Г.Жигжидсvрэн: Шукарь багшийн харц одоо ч надад харагдах юм
Огноо: 2007-11-30 Эх сурвалж: Yнэн
http://www.onair2.tv/www/index.php?action=news.view&newsId=6865
Энэ жил Ардын жvжигчин, найруулагч Дэндэвийн Чимид-Осорын 95 насны ой тохиож буй. Архангай аймгийн Єлзийт сумын Яргайт гэдэг газар тєрж 1936 оны есдvгээр сараас театр хэмээх их айлд уран бvтээлийнхээ гарааг эхэлж байсан тэрбээр Монголын кино урлагийн тvvхэнд тодоор бичигдсэн их авъяастнуудын нэг.
“Хvний сайхан сэтгэл” киноны усчин євгєн, “Єглєє”, “Тэмцэл” киноны Дvйнхэр зайран, “Єндєр ээж”-ийн Дансран гээд тvvний бvтээсэн олон сайхан дvр ард тvмний сэтгэлд хоногшин vлдсэн. Кино найруулагч, УГЗ, Ардын жvжигчин Г.Жигжидсvрэн євгєн багшаа дурсан ийн хуучиллаа.
-Д.Чимид-Осор гуайг Та анх хэзээ харж байв. Багштайгаа танилцаж байсан тvvхээсээ дэлгэвэл?
-1956-1957 оны євєл байсан санагдана. Засгийн газрын ордны хойхно нэг арктай байшин байдаг даа. Тэр vед аркандаа тємєр хаалгатай байсан юм. Тухайн vеийн хоёрдугаар сургууль, одоогийн Хvмvvнлэгийн их сургуульд би сурч байлаа. Тэгээд нэг єдєр завсарлагааны vеэр тэр тємєр хаалган дээр дvvжлэн тоглох санаатай явтал манай ангийнхан “Тэнд кино зураг авч байна” гээд л гvйлдээд байна. Би ч бас юу дутах вэ, очтол vнэхээр зураг авч байна. Одоо санахад Р.Доржпалам гуайн “Салхины амт” киноны зураг авалт явагдаж байсан юм билээ. Тэр кинонд Д.Чимэд-Осор гуай хоёрдугаар найруулагчаар ажиллаж байж. Р.Доржпалам гуай, Д.Чимид-Осор гуай хоёр орцны vvдээр эргэлдэж, аркаар орж гараад тэр хавийн улсуудад тэг, ингэ гээд л нэг юм заагаад байна. Тэднийг харж зогссоор єнєє арван минутын завсарлага маань ч дууслаа. Тэгээд хичээлээ тасалчихаад дараагийн цагтаа амжиж ангидаа орж байсан юм даг. Анх тэгж л Д.Чимид-Осор гуайг зураг авалтын талбайд харж байлаа. Бас кино зураг авалт гэдэг юмыг анх удаа харсан минь тэр байсан.
-Тэр єдрєєс ємнє Та Д.Чимид-Осор гуайг мэддэг байсан уу?
-Мэдээж жvжигчин гэдгийг нь мэддэг байсан. Ер нь аль 1950-иад оны эхэн vеэс л би Д.Чимид-Осор гуайг мэддэг байлаа. Би их азтай хvн. Манай гэр МУИС-ийн яг ард, Ард Аюушийн гудамжинд байдаг байв. Миний сурч байсан хоёрдугаар сургуулийн хажууд театрын томчуудын амьдардаг “Ухаантны шар” гэгддэг хоёр давхар байр байх. Тэр цаг одоогийнхтой адилгvй, байшин барилга ховор, хотын ихэнх хvн гэр хороололд амьдардаг байсан vе. Театрынхны амьдардаг тэр “Ухаантны шар”-д С.Гэндэн гуай, Э.Оюун гуай, Д.Дамдинсvрэн гуай, Е.Гомбодорж гуай, Л.Жамсранжав гээд олон сайхан хvмvvс амьдардаг байсан. Би тэднийг харж нvдээ их хужирлана аа. Бас театр их vздэг байж. Тэр vеэс л Д.Чимд-Осор гуайг мэддэг болсон юм даа.
-Тэгэхээр Та бvр багаасаа л урлагт ойр байжээ?
-Тийм ээ, би бараг театрт єссєн. Театрын шинэ жvжиг бvрийг алгасалгvй vздэг байлаа. Бага ангид байхдаа би онц сурлагатан байсан юм. Аавын маань нутгийн Дашпунцаг гэдэг театрын жvжигчин ах “Онц сурдаг хvvхдэд жvжиг vзvvлэлгvй яахав” гээд л намайг театрт аваачна. Дашпунцаг ах єєрєє ажилтай гээд яваад єгнє. Би театраар сэлгvvцэнгээ Л.Цогзолмаа гуай, Г.Хайдав гуай гээд одооны энэ алтан vеийнхнийг цємийг нь мэддэг болчихсон юм.
-Тэр vеэс л багшийгаа биширдэг байв уу?
-Арай хожуу юм. Долоо, наймдугаар ангид байсан болов уу. М.Шолоховын “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жvжгийг vзээд євгєн Шукарийн дvрийг нь анх биширч байлаа. Тэр жvжгийн Нагулновын дvрд Ардын жvжигчин Г.Гомбосvрэн гуай тоглодог байсан. Євгєн Шукарийн дvрээс нэг хэсэг нь єнєє хэр санаанаас гардаггvй юм. Хєрєнгє хурааж байна гэж дуулчихаад тугалаа алж идээд гэдсээ євдvvт бутанд очоод жаал сууснаа эргэж ирээд байцаагддаг хэсэг байдаг даа. Нагулнов Г.Гомбосvрэн гуай гар буу барьчихаад л євгєн Шукарийг айлгана. Багш євлийн чихтэй малгайныхаа нэг чихийг дотогшоо нугалж, нєгєєхийг нь сул тавьчихсан тойрч гvйгээд тун инээдэмтэй. Малгай нь яг л туулайны чих шиг далбаганаад…энэ тоглолт нь одоо ч нvдэнд харагддаг юм. Багш Шукарийн дvрийг vнэхээр гайхалтай бvтээсэн. Тиймдээ ч урлагийнхан Чимид-Осор гэхээсээ илvv Шукарь л гэнэ. Би ч Шукарь багш л гэдэг байсан юм.
-Манай алтан vеийн олон алдартнуудын адил Д.Чимид-Осор гуайг мэргэжлийн сургууль тєгсєєгvй гэж дуулсан юм байна?
-Єнєєгийн их дээд сургууль гэж тухайн vед байх биш. Гол нь бурхнаас заяасан авъяаслаг хvн. Тvvнээс гадна єєрєє асар хєдєлмєрч, их сэргэлэн, гvйлгээ ухаантай хvн байсан юм. Д.Чимид-Осор багш 20 нас хvртлээ мал маллаж галч, манаач гээд театрт ирэхийнхээ ємнє элдвийн хар бор ажил хийж байсан юм билээ. Харин театрт дагалдан жvжигчнээр ажиллах vеэсээ зохиол бичдэг болж. Сvvлд кино найруулагч болсныхоо дараа “Тамирын охин” киноны зохиолыг єєрєє бичээд, найруулж байсан. Єнєє хэр нь ард тvмний дунд дуулагддаг “Yvрд намайгаа мартаа юу” дууны vгийг бичсэн. Амьдралдаа ганц дууны vг бичсэн нь тэр юм. Ер нь тэгж бодохоор их авъяаслаг хvн байж дээ. Бас ардын дуу, зvйр цэцэн vг, ерєєл магтаал зэргийг их цээжээр уншина. Магадгvй Шукарь багшийн ардын урлагт хайртай сэтгэл нь хожим их урлагт хєтєлсєн болов уу гэж би боддог.
-Багш тань “Гологдсон хvvхэн”, “Нvгэл буян” гээд монгол киноны сор болсон олон сайхан киног найруулсан. Найруулагчийн хувьд ямархуу хvн байв?
-Шукарь багш кино vйлдвэрт найруулагчийн орон тоонд хэзээ ч байгаагvй. Орчуулгын киноны жvжигчин гэдэг ажилд албан ёсоор бvртгэгддэг байв. Би Д.Жигжид гуайн “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд ажиллачихаад 1961 онд Шукарь багшийн анхны бие даан найруулсан “Гологдсон хvvхэн” кинонд туслах найруулаг¬чаар ажилласан юм. Зарим найруулагчид жvжигчдийнхээ єєдєєс элдэв онол ярьдаг даа. Харин Д.Чимид-Осор гуай хvний тvлхvvрийг маш сайн олно. Жvжигчин бvр адилгvй шvv дээ. Зарим нь уурлуулж байж, зарим нь аргадуулж байж доторхоо гаргана. Єєр єєр зан тєрхтэй хvмvvсийн учрыг багш гарамгай олдог байсан. Уурлаж уцаарлана гэж байхгvй. “Гологдсон хvvхэн” киноны зураглаачаар С.Дэмбэрэл гуай ажиллаж байсан юм. Багш С.Дэмбэрэл гуайд их найддаг байлаа, цаадах нь ч найруулагчийнхаа итгэлийг алдаагvй. Ер нь найруулагч, зураглаач хоёрт санал зєрєлдєж маргалдах юм их гарна. Харин Д.Чимид-Осор багш хамтран уран бvтээл хийдэг хvнээ ойлгож, vнэлдэг байсан. Энэ нь найруулагчийн хувьд тvvний бас нэгэн онцгой чанар юм.
Єєрєє жvжигчин болохоор дvр шилэхдээ гаргуун. Жишээ нь Д.Намдаг гуайн зохиолоор хийсэн “Нvгэл буян” кинонд Ц.Цэгмид гуайн бvтээсэн “хvрээ” Нямжавын дvр, Д.Ичинхорлоо гуайн То хуарын дvр байна. Yнэхээр л ийм хvмvvс байсан болов уу гэж санагдмаар шvv дээ. Саяын дурддаг кинонуудаас гадна “Хонины найр”, “Зэрэг нэмэхийн ємнє” киног мєн найруулсан. Саяхан, 2000 оны эхээр явуулсан санал асуулгаар “Зэрэг нэмэхийн ємнє” кино монголын шилдэг арван киноны тоонд багтсан. Дvрvvд нь хэчнээн сонирхолтойг хvн бvр л мэднэ. Ер нь багшийн найруулсан киноны дvр болгон нvдээ олсон байдаг. Тэгэхээр найруулагчийн хувьд их билгийн хараатай хvн байсан юм. Аймгийн театруудад ажиллаж, Дорнод аймгийн театрыг vндэслэсэн гэдгийг нь бас хэлэх хэрэгтэй. Дорнод аймгийн театрт уран сайхны удирдагчаар ажиллаж байхдаа Монголын болон гадаадын олон сонгодог жvжгийг тайзнаа амилуулсан.
-Жvжигчин Д.Чимид-Осор гэвэл ярих зvйл бас их байгаа байх.
-”Жижиг жvжигчин гэж байхаас жижиг роль гэж байхгvй” гэдэг. К.С.Станиславскийн vг бий. “Єглєє” киноны Дvйнхэр зайран, “Єндєр ээж”-ийн Дансран, “Тєєрсєєр тєрєлдєє”-гийн Цэдэв, бас миний “Хатанбаатар” киноны хєрш євгєн гээд хэдий жижигхэн ч их нарийн чимхлvvр дvрvvдийг Шукарь багш хvний сэтгэлд хоногштол бvтээсэн. Эд бол тоглосон роль биш, бvтээсэн дvр болж чадсан юм. Сонин тvvх дэлгэхэд би “Хатанбаатар” киноныхоо зохиолыг Д.Чимид-Осор гуайд єгєєд “Та миний зохиолыг уншаад єєрийнхєє сэтгэлд нийцсэн дvрд тогловол би их баярлана” гэлээ. Би уг нь Шукарь багшийг Хатанбаатарын багш Ганжууржав гvнд тоглуулъя гэж бодож байтал багш хєрш хєгшний дvрийг єєрєє сонгосон юм. Хоёр ангит кинонд ганц хоёрхон минут гардаг тэр євгєнийг багш vнэхээр гайхалтай амьдруулсан даа. Тэгэхээр том уран бvтээлчийн шинж харагдаж байгаа юм. Зарим жvжигчид гол рольд муухан тоглочихоод “Би тийм дvр бvтээсэн” гээд ичихгvй ярьж явдаг шvv дээ. Харин багш их даруухан. Ямар сайндаа л театраас хєндийрч манайд ирчихээд орчуулгын киноны жvжигчин болж байхав. Гэхдээ єєрєє “ам барьж” дуу оруулахдаа мэргэшсэн. Тэр vед би Шукарь багшийг орчуулгын кино руу юунд ирсэн юм бол, театртаа байсан бол олон сайхан дvр бvтээх байсан юм гэж дотроо харамсдаг байлаа. Харин сvvлд кино найруулж эхлэхэд нь их баярласан. Зарим хvн нэр хvнд, ашиг орлого боддог ч юм уу найруулагч болох гэж шал дэмий зvтгэдэг л дээ. Харин Д.Чимид-Осор гуай цаанаасаа тvрж гарсан тэр их авъяасаараа кино найруулагч болсон гэж би боддог юм.
-Мэргэжлийн хvний хувьд Д.Чимид-Осор гуайн олон сайхан дvрээс Та аль дvрд нь илvv дуртай вэ?
-Юуны ємнє миний тvрvvн хэлсэн євгєн Шукарийн дvр байна. Харин дэлгэцийн дvрvvдээс “Єглєє” киноны Дvйнхэр зайран, “Сvрэг чоно” киноны Данзангийн дvр vнэхээр гайхалтай болсон. Энд нэг зvйлийг тайлбарлахад манайхан дvр, роль хоёрыг их хутгадаг л даа. Дvрийг бvтээдэг бол ролийг тоглодог юм. Тэгэхээр хэдий жижиг ч Д.Чимид-Осор гуайн Дvйнхэр зайран, “Тєєрсєєр тєрєлдєє” кинонд Балтыг зугтаагаад явахад “Баригдана даа, хєєрхий” гээд зогсдог Цэдэв гээд бvгд л дvр юм.
-Олон удаа уулзаж учирч явахад Та багшаасаа олон зvйл дуулж, сурч мэдсэн байх. Тэр бvхнээс vргэлж санаж явдаг ямар сургааль байна вэ?
-Д.Чимид-Осор гуайгаас би жvжигчинтэй ажиллана гэдгийг сурсан. Багш надад нэг удаа “Жvжигчин хvнтэй онол ярих гээд хэрэггvй дээ” гэж хэлсэн юм. Ер нь жvжигчин гэдэг дээд сургуулиар эзэмшдэг мэргэжил биш. Хожим би єєрєє кино драмын хэд хэдэн анги тєгс¬гєхдєє хvнийг номоор жvжигчин болго¬доггvйг ойлгосон. Зарим багш “Станиславокийн онол” гээд л духаа атируулж, дуугаа єндєрсгєєд худлаа яриад байхаар би ичдэг юм.
Шукарь багш энгийн vед эцэг хvний ёсоор амьдралын аар саар зvйлийг надад их сургадаг байлаа. “Гологдсон хvvхэн” киноны Долингорын их цасан дунд морио тавиад явуулчихдаг євлийн зураг авалтын vеэр их хvйтэн байсан юм. Нэг єглєє би ус халаачихаад халуун, хvйтэн ус сэлгээд гараа угааж байтал Шукарь багш хажууд ирж цас утгаснаа надад “Бvлээн усаар угаахаар цасаар угаа, даардаггvй юм” гэсэн. Тэгээд тэр євєлжингєє би нvvр гараа цасаар угаагаад vнэхээр даараагvй юм даг. Ер нь сургааль гэхээсээ илvv энэ мэт жижиг гэлтгvй амьдралын ухаанд их сургадаг байж.
-Танаас єєр Д.Чимид-Осор гуайн шавь гэгддэг хvн би юу?
-”Гологдсон хvvхэн” киноны дараа талийгаач Д.Содном найруулагчтай ажиллаж байсан юм билээ. Би 1962 онд сурахаар яваад єгсєн. Намайг оюутан байхад ямар хvмvvстэй ажиллаж, мэдлэг туршлагаасаа хуваалцаж байсныг би сайн мэдэхгvй юм.
-Хувь хvнийхээ хувьд ямархуу хvн байв?
-Их адгуу хvн байсан юм. Гэхдээ загнаж аашилна гэж байхгvй. Адгуу болохоор нь эргэн тойрных нь хvмvvс ажлаа ядаж хэдэн минутын ємнє хийгээд дуусгачихъя гэж боддог байсан байх. Бас их хєгжилтэй. Заримдаа онгод нь ч ордог юм уу, их толгой холбож ярина. Хvн шоглож, ёгтолно гэж жигтэйхэн. Одоо санахад их ой сайтай хvн байж. Тэгэхээр миний тvрvvн хэлсэн байгалиас заяасан их авъяас гэдэг тэр л дээ.
Зоригтой ч гэмээр юм уу, их эрдvv зантай байсныг нь санаж байна. Элэгний хэцvv нэрт євчнєєр тэнгэрт хальсан даа, хєєрхий. Бурхан болохынх нь ємнє би хоёр, гурван ч удаа эргэж очсон юм. Бvр хэвтэрт орсон хойно нь ч очиж байлаа. Сvvлд очиход орон дээрээ босоо дэртэй суучихсан, хажуудаа жижиг хундага, жаахан архи тавьчихаж. Тэгээд намайг очиход єєрєє хундагалаж чадахгvй болохоор эхнэрээ дуудаад “Шавь маань ирсэн. Хундага юм хийгээд єгчих” гэнэ. Дондог эгч бид хоёрт архи хундагалаж єгсєн. Гэхдээ багш єєрєє уугаагvй л дээ. Тэгээд би єєрийнхєє хундагатайг уучихаад багшийнхаа нvд рvv харлаа. Тэгэхэд Шукарь багш “Багш нь ингээд єнгєрлєє, хоёулаа сvvлийн удаа уулзаж байна даа” гэх шиг харцтай байсан. Би багшийнхаа тэр харцыг одоо хэр нь мартдаггvй юм.
Г.ЛХАГВАДУЛАМ
|
Шукарийн хүү ярьж байна |
|
А.БААСАНДОРЖ (2007-12-03) |
|
Саяхны нэг өдөр утас хангинав. Харилцуураа автал “Шукарийн хүү ярьж
байна” гэх нь тэр. Монголын театр, киноны агуу зүтгэлтний нэг, ардын
жүжигчин Чимэд-Осор гуайн мэндэлснийх нь 90 насны ойд зориулж бяцхан
өгүүлэл бичиж, улмаар хүү Болдтой нь танилцаж, ойн баярт өчүүхэн хувь
нэмэр оруулж байсан минь тун ойрмогхон доо. Гэтэл таван жил аль хэдийнэ
улиран оджээ. Эдүгээ 95 насных нь ойн өдрүүд тохиож байна. Сонин хэвлэл,
радио телевизээр тэр их хүний тухай дурсаж, тоглосон киног нь үзүүлэхээс
эхлээд бас чамгүй зүйл хийхээр төлөвлөсөн гэсэн. Ингээд ардын жүжигчин
Д.Чимэд-Осор агсныг хүүгийнх хамт дурсацгаая. |










