Дэлэгийн Самбуу (Suhbaatar aimag)

Таны гэгээн дурсгалд зориулав (2005 on, USA)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

2 nastai Ro

   

 MELODY

  Uyahan Zambuutiviin NaranAudio
  Setgeld shingesen gobi Audio
  Herlengiin Bariya Audio
  Uulen bor Audio
 

Mongol Ayalguu Audio

  Sarnii Sonat, Fuer Elisa     Beethoven Audio
  Hunt Nuur Chaikovsky Audio

SEARCH

 

Library of Congress

  Harvard Libraries
  Yale University Library
  Encyclopdia Britannica
  ScienceWorld

CONTACT

  mongolbluespot@yahoo.com

     
   

 

 
Delegiin Sambuu (1922-2004)
 
 
 

Нарсны тамаас Нарны цөллөгт

              Харанхуй гяндан битүү ч
              Халуун сэтгэлийг халхлахгүй.
Д.Нацагдорж

 

1922 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. 1931-33 онд бага сургуулъ, 1933-36 онд Дорнод аймгийн дунд сургуулъ, 1936-1938 онд Санхүүгийин техникум дүүргэсэн.

Сангийн яам, Холбооний ерөнхий хороо, Төмөр замын удирдах газар ня-бо, Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч байсан. 1945-1950 онд МУИС-ийн Анагаах ухааны салбарыг төгсч, Өмнөговь, Төв, Завхан аймагт эмнэлгийн хэлтсийн эрхлэгч эмч, 1954 оноос МУИС-ийн багш, улмаар Анагаах ухааны дээд сургуульд хичээлийн эрхлэгч байсан. 1964 онд улс төрийн хэргээр баригдсан, 1990 онд цагаадсан.
 

Baruunii soyoltoi Americ oron luu baraanii savan avch yavaarai huu mini gej zahisan tersluu emch, 80 nasniihaa bosgon deer gants sain angli toli Americaas yavuulahig zahisan yum....

 

 2 настай Розагийн хань, эсэргүү эмч нэрт Дэлэгийн Самбуу 1964 онд улс төрийн хилс хэргээр насаараа хэлмэгдэн 1990 онд цагаадсан ба жижигхэн биедээ багтамгүй гүн хар хурц ухаантай энэ хүн Монголын бүтээн байгуулалтад хийдэгээ хийгээд бурханы оронд одоод удаагүй байна. Тэрээр манай ахмад үеийн сэхээтэн цөм ийм замаар хүйс тэмтрэгдсэн тул миний мэт нь үхвэл зохино хэмээн сэтгэл шулуудан гудамжнаас олсон хадаасаар толгойгоо цоолж, мөн тарианы зүүгээр цээж рүүгээ хатган уушгиндаа зүү оруулж амиа хорлохыг оролдсон ч сайн санаат орос эмчийн ятгаснаар амьд үлджээ. Хүнийг ийм байдалд хүргэнэ жинхэнэ бузар яргачдын хийж чадах зүйл. Хүний хувь заяа гэж.

 

Хэлмэгдсэн Заяа-12, найруулан бичсэн  сэтгүүлч Готовын Акимын номоос товчлов Намын эсрэг магтуу
   Шинэ жилийн концертын хор-Намын эсрэг магтуу

   Үгийг- Төмөр-Очир
   Хөгжмийг- Сэхээтний хэсэг
   Гоцлол дуучин- Нямбуу, Сурмаажав
   Удирдаач- Ардын хөгжмийн урлагийн зүтгэлтэн Лоохууз
   Монгол үндэсний хөгжмийн хоршилд- Гунгаажав, Дашнамжил
Олны дунд МАXН-ын удирдлагаас зориуд тараасан шог


Хэлмэгдүүлэл. Үс сөхүйж, ууц хуйт даам аюумшигт үг. Гэм зэмгүй үй олон хүнийг цаазлахыг нь цаазлаж, хорихийг нъ хорьж, цөлөхийг нь цөлж, мөшгөн хавчихийг нь мөшгөн хавчсан хууль бус бурангуй ажиллагааг базаад ганц энэ үгээр илэрхийлж байна.
     Түрүүчийн ташуур барьсан засгийг түлхэн унагаад
     Түүний оронд хурдан буу барьж өндийсөн засаг
     Түүх, ёс, төр, шударга ухаан бүхнийг бас
     Тулхэн унагаад хүнийг мал болгож байна.
60 хэдэн онд Ринч
енгийн Чойном найрагч Уур минь хүрч байна шүлэгтээ ингэж бичсэн нь буй.
МАXН Монголд нээрээ л хүнийг мал болгож байлаа доромжилж гутааж байлаа...


Д.Самбуугийн захидлаас

Ганцаараа Нам, засгийн үүргийг гүйцэтгэгч Цэдэнбал монарх дарангуйлагч болон хувирч шүүмжлэгчдийг дур зоргоороо ажлаас халах, намаас хөөх, элдэв зохимол гүтгэлэг явуулах, ямарваа асуудлыг танил тал, зусар бялдуу, хээл хахууль, архи ба арын хаалгаар шийдэх нь газар авч, Цэдэнбалыг магтан сайшаах нь амны уншлага болсон байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Цэдэнбалыг бурханчлан шүтэгчид үзэхдээ түүний оронд тавих хүнгүй гэж манай ард түмнийг басамжилж байна. Хэрэв Цэдэнбал үхвэл оронд нь орос дарга ирж биднийг захирах болж байна уу Цэдэнбалаас нам төрийн тушаалийг салгаж, оронд нь амьдрал мэдэх хүнийг тавих зүйтэй байна. Орос, Хятадад үлэмжхэн хэмжээний валютын өртэй болсныг хүн амд хувааж үзэхэд нэг хүнд мянгаад алтан рубель юан ногдож байна.

.1964 оны 12-р сарын 24-ний өглөө. До яамны хашааны зүүн хойд хаалгаар ортол дөчөөд оны дундуур анх анагаах ухааны салбарын эмнэлгийн суурь судалгааны танхимд орж хичээллэхэд байсан шиг үнэр агаар Самбууг сэрдхийлгэн цочроов...Төв Хорооны 6-р Бүгд хуралд Жалан-Аажав, Балган нарын нэр дээр нэргүй бичсэн захидлаас голлон асуугаад байсныг бодоход өөрийнх нь бичсэнийг мэдчихжээ. Тиймээ, тэр үед Монголд бий болоод байсан нөхцөл байдалд сэхээтний хувьд шүүмжлэлтэй хандаж түүнээ бичсэн нь үнэн. Нэгэнт байдал ийм болсон тул эдэнд бууж өгч шившгээ дэлгэж болохгүй. Шоронд орлоо... Нэгэн байцаалт дээр байцаагч намайг хуруугаар нүүр рүү чичин чамайг ясан дээр нөмрөгсөн арьс болгоно хэмээн занав...Төлөөлөгч чиний бичсэн шүүмжлэл бол ёстой солиотой хүний өдрийн тэмдэглэл байна. Нам засаг хайрт удирдагч Цэдэнбалыг ингэж ор үндэсгуй гутгэж шүүмжилсэн этгээд чамаас өөр байхгүй гээд зандрахын ялдар толгой сэгсрэн гасалж Элдүүрийг чини хангаад өгнө  гэж уянгалуулан хашгирчээ.

Нээрээ ч Самбуугийн элдүүрийг хангах байцаалт 70 шахам удаа болов...Тэрээр манай ахмад үеийн сэхээтэн цөм ийм замаар хүйс тэмтрэгдсэн тул миний мэт нь үхвэл зохино хэмээн сэтгэл шулуудан гудамжнаас олсон хадаасаар толгойгоо цоолж, мөн тарианы зүүгээр цээж рүүгээ хатган уушгиндаа зүү оруулж амиа хорлохыг оролдсон ч сайн санаат орос эмчийн ятгаснаар амьд үлджээ. Хүнийг ийм байдалд хүргэнэ жинхэнэ бузар яргачдын хийж чадах зүйл.

 Р.Чойном
Өр зүрхнээс Өс хонзон үнэртэнэ
Өвөр түрийнээс Билүүдэж нуусан хутга үнэртэнэ гэж бичсэн бий.

Д.Нацагдорж
Шорон гянданы орон дээр
Шарилж өвс ургавал
Шаналан зовсон миний
Cанаа сая ханана гэж  шүлэглэсэн байдаг.

Д.Самбуугийн захидлаас

Малын тоо толгой жил дараалан хорогдон хорогдсоор 20 сая хүрэхтэй үгүйтэй болж, малыг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр хавтгайруулан эрлийзжүүлж үүлдэр  угсааг доройтуулан мал аж ахуйг сүйрэлд оруулаад байгаа ба малчид мал маллах сонирхолгүй болж, төв суурин газрыг эрэн тэмүүлэх ялт малаас салахсан гэх бүхий л арга ухаанаа төвлөрүүлэх боллоо. Үлдсэн цөөнхи нь өндөр болсон ба бруцеллёз өвчинд нэрвэгдэж хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Нөгөө хэсэг ни нэгдлийн малыг шаалтаар авч тэдгээрийн нийгмийн байдал доройтож, соёл наад захын хангамжгүй, хувцас хунаргүй, гэрийн бүрээсгуй болж малчид бөөс, хамуунд баригдаж байгаа ба малынхаа мах ноос арьс шир албан татварыг өндөр тарифаар бүрэн төлөөгүйн төлөө шоронд олноороо хоригдож чухамдаа бүдүүлэгээр тамлагдаж байгаа нь илэрхий байна

ШОРОН... Самбуу шоронгийн аюумшигийг ямар ч бол давлаа. Гэвч гэрийн бараа харсны маргаашнаас эхлэн амар зая үзүүлэхгүй байлаа. Шөнө бүр До яамны 2-3 офицер хаалга хагартал балбаж ороод үг дуугуй нэгжлэг үзлэг хийгээд явна.. 3 жил Дундговьд нутаг зааж суулгана гэлээ. Ингээд Самбуу бетон узэлийн арваны дарга нэртэй болов.
Tэр үед гэргий Батнасан 50 мянгарын 19-р байшингаасаа гараад явган хүний замаар ажилдаа явж байтал араас нь гэнэт 69 машин юу юугуй шуугин ирж дайрахаар хурдалсанд тэр ч орилон автобусны буудал руу сандран мэгдэн гүйтэл урдаас хэдэн жижиг хүүхэд гуриж ирэхэд нөгөө машин аргагүй зогсож гэргий нь буудал хүрч олны дунд орж амь гарав... Самбуу Сэлэнгэ аймагт их эмчээрээ ажиллах эрхээ сая нэг юм авлаа. Гэвч удсангуй. Ингээд ажлаасаа хөөгдөн Хөдөдөлмөрийн товчоонд шилжин, Дараа нь Гэр ахуйн модон эдлэлийин үйлдвэрт Гүйдэг нярав хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Нарс хийгээд Наранд тарчилсан үнэн түүх энэ бөлгөө. 

Buren eheer unshina uu. http://www.mongolinternet.com/SambuuHelmegdsenTuuh.doc

http://www.dmaks.de/history/erstedelegation.html (Хэлмэгдүүлэлтийн үеийн хувь заяа)
 
References

1. Готовын Аким, Хэлмэгдсэн заяа 12, Улаанбаатар, 1999

2. Д.Самбуу Дурсамж, захиас, ярианаас ишлэв

 

 

 

 

 

 

 

 

 

Buurai aav Sambuu tanii dursgald

 

Deeltei tursen tanii huu

Derged baij chadaagui ch gelee

Denduu saruul oyuniig tani

Deedlen sanaj uujirch yavya.

 

Etsgiin yosoor namaig hairlan

Enerel hairandaa bagtaasan tanii

Enguun saruul oyuniig tani

Egnegt hundelen bishren yavya

 

Egelhen orchlongiin tooson dund

Er biyenhee zorilgoo guitseej

Eh orniihoo tulee uvdsen

Engui uhaaniig guitseen yavya

 

Uulin tolgoid tsasan budarch

Usnii shuvuud butsahiin adil

Ursaad unsereh tsag hugatsaag

Uhaan sanaandaa ogooron yavya

 

Orchlond irsen muree uldeej

Omgolon zandaa unencheer  yavsan

Olond hundtei saruul oyuniig

Ohor setgeldee uhaarch yavya.

 

Hurts sergelen oyun biyeree

Hatuu hutuug tuulan davsan

Hatamjit sain surgaal ugiig

Hariin nutgaas sanan yavya

 

Omgolon burgediin niselt adil

Oi uhaand tunan uldeh

Uvgen buural aav tanii

Ur hoichid tuslan yavya

 

Hunii saihan setgelees iluu

Horvood uguig nadad medruulsen

Hovorhon zayasan avyas bilgiig

Hojmiin hojid zalgan yavya

 

Zolboo hurts oyunlag taniig

Zun bilgiin holboos amilah

Zuliin horin tavnii udreer

Zurhnii gundee hundelen yavya

Tanii huurai huu 2004 onii 12 sariin 7.USA

 

Baruunii soyoltoi Americ oron luu baraanii savan avch yavaarai huu mini,

Baruunii soyoltoi Americ oron luu baraanii savan avch yavaarai huu mini, jinhene nyan burtagiig yunaas ch iluu arilgadag yum hemeesen bas l tersluu zahias ug, uglee bosood udesh untahdaa ulen sheesee harj yavaarai. Hunii nutagt hun uurtee ezen yavdag yum. Ter ulsiin erdemt ulsiin olson oyun dalaigaas ni chadliin hireer hutgan uudalj dusliig ch bol amsaj ireerei gesen surgaal bodroliig sanaj yavna.

Setgeliin saihan mongol zon olnii bas negen saihan huu munh huh tengeriin orond halin odloo. Za bolj dee hemeeh te ugsiig ahin sonsohgui yutai uitgar

 

30 jil helmegden tarchilsan ch 80 nasandaa uhaan sanaa tsetsen tselmeg, bolson uil yavdaliig ner ustai, udertei sudartai ni dursan yarij chaddag, Mongoliin ungersen buhel buten negen uyeiin bas negen amid sudar baisan uhaant ene buural Americ ornoos namaig gants sain angli toli uguulehiig hussen yum. Gagtshuu yasny Mongol seheeten hun l nasan uud boltoloo hurtel nom l yarisaar baih buyu. Daanch bi amjsangui. Harin bi setgeliin toli, tsahim oyuny toil, oron zai hol oir, baihgui baigaagiin yalgaag ugui bolgoson internetiin toliig tand belegleye dee.

 

Ene hunii oyunaa tejeeh huslen duusaagui baijee. Americ guren divaajin l gene, ard tumen ni bayan l gene, nayas zuu nasaldag l gene, hariin nasny etsest ur huuhed ni ul toon, ergen uulzahgui, eneren hairlah hungui busdiin gart amidaaraa hataj yavsnaas yaduu buurai mongol hun bolj tureed nasan uud boltoloo saruul tselmeg oyun uhaan heveeree, ur huuheddee heldegee heleed, zahidagaa zahiad, odoo minii yavah tsag bolloo hemeen etsiin ugee amjin helj chadah yasnii bas negen mongol zan chanar yutai bayan bilee.  End l oyun sanaanii bayan hooson, ed baraanii yaduu bayan hoyoriin yalgaa bui bizee.

Utsaar yarisan terhen horomd za ashgui dee bi uulzah yarih huuteigee yariad amjiv, setgel hanalaa hemeen tanii setgel uujirsan daa. Amjuulj yavuulaagui ald delem hurehgui arvan ugtei zahianii orond tenger gazariin yalgaag holboson tsahim oyutyn chadliig shalgan tand tsahim urtuugeer zahia negiig ilgeeye dee.

 

Amnaas tani bus setgelees tani ayandaa unasan minii huu hemeeh nandin ugiig chiheeree bus setgeleeree bi sonsch yavahad, oroin ulaan nar odot tengert buudiihed tanii omgolon dur buheldee tenge duuren haragdah met sanagddag, eh Mongol ulsyn tulee haluun amia buu bod geh surgaal ug unerteh shig boldog.

Ter tsagt tengerees unasan ugen helhee bodliin gund dovtolon orj hamag chadlaaraa orilmoor bachimdahdaa eh oron mini hemeen eleg emterch zalbirdag bilee. Naran urgah zugt bui eh nutgiin uneree butsaltgui sanagalzah omgolon husliig tanii hurts temtsegch hatuu chanar, tsetsen tselmeg oyun nemen ugsen.

 

Um ma ni bad mi hum

 

Saihan setgelt oros hunii achaar amid uldsendee horvoogiin jargal zovlong ahin 30 jil eleej chadsan bilee. Helmegduulelt, huniig amidaar ni alsantai adilhan, amidiin hagatsal. Helmegduuleltiin har shuurgand ch mongoliin ard tumen suhreegui bolood tsuudeegui bilee. Harin tanii meteer hamgiini hurts daichin negen uye uvgerch baina daa.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com