Dagva Luvsansharav (hugjmiin zohiolch)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 Maamuu naash ir

   

Д.Лувсаншарав

 

     
   

 

 
D.Luvsansharav (1926-) 
 
 
 

 


Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, тєрийн шагналт хєгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав

400 garui duu zohioson, duuri, bujgen jujig, dramyn jujig, kinony duu hugjim bichsen.  Maamuu naash ir, Bi chamd hairtai, Usny tungalag tamir duunuud, Nugel buyan, Aman huur zereg kinonu hujgim bichsen nert hugjmiin zohiolch


 
 

Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, тєрийн шагналт хєгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав

 

1926 ony 6 saryn 1-nd Hentii aimgiin Bayanhutag sumyn nutagt Zuun hashaatyn Yandag hudag gedeg gazar tursen

1932-1937 ond (6-11 nas) Setsen hany Tsagaan ergiin hiided shavilan suusan

1937-1939 ond (11-13 nas) mal mallan hudee amidarch

1939  ond (13 nas) Bayanhutag sumand bichig usgiin bulgemd

1940-1941 ond (14-15 nas) Underhaan hotod bichig usgiin bagsh

1941-1942 ond (15-16 nas) oros joloochiin tuslah jolooch

1942-1945 ond (15-19 nas) aimgiin ajilchnii klubt jujigchin, hugjimchin nairuulagch (G.Birvaa bagsh)

1945-1949 ond (19-23 nas) Ulsyn hugjimt teatrt jujigchin, duuchin

1949-1952 ond (23-26 nas) Ulsyn hugjimt dramyn teatryn nairal duuny bagsh

1951 ond (25 nas) Mongol ulsyn gavyat jujigchin tsol

1952-1954 ond (26-28 nas) Hovd aimgiin hugjimt dramyn teatryn nairal duuny bagsh, uran saihny udirdagch

1954-1959 ond (28-33 nas) Moskva hotnoo Hugjmiin ih surguuliin nairal duuny udircaach angid

1956 ond Ch.Lhamsurengiin shuleg Maamuu naash duu

1960-1963 ond (34-37 nas) Ulsyn hugjimt dramyn teatrt nairal duuny bagsh

1963 ond erdemten Ts.Damdinsurengiin Herlen duugaar Turiin shagnal hurtsen, Nugel buyan kinony hugjim

1963-1975 ond (37-49 nas) Ulsyn duuri bujgiin teatryn uran saihny udirdagch

1975 onoos Ulsyn ardyn duu bujgiin chuulgad uran saihny udirdagchaar ajillasan

1981 ond Mongol ulsyn Ardyn jujigchin tsol hurtsen

 

Hurdan zeerd Ch.Avirmed shuleg 1948
Bi chamd hairtai B.Yavuuhulan huleg 1954
Maamuu naash ir Ch.Lhamsuren 1956
Herlen Ts.Damdinsuren 1960
Usny tungalag tamir D.Otgonsuren 1972

zereg 400 garui duuny aya hugjim zohioson
 

Kinony hugjim

Baysgalan 1962
Aman huur kinony hugjim 1963
Nugel buyan 1963
Tuurseer tureldee 1968
Uglee 1968
Temtsel 1971
Gazryn jiguur 1978
Jargal daahguin zovlon 1987 zereg 20 garui kinony hugjim

 
Hugjmiin zohiolch Birvaa, Luvsansharav

ИХ УРЛАГ БОДЛОГООР ХЄГЖИХ УЧИРТАЙ

АЖ, Тєрийн шагналт, Хєдєлмєрийн баатар хєгжмийн зохиолч Д.Лувсаншарав: ИХ УРЛАГ БОДЛОГООР ХЄГЖИХ УЧИРТАЙ
М.САРУУЛ-ЭРДЭНЭ /АНУ/
Вашингтон Ди Си хотноо “Хар хорин” хэмээх Talk Club байгуулагдсанаасаа хойш олон хvнтэй уулзалт-ярилцлага зохиосон билээ. Энэ удаад Монгол Улсын хєдєлмєрийн баатар, ардын жvжигчин, тєрийн шагналт хєгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав гуай “Хар хорин”-ы хойморт уригдлаа. Лувсаншарав гуай 1926 онд мэндэлсэн, Монголд их урлагийг анхлан оруулж ирсэн хvмvvсийн нэг. Уламжлал ёсоор хєтлєгч зочноо танилцуулсны дараагаар Лувсаншарав гуай товч яриа хийв. “Нэг их лекц хийгээд яахав, гол нь асуусан асуултад чинь л хариулахыг зорьё” гэсээр Лувсаншарав гуай яриагаа эхэллээ.


Бага сургуульд ч сурч vзээгvй хєгжмийн зохиолч
“Би ер нь бага, дунд ямар ч сургууль тєгсєєĴгvй, 13 наснаасаа эхлээд л шууд ажилласан хvн. Сvvлд 54 оноос Москвад Чайковскийн консерватоĴрид сурснаа эс тооцвол нэг ч сургууль дамжаагvй. Дан ажиллаж явсаар, 2003 онд 77 настайдаа тэтĴгэвэртээ гарлаа. Тэтгэврээ гэхдээ эрт тогтоолĴгосон л доо. Тэгээд АНУ-д та бvхэнтэйгээ уулзаж байгаадаа их баяртай байна. Сонирхох зvйл байвал хариулъя даа”
Жаажаа хэмээх Санждорж: Та сая сургууĴлиар дамжаагvй гэлээ. Тэгэхээр энэ олон сайхан дуу хєгжим яаж бичсэн юм бэ. Угаас удмын авьяастай айл байсан юм уу. Хєгжимд хэрхэн боловсорсон бэ?
-Миний эцэг эх, тєрєл садан дотор дуулдаг хуурддаг хvн бол байхгvй. Ээж, аав маань хєдєєĴний малчин улс. Багадаа, таван наснаасаа би харин хийдэд суусан юм. Тэр vед чинь хvмvvс хvv тєрвєл толгой дээрээ маани мэгзэмтэй байхаа бодож, лам л болгохыг хvсдэг байлаа шvv дээ. Тэгээд 1938 оныг хvртэл хийдэд суулаа. Манай Хэнтийн хийд бол Эрдэнэзуу болон Хvрээний хийдээс их єєр, євєрмєц цамтай. Цамд хvvхдvvĴдийг 21 Дарь эхэд тоглуулдаг байсан юм. Тэнд тоглож бvжиглэдэг байлаа. Мэдээж цам бол бvрээ бишгvvр гээд олон хєгжимтэй. Дээр нь лам нарын уншлага гэдэг чинь их сайн хэмнэл, ая дантай байдаг. Энэ нэг чухал нєлєє байсан байх. Хоёрт гэвэл манай монгол ардын найр наадам гэдэг чинь ерєєсєє л хєгжим, аялгуу шvv дээ. Хvvхдийн сэвлэг vргээх, цагаан сар, жасаа уншуулах гээд л тэр vеийн баяр наадам дуу хуураар тасарна гэж vгvй. Энэ бас их нєлєєлсєн болов уу даа.
-13 наснаасаа ажил хийсэн гэсэн, тийм хvvхэд хийх ямар ажил байх вэ. Ер нь хаа хаана ажиллав?
-Би ер нь хєгжмийн хvн болно гэж ер бодож яваагvй. 13 наснаасаа анх багшийн ажил хийсэн юм. Тэр vед, 38, 39 онд, бvх нийтээр бичиг vсэгтэй болох зорилтыг тавьж байсан цаг. Хєгшин залуу бvхий л улсыг дугуйлан маягаар, гурван сараар, дєрвєн сараар хичээллvvлж, монгол бичигт сургадаг байв. Би чинь зургаан настайгаасаа, хийд дээр байхдаа монгол бичиг заалгачихсан хvн. Сайхан монгол бичигтэй лам хvнээр заалгаĴсан юм. 38 онд 12 настайдаа хар болоод бичиг мэддэг байĴсан болохоор шууд л бичиг vсгийн багшаар томиĴлогдож билээ. Аймгийн намын хорооны мэдлийн ажил. Дараа нь тэр ажлаа болиод жолооч хийсэн. Хэд гурван тєгрєг олж, аав ижийдээ нэмэр болох санаатай, Хэнтий аймгийн зам барилгад жолооч болсон юм. 42 он хvртэл, туслах жолоочоор ажиллалаа. Насанд хvрээгvй байсан учраас орос жолоочийн туслах болж байсан. Арвантав, зургаатай байсан юм уу даа. Жолоочийн ажил хvнд, голд их сууна, голдуу хєвчєєс хvнд мод, чулуу их зєєнє. Тэгээд ээж маань чамд зохихгvй, хэцvv ажил байна гээд болиулсан юм. Манай орос жолооч ч бас дайн эхлээд цэрэгт татагдаад яваад єгсєн. Тэгээд нэг хэсэг ажилгvй болов. Тэр vед аймгийн хєлєєвт их сонин сонин арга хэмжээ зохиогддог байлаа. Тєвєєс ирсэн цэргийн ансабль тоглоно, кино гарна, хэрэг тасална. Тэгэхдээ их чанга, насанд хvрээгvй бол кино мино огт vзvvлэхгvй. Хєлєєвт ажилд орчихвол л харин нэг vзэх боломжтой. Тэгээд тийм л зорилгоор єргєдєл гаргаж анх хєлєєвт буюу урлагийн газар ажилд орсон. 42 он. Тэр зундаа гуанзанд нь ус мус зєєгєєд л, жижvvр хийгээд. Тоглолт болохоор хєшиг мєшгийг нь татаж єгнє. Намар нь хєлєєвийнхэн бригадаар яваад єгсєн, би жижvvрээр vлдээд нєгєє хєгжмийг нь цохиж барьж vзээд л. Тэгээд євлєєс нь мандолин заалгаж эхэлсэн. Ингэж л урлагтай анх золгож байгаа юм даа. 45 онд тэндээсээ Тєв театрт (Бємбєгєр ногоон) ирж байлаа. Тэнд ажиллаж байгаад 52 онд Ховд аймгийн театрт томилогдож хоёр жил ажиллаад 54 онд хойшоо сургуульд явсан. Москвад сураад, эргэж ирж 60 оноос Тєв театр одоогийн энэ Дуурийн театрт ажиллаад, дараа нь 1975 оноос 2003 он хvртэл Ардын дуу бvжгийн театрт эхлээд уран сайхны удирдагч, сvvлдээ зєвлєхєєр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсаар єдийг хvрч байна. Одоо гэрээрээ уран бvтээлээ туурвиж сууна.
-Мандолин заалгаад л шууд том театрт хєгжим бичиж эхэлсэн юм уу?
-Та бvхэн Гончигийн Бирваа гэж сайн мэднэ. 1943 онд Бирваа багш морин бригадтай Хэнтийд ирсэн юм. VI морин бригад билvv дээ, тэдний хєгжмийн багшаар нь Бирваа очлоо. Хєлєєвийн дарга Бирвааг уриад бидэнд ноот заалгасан юм. 43 оноос 45 он хvртэл ноот овоо заалгаж, мандоĴлинаасаа баян энэ тэр тоглодог боллоо. 45 онд Бирваа багш ч Ховд руу морин маршаар шилжиж, би ч хот руу ирсэн. Тэгээд 48 оноос, одоогоос нэг жараад жилийн ємнєєс анх ардын дуу найруулж эхэлсэн юм. Тэр дуу найруулдаг ч бас сайндаа биш. Манай дууны багш орос мэргэжилтэн байлаа. Хєдєєнєєс ноот мэддэг хvvхэд ирлээ гэхээр их олзуурхаад надаар инспектор гэж, самбар шохойг нь бэлдэж, арчиж єгдєг, ангиудыг завсарлуулдаг, оруулдаг ажил хийлгэдэг байв. 48 оны намар орос багш маань Сонгинод амарч байх хооронд ажил цуглачихдаг юм байна. Багш байхгvй болохоор дєч тавиад дуучин ажил, хиĴчээлгvй. Тэгтэл Э.Оюун багш намайг “Чи инсĴпекĴтор юм бол наадуулаа ажил хийлгэ. Дуучид чинь ажилгvй театрт дэмий суугаад байна” гэж байна. “Би юугаа заах билээ. Чадахгvй” гэтэл “Юу? ЧадалĴгvй яадаг юм. Юм хум найруул. НаадууĴлаараа ажил хийлгэ. Багш чинь иртэл ахиад хагас сар байна” гэж шууд тулгадаг юм байна. Оюун багш ч ширvvн шvv. Тэгээд ардын дуунууд, “ХанĴдармаа” зэргийг нєгєєдvvлтэйгээ сууж байĴгаад найруулах юм боллоо. Хvмvvс ч овоо болж байна гээд л. Ингэж л анх єєрєє юм хийж эхэлснээс хойш жараад жил єнгєрч дээ.
Санждорж: Сонсоод байх нь ээ, та ямар ч сургууль тєгсєєгvй хэрнээ багшийн дэмжлэг, єєрийн хєдєлмєрєєр бичиг vсэг ч сурсан, ноот хєгжим ч сурсан байх юм. Yvнтэй холбогдуулан асуухад уран бvтээл гаргахад авьяас, хєдєлĴмєр хоёрын аль нь чухал тухай их яригддаг. Энэ талаар Та юу хэлэх сэн бол?
-Хvн ер нь єєрийгєє хєгжvvлэх л чухал юм. Авьяас арван хувь, хєдєлмєр 90 хувь гэж ярьдаг, энэ ч vнэний хувьтай. Хєгжvvлж л чадах юм бол хvнд бvх тєрлийн авьяас байдаг. Аль нь юманд хvрэх вэ гэдэг нь харин орчин, эцэг эх зэргээс шалтĴгаална. Олон талын авьяастай атлаа эцэг эх нь оёдолчин, эмч бол мєн оёдолчин, эмч болоод явчихаж байна. Тvvнээс биш заавал тэр хvн тийм байх ёстой гэж юм байхгvй л болов уу. Алийгаа илvv хєгжvvлж чадсанаараа л болж байгаа юм.
-Таныг анхлан урлагт хєтєлсєн багш тань Бирваа гуай гэж хэлж болох нь ээ?
-Тэгэлгvй яахав. Их хvндэтгэдэг, цагаан сараар байнга очиж золгодог байлаа. Их єндєр наслаад ноднин 90 насан дээрээ бурхан болсон.

Явуу бид хоёр євєр тvрийндээ орж явсан андууд, хамтдаа гучаад дуу хийсэн
Дуучин Саран: Та “Би чамд хайртай” дууĴныхаа бvтсэн тvvхийг хуучлахгvй юу. 80-аад оны сvvлээр энэ дууг хэн сайн дуулах вэ гэдэг тэмцээн болж, хvн болгон их єєр єєр маягаар дуулж байлаа. Нэг л дууг дуулаад байгаа мєртлєє бvгд єєр, уйдахааргvй байсан. Сvvлд нь би єєрєє ч бас дуулж байсан. Тийм болохоор энэ дууны тvvхийг их сонирхож байна?
-Энэ дууны тухай яривал нэлээн урт тvvх болно. Ємнє хэлсэн дээ, би Ховд аймагт байсан гэж. 54 онд Ховд аймгийн Соёл урлагийн арав хоног гэж юм хийгээд би сургуульд явсан юм. Ємнє нь ч Урлаг эрхлэх хороо сургуульд явна шvv чи гэж хэлж л байсан. Би єєрєє надаар тоглоом хийж байна л гэж боддог байлаа. Тэгтэл есдvгээр сард Ховдын декат (10 хоног) дууссаны дараа Намын Тєв Хорооноос дуудаад Галсан гэж боловсон хvчин “ЗХУ-д сургуульд явна шvv” гэж байна. Би орос хэл ч мэдэхгvй, ємнє нь дунд сургуульд ч сурч байгаагvй. Яаж гадаадад сурах билээ?” гэтэл “Тийм юм ярихгvй. Ард тvмний даалгавар, биелvvлж ир. Одоо Урлагийн хороон дээрээ оч. Билетийг чинь авчихсан байгаа” гээд л шууд сургуульд явах болчихдог юм байна. Тэгээд есєн сарын сvvлээр Москвад яваад очсон чинь бvх хичээл есдvгээр сарын нэгэнд эхэлчихсэн байна. Сургуульдаа орох гээд очсон чинь дэлхийд алдартай Чайковскийн нэрэмжит тэр том сургууль чинь ямар ч сургууль дvvргээгvй над шиг хvнийг яаж авах вэ дээ. Соёлын яам, Боловсролын яам гэж хоёр яам байх. ЭСЯ дээр Вандан гэж хурандаа байсан, намайг дагуулаад л явна. Хоёр яамны хэлтэсvvд дээр очихлоор аль аль нь авахгvй. “Огт сургууль тєгсєєгvй, ямар ч боĴловсрол эзэмшээгvй хvнийг их сургуульд оруулна гэж байхгvй” гээд л байна. Вандан гуай намайг удаан ажилласан, сурч чадна гээд л ярина. Би чинь уг нь арваад жил мэргэжлээрээ ажиллачихĴсан, 51 онд гавьяат цол хvртчихсэн, 54 онд Алтан гадас авчихсан, нутагтаа бол том л амьтан байĴсан юм. Тэгээд ч нэмэр байдаггvй. Сайд нь ЛенинĴград яв гэж хэлж байна. Би ємнє нь Ленинград явж vзсэн, нар vздэггvй, манантай, усан бороотой хот л доо. “Yгvй би явахгvй, Москвад л сурна” гээд л. Тэгсээр дахиад нэг сар боллоо. ЭСЯ-ны дээр, чердакан дээр амьдардаг. Мєнгє ч байхгvй болĴлоо. Хvмvvст санаа зовоод хэлэхээр тоохгvй, гавьяатыг авалгvй яадаг юм, цаадуул чинь маягĴлаж байгаа юм гэх. Тэгсэн нэг хvн направление гэж юм байдаг юм. Тэрийг аваад очвол сургуульд авдаг юм гэж байна. Вандан гуайдаа vvнийг хэлĴлээ. Яаман дээр очсон нэг тvшмэл “тэртээ тэргvй авахгvй. За яахав” гээд хийж єгч байгаа бололтой. Тэрийг нь аваад их сургуулийн ректор дээр очĴлоо. Тэгсэн шалгалт авч байна. Нэлээд хэдэн шалĴгалт, олон єдрийн зайтай єгєєд, эрхбиш арав гаруй жил ажилласан хvн байна, тэнцэж сурĴгуульд орсон юм. Тэгж будилж явахад Москвад нэг их усан бороо ороод л. Би шалгалт єгч байхĴдаа хvртэл “Яадаг юм, буцна аа” гэж боддог байĴлаа. Тэгж байхдаа харин Явуухуланг сурахаар ирснийг сонсов. Тэр борооноор чердак мердаĴкаар явахдаа нэг дууны санаа олсноо Явуутай уулзаж хэлсэн юм. Нутаг орон, эхнэр хvvхэд их санагдаж байлаа. Буцах л санаатай. Тэгээд:
Атар хээрийг чимэглэсэн
Алаг цэцгэнд би дуртай
Ариун хайрыг минь булаасан
Амраг чамдаа би хайртай гэж бичээд Явууд єгч “За чи нэг ийм л дуу бичээд орхи” гэв. Тэгээд Явуу дэлгэр
vvĴлэн зохиож, 54 онд тєрсєн дуу. Тэгж л анх гэрээ санаж байхĴдаа бичсэн дуу юм даа. Анхны дуулсан хvн нь одоо энэ Вашингтон хотод амьдарч байгаа, ардын жvжигчин Загдсvрэн. Бид Москвад хамт сурч байсан юм. 54 онд оюутны vдэшлэг дээр анх дуулĴсан. Єчигдєр ЗагдсvрэнĴгийнхээр очсон, тэрийгээ дуулж л байна лээ. Хоолой нь сайхан хэвээрээ л байна.
Дуучин Саран: “Хархорин” дуурийнхаа талаар?
-Хархорины тухай дуурь хийе гэж П
vрэвĴдорж зохиолчтой анх ярьснаас хойш арав гаруй жил болсон юм шvv. Пvрэвдорж єєрєє Бээжинд хэдэн жил суусан, бас 90 оноос хойш театр єртєг мєнгєĴгvй нэг хэсэг болсон. Тэгж байтал манайхан хааĴдаа ч их ярьж эхэлсэн, Хархориныг нийслэл болĴгох ч яриа гарч эхэллээ. Нєгєє ярьж байсан дууриа сэргээх сайхан боломж гарч ирсэн юм. Гэтэл хєрєнĴгє мєнгє байдаггvй. Тэгсэн АПУ-гийн захиĴрал байсан, Отгонбаатар гэж хvvхэд ивээн тэтгэĴхээр боллоо. ОтгонбааĴтарын аав нь манай театрт морин хуурч, удирдаач Санжмятав гэж хvн байсан юм. Эх нь Сэржмядаг гэж шанзчин, бас Хєгжмийн сурĴгуульд багшилж байсан хvн. Отгонбаатар бидэнтэй танилцаж, аав ээжийнхээ дурсгалд зориулж, энэ дуурийг бvрэн ивээн тэтгэж 45 сая тєгрєг гаргасан юм. Театраас нэг ч тєгрєг гарааĴгvй. Уран бvтээлийг ингэж санхvvжvvлэх компани одоо тэр бvр байхгvй. Би ОтгонбааĴтарт их баярлаж явдаг юм. Уг дуурь бол их ярвигтай. Хархорины мєнгєн модыг барихад франц, монгол, орос, хятад дархчуул шєргєєĴцєлдєж байĴгаа явдал. Тэгэхээр франц хvн дуулахад франц маягтай, лалынхан гарахааĴраа лалын маягтай дуулж байх ёстой. Христ, лал бvхий л шашныхан тэр vед Хархоринд цугласан байсан. Дээр нь Карпини болон Бушьен, Кузьмин зэрэг дархчуул дvрээрээ гарна. Энэ бvгд дээр бас хайр сэтгэл нэмж єгнє гээд хєгжмийн талаасаа нэлээд хvнд ажил болсон. Баярламаар сайхан юм нь юу болов гэхээр ноднин дэлхийн монголч эрдэмтĴдийн хурлын тєлєєлєгчид Хархоринд очиход тэнд ил задгай тоглосон. Опер гадаа тоглож байгаагаараа бараг анхны юм. Бас нэг сонин тохиолдол та нарт ярьж єгье. Би 1934 онд найман настай, 35 онд есєн настай хоёр удаа аав ээж, лам багĴшийгаа дагаж мєргєлд явсан юм. ЄндєрĴхаанаас Хvрээнд ирсэн. Тэр vед Цам Майдар хоёр зэрэг болдог байлаа. Тэндээсээ Эрдэнэзуу ордог, тэндээсээ Амарбаясгалант хvрдэг, Амарбаясгалантаас Булганы тєвд Ханд вангийн хvрээ ордог, тэгээд эргээд Хараа, ЕрєєĴгєєр дамжин буцдаг байв. Тэр мєргєлд би явж байлаа. Автай сайн хааны гэрийн буйр гэж Эрдэнэзууд байдаг, тэрэн дээр цам гардаг байсан юм. Эрдэнэзуугийн цам чинь єглєє эхлээд орой нар жаргахаас арай ємнє л сороо залж дуусдаг их том цам л даа. Найман настай би тэнд цам vзээд гvйж явлаа. Тэгсэн ноднин наян насан дээр маань “Хархорин” дуурь яг тэр Автай сайн хааны цам гардаг буйран дээр тоглодог юм. Их сонин тохиол шvv. Мєргєж явахĴдаа хачирхан харж байсан хєлгvй нохой, Гомбо Гvр бурхан гээд ёсоороо байж л байна лээ.
-Явуухулан гуайтай Та хамтарч олон сайхан дуу хийсэн байх юм. “Би чамд хайртай”-гаас гадна “Шєнийн танго” гэж тухайн
vедээ бол их євєрмєц дуу бий...
-Тийм, Москвад таван жил болоход ёстой нєгєє євєр т
vрийдээ орно гэдэг шиг хамгийн ойр дотно байсан анд маань Явуухулан юм. Тэгээд ч бид хоёр гучаад дуу хамтарч хийсэн. Тэр vед чинь Явуу Монголын утга зохиолд дотоод сэтгэлгээний, голцуу хайр дурлалын чиглэлээр эргэлт хийсэн хvн шvv дээ. Урд нь бол хоосон гаднаас нь харсан цагаан магтаал их байлаа. Тэр vедээ бол зоригĴтой ажил юм. Тэр vед Москвад сурч байсан оюутĴнууд эстрадын хэлбэрийг их сонирхож байсан. Тавиад онд чинь айхтар хориотой эд байлаа шvv дээ. Соц орноос ирсэн барууны соёлд дуртай оюутĴнуудтай хамт дотуур байрныхаа vvдийг тvгжиж, харуул тавьж байгаад АмериĴкийн дуу хоолой энэ тэрийг орос хэлээр сонсоно. Поп рок сонсоно. Баригдвал хєєгдєх аюултай, хєєгдсєн тохиолдол ч байгаа. Гэхдээ л бас дуртай. Тэгээд Явуухулан бид хоёр энийг Монголд хєгжvvлэх хэрэгтэй гэж ярьдаг байсан юм. Тэр vед бас нэг орос пянз гарсан, “Ночной танго” гэж. Тэгээд л хоёулаа эстрад маягаар “Шєнийн танго” зохиоё гэж яриад хийсэн. Монголд ирээд радиод бичvvлĴсэн юм. Очирбал гэж дарга байлаа. “Шєнийн танго” гэхээр л улаан харандаагаар дараад хаяĴчихна. “Хєдєє цас зуд болоод мал vрэгдэж байхад Явуухулан, Лувсаншарав хоёр дулаан хєнжилдєє хэвтэж байх, гайгvй байлгvй” гээд л хасаад байна. Аргагvй олон хvсэлт ирж байсан байгаа юм. Шоронгийн хоригдлууд хvртэл их сонсдог байсан гэж дараа нь надад нэг хvн ярьж байсан.

Нуух юм байхг
vй, миний vеийн оюутнууд идэж уудаг л байсан
Дэлгэрцогт (ВХОМХ): Ная гарсан гэхэд Та их ануухан сайхан харагдаж байна. Хоолны тусгай дэглэм барьдаг уу. Дасгал хийдэг байв уу. Хєгжмийнхєн бас нийлэхээрээ ганц хоёр зуу татах уу. Та татдаг байв уу?
-Хэлмэгдэл, дайн хоёрын
vед монголчууд нэлээд ядраад, тавиад оноос хойш арай сэргэв дээ. Та нараас нуух юм алга. Тэр vеийн оюутнууд ч идэж ууна шvv дээ. Явуухулан, Чойжилын Чимэд, Эрдэнэ баавай, Лхамсvрэн, Мєрдорж, ДамдинсvĴрэн гээд л. Архиа ч уудаг, юмаа ч хийдэг байж. Би бас шавь нартайгаа уудаг л юм. Гэхдээ нэг зарчимтай, єнєєдєр хамт ууна, маргааш би багш, чи дуучин. Тэрнээс биш наргих барих юмнаас буцĴдаггvй л байлаа. Хоол ундны режим гэж барьĴсангvй. Багаасаа унтаж байгаад л гэнэт босч ажилдаа гvйсээр байгаад єглєє их юм идэж чадĴдаггvй болчихсон. Хамгийн гол нь хvн сэтгэлээрээ л залуу байх ёстой юм. Биеийн тамир, дасгалаас бас л хол байлаа. Багадаа харин мєргєлд явахĴдаа маш их алхдаг байсан. Сэтгэлээр залуу явах л их сайн даа. Ханилсан хань, орчин бас их нєĴлєєтэй. Дээр нь хувь заяаны зураг гэж юм байдаг байлгvй. Хувь заяа гэж боддог болсон. Залууд ер шашин шvтлэг тоосонгvй явлаа. Нас ахиĴхаар, бvр багын хийдэд байсан нєлєєлдєг юм уу, дуган, сvмээр орохоор их сайхан байдаг болох юм.
Санждорж: Уран б
vтээлчид онгод орно гэж ярьдаг. Таны онгод хэрхэн яаж ордог вэ?
vмvvс онгод гэж их асуудаг юм аа. Зарим улс нэг шил архи хувааж уугаад дуу зохиолоо гэх. Зарим нь их хєєрvv, тийм хvvхэнд тэгж дурĴлаад дараа нь хаягдаад дуу зохиолоо ч гэх шиг. Тэрэнд уур хvрээд, тэгж баярлаад онгод ороод биччихлээ ч гэх шиг. Миний хувьд бол лав тийм биш. Хvн бол амьдралаас судалсан материал ихтэй байх хэрэгтэй. Жvжигчин хvн л гэхэд чавганц ямар байх, хараа муутай хvн ямар байх гээд л амьдралыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Цагааны Цэгмид багш хэлдэг байсан: “Уран бvтээлч хvн амьдралаас цуглуулсан материал ихтэй, халаасандаа юмтай байх ёстой” гэж. Би бол архи уусан vедээ нэг ч хєгжим зохиогоогvй. Харин амьдралаас цуглуулсан юман дээрээ л тулгуурлаж хєгжмєє бичдэг.

Би ер нь
vхнэ гэж боддоггvй, 2011 онд дууриа тоглуулна
Авьяас тэтгэвэрт гардагг
vй гэдэг vг Танд яг зохих vг. Одоо ямар бvтээл дээр ажиллаж байна вэ. Хойшид юу хийхээр тєлєвлєж байна?
-“Хархорин” дууриас хойш ноднин “Их хааны хатад” гэж дуурь бичсэн. Хааны дєрвєн хатны тухай. Монголын нууц товчоон дээр хатдын тухай их тодорхой биш байдаг. Пунцагийн Бадарчтай хамтарч Дарханы театрын захиалгаар хийĴсэн юм. Орон нутгийн театр дуурь захиалж хийлгэнэ гэдэг их сайхан юм ш
vv. Ноднин тэр дуурийг казах хэлээр орчуулж, Баян-Єлгийд тоглосон, их сайхан болсон. Анх удаа монгол дуурь казахаар орчууĴлагдаж дуулагдсан байх. Дарханы театр миний насны ойгоор нийслэлд очиж бас тоглосон. Тvvнээс гадна Галдан бошигĴтын тухай нэг дуурь бичсэн, хєрєнгє мєнгєнєєс болоод тоглоогvй л байгаа. Сая Америкт ирэхээĴсээ ємнє “Андгайл” гэж Боорч, Тэмvжин хоёрын найман шарга морио эрж явдаг тvvхийг задалж, хєгжимт жvжиг хийж эхэллээ. Дуу бол хийхгvй байгаа. Одоо дуу бичдэг хvн шєнийн од шиг олон болчихож. Тиймээс томхон юм л барьж авсан нь дээр гэж бодох юм. Ер нь миний таньдаг зохиолч нараас Пvрэвдорж л vлдэж байгаа юм даа, сvvлд харин Бадарчтай танилцсан, энэ хоёртой л нийлж юм хийж байна. Бадарчтай Гоож-Нанайгийн тухай хошин хєгжимт жvжиг бичиж байгаа. Гоож Нанай гээд дуу байдаг чинь тvvхт хvн байгаа юм. ГивааĴпил гэж Хєвсгєлєєс гарсан, жараад онд нас барсан хvн. Тэр дууг єєрєє зохиож дуулсан, бас хуурддаг, ардын билиг зvйч, сэргэлэн хvн байж. Би хvvтэй нь, хvргэнтэй нь уулзсан. Гоож нанай гэдэг чинь уг нь “гооч” гэж хvнийг “гоочилдог, шогĴлодог” гэсэн утгаар єгєгдсєн нэр байгаа юм. “Нанай” гэдэг нь угаасаа ардын дуудлага, Ай-нанай хєє гээд дуулдаг биз дээ. Тэгээд сунжирĴсаар Гоож нанай болсон байгаа юм. Иймэрхvv юмнууд хийхээр тєлєвлєж байна. 2011 онд их том ой болно шvv дээ. Автономит Монгол улсыг тунхагласĴны 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой болно. Би бол тэр болтол юмаа хийгээд байж л байна гэж боддог. Би ер нь vхнэ мvхнэ гэж боддоггvй хvн шvv дээ. Тэр хоёр дууриа нэгийг нь 2009 онд, нэгийг нь 2011 онд ойгоор тоглуулна гэж бодож байгаа. Би тэр vед 85 настай байна (алга ташив).
-Америк ямар санагдав, Танд?
vvхдvvдийн буянаар Америкт сайхан л амарлаа. Хvмvvсийн ярьдаг vнэн байна. Америк гэж сайхан орон юм. Нам дор, агаар сайтай, манайханд тохирох нутаг байна. Хvмvvс нь бас их сайхан юм. Ер нь энд дэлхий дээр байдаг бvх нvvр байна. Тэрийгээ ч тоодоггvй болтой юм. Би ч дэлхийн олон орноор явж, олон янзын хvнтэй уулзаж байлаа. Тэр бvх нvvр бvгд энэ улсад байна.
-Хєгжмийн зохиолч, ая зохиогч хоёрын ялгаа юу байна вэ?
-Энэ тухай яриад л байгаа юм., Хєгжмийн зохиолч - композитор гэдэг бол их сургуулийн хэмжээнд хєгжмийн боловсрол эзэмшсэн, жинхэнэ мэргэжлийн х
vн байх ёстой. Манайд бол хорь хvрэхгvй л хvн байгаа шvv дээ. Дамдинсvрэн, МєрĴдорж, Чойдог, ГончигĴсумлаа… тэгээд залууĴчуудаас Жанцанноров гээд тоолчиход болно. Сургууль тєгсєєгvй боловч аргагvй єєрєє мэргэжĴсэн хэдэн хvнийг бvтээлээр нь бас оруулах ёстой. Бирваа, Цэрэндорж гээд. Ая зохиогч гэдэг бол зарим нь бvр ноот ч мэдэхгvй хvн байгаа. Любитель юм даа.
Зураач Цолмон: Таныг оюутан байхад зураач нараас хэн хэн сурч байсан бэ. Хэн хэнтэй нь ойр дотно байв?
-Тэр
vеийн том зураач нар Одон, Цэвэгжав, Чойдог бvгдийг нь таньдаг байсан. Ер нь би єєрєє ч сvvлийн vеийн хvн, миний ємнєх vеийн томчуул бол жинхэнэ урлагийг зохион байгуулж єгсєн ачтанууд байгаа юм. Жанцанноровыг Соёлын яамны орлогч сайд байхад би хэлж байлаа. ЖанĴцанноров намайг багш аа гэдэг юм. Ємнє нь ПvрэвĴдорж хєдєлмєрийн баатар болсон байв. Тэгээд би “Урлагийнханд хєдєлмєрийн баатар олĴгож эхлэх нь шиг байна. Нэн тэргvvнд єгєх гурĴван хvн байгаа шvv. Манайдаа хєгжмийг vндэсĴлэсэн Гончигсумлаа, театрыг эхлvvлсэн Оюун, уран зургийг гаргаж ирсэн Цvлтэм нарт хамгийн эхэнд олгох хэрэгтэй” гэж хэлж байсан. Манайд одоо уран зураг бvх тєрлєєр их сайн хєгжиж байĴгаа. Ялангуяа 90 оноос хойш. Би єєрєє бас зураг их сонирхдог. Сая наашаа ирж явахдаа “Гялбаа” гэж сэтгvvл дээр нэг эхнэр хvний сайхан зураг байхыг харлаа. Мєнхцэцэг гэж зураачийн зураг юм байна. Тэгээд тэрийг дууриалгаж, том болгон зурснаа нэг хувилаад Ронок хотод ачийнĴдаа дурсгал болгон єгчихсєн, эхний хувийг нь Монголд очоод Мєнхцэцэгт єєрт нь єгєх санааĴтай. Би єєрєє тэр охиныг танихгvй л дээ. Хvний зургийг хамаагvй хуулж зурж болохгvй, уучлаарай гэж хэлээд л єгнє.
-Таны урын санд хэчнээн б
vтээл байна вэ?
-Миний уран б
vтээл бол тоотой. Найман дуурь байна. Хоёр нь бэсрэг хошин дуурь юм. Хориод киноны хєгжим бичсэн. Янз бvрийн дуу нийлээд 500 гаруй бий. Хєгжимт драмын жvжиг хориод байгаа. “Маамуу нааш ир”-ээс эхлээд хvvхдийн дуу зуу гаруй бичсэн.

Дуунаас том уран б
vтээл хєгжихгvй байна
-Хєгжмийн зохиолчид та б
vхний залгамж халаа хэр бэлтгэгдэж байна вэ?
-Миний л бодлоор бол тун тааруу, зогсонги байдалтай болчихлоо. Бидний
vеийг залгамжлах Жанцанноров, Хангал, Шарав, Билэгжаргал, Нацагдорж, Алтанхуяг гээд нэг vе гарсан юм. Ахмад vеийнхнээс хойш энэ хэд гарч иртэл нэг хориод жилийн завсар гарсан байдаг. Их сайн залуус. Гэтэл залуус гээд байгаа эд маань одоо 50 гарчихлаа. Эдний залгамж гэж юм л харагдаж єгєхгvй байгаа юм даа. Та нар одоо хэн хэнийг сургаж байна гэхээр олигтой хэлэх юм байхгvй байна. Сайн дурын ая зохиогч, хєгжим оролддог хvмvvс бол олон л байна. Яг хєгжмийн зохиолч бэлтгэх анги СУИС-д байгаа vгvй нь мэдэгдэхгvй. Нацагдорж нэг шавьтай, гэрээрээ заадаг юм шиг байгаа юм. Алтанхуяг нэг хоёр шавьтай бололтой. Гадагшаа гаргаад тєрєєс албан ёсоор сургаж байĴгаа юм байхгvй. Єєрсдєє гадагшаа гарч сурĴсан сайн улс бол байна. Тэр Сангидоржийн хvv Сансаргэрэлтэх бол маш сайн сурсан залуу байна лээ. Хєгжмийг нь бол манайд тоглож чадахгvй байх. Сайн бvжигчид, удирдааĴчид ч бас гадагшаа гараад байна. Манайхан тэгээд олигтой томхон юм хийхгvй, дуу л зохиоĴгоод байх юм. Би загнадаг юм, “Алтан намар”, “Морин хуур” гэж хоёрхон юман дээрээ та нар жоом шиг шаваад гэж. Бодвол тэр нь мєнгє тєгрєгĴтэй юм байгаа биз. Дэлхийд тоглох симфони хаа байна? Лондон, Нью-Йоркт тоглохуйц балет, дуурь хаа байна? Шаравын юмыг бол америкчууд сонирхоод тоглодог юм. ХанĴгалын тєгєлдєр хуурыг бас америкчууд соĴнирхоно. Энэ тал дээр л манай хєгжим хоцрогĴдоод байна.
-Их урлагийг хєгж
vvлье гэвэл яах ёстой вэ?
-Тєрєєс хєрєнгє л сайн хаях ёстой юм. ХууĴчин х
vмvvс шагнал, магтаал зэрэгт сэтгэл нь хєдĴлєєд юм хийдэг байсан байх. Одоо бол тэр цаг єнгєрсєн, хєрєнгє л сайн гаргах хэрэгтэй. ТєĴрєєс одоо театрын халаалтыг єгч байна, жvжигчĴдийн цалинг нэг дуртай, дургvй єгч байна, ингээд л болоо. Хуучин гэтэл ханш чанга байхад дєрєв таван мянган тєгрєг єгєєд дуурь бич хэмээн гэрээ хийж, захиалга єгдєг байлаа шvv дээ. Одоо тийм юм байхгvй, миний хийсэн “Галдан бошигот” дуурь гэхэд хэвтэж л байна. Том урлаг бол бодлогоор хєгжих учиртай юм. Алт зэсээ зараад мєнгє олж байĴгаа юм бол нэг сайхан театр барьчих хэрэгтэй юм даа. Поп рок бол сайхан урсгал, гэхдээ ийшээ бvх юм урсчих хэцvv. Рок концертийг таван мянган хvн vзэж байхад дуурийг тавин хvн л vзнэ. Ийм тохиолдолд их урлагт тєрийн дэмжлэг хэрэгтэй.

 

 

Д.Лувсаншарав: Нас гvйцээд, хєрєнгє олдвол хошин дуурь бичнэ

Огноо: 2007-11-06 Эх сурвалж: Ардчилал

Монголын хєгжмийн зохиолчдын холбоо vvсч байгуулагдсаны 50 жилийн ой болж байна. Тєрийн хошой шагналт, ардын жvжигчин Д.Лувсаншаравтай ярилцлаа.
-Таны амьдрал Монголын хєгжмийн тvvхтэй салшгvй холбоотой. Єнгєрсєн 50 жилээ эргэн дурсвал?
-Зон олны оюуны манлай болсон хєгжмийн боловсролыг дээшлvvлж хамтлаг, театрууд байгуулах зэрэг хєгжимд хамааралтай бvхэл бvтэн системийг энэ 50 жилийн хугацаанд бий болголоо. Монголын хєгжмийн зохиолчид нєр их хєдєлмєр, авьяас билгээ зориулсны хvчинд тайз дэлгэцийн бvтээлд маш их амжилт гаргасан. Гадаад дотоодын судлаачид тоо ч, чанар ч маш богино хугацаанд асар хурдан хєгжсєн гэж vнэлдэг.

-Ойн баяр хэр болж байна, сэтгэгдлээ хуваалцаач?
-Ойн хvрээнд дуурь, балет, дан хєгжмийн урлаг, гоцлол найрал дууны гээд урлагийн бvхий л тєрлийг хамарсан тоглолтууд боллоо. Vзэгчдээс єндєр vнэлэлт авсан. Энэ удаагийн ойн баярт Хятад, Оросоос тєлєєлєгч ирснээрээ олон улсын хэмжээнийх болж байна. Дашрамд Монголын залуу vеийн зохиолчдодоо цаашдын уран бvтээлд нь амжилт хvсье.

-Vе vеийн алдарт хєгжмийн зохиолчдоо дурсвал?
-Єнгєрсєн 50 жилийн хугацаанд олон авьяастан, алдар цолтон тєрєн гарч манай хєгжмийн соёлын тулгын чулууг тавьсан. БНМАУ-ын ардын жvжигчин, тєрийн хошой шагналтнууд С.Гончигсумлаа, Л.Мєрдорж, Б.Дамдинсvрэн, Э.Чойдог гээд олон ахмадыг мартаж болохгvй. Шинэ vеийг хєгжvvлэхэд Н.Жанцанноров, Б.Шарав, Г.Алтанхуяг, Х.Билэгжаргал нар хувь нэмрээ орууллаа. Эд л одоогийн хєгжмийн зохиолын нvvр царайг илтгэж байна шvv дээ.

-Хєгжмийн зохиол сvvлийн хэдхэн жил жаахан зогсонги болчихсон шиг санагдах юм?
-Манайд хєгжмийн хэлбэр дутагдаагvй ээ. Vлээвэр, симфони, орчин vеийн рок поп, электрон хєгжмийн зэмсэг бvгд хангалттай хєгжиж байна. Харин урын сангийн хувьд оюутан сурагчдад зориулсан хvvхдийн, сургалтын уран бvтээл дутагдалтай санагддаг.

-Цаашид хєгжмийн зохиолчид, урлагийнхан юуг анхаармаар байна вэ?
-Их урлаг гэж нэрлэдэг дуурь, бvжгэн жvжиг, балет, хєгжимт драмын жvжиг зэрэг тайзны бvтээл дутагдаж байна.

-Ийм бvтээл хийх чадвартай хvн алга уу, эсвэл єєр шалтгаантай юу?
-Чадвартай хvн байгаа ч санхvvгийн бэрхшээлээ шийдэж чаддаггvй юм. Монголд дуурь, балетад 40-50 сая тєгрєг гаргаад байх баян пvvс, компани алга. Тєр хангаж чадахгvй байх аа. Тиймээс бизнесменvvд ардын сонгодог урлагт хандив єргєєсэй гэж хvсдэг юм.

-Та сvvлийн vед ямар ямар бvтээл дээр ажиллав аа?
-Манайхан Хєгжмийн зохиолчдынхоо их хурлыг угтаж их юм хийжээ. Би ч мєчєєгєє єгєхгvйг хичээж ажилласан. Ноднин жил “Их хааны хатад” дууриа Дархан-Уул аймгийн “Залуучууд театр”-т, Баян-Єлгий аймгийн “Казакын хєгжимт драмын театр”-т тоглуулсан. Мєн Галдан Бошгот хааны тухай хєгжимт драмын жvжиг, Монголын нууц товчоог бvтнээр нь багтаасан 20-иод цахилгаан хуурцгийн дэвсгэр хєгжим бичлээ. Хамгийн сvvлд Хэнтий аймгийн Батноров сумд Тэмvvжин Боорчи хоёрын нєхєрлєлийн тухай дуурь тавьсан.

-Хєдєє орон нутгийн театр, чуулгад л уран бvтээлээ толилуулаад байгаа юм аа даа?
-Манай урлаг тєвдєє тєвлєрєєд, хєдєєгєє тоохгvй байна уу гэж бодсон юм. Тиймээс тайзны бvтээлийг хєдєєгийнхєнд зориулж байгаа юм.

-Таньд “ийм л юм хийчих юмсан” гэж бодсон зvйл байдаг уу?
-Хошин дуурь Монголд байхгvй учраас нас гvйцээд хєрєнгє олдвол тvvнийг бичих санаатай байгаа даа.

-Таны бие тань чилээрхvv байгаа гэсэн. Энэ нь уран бvтээл туурвихад саад болж байна уу?
-Зvгээр, зvгээр.

-Шинэ бvтээл хийхэд хэр их хугацаа, зардал хэрэгтэй бол?
-Тайзны бvтээл хийхэд 2-3 жил хэрэгтэй. Дээрээс нь хувцас хунар, тайз, уран бvтээлчийн хєлс гээд хэдэн арван саяар хэрэгтэй л дээ.

Б.Мєнхзаяа
Дугаар 166/278

 

http://www.unen.mn/modules.php?name=News&file=print&sid=85
Эрхэм Танд тєрсєн єдрийн мэнд хvргэе- Хvн гээч нартад мэндлэхдээ ямар хувь тавилантайгаа мэддэг билvv. Амьдрал хэмээх нэгэн бодлын єндєр, нэгэн бодлын ахархан уул єєд дардан бус энхэл донхолоор єгсєхдєє хувь тавилангийнхаа учгийг атгадаг биз. Хувь тавилангийнхаа учгийг харин гартаа чангаас чанга атгавал хvн болж тєрсний утга алдрахгvй гэж бодно. Хvний сэтгэл, ухаан яндмал баян. Баян сэтгэлтэй, баян ухаантай тєлєєлєл хvмvvн нь амьдрал хэмээх уул руу гэрэлт дэнлvv барин бусдыгаа газарчилна. Газарчдын тvvчээ нь урлаг хэмээх их ертєнцийнхєн. Энэ бадраамал ертєнцийнхэн vгvй бол тvнэр бvрэнхий ноёлохсон. Азаар, урлаг гэх нэгэн ертєнц бидний тєлєє айлсан буужээ. Энэ ертєнцийнхєн дотроо бурхантай, хаантай, хатантай, ноёдтой, шадар туслахуудтай. Харин vнэнч “зарц” албат нар нь vзэгч та бид.

Монгол Улсын хєдєлмєрийн баатар, Ардын жvжигчин, Тєрийн шагналт хєгжмийн зохиолч Д.Лувсаншарав. Домог болсон энэ их хvн 80 насны єндєрлєгєєс vзэгч тvмэнтэйгээ мэндчилэн байна. Yе vеийнхний дуулж єссєн “Маамуу нааш ир” дууны автор тэрбээр 60 жил их урлагтай нєхєрлєхдєє “Хан бvргэд”-ээс “Их хааны хатад” хvртэл найман дуурь туурвижээ. Хvний амьдралд 80 гэдэг єндєр нассан. Харин Лувсаншарав гуай энэ л насандаа “Их хааны хатад” отгон дууриа vзэгч тvмэндээ єнєєдєр єргєн барих гэж буй. Ер нь тэрбээр амсхийдэг болов уу. Дандаа л шинэ уран бvтээл, шинэ бvхнийг хайж явдаг. “Их хааны хатад”-ыг амьдруулах Дарханы “Залуучууд” театрынханд Лууяа багш нь сэтгэл хангалуун байгаа. Театрынхан лав урамшаа даа. Тэд бас азтай юм. Урлагийн бурхандаа захиалж “Их хааны хатад” хэмээх тvvхэн дууриар урын сангаа баяжуулж , єєрсдийгєє бас цэнэглээд авчихлаа. Лувсаншарав гуайн анхны дуурь “Хан бvргэд” тєрсєн єдрийнх нь концертод эгшиглэнэ. УГЖ Н.Найдалмаа шавь нь “Хан бvргэд”-ийг тайзнаа амилуулна гээд сэтгэл догдлонгуй. Дєнгєж сургууль тєгсч ирсэн 20-иодхон настай залуухан дуучин Найдалмаа “Хан бvргэд” дуурийн эмгэний дvрд дуулсан гэхлээр сонин. Ирээдvйн сонгодог дуучныг тосч авсан анхны багш нь театрын уран сайхны удирдаач Лувсаншарав. Удирдаачийн оноолт болохоор эмгэний дvрийг бvтээхээр эрэл хайгуулд гарч байснаа єнєє хэр мартдаггvй гэж Найдалмаа гавъяат ярьсан. Дvрдээ орохын тулд гудамжинд яваа хєгшидтэй хууч хєєрч, алхаа гишгээ, намба тєрхийг нь дууриан уйгагvй зvтгэсний хэрээр Лууяа багшаасаа ямар нэг vг сонсолгvй дуурийн ард гарч чаджээ. Багшийн хувьд тэрбээр ийм хатуу.Энэ чанараараа ч шавь нараа задалж , хvчийг нь гаргаж дадсан биз ээ. Харин Лууяа багш амьдрал дээр хамгийн хvнлэг хvн.Саяхан даа, єнгєрсєн хавар Лууяа багш Найдалмаа гуайд гурван дуу авчирч єгсєн гэнэ. “Заяаны хань”, “Миний Сэлэнгэ”, “Єндєр уул шvтээн мину зээ”. Хэнд юу єгєхєє хамгийн сайн мэднэ. Тэрбээр багшийнхаа концертод бас “Шивээ Хиагт” дуурийн Гэрэлийн ариг дуулна. Энэ ари тvvний дуулах дуртай бvтээлvvдийн нэг. “Тєрсєн нутаг харагдаад, сэтгэл гэгэлзээд, хамар шархираад, ямар сайхан гээч…Багшийн надад зориулсан бас нэг бvтээл бол “Усны шувуу” хэмээх романс. Лууяа багш vнэнхvv єєдрєг, бvтээлч хvн. Багшийг харахад гэгээн нар тусах шиг санагддаг юм”… Найдалмаа гавъяатын ийн ярихыг бичвэл дуусахгvй. Лувсаншарав гуай “Сарны наадам”, “Нарны домог”, “Бєртэ” гэсэн vндэсний бvжгэн жvжгvvдийг амьдруулжээ. Тvvнчлэн арав гаруй хєгжимт драмын жvжиг туурвисан. Арав гаруй магтуу, 20-иод киноны хєгжим, 500 гаруй хоор, нийтийн дуу, ари, романс тvvний ємч. Дуулна, жvжиглэнэ, хєгжим зохионо, зурна… Бурхан тvvнд авъяасыг харамгvй заяажээ. Тэрбээр 1942 онд Хэнтий аймгийн клубээс уран бvтээлийн амьдралаа эхэлж 1945 онд “Бємбєгєр ногоо”-ны хvн болсон гэдэг. Лувсаншарав дуучны бvтээсэн хамгийн том дvр нь “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн. Радиогийн алтан фондод тvvний дуулсан олон дуу бий. “Би чамд хайртай”, “Дурлал хайрыг минь дамжуулаарай”, “Сайхан чамдаа”, “Туулын шугуй”, “Шєнийн танго”…. Тvvний зохиосон нийтийн дуунууд vе vеийнхний сэтгэл зvрхэнд бий. Лувсаншарав гуайг харин шvлэг тэрлэдэг байсныг хvмvvс тэр бvр мэддэггvй. …Жороо борлогоороо тэшvvлэхэд Жолоо тавим гоёхон Жоохон чамайг бодоход Сэтгэл уярам сайхан Атар хээрийг чимэглэсэн Алаг цэцгэнд би дуртай Ариун хайрыг минь булаасан Амраг чамдаа би хайртай гэсэн мєртvvдийг залуу хархvv Лувсаншарав зохиогоод уран бvтээлийн анд Явуухуландаа єгчээ. Дорнын их яруу найрагч эхний бадгийг нь, Холоос гvйдэлтэй борлог минь Сулдаа ганхам жороо доо Голын хайртай амраг минь Шєнєдєє гэрэлтэм царайлаг даа… гэж бичээд хоёр дахь бадгийг нь Лувсаншаравынхаа шvлгээр vлдэг хэмээснээр “Би чамд хайртай” дуу бvтсэн тvvхтэй. Лувсаншарав гуайн амьдралын тvvх ховор намтар єгvvлдэг. Тавхан настай жаахан хvv хийдэд шавилан сууж, хийдийн цамд тоглодог байж. Энэ тухайгаа тэрбээр, “12 нас хvртлээ долоон жил хийдэд суусан. Ер нь шашин бол урлаг. Лам ахуйдаа аав, ээж, багш ламтанаа дагаад Амарбаясгалан, Их хvрээ рvv мєргєлд их явдаг байлаа. Одоо бодоход тэр бvхэн надад их буян болсон гэж санадаг юм” хэмээн дурссан. Хєгжмийн зохиолчийн хєдєлмєрийн гараа сумын сургуульд багшаар эхэлжээ. Хичээл ангийн эрхлэгч ч болсон. Сонин тvvх єгvvлэхэд, Лувсаншарав гуай манай анхны жолооч нарын нэг. Хэнтий аймгийн зам барилгад Максимов гэж орос жолоочийн туслах хийж байсан удаатай. Тэрбээр бас хэн хvнд баймгvй сайхан зурна. Эхнэрийнхээ хєргийг хамгийн олонтаа зурж, будаг бийрээ vргэлж зэхээстэй байлгадаг зураач. Онцлох бас нэг зvйл бол Лувсаншарав гуай эстрад урлаг хєгжихєд хєрсийг нь суулгасан хvмvvсийн нэг. Цензураас эмээлгvй “Шєнийн танго”, “Туулын шугуй”, “Дурлалын вальс”, “Барилгачин хvvхний уянгын дуу” гээд л эстрадын олон дуу туурвисан. Тэр л vед бvжгийн хорхойтнууд Барилгачдын соёлын ордны дагшаа найрал хєгжмийн аянд эгшиглэх, …Цэвдэг хvйтэн шєнийн харанхуйд Чинийхээ тєлєє би дуулна Оюун сэтгэлдээ чамайг бодоостой Оддын дор vvрийг хvлээнэ… гэх “Шєнийн танго”-ны аянд хєл нийлэн бvждэг байсан гэх.Эл дуунаас болж, Явуухулан андтайгаа хамт шvvмжvvлээд авсан. “Хєдєє зуд болж байхад Лувсаншарав, Явуухулан хоёр халуун хєнжилд хэвтэж байна” гэж нэгэн тvшмэл зад авсан даа хэмээн ярихдаа шогч нvд нь “нуг нуг” инээсэн. Тvvний дууг Ардын жvжигчин Л.Цогзолмаа анх дуулсан гэдэг. Зангад, Загдсvрэн, Цэвээнсvрэн, Мяасvрэн, Пvрэвдорж, Эрдэнэбулган, Ухнаа… Монголын ард тvмний бvгдийнх нь танил энэ эрхмvvд Лууяа багшийн шавь нар. Тvvний шавь нарын нэрийг цааш дурдвал Монголын урлагийн vе vеийнхний тvvхийг сєхєх хэрэгтэй болов уу. Эрхэм хvний шавь нар нь ч бас хэчнээн олон мундагуудыг тєрvvлээ вэ. Лувсаншарав Та, аргагvй урлагийн Бурхан юмаа.


Хөгжмийн урлагийн бурхад
 

-Та багшийндаа ойр ойрхон очдог уу?
-Чадахгvй юм аа

-Жилдээ хэд.. .?
-Сар шинээр очно. Шинийн 3-нд золгодог юм. Наана нь манайх зочин олонтой амжихгvй. Гурванд л яг очно. Багш хараад байдаг юм.

-Та өдөр эзгvй байсан хаа хvрээ вэ?
-Сvхбаатар дvvрэг� хөдөлмөрийн баатруудаа хvлээж авсан юм. 14 баатар цуглалаа. Уг нь манай дvvрэг 16 баатартай гэнэ. Хамгийн настай нь би болжээ гээд баатар маань мод толгой нийлvvлэв. Гэхдээ урьдчилаад �За, би тамхиа татлаа шvv, уучлаарай� гэсэн.

Хөгшин саяхан төрсөн нутагтаа очоод иржээ. Үеийнх нь хvмvvс бурхны оронд яваад дөрөв, тавхан нь л vлдсэн байна гэнэ. Гал цогтой залуу нас, тэр vеийн нийгмийн байдал, сумын клубт таанц эргэж байсан... гээд тэдэнд ярих сэдэв бишгvй. Лувсаншарав гуай� �Одоо би ч лавлах товчоо� маягтай болоод байгаа. Телевиз, радио, сонин хэвлэлийнхэн манай руу их ярина аа. Хуучцуулын тухай асуудаг юм� гэлээ. Ингэж хэлээд зуурхан чимээгvй болов. Монголын хөгжмийн урлагийн энэ том хvн нээрэн л биднийг голж байгаа байх даа гэхдээ сэтгэл зовж, хөлс чийхрах шиг болов. Өмнө хэдэнтээ уулзсан ч энэ удаагийнх шиг бодол төрж байгаагvй билээ. Ядаж байхад, зам бөглөрөөд төв замд таг гацчихлаа. Тэгсэн харин ч сайн боллоо. Буурал зохиолч ийн хуучилж эхлэв.

-Үгvй ээ, дөнгөж тавин мянгат хvрч явах шив дээ. Бирваа багшийнх хол оо. Нэгдvгээр хорооллын� захын дэргэд, өндөр байшинд байдаг юм.

-Бирваа гуай энэ жил 90 хvрч байгаа гэнэ?
-Паспортоороо бол 89, монгол тооллоор 93 хvрч байгаа. Зурхайч шавь нь ингэж хэлсэн гэдэг. Үнэн байх. Миний багшийг саяхан болж өнгөрсөн Чөлөөлөх дайны 60 жилийн ойд уриагvй байгаа юм. Хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн, хоёр дайнд оролцсон хvн дээ, уг нь.�Энэ сарын 16-нд� ялалтын баярын хурал, концерт боллоо.

Өмнөх өдөр нь баяр хvргэхээр гэр рvv нь залгасан багш энэ тухай огт мэдээгvй сууна. Урилга ч ирээгvй гэнэ.� Ингээд бодохоор дургvй хvрээд байгаа юм. Батлан хамгаалах яам, Нийслэлийн ахмадын хороо, Дайнд оролцогчдын нийгэмлэг гээд олон газрын хариуцлагатай хvмvvс рvv утас цохисон. Мэдэхгvй нэр нь ирээгvй л гээд байна лээ. Ямар хариуцлагагvй хvмvvс вэ. Тэгээд багшийг хэсэг нөхөдтэйгөө гэртээ урьж жаал хуучилсан юм.. .

Үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордон шив дээ. Үгvй ээ, энэ Улаанбаатарыг ингэж гялалзахыг vзэх гэж..� Энэ Бөмбөгөр захын сууринд� Шияанзны гуанз гэж� байлаа. Сайхан шар айрагтай газар. Цагааны Цэгмид багш тэнд орно. Би тvvнд vйлчилж явах дуртай байлаа. Багш ингэж явахаараа уурын тэрэгний Сономыг дуудна. Тэр хvн Улаанбаатарын� бvх машиныг мэддэг байлаа. Одоо бол хvн vнэмшихгvй биз. 1940-өөд он юм.

Улаанбаатар 60 гаруйхан мянган хvнтэй. Бvгд нэгнээ мэднэ. Урлагийнхан, эмч, багш нарыг бvр андахгvй. Гэтэл одоо дээд, доод давхартаа ямар хvн амьдардгийг ч мэдэхгvй. Байнгын 800 гаруй мянган хvн амтай, ирж очиж байгаатайгаа нийлээд сая хvн холхиж байна, аргагvй юм уу даа.

-Бөмбөгөр ногоон театр яг хаахна байсан юм бэ?
-Засгийн газрын ордны зvvн vзvvрт байсан юм. Гэтэл ордныг цааш нь сунгах болоод...

-Театраа өөр газар тэр чигээр нь нvvлгэж болоогvй юм уу
-Шар эсгий чихчихсэн, модон байшин шvv дээ. Буулгаад дахин барьж болохгvй л дээ.
Намайг 1944 онд ирэхэд Ленин клуб, Өндөр хоршоо, Хэвлэх vйлдвэрийн барилга л сор нь байж. Өндөр хоршоо гэж Занабазарын музейн барилга шvv дээ.� Нийслэлийн Ахмадын хорооны байр тэр vед� байсан юм.

-�Цогт тайж� киноны зургийг тэнд авсан.
-Тийм. Ингэсгээд тэр vеийн барилга дуусна.� Амгаланбаатар хот явлаа гэж ярина. Гадаад явна гэдэг бол ёстой сонин vзэгдэл. Нивидимка бэлгэнд өгнө. Хvнд хоер ширхгийг л өгдөг. Их том бэлэг байжээ. Хvvхнvvд би ийм өнгөтэйг нь авна гэцгээгээд л...

-Төв замын тvрэмгий улаан автобус байв уу?
-1950-иад онд л ирсэн юм, тэр чинь. Тvvнээс өмнө бөгсөндөө чөтгөрт,� задгай шар гэж унаа байлаа

-Чөтгөрт өө?
-Хоёр хаалгатай, хvмvvс хоёр хаалган дээр нь шавчихаад хойшоо явахгvй. Тэгээд л бөгсөндөө чөтгөртэй гэсэн хэрэг. Дараа нь гурван хаалгатай автобус ирсэн нь задгай цэнхэр. Монголчууд чинь аливаад хоч өгөхдөө гарамгай.

Төв хороонд Цэдэнбал
Төв цэнгэлдэхэд Баянмөнх
Төв театрт Тvмэндэмбэрэл даналзаж байна гэнэ.

Замаар явахаар дайрчих гээд
Замаас гарахаараа дайруулчих гээд байдаг
Мал хараад сvv
Машин хараад бензин гуйдаг

Нуруу намтан, нугас богинотны унаа
Мянгын гуйлгачин, төвийн тvvлэгчин гэж 1000 төгрөгөөр зардаг мотортой дугуйг хэлдэг байж. Ринчен гуай ийм дугуйгаа алдчихаад �Мэдсэн бол сvvл зvvчихдэг байж� гэж билээ. Залуусыг өөх гэхээр сvнсээ зайлтал айдаг болохоор тэр.

Ингэж цаг гаруй хуучилсаар төрийн шагналт, урлагийн гавьяат зvтгэлтэн хөгжмийн зохиолч, удирдаач Гочигийн Бирваа гуайнд ирлээ.

Охид хөл алддаг� тэр сайхан залуу миний багш болсон доо
Багш шавь хоёр хөөрөг гарган тамхиллаа. Тэгсэн Бирваа гуай шавьдаа �Нvд муудаад, чих сонсохгvй их гутарч байна� гэв. �Тэр яах вэ, багш аа, ертөнцийн жам. Элэг, бөөр, даралт тань л зvгээр байвал болно� гэж шавь нь хэлэв.

Бирваа гуай улирал бvр 40 гаруй мянган төгрөгөөр хэвлэл захиалж уншдаг гэнэ. Манай сонины байнгын уншигч, захиалагч энэ буурал театрт очихгvй, хөгжим сонсож чадахгvй байгаадаа ихэд бухимддаг бололтой. �Амьдралын тэр сайхан бvхнийг мэдрэхгvй болохоор амьдрах сонирхол алга� гэж хатуу vг сонсгов. Тэгснээ,

-Би 90 хvрч байна. Хvмvvсийн бичээгvй тийм сайхан дурсамж бичиж байгаа. Би 1916 оны намрын дунд сарын 15-нд төрсөн юм. 18 насандаа эмэгтэй хvнтэй учирчээ. Яаж дурлаж, хайрлаж байсан гээд бvгдийг бичиж байна. Одоо 1970-аад онд ирээд байгаа.

-Лувсаншарав гуай та хоёр хадаг барилцсан багш шавь уу?
-1944 онд Хэнтийн морин бригадын хөгжмийн даргаар очлоо. 2000 гаруй цэрэгтэй том анги. Тэгэхэд Хэнтийд хоёр клуб байлаа. Ягаан клубийн дарга Эрдэнэсан гэж монгол бичгээр сайхан бичдэг хужаа байв. Энэ хvн хотоос ноот мэддэг хvн ирлээ гэж дуулаад хvмvvстээ заалгая гэж санал хэллээ.�

Долоо хоногт хоёр удаа оройн цагаар сайн дурын хvмvvст хичээл заана. Тэгэхэд Лувсаншарав 16-тай банди байж. Энэ vеийн хvvхдvvд� ном заалгасан даа. Уг нь 30-аад хvнтэй хичээл эхэлсэн юм. Тэдний дөрөв, тавхан нь vлдсэн.

-Лувсаншарав гуай тунаж vлдсэн vv?
-Энэ чинь хичээл хаяад явчихсан юм. Тоглолт хийхэд атаархаад зогсож байсан. Яагаад явсныг өөрөөр нь яриул. Наадах чинь залуудаа их сайхан зурдаг, монгол бичгээр бичдэг, жvжиглэдэг, бvжиглэдэг элдэвтэй байсан юм.

-Эхлээд цөөн vг хэлье. Манай аймагт хятад ажилчны клуб гэж ягаан байшин байлаа. Хятадууд өөрсдөө барьсан юм. Зартай клуб байж. Эрдэнэсан гэж дарга нь одоогоор бол соёлтой, боловсролтой сэхээтэн. Ноот заалгана гэж Бирваа багшийг урьсан юм. Жигтэйхэн гоё залуу, охид хөл алддаг. Жолооч, хамгаалагчтай явна. Та тэгэхэд ахлах дэслэгч байл уу

-Дэслэгч

-Тэгээд хоёр гурван хичээлд суулаа. Ойлгож өгдөггvй. Тэгэхэд би� клубийн vсчинд ус зөөдөг, тvлээ хагалдаг ажилтай. Тэгээд л оргочихсон. Гэтэл нэг өдөр тэд тоглолт хийлээ.� Тэгсэн миний дургvй хvрэх маягтай. Атаархаад харж зогстол багш хvзvvн дээрээс шилдээд авсан.� Тэгээд гэртээ авчраад мандолин дээр ноот заасан. Нэг шөнө �Шивээ хиагт�-ын ноотыг хараад тоглож байтал надад их сонин сэрэл орж ирсэн. Тэгээд л сонирхож эхэлсэн дээ.�

Лувсаншараваар захиагаа зөөлгөөд
-Лувсаншараваараа би хvvхэнд захиа хvргvvлдэг байлаа. Ягаан клубийн хөгжмийн багш Батмөнх гэж их сайхан хvvхэнд сэтгэл алдраад. Би тэр vед гэр бvлгvй, залуу байсан юм чинь. Тэгтэл тэр минь Хэнтий аймгийн Цагдан сэргийлэх ангийн дарга Балдан гэж хvний эхнэр байж. Удалгvй клубийн эрхлэгч Эрдэнэсангийн нэр дээр бичиг ирvvлжээ. Гэр бvл vймvvлж байгаа энэ хvнээ яа ч гэсэн юм.

Энэ асуудлаар нь Намын төв хорооны намын комиссоос хvн ирдэг юм. Их сайн хvн байж билээ. Надад “Бирваа минь чамд намын шугамаар арга хэмжээ битгий аваарай гэж комиссар захисан. Чи клубээр очиж битгий бужигнуулаад бай” гэхээр нь “Бид суухаар шийдчихсэн” гэж жаахан зөрvvдлэх аядав.

Тэгсэн “Тэгж ярилцсан юм бол чи гурван сар битгий vзэгд. Эхний сард уулзах ч хэрэггvй, захиа л бич. Хоёр дахь сард нь нөхрөөсөө сал гэж vvрэг өг. Дараа нь нэг сар хэртэй ганцаараа яваг. Дараа нь суу“ гэдэг юм. Сайн арга байгаа биз. Би ч тэр замаар явсан. Клубт очиж хичээл заахаа ч болилоо. Захиагаа харин Лувсаншараваар зөөлгөсөн.

Нэг өдрийн явдал санаанаас гардаггvй юм. Би захиагаа бичиж өвөртөлчихөөд Хэнтийн баруун талд байх нисэх анги руу явж байгаа хvн болж алхлаа. Ягаан клубийн vvдэнд Лувсаншарав, Дашдаваа бас хэн билээ гурвуул сууж харагдав. Энэ маань ч намайг хараад араас гvйгээд ирлээ. 16-тай жаахан хvvхэд байж шvv дээ.

Хамтдаа нисэхийн анги руу явж байгаа дvр vзvvлж нэлээн хол алхсан. Тэгж яваад Лууяа замаа мурийлгаад буцна даа. Миний захиаг аваачиж өгөх гэж тэр. Олон ч явсан даа
-Би ч багшид тусалж байгаадаа дуртай байсан. Батмөнх багш надад мандолин заасан хvн л дээ.

Бидний хоёр дахь уулзалт Баянтvмэнд болсон
-Би 1944 онд хөдөөнөөс амралтаараа ирээд Бөмбөгөр театрт шалгуулсан тэнцчихлээ. Хөдөөнөөс ноот мэддэг хvvхэд ирэхээр их л олзуурхаж намайг ямар ч хэл vггvй авч билээ. Оюун багш байсан юм шvv дээ. Хоёр сар хэртэй ажиллаад араасаа дуудагдаад. Ажил тасалсан хэрэгтэй бангадуулж хөдөө буцсан. Харин жилийн дараа 1945 онд театрт жинхэнээсээ ирсэн дээ.

1946 онд манайхан бригадаар хөдөө явахдаа Баянтvмэнд очлоо. Би баянхуур дарж, Сvрэнхорлоо “Чамайг vдье”-г дуулна. Нэг их мундаг амьтан зарлуулаад тайзан дээр гарсан. Яг тоглож байтал vзэгчдийн суудалд багш харагдлаа. Хэнтийгээс явснаас нь хойш сургийг нь ч дуулаагvй байсан болохоор баярлах, гайхах зэрэгцээд хөгжмөө буруу тоглож хөглөлөө. Тоглолтын дараа багш намайг гэртээ урьж дайлаад. Хөгжимчин болсон юм байна, vvнийгээ битгий хаяарай гэж захисан сан.

-Тэгэхэд чи надад “Багш минь та дуу зохиогооч” гэж хэлснээ санадаг уу.

-Саналгvй яах вэ. Та “Багш нь чадахгvй байх аа” гэж билээ. Энэ бол бидний хоёр дахь уулзалт байсан юм.

-Үvний дараа хэдийд уулзлаа?

-Яагаав би Төрийн дуулал хийчихээд vлээвэр хөгжимд тоглуулж өгөөч гэж очоогvй юу. Төрийн дуулал шинээр зохиох болоод Мөрдорж, Лхадорж, Дамдинсvрэн бид дөрвийнх шалгараад vлдчихсэн байсан юм.

-1949 он юм байна. Үнэхээр чиний зохиосныг гуулин хөгжимд найруулах хvн нь би л байсан юм билээ л дээ. Зөвлөлтөд сургуульд 1945 онд яваад уушги муудаад 1947 онд буцаад ирсэн. Манай vлээвэр хөгжмийн удирдаач одоо энэ хөгжмийн зохиолч Хаянхирваагийн аав Пvрэвжав гэж байлаа. Тvvний удирдлагаар Лувсаншаравын зохиосон сvлд дууллыг оркесторт найруулсан. Сайхан ч дуу болсон. Ноот нь бий. Тэгэхэд надад зохиосон дуу гэж байгаагvй юм шvv.

-Энэ уулзалтаас хойш бас л арваад жил өнгөрсөн. 1952 онд фестивальд явж ирээд Ховд руу томилогдсон. Тэгээд 1954 онд хойшоо сургуульд яваад 1960 онд ирсэн юм. Тэр хооронд Бирваа багш Хvvхэлдэйн театрт хvvхэлдэйн дуурь бичсэнийг сонсоод их баярлаж билээ. Үнэндээ багш бичихгvй бол хэн бичих билээ гэж боддог байсан юм. Үvнээс хойш хэчнээн олон гайхамшигтай бvтээл гаргасан билээ дээ.

Шоронд суугаагvй бол хөгжим бичихгvй байсан
-Би ер нь улс төрийн хэргээр шоронд ороогvй бол хөгжмийн зохиолч болохгvй байсан. 1951 онд Үлгэр жишээ vлээвэр хөгжмийг vндэслэн байгуулаад ес хоногийн дотор хоёр “Алтан гадас”-аар шагнуулж явлаа. Эхнийх нь 15 жил алдаа дутагдалгvй сайн ажилласан, гурван удаагийн дайнд оролцсон гэж наймдугаар сарын 10-нд зарлиг гарч шагнууллаа.

Тvvнээс ес хоногийн дараа Ёндон бид хоёрыг улсаас өгсөн онцгой vvргийг гарамгай биелvvлсэн гэж хоёр дахь”Алтан гадас”-ыг өгдөг юм. Даанч удалгvй Монголын засаг төрийг устгахын тулд худал цуурхал дэгдээж, зэвсэгт бослогод бэлтгэж байсан гэсэн зvйл ангиар шийтгvvлсэн.

-Хөгийн юм болсон шvv. Таныг тэгэхэд ямар цуурхал тараасан гэдэг билээ?

-Тун яггvй юм ярьсан шvv. ЗХУ манай Монголын газрын баялаг, тvvхий эдийг хэтэрхий хямд vнээр авч байна. ЗХУ дайнд ялаад Германаас Зvvн Пруссийг, Японоос Курилийн арлуудыг нь эзлээд авчихлаа гээд хvмvvстэй буу халахдаа ярьсан байхгvй юу. Хэн дээш нь бичсэнийг мэдсэн л дээ. Атаархлаас л болсон хэрэг. Цэргийн ансамблиас Офицерийн сургуулийн уран сайханчид дээр гараад цэргийн баяраар тоглодог болсон. Тэгэхээр нөгөө хvний нэр байхгvй, би л магтуулж эхэлнэ биз дээ. Эндээс л vvдсэн хэрэг.

Шоронд гурван жил суугаад гарахад Урлагийн хороо дуудлаа. Хэд хэдэн газарт оч гэнэ. Урлагаас хол гурван ч жил болчихсон хvн тийм том газруудад очоод яах вэ л гэж бодсон. Тэгээд Элдэв-Очир кино театрын хөгжимд ажиллахаар болоод долоо хонож байсан чинь Хvvхэлдэйн театр хөгжмийн багшгvй болчихлоо, тийшээ оч гэдэг юм.

Элдэв-Очироос 40 хувийн цалин дээр нь Хvvхэлдэйн театрынх нэмэгдээд 750 төгрөгийн цалинтай болсон. Гарч өгнө биз дээ. Театрт очлоо. Тайзан дээр жvжиг тоглож байна. Ямар ч чимээ байхгvй. Танхимд хэн ч алга бололтой.

Нvдээ жаахан дасгаад харсан цэцэрлэгийн 3-4-тэй л болов уу хvvхдvvд сууж байлаа. Хажууд нь очоод хацарт нь хvрэхэд тоож байгаа юм алга. Юм сонирхож байгаа хvvхдийн нvдийг нэг хараарай. Тэр vед л эдэнд зориулж хөгжим бичье гэж шийдсэн. Тэр нvднvvд л намайг дуу бичvvлчихсэн хэрэг.

Улс хувьсгалын 35 жилийн ойгоор манай театр Чехийн зохиолч Ян Мелешикийн “Алаг бөмбөг” гэж зохиолыг тайзнаа тавих болсон. Тvvний хөгжмийг бич гэдэг vvргийг надад Ванган сайд өгсөн юм шvv. Тэгж “Би жаал Бөмбvvлэй
Бөөр алаг Бөмбvvлэй
Хэнээс ч айдаггvй Бөмбvvлэй” гэж анхны минь дуу төрсөн.

Жанцанноровыг жалганд байхад...
-Бирваа багшийн хувьд онцолж хэдэн зvйлийг заавал хэлэх хэрэгтэй. Би ямар ч сургуульд сураагvй болохоор цөөн багштай. Зургаан настай байхад минь монгол бичиг заасан Хасын Зундуйжамц, хөгжмийн ноот заасан Бирваа багш, найрал дууны багш, хөгжмийн зохиолч болох замыг минь тавьж өгсөн Кличко гээд л болно доо.

Бирваа багш минь хөдөө соёлын vр тарьж, цэргийн vлээвэр найрал хөгжмийг vндэслэсэн. Хvvхэлдэйн театр хөгжимт жvжиг тавих нь ч таны бvтээлээр эхэлсэн гэж би боддог. Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн анхны удирдаач, Монголын хөгжмийн холбоог бэхжvvлэхэд бvхэл бvтэн 17 жилийнхээ хөдөлмөрийг зориулсан.

Дээр нь улс эх орныхоо төлөө дайтаж хоёр ч том дайнд биеэрээ оролцсон, хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн. Гэтэл багшийг минь 90 нас хvрч байхад энэ олон газраас хэн нь ч дуугарахгvй юм. Ялалтын 60 жилд зориулсан хуралдаа ч уриагvй. Үvнийг хариуцлагагvй явдал л гэж vзнэ биз дээ.
Багш та санаж байна уу. Монголын мэргэжлийн хөгжмийн урлаг 1980 оноос хөгжиж эхэлсэн гэж “Намын амьдрал” сэтгvvлд бичсэнийг.

Тэрний хариу болгож бид,
Жанцанноровыг жалганд байхад
Чинзоригийг цэггvй байхад
Билэгжаргалыг бэлтрэг байхад
Бямбасvрэнгийн Шаравыг гавар байхад
Бацаан Пvvжгээг гөлчгий байхад
Зундуйн Хангалыг зурам байхад Монголын хөгжмийн зохиолчдын холбоо ажиллаж байсан юм шvv гэж багахан агсарсан юм.

Лувсаншаравын дууриуд, Гончигсумлаа, Мөрдоржийн симфони гарчихсан. Би хvртэл хvvхэлдэйн дуурь туурвичихсан байлаа. Залуугийн би гэх өвчин л нөлөөлсөн хэрэг.

-Тэгж жаахан зэвvv хvргэсэн юм. Мэргэжлийн хvн байгаагvй юм шиг. Гончигсумлаа 1950 онд, дараа нь Мөрдорж, 1960-аад онд Дамдинсvрэн гадаадад төгсөөд ирчихсэн байсан цаг шvv дээ. Яахав залуучууд төгсч ирсэн болон бидний vеийн хооронд 20 жилийн завсар гарчихсан. Тэдний vгvйсгэсэн тэр жилvvдэд бид их урлагийг бvтээж байсан юм.

Зөөлөн дарс шимж удаан хуучилсан Монголын хөгжмийн бурхад шөнө дунд болсныг зарлах цагийн зvvг ч анзаараагvй. Дахин ингэж уулзахын ерөөл тавиад гарахдаа бид тэднээс “Залуу цагийн тань зургийг уншигчдадаа хvргэе” гэлээ. Тэдэнд цугтаа авахуулсан зураг огт байдаггvй гэнэ. Багш шавь хоёрыг танай сонин л ингэж уулзууллаа, баярлалаа гэж билээ.
http://www.mongolnews.mn/unuudur.php?n=3511

 

 

GO BACK TO WEBSITE

İ Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com