Хавтгайн Намсрай

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

Манай залуу vе хєрєнгєт нийгэмд хєл тавьж, амьдрахад юунаас эхлэх вэ?

   

 

 

     
   

 

 
Havtgain Namsrai (1943- )
 
 
 

Хавтгайн Намсрай

 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23-р дунд сургууль (1962), Москвагийн Их Сургуулийг (1968) тус тус төгссөн. Онолын физикч мэргэжилтэй. Физик, математикийн ухааны дэд эрдэмтэн (1974), докторын (1982) зэрэгтэй. 1991 онд ШУА-ын гишүүн, профессор цол хүртсэн. ШУА-ын 2 удаагийн шагнал (1988, 1993), Төрийн дээд шагнал Сүхбаатарын одон (1996), Монгол Улсын төрийн шагнал (1997), Дэлхийн Соёлын Зөвлөлийн диплом (1989), Дэлхийн гуравдагч орнуудын ШУА-н гишуун (1995), Нью-Иоркийн ШУА-ын гишүүн (1998), 20-р зууны гарамгай эрдэмтэн (Кэмбриджийн Олон Улсын Намтрын Хүрээлэн, 2000).

 

.

 

Академич Х.Намсрай, Ачит номын минь Алтан шар зам, Улаанбаатар хот, 2001.
Улаанбаатарын Их Сургууль


ОХУ-ын Дубна хотын Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (1969-1974, 1978-1983), АНУ-ын Сиракусын Их Сургууль (1989-1990), Англи улсын Лондоны Их Сургууль (1993), Швеи царь улсын Женев хот дахь Европын Цөмийн Шинжилгээний Лаборатори (1993), Герман улсын Хайделиберг (1995), Хамбургийн (2000) Их Сургуулиуд, Итали улсын Триест хот дахь Олон улсын Онолын Физикийн Төв (1991, 1997, 1999)-д эрдэм шинжилгээний ажилтан, зочилсон эрдэмтнээр ажилласан.
ШУА-ийн Физик-Технологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Улаанбаатарын Их Сургуулийн ректор. Цэгэн бус үйлчлэлийн квант орны онол ба санамсаргуй огторгуй хугацаа, эгэл уртын физик хэмжигдэхүүнийг тодорхойлох физикийн салбарт шинэ чиглэл гаргасан. Эрдэм шинжилгэний 100 орчим бутээл, монограф, ном товхимол, сурах бичиг хэвлүүлсэн.
Академич Х.Намсрай, Ачит номын минь Алтан шар зам, Улаанбаатар хот, 2001.
 

Залуустаа:
Монгол цус, монгол генийн удамшил нь 3-р ууесээ буюу зээ хүү, ах гучаас эхлэн хүчтэй тодордог юм. Жишээ нь Чингис хааны удирдах ур дуй, авьяас нь түүний ач нар болох Оросыг дарамталж байсан Бат хаан, Багдадыг эзэлсэн Хулагу, Хятадыг нэгтгэсэн Хувилай нарт уламжлан тодорсон байх юм. Зохиогчийн энэ санаа бодлоос ургуулан үзвэл 21-р зууны 30-50-иад оны завсар манай оронд 3-р үеийн хүчтэй судлаачид гарч монгол хүн дэлхийд нээлт бүтээл гаргах магадлал их болох юм.
Одоогоор манайд тогт сон нэг муу зуршил бол эрдэм шинжилгээний ажлын далавчин дор нэр төр олох, кареер хийх, дарга болох гэсэн хэнээрхэл тогт сонд оршино. Бидний дээр өгүүлснээр эрдэм шинжилгээний ажлыг аливаа бусад ажилтай, тэгэх тусмаа удирдах ажилтай хутгалдуулж хийнэ гэсэн ойлголт байж болохгүй. Эрдэм шинжилгээний удирдах ажил буюу даргын ажил эцсийн эцэст хүнтэй ажиллах арга ажиллагаа бөгөөд эцсийн үр дүн ни хүн хүмүүжүүлснээр, олон тушаал гаргаснаар, зарим хүнийг гомдоосноор, зарим хүнийг баярлуулснаар хэмжигдэх ажил байдаг.

Гэтэл манайд хамгийн сайн эрдэм шинжилгээний ажилтан нь дарга юм шиг, том дарга бол хамгийн гарамгай эрдэмтэн юм шиг ойлгох нийт дунд тархсан учир даргын ширээ рүү хушуурах хандлага байдаг. Энэ бол зохисгүй, ёстой хоцрогдсон хэлбэр мөн. Ийм сэтгэлгээ газар авсан нь түүхийн хөгжлийин үр дагавар юм билээ… Малчин ардууд хар бор ажилд нухлагдаж лам хуваргууд устаж үгүй болсон. Бүтээлч хүмүүс яагаад ч юм зааж сургадаг, даргалдаг, хоосон ярьдаг хүмүүсийн тооноос хавьгүй цөөн болж нэг үгээр цагаан гартнууд хэт олширсонд оршино. Үүнээс үүдэн бэлэнчилэх сэтгэлгээ гэдэг аймшигт үзэгдэл манай нийгмийг бүрхсэн юм. Өөрсдийн боломжоо.. байсаар атал гуйлга гуйх замд өвгэд хөгшид, хүүхэд залуучууд хүртэл орсон. Ер нь бид энэ их дэлгэр уужим нутагтаа тэнгэрийн одноос олон сул асгасан сувд шиг малтай хүмүүс хүнээс юм гуйж, зээлж амьдарна гэдэг монгол хүний ёсоор гутамшиг хэрэг шүү. (х73)

Залуучууддаа хандах нь
Ахмадаас үг сонс
Малчид өөрийн биеэр бодит байдал, хар практик дээр мал маллагааны арга барилд хойч үе хүмүүжүүлж, сүм хийдэд лам хуваргууд шавь нартаа ном эрдмийг ягштал зааж сургадаг түүхэн хэвшилтэй. Ингэж бүх насны турш багш шавийн барилдлага гэж гэр бүлийн харилцаанаас ч илүү бат бэх, урт мөнхийн холбоо тогтдог байсан. Бүүр хожим өөрөө нас сүүдэр 70, 80 хүрсэн өвгөд, хөгшид Багш минь тэгж сургадагсан. Ингэж заадагсан. Мөн ч ухаантай шүү гэх мэтээр багын багшаа үргэлж дурсч маань мэгзмээ уншиж суудаг.
Орчин үед ч монголчуудын багш шавийн барилдлага шинэ нөхцөл, шинэ агуулгаар баяжигдаж байна. Энэ нь Европын болон бусад орны шавь сургуулийн зарчим, хэлбэр төлбөөс өөр агуулгатай байдаг. Хэдэн оймс илүү элээснийх гэж ярих дуртай. Энэ нь ахмадаас үг сонс гэсэн үгээ. Ингээд би орчин үеийн шинжлэх ухаанд хөл тавиж, ном эрдмийн мөр хөөж, эх орны болон өөрийгөө мөнхжүүлэх шар замаа тавьж байгаа авяслаг залуучууддаа хандаж хэдэн үг хэлэх гэсэн юм.

1. Бага балчирдаа ажлыг хар бор гэлтгүй хийж, эрх танхил битгий өс. Өсээхин жаргал жаргал биш
2. Сургууль ахуй цагтаа мэргэжлээ аль болохоор эрт сонгож, зөв тэгш хүмүүжил ол.
3. Багаас эхлээд үзсэн ном, сурах бичгийг тэмдэглэж, өөрийн гэсэн өврийн дэвтэртэй бол.
4. Эрдэм номын амин сүнс: Чи хичнээн авъяастай байлаа, сууж сураагуй, тэвчээргуй бол чиний авъяас хоосон болж үрэгдэнэ.
5. Зах зээлийн жам: Хаана авъяас , хөдөлмөр байна тэнд эд хөрөнгө, эрдэм ном, сайхан амидрал бий.
6. Эрдэм судлалын ажил гэж хоолны цэс, эмийн жор шиг тогт сон арга барил байхгүй.
7. Зөвхөн чиний толгой, гар хоёроос хамаарна
8. Юмыг, номыг их нухах тусам чамд хэнд ч тайлбарлаж болохгүй тархиний ажиллагааны зөн билэг тогтоно.
9. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл бодох бодлого, шийдэх асуудал, явах замын бартааны их бага, бэрхээс хамаарч тухайн нөхцөл, мөч болгонд өөрийгээ жолоодох, хэвших уураг тархиний зөв шийдэл болно Энэ нь хүн болгонд эхээс заяасан зүйл огт бишээ. Харин үүнийг хүн болгон байлдан олж болно. Байлдаан нь уйгагуй ажиллагаа өөр юу ч хэрэггүй. Нэг үгээр тэвчээр хатуужил, уйгагуй ажиллагаа хүний уураг тархийг зовоож, элддэг элдүүр юм (арьс элддэг хэдрэг шиг)
10. Шинжлэх ухаанд адгууснаас заяасан хувь хүний хор шар, нэр хүнд, хэргэм цол, карээр олох хүсэл, тэмүүлэл, мөрээдэл бас нөлөөлдөг, урамшуулдаг нэг хөшүүрэг мөн.
11. Жаргалтай амьдрал, гэр бүлээ зөв зохион байгуулж чадаагүй хүн шинжлэх ухааныг мөрөөдөж хэрэггүй. Энэ тухай Оросын гарамгай эрдэмтэн, гурван удаагийн хөдөлмөрийн баатар, Орост цөмийн зэвсэг хийлцсэн, академич Я.Б.Зээлидович гуай хэлэхдээ, Ажлаас тараад гэртээ харихдаа бяасгалантай. Гэрээсээ ажилдаа ирэхдээ бас баяр баясгалантай хүнийг жаргалтай хүн гэжээ.
12. Эцэст нь Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хувь хүн өөрөө л мэрийвэл бүх юм чинь гар дээр буугаад л ирнэ. Харин үүнийгээ алдаж болохгүй. Бид онгиргон зантай, бага юманд сайрхаж хүндээ хөнгөнөөс өгдөг балчир сэтгэлгээтэй улс шүү. Монголчууд бидний эрдэм номын зам Арвин байх болтугай.

Эрдэм шинжилгээний бүтээл ном нь онолын физикийг санамсаргүй үзэгдэлтэй холбосон болоод угтаа монгол хар ухаанаар бол хоосон чанарын болоод арга билгийн ухаантай гарцаагүй холбогдоно.

Х.Намсрай:  Амьдрал, хөдөлгөөн боломжит бүх замын али нэгийг сонгоно.

Жич. Х.Намсрай гуай англи хэлээр дэлхийд хүлээн зөвшөөрөгдсэн шинжлэх ухааны ном бичиж хэвлүүлсэн цөөхөн эрдэмтэний нэг. Барууны хаа нэгтээ явж байхад захын номын санд монгол нэр хаягийн доор энэ хүний улаан шар гоёмсог гадартай зузаан номийг олж харах билээ. Үнэхээр энэ эрдэмтэний хэлснээр 30-40 жилийн энэ цаана дэлхийд гэрэлцэн монгол залуус гарч ирэх билээ.

Оюуны саятан эрдэмтэн. Нэгэн номийг 1 сая төгрөгөөр үнэлж байхад нэгэн биеийг хэдэн саяар үнэлэх бол.
• Havtgain Namsrai, Nonlocal Quantum Field Theory and Stochastic Quantum Mechanics, (Fundamental Theories of Physics),
• www.Amazon.com Price: $361.00-$447 (Alibris)
• Hardcover: 448 pages
• Publisher: D. Reidel (January 1, 1986)
• Language: English
• ISBN: 9027720010

Докторын (1982) зэрэг хамгаалах Диссертацийн сэдэв:Квант болон классик системийг санамсаргүй огторгуйн таамаглалын хүрээнд судлах нь, (Study of classical and quantum systems coithin the frame work of stochasttic space-time hypothesis).
 


 

 

 

 
References

1. Академич Х.Намсрай, Ачит номын минь Алтан шар зам, Улаанбаатар хот, 2001.

2. http://www.tsahimurtuu.mn/ Niitlel

3. Havtgain Namsrai, Nonlocal Quantum Field Theory and Stochastic Quantum Mechanics


 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com

Манай залуу vе хєрєнгєт нийгэмд хєл тавьж, амьдрахад юунаас эхлэх вэ?

Оруулсан Огноо: 2002-09-20    Уншсан тоо: 1256

 

Академич Х.Намсрай
Москва - Улаанбаатар

Хєл алдам ээдрээтэй, хатуу ширvvн, тэгсэн мєртлєє хvн єєрийнхєє боломж чадлаа дээд зэргээр гаргах нєхцєл бvрдсэн орчин vеийн хєрєнгєт нийгэмд яаж ажил, амьдралаа залгуулах вэ? гэсэн асуудал бидний хойч vеийнхний маань ємнє тавигдаж байгаа. Ямар ч байсан бидний ахмад vеийнх шиг эцэг эхийн, нэг нэгнийхээ халамжийн дор, багш шавийн холбоо, нам, vйлдвэрчний эвлэлийн ивээл ч гэж нэрлэнэ vv нэг vгээр бусдад найдаж, бусдын хvчээр амьдрах ёс нэгэнт vгvй болсон. Амьдралын алтан шар зам чинь зєвхєн чамаас л хамаарна, єєр хэнээс ч vл хамаарах тийм нєхцєлд нэгэнт бид оржээ. Ингэхлээр бидний хуучин сэтгэлгээний хvмvvжил, гэр бvлийн харьцаа, мэдлэг боловсрол олж авдаг байсан зорилго чиглэлээ эрс єєрчлєх ёстой. Хуучин шиг хувь хvний авъяас vр дvй, чадал чансааг vл харгалзан дээд боловсролын дипломтой л бол ажил тєрєл олдож, тэр хvн нийгэмд тодорхой байр суурь эзэлдэг байсан vе єнгєрсєн. Єнєєдрийн нєхцлєєс харахад тэр vеийн дээд боловсролын "хуурамч" дипломын сэтгэлгээ єєрийгєє алахтай адил гэсэн vг. Хєрєнгєт нийгмийн гол зарчим:



Хэнд авъяас чадал, ур ухаан байна тэр хvнд мєнгє тєгрєг, бvх хэрэгцээ чинь гарын дор байна.
Иймээс хуурамч мэдлэг, олон диплом, гэрчилгээ ажил байдлын тодорхойлолт, vvх тvvх, эцэг эхийн нэр хvнд, хєрєнгє мєнгє юу ч биш байх нээ. Хувь хvн овсгоо самбаа, ур дvй, авъяас, нарийн мэргэжил мэдлэггvй бол хєрєнгєт нийгэмд хєл тавих зай байхгvй л гэж бодох ёстой. Ингэхлээр гишгэх зай олж авахын тулд хєрєнгєт нийгэмд залуу хvн яаж бие оюунаа урьдаас бэлтгэх болж байна? Энэ бол эцэг эхчvvд, тэдний vр хvvхдийн ирээдvйн гогцоо асуудал юм.
Энэ нийгмийн цаад учир холбогдол, нарийн ширийнийг гадарлаж, олон газар явж, олон орны эрдэмтэн мэргэдтэй ажилласны хувьд би залуу vедээ хэрэгтэй болов уу гэж цаг зав гаргаж энэхvv єгvvллийг бичсэн.

1. Амьдралын замын эхлэл- хvмvvжил.
Бидний ярьдгаар бvх юмны эхлэл єв тэгш хvмvvжил. Хvvхдийг бvх талын зєв хvмvvжилтэй болгоно гэдэг байж боломгvй мєрєєдєл юм. Гэхдээ хvмvvжлийн хэд хэдэн vндсэн зарчмыг эцэг эхчvvд мэдэх ёстой. Эрдэмтдийн тооцоолсноор хvмvvжил тєрсєн хvvхдээ бvvвэйлэхээс эхэлнэ. Ингэхлээр хvмvvжилд эртдэнэ гэсэн ойлголт байхгvй. Харин бид vр хvvхдийн хvмvvжлийг оройтуулж цаг алддаг. За яахав цаг нь, нас нь болохоор vvнийг мэднэ биз, хэлж єгнє гэж хойшлуулж болохгvй. Хэт их мэдээллийн ачаалалд орсон манай нийгэмд мэдвэл зохих боломжтой мэдээллийг нас харгалзахгvйгээр хvvхэддээ суулгаж єгєх ёстой. Жишээ нь компьютертэй харьцаж сурахыг бага дунд, их дээд сургуульд аяандаа vзнэ гээд хойш тавьж хэрэггvй. Болж єгвєл сургуульд орохын ємнє хvvхдийг компьютер дээр арван хурууны бичээч шиг рефлекс тогттол нь сургаж болдог жишээ Япон улсад байна. Би явж эхлэлээ, одоо явж байна гэж боддоггvйтэй адил хvvхэд компьютерийн товчийг тэгж тєгс эзэмшиж болдог байна. Интернет рvv орох, дуу дуулах, зураг гаргах, єєрєє зурах гэх мэт. Їйлдэл, товчны дэс дугаарыг л хvvхдэд мэдvvлж, сургавал компьютер нэг ёсондоо тоглоом-гейм юм.
Хайраа дотроо халамжаа гаднаа гэж євєг дээдэс ярьдаг. Энэ бол хvмvvжлийн анхдагч зарчим. Эрх танхил єссєн хvvхэд тэвчээр хатуужилтэй, амьдралын хатуу ширvvнийг давж чадахгvй. Баян улс гvрний эцэг эхчvvдийг ажаад байхад vр хvvхдээ ёстой л эд бараа мєнгє тєгрєг, хоол унданд vлгэрт гардаг шиг умбуулаад байдаггvй юм билээ. Шаардлага ихтэй, хатуу ширvvн, зарчимч хvмvvжил олгодог бололтой юм. Энэ нь манай євгєд хєгшид, малчдын маань vр хvvхдээ єсгєдєгтэй адил тєстэй ч юм шиг. Нэг жишээ дурдъя: Их хvмvvсийг тєрvvлсэн Итали улс, сvvлийн жилvvдэд болсон Олон улсын физик, математикийн олимпиадад оролцсон сурагчдынхаа амжилтанд дvн шинжилгээ хийгээд vзтэл, Итали хvvхдvvд сvvл барьж яваа гэнэ. Энэ ямар учир шалтгаан байна, бидний боловсрол олгодог системд байна уу, хvмvvжлийн доголдолд байна уу? гэж эрдэмтэд нь судалгаа хийгээд vзтэл Европын улсууд дундаас Италичууд хvvхдээ хар бор ажил хийлгэдэггvй, их эрхлvvлдэг, хатуу ширvvн, тэвчээр хатуужилд сургадаггvйтэй холбоотой гэсэн дvгнэлт гарчээ.
Бидний бас нэг vндсэн дутагдал бол vр хvvхэдтэйгээ цаг, зав гаргаж тулж ажилладаггvй, тэгэсхийгээд л зєнгєєр нь орхидог. Юм ярьж єгєх, утга учрыг нь тайлбарлах, асууж сонирхсон юманд нь том болоод чи мэднэ гэх мэт гvйцэт хариу єгдєггvй. Їлгэр домог ярих, жишээ татах, єєрийн гарал vvсэл, vvх тvvхээ ярина гэж бараг vгvй. Оросын хєгшчvvл, ялангуяа эмгэд нь vр ач нартаа харилцан яриа, vлгэрийн хэлбэрээр сайн хvмvvжил, урлаг, утга зохиолын мэдлэг олгодог гэж vздэг. Европынхон долоо хоногийн амралтын хоёр єдєр vр хvvхэдтэйгээ заавал цуг байж, байгаль, vйл явдлын мєрєєр, спортын тэмцээн, аялал жуулчлал хийдэг байна. Ингэж, эх орон байгаль дэлхийгээ бvгдээрээ цуг явж vздэг зуршил хэвшил тогтжээ. Манайд нэгэнт боломж муу, хоёрт эцэг эхчvvд хагас бvтэн сайн єдєр бор амьдралынхаа хэрэгцээг цуглуулах, эд бараагаа зарахаар зах, дэлгvvрээр явж цагаа авдаг. 60, 70-аад онд манайд хэвшиж эхэлж байсан нэг зvйл бол шеф нэгдэл хєдєє байгаа эцэг эх, ах дvv нар дээрээ хотынхон vр хvvхдээ амралтаар нь явуулж, наад захын мал маллагааны арга ажиллагаа, байгаль дэлхий, тєрсєн нутаг ус, ах дvv нартайгаа танилцуулдаг байсан. Залуу vедээ эх орноо гэсэн байгаль дэлхий, тєрсєн газар шороогоо, уул усаа танилцуулж болох энэ хэлбэрийг бид сэргээмээр байгаа юм. Хичээл, хvмvvжлийн программд нь суулгаж єгмєєр байгаа юм. Японы дунд сургуулийн хичээлийн программд нь эх оронтойгоо явж танилцах хичээл заавал орсон байдаг нь их учир утгатай юм билээ.
Хvvхдийн хvмvvжилд шийдвэрлэх гол хvчин зvйл бол эцэг, эхчvvдийн єєрсдийнхний vлгэр дууриалал, зан харьцаа, vйл ажиллагаа юм. Гэр бvлийн доторх муу зуршил хэрvvл, зодоон, архи дарс болон бусад болж бvтэхгvй юмаа vр хvvхдvvдээсээ сайн нууж, болж єгвєл хоёулханаа байхдаа муу vйлээ бие биендээ гаргаж байхыг хичээ. Сайн vлгэр дууриалалтай, тєлєв тєвшин эцэг эхчvvдийн хувьд хvvхдийн хvмvvжил гээд цаг зав авсан давхар ажил бараг хийх хэрэггvй гэхэд хилсдэхгvй. Єєрсдєє vлгэрлээд л болоо.
Хvvхдийн хvмvvжилд vзvvлэх хоёрдахь гол хvчин зvйл бол ясли, цэцэрлэг, сургууль юм. Энэ талын ажил тєрийн хяналтанд, манай багш, сурган хvмvvжvvлэгчдийн гараар дамждаг учир надад нэмэх зvйл байхгvй.

2. Амьдралын суурь дэвсгэр нь боловсрол
Хєрєнгєт нийгмийн бvх салбарт мэдээллийн болон оюуны мэдлэгийн багтаамж ихтэй vйлдвэрлэл, vйлчилгээ, ахуйн хэрэглээ урьд ємнє vзэгдээгvй тvргэн хурдацтай тархаж байгаа учир vр хvvхдvvддээ нарийн мэргэжил, боловсрол олгох гэж хvн бvр хичээж байна. Улс гvрэн ч энэ асуудалд онцгой анхаарч хєрєнгє мєнгє их зарцуулж байна. Зєвхєн дээд боловсролын салбарт л гэхэд АНУ жилд зуу орчим тэрбум доллар зарцуулж байх жишээтэй. Боловсролынхоо салбарт тэргvvлдэг энэ орны хувьд одоогийн боловсролын систем шаардлага хангахгvй байна гэж vзээд Галлейн сvvлт од нарны аймагт дахиж ойртож ирэх 2061 он гэхэд энэ салбарын хvчин чадлаа 2-оос 3 дахин нэмэгдvvлэх зорилт тавьсан. Одоогийн Ерєнхийлєгч Буш ч боловсролын салбарт онцгой анхаарахаа сонгогчиддоо амалсан.
Улс гvрний хувьд боловсролд тэргvvн зэргийн ач холбогдол єгєх нь мэдэж юм. Нийгмийн vнэт баялагийг бvтээдэг хvн нь хичнээн тєгс тєгєлдєр байна тэр нийгэм тєдийчинээн цэцэглэн хєгжинє гэсэн vг. Хар vгээр бол боловсрол нийгмийн хєгжлийг хєтлєх мотор буюу зvрх нь юм даа. Шинжлэх ухаан нь тvvнийг жолоодох уураг тархи нь болох жишээтэй. Энэ хоёр гогцоо vйлдвэрлэлтэй нийлэхээр нийгмийн баялагын ундраа болох ёстой. Ингээд нийгмийн хєгжлийн тулгын гурван чулуу гарч ирж байгаа хэрэг.
Монголчууд бид ч энэ нийгмийн хєгжил хєдєлгєєнєєс хоцроод явах ёсгvй. Ийм нєхцєлд залуу vеийнхээ боловсролд онцгой анхаарах шаардлага аяандаа гарч ирнэ. Залуучууд маань єєрсдєє юу хийх, ямар зорилттой ажиллахыг одоо гаргая.
2.1 Ирээдvйн мэргэжил, ажиллах салбараа аль болох багаасаа сонгох ёстой. Їvнд гэр бvлийн доторх уламжлал, євєг дээдсээсээ уламжлан ирсэн мэргэжил, мэдлэгтээ тулгуурлах ёстой. Жишээ нь, урлагийнхны гэр бvлд тєрсєн хvvхэд урлагийн салбартаа хvч vзвэл амжилт олохын магадлал их байх жишээтэй. Аав, ээж, ах дvv нь ном эрдмийн мєр хєєсєн айлын хvvхэд мєн энэ чиглэл рvv зvтгэвэл эрхбиш бусдаас илvv байх гэх мэт. Нэг vгээр цагийн аяс, сэтгэлийн хєдєлгєєнєєр ирээдvйн мэргэжил мэдлэгээ сонгож хэрэггvй. Бас хувь хvний авъяас сонирхол гэж нэг далай бий. Їvнийг сайн бодох ёстой. Авъяасыг аль болох багаас нь тодруулж, мэдэх нь их чухал .
2.2 Цаг хугацааг хоосон алдаж болохгvй. Бид цаг, нарыг ингэж тэгэсхийгээд єнгєрvvлж сурсан улс. Орчин vед цаг гэдэг мєнгє, цаг гэдэг шинэ мэдлэг, цаг гэдэг тодорхой бvтээл гэж vзэж байна. Англиар vvнийг тайм из мани гэдэг юм. Бvх хєгжил хєдєлгєєн, хорвоо ертєнцийн бvтэц, нар гийх сар дэлхийг тойрохоос авахуулаад хvний амьдрал хvртэл тодорхой цагийн урсгалд явагдана. Энэ юу гэсэн vг вэ? гэвэл хоосон єнгєрєєсєн нэг мєч дахиад олдохгvй гэсэн vг. Нэг мєчид нэг шинэ vг тогтоож, нэг шинэ мэдлэг олж авч байх ёстой. Телевизорийн ємнє бага насаа єнгєрєєсєн хvvхэд олигтой хvн болж чадахгvй л гэсэн vг. Багаасаа цагийг хайрлаж, тооцож сурах нь та нарын гол зорилт, рефлекс байх ёстой.
2.3 Бvх юмыг номноос, бvх хичээлийг багшаасаа сурчих нь гэсэн ойлголт байж болохгvй. Орчин vед єєрєє єєрєєсєє, хvvхэд хvvхдээсээ сурдаг цаг. Амьдрал єєрєє эмийн жор, хоолны цэсээр явдаггvй учир аливаа хичээл номонд єєрийн гэсэн бодол, єєрийн гэсэн vзэл, єєрийн гэсэн ухаанаар сэтгэж сураа л гэсэн vг. Хоосон цээжлэх vе аль хэдийнээ єнгєрсєн. Хоосон цээжилж, учир начрыг нь єєрийн болгоогvй мэдлэг нар гарахаар ууршаад алга болдог манан л гэсэн vг.
Дунд сургуулийн хичээлээс жишээ дурдъя. Ямар ч гурвалжны дотоод єнцгvvдийн нийлбэр зуун наян градус гэдэг. Гэтэл оросын математикч Лабочевскийн зуун наяас их байж болдог, бага байж болдог шинэ геометрээ багаасаа эхэлж бодсон гэдэг. Английн алдарт математикч Гаусс тойрог дотор 17 талтай зєв єнцєгт багтаах бодлого, бvvр бага байхдаа нэгээс зуу хvртэлх тооны нийлбэрийг багш нь самбар дээр бичиж амжаагvй байхад цээжээрээ бодсон гэдэг. Эдгээр жишээ юу харуулж байна вэ гэвэл хvн болгонд єєрийн гэсэн арга, єєрийн гэсэн санаа байдгийн илрэл юм. Аливаа юмыг сурахдаа заавал эргэцvvлж єєрєє бодоо л гэсэн vг. Єє тийм vv гээд л багшийн амаар сурч хэрэггvй л гэсэн vг. Яагаад ийм байгаа юм бол єєрєєр байж болохгvй юу гэж бодох дасгал хийж сур л гэсэн vг.
Орчин vед аливаа мэдлэг, шинжлэх ухааны салбарт этгээд сонин санаа, этгээд сонин арга /заримдаа галзуу хvн л ийм юм бодно доо гэмээр/ -ыг эргэцvvлж бодож сурах ёстой. Хорин таваас язгуур гаргахад 5 гарна. Дєрвєєс язгуур гаргахад 2 vлдэнэ. Тооноос язгуур гаргаж болдог юм чинь онгоцны хурдыг хэмждэг вектор хэмжигдэхvvнээс язгуур гаргаж болдоггvй юм болов уу гэж Английн их физикч Поль Дирак ийнхvv эрvvл биш санаа гаргаж, физикт спин /энэхvv цуврал єгvvллийн эхний хэсгийг vзээрэй/ гэсэн ойлголт оруулж, антибодисыг математикийн арга буюу цаасан дээр нээсэн тvvхтэй.
3. Ажлын эхлэл- тэсвэр хатуужил
Бидний шохоорхоод байгаа, дагаж хєгжих гээд байгаа хєрєнгєт нийгмийн хvмvvсийг харахад хоёр нарны хооронд vхэн хатан ажиллах юм. Бид тэднийг бодвол амралтанд байгаа улс л гэсэн vг. Юм ярих завгvй, бие засах ч завгvй тэр л хариуцсан юмаа оролдож, компьютерийн дэлгэцийг гєлєртлєє ширтэх юм. Тэдний ажиллах тэвчээр хатуужил гэж гайхалтай. Хар багаасаа эхлээд бид ийм режим-зуршилд яаж дасч орох вэ? Манай залуу vеийнхний бие дасгах гол зарчим бол сурах, юм оролдож сурах, юм шохоорхож сурах, юм эвлvvлж сурах, гадаад vг дээжилж сурах, тоо бодож сурах гэх мэт vйлдэлд шаргуу махруу сууж сурах хэрэгтэй байна. Гэрийнхээ даалгаварыг хєдєлгєєнгvй суугаад хийж сураагvй сурагч, гадаадын хэдэн vгийг єдєр бvр цээжлэх тэвчээргvй оюутан том болоод энэ нийгмийн сайн сайхан, хишиг шанг хvртэнэ гэхэд их л хэцvv дээ. Хичнээн авъяас, тvргэн ой байна тvvнийгээ тэвчээртэй сууж, оролдож єєрийн болгож чадаагvй хvн хожим нь цаг нь єнгєрсєн хойно гэмшээд ч хэрэг болохгvй, нухаж оролдоод ч чадал чинь хvрэхгvй болсон байна. Энэ юу гэсэн vг вэ, Цагийн юмыг цагт нь, насны юмыг тэр насанд хийж сураа л гэсэн vг.
Бид нарийн шинжлэх ухаанд, их хvч хєдєлмєр, мэрийлт чармайлт, тэвчээр хатуужил шаарддаг нарийн мэргэжилд яагаад гvнзгий орж чадахгvй бусад vндэстэн ястнаас хоцроод байна вэ? гэвэл бидэнд тэвчээр хатуужил байхгvйтэй холбоотой. Бидний уураг тархины хєгжил, сэтгэн бодох чадвар ямар ч орны хvмvvсээс дутах юм vгvй.
Тэр юу ч хийхгvй, болоод л байна, тэр тэгж ингэсхийгээд л баяжаад байна, тэрний ажил мєн хєнгєн юм аа гэж бид биенээ дуурайж, атаархаж явдаг зантай улс. Ингэж бие биендээ найр тавьж, барьцаж явсаар тэвчээртэй, єєрийн гэсэн дотоод бодол " муу" санаагаар амьдарч сураагvй улс. Бидний тухай хятадуудын шог vг бий. "Монголчууд 60 хvртлээ ухаан суугаагvй явсаар 61 хvрэхтээ ухаан сууж vхдэг" гэсэн. Аливаа юмыг хожуу ухаарч, амьдралаа хоосон vрж болохгvй л гэсэн vг.
4. Амжилтын эхлэл- ур ухаан
Хvнд хичнээн тэвчээр хатуужил, махруу ажиллагаа байгаад ур ухаан, хурдан шалмаг бодол санаа байхгvй бол биеэ, сэтгэлээ зовоосон юм болно шvv. Энэ юу гэсэн vг вэ? Аливаа асуудалд сийрэг, хийморьтой ханд, цагийн аяс, нєхцєл байдалд тvргэн дасч сур гэсэн vг. Оролдоод болохгvй юмаа тvргэн хая. Дотоод гадаад хvчин зvйлийг сайн тооц. Шинэ юм, шинэ санаа, шинэ арга, шинэ нєхцєл байдалд тvргэн дас, авч хэрэглэ гэсэн vг. Бvх юм єєрчлєгдєн хувьсч, хєгжиж дэвшиж байдаг учир хуучин сэтгэлгээ арга барилаасаа хурдан салж бай л гэсэн vг.
Нэгэнт ухаантай, авъяастай хvмvvс бужигнуулаад, бодоод vр дvнгий нь ашиглаад єнгєрсєн юманд оюун ухаан, сэтгэл санаа, vйл ажиллагаагаа битгий чиглvvлээрэй л гэсэн vг.
Эцэст нь бvх юмыг хvнээр хэлvvлж, бvх юмыг хvнээр заалгаж, тэр хэлvvлсэн, заалгасан мэдлэгийн хvрээгээр сэтгэж явах боломж ч байхгvй. Тийм тогтсон жам ёс гэж байхгvй. Сурч мэднэ, боловсрол олно гэдэг эрдэм мэдлэгийн далайд живэхгvй явахыг заалгалаа гэсэн vг, цаашаа єєрєє аль хол сэлэхийг єєрийн чинь хvч самбаа, оюун билэг чинь мэднээ л гэсэн vг.

 

2004 оны дєрєвдvгээр сарын 30. БААСАН №102 (2146)

ШИНЖЛЭХ УХААН___________________________________________

Тоо бодлогын ухаан алт, мєнгєн хоёр баганатай

Академич Х.НАМСРАЙ
ХYРЭЭЛЭНТЭЙ БОЛОХ НЬ Б.ШИРЭНДЭВИЙН САНАА
Аливаа улс vндэстний оюуны тулгуур багана, шинжлэх ухаан технологийн хєгжлийн vндэс нь математик сэтгэлгээ, тоо бодлогын ухаан юм. Их математикч Гауссын хэлснээр шинжлэх ухааны хаан математик, математикийн хаан нь арифметик гэсэн нь орчин vеийн мэдээлэл технологийн зуунд улам бvр биелэлээ олсоор байна. Амьдралын бvх юмыг тоон тоололд оруулж, хорвоо ертєнц маань єєрєє тоон буюу квант хууль зvйн жам ёсонд захирагдах болов.

М.В.Кельдеш гуайтай дотно найз байсан их эрдэмтэн, манай орны шинжлэх ухааныг зохион байгуулагч Б.Ширэндэв гуайн олон жилийн мєрєєдєл, хvсэл санаа 1974 оны эхээр биелж, МАХН-ын Тєв хорооны тогтоолоор Монгол Улсад Математикийн хvрээлэн байгуулсан тvvхтэй. Миний бие цагийн учралаар тус хvрээлэнгийн захирлаар 1974 оны нэгдvгээр сарын 18-нд томилогдон 1978 оны арваннэгдvгээр сар хvртэл уг албыг хашсан.
Дєнгєж байгуулагдсан Математикийн хvрээлэнд Магадлалын онол, математик статистикийн сектор (эрхлэгч нь манай улсын нэрт математикч, гавьяат багш профессор Л.Шагдар), Тооцоолон бодох математикийн сектор (эрхлэгч нь доктор, профессор С.Будням), Тооцоолон бодох электрон машин (ТБЭМ)-ы программчлалын тасаг (эрхлэгч нь академич Л.Дорж), Зохимжтой жолоодлогын онолын тасаг (эрхлэгч нь доктор Y.Бадам), Математикийн хvрээлэнгийн тооцоолон бодох тєв, (эрхлэгч нь Мєнхжаргал), Монголын математикийн тvvх, зурхайн тасаг (эрхлэгч нь доктор Д.Батжаргал) зэрэг сектор, тасаг, тєв бvхий бvрэлдэхvvнтэй, 30 гаруй авьяаслаг, шинжлэх ухаанд хvч оюунаа зориулахаар санаа шулуудсан залуус, эрдэм шинжилгээний ажилтантай байв.

Хvрээлэнг хєл дээр нь босгох, боловсон хvчнээр хангахад академич Б.Ширэндэв агсан, академич Н.Содном агсан, академич Б.Чадраа, Ч.Сэрээтэр, тэр vед ШУА-ийн дэд ерєнхийлєгч байсан Ш.Бираа нар их vvрэг гvйцэтгэж билээ.
Тэр vед Математикийн хvрээлэнгийн удирдах болон судалгааны араг ясыг ОХУ-ын Дубна хот дахь Цємийн шинжилгээний нэгдсэн институт (ЦШНИ)-д ажиллаж тєгссєн залуу судлаач нар бvрдvvлж байсан. Хожим нь Москвагийн их сургууль тєгссєн доктор Д.Халтар, С.Ваша, Эрхvvгийн их сургууль тєгссєн доктор Y.Бадам болон МУИС тєгссєн Батсvрэн, Монхор, Тогмид, Бямбажав агсан, Бэгзжав агсан, эрдэм шинжилгээний ажилтан Д.Баатар, Аварзэд, Жаргал, Баасандорж, Гэлэгжамц, Нацагдорж, Х.Цэвэг, Зуухаа, доктор Л.Тэрбиш нарын авьяаслаг залуу судлаач инженер, техникийн ажилтан нар Математикийн хvрээлэнгийн судалгааны багана, ноён нуруу нь болж байв. Эдгээр залуу судлаачид бvгд хожим нь Унгар, Польш, Герман, ОХУ-ын их, дээд сургуулиудын аспирантурт суралцаж, эрдмийн зэрэг хамгаалцгаасан тvvхтэй. Одоо ч тэд эх орныхоо шинжлэх ухаанд их зvйлийг хийж байна. Мєн тvvнчлэн Математикийн хvрээлэнгийн тооцоолон бодох тєвд М-222 гэсэн ТБЭМ-ыг анх суурилуулан судалгаа шинжилгээнд ашиглах vндэс суурийг тавьсан. Одоо тус тєвийн байр, суурин дээр ШУА-ийн Информатикийн хvрээлэн (захирал нь сансрын нисэгч М.Ганзориг) vйл ажиллагаагаа явуулж, хvрээлэнгvvдийг мэдээлэл зvй, интернэтээр хангаж байна.

Хvрээлэн байгуулагдсан эхний vед Оросын нэрт математикч, социалист хєдєлмєрийн хоёр удаагийн баатар, ЦШНИ-ийн захирал, академич Н.Н.Боголюбов манай улсад зочилж, математик судалгааны чиглэл, зорилтыг тодорхойлж єгсєн тvvхтэй.
Математикийн хvрээлэнг дєрвєн жил удирдсан хугацаанд минь эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор С.Будням, академич Л.Дорж нар ажиллаж байсан ба тэдний авьяаслаг зохион байгуулах арга ухаанаар хvрээлэн маань хєл дээрээ хурдан хугацаанд босч, эрдэм шинжилгээний ажлын далайц, єгєєж ч ихэссэн юм.
Миний бие энэ хугацаанд онолын судалгааны чиглэлээр залуу судлаач З.Омбоо, М.Динейхан нарын хамт цэгэн бус квант орны онолоор ажиллаж, хэд хэдэн дорвитой бvтээл туурвисан нь хожим ОХУ-ын Дубна хотын ЦШНИ-д докторын зэрэг хамгаалах ажлын минь vндэс болсон.

МАТЕМАТИК ГЭЖ ГАЙХАЛТАЙ ЮМ
Тоо бодлогын арга ухаан хамгийн єнє эртний бєгєєд олон мянган жилийн тvvхтэй, тvvнийг бvтээгчид нь хvн тєрєлхтєн юм. Галыг хэн, хэдийд авч ашигласан тухайд зохиогч байдаггvйтэй адил тоо бодлогын эхлэл мєн тийм тvvхтэй. Хvн тєрєлхтєний vvх тvvхэнд тэмдэглэгдэж vлдсэнээр бол эртний Египет, Грек, Хятад, Ром, Араб, Перс болон бусад vндэстэн ястны тvvх соёлд тоо бодлогын ухааны тухай чулууны бичлэг, ном, судар бий. 700 мянган жилийн тvvхтэй Тєв Азийн нvvдэлчин монголчуудын агуй, хадны бичлэгт мал, адгуусны зураг дvрс сийлсэн нь тоо бодлогын тод жишээ юм. Монголчууд тоо бодлогоо нэгээс гурвыг олон, дєрвийг тэгш сайн, есийг єлзий-ерєєлтэй гэж тоолон тоолсоор арвын есийн есєн зэрэгтэй буюу нэгийн ард наян нэгэн оронтой тоог нэрлэж чаддаг байжээ.

Ийм их тоо 1000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 нь физикчдийн тооцоолсноор бvх хорвоо ертєнцийг бvрэлдvvлэгч хамгийн жижиг хэсэг буюу эгэл бєєм (хумхийн тоос)-ийн нийт тоотой ойролцоо байдаг нь сонин тохироо юм. Цаас, зай, хэмнэхийн тулд ийм их тоог авсаархан болгож буюу зэргийн тусламжтайгаар бичдэг. Жишээ нь 100=102, 10 000=104 гэх ба дээр бичсэн урт тоог 1081 гэж товч бичнэ. Эндээс харахад 10-ын баруун дээд талд байгаа зэрэг нь нэгийн ард хэдэн тэг бичихийг зааж єгдєг.
Єєр vндэстэн ястан нэр єгч (цаашид тоолох хэрэггvй гэж vзсэн юм шиг) тоолоогvй орхисон, бидний тоолж чаддаг тоо:
Дан 1=1 Арав 10=10
Зуу 100=102
Мянга 1000=103
Тvм 10.000=104
Бум 100.000=105
Сая 1000.000=106
Живаа 107
Дvнчvvр 108
Тэрбум 109
Их тэрбум 1010
Наяд 1011
Их наяд 1012
Маш дэлгэмэл 1013
Их маш дэлгэмэл 1014
Тунамал 1015
Их тунамал 1016
Ингvvмэл 1017
Их ингvvмэл 1018
Хямралгvй 1019
Их хямралгvй 1020
Ялгаруулагч 1021
Их ялгаруулагч 1022
Євєр дээр 1023
Их євєр дээр 1024
Хєєн удирдагч 1025
Их хєєн удирдагч 1026
Хязгаар vзэгдэл 1027
Их хязгаар vзэгдэл 1028
Шалтгааны зvйл 1029
Их шалтгааны зvйл 1030
Yзэсгэлэн гэрэл 1031
Их vзэсгэлэн гэрэл 1032
Эрхэт 1033
Их эрхэт 1034
Сайтар хvргэсэн 1035
Их сайтар хvргэсэн 1036
Онон одохуй 1037
Их онон одохуй 1038
Живих тоосон 1039
Их живих тоосон 1040
Бэлэг тэмдэг 1041
Их бэлэг тэмдэг 1042
Хvчин нєхєр 1043
Их хvчин нєхєр 1044
Дохио мэдэхvй 1045
Их дохио мэдэхvй 1046
Тийн болсон 1047
Их тийн болсон 1048
Хvчин нvдэн 1049
Их хvчин нvдэн 1050
Асархуй 1051
Их асархуй 1052
Нийгvvлсэхvй 1053
Их нийгvvлсэхvй 1054
Баясгалан 1055
Их баясгалан 1056
Тэгш 1057
Их тэгш 1058
Тоолшгvй 1059
Хэмжээлшгvй 1060
Цаглашгvй 1061
Єгvvлшгvй 1062
Хирлэшгvй 1063
Yлэшгvй 1064
Yлэж дуусашгvй 1065
Сэтгэшгvй 1066
Хvршгvй* 1067
Барагдашгvй 1068
Гvйцэшгvй 1069
Зvйрлэшгvй 1070
Тєсєєлшгvй 1071
Эгнэшгvй 1072
Эргэшгvй 1073
Эхлэлгvй 1074
Эцэсгvй 1075
Яндашгvй 1076
Оломгvй далай 1077
Хvсэл дvvрэх 1078
Тєгс бvрэлдэх 1079
Yvрд vлдэх 1080
Ашид мєнх* 1081
Их тоо 1067 -аас хойших 1081 хvртэлх тооны нэрийг зохиогч миний бие уншигч олондоо анх удаа толилуулж байгаа юм.
Тоо бодлогын ухаан нь алт, мєнгєн хоёр баганатай. Нэгийг нь «vнэн», нєгєєг нь «худал» гэж нэрлэнэ. Энэ хоёрын харилцан шvтэлцээн дээр тооны ухаан тогтоно. Тооны ухаан нь хvмvvсийн хоорондын харилцаа яриа, санаа бодол, нотолгоо, тодорхойлолт, тэмдэглэгээ, баталгаа, vйлдэл, vг хэллэг, логик дээр тулгуурладаг хийсвэр бєгєєд цэвэр уураг тархины бvтээгдэхvvн. Хvний сэтгэн бодох энэ хийсвэр буюу хоосон гэмээр чанар биднийг хvрээлэн буй хорвоо ертєнцийн бодит vнэний тусгал байдаг нь хамгийн гайхамшиг билээ. Yvнд л математикийн нууц оршино. Яагаад хvний уураг тархины бvтээгдэхvvн болох санаа бодол, ухагдахуун, арга, барил, байгалийн бодит vнэнтэй давхацдаг буюу тvvнийг зураглан гаргадаг нь хачирхалтай зvйл юм.

Тоо бодлогын ухаан єєрийн гэсэн дотоод хєдєлшгvй ёс журам, логик холбоотой байдаг. Эрvvл, саруул ухаантай хvн болгон хvлээн зєвшєєрч болох илэрхий ухагдахуун, маргашгvй санаа бодлыг тооны ухаанд анхдагч уг сурвалж, тулгын чулуу болгож авдаг. Yvнийг орчин vеийн хэллэгээр аксиом гэж нэрлэнэ. Аксиомыг батлах шаардлагагvй, яагаад гэвэл хvн болгонд илэрхий. Энэ нь улаан єнгийг улаан гэж vзье, ус уруугаа урсана, ухарч буюу єгсч урсах учиргvйтэй адил.
Аксиом шиг нийтлэг, тvгээмэл биш хэрнээ тооны ухааны хоёр дахь шат болох юмыг нэрлэх, тодорхойлох тодорхойлолт математикт онцгой байртай. Бодол санаа цаашаа хєтлєгдєн гинжин урвал шиг явахын тулд эхлээд хvмvvс хоорондоо аливаа юмыг зєвшилцєн тохирч тодорхойлох ёстой. Жишээ нь нэг тєрлийн тоо томшгvй олон юмыг олонлог гэж тодорхойлбол:

-дэлхийн бvх хvмvvс-нэг олонлог
-Монголын мал сvрэг-бас нэг олонлог болно.
Олонлог нь дотроо бас дэд олонлогтой. Шар арьстан дэлхийн бvх хvмvvсийн олонлогийн дэд олонлог, хар арьстан тvvний бас нэг єєр дэд олонлог гэх мэтээр vргэлжлvvлдэг. Тэмээн сvрэг Монголын мал сvргийн олонлогийн нэг дэд олонлог. Ингэхлээр Монголын мал сvрэг: хонь, ямаа, тэмээ, vхэр, адуу гэсэн таван дэдолонлогоос тогтож байна.
Аливаа юмыг нэрлэж, тодорхойлолт єгсний дараа тvvний шинж чанарыг гаргах ёстой. Аливаа vзэгдэл, зvй тогтол, vйл явдлын шинж чанарыг гаргахдаа математикт логик холбоо-зурган дээр тvшиглэн гаргадаг. Логик сэтгэлгээгээр аливаа юмыг бодох нь математикийн амин сvнс бєгєєд vvнд л математикийн хийсвэр чанар оршино. Логик сэтгэлгээ нь хоёрдмол тал, урваж хєрвєсєн, аль аль нь боломжтой мэт зvйл огт байх ёсгvй. Эсвэл vнэн, эсвэл худал гэсэн хоёр нэгдмэл зvйлд л логикийн багана босгогдоно. Математикийн хєгжил ба тєлєєлєл нь тэмдэглэгээний хуульд захирагдах учир санаа илэрхийлэл нь яг гарцаагvй тод нэгэн утгатай байх ёстой.

Математикт дедуктив ба индуктив гэсэн хоёр vзэл бодол онцгой vvрэгтэй. Энэ нь аливаа юмны хоёр талын толин тусгал юм. Дедуктив талыг математик болон шинжлэх ухааны бусад салбарт єргєн хэрэглэдэг ба дедуктив нь индуктив талын ємнєх хєрс нь болдог. Индуктивийг аливаа баримт нотолгоо болон мэдээллийг хайх-батлахад ашиглах ба vvнийг ажиглалт, туршилтын vйл ажиллагаагаар баталгаажуулна. Нэгэнт хэрэгтэй факт, баримтууд ухагдаж ойлгогдож ирсэн тохиолдолд эрдэмтэд индукцийн аргаар таамаглал (гипотез) дэвшvvлэх эсвэл ажиглагдсан тухайн факт, баримтуудыг, мєн тэдгээрийн хоорондох харилцан уялдаа холбоог тайлбарлахын тулд тэдгээрийн ерєнхий-нийтлэг шинж чанарын угтвар нєхцєлийг гаргадаг. Тэгвэл дедуктив vзэл бодол нь тухайн таамаглалаас шинэ нотолгоонуудад эсвэл зарчмуудад хvргэх логикон холбоог-шалтгааныг багтаах ба тэдгээрийг аль хэдийнэ мэдэгдсэн-танигдсан факт, баримтуудын эсрэг тавин шалгах боломж олгоно. Ингэж индуктив ба дедуктив ёс журмыг эдгээрийн тус бvрийг шалгах, баталгаажуулах болон иж бvрдэл бий болгоход чиглэгдсэн шинжлэх ухааны мэдлэгийг хуримтлуулахад ашиглахыг шинжлэх ухааны арга гэж нэрлэнэ.

Шинжлэх ухааны аргын тод жишээ бол манай нарны аймгийн Далай ван (Neptun) гаригийг нээсэн явдал юм. Тэнгэр ван (Uranus) гаригийг 1781 онд нээж тvvний тойрог замыг биеийн хєдєлгєєн ба таталцлын тухай Ньютоны хуулиудын vндсэн дээр одон орончид тооцоолон гаргасан. Хэдэн жилийн дараах ажиглалтын vр дvнгээр энэ гаригийн хєдлєх жинхэнэ тойрог зам, тооцоолж гаргасан тойрог зам хоёрын хооронд мэдэгдэхvйц ялгаа байгааг тогтоожээ. Энэхvv ажиглалт, туршилтын vр дvн нь индуктив vзэл бодлын нэг хэсэг нь болж, ингэснээр цаашид шинэ таамаглал дэвшvvлэх угтвар нєхцєл нь бvрджээ. Энэ таамаглалаар бол Тэнгэр ван гаригийн тойрог замд нєлєєлж, тvvний хєдєлгєєнийг єєрчилж болох єєр нэг гариг байж болох санаа юм. Энэхvv таамаглалаас ургуулан дедуктив ёс журмыг ашиглан, Ньютоны хуулиудыг дахин хэрэглэж, vл мэдэгдэх гаригийн байршлыг урьдчилан тооцоолж гаргажээ. Энэ онолын нотолгоо-дvгнэлтийг 1846 оны есдvгээр сарын 23-нд нарийн ажиглалтаар шалгаж, Герман улсын Берлиний одон орны оргилын ажиглалтаар ємнє нь мэдэгдээгvй байсан гаригийг нээсэн тvvхтэй. Yvнийг хожим Далай ван гэж нэрлэжээ.

Математикийн тєгс тєгєлдєр, гоо vзэсгэлэн
Математикийн дотоод тєгс тєгєлдєр нь байгаль, нийгмийн vзэгдэл зvй тогтолтой яг давхацдаг гайхалтай шинжийг анх физикт оруулсан, орчин vеийн хамгийн гарамгай эрдэмтэн бол Английн физикч, Нобелийн шагналт Поль Дирак юм. Тэрээр анх удаа математикийн гоо vзэсгэлэн, тєгс тєгєлдєр буюу англиар mathematical beauty, оросоор красота математики гэсэн нэр томъёог оруулж олныг гайхуулж байсан тvvхтэй. Тэр нь ч аргагvй юм. Энэ эрдэмтэн вектор хэмжигдэхvvнээс язгуур гаргах этгээд санаатай адил тєстэй хэмжигдэхvvн болох спинор-хэмжигдэхvvнийг анх физикт оруулж, тvvний байгуулсан цэвэр математикийн тэгшитгэл байгалийн бvтцийн vндсэн-голлох элемент болох электрон бєємсийн хєдєлгєєнийг бичдэг юм.

Дирак хэлэхдээ «Энгийн тоо хvний уураг тархины тєгс тєгєлдєр, тэгвэл комплекс тоо бvр ч гайхамшигтай vзэсгэлэн тєгс. Гэхдээ Кошийн томьёо бас илvv дээд vзэсгэлэн» гэжээ.
Нэмж хэлэхэд хvний уураг тархины дээд илэрхийлэл болсон Альберт Эйнштейний харьцангуйн онол цэвэр математикийн vзэсгэлэн тєгсийн илэрхийлэл болно. Ямар сайндаа Нобелийн шагналыг єгєхдєє тvvний харьцангуйн онолоор бус харин фотоны квант шинж, Броуны хєдєлгєєний ажлын vр дvнгээр нь єгчээ. Математикийн тєгс тєгєлдєр, vзэсгэлэн гоогийн бас нэг тод илрэл бол Америкийн физикч Стэвэн Вайнберг, Пакистаны физикч Абдус Салам нарын тэргvvтэй физикчдийн 1970-аад онд нээсэн цахилгаан соронзон vзэгдэл, сул харилцан vйлчлэлийн хvчний нэгдсэн онол юм. Энэ онол нь байгалийн тэгш хэмт чанар, бvлгийн онол, тvvний тєлєєллийн инвариант чанарт тулгуурлан бvтээжээ.

Орчин vед бодисын бvтцийн нэгдсэн онол буюу байгалийн дєрвєн хvч: хvндийн болон цахилгаан соронзон, сул ба хvчтэй буюу цємийн хvчнvvдийн нэгдсэн онолыг утсан бvтэц бvхий эгэл бєємсийн дотоод шинж чанарт тулгуурлан бvтээхэд математикийн этгээд сонин санаа, уламжлалт бус, цоо шинэ нийлмэл арга ашиглах болж байна. Ингэснээр математик хийсвэрийн дээд хийсвэрлэлд хvрч, математикийн тухай бидний ердийн тєсєєллєєс барьж боломгvй, учиг нь тайлагдашгvй уяа, зангилгаа мэт болж, тэр нь байгаль нийгмийн тєгс тєгєлдєрийн толин тусгал болсоор байгаа нь гайхалтай.
Математикийн шинжлэх ухааны гайхамшигтай зvйлсийн заримыг миний бие сvvлийн жилvvдэд тєвийн хэвлэлээр гаргаж бичсэн учир энд дахин нурших хэрэггvй гэж vзлээ. Харин Математикийн хvрээлэнгийнхээ ойд зориулж бичсэн цэвэр математикийн «Noncommutative Field Theory» номыг АНУ-д гардаг «International Journal of Theoretical Physics» сэтгvvлийн 2003 оны 42 дугаар боть, 11 дvгээр дугаарыг бvтэн эзэлж (2609-2704) хэвлэгдсэн ба «Fractional Derivatives and Consequences» бvтээлээ ойн сэтгvvлд хэвлvvлэхээр явуулсан болно.

 

 

Шинжилгээ судалгаа, нээлт бvтээл эргэцvvлэл

Оруулсан Огноо: 2002-09-20    Уншсан тоо: 950

 

Академич Х.Намсрай
Триесте-Улаанбаатар

Шинжлэх ухаан нэг хэсэг хvмvvсийн авъяас билэг, хvч хєдєлмєрєєр бvтээгдэж байсан цаг vе аль хэдийнээ єнгєрч техникийн буюу мэдээллийн даяарчлалын ХХ зуунаас эхлээд шинэ юм нээж олно гэдэг элсэнд хаясан зvv эрэхтэй адил ховордож, олон vндэстэн ястны нийтийн хvчин чармайлт болж хувирчээ. Энэ нь нэг талаас нээж болох боломжтой "энгийн" бvх юм нээгдэж дууссан гэсэн vг. Нєгєє талаас хvний мэдлэгийн хvрээ гvнзгийрч, байгаль ертєнцийн бvтцэнд улам дєхєх тусам тvvний мєн чанарын нууц улам бvр нарийсч хялбар бус болж байгаагийн илрэл болно. Гэхдээ шинэ нээлт, бvтээл хаана, хэн гаргаж болох магадлал ямар орчин нєхцєл, эдийн засгийн боломжоос хамаардаг нь илэрхий юм. Жишээ нь жил бvр олгодог Нобелийн шагналын эзэд нь голдуу Америкчууд байдаг нь тэд хэтэрхий авъяастайдаа биш тэдний ажиллаж байгаа орчин, эдийн засгийн боломж нь нээлт гаргах магадлал, нєхцєл бусад оронтой харьцуулснаас хавьгvй єндєр байгаагийн илрэл болно. Манай хойт, урд хєрш, Энэтхэг гэх мэт орнуудад хvний хvчин зvйл хэт их тєвлєрсєн, авъяас хичнээн их байгаад ч тvvнийг бодит биет болгоход эдийн засгийн хvчин чадал мєхєсдєж байна гэсэн vг. Нєгєє талаас эдийн засгийн хувьд доогуур нєхцєлтэй оронд авъяасыг тогтоон барих боломжгvй бєгєєд ямагт "тархи" алдагдах процесс vргэлжид явагддаг жамтай.



Физикийн шинжлэх ухаанд олгодог 2001 оны Нобелийн шагналыг Америкийн гурван эрдэмтэн: Э.А.Корнелл, В.Кеттерле, К.Э.Виэман нар "Сийрэгжсэн биеийн тєлєв байдлын тулгуур судалгаа, алколиод атомуудын шингэрvvлсэн хийн тєлєвд Бозэ-Эйнштейны тундасжилтыг гаргасан нь" бvтээлvvдээрээ хvртжээ.

Биднийг хvрээлэн байгаа юмс атомуудаас тогтох ба атомуудын хєдєлгєєн зоосон буюу квант-тоон хуулиар бичигдэнэ. Ердийн температурт бодисын хийн тєлєвvvд нь сул асгасан бємбєлєг шиг бие биетэйгээ мєргєлдєж, хаос буюу эмх цэгцгvй, замбараагvй хєдєлгєєнд оршино. Энэ нь чухамдаа классик физикийн тойм ойлголт бєгєєд саван доторхи хийн атомуудын хєдєлгєєнийг удаашруулж, температурыг нь бууруулах тусам эдгээр атомуудын хєдєлгєн квант шинж тєлвєє улам бvр гаргадаг байна. Атомууд нь удган ээрvvл /утас ээрдэг/ шиг эргэлдэх хєдєлгєєн /дэлхий єєрийн тэнхлэгээ дагаж эргэлддэг шиг/ хийх ба энэ хєдєлгєєнийг физикт спин гэсэн хэмжигдэхvvнээр илэрхийлнэ. Тоймлон хэлбэл атомуудын дотоод бvтцээс хамаараад спин нь нэг бол бvхэл тоо: 0,1,2 гэх мэт эсвэл хагас бvхэл тоо: 1/2, 3/2 5/2 гэх мэт тоон утга авна. Жишээ нь бємбєлєг хэлбэртэй атом бvхэл тоо /0/ тэг утгатай спинтэй байна. Тэгвэл биеийн тамирын гантел эсвэл дунд чємєгтэй яс шиг, эсвэл холбоотой хоёр хомоол шиг бvтэцтэй атомын спин нь 1/2 байх юм.

Спины утга нь бvхэл тоотой тэнцvv атомууд нь гайхалтай шинж тєлєвтэй болохыг 1920-иод онд Энэтхэгийн физикч С.Н.Возэ, Германы физикч, харьцангуйн онолыг vндэслэгч А.Эйнштейн нар гаргажээ. Спин нь бvхэл тоогоор илэрхийлэгдэх атомууд нь нэг тєлєв байдалд хичнээн л бол хичнээн тоогоор оршиж болохыг тогтоосон. Харин хагас бvхэл тоон утга авдаг спин бvхий атомууд нь нэг тєлєвт зєвхєн ганцхан атом л оршино. Нэг тєлєв байдалд 2 атом байх учиргvй.

Бозэ-Эйнштейны тундасжилт гэдэг нь нэг тєлєв байдалд хэдэн мянга хэдэн сая, зарчмын хувьд тоо томшгvй атомууд ганц биет-ганцхан атом шиг оршиж болохыг хэлнэ. Онолын тооцоогоор ийм нєхцєл хэдийд биелэгдэх вэ гэвэл абсолют буюу туйлын тэг температурт биелэгдэх учиртай. Термодинамикийн хуулиаар хасах 273 градуст бvх атомуудын дулааны хєдєлгєєн зогсоно гэж vздэг. Энэ температурыг абсолют буюу туйлын тэг температур гэж нэрлэжээ.

Бодисын шингэрvvлсэн хийн атомуудын хєдєлгєєнийг удаашруулах буюу нэг vгээр саван доторхи хийн температурыг хасах 273 градуст ойртуулах аргыг физикчид 70 гаруй жил оролдсоны эцэст 1990-ээд оны дундуур лазерын туяаны аргаар энэ асуудлыг шийдэж болохыг харуулжээ. Техникийн шийдэл болох энэхvv лазерын туяаны тусгалаар шингэрvvлсэн алколиод хийн атомуудын хурдыг секундэд хэдхэн миллиметр хvртэл бууруулж болохыг дээрх гурван эрдэмтэн 1995 онд тогтоожээ. Энэ нь туйлын тэг температурт градусыг зуун мянга хуваасантай тэнцэх хэмжээнд дєхєж очсон гэсэн vг. Ийм гайхалтай багаж тєхєєрємж зохион бvтээж, хэмжилт туршилт явуулахад авъяасаас гадна сая, сая доллар хэрэгтэй.
Химийн салбарт 2001 оны Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн В.С.Кнаилес, К.Б.Шарплесс, Японы эрдэмтэн Р.Нойори нар химийн урвалуудыг хурдасгах ба хянахад толин тусгалын буюу сольбоо бvтэцтэй молекулиудыг ашиглах нь гэсэн тулгуур судалгаагаараа хvртжээ.

Эдгээр эрдэмтдийн химийн салбар дахь ололт нь шинэ эм, шинэ материал, биологийн идэвхит бодис нийлэгжvvлэн vйлдвэрлэхэд онцгой vvрэг гvйцэтгэж байгаа юм. Дэлхий нийтийн хэллэгээр хирал буюу грек хэлэнд гар гэсэн утгатай-бvтэцтэй биет нь толин тусгалд бие биендээ шилждэг. Жишээ нь баруун гарынхаа алгыг толинд тусгаад зvvн гарынхаа алгатай харьцуулаад хараад vз. Яг адилхан. Мєн баруун гарын алга зvvн гарын алганы толин тусгал болно. Байгальд болон синтезлэж гаргаж авсан бодисуудад ийм бvтэцтэй молекулиуд их байх ба энэ нь химийн процесст чухал vvрэгтэй болохыг дээрх эрдэмтдийн тулгуур судалгаа харуулсан. Байгалийн vзэгдэл, зvй тогтол, хєгжил хєдєлгєєн толин тусгалын хувиралтанд инвариант буюу єєрчлєгдєх ёсгvй гэж эрдэмтэд vзэж байв. Гэтэл байгалийн бvтцийг бvрэлдvvлэгч дєрвєн хvчний /хvндийн буюу таталцлалын хvч, цахилгаансоронзон хvч, цємийн буюу хvчтэй харилцан vйлчлэлийн хvч, сул буюу цємийн задралын хvч/ нэг болох сул харилцан vйлчлэлийн процесс толин тусгалын хувиргалтанд єєрчлєгддєг болохыг 1950-иад оны дундуур Хятадын гурван физикч Ли, Янг, Ву нар нээсэн юм.

Анагаах ухаан физиологийн салбарт олгодог Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэн Л.Хартвелл, Английн эрдэмтэн П.Нурсе, Т.Хунт нар "Эсийн давтамжийг /жолоодогч/ тохируулагч тvлхvvр" гэсэн бvтээлээрээ хvртжээ. Бvх амьд организм эсээс тогтох ба эс нь олон дахин хуваагддаг. Жишээ нь нас гvйцсэн хvнд ойролцоогоор зуун мянган тэрбум эс бий. Эдгээр эсvvд энгийн эсээс гаралтай бєгєєд єндгєн эсэнд vр тогтоодог юм. Мєн тvvнчлэн хvнд vхэж буй эсийг нєхдєг тасралтгvй хуваагдаж байдаг тоо томшгvй олон эсvvд бий. Эс хуваагдах хvртлээ тодорхой хэмжээнд єсдєг ба тvvний хромосомууд хоёр хуваагддаг. Салсан /тусгаарлагдсан/ хромосомууд хоёр охин /шинээр vvссэн/ эсийн хооронд яг адилхан тархдаг юм. Эдгээр єєр єєр vйлдлvvд эсийн давтамжаар жолоогддог байна. Хvн, амьтан, ургамал, эсгvvр-хєрєнгє болон бусад амьд организмын эсийн давтамжийг /дєрвєн улирал ээлжлэн солигддог шиг/ тохируулагч молекулиудын нууц тvлхvvрийг эдгээр эрдэмтэд олжээ. Эдгээр бvтээлvvд нь эсийн єсєлтийн бvх хvрээг хамарсан гарамгай нээлт болсон юм. Эсийн давтамжийг жолоодоход гарах алдаа гажиг нь хромосомыг гэмтээж улмаар энгийн эс хорт хавдрын эс болж хувирахад хvргэдэг байна. Энэхvv механизмын нууцыг тайлснаар хорт хавдрыг эмчлэх шинэ боломж нээгдэж болох юм.



Эдийн засгийн салбарт 2001 оны Нобелийн шагналыг Америкийн эрдэмтэд Ж.А.Акерлоф, А.М.Спенсе, Дж.Э.Стиглитз нар "Тэгш бус мэдээлэлтэй зах зээлийн судалгаа"-ны ажлаараа хvртжээ. Ихэнх зах зээл тэгш бус мэдээлэлтэй байдаг нь жам ёс юм. Зах зээлийн нэг хэсгийн хэрэглэгч нєгєє нэг хэсгийн хэрэглэгчээс хавьгvй сайн мэдээлэлтэй байх жишээтэй. Мєнгє зээлэгч зээлдvvлэгчээсээ буцааж тєлєх нєхцлєє илvv сайн мэддэг. Менежер болон удирдах зєвлєл нь фирм, компаныхаа боломж нєхцлийн тухай мэдээллээр уг фирм, компани эзнээс илvv байдаг. Даатгуулагч даатгалын компаниудыг бодвол байж блох гэнэтийн тохиолдол, рискийг илvv мэддэг гэх мэт. 1970-аад онд эдгээр эрдэмтэд тэгш бус мэдээлэлтэй зах зээлийн ерєнхий онолыг босгосон юм. Энэ онол орчин vеийн мєнгє санхvvгийн зах зээлээс авахуулаад ердийн уламжлалт хєдєє аж ахуйн зах зээлийг хамарсан єргєн хvрээт хэрэглээтэй болжээ.

Нобелийн энх тайвны шагналыг Нэгдсэн Їндэсний байгууллага тvvний Ерєнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан хоёр хувааж хvртсэн байна. Шинэ зууны босгон дээр шинжлэх ухааны хєгжлийг тоймлон харахад заримдаа хvний уураг тархины боломжоос хэтэрсэн мэт санагдана. Энэ нь судлаачид электроникийн хамгийн сvvлийн vеийн /наносекундийн/ ололтонд тулгуурлан бvтээсэн хэмжилт, туршилтын багаж тєхєєрємж ашиглах болсон, тоон тооцоог секундэнд хэдэн зуун сая, хэдэн арван тэрбум vйлдэл хийдэг хэт хурдан компьютер дээр хийдэг болсонтой холбоотой. Хэд хэдэн жишээ дурдъя.

1. Хvний удамшлын генийн бvтцийн нууц тvлхvvрийн 80 гаруй хувийг тайлжээ. Энэ нь бидний тvрvvнд дурдсан зуун мянган тэрбум эсний нэг нь л байхад тэр хvнийг шилэн саванд "ургуулж" гаргана гэсэн vг. Ингэснээр эхийн хэвлийн гадуур зохиомол хvн хийх, хvн "хувилах", "олшруулах" зарчмын асуудал шийдэгдсэн гэсэн vг. Зєвхєн техник ажиллагаа, хууль зvйн эрх л vлдээд байна. Хvний удамшлын генийг буруу зvйлд ашиглавал хvн тєрєлхтєн аймшигт аюулд учрах юм. Їр дагаврын хувьд хvний гараар бvтээсэн атом, устєрєгчийн бємбєг юу ч биш.

2. Одот ертєнцийн ерєнхий дvр тєрх, хєгжил хєдєлгєєнийг зураглан гаргах болсон. Гэрэл арван тэрбум гvйж хvрдэг од эрхсийн зургийг авдаг болсон. Одот ертєнцийн галактикууд бие биенээсээ улам бvр холдон холдсоор, тэлэгдэн тэлэгдсээр, хєрєн хєрсєєр байгаа тєлєв байдлыг нээжээ. Шинэ од vvсэх, "хєгширсєн" од сvvмэлзэж унтрах, олон сая одны жинтэй тэнцэх хар нvх гэгдэх аймшигт vзэгдэл бодисын онцгой хэт нягтралттай тєлєв vvсэх зэргийг тоймлон, зураглах болов.

3. Нэг сантиметрийг арвын ард арван тав, арван зургаан оронтой тоонд хуваасантай тэнцэх тийм єчvvхэн бичил ертєнцийн дотор явагдах квант vзэгдлийн зvй тогтлыг нээн илрvvлэх болов. Ингэснээр одот ертєнц vvссэний дараахь хэдхэн мєчид болсон vйл явдлыг буцааж зураглан гаргах боломж нээгджээ.

4. Халуун цємийн урвал буюу хиймэл нар гийх нєхцєл болох зуун сая градусын халуунтай сийрэгжсэн хийн тєлєвийг хэдхэн мєчид барих токмак тєхєєрємж зохион бvтээж, туршилт явуулдаг болов.

5. Хэт єндєр температур, хэт бага буюу туйлын тэг температур, хэт нягттай буюу хэт сийрэгжсэн тєлєвтэй бодисын физик химийн шинжийг судалж байна. Судалгааны нарийвчлал, хэмжилтийн алдаа нэгийг саяд хуваасантай тэнцэх болов. Нэгийг зууд хуваасантай тэнцэх хэмжилтийн алдаа гэдэг нь нэг процентийн нарийвчлал юм. Ингээд бодоход хэмжилт ямар гайхалтай нарийвчлалтай хийж болдгийг орчин vеийн шинжлэх ухаан харуулж єгєв.

6. Бодисын бvтцийг бvрэлдvvлэгч байгалийн дєрвєн хvчний /дээр дурдсан/ нэгдлийг хангасан буюу материйн нэгдсэн онол болох цагираган буюу утсан бvтэцтэй эгэл биетийн-бєємийн хєдєлгєєнийг бичих утасны онолын ерєнхий зарчмыг гаргажээ.

7. Мэдээлэл дамжуулах, хvлээн авахад биологийн макро молекул, хvний уураг тархины нейроны санах сэтгэх єєрийгєє зохион байгуулах ухамсарт vйл ажиллагаа мєн мэдээлэл дамжуулалт нь гэрлийн хурдаар тархах буюу квант оптикийн зарчмуудад дээр тулгуурласан мэдээллийн анхдагч "эс" зохион бvтээх ажил ойрын ирээдvйн асуудал болж хувирав.

Орчин vеийн шинжлэх ухааны аргаар аливаа vзэгдэл, процессын хєгжил хєдєлгєєн зvй тогтлыг бичихэд математик аппарат, онолын тооцоо, загвар онцгой vvрэгтэй. Классик физикийн vзэгдэл, хєдєлгєєнийг зураглан бичдэг бидний уламжлалт дифференциал, интеграл тоолол буюу локал анализ нэгэнт vеэ єнгєрєєж байна.

Орчин цагийн шинжлэх ухааны их хєгжил дэвшлийн хажуугаар монголчууд бид нvдэн балай, чихэн дvлий яваад л байх уу, одоо яах вэ? гэсэн асуулт гарна. Тэнд юм нээж л байг, шинэ бодис гарч л байг. Бид хожим нь авч хэрэглэнэ биз. Аль улс гvрэн хэн ямар хандив тусламж зээл олгох бол гэж тэнгэрийн одыг тоолж, алин болгон гэдсээ илж суумааргvй байна. Гадаадад гарахдаа бие биенээсээ нvvрээ буруулаад, дотооддоо болохоор атаархаж, илvv vзээд эсвэл хавчиж гадуурхаад байлгvй нэг зангидсан гар шиг ажилламаар байна. Улс vндэстний бахархал, зорилго чиглэл, хувь хандив, их бага ч болов заавал байх ёстой.



Улс гvрний хєгжил хєдєлгєєнийг хараад ажаад байхад нэг нэгдмэл зорилго, бахархал чиглэл заавал байх юм. Ойрхон байгаа хоёр их хєршєє аваад vзье. Оросын далайц, нинжин сэтгэл гэж нэг юм байна. Хятад хvний олон мянган жил уламжилж ирсэн хэнд ч мэдэгддэггvй vе vе дамжин явдаг нэг нууц тvлхvvр нэгдмэл нэг юм байна. Харийн ямар ч хvн vvнийг тайлж vл чадна. Америк нийгэм фрийдом гэсэн нэг нэгдмэл зорилго чиглэл бахархалтай юм. Саяын 9-р сарын 11-ний vйл явдлаас хойш энэ нь уламж ч их мэдэгдэж байх юм. Энэ фрийдом гэдэг нь бидний махчлан орчуулдаг эрх чєлєє буюу уяа нь алдуурсан нохой биш юм. Энэ фрийдом нь Монгол хєрсєнд хэзээ ч буухгvй. Бид бас vvний нууцыг тайлж чадахгvй. Бидний бахархал нэгдмэл зорилго чиглэл Монгол хєрс, монголын уламжлал тvvхэнд бий. Энэ нь цагийн аясаар нэг vе тодорч, нэг vе бvдгэрч ирсэн. 60, 70-аад оны буурал эрдэмтдийнхээ санаа бодлыг эргээд нэг саная. "Монгол ёс, заншил, уламжлал бахархал маань алга болох нь байна шvv, хvvхээд" гээд л монгол дээл, гутлаа ємсч намалзаж явсан нь саяхан мэт санагдана. Юмны цаад уг сурвалж, учир холбогдлыг ухаарч мэдэхгvй залуучууд бид ийм сайхан хамтын нийгмийн vед эдгээр хєгшид юу ярина вэ? Буруу єтлєєд, саваагvй гэдэг нь гэж бодогдож л явлаа. Зарим нь ном бvтээлийг нь шатааж, намдаа vнэнч гэдгээ харуулж, 70 насанд даруулга хэрэгтэй гэсэн том єгvvлэл бичиж байсан шиг санагдах юм. Их хvмvvс маань нэг юмыг л хэлээд байжээ. Энэ нь юу байсан юм бол. Монголчууд биднийг нэг гар шиг зангидаж, нэг зорилго чиглэл рvv тэмvvлvvлдэг тэр бахархал нь vндэсний vзэл гэдэг ёс суртахууны дор бvдэгрээд байжээ. Тэгвэл бидний бахархал, оройн шvтээн маань юу юм бол? Їvнийг энд тэндээс эрж хайх хэрэггvй. Монгол хvн бvрийн цусанд, тархинд, ген дотор нь суулгаатай байгаа. Одоо зєвхєн тvvнийг л олж, бvдэгрээд байгаагийг нь сэргээх л хэрэгтэй. Тvрvvлээд ирж яваа хурдан морио хараад монгол хvн бvрийн нvдэнд баярын бахархлын нулимс мэлтэлзэнэ. Энэ бас нэг юмыг бодогдуулж байгаа хэрэг. Тvрvvлсэн бєхєндєє гар хvрэх гэж хvн бvр тэмvvлдэг нь бас нэгийг бодогдуулна. Гадаадын ухаантай номтой эрдэмтэн мэргэд Монголчуудыг ер нь юу гэж vздэг юм бол? Їvнийг нэг дурдая. АНУ-ын Брауны Их сургуулийн профессор хэлэхдээ "Та нар Эх газрын бурхан шvтээнтэй улс юм билээ" Европынхон та нарыг эх газрын савдагууд, домогтонгууд, мастерууд (mysterious land, master, mastery of land) гэдэг юм билээ. Гарал vvсэл, vйл хэргийг нь vл тайлж болох хvмvvс гэдэг гэжээ.

Энд master, mastery гэдэг нь бидний мэддэг боловсрол, эрдмийн дэд зэрэг гэсэн утгаар биш харин гарамгай, нэг юмыг тєгс мэддэг, чаддаг, байж боломгvй нєхцєл, vйл явдлыг чадамгай жолооддог тvvнээс гарч чаддаг хvнийг хэлнэ. Жишээ нь: Исаак Ньютоныг эзэн хаан нь mastery of mind /сэтгэн бодохын их мастер/ гэж єргємжлєл єгч, тусгай цалин, эрх ямба эдлvvлж байжээ. Эртний монголчуудын тэвчээр хатуужил, шалмаг хурдан хєдєлгєєн, дайн байлдааны ур чадвар, зохион байгуулалт, нэгдмэл зорилго, чиглэл нь гадаадынхны гайхал айдсыг хvргэж, ийм нэр томъёо єгєх болсон юм. Кавказынхан нялх хvvхдээ унтуулахдаа Чингэсийнхэн ирнэ шvv, битгий уйлаарай гэж бvvвэйлдэг гэсэн домог ч бий.

Нээрээн ч бодоод vзэхэд бид эх газрын хєрс шорооны тасархай нь яах аргагvй vнэн юм. Хєх тэнгэр, тал нутаг, мал гурвын зангилгаа нь Монголчууд бидний бахархал оройн шvтээн нь юм. Монголчууд бидний бахархал, шvтээнийг залуучууддаа яаж суулгаж єгєх вэ? Бvvр багаас нь эхэлнэ. Эхлээд Монголын тvvх соёл, зан заншил, бичиг vсгээс эхэлнэ. Бид 2, 3 бичигтэй улс. Цагаантолгойгоо заахдаа эхлээд уйгаржин бичгээс эхлэх vv. Кирилл vсэгнээс эхлэх vv гэдэг ач холбогдол бага мэт асуудал гарна. Бага балчир тархины цэвэр /юм бичигдээгvй/ нейрон дээр нь монгол хєрсийг суулгая л гэж бид шийдсэн бол эхлээд уйгаржин бичгийн цагаан толгойг заах хэрэгтэй. Шинжлэх ухаанаа хєгжvvлж олон аавын хvvхдvvдтэй эн зэрэгцэх эрдэмтэдтэй болъё гэвэл боловсролоосоо эхлэх учиртай.

Олон их дээд сургуулиуд байгаа нь сайн хэрэг. Хэзээ нэгэн цагт тооноос чанарт шилжинэ. Дэлхийн тvвшний нэг хоёр нарийн мэргэжил олгодог тєрєлжсєн их сургуулиудтай байх ёстой.

Одоо шинжлэх ухааны салбартаа эргэн оръё. Нэгэнт шинжлэх ухааныг улс гvрэн бvр хамжиж дэмжиж хєгжvvлж, нээлт бvтээлийн ач тусыг нь хамтран эзэмшдэг болсон орчин vед бид чадлынхаа хирээр дэлхий нийтийн шинжлэх ухаанд єєрийн улсын-монголчуудын хувь нэмрийг оруулах ёстой. Энэ нь нэг ёсондоо монгол хvн бvрийн бахархал юм. Дээр дурдсанаар шинжлэх ухааныг хєгжvvлэхэд их мєнгє, их авъяас шаардах болсон. Нэг жишээ дурдъя. Техникжсэн эх дэлхийн оройн шvтээн нь болох онцгой нийлмэл гайхалтай "техникийн" бурхныг Франц, Швейцарь хоёр улсын хилийн хоёр талд Женев хотын хойхон Жура /манай Богд уултай тєстэй, намхавтар хар хєх vргэлжилсэн нуруу/ уулын євєрт бvтээж байгаа. 27 км урт газар доогуурх цагиргаар атомын цємийн бvтцийг бvрэлдvvлэгч протон бєєм тvvний эсрэг бєєм нейтрон хоёрыг гэрлийн хурд хvртэл эсрэг урсгалаар хєєж хурдасган зvvний сєвєгчєєр оруулж мєргєлдvvлэх зориулалттай энэхvv хурдасгуурыг барьснаар бичил ертєнцийн дотор явагдах vйл явдлыг улам цааш нь гvнзгий зураглан харах боломж хvн тєрєлхтєнд бий болох юм. Энэхvv хурдасгуурын vнэ хэдэн арван тэрбум доллараар хэмжигдэж байгаа ба Ижил мєрний эрэг дээр орших Дубна хотын Цємийн Шинжилгээний Нэгдсэн Институт шиг /манай улс гишvvнээр нь 1956 оноос хойш тасралтгvй явж, vйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн боловч одоо ор нэрийн тєдий болж, гишvvнээсээ хасагдах шахам vлгэн салган явж байна. Дэлхийн оюуны хєгжлийн урсгалаас хоцрохгvй, живэхгvй эрэг дээр нь хаягдахгvй явах нь бидний хойч vеийнхний гол зорилт байх ёстой/ Европын 20 улс хамтран хамжиж барьж байгаа юм.

Дэлхийд хосгvй энэхvv хурдасгуурыг барихад дэлхийн олон улс єєрийн хандиваа оруулж байна. Жишээлбэл, Орос гvрэн 100 сая Швейцарь франкийн багаж тєхєєрємж, тvvний дотор эгэл бєємийг хурдасгахад хэрэгтэй олон мянган тонн соронзонг Новосибирскээс ачуулаад байна. Японы хандив 160 сая, Энэхтэг улсынх 25 сая Швейцарь франк, АНУ-ых олон зуун сая доллар гэх мэт. Бусад жижиг улс єєрийн чадал, хєрєнгє мєнгєний боломжийнхоо хирээр тусалж, єєрийн хандиваа єгч байна. Энэ нь бидний мэддэгээр Жанрайсэг бурхан бvтээхтэй адил юм даа.

Хандив, гар бие оролцсоны цаад утга нь нэгэнт бариад дууссаны дараа энэхvv гайхалтай багаж тєхєєрємж дээр улс улсын эрдэмтэд хамтран туршилт тавьж, ертєнцийн зvй тогтлын талаар нээлт, бvтээл гаргахад оршино. Бодлого муут сvvл барина, гутал муут гурвын цаагуур гэгчээр тусламж, хандив єгєєгvй таг чиг байсан орны эрдэмтдийн хувьд хамтарсан туршилтанд оролцохдоо сэтгэл санааны хувьд их л дундуур, гутруу байх нь мэдээж хэрэг. Жура уулын євєр дэхь энэ иж бvрэн техникийн "бурхныг" барихад ямарр их ажил єрнєж байгааг ганцхан жишээгээр хэлэхэд бvх барилга байгууламж, техник тоног тєхєєрємжийн анхдагч зураг тєсєл баримт материал гэхэд л 2 сая 500.000 ном товхимол болж байна. Хурдасгуураас гарах эгэл бєємийг бvртгэх нэг багаж нь л гэхэд 5.5 тонн жинтэй, диаметр нь 2.5м урт 5.3 м мушгиа торх байх жишээтэй. Їvнийг япон улсад vйлдвэрлсэн. Монголчууд бид болж єгвєл бас энэ мэтийн хvн тєрєлхтєний нийтлэг их vйл хэрэгт оролцох л учиртай улс юм. XIII зуунд бvх дэлхийн эзэн болчихоод тэр vеийн аль єєдтэй єнгєтэй юмыг ємсєж хэрэглэж байсан улс, єнєєдєр "Бээжингийн вокзал дээр хоёр" гайхны" хооронд "дvvжлээстэй" зогсож байгааг харуулсан Японы олон ангид киног зохиосон хvмvvс бидэнд нэг юм л хэлээд байна гэсэн vг шvv.