Эрдэмтэн, яруу найрагч
Довчингийн Отгонсүрэн

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 Хайрхан уулын бараа

Үг Д.Отгонсүрэн Ая Б.Шарав



 


Сэвшээ хонгор салхиараа илбэн

 Сэвлэг даахийг минь сэрвээж торниулсан

 Цэрвүү холоос санаашран суухад

 Сэтгэлийн минь дотор тодорхой байдаг


Хайрхан уулын барааг

Харах бүр минь жаргал юмаа

Хайртай буурал аав ээждээ

Харих бүр минь заяа юм даа


Нутаг усаа шүтэн явахын

Нууцхан хайрыг өвгөдөөсөө өвлөсөн

Нуурын шувууд шиг дуулаад мордсон

Нулимстай нүдэнд минь илхэн явдаг


          

Хайрхан уулын барааг

Харах бүр минь жаргал юмаа

Хайртай буурал аав ээждээ

Харих бүр минь заяа юм даа


Дэвэн нисдэг жигүүртэн хүртэл

Дэнж нууранд нь өнжин хоргоддог

Дэргэдийн нөхөр нэрийг хэлэхэд

Дээж айргийнх нь үнэр сэнгэнэдэг


 

Хайрхан уулын барааг

Харах бүр минь жаргал юмаа

Хайртай буурал аав ээждээ

Харих бүр минь заяа юм даа

 

     
   

 

 
Dovchin Otgonsuren (1946-1999) 
 
 
 


гавьяат багш Довчингийн Отгонсүрэн

Усны тунгалаг Тамирын гол
 

 

Timeline

1946 онд Довчингийн Отгонсүрэн Архангай аймгийн Хайрхан сумын нутагт төрсөн
1954-1964 онд (8-18 нас) 10 жилийн дунд сургууль
1964-1969 онд (18-23 нас) МУИС-ийн Монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр төгсөж
1969-1990 онд (23-44 нас) Улсын Багшийн Дээд Сургуульд багш
1977 онд (31 нас) Хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн
1990-1992 онд (44-46 нас) Японы Осакагийн Их сургуульд Монгол хэлний багш
1992-1996 онд (46-50 нас) Улсын Багшийн Их Сургуулийн Монгол хэл Уран зохиол, Түүхийн сургалт, эрдэм шинжилгээний төвийн декан
1993 онд (47 нас) Хэлшинжлэлийн ухааны доктор
1996-1999 онд (50-53 нас) Улсын Багшийн Их Сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан
 
 

Янзага
Үг: Д.Отгонсүрэн, Ая: Г.Алтанхуяг

Хөвчийн хангайн налгархан чөлөөнд

Хөөрхий янзага ганцаар тоглоно  

Хөнгөн хөлөөрөө шүүдэр өшигчин 

Цэцгэн дундуураа дэгдэн тонгочно 

            Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө

            Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ   

            Аясын салхинаас чамайгаа хамгаалж

            Аадрын үүлнээс энхрийлэн халхална

Торомгор хархан нүдээ цавчлан  

Тоосны холоос чимээ чангасанаа 

Томоогүй багын гэнэхэн зангаараа 

Торойсон бүгдийг шохоорхон ширтэнээ  

            Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө  

            Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ 

            Аясын салхинаас чамайгаа хамгаалж 

            Аадрын үүлнээс энхрийлэн халхална

Эвий хөөрхөн энхрий янзага минь 

Эргэн тойронд чинь ачтанаар дүүрээгүй 

Өчигдөрхөн буудсан сумны дарийг 

Үнэртэж байгааг мэддэг ч болоосой

             Рашаан гээд шалбааг уувал яанан билээ хө 

            Ачтанаа гээд араатныг дагавал яанан билээ 

            Аясын салхинаас чамайгаа хамгаалж
          
             Аадрын үүлнээс энхрийлэн халхална

   

YР ТАРИА

Би vр тариа билээ
Би бvр учиртай vр тариа билээ
Нервийн салбарласан судал шиг
Нийслэлээс салбарласан зам шиг
Ишнээс салбарласан их vндсээ
Эх дэлхийдээ бєх суулганам
Энэ дэлхий минь намайгаа дvvрч
Эх дэлхийгээсээ би зуурч
Бид хоёр бие биеэ
Бие сэтгэлээсээ энхрийлэн тэвэрнэм.

Хєх манхан тэнгэртээ
Тэргvvнээ би єргєнєм
Хєдєє талынхаа салхинд
Тvрvvгээ би єргєнєм
Хєрст дэлхийнхээ гvн тийш
Yндсээ би суулганам
Шим ертєнцийн нарны
Шижир сацрагаар амилан
Шиврэн буух хурын
Шаагих дуслаар ундаалнам.

Ээх нар минь
Шингээд орчихдог нар биш
Буух хур минь
Ширгээд хатчихдаг хур биш
Суух хєрс минь
Шим нь дуусчихдаг хєрс биш.

Тийм болохоор би
Тив дэлхийд дуулиантай
Тэнгэр огторгуйд дуулалтай
Тийм болохоор би
Ертєнцийн салхинд халиурах
Ердийн тарианаас учиртай.
Наргvй, хургvй, хєрсгvйсэн бол би
Нармийж хорчийгоод хатчихсан байгаа.

Тэр гэхийн тэмдэг мєргvй
Тив дэлхийгээс тонилчихсон байгаа.
Нартай хуртай хєрстэй болохоороо би
Намжаа дэлхийг нар шиг баясааж явдаг
Уяхан замбуутив маань намайг тарьсан юм
Уяхан замбуу тивдээ би таригдсан юм.
Би тариа болохоор
Би таригдсан болохоор
Хураах ургацтай хувьдаа бэлэгтэй.

Ургацаа єгєх л гэж би
Унтах нойроо
Умартан яарнам.
Ургацаа єгєх л гэж би
Улирах мєчтэй
Уралдан яарнам.
Би ургацаасаа таригдах
Yрийг vзэх гэж яарнам
Би угтаа
Маргаашийн тариаг тарилцах гэж яарнам
Тэр цагт энэ бие маань
Ургасны хэрэг гvйцэх байна
Тэр цагт эх дэлхий маань
Ургуулсны хэрэг бvтэх байна.

 

 

МЭЛМИЙ

Минжин хангайн хархан нvдэн гэлтэй
Мэлмэлзэн урсах намрын харз шиг тунгалаг
Мичид тvгсэн шєнийн саран мэт гэрэлтэй
Мэлмий, нvдний сайхан мэлмий тормойно.

Хєєвч vл баригдах солонгын адил зугтамхай
Хvслийг татах далдын шид нуугдаастай
Мэдэл vгvй дуу алдам тэр мэлмий
Миний ємнєєс vг хэлэм инээмсэглэв.

Ботгон нvдний цавчих тоолон шаналж
Борхон зvрх минь хэмнэлээ алдан булиглав
Бороонд норсон мойл шиг хархан мэлмий
Бодлын сувдан хэлхээг хvвэнхэн талимаарав.

Болчимгvй алдсаныг сэм сэмээр мартуулан
Богинохон энэ насны нэгэн жаргал эдлvvлэв
Илvv маяггvй тэр мишээлд нь найрсаж
Элгэн хайр єєрийн эрхгvй хєвсєлзєв.

Ижилгvй хєєрхєн тэр нvдний талимаанд
Эдэлдэг жаргал бvхнийг амтлан жаргая гэтэл
Сайхан юм бvхэн єєрийн тавилантай гэж
Санааны vзvvрт нууц тvгшvvр харвалаа.

Ажин саатвал, хархан нvдний талимаанд
Амраг хайрын оч гялсхийн vзэгдэв
Хэрийн хvнд нандин тvvнийгээ єгєхгvй гэх
Хэрсvv бодлын сvvдэр тєдхєн бас халхлав.

Хаа хэзээний єнчрєл гунигаа далдалж
Хайр хvргэн мэлмэлзсэн мэлмийг харахад
Холын хоёр ертєнцийн таталцах хvчин мэт
Хос зvрхний хооронд соронзон айлчилна.
Их ус харвал ядаргаа арилдаг гэж
Эцэг дээдсийн минь хэлсэн vг учиртай л
Намрын харз шиг тунгалаг хархан мэлмийг
Насаараа харах хvн хамгаас азтай л.

 

 

СЭТГЭЛИЙН УТАС

Шаширлах тариан тvрvvнд исгэрэх
Салхин шивнээ
Шижирлэх долгио хаялан мэлтэлзэх
Голын шуугиан
Шинэхэн цэцгийн цомирлог ундлах

Хурын шаагиан
Шимээр ногоорох мєчрєє тэлэх
Навчсын сэржигнээн
Сэлгvvн орчлонг бvхлээр нь багтаах
Сэтгэл дотор минь амилан байна

Ай, миний сэтгэлд
Хvрвэл яруу тунгалаг аяс эгшиглэх
Хєгжмийн утас хєвчлєєстэй байнам
Дардас бvхнээс нь єнгє аялгуу цацран
Даамай симфони, баатарлаг марш ч тєрмєєр байна.


Гагцхvv арван наймтын сэтгэлд л тєрєх
Гайхамшигт уянга ч бас л эгшиглэх билээ
Сэрvvн салхинд намрын навчис газардахуйд
Сэтгэлийн минь утас доргин дуугарнам
Миний сэтгэлд
Хvлгийн тєвєргєєн
Бємбєрийн цохилт шиг дэргэдvvр тачигнаснаа
Хєндий талынхаа арвинд уусах мэт
Алслан алхалсаар намжих адил
Аялгуу айзам эгшиг бий.

Ай, миний сэтгэлд
Голын шуугиан
Хурын шаагиан
Салхин исгэрээн
Навчсын сэржигнээн амилан бий

Ай, миний сэтгэлд
Баатарлаг марш, симфони
Баярын сонат
Хайрын уянга
Харууслын хєгжим аялан бий.

 

 

ИХ ДАЛАЙН ДАВАЛГААН

Эрэг хязгаар нь олдомгvй
Их далайн давалгаанд
Эрхийн чинээ завьтай
Эр тэнцэн явнам, би

Тэнгис далайн тэртээг
Тэнгэрийн хаяа дэрлэн
Тэр гэж ялгаж заахын
Тэмдэг мєргvй цэнхэртнэм
Далай завийг минь сэгсчиж
Даамай зоригийг минь тэнсэнэ
Их далайн гvнд
Хєл алдан живэхээ
Эх газраа зорин
Хvч мэдэн сєрєхєє
Гарын булчин мэднэ
Ганцхан зориг л мэднэ.

Далай давлах давалгаатай
Дайвж цалиглах нь нvргээнтэй
Сахрах долгион нь vзэх єнгєтэй
Саатан чагнам, сайхан аялгатай
Далай завийг минь сэгсчин
Даамай зоригийг минь тэнсэг.
Дєрвєн зvг тэмтэрч
Дvйвээнээр би яваагvй
Усанд унасан навч шиг
Урсгал даган хєвєєгvй
Найр тавих наран зvг
Намайг угтах маргааш тийш
Сэтгэл бодлоо нум шиг хєвчлєн
Сэлvvр амраалгvй хєвнєм.

          
 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com