|
 
http://gate1.pmis.gov.mn/huvsgul/index.php?m84
|
ЖАЛХАНЗ ХУТАГТ
ДАМДИНБАЗАР
Шашин тєрийн нэрт
зvтгэлтэн, Монгол улсын гурав дахь
ерєнхий сайд Номухан самади багш Жалханз
хутагт Дамдинбазар Засагт хан аймгийн 5
хотгойдын нэг, Загдсамбарын хошуу нутаг
Ойгон нуурын урьдах Бурын толгой гэдэг
газар 1874 оны зуны тэргvvн сарын 29-нд
мэндэлжээ. Эцэг Цэрэнсодном, эх Соном
нар хошуундаа дунд зэргийн хєрєнгє
хогшилтой айл байсан. Дамдинбазарыг 1877
онд Хутагтын ширээнд залжээ. Жалханз
хутагт Дамдинбазар нь тамгатай хутагт
байсан бєгєєд харьяа хошуунаас тусгаар
бие даасан, єєрийн гэсэн шавьтай тvvнээ
захирч байсан юм. Тvvнийг багаас эрдэм
номд сургаж, монгол тєвд бичиг, тоо,
зурхайн ухаан заан, шашны болон гvн
ухаанд боловсруулсан байна. Шашны ном
ухаанд гэгээрсэн Дамдинбазар идэр
залуугаас шашин тєрийн vйл хэрэгт
оролцож явсан байна. Манжийн
дарангуйллын эсрэг боссон 1911-1912 оны
vндэсний эрх чєлєєний хєдєлгєєний
тусгаар тогтнолын тєлєє тэмцэлд
оролцогчдын тэргvvн эгнээнд багтан,
шашин тєрийн бодлогыг сvсэгтэн олондоо
зарлиг номнолын хэлбэрээр уриалж
тунхаглаж явсан байна. Богд хаант Монгол
улсын засгийн газраас Жалханз хутагтыг
баруун хязгаарыг сэргээн тохинуулах
сайдаар томилж байжээ. Ховдыг манжийн
цэргийн эрхтнээс чєлєєлєлєхєд жалханз
хутагт, гvн Магсаржав, Дамдинсvрэн
нартай хvч хавсран гавьяа байгуулсан
учир тvvнд 1912 онд Самади номун хан цол
єргємжилжээ. Жалханз хутагт эх орныхоо
тусгаар тогтнолын хувь заяаны асуудлаар
Бээжин хэд хэдэн удаа орж Монгол улс
тусгаар улс байгааг хэлж шаардлага тавьж
байв. 1922 оны 1-р сард Жалханз хутагт
Дамдинбазарыг монгол улсын ерєнхий
сайдаар єргємжлєн томилсон. Тэр ерєнхий
сайдаар ажиллаж байгаад 1923 онд 49
насандаа таалал тєгсжээ. Жалханз хутагт
єєрийн хvрээ хийддээ 24 бурхан 20-иод
зурмал бурхан бvтээлгэж 700-гаад боть
судар номын хамт залж байжээ. Тэрээр
єєрийн оюун билэг ухаанаар Багшийн шvтэн
ухаан, Бэлгийн хvрд Бусдад туслах зvрх
“Бэлгийн гал” Хvслийг хангагч сайн хумх
“Мэсийн хvрд” “Эрдэнийн сан харагч”
“Нигvvлсэнгvй цэнгэлт далай” ном
туурвисан байна. |
|
|
МЭНДЭЛСНИЙ НЬ 130 ЖИЛИЙН ОЙД
Тусгаар Монгол Улсын Ерєнхий сайдууд дотор
бурхан шашны зэрэг цолтой нь С.Дамдинбазар юм. Тvvний мэндэлсний 130
жилийн ой энэ онд тохиож байна. Гvйцэтгэх засаглалын тэргvvний ойг
тэмдэглэх Засгийн газрын тогтоол саяхан гарав.
ЭХЭЭС МЭНДЭЛЖ,
ХУТАГТААР ТОДОРСОН НЬ
Засагт хан аймгийн Хотгойд гvн Загдсамбарын хошууны
хамжлага ард Содномынд 1874 оны нохой жилийн зун мэндэлсэн хvvд
Дамдинбазар нэр єгчээ. Энэ vед Халх даяар Жалханз хутагт
Лувсанжалцангийн хойд дvрийг идэвхтэй эрж хайж байжээ.
Монгол оронд бурхны шашин нийтийг хамран дэлгэрсэн
ХYII зууны эхээр Энэтхэг, Тvвдэд олон удаа хувилан мэндэлсэн бурхад
хийгээд шашны нэрт зvтгэлтнvvдийн хойд дvрийг Халх Монголд тодруулан
залж эхэлсэн. Анхных нь 1634 онд Засагт хан аймгаас Жалханз хутагтын
дvрд тодорсон Лувсанданзанжамц юм. Тэрбээр 1654 онд наснаас хальжээ.
Тvvнээс хойш Жалханз хутагтын дvрээр 1656-1740 онд Лувсанданзанбалсан,
1741-1745 онд Ишлэг, 1746-1794 онд Галсандамба-Яринпил, 1796-1846 онд
Лувсанбалжирлхvндэв, 1856-1873 онд Лувсанжалцан тус тус тодорсон байдаг.
Манж эзэн хаан зарлиг гарган 1824 онд Жалханз хутагтад шавь захирах
тамга олгосон байна.
Дамдинбазар хутагт тодруулах хvvхдvvдэд шигшигдэн,
олон шат дамжлагыг давж Халх Монгол дахь Жалханзын найм дахь дvрээр 1878
онд тодорчээ. Монголчууд алив нэгэн хутагтыг шашны дэг жаягийн дагуу
тодруулж байсныг Манж нар хуулиар хориглон тєрийн бодлогоор тодруулах
хууль гарган, тусгай тамга олгох болсон юм.
Манж эзэн хаан 13 хутагтад тамга олгосны нэг нь
Жалханз хутагт.
ЭРДЭМ НОМД БОЛОВСОРСОН НЬ
Манжийн Бадаргуулт тєрийн хаан Дамдинбазарыг Жалханз хутагтад тодорсныг
илтгэн улаан єнгєєр бичсэн зарлигаа Засагт ханд ирvvлжээ. Yvний дараа
тvvнийг эцэг, эхийн хамт Жалханзын хvрээнд залж эрдэм ном зааж эхэлсэн.
Монгол, манж, тvвд хэл бичиг, шашны ёс жаяг, бурхны ном сургаалаас эрдэм
чадал бvхий лам хуврагууд нарийн хуваарийн дагуу хичээл зааж, сургалт
явуулсан байна. Тєрєлхийн цовоо сэргэлэн, оюуны багтаамж, мэдрэх чадвар
нь єндрєєс юм цээжлэх, нvдлэн тогтоох нь сайн байж.
Дамдинбазарт эрдэм ном заасан гол багш нь их номч мэргэн Жигжид,
Агваанжамц, Минжvvрдорж, Лувсанданзан нарын арваад хvн байв. Арав гаруй
наснаас нь зурхай болон гvн ухаан, билэг баримадын номлол, чойрын ном,
учир шалтгаан, сахил санваарын ёс горим, хvн судлал (антропологи), сvм
аж ахуйг удирдан зохион байгуулах арга ухаанд эрчимтэй сургажээ. Гэрийн
багш нь их vvрэг гvйцэтгэснийг єєрєє дурсан бичихдээ: «Миний багш намайг
хатуу чанга барьж хvмvvжvvлсэн тvмэн ачтан билээ» гэсэн байдаг. Хутагт
шашны болон иргэний боловсрол гvнзгий эзэмшсэн, дорно дахины гол гол
хэлийг мэддэг, ном бvтээлээ монгол, тvвд, манж хэлээр бичдэг байжээ.
Дамдинбазар хvрээндээ тухайн vеийн эрдэмтдийн бvрэн сvмбvм цуглуулсан,
бурхан шашны тєдийгvй гvн ухаан, тvvх соёлын олон тєрлийн баян номын
сантай. Тэрбээр шашин, тvvх, гvн ухааны болон зан vйл, ёс суртахууны
сэдэвтэй бvтээл туурвисан байна. Тухайлбал, «Билгvvн хvрд», «Хvсэл
хангагч сайн хумх», «Бусдад туслах зvрх», «Багшийг шvтэх ёсон», «Эрдэнийн
сан хайрлагч», «Нигvvлсэнгvй цэнгэлт далай» зэрэг арав гаруй ном байгаа
нь одоогоор мэдэгдэж байна. Эдгээрийг монгол, тvвд хэлээр бичжээ.
Арван есєн насандаа хутагт Жавзундамба богдын шадар хамбын нэг болж
тvvний дэргэд ажилласан.
ТУСГААР ТОГТНОЛЫН ТЄЛЄЄ ХYЧИН ЗYТГЭСЭН НЬ
Манж чин улсын эрхшээлд орсон Монголын гунигт тvvхийг шашны болон
иргэний зохих боловсролтой болсон Дамдинбазар хутагт ой ухаан, бие,
сэтгэхvйгээр ойлгон єєрийн гэсэн vзэл бодолтой болжээ. Тамгатай хутагтын
хувьд 1897 оны орчим Бээжинд явуулсан нэгэн бичигтээ: «Манжийн явуулж
буй бодлого, харгис дарангуйлал цааш vргэлжилбэл монголчууд зэвсэг барин
тэмцэхээс єєр аргагvй болно» (УТНС (гар бичмэлийн фонд) 1373(96) гэжээ.
Энэ бол залуу хутагтын эх орон, тусгаар тогтнолынхоо тєлєє бодол
санааных нь илэрхийлэл. Жалханз хутагт Дамдинбазар Богдын лvндэнгээр
Бээжинд 1911 оны эхээр очиж Халх Монголын сvсэгтэн олны санал бодлыг
Манжийн хаанд тайлбарлахын ялдамд «Шинэ засгийн бодлого» гэгчийг
эсэргvvцэж буйг ойлгуулан, Хятад улсын vзэл бодолтой танилцаж ирсэн
байна. Энэ явдлаар хутагт Манж болоод Хятадын байдлыг сайтар судлан
Жавзундамба хутагт, да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж нарт байдлыг
ойлгуулж чаджээ.
1911 оны сvvлчид Манжаас тусгаарлах хэргийг эрхлэх тєв
газар «Халхын хэргийг тvр ерєнхийлєн захиран шийтгэх газар» байгуулсныг
баяртай хvлээн авснаа Дамдинбазар нууцаар мэдэгдсэн байдаг.
Дамдинбазар 1915 оны Хиагтын гурван улсын гэрээг шийдвэртэй
эсэргvvцэгчдийн нэг байв. Тэрбээр 1915 оны сvvлчээр Оросын Хиагтад очиж
Танну-Тува нь Монголын нэгэн хэсэг, тvvний зvvн захын гурван хошууныхан
миний шавь гэдгийг Оросын эрх мэдэлтэнд хэлvvлсэн баримт буй.
Богд эзэн хааны даалгавраар 1916, 1920 онд Дамдинбазар бусад нєхдийн
хамт Дундад Иргэн улсад очиж, албаны хvмvvстэй уулзан, Богдын гарын vсэг
тамгатай бичгийг гардуулах, Монголын бие даасан эрхийн асуудлыг ярилцсан
аж. Мєн Америкийн дипломатуудтай холбоо тогтоосон. Монгол тєрийн тусгаар
тогтнолыг сэргээх, тєр засгаа бэхжvvлэхэд бие сэтгэлээ зориулсан хvний
нэг нь Дамдинбазар.
БАРУУН ХЯЗГААРЫН САЙДЫН АЛБАНД
Богд хаант, Монгол Улсын засгийн газраас 1912 оны эхээр Жалханз хутагт
Дамдинбазарыг Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар
томилжээ. Засгийн газраас Дамдинбазарт єгсєн гол vvрэг нь бусад нєхдийн
хамт баруун хязгаарын ард тvмэнд учир зvйг ухуулан ойлгуулж, Манжийн
эсрэг тэмцэлд тэднийг босгох, олон хошууд, Тагна, Урианхайн хязгаар,
Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай холбоо тогтоож, Олноо
єргєгдсєн Богд хаант Монгол Улсын бvрэлдэхvvнд тэдгээрийг оруулах
боломжийг судлан бvрэлдvvлэх, Засагт хан болон бусад газраас цэрэг
элсvvлэн Ховд хотоос Манжийн амбаныг хєєн гаргах ажлыг ерєнхийд нь
удирдах явдал байжээ. Тэрбээр томилолтыг хvлээн аваад Хvрээнээс
Улиастайг дайран Улаангомыг чиглэн хєдєлсєн. Зам зуурт лам, ноёд олон
хvмvvстэй уулзан учирчээ. Дєрвєд Далай хан Галсаннамжил, тvvний ахмад
хvv гvн Тvмэндэлгэржав нар хутагтын vгэнд итгэж дєрвєд, баяд 700 цэргээ
авч хутагтыг даган явах болжээ. Бас Урианхай Гомбодорж 300 цэрэгтэй, Ши
бэйс 300 цэрэг авч зам нийлсэн байна.
1912 оны тавдугаар сард Засгийн газраас томилогдсон
цэргийн дарга С.Магсаржав, Ж.Дамдинсvрэн нар Хvрээнээс 500 цэрэг авч
Ховдод очсон юм.
1912 оны наймдугаар сарын 7-ны єдєр Ховд хотод Монголын тусгаар
тогтнолын бэлгэ тэмдэг болсон Алтан соёмбот тугийг мандуулж, манж, хятад
тvшмэд, цэргийн эрхтнvvдийг тус хотоос хєєн явуулсан. Ховдыг чєлєєлсний
дараа Монголын баруун хязгаарын аймаг хошуудыг тєвхнvvлэх ажлыг хутагт
богино хугацаанд амжилттай гvйцэтгэжээ. Тэрбээр ноёд, тvшмэд, лам
хуврагуудын оролцоотойгоор хошуу нутаг, сvм хийдvvдийг хэвийн байдалд
оруулж, Тагна, Урианхай, Алтайн чанад дахь нутгийн эрх баригчидтай
холбоо тогтоож, ажил тєрлєє бие даан явуулах болжээ.
Ховд хотыг чєлєєлєх, Баруун хязгаар нутгийг тохинуулахад онц гавьяа
байгуулсан учир Богд хаан зарлиг гарган Дамдинбазарт Самади багш номун
хан цол олгожээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙ САЙД
1921 оны хоёрдугаар сард Богд Жавзундамба хутагтыг Манзуширын хийдээс
Нийслэл хvрээнд авчирч хаан ширээнээ дахин залав. Богдын зарлигаар
Ерєнхийлєн шийтгэх бєгєєд Дотоод яамны сайдаар Жалханз хутагт
Дамдинбазарыг томилох болсноор хуучин Засгийн газрын vйл ажиллагаа эхлэх
боломж бvрдсэн. 1921 оны долдугаар сард байнгын засгийн газар
ажилласнаар ємнєх засгийн газар байхгvй болжээ. 1922 оны нэгдvгээр сард
Д.Бодоо албан тушаалаасаа чєєлєлєгдсєн. Энэ vед Самади багш номун хан
Дамдинбазарыг «Итгэмжит бат эрдэмтэн, улс тєрийг хєгжvvлэн бадруулж
чадах хvн» хэмээн vзэж, 1922 оны гуравдугаар сарын нэгний єдрийн Ардын
Намын Тєв Хорооны Тэргvvлэгчдийн Y хурал, мєн сарын гуравны єдрийн
Засгийн газрын YII хурал дор хэлэлцээд, «орон гарсан Ерєнхий сайд дор
Дамдинбазарыг тохоон тавьж даруй тушаал дор ирvvлэхийг» Засгийн газраас
эрхлэн гvйцэтгэхээр тогтжээ. Ингээд Жалханз хутагтыг Хvрээнээс нь залж
нийслэлд авчрах vvргийг Намын тєв хорооны дарга С.Данзан эрхлэн
гvйцэтгэсэн байна.
Дамдинбазар Ерєнхий сайд болоод Богд хаанаас эхлээд тєр,
засгийн бvх удирдлагатай уулзаж тэдний бодол санааг сонсчээ. Мєн нэр
нєлєє бvхий лам, хувраг, цэргийн хvмvvстэй ярилцаж улс орныхоо талаар
тэдний хийж буй, хийх гэж буй ажилтай нь танилцсан байна. Улс орны
дотоод, гадаад vйл ажиллагааны явцад ч дvгнэлт хийжээ. Ингээд: «Улс орны
байдалд холбогдуулан тунхаглан зарлах нь» гэсэн баримт бичиг гаргажээ.
Yvнд улс орны тухайн vеийн байдлыг тодорхойлоод ирээдvйн асуудалд
засгийн бодлогыг хандуулах чиглэлийг тусгасан байна. Тэгэхдээ хувьсгалын
дараах vйл явдалд vнэн зєв дvгнэлт єгч ирээдvйн чигийг заасан гэвэл маш
учир дутагдалтай болно.
Номун хан Ерєнхий сайд Дамдинбазар Засгийн газрын
хуралдааныг долоо хоног бvр хийх тогтсон єдєртэй болгон, хурлаа даргалж
хамт олноор асуудлыг шийдвэрлэх болгосон. 1922 онд хамжлагат ёсыг халах,
улсын сахилга батыг чангатган сахих, орон нутагт сонгууль явуулах зэрэг
олон шийдвэр гаргасны дээр «Нутгийн захиргааны дvрэм», «Гадаадын иргэн,
тэдний vржлийн малаас тvрээс хураах дvрэм»-vvдийг баталжээ. Залуучуудыг
гадаад орнуудад явуулан сургах болж, Орос, Герман мэтийн орнуудад
тэднийг илгээжээ.
Засгийн газраас Зєвлєлт Орос, Англи, Америк, Герман зэрэг орнуудтай тэгш
эрхтэйгээр харилцах бодлого баримталж байсан нь Ерєнхий сайдын байр
суурийн онцлог. Тухайлбал, Орос оронд тохиолдсон єлсгєлєнд туслах,
Германаас эрдэмтэн урьж ирvvлэх, Америк улсын Эндрюсын экспедицээс
дэлхийн бодис зэргийг шинжлэхэд тус дэм vзvvлэх мэтийн баримт бичигт
гарын vсгээ зурсан байна.
Орон нутгийн засаг захиргааг шинэчлэх, удирдлагыг нь
сонгож байгуулахад Ерєнхий сайдын хувьд санал онолоо олонтаа гаргаж
байжээ.
Дамдинбазар Ерєнхий сайдын албыг хаших хугацаандаа эх орныхоо тусгаар
тогтнолыг бататгах, тєр засгаа шинэчлэн бэхжvvлэх, ард олны амгалан
тайван байдлыг хангах, шашны оршин тогтнох баталгааг бий болгох зэрэг
єдий тєдий асуудалд онцгой анхааран ажиллажээ. Монголын нийгэмд тодорхой,
тодорхой єєрчлєлт гарч нийгэм маань ардчилах тийш илэрхий хандаж эхэлсэн
vед Ерєнхий сайд Дамдинбазар 1923 оны зургадугаар сард гэнэт учир
битvvлгээр жанч хальжээ.
Судар номонд Дамдинбазарыг «зvйл зvйлийн эрдмийг хурааж, зvрх сэтгэлдээ
энэрэнгvй vзлийг ариун агаар мэт хураасан хvн» хэмээн тэмдэглэсэн байдаг.

|