Анхны
7-ийн үзэл санааны төлөвшил
Д.Догсом нь С.Данзангийн хамт Козины удирдсан шинжилгээний ангид
ажиллаж явжээ. Сүхбаатар, Бодоо, Догсом нартай дотно нөхөрлөж
хамтран ажиллаж явсан орос хүмүүсийг Барон Унгерны цагаантнууд
хүрээг эзэлснийхээ дараагаар дайсагнан үзэж Александр, Кучерспко,
Гембаржевский нар болон Борисын ганц хүүг дүүжлэн хороосон.
С.Данзан гадаадад гарч оросын Дээд-Үд (эдүгээгийн Улаан-Үд) хот
зэргэншийн газраар хөлсний ажил хийх зэргээр аж төрж байсан ба
дараа нь тэрээр Оросын шинжээч Козины удирдлагаар монголын
байгалийн баялгийг шинжлэх шинжилгээний ангид явалцаж хэлмэрч
газарчаар ажиллаж явсан,
X. Чойбалсан Эрхүү хотод дөрвөн жил сууж суралцсан зэргээс үзвэл
«Анхны долоо»-гийн дотроос Д. Чагдаржав, Д.Лосол, С.Данзан,
X.Чойбалсан нар өөрийн орноос өндөр хөгжилтэй харь газруудаар
явж юм үзэж, нүд тайлсан.
Д.Бодоо нь Хүрээнд байсан Хаант орос улсын консулын дэргэдэх
орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу
дипломатуудтай багш шавийн барилдлагатай болсны дээр 1912 онд
Хүрээнд байгуулагдсан орос, монгол хэвлэлийн хороонд хэвлэж
байсан «Нийслэл хүрээний сонин бичиг», «Шинэ толь» сэтгүүлийн
газар хянан найруулагчаар ажиллаж байжээ.
Тзнд байхдаа мөн хэвлэлийн газрын механикч М. И. Кучеренкотой
дотно танилцаж улмаар туүгээр дамжин Я. В. Гембаржевскийтэй
танилцсан байдаг.
Энэ бүхнээс үзэхэд «Ардын намын долоо» нь аль нэг талаараа
Оросын дэвшилт ардчилсан болон хувьсгалч үзэл бүхий хүмүүстэй
холбоотой явж ирсэн байдаг бөгөөд тэмцлийн хэлбэр нь тэдгээр
тэргүүнип үзэлтэй оросуудтай нөхөрлөх болсноос эхлэн ихээхэн
өөрчлөгдөж хөгжсөн байдал харагддаг.
Бодоо бүр Манж чин улсын ноёрхлын үед улс орныхоо тусгаар
тогтносон байдл талаар санаа сэдэж Хүрээний Эрдэнэ
шанздовын газар бичээчээр ажпллаж байхдаа Манж чйн улсын
носрхлын эсрэг үг өТүулэл гаргасны учир албанаасаа зайлуулагдаж
нэг хэсэг дуганд сууж, хуралд хурахаас өөр ажилгүй байгаад
оросын консулын хавьд ажиллах болсноос хойш тэмй* лийн арга нь
өөрчлөгдсөн байдаг.
Мөн Данзан нутагтаа байхдаа гадаад, дотоодын дарлан мөлжигчдийн
эсрэг шилийн сайн эрийн аргаар тэмц ж байсан бол орос газар очиж
ирснээс хо$^п тэмцлийн хэлбэр нь эрс өөрчлегдөж зохнон
байгуулалттай тэмцэл явуулах замд орсон байдаг.
Түүхч О. ПҮРЭВ
Анхны
7-ийн үзэл санааны төлөвшил
Д.Догсом нь С Данзангийн хамт Козины удирдсан шинжилгээний ангид
ажиллаж явжээ. Сүхбаатар, Бодоо, Догсом нартай дотно нөхөрлөж
хамтран ажиллаж явсан орос хүмүүсийг Барон Унгерны цагаантнууд
хүрээг эзэлснийхээ дараагаар дайсагнан үзэж Александр, Кучерспко,
Гембаржевский нар болон Борисын ганц хүүг дүүжлэн хороосон.
С.Данзан амьдрахын эрхээр гадаадад оргон гарч оросын Дээд-Үд (эдүгээгийн
Улаан-Үд) хот зэргэншийн газраар хөлсний ажил хийх зэргээр аж
төрж байсан ба дараа нь тэрээр Оросын шинжээч Козины удирдлагаар
монголын байгалийн баялгийг шинжлэх шинжилгээний ангид явалцаж
хэлмэрч газарчаар ажиллаж явсан,
X.Чойбалсан Эрхүү хотод дөрвөн жил сууж суралцсан зэргээс үзвэл
«Анхны долоо»-гийн дотроос Д.Чагдаржав, Д.Лосол, С.Данзан,
X.Чойбалсан нар өөрийн орноос өндөр хөгжилтэй харь газруудаар
явж юм үзэж, нүд тайлсан
Д.Бодоо нь Хүрээнд байсан Хаант орос улсын консулын дэргэдэх
орчуулагч хэлмэрчдийн сургуульд багшаар ажиллаж оросын залуу
дипломатуудтай багш шавийн барилдлагатай болсны дээр 1912 онд
Хүрээнд байгуулагдсан орос, монгол хэвлэлийн хороонд хэвлэж
байсан «Нийслэл хүрээний сонин бичиг», «Шинэ толь» сэтгүүлийн
газар хянан найруулагчаар ажиллаж байжээ. Тзнд байхдаа мөн
хэвлэлийн газрын механикч М.И.Кучеренкотой дотно танилцаж улмаар
туүгээр дамжин Я.В.Гембаржевскийтэй танилцсан байдаг.
Энэ бүхнээс үзэхэд «Ардын намын долоо» нь аль нэг талаараа
Оросын дэвшилт ардчилсан болон хувьсгалч үзэл бүхий хүмүүстэй
холбоотой явж ирсэн байдаг бөгөөд тэмцлийн хэлбэр нь тэдгээр
тэргүүн үзэлтэй оросуудтай нөхөрлөх болсноос эхлэн ихээхэн
өөрчлөгдөж хөгжсөн байдал харагддаг.
Бодоо бүр Манж чин улсын ноёрхлын үед улс орныхоо тусгаар
тогтносон талаар санаа сэдэж Хүрээний Эрдэнэ шанздовын газар
бичээчээр ажпллаж байхдаа Манж чйн улсын носрхлын эсрэг үг
өгүулэл гаргасны учир албанаасаа зайлуулагдаж нэг хэсэг дуганд
сууж, хуралд хурахаас өөр ажилгүй байгаад оросын консулын хавьд
ажиллах болсноос хойш тэмцлийн арга нь өөрчлөгдсөн байдаг.
Мөн Данзан нутагтаа байхдаа гадаад, дотоодын дарлан мөлжигчдийн
эсрэг шилийн сайн эрийн аргаар тэмцэж байсан бол орос газар очиж
ирснээс хойш тэмцлийн хэлбэр нь эрс өөрчлегдөж зохнон
байгуулалттай тэмцэл явуулах замд орсон байдаг.
Түүхч О. ПҮРЭВ
Нийслэлийн сонин бичиг, 1991-02-28 №5875
Д.Бодоогийн тухай бодол эргэцvvлэл
1922 оны наймдугаар сарын 30-31-нд шилжих шєнє vvр хаяарч ахуйд
Нийслэл Хvрээний зvvнтээ орших Шар Хаданд Ардын намын анхны
долоогийн нэг -лам, зохиолч, сэтгvvлч, Ерєнхий сайд, Гадаад
яамны сайд асан Д.Бодоог 14 хvний хамт тєрийн цаазаар хороож
Хувьсгалт Монгол Улсын ардын засаг улс орноо удирдсанаас хойш
анх удаа «тємєр нvvр»-ээ харуулж буруу vзэлт хэн боловч тєрийн
мянган мэлмий, тvмний сонорт заавал єртєнє шvv гэдгийг єргєн
олонд «сургамж» vзvvлжээ. 1922 оны наймдугаар сарын 30-31-нд
шилжих шєнє vvр хаяарч ахуйд Нийслэл Хvрээний зvvнтээ орших Шар
Хаданд Ардын намын анхны долоогийн нэг -лам, зохиолч, сэтгvvлч,
Ерєнхий сайд, Гадаад яамны сайд асан Д.Бодоог 14 хvний хамт
тєрийн цаазаар хороож Хувьсгалт Монгол Улсын ардын засаг улс
орноо удирдсанаас хойш анх удаа «тємєр нvvр»-ээ харуулж буруу
vзэлт хэн боловч тєрийн мянган мэлмий, тvмний сонорт заавал
єртєнє шvv гэдгийг єргєн олонд «сургамж» vзvvлжээ. Энэ хэрэг «хэрхэн»
vvдсэн, тvvний чухам учир юу болохыг 1989 оноос хойш судлаачид,
хууль хяналтын албад нягталсаар байна. Харин тvvнээс ємнє буюу
1922-1988 онд буюу 70 шахам жилийн хугацаанд «Бодоо бол
хувьсгалын эсэргvv байсан юм» гэдэг номлолыг ямагт ухуулан
сануулж тvvх шасдирт жигшин тэмдэглэсээр байв. Гэвч ардчилал
шинэчлэл тууштай хэрэгжиж ил тод байдал, олон ургальч vзэл
чєлєєтэй болсны vрээр Д.Бодоо агсан далан таван жил тєрийн
эсэргvv дайсан хэмээх гvтгэлгийн ялнаас ангижирсан юм. Ойрмог
vес манай зарим тvvхчид Д.Бодоогийн тухай бvтээл туурвиж байгаа
боловч тvvний тухай даацтай судалгаа одоогоор алга байна. Иймд
би тэр их хvний тухай єєрийн бодол эргэцvvллийг уншигч
тvмэнтэйгээ хуваалцъя хэмээн горилж vvнийг тэрлэлээ.
-БОДООГИЙН ГАЛБИР ТЄРХ, ЗАН ААШ, АЖ ТЄРЄЛ
Аливаа улстєрийн зvтгэлтний намтар, vйл ажиллагааг сонирхон
судлаачид тухайн хvний зvс царай, дуу хоолой, биеийн галбир,
тєрхийг тодорхой єгvvлсэн нь цєєнгvй байдаг. Харин Д.Бодоогийн
тухай ийн дурсах зvйл ховор бололтой. Партизан Далхын
Ээндэнданзан агсны єєрєє бичсэн нэгэн дуртгалд єгvvлснээр бол
тэрбээр єндєр нуруу, шонхор хамар, шар царай, хєнхєр нvдтэй
учраас тvvнийг зарим хvмvvс «Орос Бодоо», «Оросын нууц хvv»
хэмээдэг байсан гэнэ. Д.Бодоо нэлээд огцом тvргэн зантай, гомдох
баярлах нь амархан хvн байсан гэж тэмдэглэжээ. Хиагтад тєрж
хорин хэд хvртлээ тэнд сууж 1921 онд нутгийнхаа vйлчин
бvсгvйчvvдтэй хамт журамт цэргийн майхан, туг, хиур оёлцож явсан
боловч тєрсєн эцэг нь хятад байсны улмаас партизан болоогvй авч
хожим нь хувьсгалт тэмцлийн ахмад зvтгэлтэн цол хvртсэн
Должингийн Мядагмаа хэмээх буурал 1993 онд Д.Бодоогийн зvс царай,
тєрх галбирын тухай ярихдаа Д.Ээндэнданзангийн дурсан бичсэнтэй
адил зvйл єгvvлээд харин Д.Бодоо сайдын нуруу тийм ч цэх бус
сэрвээгээрээ бага зэрэг бєгтєр, ер сахалгvй, яаруу сандруу,
монгол бичгийн дармал vсэг сайхан бичдэг, бараг хvн бvхнийг та
гэж дууддаг, хэнтэй ч яриа хєєрєє єрнvvлж, байнга хvний нvд рvv
эгц харж ярьдаг сонин хvн байлаа гэж нэмж ярьсан юм. Мєн Хиагт
Сэлэнгийн уугуул Найдангийн Дулмаа хэмээх хувьсгалт тэмцлийн
ахмад зvтгэлтэн буриад эмгэн 1993 онд Д.Бодоогийн царай зvс, зан
ааш, галбир тєрхийг дээрх хvмvvсийн адил тодорхойлоод Д.Бодоо
морь унаж явахдаа дєрєєн дээрээ босоо явдаг, ер нь моринд тийм ч
сайн биш хvн байсан шиг санагдаж байна гэж хуучилсан юм.
Д.Ээндэнданзанийн дуртгалд Д.Бодоогийн эх Цэрэндулам чавганцынх
тун ч ядуу, Х.Чойбалсан бид хоёрын махан захаас олж ирсэн цувдай,
толгой шийрээр амттай хоол хийж бидэнд єгдєгсєн хэмээн бичсэн
байдаг. Д.Мядагмаа эмгэн: Д.Бодоогийн гэргий Янжин гэж байсан юм.
Тэднийх хєрєнгє хогшил тун тааруухан, vр хvvхэдгvй, маш олон хvн
орж гардаг хєл ихтэй айл байлаа. Бодоогоос хойш Янжин гуай
Сангийн яамны Очир гэгчтэй ханилсан боловч 1930 оны орчим Очир
нь баригдаад алга болсон. Тvvнээс хойш Янжин гуай таньдаг
хvмvvсээсээ байнга дєлж зугатаад байдаг. Яг халж тулаад уулзахад
газар ширтээд бараг юм ярьдаггvй болчихсон байсан.Бортолгой
надад хэлэхдээ Янжин зvvлэг євчтэй болсон юм шиг байна лээ гэж
байж билээ. 1932 оны vеэс Л.Янжин гуай ер vзэгдэхээ байсан,
бодвол євчин хуучин нь ужгирч хэвтэрт орсон уу, эсвэл
Манзуширийн хийд, Гавжийн шанд хавьд байсан єєрийнхєє садангийнх
руу явсан уу ямар ч байсан сураггvй л болсон доо хєєрхий гэж
хуучилсан юм. Жич Д.Бодоогийн ердєє хоёрхон фото vлдсэн байх
бєгєєд тэр нь хvмvvстэй цуг авахуулсан малгайтай зураг юм. Тийм
болохоор Д.Бодоогийн нvvр царай, биеийн тєрхийг сайтар
тодорхойлох боломжгvй аж.
Д.БОДОО БА ТЇЇХ СУДЛАЛ
1922-1989 он хvртэлх хугацаанд Д.Бодоогийн тухай vнэн vг хэлчих
«зvрх зоригтой» хvн тун ховор байв. Энэ нь vзэл суртлын «чанд
хязгаар хvрээг» зєрчсєн хэн боловч эсэргvv тэрс vзэлтэн болж янз
янзаар хохирдог байсны уршиг юм. Гэвч 1921 оны Монголын
хувьсгалын тухай ямар ч сэдвийг Д.Бодоогоос салангид єгvvлэх
боломж байгаагvй юм. Тиймээс судлаачид Д.Бодоогийн vйл
ажиллагааны зарим хэсгийг ч гэсэн цухас єгvvлэхээс єєр аргагvй
байлаа. Тухайлбал, 1920-иод онд тvvхч Магсар хурц «Монгол Улсын
шинэ тvvх» зохиолдоо Д.Бодоо 1921 оны зун Монголын байнгын
Засгийн газар эмхлэн байгуулахад хамгийн гол vvрэг гvйцэтгэсэн
хvн гэдгийг цохон тэмдэглээд тэрбээр тухайн vедээ Монголын тєр
засгийн бодлого боловсруулах, тулгамдсан зорилгыг онож
шийдвэрлэхэд голлох vvрэгтэй байсныг vнэмшилтэй єгvvлсэн байдаг.
Энэ нь Магсар хурц Бодоогийн Засгийн газрын гишvvн, Шvvх таслах
яамны тэргvvн сайдын алба хашиж тvvний шууд удирдлагад ажиллаж
байсан учраас байдлыг сайн мэддэг байсантай холбоотой. 1930-аад
оны эхээр МАХН-ын тvvхийг дэлгэрэнгvй байдлаар боловсруулж бичих
vvрэгтэй олон хvн оролцсон комиссын гишvvн, зохиолч
С.Буяннэмэхийн бичсэн зvйлд Д.Бодоо бол МАХН-ыг анхлан
байгуулагчдын нэг, тєрийн зvтгэлтэн хэмээсэн санал тэмдэглэсэн
байдаг. 1934 онд Х.Чойбалсан, Г.Дэмид, Д.Лосол нар хамтран
бичсэн нэгэн зохиолдоо Д.Бодоогийн тухай олон зvйлийг дурсан
тэмдэглэсний дотор 1920 оны намар тэрбээр Эрхvvгээс Монголд
буцаж очоод барон Унгерний цэрэгт «элсэж» нэлээд хэдэн сар
болохдоо цагаантны нэг чухал зорилго бол «Монголын хvчийг
хэрэглэж ЗОУ ба Монгол Ардын намтай эсэргvvцэн байлдах» явдал
байсныг ойлгож мэдсэнээ 1921 оны гуравдугаар сард Хиагтад очоод
Д.Сvхбаатар нарт ярьж байлаа хэмээн дурдсан нь судлаачдын
сонирхлыг ихээхэн татдаг. Гэвч тэрхvv зохиолд Бодоо бол нам,
хувьсгалаас урван тэрслэгч гэдэг санал дvгнэлт гаргасан байна.
1960-1962 онд академич Д.Тємєр-Очирын удирдсан комиссын
бэлтгэсэн «МАХН-ын тvvх» бvтээлд Д.Бодоо, С.Данзан нарыг
Монголын хувьсгалын удирдагчид байсан гэдгийг нэлээд тодорхой
єгvvлж тэдний vйл ажиллагааг бодитойгоор vнэлсэн байлаа.
Харамсалтай нь тэрхvv vнэлэлт дvгнэлт, нам, тєрийн удирдах
тушаалтан олон хvний таашаал vзэл баримталд нийцээгvйгээр vл
барам Д.Тємєр-Очирыг буруутгахад ч нєлєєлсєн байж болзошгvй.
Д.Бодоо бол сэтгvvлч хvн. Харбин хотноо хэвлэж байсан «Монголын
сонин бичиг»-т «Болд-Илд» хэмээх нууц нэрээр бодрол, єгvvлэл,
сурвалжлага, эргэцvvлэл цєєнгvйг нийтлvvлсэн байна хэмээн тvvхч
Г.Дэлэг 1960-аад оны дундуур нэг сэдэвт зохиолдоо анх удаа цохон
тэмдэглэсэн байдаг. Энэ бол Монолын тогтмол хэвлэлийн тvvхэнд
тєдийгvй Бодоогийн намтар судлалд цоо шинэ зvйл болсон юм.
Д.Бодоогийн тухай нааштай vг хэлэх нь чанд «цээртэй» байсан тэр
цагт ахмад сэтгvvлч, эрдэмтэн Г.Дэлэг ийнхvv зvрхэлсэн бєгєєд
хэвлэлийн цензурыг гэтлэн давсан нь vнэхээр бахархалтай. 1954
оноос эхлэн 1985 он хvртэлх хугацаанд Монгол-Зєвлєлтийн
эрдэмтдийн хамтран боловсруулсан ба манай тvvхчдийн дангаараа
бичсэн «БНМАУ-ын тvvх» нэг боть, олон боть зохиолуудад болон
1963-1985 онд гурван удаа хэвлэсэн «МАХН-ын товч тvvх», «Монгол-Зєвлєлтийн
харилцааны тvvх» зэрэг хэд хэдэн бvтээлд Д.Бодоог яг ижил єнгєєр
буюу «эсэргvv этгээд» гэдэг сєрєг байр сууринаас тайлбарлаж байв.
Ер нь 1989 оноос ємнє «эсэргvv» Д.Бодоогийн тухай судлах нь «цээртэй»
байсан учраас жирийн иргэд, оюутан сурагчид тvvний талаар наад
захын мэдлэггvй байсан тєдийгvй зарим тvvхчид ч Д.Бодоо чухам
хэзээ ямар хэргээр цаазлагдсаныг тойм тєдий гадарладаг байлаа.
Тиймээс ч 1974 онд Монгол-Зєвлєлтийн нэр хvндтэй арваад судлаач,
тvvхчдийн бэлтгэсэн «Монгол-Зєвлєлтийн харилцаа» баримт бичгийн
эмхтгэлд Д.Бодоогийн тухай ямар ч vндэслэлгvй гvтгэлэг гэж
хэлэхэд хэтрvvлэг болохгvй дvгнэлт хийсэн байдаг. Тэнд
єгvvлэхдээ Д.Бодоо 1921 оны хувьсгал ялсны дараа илт хувьсгалын
эсэргvv бодлого баримталж Богд гэгээнийг тойрон бvлэглэсэн шашны
харгис толгойлогчидтой нягт холбоотой байсан учир 1922 оны эхээр
засаг тєрийн бvх албан тушаалаасаа зайлуулагдаж МАХН-ын Тєв
Хорооны бvрэлдэхvvнээс хасагджээ. Бодоо хувьсгалаас урван
тэрсэлж ардын засгийн эсрэг хуйвалдааныг єєгшvvлэн зохион
байгуулагч болж япон болон Жан-Золинтэй холбоо тогтоожээ» гээд
Д.Бодоо нарын 15 хvнийг 1922 оны есдvгээр сарын 10-нд,
Д.Чагдаржавыг мєн оны аравдугаар сарын 10-нд цаазалжээ хэмээн
бичжээ. Энэ бол Д.Бодоогийн тухай тун ч нимгэн мэдлэгтэй хvний
ташаа, ойворгон дvгнэлт гэдэг нь тодорхой. Монголын тvvх судлалд
Д.Бодоог ийнхvv vнэлж байсны нєлєєгєєр тvvнийг уран зохиол, тайз
дэлгэцийн урлагт хэзээний бvтэлгvй, хорон санаатай, гуйвж
дайвсан, Хvрээ Манзуширийн хийдийн хооронд давхисан асман лам
байсан гэдэг хэвшмэл дvрээр харуулах болсон юм. Манай нам,
тєрийн удирдагчид, єндєр албан тушаалтнуудын олонхи нь зvvнтний
их хийрхэл газар авсан 1929 оноос эхлэн бvхнийг мэдэгчийн дvр
эсгэж эсэргvv хэмээн гvтгэлгийн хар дансанд бичvvлсэн бараг бvх
хvнийг элдвээр гvтгэж vгийн муугаар зvхэж хараан «ясыг нь
єндєлзvvлэх» болсон юм. Тухайлбал Є.Бадрах МАХН-ын Тєв Хорооны
нарийн бичгийн дарга байхдаа бичсэн хоёр боть том зохиолдоо
Д.Бодоо, С.Данзан, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Г.Гэлэгсэнгэ,
Ц.Жамсран (Жамсранов) нарыг газар дор ортол нь муулж Д.Бодоо бол
бvр 1920 онд МАХН хэмээх хувьсгалт нууц байгууллагын vеэс л
эсэргvv байсан юм шиг ойлгоц тєрvvлэхийг хичээсэн байдаг. Ер нь
1990 он хvртэлх хугацаанд нам, тєр, засгийн удирдлагад байсан
ихэс дээдсvvд бараг бvгдээрээ ёс мэт Д.Бодоо, С.Данзан,
Ц.Дамбадорж, Н.Жадамба, П.Гэндэн нарыг єєрсдийн илтгэл, хэлсэн
vг, бичсэн єгvvлэлдээ нэхэн шvvмжилдэг «зуршил»-тай байлаа.
Харин Монголын тєрийг арав гаруй жил тэргvvлсэн Ж.Самбуу тэдгээр
«эсэргvv», «баруунтан», «зvvнтэн» нарын тухай чимээгvй єнгєрсєн
байдаг нь тэр євгєний хэн байсныг харуулж байх мэт. Ардчилал,
шинэчлэл, ил тод байдал эргэлт буцалтгvй хэрэгжих болсны vрээр
1990 оны хавраас эхлэн Д.Бодоогийн тухай судалгаа нэлээд
гvнзгийрч 1991 онд доктор Лха.Бат-Очир «Бодоо сайд» хэмээх
бэсрэг зохиол бичсэн ба тєвийн хэвлэлд хэд хэдэн єгvvлэл
нийтлэгдэж тайз дэлгэцийн урлагт болон уран зохиолд Д.Бодоогийн
тухай бодит vнэнийг єгvvлэх болсон юм. 1996 онд Дээд Шvvх
Д.Бодоо агсны хэргийг цагаатгаснаар судлаачид тєдийгvй зарим
хvний эргэлзээ арилсан болов уу?! Тиймээс ч 2001 онд хэсэг
зохиогчдын боловсруулсан «МАХН-ын тvvхэн замнал», 2002 онд
хэвлэлд бэлтгэсэн «Монгол Улсын тvvх» таван ботийн тєгсгєлийн
боть болон бусад хvмvvсийн бvтээлд Д.Бодоогийн тухай зохих
vнэлэлт дvгнэлтийг єгсєн байна. Мєн доктор Лха.Бат-Очир абугай
Д.Бодоогийн бичгийн євийг эрж цуглуулан ерэн гурван баримт бvхий
«Догсомын Бодоо» (хэлсэн, бичсэн зvйлийн тvvвэр) эмхтгэлийг 2001
онд хэвлvvлсэн нь тєрийн зvтгэлтний том тєлєєлєгч Д.Бодоогийн
тухай сонирхдог хvмvvс тєдийгvй хэн боловч уншиж судлууштай
бvтээл болсон байна. Жич гадаадын эрдэмтэд 1923 оноос эхлэн
Д.Бодоогийн тухай єєрсийн бvтээлдээ янз янзын єнгє аястай
бичсээр байгааг энд эс єгvvлэв.
Д.БОДООГИЙН ДУРСГАЛЫГ МЄНХЖЇЇЛЖ БОЛОХ УУ?
Хэдийвээр хууль хяналтын эрх бvхий байгууллага Д.Бодоогийн
хэргийг ултай шалгаж нягтлаад гурван удаа хуралдан хэлэлцээд
тvvний эсэргvv хэрэг гэгч ор vндэсгvй байжээ хэмээн цагаатгасан
ба судлаачид тvvнийг бодитойгоор vнэлж байгаа боловч Д.Бодоогоос
одоо хvртэл цэрвэдэг, болгоомжилдог, єєрєєр хэлбэл Улсын Дээд
шvvхийн шийдвэрт эргэлздэг байдал байх мэт. Ийн хэлэхийн учир
гэвэл нэгдvгээр, Монголын тєрд зvтгэж явсан тvшээ нарын гавьяа
дурсгалыг нэхэн сэргээх талаар тєр засаг, нам, эвсэл холбоод,
пvvс, компани, хувь хvмvvс ихээхэн анхаарч олон хvний ойг
тэмдэглэж хурал зохион байгуулж байгаа боловч Д.Бодоогийн тухай
«хар цагаан» дуугарахгvй байна. Хоёрдугаарт, 1991 оноос хойш
нэлээд олон сургууль, хэд хэдэн хотын гудамж талбайг гаьяат
зvтгэл бvхий тvшээдийн нэрэмжит болгох, хєшєє барих тухай Монгол
Улсын Засгийн газрын шийдвэр гарсан боловч Д.Бодоогийн нэр устай
холбогдох ямар ч зvйл одоо болтол алга. 1990 оноос хойш Монголын
Ерєнхий сайдын алба хашсан долоон хvний vед л лав Д.Бодоогийн
гавьяа зvтгэлийг мєнхжvvлсэнгvй. Бодоход тэдгээр долоон Ерєнхий
сайдын нvсэр их ажил нь Бодоогийн тухай санах завдал єгєєгvй
болов уу. Харин одоогийн Ерєнхий сайд лавтай нэгийг бодож
тєлєвлєж байдаг буй за. Жич Монгол Улсын Тєрийн ордонд бvх
Ерєнхий сайдын хєрєг байдаг гэж сонссон. Энэ нь сайшаалтай
боловч тvvнийг vзэх харах хvн харьцангуй цєєхєн шvv дээ.
Гуравдугаарт, Д.Бодоогийн ах дvv, тєрєл садангийн хvн гэж одоо
ер байхгvй бололтой. Энэ нь Д.Бодоог цаазлуулснаас хойш тvvний
ойр тєрлийнхєн айж эмээх болсонтой л шууд холбоотой байх.
Тvvнээс биш тэрбээр хол ойрын тєрєл хамаатантай байсан нь лавтай.
Єнєєгийн байдлаас ажихад гавьяат хvмvvсийн vр сад тєрєл
садангийнхан нь хэр зэрэг сvvхээ, санаачилга, бэл бэнчинтэй
байгаагаас шалтгаалж тухайн хvнийг алдаршуулах, дурсгалыг нь
мєнхжvvлэх явдал нэлээд тvлхvv байна. Їvнийг хэн ч буруутгах
буюу урвуугаар ухах хэрэггvй. Харин ч сайшаах нь зєв билээ.
Ялангуяа тєрийн сан хємрєг нимгэн байгаа энэхэн зуурын
тохиолдолд тvvхт хvмvvсийн ой, дурсгалыг vр сад, пvvс
компаниудын тэтгэлэг дэмжлэгээр тэмдэлэхийг засаг тєр дэмжин
хєхиулvvштэй.
Д.БОДООГ ЯАГААД ЕГЇЇТГЭСЭН БЭ?
Д.Бодоог улс тєрийн эсэргvv гэмт хэрэгтэн хэмээн хилс гvжир
хэрэгт тvлхэж цааш харуулсан гол шалтгаан гэж заавал байх ёстой.
Гэтэл энэ талаар судлаачид санал бодлоо тєдийлєн илэрхийлэхгvй
байна. Иймээс би энэ тухайд єєрийн байр сууриа хуваалцах гэж
хичээлээ. Нэхэн эргэцvvлэхэд, тэрбээр 1921 оны дєрєвдvгээр сарын
16-наас 1922 оны нэгдvгээр сарын долоон хvртэл найман сар, хорь
хоногийн хугацаанд Монгол Ардын тvр ба байнгын засгийн газрыг
тэргvvлэхдээ улс орноо харийн тvрэмгийллээс бvрмєсєн чєлєєлж,
тєрийн тусгаар тогтнолоо дэлхий дахинаа хvлээн зєвшєєрvvлж Орос,
Хятад, АНУ-тай найрсаг эрх тэгш харилцаатай байхыг тэргvvлэх
зорилт болгож тvvнийгээ хэрэгжvvлэхийн тулд нэлээд бодитой ажил
сэдэж зохих vр дvнд хvрч байсан билээ. Тухайлбал, Дундад иргэн
улс шинэ Монгол Улсын тусгаар тогтнолыг огтхон ч хvлээн
зєвшєєрєєгvйгээр vл барам цэрэглэн халдаж болзошгvй байсныг
Монголын удирдагчид ухааран ойлгож ЗОУ-ын цэргийг Монголд тvр
байрлуулах шаардлагатай хэмээн vзэж байв. Иймээс ч Д.Бодоо
Ерєнхий сайдын хувьд ЗОУ-ын зохих байгууллага, эрх мэдэлтэнд
албан ёсоор хандаж уул ажлыг хэрэгжvvлсэн юм. Їvнээс гадна
Монголтой хаяа нийлсэн Орос улс бол Монголын мєнхийн хєрш
гэдгийг тэрбээр мэдэхийн илvvгээр мэдэж ойлгож байсан боловч
дэлхий дахинтай, ялангуяа том гvрнvvдээс Монгол Улс цэрвэж
хєндийрєн зожигрох нь эцсийн эцэст ганц улсаас бvх vйлээрээ
хараат дагуул орон болж хувирна хэмээн тєсєєлж байсан байж тун
магадгvй юм. Ийн хэлэхийн учир гэвэл ЗОУ Монголын Засгийн газрыг
хvлээн зєвшєєрсєн боловч тусгаар тогтнолынх нь тух