Цэргийн баяраар хүрэн халзан тоомсог унадаг. Төрсөн ах Надмидын охин Чимэдбумааг өргөж авсан. Бас дагавар хүүг нь Элбэг.
Бөхчүүлээс
1937 оны наадмаар 896 бөхөөс 7 давж шөвгийн 4-т үлдэн Улсын заан болсон Даран цагаан гэж олноо нэрлэгдсэн Дарьзавын Ванчинсүрэн (1934 онд 1024 бөхөөс 5 давж улсын начин) гэж хүн жанжин Дэмидийн бөх гэж нэрлүүлж байжээ. Хэлмэгдлээс айн бөхийн дэвжээгээ орхин 6 жил болж 1943 он хүртэл баригдалгүй байжээ.
Бас Жонго гэж нэрлэгдсэн улсын заан Дэндэвийн Даваасүрэн энэ бөхийг дурсахдаа, манай даран цагааан улсын дэвжээнд гарахаараа мөнч хүчтэй шүү, Ерөөсөө хүчрэгдэхээ байчихдаг юм. Ээ дээ мөн ч сайхан төрсөн, сайн бөх шүү гэжээ.
Бас Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Аюушийн Бямбаа 1931 оны улсын наадмаар 1000 бөхөөс 7 давж улсын заан болжээ. Жанжны жолооч явсан тэрээр шаварт суусан Пикат машиныг нь өргөж гаргаж байсан мөн ч бяртай бөх байжээ. (тал 66)
Г.Дэмидийн анд нөхдийн дундаас хилс хэргээр цаазлуулсан нэгэн хүн бол МАХН-н Төв хорооны гишүүн, нисэх бригадын улс төрийн хэлцийн дарга Дудрайн Бадамхатан болно. 1907 онд Архангай аймгийн ИХтамир суманд төрсөн, 1932 оны төрсөн. 1937 онд Г.Дэмидийн хэргээр 10 сарын 20-нд цаазлуулсан.
Монгол улсын төр, цэргийн гарамгай зүтгэлтэн Гэлэгдоржийн Дэмид (100 жилин ойд зориулсан ном), 2001 он, Улаанбаатар
Д.Оюун: 1937 онд аав ээж минь, 1987 онд би өөрөө хэлмэгдсэн
2007.07.4 Соёмбо
Аймшигт хэлмэгдлийг алд бие, амь нас, ахуй амьдралаараа амссан азай буурал эмээ
өдгөө 80 настай. Аньж хэзээ ч эдгэрээгүй шархыг хөндөн, аньсагыг нь норгон байж
түүнтэй хуучлах амар байгаагүй.
-Таныг маршал Г.Дэмидийн хамаатан гэж сонссон. Тэр тухай ярилцаж болох уу?
-Миний ээж Богдановын Зина буюу Дэжид (монгол нэр нь) Маршал Г.Дэмидийн гэргий
асан Б.Навчаагийн төрсөн эгч байсан юм. 1937-1940 оны хэлмэгдэл маршалын гэр бүл,
бүх төрөл саданг ураг удмаар нь устгасан. Маршалын гэргий Навчаа, миний ээж
Дэжид хоёр жирэмсэн байхдаа баригдаж, Навчаа буудуулсан. Жирэмсэн эмэгтэйг
буудсан жигшүүрт хэрэг Монгол, Албани хоёроос өөр улсад гараагүй. Хөөрхий Навчаа
эгч минь “Байз, үсээ засаадахъя” гэж хэлээд буудуулсан гэдэг. Мөн миний аав
Цэргийн төв клубын дарга, хорооны комиссар Баторуныг цаазалсан. Маршалын аав
Гэлэгдорж, ах Надмид, дүү Ойдовпунцаг, миний аав, манай ээжийн ах П.Богданов,
Навчаа эгч болон ээжийн хэвлийд байсан хоёр хүүхдийг тооцвол Г.Дэмидийнхнээс
нийтдээ 10 хүн хөнөөгдсөн юм.
-Ээжийг чинь яаж шийтгэсэн юм бэ? Ямартай ч буудуулаагүй бололтой?
-Ээжид маань эхлээд цаазаар авах ял оноосон ч том гэдэстэй байсан тул 10 жил
хорих ялаар шийтгэсэн. Шоронд төрсөн хүүхэд нь хүн болж чадаагүй. Харж хайхрах
хүнгүй учир би 1940-1941 оныг ээжтэй хамт шоронд үдсэн. Ээж Жанжин Сүхбаатарын
нэрэмжит Бага даргын сургуулийн анхны багш байлаа. Энэ үедээ Сүхбаатарын хүү
Галсанд хичээл зааж байсан гэдэг. 1937 онд аав, ээж, бусад хамаатан саднаа
баригдахад маршал Г.Дэмидийн хүү Элбэг бид хоёр орох орон, идэх хоол, өмсөх
хувцасгүй гудамжинд хаягдсан. Тэгэхэд би долоотой, Элбэг ах 11 настай байж.
Бүтэн өнчирсөн бидний бага нас хэлмэгдлийн хар шуурган дор сэтгэл санааны асар
их дарамтанд өнгөрсөн. Хүний хамгийн үнэтэй юм бол хорвоод ганцхан олдох амь,
хамгийн хүнд хэлмэгдэл бол хилсээр цаазлагдах явдал. Үрэгдэгсдийн алтан амь
эргэж олдохгүй ч үүрд нөхөж баршгүй уршгийг үлдэгсдийн эрүүл мэнд, сэтгэл
санаанд үлдээн зовоодог юм байна. Ийм зовлонг би эдүгээ хүртэл 70-аад жил тээж,
бүх насаараа дотор минь бөглөрч явна даа.
-Дэмид жанжны хүү Элбэгийн талаар тодорхой зүйл байдаггүй. Ямархуу амьдрал
туулсан бэ?
-Хүний хувь заяа гэдэг бас их сонин. Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин
байгаад эсэргүү гэгдсэн Г.Дэмидийн үр сад, төрөл гэж муугаа үзэж явсан Элбэг ах
бид хоёр хожим цэргийн болж, ахлах офицер болтлоо ажилласан юм шүү дээ. Элбэг ах
БХЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга, би гадаад захиалга хариуцсан офицер
байгаад хоёул дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Гэхдээ би ахаас өмнө армид
ирсэн. Элбэг ах МУИС төгссөн, орос хэлний сайн орчуулагч байлаа. Тэрээр бас
армийн Улс төрийн газар ч ажилласан. Түүнээс өмнө 1 дүгээр 10 жил, УБДС, ЦЕДС-д
багшилж байсан сайн сурган хүмүүжүүлэгч. МАХН-ын их хурал, олон улсын чанартай
хуралд орчуулагч хийдэг чадварлаг цөөн орчуулагчийн нэг явсан. Гар ноорог
хийхгүйгээр орос бичээчид шууд хэлж бичүүлдэг байсан гэдэг. Бас мото спортын
мастер. 1990 онд өөд болсон. Одоо бодоход тогтсон амьдрал муутай хүн байжээ. Нэг
хүүтэй байсан, тэр нь ч өөд болсон. Маршалынхан удмаараа цэргийн хүмүүс. Гэргий
Навчаа нь Цэргийн төв эмнэлэгт шинжээч байв. Манай гэр бүлийнхэн гэрт нь их
очдог сон. Маршалынх одоогийн Вьетнамын ЭСЯ байгаа 2 давхар байшинд амьдардаг
байлаа.
-Та ер нь яаж яваад цэргийн хүн болчихсон юм бэ? Өөрийн санал хүсэлтээр үү?
-Ээжтэй хамт хоригдож байсан Цэрмаа гэдэг буриад бүсгүй суллагдахдаа намайг
үрчилж аваад явсан юм. Эргээд сургуульд орж идэвх чармайлттай сурсаар 10 дугаар
анги онц дүнтэй төгсөж, Ленинградад эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Өөрийн санал
хүсэлтээр армид ороогүй ээ. МАХН-ын Төв Хорооны томилолтоор 1961 онд цэргийн хүн
болсон. Тэр үед дээд боловсролтой хүмүүс Төв Хорооны мэдэлд байлаа. Цэргийн
удирдах байгууллагад дээд мэргэжилтэй, орос хэл, бичиг сайн мэддэг хүн хэрэгтэй
гэхээр нь намайг томилсон юм билээ. Ингээд армийн зэвсэг, байлдааны техникийн
гадаад захиалга гэх маш нууц зэрэглэлтэй, өндөр хариуцлага бүхий онц чухал ажлыг
26 жил эрхэлсэн. Цэрэг армиа тухайн үеийн шинэ зэвсэг, техникээр шинэчлэн хангах
үүргийг биелүүлж байснаараа би бахархдаг. Төмөр замаар өдөр, шөнөгүй ирж байсан
зэвсэг, техникийг хүлээн авах, армийн анги нэгтгэл, Хилийн цэрэг, НАХЯ-нд
хуваарилах, хойш нь их засварт явуулах, буцааж хүлээн авах гээд бүх л ажлыг би
хянан удирдаж, гэрээ захиалга хийж байлаа. Мөн зэвсэг, техникийн засварын завод
165 дугаар ангийг анх байгуулахад тоног төхөөрөмжийг нь, Цэргийн госпиталийг
Оросын хөрөнгөөр барихад бүх хангалтыг нь хариуцаж байсан. Бүх төрөл, мэргэжлийн
цэргийн зэвсэг, техниктэй холбоотой чухал ажлыг он удаан жил биечлэн хариуцсан
эмэгтэй ахлах офицер БХЯ-нд надаас өмнө байгаагүй, надаас хойш ч байгаагүй.
Үүгээрээ би их бахархдаг. Анх би АТУГ, дараа нь Оперативын газар, БХЯ-нд
ажилласан.
-Маш чухал ажил хариуцдаг байсны хувьд Монголын анхны бүсгүй хурандаа болох
боломж байжээ дээ?
-Тэр үед эмэгтэй хүн гээд хурандаа цол өгөөгүй. Гэхдээ хаана ч явсан намайг
мэдэх хүмүүс хурандаа гэж дууддаг юм. Зарим нь эмчээ гэж бас дуудна. Тэр үед
ахлах офицер эмэгтэй ховор байсан учир ихэнх хүмүүс намайг Цэргийн госпитальд их
эмч байсан гэж боддог нь сонин. Миний бүх ажил алба орос хэл дээр явдаг байлаа.
1985 онд л бүх зэвсэг, техник ирж дууссан. Энэ хугацаанд би бүтэн хэлтсийн
хэмжээнд хийх ажлыг ганцаараа гардаж хийсэн дээ. Бүсгүй хүнд ахадсан албаа
гайгүй биелүүлсэн учир цэргийн цол, одон медаль бишгүй л хүртсэн. Алс холын
Америк тивээр аялж, Кубын цэргийн амралтанд нөхрийн хамт амрах эрхийн бичгээр
шагнуулж явлаа. Ингэж мандаж явсан би нэг л өдөр Хятадын тагнуул болдог юм байна.
Эцэг эхийг минь хэлмэгдүүлсэн 1937 оноос хойш яг 50 жилийн дараа 1987 онд шүү
дээ. Хүн сайн сайхан явахын хэрээр өөртөө дайсан цуглуулдаг гэж үнэн юм билээ.
Ажил төрөл нь гайгүй надад атаархсан хэсэг хүмүүс 1986 оноос надаар оролдож
эхэлсэн. Цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр нам бус хүн ажиллах ёсгүй
гээд шагнагдах байсан Цэргийн гавьяаны улаан тугийн одонг хаслаа.
-Аав маань 1992 онд, ээж минь 1995 онд л цагаатгагдсан тул тухайн үед намд орох
боломж надад байгаагүй. Тэгээд 1987 онд ажлаас хүчээр зайлуулж, тэтгэвэрт
албадан гаргаад НАХЯ-ны мэдэлд өгсөн. Товчоор хэлбэл БХЯ намайг тэтгэвэрт бус
шорон руу үдэж гаргасан хэрэг.
-Цаг үеийн уур амьсгал зөөлрөх тийшээ хандаж байсан болохоор арай ч шоронд
хийгээгүй биз дээ?
-Хятадын тагнуул гэж олон сарын турш НАХЯ мөрдөн байцааж, эрүү үүсгэн шоронд
хорихыг оролдсон. Аймаар байгаа биз. Хийсэн хэрэггүй ядарсан бүсгүй би хоёр нүд
дүүрэн нулимстай л гэртээ ирдэг байлаа. Надад түшиг болж явсан хань минь тэр
хүнд үед хорвоог орхиж, хэдэн өнчин хүүхэдтэйгээ би үнэхээр зовсон. Нөхөр маань
Төмөр замд ажилладаг байсан юм. Төмөр замын байранд амьдарч байсан бид бас
хөөгдлөө. Тэр үед үхмээр санагдаж байсан үе олон ч тэрсхэн хэдэн хүүхдээ
өрөвдөөд чадаагүй юм. Зовлон уул овоо шиг байсан ч зовлого хүрэлцдэг, нулимс
нуур шиг байлаа ч дуусдаг гэдэг үнэн юм байна лээ. БХЯ-ны хэсэг хүмүүс
нууцынхантай эвсэж, манай хороо, захиргаанаас ардын төлөөлөгчид оролцуулж, их
сүр бадруулан 37 оныг санагдуулам нэгжлэгийг гэрт маань хийсэн. Миний уншдаг
орос номуудыг хуудас бүрээр нь эргүүлж шалгаад, хамаг эд юмсыг тараагаад
хаячихсан. Гэхдээ хувь заяа намайг түшиж НАХЯ-нд мөрдөгдөж байх үед буюу 1987
оны 11 сард Октябрийн хувьсгалын 70 жилийн ой тохиож, өршөөлийн зарлиг гарахад
надтай холбоотой хэрэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгасан.
Хэлмэгдүүлж гүтгэлээ гээд би армидаа гомдоогүй. Харин сүүлийн хэдэн жил огт
мартсанд нь жаахан гоморхдог л юм.
2007.06.11 Зиндаа
<->Хэлмэгдvvлэлтийн аймшигт хар жилvvдэд бvх цэргийн жанжин Г.Дэмидийн аав, ах,
дvvд нь зохиомол хэрэг тулган цаазалж, гэргий Б.Навчааг жирэмсэн байхад нь
буудаж, Навчаагийн эгч Зина Богдановаг 10 жил шоронд хорьж, тvvний нeхeр Михиал
Баторуныг цаазалж, Москва хотноо болсон Г.Дэмидийн оршуулганд Ленинградаас ирж
оролцсон Навчаагийн ах Павел Богдановыг vл мэдэгдэх шалтгаанаар нутагт нь хороож
vр удам, тeрeл тeрeгсeд тэр ч бvv хэл тvvнтэй холбоотой нохойн гeлгийг хvртэл
хоморголон устгасан тvvхийн хар мeрийг vнэн мeнeeр гэрчлэх амьд гэрч ганцхан
vлджээ. Энэ хvн бол М.Баторуны охин, хэцvv цаг vеэс болж ээжийнхээ монгол нэрээр
овоглосон Дэжидийн Оюун гуай юм.
<->-Таны ар гэрийнхэн бvгд хэлмэгдvvлэлтэнд ортсeн гэсэн. Eeрийнхee мэдэх
тvvхээс хожмын vеийнхэнд ярьж eгeeч?
<->-1937 оны 9-р сарын 10-нд аав тvvнээс хойш зургаа хоноод ээжийг шeнe дунд
баривчлаад явсан юм. Ээжийг баривчлагдах vед Дэмид жанжны авгай манай ээжийн эгч
Навчаа хvvтэйгээ хонож байсан юм. Тэгээд би Навчаа эгчийг дагаад eмссeн
хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш дахин гэрийнхээ босго алхаагvй.
Eлсeж, зовж зvдэрч, гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мeн ч их санадаг байж
билээ. Аав маань цэргийн клубын захирал байсан болохоор би орой бvхэн жvжиг ший
vздэг байлаа. Манайх тоомсог моринд оруулдаг том дугуйтай eндeр гоёмсог сvйх
тэрэгтэй, тvvнд суугаад хотоор зугаалах мeн ч гоё байдагсан. Кино vйлдвэрийн
олон цонхтой булангийн дугуй eрeeнд аавын хонгор байх. Хагас бvтэн сайнаас бусад
eдeр ихэнхдээ.тэндээ амьдарна. Намайг унтаж байхад л аав минь ажилдаа явчихна.
Би босоод цэргийн клубын гуанзанд хоол идээд тогооч орос авгай, хvvхдvvдтэй
тоглож eнждeг байсан. Ээж баригдахдаа маргааш ирнэ гэж хэлсэн боловч ирсэнгvй.
Ээжийгээ хvлээгээд л байсан. Гэтэл сургууль цуглаж би Дэмидийн хvv Элбэгийг
дагаад нэгдvгээр ангид орлоо. Тэгтэл арван хэд хоногийн дараа 10-р сарын 2-нд
Дэмидийн ах Надмидтай цуг Навчаа эгчийг бариад явчихсан юм. Тухайн vед Навчаа
аач жирэмсэн байсан юм билээ. Манай ээж бас жирэмсэн байж байгаад шоронд хvvхдээ
гаргасан гэдэг юм. Навчаа эгчийг хориод удалгvй буудсан гэсэн. Хvний ёсноос
гажууд мeн ч нvгэлтэй, аймшигтай юм хийдэг улс шvv. /уйлав.сурв/ Элбэг бид
хоёрыг Надмидын авгай Баярлах дээр хvргэж eгсeн. Нэг eдeр бvх сурагчдын
жагсаалын eмнe баахан хvvхдийн нэр дуудаж гаргаад
<->-Та нар маргаашнаас эхлэн хичээлд ирж болохгvй. Эсэргvvний хvvхдvvд сургуульд
явах эрх байхгvй гэлээ. Тэнд Элбэг бид хоёрын нэр хамгийн тvрvvнд орчихсон
байсан. Надмидын авгай Баярлах ажилгvй, бас бие муутай хvн байсан. Дээр нь
сэтгэл санааны дарамт гээд юм юм л давхцаж байв. Удалгvй нас барж, миний хувьд
гурав дахь удаагаа гэргvй боллоо. Нямааг Баярлахын ах, дvv нь аваад, бид
гудамжинд гардаг юм байна. Урд таньдаг байсан хvмvvс танихаа байчихдаг хэцvv цаг
vе байлаа шvv дээ. Юухан хээхэн олж идэж гол зогоогоод гэр ч vгvй, сургууль ч
vгvй eмссeн хувцсаасаа eeр юмгvй улаан нялх хоёр амьтан яах ч билээ. Тэгж байтал
Дэмид жанжны тогооч байсан “местный” орос авгайтай тааралддаг юм байна. Тэр бид
хоёрыг таниад уйлаад сvйд. Одоогийн Монгол банкны ойр хавьд гэртээ нууцаар
аваачлаа. Хрол eгeeд “Та хоёр шeнe болохоор ирээрэй” гэж шивнэж хэлээд гаргаж
билээ. Бид хоёр хулгайч шиг шeнe нь сэмхэн ирж хоноод eглee эртээ босоод
явчихдаг боллоо. Идэх хоолтой, шeнe унтах газартай хэдэн cap сайхан л байлаа.
Гэтэл энэ жаргал удаан vргэлжилсэнгvй. Нэг шeнe ирсэн чинь гэр нь цоожтой.
Маргааш нь бас байдаггvй. Хожим сонсох нь ээ баривчлаад 24 цагийн дотор хойш нь
гаргачихсан гэж дуулсан. Ингээд бид “Бабушка “-даа бас гай тарьчихав аа. Гэтэл
Цэдэндамба гэж нэг хeдeeний хvн Элбэгийг хvvхдээ болгоно, мал маллуулна гээд
хeдee аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног eдeр eнгeрeeж байтал бага
сургуульд нэг ангид байсан Лхамсvрэн гэдэг найз охинтойгоо тааралдсан юм.
Холбооны ард III хороонд хашаа байшинтай. Аав, ээж нь ч сайн хvмvvс байсан. Хvн
ирэхээр намайг амбаартаа нуучихна. Гэтэл нэг эрэгтэй хvн намайг сураглаж ээжтэй
нь уулзуулна гээд хуучин арьс eнгeний больницын тэнд шоронд хоригдож байгаа ээж
дээр аваачсан юм. Бид хоёр ч уулзангуут уйлаад сvйд. Баривчилгаанаас гурван
жилийн дараа 1940 он шvv дээ. Авах хvнгvй, орох оронгvй бяцхан охин намайг
ээжээс минь хvчээр салгаж гудамжинд гаргаад хаячих зvрхтэй хvн олдоогvй учир би
ээжтэйгээ шоронд хамт байх болсон юм. Тэнд хоригдож байгаа хvvхнvvд eдeрт нь юм
оёж шeнe нь шоронд очиж хононо. Харин намайг ээжтэй хамт ажлын гэрт хонуулдаг
байлаа. Жил гаруй тэгж байсан. Тэнд Баянтvмэнгийн “Суран ташуур” хочтой хvvхэн
байх. Тvvн дээр хятадууд мантуу, янз бvрийн ногоотой сайхан хоол авчирч эргэнэ.
Би тэнд ганцаараа хvvхэд учраас бурхан шиг хvндтэй. Хvн бvхэн авчирсан эргэлтээс
надад eгнe. Дараа нь тэнд хамт хоригдож байсан Цэрмаа гэж буриад авгай
суллагдахад ээж намайг хамт явуулсан. Нeхeр нь Дамбий гэж сайхан ааштай хvн.
Тэдний хvvхэд болоод эргээд сургуульд орж нэгдvгээр 10 жилийн дотуур байранд
амьдарсан. Дeчин хэдэн онд аравдугаар ангиа онц тeгсeж Москва хотноо сургуульд
явсан юм.
<->-Нeгee Дэмид жанжны хvv Элбэг хаачсан?
<->-Хeдee нэг их удаагvй. Авгай хvvхэдгvй Цэдэндамба гэж говийн айлд очоод
идээшээгvй юм билээ. Шeнe хvртэл тэмээгээ саадаг, байж чадахгvй хэцvv айл юм
гэсээр ороод ирсэн юм даг. Мал мэдэхгvй хотын хvvхэд аргагvй шvv дээ. Дараа нь
сургуульд ороод цэргийн хvн болж, БХЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар
ажиллаж байгаад дэд хурандаа гарсан. Би энгийн байгууллагад 20 жил, армид 26 жил
ажиллаж байгаад дад хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан. Элбэг маань одоо бурхан
болчихсон. Нэг хvv байж байгаад eeд болсон. Тиймээс Дэмид жанжны vр удам гэж
одоо байхгvй ээ.
<->-Таны ээж юу хийдэг байсан юм бэ?
<->-Миний ээж Дэжид буюу Багданова Зина нь Улаан-Vдийн буриад хvн. Ленинградад
химийн дээд мэргэжил эзэмшиж Монгол оронд буцаж ирээд Д.Сvхбаатарын нэрэмжит
бага даргын сургуульд багшаар ажиллаж байсан юм. Сvхбаатарын хvv Галсан гуай
багш байсан юм.
<->-Жанжин Д.Сvхбаатарын нууцын эрхлэгч байсан Баторун гэдэг хvн танай хамаатан
байсан гэж тvvхэнд байдаг?
<->-Бага Баторун буюу манай аавын дvv Константин Баторун нь 1921 онд Монгол
ардын журамт цэрэгт Омскийн цэргийн тойргоос томилогдон ирж Д.Сvхбаатарын
орчуулагч, нууцын эрхлэгч хийж байсан гэдэг. Дараа нь 1922 онд Дотоодыг
хамгаалах газрын даргаар дэвшин ажиллаж байгаад 1937 оны эхээр нутаг буцаж.
Жанжин Д.Сvхбаатар “Эрдэмтэн нeхeр, хувьсгалч К.Баторунд дурсгав”гээд зургаа
дурсгасан байдгийг нь би цэргийн музейд eгчихсeн юм. Нутаг буцаагvй бол тэр ах
маань бас алуулах байсан биз. Тэр ахын маань хvv Зоригт Баторун 1991 онд аавыг
цагаатгах тухай eргeдлийг Москвагаас ирvvлж тэрний хvчинд 1992 онд аавыг, 1995
онд ээжийг цагаатгасан юм.
<->-Та тvрvvн яриандаа хэлмэгдэл удамшдаг юм байна гээд хэлчихлээ. Энэ ямар
учиртай vг вэ?
<->-Би намд элсэх гээд эцэг эхээ цагаатгуулах гэж eргeдeл eгсeн гэж хэлсэн шvv
дээ. Яг vvнтэй холбоотой юм. Миний тэр хувийн eргeдлийн хариуг манай албан
газарт eгчихсeн байсан. Тэгж болдог юм уу. Нeгee хувийн нууцыг хуулиар
хамгаалдаг гэсэн яалаа. Тэгээд намайг мэдэхээс eмнe манайхан дамжуулан уншчихсан
байж. Ингэж намайг хамт олонд илчилснээр би зарим хvмvvсийн идэш болсон юм.
Атаархуу хорон санаатай зарим нь 1986 оноос надаар оролдох болж нам бус гэдгээр
далимдуулан дайрч цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр намын гишvvн биш хvн
ажиллах эрхгvй хэмээн хавчин ажлаас халж хvчээр тэтгэвэрт гаргасан юм. Тэгээд
бас зvгээр орхиогvй. Хэсэг хvн БХЯ-ны нууцынхантай эвсэж гэрт ирж нэгжлэг хийж
намайг мeрдeж мeшгин хятадын тагнуул гэдэг нэрээр НАХЯ-ны мэдэлд шилжvvлсэн”.
1937 онд л манайх, Дэмид ах, Надмид гуайнхыг нэгжиж, аав, ээж, ах эгч нарыг минь
мeрдeн мeшгиж баривчилж байсан бол яг 50 жилийн дараа намайг цэргийн прокурор
хоёр cap, НАХЯ гурван cap мeрдсeн. Харин Октябрийн хувьсгалын 70 жилийн ойн
eршeeлeeр тулгаж байсан хэргээ хэрэгсэхгvй болгож санаа амарсан юм. Би улсад 46
жил ажиллаж олон хvvхэд тeрvvлж eсгeхдee ганц дeрвeлжин квадратны эрхгvй
тэтгэвэрт гарсан хvн. Манай нeхeр Пунцаг Тeмeр замд ажиллаж байгаад жолоон
дээрээ нас барсан юм. Энэ байр тэндээс eгсeн байр. Тeмeр замд ажиллаж байсан
эцэг эх нь eeд болоход хvvхдvvдийг нь хvчээр хeeгeeд гаргаж байгаа тохиолдолтой
би бишгvй таарсан. Ийм хувь тавилан миний хvvхдvvдийг хvлээж байна. Хэлмэгдэл
тeгсгeлгvй vргэлжилж хvvхдvvд маань миний нэгэн адил гудамжинд хeeгдeхeд бэлэн
байгаа. Хэлмэгдэл удамшина гаж vvнийг л хэлэх байх.
<->-Армид бэлтгэл хурандаа цолтой байсан гэлээ?
<->-Тэр vед армийн зэвсэг, байлдааны техникийн гадаад захиалга хариуцсан ахлах
офицероор ажиллаж байсан. Энэ нь улсын нууцтай холбоотой маш нууц зэрэгтэй ажил
л даа. Монгол улсын зэвсэгт хvчинд ирж байсан бvх зэвсэг техник, нисэх онгоц,
шатахуун тослох материал миний нэр дээр нууц шифртэй ирдэг. Тvvнийг нь би аль
ангид хаана яаж хувиарлахыг шийддэг байсан юм. Тухайн vед Хятадтай байдал
хурцдаж манайх руу eдeр шeнeгvй зэвсэг техник ирдэг байсан vе. Ёстой унтаж амрах
завгvй ажиллаж байсан даа. Ийнхvv eнeeдeр цал буурал толгойтой болчихоод eeрийн
гэсэн орох оронгvй, ядахнаа эмнэлэгт очоод оочиргvй vзvvлэх эрхгvй, харьяалагдах
албан байгууллагагvйн улмаас хаашаа ч хандах эрхгvй болсон бэлтгэл дэд хурандаа
Оюун гуай гашуун дурсамжаа хvvрнэсэн юм. Тvvнтэй ярилцаж суухад албан
байгууллага хамт олон минь хeгшин намайг харж vздэггvй юм байх даа гзх vг хэд
хэдэн удаа унагаж байсныг дурдахгvй eнгeрч болохгvй бизээ.
<->
Комиссар Д.Бадамхатанг хамгийн түрүүнд буудсан
Ингэхийн учир нь нэгдүгээрт, МАХН-ын хүчтэй суртал нэвтрүүлгээр олон түмний эсэргүү гэж үзсэн, хоёрдугаарт, жанжин Дэмидийн хамаатан учир ингэжээ.
1937 наймдугаар сарын 24-ний өдөр Оросын Тайга өртөөнд хорлогдсон Дэмид жанжны ойрын холбоотон гэгдэж баривчлагдсан БХЯ-ны дэд сайд Л.Дарьжав, Г.Самбуу, Жанжин штабын дарга корпус командлан захирагч Ж.Малж, Улс төрийн газрын дарга Т.Өлзийбат, Дивиз командлан захирагч С.Дамба, Б.Дамба, Т.Дашзэвэг, Ц.Адьяа нарын ЗХУ-д сургууль төгссөн, шижигнэсэн залуухан дарга нарын хамт комиссар Бадамхатан баривчлагдаж мөрдөн байцаалтын хамгийн хатуу ширүүнийг амсжээ.
Бадамхатанд тулгасан гол ял нь “Германы цэргийн зэвсэг техникийг магтан, герман цэргийн сахилга, зохион байгуулалтаас сурах юм бий гэж хөрөнгөтний номлол, суртал нэвтрүүлгийг дэлгэрүүлж, цэрэг, дарга нарт ухуулж сурталчилж байсан” гэжээ. МАХН-аас ард түмэнд үнэмшүүлж, тархийг нь угаахын тулд хэтэрхий зохиомол сурталчилгаа хийж байсны нэг илрэл нь” Комиссар Бадамхатан нисэх отрядын ПО-2 онгоцонд дөрвөн бөмбөг зүүгээд Засгийн газрын ордон, ДЯЯ-ны контор, Аж үйлдвэрийн комбинат, Улаанхуарангийн зэвсгийн складад хаях гэж байгаад Чойбалсангийн сонор соргог хараанаас мултарч чадаагүй баригджээ” гэсэн маш сүржин, худлаа сурталчилгааг олон дахин хийсэн нь Монгол даяар дуулиантай сонсогдож байж.
Бадамхатангийн хавтаст хэрэгт нас 33, ард халх, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, МАХН-ын гишүүн, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, ЗХУ-д цэргийн академи төгссөн, хувьсгалт цэргийн агаарын хүчний бригадын комиссар, Улс төрийн газрын дарга гэсэн товч намтар бий. Бадамхатан 1932 онд баруун дөрвөн аймагт гарсан эсэргүү бослогыг дарахаар отряд командлан онцгой гавьяа байгуулсан учир “Цусан гавьяаны” одонгоор шагнагдаж байж. Түүнийг ДЯЯ-ны орлогч сайд гүрээ хочит Насантогтох, Онцгой хэлтсийн дарга мангас Дорж /Удвал гуайн анхны нөхөр/, тасгийн дарга алцан хочит Мандал нарын “Лхүмбийн” хэрэг гэгчид холбогдогсдыг байцааж байсан, харгис ширүүнээрээ нэрд гарсан яргачид түүнийг хүн дүрсээ алдтал нь тамлаж дөрвөн удаа мэдүүлэг авсан болоод онц бүрэн эрхт комиссын О1-р тогтоолоор хамгийн түрүүн бууджээ.
Мангас Дорж нэг удаа ”Чи Хан-Өндөрийн хүрээний хамбаас сум даахгүй лүндэн хүртсэн эсэргүү гэлүү” гээд толгой дээгүүр нь хий буудаж сүрдүүлж байж. Түүнд тулгасан ял нь “Гэндэн, Дэмидийн эсэргүү байгууллагын гишүүн, Дэмид жанжны төрөл садангийн хүний хувьд түүний даалгаврыг биелүүлж, цэрэг дарга нарын дотор эсэргүү утгатай үзэл суртлын ажлыг удаа дараа явуулж байсан, мөн Жанжин штабын дарга Малж, Ерөнхий сургуулийн захирал Адьяа, дивизийн комиссар Гончигшарав, Дэмид жанжны нарийн бичгийн дарга Даваажаргал нартай ойр дотно байсан” гэж үзээд Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 43, 44, 45-р зүйлээр ялласан нь энэ аж.
Архангайн Ихтамир суманд түүний төрөл садангийн хүн байдаггүй бөгөөд эхнэр, хүүхдийнх нь хувь заяа яаж төгссөнийг хэн ч мэддэггүй, ер нь Дэмид жанжныхаас үлдсэн хүн байхгүй биз ээ, Бадамхатангаас махир таяг бэлэглэсэн доголон өвгөн Чоожой хүртэл буудуулсан шүү дээ гэж МУИС-ийн багш Жавзандолгор гунигтайхан ярьж билээ. Бадамхатангийн дараа манай нисэхийн бүх дарга нар баригджээ. Үүнд нисэх хорооны дарга Дорж, штабын дарга Жамбаа, нисэхийн сургуулийн захирал комиссар Цэрэндорж, улсын баатар алдарт нисгэгч Шагдарсүрэн, Дэмбэрэл тэр бүү хэл нисэхийн сургуульд сурч байсан 16-18 настай Дарьсүрэн, Буянхишиг, Баньдхүү нарын 83 хүн баригдсан аж.
АИХ-ын цагаатгалын комиссын 1962 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн О1-р тогтоолоор “Эсэргүү үйл ажиллагаа нь нотлогдоогүй, хилс болох нь тогтоогдсон” учир цагаатгаж нэр төрийг нь сэргээжээ. Харин хэлмэгдэгсдэд олгох нөхвөрийг нь нэхэмжлэн авах хүн гараагүй гэнэ.
Ц.Навагчамба
Өнөөдөр » ТЦ-ийн бөхийн өргөө |
ИХ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН ШУУРГАНД ӨРТСӨН АРСЛАН |
(2007-06-28) |
![]() Маамын Лхагваа арслангийн мэндэлсний 100 насны ойд Улсад анх зодоглоод шууд улсын заан цол хүртэв Ардын хувьсгалын түүхт 10 жилийн ойн баяр бол алдарт арслан Маамын Лхагваагийн Гандантэгчилэн хийдэд шавилан сууж байхдаа ардын төрийнхөө баяр наадмын дэвжээнд анх зодоглож, эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийн тоосон дунд орж, тэдний бие бялдар, хүч чадлын гайхамшгийг шүтэн биширч явсан үе юм. Залуу бөх М.Лхагваа их ойн энэ жилийн баяр наадмаар анх зодоглохдоо Өвөрхангайн “мээтэн” хэмээх О.Аюур арслан, Арвайхээрийн Ц.Банди заан, Төв аймгийн “ягаан” Н.Самдан, Архангайн “Хуягтын майга” хэмээх Л.Банзар нарын арван засаг, уул тайллагын наадмын дэвжээнээс барилдааныхаа гарааг эхэлж, ардын засгийн анхны жилүүдийн баяр наадмаар хүч сорьж явсан ирээдүйн арслан заан цолтой нэрт хүчтэнүүдийг өвдөг шороодуулсаар хүчит 1024 бөхөөс Булганы Сайхны “хурандаа” М.Бэх-Очиртой их ойн жилийн баяр наадмын үзүүр түрүүг булаалдахаар шалгарч “Монгол улсын заан” цол хүртсэн билээ. Энэ жилийн наадмын үзүүр түрүүг булаалдахаар шалгарч үлдсэн залуу бөх
М.Лхагвааг лам нарын талаар баримталж буй нам засгийн бодлого шийдвэрээр
далайлгаж цэргийн бөх М.Бэх-Очирт хүчээр буулгаж тахимыг өгүүлсэн
байдаг. Гандан хийдэд шавилж суудаг лам бөх түрүүлж болдоггүй үе Маргааш нь Г.Дэмид жанжин дээр очтол “Өнөөдрөөс эхлээд гандангийн Лхагваа биш болно доо. Ном хэр сурч байна, Хийморийн сан, Дөрвөн уулын сан уншиж чадах уу” гэж байна. Би “чадна” гээд Дөрвөн уулын санг уншлаа. Гэтэл Г.Дэмид гуай “Овоо ойтой юм байна. Өнөөдрөөс эхлээд цэргийн Лхагваа болсон шүү” гэлээ. Ингэж Г.Дэмид жанжны бөх болж хэдэн жилийн дараа Зөвлөлтөд цэргийн сургуульд явлаа. Төдөлгүй Г.Дэмид жанжин эсэргүүн болж би дуудагдаж ирсэн. 1939 оны наадмаар үзүүрлэснийхээ дараа шоронд орж ардын төрийнхөө баяр наадамд хүч үзэх ид сайхан үеэ алдсан даа”хэмээн гэж хуучилж байсан. Засуул Ш.Лүгдэв гуай, М.Лхагваа арслан хоёр их найз улс. Ш.Лүгдэв гуай М.Лхагваа арсланд “Цаад Ж.Мөнхбат чинь төрийн томчуулд өгдөггүй аварга цолоо өг” гээд Ж.Самбуу гуай, Ю.Цэдэнбал дарга хоёрт хэлснийг ярьжээ. Тэгээд М.Лхагваа арслан “хөөрхий залуу хүн над шиг болчихвий” гэж санаа зовохдоо манайд ирсэн нь тэр юм билээ. Их шөвөгт шалгарч “төрийн цагдаа” бөхөд өвдөг шороодов
Хувьсгалын эсэргүү хөдөлгөөнийг дарахад... Ардын төрийнхөө баяр наадмыг манлайлав Хоёр жил дараалан баяр наадмын манлай бөхчүүдэд “Урт гарт” Маамын Лхагваа арсланг өвдөг шороодуулсан Мөнгөнморьтын Л.Чимэд заан Ардын хувьсгалын 14 жилийн ойн баяр наадмаар, Дорнодын “хумбаан хар” Л.Балсан заан 15 жилийн ойн баяр наадмаар тус тус түрүүлж улсын арслан цол хүртэцгээсэн байдаг. Ардын төрийнхөө баяр наадмаар хоёрдахь удаагаа үзүүрлэв Ардын төрийнхөө баяр наадмыг манлайлж улсын арслан цол хүртсэнээс хойш төдий л дээгүүр барилдаж амжаагүй явсан Завхан аймгийн Идэр сумын харъяат, “урт гарт” хэмээх М.Лхагваа арслан Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадмын зургаа, долоо, наймын даваануудад цолны эрэмбээр хамгийн түрүүнд босч нэр сонсохдоо Аравжаргалант сумын “нахиу” Д.Гонгор, Чойбалсан сумын “хумбаан хар” Л.Балсан, “гулзгай” У.Дамчаа нарын улсын арслан, заан цолтой алс зүүн хязгаар Дорнод нутгийн бөхчүүдийг амалж барилдааны сурц, мэхийн урнаар илүүрхэж өвдөг шороодуулсаар цэргийн залуу бөх Б.Түвдэндоржтой үзүүр түрүү булаалдаж үзүүрлэсэн билээ. Ардын хувьсгалын 18 жилийн ойн баяр наадам нь өнгөрсөн он жилүүдийн наадмаас цөөн 512 бөх барилдуулсан даруухан наадам болж өнгөрсөн ч үзүүр түрүүний бөх будилж баяр наадмын түүхэнд үлдсэн учир тэмдэглэлт их ойн жилийн наадам шиг дахин дахин сөхөгдөж яригдсаар байдаг юм. Халимаг нь өвс шүргэснийг толгой нь газар хүрлээ гэж үзсэн Түвдэн ташаан дээр нь сарвалзаж ирээд унасан М.Лхагваа арслан хэлмэгдүүлэлтийн бараан шуурганд өртөв Ийнхүү монгол наадмын дэвжээнээ алдраа дуурсгаж, ард олныхоо хайр хүндэтгэл хүлээж, ид бяр хүч нь жагсаж явсан Маамын Лхагваа хэмээх эгэлгүй нэгэн сайхан бөх амь амьдралаараа хохирч чилийсэн долоон жилийг торны цаана өнгөрүүлж 1946 онд суллагдсан юм. Харин БНМАУ-ын Ардын Их Хурлын дэргэдэх цагаатгах ажил эрхлэх комиссын 1957 оны долдугаар сарын 18-ны гуравдугаар тогтоолоор түүний хэргийг цагаатгасан билээ. Бяр хүч нь тэгширсэн насандаа барилдсансан бол...
Цагийг эзэлсэн эгэлгүй нэгэн хүчтэн гэдгээ харуулж... Ардын хувьсгалын жилүүдэд улсын цол хүртсэн ахмад бөхчүүддээ Ардын хувьсгалын түүхт 40 жилийн ойн баяр наадамд урин оролцуулж хүндэтгэл үзүүлж, наадамчин олны сонирхол татсан улсын цолтой ахмад бөхчүүдийн барилдааныг зохион байгуулж явуулахад “урт гарт” хэмээх М.Лхагваа арслан 55 настайдаа түрүүлж наадамчин олноо баясгаж байсныг бид мэднэ. Тэмдэглэлийн төгсгөлд төрсөн бодол, эргэцүүлэл 1.Аварга, арслан цол хүртсэн амжилтаар Зарим нь долоо давж, зарим нь найм давж арслан цол хүртсэн байхад, ес
давж үзүүрлээд аварга, долоо давж их шөвөгт шалгараад хүртэл аварга цол
хүртсэн бөх байна. 2.Найм, ес, арав давсан амжилтаар 3.Тав ба түүнээс дээш давж шөвгөрсөн амжилтаар Гандантэгчилэн хийдэд шавилж суудаг лам бөх, эсэргүү Г.Дэмидийн бөх
хэмээгдэж хоёр ч наадмынхаа түрүүгээ алдсан нь баяр наадмын түүхнээ үнэн
мөнөөрөө тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Төр засаг маань хилс хэргээр шийтгэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч их
бөхөөсөө уучлал гуйж цагаатгасан хирнээ Монгол наадмын дэвжээнээ
үзүүлсэн гавъяаг нь мартсаар яг тавин жил өнгөрч байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат “Луу гүний Вандан аварга” хэмээн ард олондоо алдаршсан Галсанхүүгийн Вандан, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат “Хан Хэнтийн босоо” хэмээн ард олондоо алдаршсан Ганжууржавын Самдан хоёрт ардын хувьсгалын анхны жилүүдийн баяр наадмаар үзүүлсэн барилдааных нь амжилтуудыг үнэлэн Монголын Үндэсний Бөхийн Холбооны Цэцдийн зөвлөл хуралдаад Монгол улсын аварга цолыг сэргээн олгож байсан. МҮБХ-ны Цэцдийн зөвлөл Маамын Лхагваа арсланд Монгол улсын аварга цол олгох тухай асуудлыг авч хэлэлцэж Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн барьж шийдэж өгөөсэй билээ. |


Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын 1934 онд туурвисан Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх ” ном
G.Demid Iltgel uguulel helsen ug,
1930-1937 Ulaanbaatar 1930 on
Zurgiig
http://soronzon.blogspot.com/ bolon
Монгол улсын төр, цэргийн гарамгай зүтгэлтэн Гэлэгдоржийн Дэмид
(100 жилин ойд зориулсан ном), 2001 он, Улаанбаатар
Монгол улсын Өрлөг жанжин Гэлэгдоржин Дэмид
зохиогч С.Ганболд, 2000, Улаанбаатар
nomoos oruulav