Erdenebathaan Oyun

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

Уншихгүй бол бодохгүй, бодохгүй бол бүтээж чадахгуй.Залуу хүн хийхгүй, сонирхохгүй, бодохгүй юм бол хүн болохгүй, хулигаан л болохоос өөр зам байхгүй гэж захижээ.
 

 

     
   

 

 
ErdeneBatHaan Oyun (1918-2001) 
 
 
 


Эрдэнэбатхаан Оюун (1918-2001)

Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, эрдэмтэн, театрын найруулагч. Монголын Гэгээрлийн сайд асан Эрдэнэбатхааны охин

Шарай голын 3 хаан, Амарсанаа, Отелло ван (Аттила хаан)  зэрэг олон дуурь, жүжиг найруулж, Гоголын зохиол, Шексперийн Лир ванг зэргийг орчуулж, Талын баатрууд, Ах дүүс, Гарва зэрэг олон зохиол бичсэн.

 

 

Timeline
Оюун гуай багадаа эцгээсээ хагацсан. Тэрээр <Эцэг минь амьд сэрүүн байх шиг байна. Хаа байгаа нь бүүр түүр мэдэгдээд байна. Нэг тийм шар охинтой байсан юмсан. Тэр минь овоо хүн болсон шиг байна. Тэгэх л ёстой охин байсан даа. Түүнийхээ барааг харах учир байна уу, үгүй юу. Үгүй тэгээд түүнтэйгээ уулзвал одоо намайг таних болов уу, үгүй болов уу гэж ярьж байна гэнэ. Энэ дээгүүрх хүмүүст аавын минь тухай юм уу,нэг бичиг ирсэн мэдээ байна> гэжээ. Оюуны эх Цэцгээ гэж сайхан буурал байжээ.

1918 оны 12 сарын 17 Нийслэл хүрээнд эцгийн 30 насанд төрсөн.
1928-1932 (10-14) Улаанбаатарт бага сургуульд 4 жил сурчээ.
1932-1934 (14-16) Орос дунд сургуульд 3 жил сурчээ.
1934 онд (16 нас) Улаан Үүд дахи Ажилчний сургуульд (Рабфак) 4 жилийн хугацаатай явжээ. 4 жилийн хичээлийг 1 жилд багтаан сурчээ.
1935 онд (17 нас) Орост сургууль төгсөөд ирэв. Ардыг Гэгээруулэх яманд орчуулагч болов. 17 насандаа Театрт жүжигчнээр оров.
1936 онд (18 нас)  Уяхан зүрх уруу татав анхны өгүүллэгээ Үнэн сонинд хэвлүүлэв.
1936-1952 (18-34 нас) Улсын академик театрт найруулагч, удирдагч
1937 онд (19 нас) Эцэг Эрдэнэбатхаан хилс хэргээр шоронд орсон.
1946 онд (28 нас) Ах дүү нар гэдэг жүжиг бүтээсний тул Э.Оюунд БНМАУ-н төрийн шагнал хүртээсэн.
1948 онд (30 нас) Эцэг Эрдэнэбатхаан Оросын шоронд нас барсан мэдээтэй.
1952-1957 (34-39 нас) МУЙС хэл уран зохиолын анги төгссөн.
1960-1962 (42-44 нас) Кино үйлдвэрт
1962-1963 (44-45) МАХН-н Төв Хорооны Соёл урлагын газрын дарга
1963-1975 (45-57 нас)) Улсын академик театрт найруулагч, удирдагч
1966-1976 (48-58 нас) МАХН-н Төв Хорооны гишүүн
1968-1969 (50-51 нас) Дуурь бүжгийн театрт
1975-1987 (57-69 нас) Урлагын ажилтаны холбооны дарга
2001 оны (83 нас) 6 сарын 21-нд насан өөд болсон

 Эрдэнэбатын Оюун нь шинэ монголын анхны орчуулагч эмэгтэй. Эцэг Эрдэнэбат нь урлаг утга зохиолын их боловсрол мэдлэгтэй хүн байсан төдийгүй, утга зохиолыг өвлөн цуглуулах, судлан шинжлэхэд дурлаж, тэр үед байсан нэртэй хуурч, үлгэрч, дуучдыг гэртээ урин ирүүлж, үлгэр дууг нь сонсон, судалж байсан нь Оюуны оргилсон зүрх сэтгэлийг нэгэн адил хөгжөөж байжээ.
Дэлхийн залуучууд Оюутны анхдугаар их наадмын Лев Ошанины дууг анх орчуулжээ.

 
References

1. B.Baast Oyun Udval hoyor mini

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com

 

Erdenebathaan Oyuun (1918-2001)

Toriin shagnalt, Ardyn jujigchin, zohiolch, orchuulagch, erdemten, tyeatryn nairuulagch. Mongolyn Gegeerliin said asan Erdenebathaany ohin


Oyun guai bagadaa etsgeesee hagatssan. Etseg mini amid seruun baih shig baina. Haa baigaa ni buur tuur medegdeed baina. Neg tiim shar ohintoi baisan yumsan. Ter mini ovoo hun bolson shig baina. Tegeh l yostoi ohin biasan daa. Tuuniihee baraag harah uchir baina uu, ugui yu. Ugui tegeed tuunteigee uulzval odoo namaig tanih bolov uu, ugui bolov uu gej yarij baina gene. Ene deeguurh humuust aavyn mini tuhai yum uu,neg bicig irsen medee baina gejee. Oyuny eh ni Tsetsgee gej saihan buural bailaa.

Sharai golyn 3 haan, Amarsanaa, Otello zereg olon duuri, jujig nairuulj, Gogolyn zohiol, Shyeksperiin Lir vang orchuulj, zereg olon Talyn baatruud, Ah duus, Garva zereg olon zohiol bichsen.

 

 

1918 ony 12 saryn 17 Niislel hureend etsgiin 30 nasand toersoen.

1928-1932 (10-14) Ulaanbaatart baga surguulid 4 jil surchee.

1932-1934 (14-16) Oros dund surguulid 3 jil surchee.

1934 ond (16 nas) Ulaan Uud dahi Ajilchinii surguulid (Rabfak) 4 jiliin hugatsaatai yavjee. 4 jiliin hicheeliig 1 jild bagtaan tsagiig tovchilon surchee. Eh orondoo oros helnii hovorhon medlegtei busgui boljee. Ter hugatsaand A.Chyehovyn Baavgai jujigt nuhdiin hamtaar togloj baiv.

1935 ond (17 nas) Orost surguuli tugseed irev. Ardyg Gegeeruuleh yamand orchuulagch bolov. 17 nasandaa Tyeatrt jujigchineer orov.

1936 ond (18 nas)  Uyahan zurh uruu tatav anhny uguullegee Unen sonind hevluulev.

1936-1952 (18-34 nas) Ulsyn akadyemik tyeatrt nairuulagch, udirdagch

1937 ond (19 nas) Etseg Erdenebathaan hils hergeer shorond orson.

1946 ond (28 nas) Ah duu nar gedeg saihan jujig buteesnii tul E.Oyund BNMAU-n turin shagnal hurteesen.

1948 ond (30 nas) Etseg Erdenebathaan Orosyn shorond nas barsan medeetei.

1952-1957 (34-39 nas) MUIS hel uran zohiolyn angi toegssoen.

1960-1962 (42-44 nas) Kino ueildvert

1962-1963 (44-45) MAHN-n Toev Horoony Soyol urlagy gazryn darga

1963-1975 (45-57 nas)) Ulsyn akadyemik tyeatrt nairuulagch, udirdagch

1966-1976 (48-58 nas) MAHN-n Toev Horoony gishuun
1968-1969 (50-51 nas) Duuri bujgiin tyeatrt

1975-1987 (57-69 nas) Urlagyn ajiltany holboony darga

2001 ony (83 nas) 6 saryn 21-nd nasan oeoed bolson.

 

Erdenebatyn Oyuun ni shine mongolyn anhny orchuulagach emegtei. Etseg Erdenebat ni urlag utga zohiolyn ih bolovsrol medlegtei hun baisan tudiigui, utga zohiolyg uvlen tsugluulah, sudlan shinjleh, ter uyed baisan nertei huurch, ulgerch, duuchdyg gertee urin iruulj, ulger duugii ni sonson, sudalj baisan ni Oyuny orgilson zurh setgeliig negen adil hugjeej baijee.

Delhiin zaluuchuud Oyutny anhdugaar ih naadmyn Lev Oshaniny duug anh orchuuljee. Unshihgui bol bodohgui, bodohgui bol buteej chadahgui.Zaluu hun hiihgui, sonirhohgui, bodohgui yum bol hun bolohgui, hooligan l bolohoos uur zam baihgui.