Dorjdagva. J.
1970 Urtiin duu.
Ulaanbaatar. Zagdsuren. U.
1975 Mongol duunii sudlaliin tovch toim.
Ulaanbaatar.
Sampildendev. Kh., Jtskovskya, K.
1984 Mongol ardiin urtiin duu.
Ulaanbaatar.
|
|
|
|
| |

|

|
Jagzav Dorjdagvak (1904-1991) |

|
|
|
| |
 |
Алдарт дуучин Ж.Дорждагва
Алдарт дуучин
М.Дугаржавийн (1893-1946)
шавь Ж.Дорждагва 200 гаруй уртын дуу дуулдаг байсан, зарим дууг 2-3
хувилбараар дуулдаг,
Үндэсний
радиогийн санд 60 гаруй уртын дуу, шашны сэдвээр 30 гаруй шаштир
дууг бичүүлэн
улдээжээ. 1936 онд Улсын алдарт гавьяат дуучин цол хүртсэн.Сталинд
Жавхлант сүргийг
дуулж сонсгож явсан.Б.Долгоржав, Б.Лхамжав, С.Цоодол, С.С үглэгмаа,
Н.Норовбанзад, Г.Цэнджав нарын олон дуучны багш
|
|
 |
|
Timeline
1904
онд Түшээт хан аймгийн Говь гүний хошуу, одоогийн Дундговь аймгийн
Сайхан-Овоо сумын нутаг Дэрсэн Ханд гэдэг газар төрсөн. Эцэг Жагзав
Говь-түшээ гүний хосууны засаг ширээт ламын дуучин байсан. Нутгийн нэрт
дуучин Цогтын Чимэдцэрэнд шавь оруулж төв халх, бараатын аялгуугаар
дуулах арга барилыг сурсан.
1912-1922
онд (8-18 нас) Онгийн гурван хийдийн Дунд хийдэд шавилан сууж төвд номд
суралцсан.
1923-1927
онд (19-23 нас) Гандантэгчилэн хийдийн Дашчоймболын хурлын дацангийн
уншлаын лам, голч лам унзад байсан.
1927-1931
онд (23-27 нас) Төв түүхий эдийн баазад ноос ялгагч
1931-1932
онд (27-28 нас) Улсын хэвлэлийн хороонд цаас зөөгч, туслах хэвлэгчээр
ажилласан.
1932-1943
онд (28-39 нас) арван нэгэн жил Улсын төв театрт дуучин. Алдарт дуучин
М.Дугаржавийн шавь болж (Гурав
хоног дууллаа, тэгж тэгж байж М.Дугаржав багш чамайг авсан. Чи одоо
театрын дуучин болсон гэж билээ), Ханхэнтийн дуучин Б.Лувсангомпилоор 3
жил дуу заалгасан. Мөн Чимэдцэрэн, Засагт ханы Гэлэнхүүгийн Поврон,
Цэцэн ханы Хөвчийн Жонон вангийн хошууны дуучин Самын Гомбо нараас
суралцсан.
1932
онд (28 нас) ЗХУ-с ирж ажиллаж байсан нэрт сургагч А.Кольцовоор хөгжмийн
мэдэгдэхүүн заалгасан.
1935
онд (31 нас) Сталинд Жавхлант сүргийг дуулж өгчээ. Москва хотноо алдарт
хөгжимчин лимбэч Л.Цэрэндорж, морин хуурч Л.Түдэв нартай хамтран Өвгөн
шувуу, Түмэн эх, Уртын сайхан хүрэн, Ар хөвчийн унага, Эр бор харцага,
Урьхан хонгор салхи зэрэг дууг пянз бичлэгт дуулж бичүүлсэн. Энэ онд
Монгол ардын дууны түүвэр бэлтгэхэд оролцсон.
1936
онд (32 нас) Монгол ардын уртын дуунуудын түүвэр хэвлүүлэхэд оролцсон.
Энэ онд Н.Наваан-Юндэнгийн шүлгээр
Соёл-Эрдэнэ дуугаа анхлан зохиосон.
1936 онд (34 нас) Улсын алдарт гавьяат дуучин цол хүртсэн.
1943-1948
онд (39-44 нас) Улсын хөгжимт драмын театрт найрал дууны ангийн дарга,
багш. Улсын төв театрт ажиллаж байсан Ф.И.Клешког дагалдан таван жил
найрал дуу удирдах, найруулах дадлага эзэмшсэн.
1948-1951
онд (44-47 нас) Дорнод аймгийн хөгжимт драмын театрт найрал дууны багш
1951-1962
онд (47-58 нас) Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад найрал дууны багш
1953-1956
онд (49-52 нас) Марксизм Ленинисзмийн оройн дээд сургууль төгссөн.
1962-1965
онд (58-61 нас) Хөгжим бүжгийн дунд сургуульд найрал дууны багш, Улсын
ардын дуу бүжгийн чуулгад найрал дууны багш
1968
онд( 64 нас) Урдын дуучдын улсын уралдааныг зохион байгуулж ерөнхий
шүүгчээр ажилласан.
1969
онд (65 нас) УАДБЧ-н дэргэд уртын дуучдын 6 сарын сургалт зохион
байгуулж орон нутгийн театр, чуулгад ажиллах уртын дуучдыг бэлтгэжээ.
1972-1982
онд (68-78 нас) Нийслэлийн ахмадын чуулгын уран сайхны удирдагчаар
ажиллаж байсан.
1984
онд (80 нас) М.Дугаржавын удирдсан Баянмонгол. Үхэрчин хүү, Жавхлант
сүрэг, Идэр жинчин дууг зохиосон газар болох Түргэний голын дэнж, Баруун
наран дахь М.Дугаржавыг оршуулсан газрыг эрдэмтэн Ж.Энэбиш, хөгжим
судлаач Н.Жанцанноров нарт биер зааж өгч тэмдэг
тавиулсан.
1990
онд (86 нас) Өсвөрийн уртын дуучдын уралдааныг Ж.Дорждагвын
нэрэмжит болгон явуулсан.
1991
онд 87 наснаа таалал болсон.
1995
онд Залуу уртын дуучын уралдааныг Ж.Дорждагвын нэрэмжит болгон
Дундговь аймагт зохиосон.
1999
онд Зууны манлай эрэгтэй уртын дуучнаар тодруулан Өргөмжлөл
нэхэн олгосон.
Ж.Дорждагвын хууч ярианаас
Монгол улс эрт дээр үес уламжилж ирсэн дуу хөгжимтэй улсаа.
Хүннү улсын үед дуу хөгжим байсан. Уянгат урт дуу дуулагдаж
байсан гэж бичсэн юм байдаг.
13-р зууны үед байсан Аргасун хуурч байна. Ордны алтан хуурыг 10
жил барьж арга билэгийг сурлаа, цааш 20 жил барьж холбоо шүлгийг
хэлдэг боллоо гэж бичээстэй байдаг.
Хөхөө Намжил бол Балдан засгийн хошуу (энднийхэн Жонон харыг онц
сайн дарна шүү дээ), Өмнөговь аймгийн Хүрмэн суманд 18-19-р
зууны дунд төрсөн гэж үзэж байна. Ар хөвч дууг хийсэн бол уу гэж
үзнэ.
Ж.Дорждагвын амьдралын
тухайд
С.Цоодол, Д.Дашдорж нарын Ардын дуу хөгжмийн суу билэгтнүүд
1971,
С.Лочин Дорждагва дуулна (Үнэн сонин 1989),
Ж.Энэбишийн Уртын дуу, урт зам (Монголын хөгжим судлал 1989)
Б.Равдан Уртын дууны мастер (Соёл урлагын зүтгэлтэн 1990),
С.Дашдондогийн Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл
1993, Ж.Жадамбаагийн Зууныг эзэлсэн их дууч Ж.Дорждагва (Дархан
уул 2004),
Ж.Бадраа (бэлтгэсн Н.Жанцанноров)
Их дуучны яриа, 2005 зэрэг ном өгүүлэл нийтлэл бий.
|
 
Ж.Бадраа (бэлтгэсн Н.Жанцанноров) Их дуучны яриа 2005
|
|
|