| |
|
BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE |
|
|
|
|
|
| |

|

|
Donrov Namdag
(1911-1984) |

|
|
|
| |
|
 |
Донровын Намдаг (1911-1984)
Монголын театрын эцэг, жүжгийн зохиолч, 1926 онд Герман. Франц
улсад сурах 35 хүүхдийн тоонд орж Германд суралцав. Улмаар дуудагдан
ирсэн. Шоронд олон жилийг барсан.
|
|
 |
охин Дарьсүрэн Учиртай
гурван толгой
Соёл урлаг:
Ажилгvй байсан Д.Нацагдоржоор жvжиг бичvvлэв
Битvvний орой болон шинийн нэгэнд vзэгчид «Учиртай
гурван толгой» дууриа сонсож, vзсээр байгаад бvр дасаж орхижээ.
Зохиол бvхэн єєрийн хувь заяатай байдаг гэсэн эртний Грекийн
мэргэн vг бий. Харин «Учиртай гурван толгой» ямар хувь заяатай
бvтээл вэ, анх хэрхэн яаж тєрсєн юм бол? Энэ тухай тєрийн хошой
шагналт Донровын Намдаг сэрvvн тунгалаг ахуйдаа ийн дурсан
бичжээ.
1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн
зэврvvн єдєр би Улсын тєв театрын «Бємбєгєр ногоон» гэж
алдаршсан байшингаас гарангуутаа нєхєр Нацагдоржийнх руу явлаа.
Уг нь би Нацагдоржийнхоор бишгvй явдаг байсан атал сvvлийн бvтэн
жил ер ороогvй аж. Энэ зуур Нацагдорж Нина гэдэг орос хvvхэнтэй
ханилж, єєр газар шилжин суусан байлаа. Нина бол Ленинградаас
ирсэн орос эмэгтэй. Насаар миний vе. Бие бялдар, зvс царай
сайхан бєгєєд, би тvvнтэй хэдэн удаа бvжиглэсэн ч юмдаг.
Нацагдоржийн байрыг эрэл сурал болсоор олж очиход Нина надад
хаалгаа тайлж єгєв. Арай чарай мэдэх хэд гурван орос vгээр мэнд
мэдсэний минь дараа Нина надад хэдэн vг хэлэн хаалгаа дахин
тvгжив. Yvний нь би байшин хvйтэн, хаалгаар жавар их ордог юм
байна гэж ойлгов. Уг байшинг гаднаас нь харвал сvрхий сайн
дvнзээр дорвитой барьсан тэргvvн зэргийн орон сууц шиг байв,
доторх халуунаа барьж чадахаа больсон, ийм юмс бишгvй байдгийн
нэг энэ байжээ. Гэтэл энэ байшинг хоёр айлын орон сууцанд
зориулсан барьсны зvvн талын бяцхан хоёр єрєєнд Нацагдоржийнх
суудаг аж.
Нацагдорж ном дэвтрvvд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний
хажууд юм бичиж сууснаа орхин «Наяа» гэж намайг дуудан угтаж
ширээнийхээ нєгєєтэй суулгав. Тасалгаан дахь єєр бусад сав
шургуулга мэт дээр мєн л ном судар, бичиг цаас овоолгоостой.
Yзтэл орон сууц багадаж, vзэх судлах, хийж бvтээх зэрэгт
дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас єєрт нь ажил нэмэх
санаатай яваа.
Дугуй том хар пийшинд хахаж цацтал нь чихсэн нойтон мод
хєєсєрхєг шvvсээ жис пис дуугарган дуслуулж, арай ядан асаж
байгаа бололтой. Пийшингийн хажууд шинэхэн хийсэн хашлагат
бяцхан модон єлгийвч дотор зузаан хєнжилд хучаастай нялх хvvхэд
нойрсож байгаа нь миний нvдэнд содон туслаа. Уг нь би орж
ирэнгvvтээ хvvхэдтэй болсонд нь баяр бахдалын vг хэлэх ёстой
байлаа. Гэтэл одоо нэгэнт зохих цагаа ашиглаж чадаагvй тул
сэтгэл минь дэмий зовиурлахад хvрэв.
Миний Нацагдоржид ирсний учир гэвэл яаран барих зохиолтой болгож
єгєхийг л гуйх гэснээс єєр юм алга. Yvний урьдтай бид хоёр «Би
биш» гэдэг жvжиг хамтран бичиж театрын тайзан дээр тавьсныг дээр
єгvvлсэн билээ. Зохиолгvй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж
маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах
жvжигтэй болгож єгєхийг гуйсны минь хариуд vгvй гэж хэлж
чадахгvй хvлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай
хэрхэн бичих рvvгээ яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуутай
эмгэнэлт зvйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын vед
vзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гєєгєє гэдэг хvний бодит
амьдралд тохиолдсон зvйлсийг ярив. Yvнийг нь би сонирхон тайзан
дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу
юуны урьд эмх замбараатай, маш цєєн хvмvvсийн дунд
эргэлдvvлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зєвшєєрєхийнхєє
зэрэгцээгээр, vндэсний аялгуут жvжгийг бий болгох явдалд
зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ vед ая дуу
зохиох мэргэжлийн хvн байтугай нот мэдэх хvн бараг байхгvй шахам
байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж vзэн хоёр цаг
хэртэй харилцан ярилцсаны vр дvнд, нэгэн жvгийн тєлєвлєгєєг
бvрэн боловсруулан гаргаж амжив.
Энэ бол анхны «Учиртай гурван толгой». Бvх vйл явдал Юндэн,
Нансалмаа, Балган, Хоролсvрэн нарын хооронд болсон янаг амрагийн
эмгэнэлт явдал бєгєєд vvнээ бид хєдєє талын гурван бяцхан
толгойн дунд эргэлдvvлэв. Тєлєвлєгєє гаргасны дараа Нацагдорж
даруй бичихдээ орох, би хоёр хоногийн дараа эргэн ирж бичиж
дууссанаас нь аван шууд сургуулилж эхлэхээр хэлэлцэн тохиролцлоо.
Хоёр хоноод эргэж ирэхэд Нацагдорж намайг баяр баясгалантайгаар
угтлаа. Бидний тvрvvчийн гаргасан тєлєвлєгєє сэтгэлд нь таатай
тохирсон учир, нэгдvгээр vзэгдлийг бvрэн бичээд байгаа аж.
Тэгээд бичсэнээ над уншив. Тэрнийг нь би мєн сэтгэл бахдан
сонсож шууд сургуулилахаар шийдэв. Бvх жvжигчид ажилгvй байсны
завшаанд би аль дуртайгаа сонгон авлаа. Гол дvрийн Юндэнд
Ц.Цэгмэд, Нансалмаад Т.Хандсvрэн, Балганд Жадамба, Хоролмаад
Дэвээ, хоёр бэргэндэгчийн нэг нь Сосорбурам, нєгєє нь Дагийсvрэн.
Бэр буулгагч хоёр эрэгтэй нэг нь Цэндээхvv, нєгєє нь Нацагдорж
гэдэг нэг залуу тоглох болов. Yvнээс єєр дvргvй юм. Миний энэ
авсан жvжигчид бол цєм шинэ. Би ч єєрєє шинэ найруулагч бєгєєд
тэгэхдээ бvр урьд ємнє гараагvй шинэ хэлбэрийн юмыг дан шинэ
хvмvvстэй хийсэн нь дээр гэж бодсон юм.
Жvжиглэн дуулах дуунуудаа бид ардын дууны аянуудаас сонгон авна.
Yvнд хєгжимчид маань цєм бэлэн. Хувцас гэвэл ноёд баядын хєрєнгє
хураагдалтаас ирсэн янз бvрийн хувцас театрын агуулахаар дvvрэн.
Тайзны заслыг Нацагдорж єєрєє Бектеева гэдэг жvжгийн жинхэнэ
мэргэжлийн зураач орос авгайд зохиолоо танилцуулан хийлгэх
болсон. Энэ бvхнийг уран сайхны удирдагч Гомбожав маань
зєвшєєрєн зохих мєнгийг хйрлахгvй гаргаж єгєхєєр боллоо.
Жvжигчид маань баярлан наддаа итгэсэн. Би гэвэл тэдэндээ,
Нацагдорждоо, єєртєє ч итгэсэн хэрэг. Ингэснээр ажил маань
гайхалтай сайхнаар эхэллээ.
Гурав дахь хоногийн єглєє Нацагдорж бvрэн бичиж дууссанаа авчрав.
Миний баярласан ч хэмжээгvй их. Гэвч бид баярласнаа мэдэгдэхгvй
байхыг хичээнэ. Бичсэнээ надад уншиж єгєв. Энэ нь тvрvvч
тvрvvчийнхээсээ давуутай болсонд нь би зєвхєн сэтгэлдээ л
баярлав. Тэгээд жvжигчид дээрээ харвасан сум шиг харайлган орсон
бєгєєд гартаа барьсан зохиолоо дээр єргєн «Зохиол бэлэн!» гэж
хашгирав. Жvжигчид сууж байснаа дуу алдан босон харайв. Жvжигчид
над дээр маргааш хэзээ цуглаж, юу хийхээ асуухаар бєєнєєр ирэв.
Энэ завшаанд би тэднийгээ Нацагдоржтой танилцуулав.
Хандсvрэнгээс бусад нь бараг анх удаагаа уулзалдаж байгаа аж.
Бид баяр баясгалантайгаар хvрээлэн сууцгааж жvжгийн тоглолт,
vзэгчдийн сонирхсон байдал, зохиолын явц, тvvний шvлэглэлvvдийн
аятай сайхан болсон тухай харилцан ярилцав.
Ингэж бид хийж, бvтээж амьдарч явлаа.
Тэр цагаас хойш олон жил болов. Энэ зуур манай орны нийт театр
урлаг танигдашгvй болтлоо єєрчлєгдєн хєгжив. Гэвч Нацагдоржийн
бичсэн «Учиртай гурван толгой» єдий хvртэл vзэгч олонд тэргvvн
зэргээр сонирхогдон жvжиглэгдсээр байгааг бахдахгvй хэн байх
билээ.
|
|
|
|
|