Ардын жүжигчин, кино найруулагч
Гомбожавын Жигжидсүрэн

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Famous Film director Gombojav Jigjidsuren (1942) 
 
 
 


Нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн

 
 

 

Timeline
1942 онд Төв аймгий Баян сум ( Түшээт хан аймгийн Дархан Чин Вангийн хошуу) Үзүүр гэдэг нутагт Гомбожавын гэр бүлд төрсөн.
2007 онд МҮОНРТ-ийн нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, МТ кино нэгтгэлийн захирал, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн монгол телевизийн 40 жилийн түүхэнд Ардын жүжигчин цол хүртсэн анхны уран бүтээлч

Гомбожавын Жигжидсүрэн. 1942 онд Төв аймгий Баян сум(Түшээт хаан аймгийн Дархан-Чин-Вангийн хошуу) Үзүүр гэдэг нутагт төрсөн. Жигжидсүрэнг өлгийдөн өсгөсөн эмэг эх Дуламханд, өвгөн аав Юмсүрэнгийх нь нутаг хошуундаа хүндтэй, сэхээтэн айл байсан, хирхэндээ хуучны ном зохиол, судар цуглуулдаг, уншдаг, үлгэр домогт дуртай, дуу шүлэг, ерөөл магтаал, морь бөхийн цол гэншин дууддаг байсан. Хүүмүүжил энхрийлэлийн ийм нөлөөнд өссөн Жигжидсүрэн кино урлагт ирэхийн өмнө мөн утга зохиолын амтанд орж эхлэж байсан нь түүний бичсэн “Миний ишиг” шүлэг 1965 онд “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэн гарч мөн радиогоор хэд хэдэн удаан уншигдажээ. Г. Жигжидсүрэн кинонд ирээд “Анхны алхам” киногоороо өөрийнхөө ч анхны алхмыг хийлээ. Жигжидсүрэнгийн дараачийн бүтээл бол “Хатанбаатар” кино юм. Уг кино нь манай нэртэй зохиолч ба нйигэм соёлын том зүтгэлтэн Сономын Удвалын романыг кино бүтээл болгон дэлгэцэнд гаргасан чөлөөт бүтээл юм. “Тунгалаг тамир”, “Тэмцлийн оч”, “Хатанбаатар” кинонуудаас дүгнэхэд манай кино урлаг туульсын төрөл зүйлийн киног бүтээх арай л хөлөө олоогүй л явнуу даа гэж болмоор.
 


Г.Жигжидсүрэн найруулагчтай хийсэн ярилцлага
www.mongoltown.com

Олон сайхан уран бүтээлээрээ монголын кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулж буй Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа. Түүнгүйгээр монголын кино урлагийн ертөнцийг төсөөлөхөд бэрх биз ээ. Тэрбээр саяхан “Их зохиолч Д.Нацагдорж” гэсэн баримтат кино бүтээж үзэгчдийн хүртээл болгожээ. Бидний яриа ямар нэгэн өнцөг, сэдэвт баригдалгүй чөлөөтэй өрнөсөн юм. 

- “Их зохиолч Д.Нацагдорж”  баримтат кино баяр наадмын үеэр үзэгчдэд хүрсэн. Энэ киноны талаар яриагаа эхлэх үү?

- Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав бид хоёр Төв аймгийн уугуул. Тэгээд их зохиолчийнхоо талаар кино хийхээр санал нэгдээд хэдэн жилийн өмнөөс ажилдаа орсон. Эхлээд уран сайхны кино бүтээнэ гэж байсан ч санхүүгийн асуудлаас болоод чадаагүй. Тэгээд энэ их хүний тухай киног дунд нь оруулаад хаячих зориг надад байгаагүй.  Үхсэн ч бараг үхэж чадахгүй байх болов уу. Тэгээд түүхийн сэдэвтэй баримтат кино хийхээр болсон. Кино гарсны дараа надад их олон санал ирсэн. Ялангуяа хүмүүс Пагмадуламын амьдралыг их сонирхож байна лээ.

-Кино урлаг хүмүүстэй ойр байдаг. Одоогийн хийгдэж байгаа бүтээлийг харахад буруу үлгэр жишээ үзүүлэх зүйл олон байна. Үүн дээр та ямар бодолтой байна?

-Ардчилал монголчуудын нүдийг нээсэн уу гэвэл нээсэн. Уран бүтээлчид өөрсдийнхөө үзэл бодлыг уран бүтээлдээ тусгах эрхтэй, дэлхий нийтэд нээлттэй нэвтрэх болсон зэрэг сайн талыг нэрлэж болно. Гэхдээ заримыг нь  хэтэрхий задгай тавьнаас болж сайхан байсан зүйлүүдээ үгүй хийсэн болов уу гэж  боддог.  Ямарваа юмыг босгох бүтээх их хэцүү, нураах амархан. 50 жил барьсан юмыг тавхан минутад нурааж болно. Зах зээлд замбараатайхан шиг орсон бол их сайхан зүйлээ аваад үлдэх байжээ гэж боддог юм.  Манай кино урлагийн бүтээлүүд дэлхийн тэмцээнүүдэд эрэгтэй, эмэгтэй дүрийн шагнал авч байлаа. Гэтэл одоо сүүлийн 10 жил байхгүй болоод байна.  Барууны киног оруулж ирэхдээ порно алаан, хядаантайг нь авчирсан. Энэ бол урлаг биш шүү дээ. Кино гэдэг чинь өөрийн орны үндэсний зан заншлыг шингээсэн, хүмүүст сургамж хайрлах бүтээл байдаг юм.  Тэр зүйлүүдийг авч яваа хүнийг уран бүтээлч гэнэ. Зарим цагдаагийн ажилтан дэндүү замбараагүй кинонууд залуусын сэтгэлгээг идээд дууслаа гэж ярихыг би олон сонссон.  Хүн алсан, хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүсээс  “Энэ муухай санааг хаанаас олсон гэхээр киноноос гэдэг” гэнэ шүү. Өөрөөр хэлбэл, кино цаагуураа хичээл заагаад байгаа биз. Тархинд ухуулга хийгээгүй ч гэсэн залуусын сэтгэлгээг баллаж байна. 

- Залуусын талаар та юу гэж боддог вэ?

- Залуу нас их эмзэг.  Юмыг амархан дуурайдаг. “Тэр залуу тэгж байна. Би яагаад чаддаггүй юм” гээд л үздэг нас шүү дээ. Энэ зөв л дөө, гэхдээ зөв замаар үзэх ёстой.  Монголчууд их сонин улс юм шиг санагддаг. Их хөөрүү.  Одоо баячуул гэж нэрлээд байгаа давхарга гараад ирлээ.  Тэд бие биентэйгээ өмссөн хувцас, унасан унаагаараа өрсөлддөг болж. Энэ нь юу билээ гэхээр юм үзээгүй тэнэг хүмүүсийн сагсуу сэтгэлийн хөөрөл.  Юм үзэж нүд тайлна гэсэн гоё үг байдаг. Ер нь хараад байхад хүн өндөр албан тушаалтай байх тусмаа энгийн байвал сайхан. Мөн залуусын зарим нь зорилгогүй байх шиг санагддаг. Залуу нас дандаа  хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж байдаг. Шинэ зүйлийг хайж явдаг. Энэ зан чанар одоогийн залууст бага байна. Бушуухан  л мөнгөтэй, албан тушаалтай болох юм гэж боддог болжээ. Би нэг залуухан жүжигчнийг хөөгөөд явуулчихсан. Яасан гэхээр, кино зураг авалтад орохдоо жигтэйхэн яарч орж ирээд “Ямар хувцас өмсөх вэ, ямар үг хэлэх вэ, би одоо найр хөтөлнө, жаахан яараад байна” гэсэн. Тэгээд би чамаар монголын кино урлаг дутахгүй, зүгээр чи тэр найраа хөтлөөд яв гэж хэлсэн. Ингэж л уран бүтээлдээ хандаж байна шүү дээ . Жүжигчин болохыг зорьсон залуу уран бүтээлчид их мөнгө урлагийг бий болгоно гэж боддог. Яг үнэндээ их мөнгө урлагийг үгүй болгоно.

-Хошин урлаг хүмүүсийн тархийг угааж байна гэж би боддог. Таны хувьд?

-Хошин урлагийнхан гээд  л хүнийг хошгируулж байгаа байхгүй юу. Ямар урлаг байдаг юм. Тэд нар чинь бараг өмдөө тайлж харуулаад хүн инээлгэж байгаа юм чинь. Манай Ю.Чимэд-Осор гуай ярьдаг байсан. Дээр үед 1920-1930-аад оны үед  шог үзэгдлүүд нэртэй юм тоглодог байжээ. Тэр нь яадаг гэхээр зохиол энэ тэр байхгүй. Зүгээр та нарын тоглох юм инээдэмтэй байх ёстой. Хүн хараад инээдэг байх ёстой. Гол утга нь лам нарыг муу хэлдэг. Тэр байтугай тайзан дээр бие засаж үзүүлж байсан. Бидний хийж байгааг ямар урлаг гэх юм бэ гэж ярьж байсан. Яг тэр үе одоо эргээд ирж байгаа юм шиг санагддаг.

-Бидэнд үндэсний бахархал гэж байна уу?

- Үндэсний бахархал гэдэг зүйл байхгүй болсон. Тэр байтугай би монголд хүн болж төрсөндөө гутарч байна гэж байна шүү, цаана чинь. Ийм залуусыг хараад аймшигтай санагддаг. Яг үнэндээ бид агуу ард түмэн шүү дээ. Ийм хоёр том гүрний дунд өчнөөн жил болсон. Яагаад хятадууд авчаагүй юм бэ. Манжийн дарлалд  200 жил байсан.Сүүлд Оросын дарангуйлалд 70 жил боллоо. Гэсэн ч бид мөхөөгүй өдий хүрлээ. Энэ юутай холбоотой гэхээр агуу үндэстэн гэдэг агуу л юм байна. Би монгол үндэстэн болж төрснөөрөө бахархдаг. Хүннү гүрэн байгуулагдаад  2200 гаруй жил болох гэж байгаа.  Энэ том ойг  тэмдэглэх талар хэн ч юм бодохгүй байна.  Азийн анхны төрт ёсны улс Хүннүгээс эхэлсэн түүхтэй.

-Таны амьдралаасаа авсан хамгийн том сургамж юу байсан бэ?

-Би их олон жил цагаан цайлган сэтгэлтэй явсан. Оросын кино найруулагч миний найз маань дайсан гэж ярихаар гайхдаг байсан. Надад дайсан байдаггүй учраас л тэр байх. Гэхдээ сүүлийн үед хүнд итгэх итгэл алдраад л байгаа. Энэ бол миний амьдралаасаа авсан сургамж юм болов уу гэж бодоод байна. Миний тус болсон хүн эргээд өр лүү минь өшиглөсөн байдаг. Урвасан,  хов зөөсөн тохиолдол зөндөө бий. Гэтэл энэ муу ч яахав дээ гэж бодож явсан хүн надад  үнэнч явжээ.

Т.БАТСАЙХАН

 

References
http://www.mongolinternet.com/famous/DendevChimedOsor.htm

 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com