Ууган номын санчдын нэгэн
Донойн Сурмаажав

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 Ээждээ хацраа наан эрхлэх энэ жаахан охин Монголын уран зохиолын алтан санд орсон 2 настай Ро шүлгийн эзэн У.Батнасан. 
1926 онд Герман Францад явсан 35 залуусын дундаас 3 хос төрж, тэднээс нэгэн охин мэндэлсэн нь 2 настай Ро.

 
 

2 nastai Ro

 

 

     
   

 

 
Donoi Surmaajav (1910-) 
 
 
 


 


Д.Сурмаажав
Монголын ууган номын санчдын нэгэн, Шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн, анхны 5 сэхээтэн эмэгтэйн нэгэн
 
 

 

Timeline
Донойн Сурмаажав нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Пагмадулам, Хараагийн баатар ван Н.Наваан-Юндэнгийн гэргий үзэсгэлэнт Хаалай, ардын багш Г.Батсүх,
номын санч Цэрэнханд, Юмхүү нарын хамтаар 1926 онд Герман, Францад сураар одсон Монголын анхны ууган сэхээтэн 5 эмэгтэйн нэгэн.

1910 онд Дэлгэр аймагт төрсөн.
1926 онд (16 нас) Герман улсад сурсан
1927 онд (17 нас) Франц улсад сурч байсан Л.Уртнасантай хайр сэтгэлээр холбогджээ.
1929 онд (19 нас) Герман улсаас дуудагдан эх орондоо буцан ирээд Судар бичгийн хүрээлэнгийн буюу одоогийн Шинжлэх ухааны академийн Хэл бичгийн Хүрээлэнд Толь бичгийн нэр томьёон тасагт эрдэмтэн судлаач Б.Содномын хамтаар ажиллаж байсан. Гэгээрлийн яаманд Латин үсгийн багш, Төв эмнэлэгт орчуулагч, Судар бичгийн хүрээлэнгийн ургамал судлалын тасагт эрдэм шинжилгээний ажилтан зэрэг ажил хийж байв.
1931 онд (21 нас) ууган охин 2 настай Ро буюу У.Батнасан төрсөн.
1933 онд (23 нас) Ленинградын Комаровын нэрэмжит Ботаникийн институтэд суралцахаар оджээ.
1935 онд (25 нас) буцан ирээд Судар бичгийн хүрээлэн, Улсын төв номын сан зэрэг байгууллагад олон жил ажилласан.

 

Шигтгээ . Хоёр настай Роза Батнасангийн аав, ээжийн тухайд

Хоёр настай Розагийн аав Уртнасан (Lycee Michelet, Paris, France) Франц улсын Парис хотноо Мишээлт лицейд, ээж Сүрмаажав (1910 онд төрсөн, Дэлгэр аймаг) нь (Litzlingen, Germany) Герман улсын Лицлингэн сургуульд суралцсан болно.

Тэд 1926-1929 онд Монголоос их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хамтаар хөрөнгөтөн хэмээгдэх Герман, Франц улсад сураар одсон анхны монгол хүүхдүүд байлаа. Эдгээр сэхээтнийг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр тойроогүй болно. Аав Уртнасан хүнд өвчтэй болсон тул бусад нөхдийн адил арай шоронд орсонгүй таалал болсон. Тэрээр сурах бичгийн ном хэвлүүлж багшилж байлаа.

 

2 настай Розагийн ээж 23 настай цэл залуухан Сүрмаажав нь Онходын Жамъян гүний бүтээн босгосон Судар Бичгийн Хүрээлэнгээс аваад Монголын Төв номын санд насаараа ажиллан номыг төрөл ангиар каталог хийх, эмхлэн цэгцлэх ариун үйлсэд зүтгэсэн аж. Билгүүн номч Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн нарын олноо хүндлэгдсэн суутнууд ховор чухаг судар номуудыг гэрээрээ авч үзэн судлахад ээж нь туслан байжээ.

Б.Сумъяабаатар эрдэмтэн Чингисийн алтан ургийн угийн бичиг ба гэрийн үеийн бичмэл (The genealogy of the Mongols), Улаанбаатар 2002 номонд  дурсахдаа Бямбын Ринчен багш, Хөдөөгийн Пэрэнлэй (Пэрлээ) багштан намайг анх угийн бичиг судлалд сугадан оруулсан буянтанууд. Тэр үедээ эрдмийн зэргийг нь хүртээгүй боловч үнэхээр эрдэмтэй ажилдаа дур сонирхолтой, нэн зүтгэлтэй, нүдээ аньж байгаад сугалсан ч хаана ямар ном байгааг олдог туршлагатай Дагва, Молом, Сүрмаажав, Баянзул нарын нэрт номын санч нар байлаа. Тэднийг Онходын Жамъян гүн тэргүүтэй манай номын санчдын алтан үе гэж нэрлэхэд хилсдэхгүй. Буурлуудынхаа ачийг санагалзан одоо Монгол улсын номын санд гэрийн үеийн бичмэлүүдийг нэгд нэгэнгүй худам монгол, латин кирилл үсгээр хадамлан мэргэдийн үзэхэд хялбарыг бодон цагаан толгойн дэс дараагаар жагсаан үзүүлье гэжээ.


Охин нь 2 настай Ро шүлгийн эзэн, эмч У.Батнасан, номын санч Баясгалан нар.

 
References

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com