Нацагдоржийг 1932 онд ул vндэслэлгvй хардлагаар улс тєрийн хилс хэрэгт баривчилсан юм. Энэ тухай дайчлан баривчлах ордер, урьдчилан хорих тогтоол, vзлэг нэгжлэг хийсэн тогтоол зэрэг нь хэрэгт байхгvй байна. Харин хэрэгт ДХГ-ын дэргэдэх Тусгай комиссын хуралд нууц улс тєрийн хэлтсээс хэлэлцvvлэх хэргийн товъёог.. гэсэн зvйлд Д.Нацагдоржийг 1932 оны тавдугаар сарын 17-нд Донровын Намдаг, Найрсаны Галун нарын хамт баривчилж ДХГ-ын гянданд хориж байгаа гэж тэмдэглэжээ. Баривчилсанаас хойш есєн удаа байцаасан ба мэдvvлгийг ярианы тэмдэглэл байдлаар бичиж гарын vсэг зуруулжээ. Тvvнийг цуурхлын хэрэгт холбогдуулан буруутгаж байцаасан ч тэрээр хэргийг хvлээгээгvй байна. Д.Нацагдорж мэдvvлэхдээ:Би энэ засгийн ажил хэрэгт сурсан бага зvйл ба биеэр зvтгэхээс єєр амьдрах замгvй гэж санаж явсан ба цаашдаа ч энэ санаа хэвээр, сая баригдаж хоригдох хvртлээ улсад ажиллаж байлаа. Намайг гадуурхаж байсангvй. Би улс тєрийг эсэргvvцсэн яриа, хурал хийгээгvй. Гадаадад оргож явах санаа ер байсангvй. Нєхдєєс ч хэлсэн ярьсан зvйлгvй. СССР ба Германд явж суралцах єргєдєл хоёр удаа бичсэн. гэжээ.
Мєн тэрээр Миний хийсэн хэрэг гэвэл 1921 оноос танил нєхєд бага Гомбожав, герман хэмээх Гомбожав, хамтралын Цэрэнжав, Лооройсамбуу, зураач орос Никулин, Наваан-Юндэн, Намдаг, Галун, буриад Ханд нартай удаа дараа архи ууж, заримтай нь хєзрєєр мєрийтэй тоглож 5-10 тєгрєгийн хонжоог єгч авалцдаг байснаас єєр хортой зvйл хийгээгvй ба яриагvй. Хэрэв ярьсан бол зохих газарт хэлнэ гэжээ.
Д.Нацагдорж хийсэн хэрэггvй болохоо батлан мэдvvлэхийн зэрэгцээ сургагч нарын талаарх єєрийн бодол, гадаадад харилцаатай байдаг найз нєхдийнхєє тухай: СССР-ээс уригдаж ирсэн сургагч нарыг зєвхєн амиа тэжээх гэж ирээгvй, ажиллаж амьдрах гэж ирсэн биз гэж боддог.Уригдаж ирсэн сургагч нар анх ирэхдээ уранхай муу хувцастай ирээд буцахдаа сайн сайхан хувцастай болоод явдаг шvv дээ. Эдний зарим нь тустай ажил хийдэг ч зарим нь хийсэн юмгvй цалин мєнгєний хойноос хєєцєлдєж байгаад явдаг ч бий, харин гадаадад харилцаатай хvмvvс гэвэл Лейпциг хотын дээд сургуулийн сургагч герман Барахутай 1929-1930 онд 3-4 удаа захидлаар харилцаж Чойжид дагинын тууж нэгийг явуулж Барахугаас герман хэлний тайлбар толь нэг, гадаад хэлний тайлбар толь зэргийг авсан хэмээн мэдvvлсэн байна.
1932 оны наймдугаар сарын 15-ны єдрийн мэдvvлэгтээ би єєрийн тvvхт байдлаа болон хийсэн хэрэггvй гэдгээ урьд мэдvvлсэн. Одоо гянданд бие тэсэхvйеэ бэрх болж буйн дээр би хувьсгалт засаг тєрдєє тустай ажил хийж явснаас єєр хортой санаа агуулж, хортой ажил хийж явсан зvйлгvй. Гэтэл одоо хилсээр баригдан гянданд хоригдож байгаа тул хэргийг даруй цагаатган єршєєлийг vзvvлнэ vv? гэж хvсчээ.
Гэтэл Д.Нацагдоржийг ДХГ-аас байцаан шалгаад, vерхдэг найз нєхєдтэйгээ архи ууж наргиж байх vедээ дайн болвол эд биднийг vл бvтэх этгээд гээд устгахыг бодно, Германаас сургууль тєгсгєлгvй татаж ирvvлсэн явдал бол юм сураад толгой дээр сууна гэж хордсоноос болсон хэрэг, хэрэв Дамбадорж Жадамбаа нар байсан бол ингэж муугаа vзэж юу боллоо гэж хvн болгонд адлагдахав, оросууд аймхай учир нутагтаа буцаж байна гэх зэргээр ярьсан гэсэн хэргээр ялын тєлєвлєгєєгvй зєвхєн тусгай комиссын хуралд хэлэлцvvлэх хэргийн товъёогт бичжээ.
ДХГ-ын дэргэдэх тусгай комиссын 1932 оны аравдугаар сарын 29-ний єдрийн хурлын /дугааргvй/ тогтоолоор дээрх хэргийн учир ШЦБ-ийн 49 дvгээр зvйлээр Д.Нацагдоржийг нэг жил тэнсэн харгалзах ял оноож суллах шийдвэр гаргасан байна.
Тэрээр идэр залуу 26 насандаа хилс хэргийн учир баригдан бvтэн таван сарын туршид нойр хоолгvй байцаагдан тамлагдавч залуу насны эрч хvч, тэсвэр тэвчээр, ухаанаараа тэр бvгдийг даван туулж хилс хэргийг хvлээлгvй амь мултарсан ч бие сэтгэлийн нєхєшгvй их зовлонг эдэлсэн юм.
Хожим 1989 оны дєрєвдvгээр сарын 14-ний єдрийн ДШЦК-ийн арвандєрєвдvгээр магадлалаар Д.Нацагдоржид холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгон цагаатгажээ.
Зvvнтний алдаатай бодлогын уршгаар тэрээр сурч мэдэх, хийж бvтээх хvслийг нь хязгаарлаж, vндэсний vзэлтэй хэмээн авъяас чадварыг нь боогдуулж, баруунтан гэж хардаж сэрдэн, улмаар намын гишvvнээс хєєж эхнэр /Нина Цистякова/, охин /Ананда Шира/ хоёрийг нь зєвлєлтєд буцаасан., гэр бvлийн талаар тогтворгvй байсан, улс тєрийн ба хулгайн /1936 онд ШУХ-ээс гэрэл зургийн цаас хулгайлсан хэргээр дєрвєн сар хорих ял шийтгэгдэж байв. / хэрэгт тус бvр 4-5 сар хорьж хилс шийтгэсэн зэрэг улс тєр , ажил амьдралын янз бvрийн дарамт шахалтаас сэтгэл санаа гундаж эцэстээ архинд автагдан эрvvл мэндээр доройтож ид хийж бvтээх 31 насандаа /1937онд/ зуурдаар нас барсан байна.
Их зохиолчийн тухай академич Ш.Нацагдорж: Би 1935 онд ШУХ нд 17 настай дагалдан сурагчаар орсон юм. Нацагдорж багш тvvхийн тасгийн эрхлэгч байлаа, их Нацагдорж гуай их сайн хvн байсан, Буянчуулган гуайн хvv Лооройсамбуу, АY-ийн яамны сайд Содном, Б.Ринчин гуай нартай их дотно байсан 1935-1936 онд архинд нилээн орсон байсан учир бараг хvн бvхэн тvvнээс хол хєндий байсан боловч Д.Нацагдорж нь ШУХ-ийн хашаанд байсан Нэрэндоной захирагчийнхаар орж гардаг, хоол унд иддэг , бас Сандаг гэдэг хvнтэй их дотно байсан. Сvvлд кутов Норжмаа гэдэг архи уудаг авгайтай ханилж байх vедээ архинд бvр их орсон доо, Улсын баярын ємнє Д.Нацагдорж гуайг нас барлаа гээд ШУХ-ийн Амгалан зайсан гуай улаан даавуу цуулаад зогсож байсан. Хэн чухам хаана оршуулсаныг би мэдэхгvй Харин дараа нь Сандаг гуайтай Спартак зочид буудал /энэ нь хуучин Ард кино театрийн баруун урд байсан юм. Ш.Н/- д Д.Нацагдоржийн байсан тасалгаанд ороход нэг цэрэг тємєр ор, дээр нь хєх даавуу єнгєтэй гудаснаас єєр юм байгаагvй. Харин тэр орон доор нь жижиг панер модон хайрцагт бvх зохиол бvтээл гар бичмэлvvд нь байсныг бид ШУХ-нд авчирч хvлээлгэн єгсєн. Тэр хайрцаг зохиол бvтээл дотор нь шоронд байхдаа хэд хэдэн чихрийн цаасан дээр бичсэн шvлэг нь байсан юм. Тэр нь одоо олдохгvй болсон гэдэг. Д.Нацагдорж багш бол надад их сайн, сайхан сэтгэлтэй хvн байсан даа хэмээн харамсан дурсаж байжээ..
Мєн Монголын зохиолчдын эвлэлийн VIII хуралд Д.Цэдэв тавьсан илтгэлдээ, Д.Нацагдорж нарын зэрэг олон авъяастаныг ид туурвин бvтээх гал цогтой vед нь хилсээр хавчин хяхаж, шоронд хорьж монголын утга зохиолын хєгжилд нєхєж баршгvй хор хохирол учруулсан билээ хэмээн тэмдэглэсэн нь юутай vнэн билээ. Их зохиолч Дашдоржийн Нацагдорж нь 1930-аад онд Монгол оронд дэгдсэн хэлмэгдvvлэлтийн хар шуурганд єртєн туурвихад зуун жил ч багадам их бvтээлvvдээ ард тvмэндээ vлдээгээд орь залуу 31 насандаа харваж одсон Монголын vндэсний олон мянган шилдэг сэхээтнvvдийн охь манлай байсан юм.
Улстєрийн талаар хэлмэгдэгсэдийн судалгааны тєвийн эрдэм шинжилгээний ажилтан Д.ЖИГВААГYНСЭЛ
 

 

http://www.unen.mn/modules.php?name=News&file=article&catid=61&sid=6838

 

 
References

1. S.Lochin, Dashdorjiin Natsagdorj (namtar, uran bueteeliin tovchoon), 2000 on, Ulaanbaatar
2. www.elibrary.mn 
3. http://storage.worldispnetwork.com/books/D.Natsagdorjiin_tuuver.html


 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com