Монголын шинэ уран зохиолчдын нэгэн Дунгарын Чимид
Timeline 1904 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу одоогийн Сэлэнгэ аймгин Алтанбулаг хотод төрсөн. 1921 онд (17нас) Монгол ардын журамт цэрэгт орсон.Бага залуу наснаас нам эвлэл, сургууль соёлын хэрэгцээт газар үнэн сэтгэлээсээ зүтгэж ариун цагаан хөдөлмөрөө гойд алдаршсан хүмүүсийн нэгэн байжээ. 1928 онд (24нас) КУТв буюу Зөвлөлт Холбоот Улсын Дорно дахины их сургуульд нэг жил түр сурсан. Залуучуудын Эвлэлийн Төв хорооны орлогч дарга, Улсын бага хурал, Засгийн газрын гишүүн байсан. 1929 онд (25нас) 1 сарын 9-нд Монголын анхны хувьсгалт зохиолчдын бүлгэмийг санаачлан байгуулагчийн нэгэн. 1929 оны 12 сард Монголын уран зохиолч нарын бүлгэмээс Уран үгсийн чуулган номыг 15 зохиолчийн 36 бүтээлтэй хэвлэжээ. Уг номын оршилд ДУнгаргын Чимид орхил бичжээ. 1930 онд (26нас) Мал тариалангийн сайд, Намын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн байжээ. 1932 онд (28нас) хүнд өвчнөөр зуурдаар бие барсан Ангир шувуу үлгэр өгүүллэг Ард түмэн бүхнээрээ гэгээрцгээе, Октябрийн баярын улаан долгион, Сургуульд байхдаа зэрэг олон бүтээлтэй,
Б.Содномын намтар уран бүтээл ном, 1998 он, тал 738
GO BACK TO WEBSITE
© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com