Jamsrangiin Tseveen (Tseveen Jamtsarano)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 History of Buriad Mongolia

   

 

 

 

     
   

 

 
Jamsran Tseveen (1880-1942) 
 
 
 
Jamsrangiin Tseveen

Судар бичгийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи)-г үндэслэгчдийн нэгэн.Тэрээр  Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хамтран туслагч, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, хэлмэгдсэн муу нэрт эрдэмтэн хүн байжээ. Тэрээр Монголын түүх яруу найраг, дуу, шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлс цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч эрдэмтэн хүн байсан.
Монголын сэхээтнүүдтэй хамтран газарзуйн зураг гаргах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байжээ.1942 онд (62 нас) Оренбургийн шоронд насан өөд болсон.

 

 

 

Цэвээн Жамсранов (1880-1942)
Судар бичгийн хүрээлэн (Шинжлэх ухааны академи)-г үндэслэгчдийн нэгэн.Тэрээр  Ерөнхий сайд Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хамтран туслагч, Монголын тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө тэмцэгч, нэртэй улс төрч, түүхч, сурган хүмүүжүүлэгч, хэлмэгдсэн муу нэрт эрдэмтэн хүн байжээ.
Тэрээр Монголын түүх яруу найраг, дуу, шүлэг, бөө мөргөлийн дурсгалт зүйлс цуглуулагч, судлаач, барууны ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлэгч эрдэмтэн хүн байсан.
Монголын сэхээтнүүдтэй хамтран газарзуйн зураг гаргах, шинжлэх ухааныг дэлгэрүүлэх үйлсэд зүтгэж байжээ.
1880 онд Агын Хори Буриадад төрсөн.
1888-1891 онд (8-11 нас)  Ага сургууль төгссөн
1891-1894 онд
(11-14 нас) Чита дах Оросын гимназид сурч байсан
1895-1897 онд
(15-17 нас)Ленинградад Бадмаев-н (1851-1919) сургуульд сурч байсан. Гэвч 1897 онд сургууль хаагдсан.
1898-1902 онд
(18-22 нас) Иркутскийн Багшын семинарт сурч төгссөн
1902 оноос
(22 нас) Петерсбург их сургуульд Барадины хамт (Улаан-Үүдийн Судар бичгийн хүрээлэнгийн захирал) сонсогчоор орсон
1903 оны (23 нас) зун буриад монгол ардын уран зохиол, бөө мөргөлийн чиглэлээр судар ном цуглуулж эхэлсэн
1904 оны зуныг Оросын хүрээлэнгээс дэмжлэгтэйгээр судалгааны ажил хийж Нийслэл хүрээ, Ага (Хори) Буриадад байсан
1905-1906 онд мөн адил судалгааны ажлаар зорилгоор Монголд байж Петербургт буцан ирсэн
1907-1908 онд (27-28) Санктпетерсбургын Их Сургуульд ажиллаж монгол хэл зааж байв.
1909-1910 онд (28-30 нас) Өвөр Монголоор аялсан.
1911-1917 онд (31 нас) онд Буриадаас Монголд ирж Нийслэл Хүрээ (Өргөө, Урга)-нд амьдарч байсан.
1911оноос Гадаад хэргийн яаманд ажилтан, Шинэ толи сониний хянан тохиолдуулагчаар ажиллаж байсан.
1912 онд (32 нас) Орос Монголын найрамдлын гэрээ хэлэлцээрт Петербург хотноо орчуулагчаар оролцон тусалан, гадаадын бусад орны элчин сайдуудтай харилцаа тогтоон улмаар Монголын тусгаар тогтнолыг олон улсаар хулэээн зөвшөөрүүлэх талаар хөөцөлдөж тусалжээ.
1
913-1917 онд Монголд сургууль нээн хичээл зааж, түүний анхны сурагчын нэг нь Х.Чойбалсан байлаа.
1913 (33 нас) онд Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хамт Хаант Орост айлчлалд орсон.  3 сарын 5-нд Ерөнхий сайдын заавраар Монголд анх удаа дэвшилт ардчилсан агуулгатай <Шинэ толь хэмээх бичиг>  сонинг гаргажээ. Газрын зураг бэлдэх ажилд оролцож байв.
1915 онд (35 нас) Орос Монгол Хятад гурван улсын Хиагтын гэрээ бичигт оролцон монголын талаас Ж.Цэвээн, Цогт Бадамжав нар эх зохиогч, орчуулагчаар ажиллажээ.
1915 оны 9 сарын 1-ээс Нийслэл хүрээний сонин бичиг гэдэг сонин Нийслэл Хүрээнд гаргахад оролцов.

1919 оны (39 нас) 3 сарын 30 ны єдєр Эрхүүгийн их сургуулид байхдаа Ж.Цэвээн оюутнуудыг зуны амралтаар Монголд томилолтоор ажиллуулах хүсэлт тавьсан ба таван оюутныг Нийслэл хүрээ, Ховдын хязгаарт илгээх болжээ.
1920 оноос Ж.Цэвээн Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын
газарт ажиллаж байхдаа Монголын Ардын хувьсгалын хөдөлгөөнд оролцсон.
 

1921 оны (41 нас) 3 сарын 1-нд Дээд Шивээд болсон Монгол Ардын намын анхдугаар их хуралд оролцсон 26 хүний нэг нь Цэвээн байв. Тэр МАН-ын анхны мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцож, тус их хуралд хэлэлцүүлжээ. Ардын сургуули байгуулж Ж.Цэвээний бичсэн Орчлон ертєнцийн байдал ном 20-оод оны дунд сургуулийн сурах бичиг, гарын авлага болж байжээ.
1921-1932 оны (41 нас) 11 сард Судар Бичгийн Хүрээлэн үүсэхэд Онходын Жамъян гүний нарийн бичгээр ажиллав.
1924 онд (44 нас) Улсын бага хурлийн гишүүн, 1924 оны БНМАУ-ын анхдугаар Үндсэн хуулийг бичиж боловруулахад оролцов.
1926-1927 онд эхнэр Бадмажав Германд анхны монгол оютнууд, мэргэн гүн Гомбожавын хамт явсан.
1932-1940 онд (52-60 нас) Ленинградад Эрдэнэбатхантай хамт цөлөгдөж Дорно Дахины институтэд ажиллажээ.
1936 онд (56 нас) <17-р зууны үеийн монгол түүхийн ойллого> номоо Орост орос хэлээр хэвлүүлээд дараа нь англи хэлээр орчуулсан байна.
1938 онд (58 нас) эхнэр Бадамжав Цэдэновна Улаанбаатарт өөд болсон.
1940 онд (60 нас) 2 сарын 19-нд Оросын дээд шүүхээр шийтгүүлж 5 жилийн гяндан ял авсан.
1942 онд (62 нас) Оренбургийн шоронд насан өөд болсон.
1993 онд 60 жилийн дараа Оросын засгийн газрын шийдвэрээр хэрэг цагаадсан.
 

Ts.Damdinsurengiin dursamjaas

Tseveen Jamsranov erdemten

1926 ond 18 nasandaa Matadyn namyn uuriin darga bolj ulmaar aimgyn namyn ih hurald songogdon aimgiin namyn ih hurlin dargaar songogdoj hural udirdav. Tuv Horoony nariin bichgiin darga Gelegsenge irsen bailaa. 9 sard aimgyn namyn horoonoos Namyn 5-r ih hurald tuleelegcheer tomilon Ulaanbaatart irj 5 aimgyn tuleelegchidtei hamt ih hurlyn terguulegchidiin egneend hurlyn terguulegch  Dambadorj, Jadamba, Gelegsengee, Dorligjav, Tseveen Jamsran nartai zeregtsen suulaa. Ulaanbaatart bolson tuuh ene. Tegj J.Tseveen guaitai tanil bolj namaig gertee urisan bilee. Tseveen guaig dagaj Sudar bichgiin hureelend ochij Shagj guai zereg humuustei tanil bolson. Tseveen guai D.Nastagdorjid helj Marksyn Kapitalyg orchuulna gej heden udaa yarij baihyg sonsson. Tseveen guain orchuulsan Huh Mongolyn huh tug ter uyeiin humuusiin gol unshdag nom bailaa. 1930-aad ond Tseveen guai Leningradad baihdaa Jyuli Vernii 15 nast kapitanyg orchuulan shuud bichgiin mashinaar uuree mashindaj duusaj baihyg bi uzsen. XVII zuuny uyeiin Mongolyn tuuh bichig gedeg saihan nomyg Leningradad hevluulsen. Ter ni hojim angliar hevlegdej garsan baina bilee. Ene bol Tseveen guain gol buteel ni yum. Odoo ch mania tuuhchid sudalsaaar baidag. Tseveen guai erdemten Oldenburgiin dursgald zoriulan mongolyn Setsen han aimgiin neg lamd olgoson juuh bichgiig orchuulan sudalj hevlesen. Ene juuh bichigt Chingis haany uyes ulamjilan irsen ug helleg ih baidag. Tseveen guain bas negen gavyatai tom ajil bol buriad ulgerch naraas buriad ulgeriig oros usgeer galiglan bichij uldeej zarimiig hurvuulsen yavdal bolno.

Tseveen guaig mergen Gombojav bid hoyor Mongol tuuhiin talaar lekts unshij ali gej Leningradad baihdaa hed dahin guisan bolovch zuvshuursengui, Harin Luvsandanzany Altan tovch, Tsend gungiin orchuulsan Nuuts tovchoony zarim huudsyg unshij tailbarlan ugsen ni ih sonin baij bilee. Tseveen guai Tsend gunii orchuulsan Nuuts tovchoog dahin nairuulan bichij baisan bololtoi navsgar noorog tuund neleed baisan. Tegehdee hyatad tovch orchuulgyg gol bolgoson yum uu gej sanagdmaar baisan. Tseveen guai neg yarihdaa Tsend gund bi huviasaa munge tulj orchuulgasan yum. Tegeed Tseveen guai Tsend gungiin orchuulgyg Shinjleh uhaany hureelengees shaardaj avaad hadgalj baisan shig sanagdana. Tiim uchraas Tsend gungiin orchuulgyn jinhene navtrag Ulsyn niitiin nomyn sand baidaguui bololtoi.?? Ter orchuulgiiin eh ni Leningradyn erdemtenii arhivt baidag gej bi sonsson.

 

Jamsrangiin Tseveen (Tseveen Jamtsarano)

Prominent scholar and educator, politician of the MPR, arrested in Leningrad in 1940, died in prison in 1942.He was a politician, scholar and theoretician. He came to Mongolia from Buryatia in 1911 after Mongolia had overthrown the Manchu rule (not Chinese), announced its independence and established the Bogd Khan Monarchy (1911-1919). He served in the Ministry of Foreign Affairs, worked as an teacher and as an editor of the journals New Mirror and News from the Capital. 

 

 
References

1. S.Sandag, H.Kendall, Poisoned Arrows, 2000, USA.

2. Sanders, Historical dictionary of Mongolia

3. Rupen R, Mongols of the 20th centure

4. Rs.Damdinsuren

 


 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol InternetContact to daanjuur@yahoo.com