Dalantain Tserensodnom

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 Эмийн эх нь ус
 Өвчний эх нь поло
г

   

 

 

     
   

 

 
Dalantai Tserensodnom (1937- 
 
 
 


Номын гэрэл төв
Монгол лам нараас хамгийн эхэлж хэлмэгдсэн нь Богдын оточ Сэрээнэн лхаарамба. Энэ хүний нэрэмжит гэр музей байгуулж байна.

 


 

 

 

 

 

 


 
 

 

Dalantai Tserensodnom

D.Tserensodnom was born in Ar Bulag in Halzan soum of Suhbaatar aimag. He is member of the Mongolian Academy of Sciences, and holds a PhD in philology. Since graduated from the Mongolian State University, D.Tserensodnom has been working at the Institute of Language and Literature under the Academy of Sciences of Mongolia for 37 years.

Having defended his thesis <on 14th century Poet Choiji Odser’s Literature activities> D.Tserensodnom gaine PhD degree from the Institute of Oriental studies under the Academy of Sciences, Russia in 1972. In 1983 he completed his doctorate at Humbold University in former GDR specializing in <Mongolian ancient poetry heritage> which challenges theoretical and historical issues.

Dr.Tserensodnom was awarded the title professor in 1997, and elected as a member of the Academy of Sciences of Mongolia in 1998.

During his career he has published 20 books, monographic research works and more than 100 articles including 4th century Poet Choiji Odser (1969), Some issues of Mongolian Verses and history (1978), Mongolian literature (1987), Die Mongolica der Berliner Turfansammlung (with M.Taube 1993), Translation and the Commentary of the Secret History of the Mongols (1993), Mongolian Buddist literature (1997).

Dr.prof. D.Tserensodnom was awarded with the State Prize of Mongolia in 1998 for his two books on thee Civil and Buddhist Literature.

 

Д.Цэрэнсодном Монголын бурханы шашны түүх

 

Монгол оронд Бурханы шашин vvсэж хєгжиж ирсэн тvvхийг vндсэнд нь 3 vед хувааж авч vздэг. Тvрvv vеийн дэлгэрэлтэнд МЭ YIII-IX зууны vе хамаарна. Дунд vеийн дэлгэрэлтэнд XI-с XIV зуун хамаардаг ба хожуу vеийн дэлгэрэлт нь XV-р зуунаас єнєєг хvртэл vеийг хамруулан ойлгож болох юм. Эдгээр дэлгэрэлт тус бvр єєр єєрийн онцлогтой байсан ба Монгол оронд тєдийгvй Тєв Азийн нvvдэлчин ард тvмний амьдрал, соёл ахуйд асар их єєрчлєлтийг авчирсан билээ.

 

ТVРVV VЕИЙН ДЭЛГЭРЭЛТ

Бурхан багш миний шажин "Умраас умарт дэлгэрнэ" хэмээсэн зарлигийг мэргэцvvл тайлбарлахыг хичээсээр иржээ. Тухайлбал эхний умрыг Тєвдийн Vй Зан, хоёрдугаар умрыг Андуугийн Лавран мєн гэж Лондол лам, Гvнчин Жамъяншадавын гэгээн хоёр айлдсан байхад хоёр дах умар нь Монгол орон мєн гэж Галсанжамц (1708-1758) Далай лам номножээ. Ямар ч атугай бурхан багш єєрийн шашныг умраас умард дэлгэрнэ хэмээн бивангирид (иш vзvvлэх) vзvvлсний учир монгол орноо шашин ном єнє эртнээс дэлгэрч ирсэн тvvхтэй гэж шажны мэргэцvvл номнодог. Гэсэн ч монголд бурханы шашин хэдийн vеэс ямар хvрээ хэмжээгээр дэлгэрч ирснийг нарийн тодорхойлсон зохиол хомсхон гарчээ.
Бурхны шашны тvрvv vеийн дэлгэрэлтийн тухайд Сvмбо ханбо Ишбалжирын (1704-1788) "Энэтхэг, Тєвд, Хятад, Монгол орнуудад дээийн ном ямар мэт дэлгэрсэн ёсон "Галбарваас модон" , Цахар Лувсанчvлтэмийн (1740-1810) "Эрдэнэдєшийн сvмийн хєх дэвтэр", Ордосын тvvхч Саган сэцэний (XYII.3) "Эрдэнийн товч" хийгээд ялангуяа Заваа Дамдины (1867-1937) "Алтан дэвтэр" гэдэг зохиолд єгvvлсэн цєєвтєр мэдээнээс єєр тогтолцоотой судалгаа хараахан гараагvй байна.
Дээр цухас дурьдсан Тєвд, Монгол сурвалж бичгvvдээс гадна эртний Хятадын тvvх шаштирт тэмдэглэж vлдээсэн мэдээ сэлт нь их vнэ цэнэтэй хэрэглэгдэхvvн болно.
"Баруун Ляо улсын тvvхэнд" тэмдэглэснээс vзвэл Исламын шашин дэлгэрэхээс ємнє Тєв Азийн єргєн уужим нутаг нь Бурхан шашны хоёр дах том єлгий нутаг байжээ. Vvний нэг тодорхой жишээг Уйгурын хаант улсын шашин номын уламжлалт их дурсгал бэлхнээ гэрчилж єгнє. Энэ зууны эхээр Турфанаас олдсон олон мянган хуудас бичиг номын ихэнх нь уйгур хэлээр бичигдсэн бурхан шашны ном зохиол байгаа билээ. Дашрамд єгvvлэхэд энэ vеийн уйгур монголчуудын шашин номын тvvх, тvvний харилцан нєлєєллийн асуудал ч єнєє шинжлэх ухаанд бvдэг бvрхэг хэвээр байна. Одоогийн судлаачдын баримталж буй vзлээр бол YIII-IX зууны vед Уйгурын хаант улс монгол нутагт ноёрхож байх цагт шашин ном тэрч байтугай бичиг vсгийг ч монголчуудад дэлгэрvvлсэн гэж vздэг. Гэтэл монгол угсаатан Хvннv, Сяньби, Нирун, (Жужан) зэрэг улс аймгууд цєм ямар нэгэн хэмжээгээр Бурханы шашинтай бичиг vсэгтэй байсныг судлаачид баталсаар байгаа билээ. Ийм учрааc Уйгураас монголд vзvvлсэн нєлєєллийг ярихаас гадна монголчуудын хариу нєлєєллийн асуудлыг бас судлах хэрэгтэй байгаа юм. Єєрєєр хэлбэл Уйгур монголчуудын эртний соёлын харилцан нєлєєллийг бодитойгоор авч vзэх хэрэгтэй гэсэн vг болно. Монгол нутагт оршин сууж байсан тvрэг хэлтэн нэрын дотроос эрт дээр цагаас бурхны шашинд орсон ард тvмэн бол Уйгарчууд юм.
Уйгарчууд Ил Тарвагатай Жунгарын элсэн цєлєєс одоогийн тєв Халх, Сэлэнгийн сав нутгаар 120-иод оны орчим суурьшиж байжээ. Тэд монгол нутагт оршин байхдаа хэл бичиг, шашин суртахууны хувьд ул мєрєє vлдээснийг судлагчид тэмдэглэсээр ирсэн болой. Чингис хааны ємнє 320-иод жилийн тэртээ Хиргисчvvд Уйгурын Хар балгасыг эзлэн авах vеэс тэд хэд хэдэн хэсэгт бутран нvvхэд гол хэсэг нь єєрсний уугуул нутаг Ил тарвагатай Эрээн хавиргын цаад талаар нутаглах болжээ. Vvнийг гэрчлэх нэг баримт болбоос эртний уйгурчуудын нийслэл Хар Хожо хотын тууринаас олдсон Уйгур бичгийн баялаг дурсгал мєн болно. Зарим судлагчид монголд шашин ном дэлгэрvvлэх vйлст Согд нар Уйгураас дутахгvй чухал vvрэг гvйцэтгэсэн гэж vздэг. Тухайлбал тvvхч А.Амар (1989,75) "Согд улс хэмээгч болбоос мєн баруун зvгээс ирж тэр цагт Уйгурын нутагт худалдаа хийж байснаас хоёр анги шинэ шашныг дэлгэрvvлжээ. Нэг Шагжамvнийн шашин ба нєгєєх нь мєн баруун зvгээс ирсэн Мани хэмээдэг шашин, Манийн шашин нь одоо хаа ч vлдсэнгvй. Гагцхvv монголд уул тахих, гал тахих нь хоцорсон хэмээдэг болой. Уйгур, тvрэг, монголчууд тэр цагт цєм бєєгийн шашинтай байсан боловч Согдын багш нар монголын нутагт сvм дуган барьж Шагжамvнийн шашныг дэлгэрvvлжээ" гэсэн байна. Мєн иймэрхvv санааг Зава Дамдин гавж "Алтан дэвтэр"-тээ дурьдсан байдаг. Жишээ нь уг судрын 107-р хуудсанд: "Тэр цагт монгол хvмvvс итгэл тэргvvтэн ном хурахдаа Энэтхэг хэлээр унших ба номлол, сонсгол vйлдэхдээ єєрийн хэлэнд энэтхэг, согд, уйгур vгээр нэмэрлэн орчуулахын хамт зарлигийн номыг согд vсгээр бичдэг заншилтай байсан" гэжээ. Зава Дамдин гавж энэ тухай єгvvлэхдээ энэ нь ганц єєрийн санал биш гэдгийг тэмдэглээд Сvмбо Хамбо бандида ч "Єлзийт хаанаас дээш монгол хvмvvс шашны номыг уйгур хэлээр уншдаг болой" хэмээн номлосон хийгээд мєн Жамъян лам Дандар "Бидний монголын номын хэлд Энэтхэг vг олон байдаг нь эрт цагт монгол хvмvvс анхан номын хэл сургагч Энэтхэгийн Азар хэл болох учраас юм" хэмээжээ. Ер нь эрт цагт монгол оронд Энэтхэг Азар нар морилж ирж шашин амьтанд тус бvтээхийн сацуу монгол лам нар ч тэрсvvд номтон хэмээгдэх Лаларын орныг нэвтрэн Энтэхэг газар хvрч таван ухааны номд суралцаж бандида болж ирээд шашны vйлийг гаргаж байсан гэдэг санааг дэвшvvлжээ. Тєвд, монгол хэлээр туурвисан шашны ном зохиолуудад Чингис хааны дээд язгуур Бєртэ чоныг Энэтхэг, Тєвдєєс гаралтай мэтээр єгvvлсэн байх нь юуны ємнє Энэтхэг, Тєвдєєс бурханы шашин номыг уламжлан авсан гэдэг санаагаар монголчуудын гарлыг зориуд холбосон шинжтэй байдаг.
Vнэндээ гал тахих, уул тахих ёсыг бєє мєргєлтэй холбож vзэх нь vнэхээр эргэлзээтэй юм. Жишээ нь "Галын тахилын сударт":
"Бєрт чоно бvv довтолсугай
Бєє удган бvv учиртугай" гэсэн vг байдгийг дурьдаж болно.
Монгол угсаатан эртний зарим овог аймгуудад нэлээд дээр цагаас бурхны шашин дэлгэрч байсны ул мєрийг илэрхийлсэн баримт мэр сэр буйгаас товч єгvvлье.
Монголын эртний овог аймгуудаас Хvннv нар ямар нэг хэмжээгээр бурхны шашинтай байсан нь сvvлийн vеийн судалгаагаар нотлогдсоор байгаа юм. Тvvхч нарын судалж тогтоосноор хvннv нарт бурхны шашин ямар нэг хэмжээгээр дэлгэрсэн ба тєв болоод дундад азийн улс орнуудтай єргєн харилцаатай байсан нь буддизм улам єргєжин дэлгэрэх нэг таатай нєхцєл болсон байна.

 

ДУНД VЕИЙН ДЭЛГЭРЭЛТ

Монголын шашны тvvхийн бичиг зохиолуудад Чингис хаан 45 насны улаан барс жилд Тєвд оронд дайлаар мордох vед Сажа хийдийн лам Гунгаа-Нинбо-д элч зарж захиа бэлэг сэлтийг илгээхдээ "Миний бие одоогоор тєрийн хэргийг тєгсгєєгvй байнам.Тєрийн хэргээ сайтар гvйцэтгээд лам таныг залж монгол газар шашныг дэлгэрvvлье" хэмээн зарлиг болсон нь шашныг хvндлэл vзvvлсэн гэж чухалчлан vздэг байна.
Зарим бичиг зохиолд Жавзан Содном Зэмо (1142-1182)-тай Чингис хаан уулзсан буюу заллага айлгасан гэх мэдээ буй. Ийм ч учраас Годан хааныг 1246 онд Хєх нуурт Сажа бандид Гунгаажалцанг залахад тэрээр "Богд Содном зэмогийн бошго vзvvлсэн цаг энэ мєн бєлгєє хэмээн сэтгэж єєд болохыг ам авав" гэсэн байдаг. (Цахар гэвшийн "Хєх дэвтэрт"). Тэр бошго vзvvлсэн зарлиг нь: "Хойд цагт дорно зvгээс харцага малгайт, гахайн хоншоор гуталт єглєгийн эзэн ирэх бєлгєє" гэсэн домгийн маягтай vг байдаг байна.
Єгэдэй хаан орноо суугаад Сажийн гудгаар Манзушири Дагбажалцан (1147-1216) ламыг заллал айлтгах бодолтой байсан авч насан єєд болсон учир бvтээгvй бололтой юм. Гэсэн ч эцгийн гэрээсээр хан тєрийг залган авсан Єгэдэй хаан ч шашин номын vйл хэрэгт багагvй анхаарал тавьж байжээ. Тvvхэн баримтаас vзвэл: Єгэдэй хаан єєрийн хvv Гооданг Гансv, Хєх нуур, дорнод Тєвдийн нутагт илгээж тэр орон нутгийг эрхшээлдээ оруулахыг зорьж байжээ. Энэ нь эртний уламжлалт дээд монголын бурханы шашин, Сажийн ёсны шашинтай Гооданг танилцуулахад тvлхэц болсон байна. Тухайлбал 1209 онд Гоодан зориуд элч зарж тєвд орны шажин номын байдлыг vзэж судлуулж байсан байна. Ер нь XIII зууны сvvл vеэр монгол орноо бурханы шажин дэлгэрэх нийгэм улс тєрийн тодорхой нєхцєл бvрдсэн гэдгийг бас бодолцох учиртай. Тухайлбал монголын эртний нийслэл Хархорумд газар газрын олон шашинтан иргэд цугларч байсны дотор Бурханы шашин чухал байр суурийг эзэлж байжээ.
Монголын эртний нийслэл Хархорумд Єгэдэй хааны (1188-1241) vед барьж эхлээд Мєнх хааны (1209-1259) vед дуусгасан буддын сvм ажиллаж байжээ. Тэр сvмийн дэргэд таван давхар єндєр суварга байсан бєгєєд суваргын дєрвєн талд бурхан багшийн баримал байрлуулсан байв. Хархорумд бурханы шашны 10 гаруй с?м байсан б?г??д тэнд уйгур, монгол лам нар ном vзэж хурал ном хурдаг байв.
Бурханы шашин Монгол оронд тєвдєєр дамжиж бодитой дэлгэрсэн vе бол XIY зууны эхэн буюу Юань улсын Гоодан хаан (1237-1251), Хубилай (1215-1294) хааны тєр барьж байсан цагт холбогдоно. Шашны тvvх шаштирт єгvvлснээр Єгэдэй (1186-1241) хааны хоёрдугаар хvv Гоодан хаан Сажа бандид Гунгаажалцан (1182-1251) хэмээх ламыг Энэтхэг орноо одож таван ухааны номд маш мэргэн болж Тєвдєд буцаж ирсэн гэхийг сонсоод тэр ламд 1244 оны vед заллал айлтгаж элч илгээв. Сажа бандид улаагчин хонин жил (1247) єєрийн vеэлд хvv Пагба Чагна ноён хоёрыг дагуулж одоогийн Хєх нуурын Ланьжу хотын хавь газар ирж бараалхжээ. Зарим тvvхэн сурвалж бичигт энэ ламыг Бадма Санбогийн хувилгаан гэсэн vзэгдэнэ. Цахар гэвшийн "Хєх дэвтэр" зэрэг зохиолд Сажа бандидыг монгол газар 7 жил сууж шашин номыг дэлгэрvvлэх их зvйлийг хийснээр єгvvлснийг vзвэл 1244 онд заллал айлтгасан жилд ирснээр vзсэн бололтой. Тэрчлэн монголын тvvхийн сурвалж бичгvvдэд Сажа бандидыг Монголд морилсон тухай урьд урьд Богд Жавзансодном Зэмогийн бошго зарлиг болсончлон умар зvгээс харцагын живир шиг малгайтай, гахайн хоншоор адил ээтгэр гутал ємссєн Дорда нэрт догшин элч ирж заллал айлтгах цагт тєдєл удалгvй тvргэн морилогтун гэсэн захиасыг санаж 65 сvvдэртэй боловч алжаал зvдрэлийг хайхралгvй зорчсон хэмээх домог буй. Тухайлбал Баарины Дармадала гvvшийн "Монгол орноо дээдийн ном дэлгэрсэн ёсон" гэдэг зохиолд Сажа бандидыг замын бэрхшээл зvдрэлийг vл харгалзан 63 нас туулсан луу (1244) жилд ноён Пагба, Чагна нарын хамт явж зам зуурын тєгс олон шавь нарын дараалан боловсруулснаар 65 нас таалсан гал морин (1246) жил монголын хааны оршин сууж байсан Ланьжуд буугаад хойтон (1247) жил нь Гоодан хаан уулзаж учрах vед хаан сорихын тулд илбэчнээр балгас хувилуулж тvvндээ залсанд Сажа Банчен нэгэн шvлэг ном айлдаж цэцэг ном цацсанд хувилгасан зvйл нь тэр хэвээрээ болсон тул Ланьжу хувилгаан аймаг гэж алдаршжээ гэх домгийг ишлэж хаан тvvхэнд "Сажа Банчен таван жил хvртэл энэ оронд шашин амьтны тус агуу их vйлдээд далан нас таалсан тємєр гахай жил Ланьжу хувилгаан аймгийн сvмд гайхамшигт олон шинж сэтгэлээр таалал тєгсчээ" гэснээс vзвэл Сажа бандида эргэж нутагтаа залралгvй суусаар монгол газар єєд болсон болов уу гэж vзмээр байдаг. Гэвч єєр сурвалжид тvvнийг нутаг орондоо эргэж заларсан байдалтай єгvvлсэн ч буй. Тvvний шарилыг хайлж Ланьжугийн хувилгаан аймгийн суварганд бунхалсан гэдэг.
Сажа бандида монгол оронд Сажийн ёсны улааны шашныг дэлгэрvvлэхэд vе удмаараа хvчин зvтгэсэн ажээ. Тvvний зохиосон хос ёсны сургаалын зохиол "Эрдэнийн сан Субашид" хэмээх зохиол нь монгол оронд маш их нєлєєтэй зохиол байлаа. Энэхvv "Субашидраднаниди" буюу "Сайн vгт эрдэнийн сан" хэмээх алдарт зохиолоо монголчуудад зориулан зохиосон гэх ам дамжсан яриа буй. Vvнийг XIY зууны эхэн vеэр тарнич тойн Сономгара монгол хэлээр орчуулсан байна.
Монгол орон дах Бурхны шашны дунд vеийн дэлгэрэлтэнд хамгийн их нэр нєлєєтэй байсан хvн бол Хубилай хааны багш барьсан Пагба лам Лодойжалцан билээ. Пагба ламын намтраас монголчуудын дунд хамгийн их дэлгэрсэн нь Жанжаа хутагтуудын урьд тєрлийн цадгийн 10-р бvлэгт єгvvлсэн хэсэг болно. Энэхvv намтар зохиолыг євєрмонголын нэрт тvvхч проф. Чойжи 1992 онд удиртгал тайлбартай хэвлvvлжээ. Vvний зэрэгцээ монголын тvvхчид ялангуяа шашны тvvхчдийн судар шаштирт Пагба ламын намтар уран бvтээлд холбогдох олон сонирхолтой мэдээ сэлт байдаг.Хубилай хаан 1253 онд Пагба ламыг Шандv хотноо ордондоо залж єглєгийн эзний барилдлага тогтоосон байна. Улмаар 1260 онд Юань гvрнийг байгуулан Пагба ламыг улсын багшаар єргємжилжээ.
Пагба лам Юань улсын эзэн хааны урилгаар монголд морилон саатах хугацаандаа дараах шажин номын хэд хэдэн чухал vйлсийг бvтээжээ.
1. Хубилай хааны сvсэг тєгєлдєр Занбуй гуа хатнаар дамжуулан хаан хатан ихэс дээдэс нарт номын авшиг хvртээн шашинд оруулсан.
2. Удаа дараахь авшигт хаанаар 13 тvмэн тєвд иргэдийг дархлан уул лам хуврагийг алба гувчуур vгvй болгожээ.
3. Юань улсын тэргvvн онд (1260) монгол дєрвєлжин vсгийг зохиожээ.

Бурханы шашны Сажийн урсгал монгол орноо нэвтрvvлэхэд энэ лам vнэлшгvй их vvрэг гvйцэтгэсэн юм.
Юань улсын их эзэн хаан Хубилайг зуун найман сvм бариулж, бурхны хуврагуудыг татвараас чєлєєлж, бурханы шашныг єнєд мандуулсан хэмээн хорчойнжингуудад тэмдэглэсэн байдаг.
Пагба лам монгол оронд 11 жил залран суухдаа Утай, Нанхай, Шандv, Да Дv зэрэг газарт бурханы шашны сvм суварга олныг бvтээсний дотроос 1271 онд байгуулсан Дадvгийн алдарт цагаан суварга, анхан нь Утайд залагдаж байгаад хожим нь Манж Чин улсад шилжиж Мvгдэн Махгал гэж нэрлэгдэх болсон 8000 лан шижир алтаар бvтээсэн Махгал бурханы хєрєг тэргvvтнийг дурьдаж болно.
Пагба ламын дараагаар Юань гvрний шажин номын vйлст маш их гавъяа зvтгэл гаргасан лам болбоос Чойжи-Одсэр бандида юм. Хайсан хvлэг хааны vед (1308-11) Сажа Чойжи-Одсэр ламыг залж бурхан дэлгэрvvлэх ажлыг єргєнєєр зохиов гэж судар номд тэмдэглэсэн байдаг.
Чойжи-Одсэр нь 1305 онд монгол хэлзvйн бичиг "Зvрхэн тольт" хэмээхийг зохиож бичиг vсгийг боловсронгуй болгосон ба судар, шаштирын олон номыг монгол хэлнээ хєрвvvлжээ. Vvнд Бодичария аватара, Банзрагч, Жамбалцанжид зэргийг дурьдаж болох юм. Бурханы шашны их бага хєлгєн судрын сонгодог орчуулгын уламжлал тэр vед буй болжээ. Тухайлбал 1902 оны орчим Тэнгэр уул, Эрээн хавиргын цаадах Турфан нутгийн Хар Хожо хотын туурийг Германы эртнийг судлагчид малтаж нээн олсон бичиг соёлын их олдворуудын доторхи монгол ном судрын зvйлд бурханы шашны хурал номын уншлагын тvгээмэл судрууд "Ерєєлийн хаан" (Санжид молом), "Манзуширийн нэрсийг vнэхээр єгvvлэхvй" (Жамбалцанжод), "Билиг барамидын зvрхэн" (Ширнэн) зэрэг номын тасархай олдсоныг судлагчид нэгэнт оноон тогтоожээ. XIY зууны эхэн vед монголчууд ийнхvv бурханы их бага хєлгєн судрыг орчуулж хэвлэж байсны дээр бурахны магтаал, шашны дотоод номлол сургаалын талаар элдэв шvлэг дуулал бичиж байсныг мєнхvv Турфаны цуглуулгын монгол бичгийн дурсгал гэрчилж байгаа билээ.

 

ХОЖУУ VЕИЙН ДЭЛГЭРЭЛТ

Монгол орны шажин номын дэлгэрэлтийн III vе нь Тvмэдийн Алтан хаан (1507-1582), халхын Автай сайн хаан (1534-1586) хоёр III Далай лам Содномжамцыг заллал айлтгаж Хєх хотын Зуу, Эрдэнэ зуу хийдийг байгуулсан цаг vетэй холбож vздэг. Зонхова Богдын шашныг монгол газар дэлгэрvvлэхэд Гvvш цорж Нэйжтойн (1557-1653), ойрад Зая бандида Намхайжамц (1599-1662), халхын Єндєр гэгээн Занабазар (1653-1723), хутагт лам Агваанчойжал Лувсанданзан (1639-1704), халх Зая бандида Лувсанпэрэнлэй (1642-1715), Номун хан Норовшэйрав (1701-1768) нар ихээхэн хvчин зvтгэл гаргаж байжээ.
XYI-XYII зууны Богд Зонховын vндэслэсэн шарын шашин улам эрч хvчээ авч Мин улсад дэлгэрч улмаар умар зvгийн Манж, Монголд сvрхий нєлєєлж эхэлжээ. Энэ нь тєвд орны шашны нэр нєлєє маш хvчтэй болж алдарт гурван хийдээс (Галдан, Сера, Брайвvн) номын мэргэцvvл олноор гарч ирсэнтэй холбоотой юм. Энэ нь чухамдаа монгол орноо тvрvv vед дэлгэрч байсан шашны ёс суларсан, бvдгэрч мартагдсан vед Богд Зонховын шашны шинэчлэл бол тухайн vедээ том дэвшил болсон билээ. Vvнийг шашны зvтгэлтнvvд ч єндрєєр vнэлдэг.
Богд Зонховын шашны монгол газар дэлгэрсэн тvvх нь:
Богд Зонховын ахмад шавь нарын нэг болох Гэндэндvйвийн гэгээн бээр зангийн нутагт Дашлхvмбэ гэдэг их хийд байгуулсан бєгєєд тэр нь одоогийн Ванчин-Эрдэнийн заларч байдаг нутаг мєн . Гэндэндvйв гэгээний хойд дvр Жалбагэндэнжамц, тvvний хойд дvр Алтан хааныд залардаг Содномжамц Далай лам мєн болно. Монгол оронд Бурханы шашны гуравдугаар мандалт нь Тvмдийн Алтан хаан Содномжамцыг залж шарын шашныг дэлгэрvvлсэн ба анх шарын шашныг мандуулагч нь III Далай лам мєн бєгєєд 9-р жарны 37-р онд мэндэлжээ. Бага наснаас судар тарнийн номд сайн мэргэжиж, иогийн бясалгалаар єндєр онолыг ихээр олж яруу алдар нь тvгээмэл ихээр мандаж, Цаст Тєвдийн ганц аврал итгэл болж байжээ. Тэр vед Алтан хаан урьд Зоргийн Асэн лам гэдгээс III Далай ламын намтрыг нягт сонсож бат сvсгийг олоод єєрийнхєє ач Сэцэн хун тайж тэргvvтэнтэй зєвлєлдєж єєрийн Монгол орныхоо шvтэж ирсэн бурхан шашныг сэргээхийн тухай тэр ламд хоёр удаа заллага айлтгасанд лам зєвшєєрч 10-р жарны 11-р гал vхэр жил Тєвдєєс аажмаар морилсоор одоогийн Хєх хотын нутагт заларч иржээ. Алтан хаан олон бараа бологчийн хамтаар угтан ирж ламд бараалхан маш их баяр болжээ. Тэр vед лам бурханы шашны номыг номлон айлджээ. Богд Зонхова чухам яаж номлосон тэр ёсоор номлон нэвтрvvлж Арьяабал бурханыг бvтээх зан vйлийн увидас хайрлаж дээр дооргvй маань унших болж, тэр vед арван цагаан буянг бvтээх явдлыг хааны хууль болгон тунхаглажээ. Энэ мэтээр монголчууд тэр ламд Далай лам гэдэг цолыг єргємжлєн их хvндэтгэл vзvvлжээ. Далай лам хэмээх нэр монголоос гарсан ёсон ийм буюу. Энэ vеэр мєн халхын Автай сайн хаан Хєх хотод ирж Далай ламтай учиран маш дотно танилцжээ. Эндээс Автай сайн хаан монгол орондоо буцаж ирээд Эрдэнэзуу хийдийг байгуулсан байна. III Далай лам монгол газар шарын шашны ёсийг байгуулаад тэндээ таалал тєгссєн байна.
IY Далай лам Ёндонжамцыг (1589-1616) монгол газраас тодруулсан нь санамсаргvй хэрэг биш бєгєєд нэг ёсондоо буддын шашны хувьд монголчууд ямар хэмжээнд хvрснийг тодруулж єгсєн хэрэг юм.
XYII зууны эхэн vеэр Монгол, Тєвдийн шашин номын уламжлалт харилцаа ийнхvv сэргэж Бурханы шашны ном зохиолыг тєвд хэлнээс орчуулах, Тєвд оронд шашны гvн ухаан хийгээд ер их бага таван ухааны чиглэлээр явж суралцах болжээ. Тухайлбал Зая бандида Лувсанпэрэнлэй (1642-1715), Сvмбэ Ханбо Ишбалжир (1704-1788) зэрэг нэртэй олон зохиолчид зєвхєн тєвд хэлт монгол уншигчдын дотор тєдийгvй Цастын оронд ч ихээхэн алдаршиж тєвдийн соёл утга зохиолын тvvхэнд мєрєє vлдээжээ.
Акад. Б.Я.Владимирцов "Сvvлийн 200 жилд монголчууд дундаас тєвд хэлээр зохиолоо бичиж улмаар тєвд оронд vлэмж єндєржсєн нэрт зохиолч, утга зохиолын зvтгэлтэн нар олон гарчээ" гэж тэмдэглэсэн байдаг.
Энэ vеэс Євєр Монгол, Ойрад, Халхын том ноёд нэгэн зэрэг шахуу Богд Зонховыг vлэмж эрхэмлэн шvтэж дэлгэрvvлэх болжээ. Монголд тvгэн дэлгэрсэн Богд Зонховын судар тарнийн голлосон шар малгайтны шашин нь бусад салбар ёсноос хамгийн гvн нарийн винайн ёсыг эрхэмлэн сахих, сонсох, бясалгахыг голлон цанид чойрын гvн ухааныг илvvтэйд тавьсан, асрал нигvvлсэхийг эрхэмлэх энэрэнгvй номлолтой юм. Монголын анхдугаар Богд Єндєр гэгээн Занабазар Зонховын ёсыг дэлгэрvvлэхдээ Монгол орны цаг уур, зон олны онцлог байдалд зохицуулан лам нарын ємсгєл, уншлага хурлын дэг ёс, ая дан бvхнийг монголын буддизм ихээхэн ялгарах єєрийн онцлог тєрхтэй шашныг vндэслэсэн билээ. Єндєр гээгэнтэй хамтран тvvний шавь Зая бандида Лувсанпэрэнлэй, Ламын гэгээн Лувсанданзан, Чин сvсэгт номун хан Норовшэйрав, Дарба бандида Содовжамц нар єєр єєрийнхєє хошуу нутагт сvм хийд байгуулж хурал ном гаргацгаажээ.
Богд Зонховын шашин дэлгэрч 1930-аад оны vе гэхэд халх 4 аймгийн 80 гаруй хошуунд нийт 900 орчим том жижиг сvм хийд vйл ажиллагаагаа явуулж байсан байна. Єндєр гэгээнээс хойш Богд Жавзундамба хутагтууд Монголын шашныг манлайлан шашин тєрд vлэмж гавъяа хvргэж явжээ.
Шашинтай хамт гvн ухаан, зурхай, эмнэлэг, урлаг, хэл шинжлэл, хэвлэл, ёс суртахуун зэрэг нэвтэрч манай ард тvмнийг гэгээрvvлэх vйлсэд цаглашгvй тус нэмрээ оруулсан болно. Монголын ард тvмний ємнєх vеийн соёл Бурханы шашинтай салшгvй холбоотой юм.

1938 онд Монгол оронд их хэлмэгдvvлэлт эхэлж 20 гаруй мянган лам нар баривчлагдан тэднийг 3 анги болгон хув