Гайхмаараа
Vг. Ж. Бадраа
Ая. 3. Батсvх
Бадамлянхуа усан мандал гандашгvй яа хє
Бахтай чи минь ухаан бодлоос гаршгvй яа хє
Бадрах гэрлээр гоолиг чи минь наддаа
Баяр цэнгэл бvхнийг шагнах гайхмаараа хє
Эрдэнэт наран агаар мандалд эндэшгvй еэ хє
Энхрий чи минь амин голоос эргэшгvй еэ хє
Элбэг гэрлээр гоолиг чи минь наддаа
Эсэн цэнгэл бvгдийг авчрах гайхмаараа хє
Сансар хорвоо єнгєт мандалд сарнишгvй яа хє
Сарнай л чи минь єр зvрхнээс салшгvй яа хє
Саруул гэрлээр гоолиг чи минь наддаа
Санаж хvсэх бvгдийг соёх гайхмаараа хє
|
|
|
|
| |
|
 |
Монголын урлагын суу
билигтэн,
Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамцын
Бадраа
«Уяхан хорвоон хань»
дууны шүлгийн ном, Гайхмаар аа,
Халуун элгэн нутаг,
Соньхон чимэг, Аргалд явсан ээжий
ХАЛУУН ЭЛГЭН НУТАГ МИНЬ
Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий еэ.
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчлахаар
Мөрөн гол дуугаа дуулж
Мөнгөн сарьдаг нь мишээдэг ээ.
Сэвүүн салхиа сэвсүүлэн
Хацар нүүрийг үнсэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг даа. |
|
 |
Timeline
1926
онд Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт малчны гэрт
төржээ
1950 онд (24 нас) МУЙС-н хэл бичиг, утга зохиолын анги
төгссөн.
1958 онд (32 нас) Дели хотын Энэтхэгийн соёлыг судлах
олон улсын хүрээлэнд хинди, санскрит хэл сурсан.
|
Уяхан
хорвоон хань
Нүүрнээс чинь туяа цацарч нэвт гийгүүлнэ ээ
Нүднээс чинь гэрэл бадарч тольт тоглуулна аа
Зүрхэнд чинь лянхуа дэлгэрч илт харагдна аа
Зүүдэнд минь наран мандуулж сүлд сэргээнэ ээ
Аяа уяхан хорвоон хань мину зээ
Аяа учран жаргаах амь буюу чи
Аашаар чинь орчлон баясаж од мишээмээр
Ажлаар чинь олон бахдаж сод жишээлмээр
Санаанд чинь дэлхий дэвтэж навч нахиалмаар
Саруулд чинь дэнлүү автаж өвч гялбаамаар
Золбоот чи түүний зүрхэнд оч үсрээснээр
Золоор би түүний эрхэнд орж бишрээ еэ
Ашгүй чи ариун журмаа над хүртээснээр
Азтай би халуун илчий нь олж гялайжээ
Орь
залуу нас
Тас хар огторгуй нойрсон тайвшираад
Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахад
Орь залуу нас саран шиг туяа цацаад
Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ ээ
Үүр цайж бялзуухай дуулан бүжиглээд
Үүлэн хөшиг ярагдан наран гарч ирэхээр
Opь залуу нас өглөө шиг баяраар бялхаад
Орчлон хорвоогийн зүрхэнд нь булиглана аа
Цас цайж замбалзгүй цацаг сагсалзаад
Цайрдсан толь шиг цахилзан уул ус жаварлахаар
Орь залуу нас он цаг шиг нахиа дэлгээд
Орчлон хорвоогийн энгэрт нь хээ тавинаа
Зун болж эрвээхэй наадан дэрвэлзээд
Зураг хуар шиг алаглан цэцэг дэлгэрэхээр
Орь залуу нас чимэг шиг хөдөөг гоёоод
Орчлон хорвоогийн цээжинд тодорно оо
ЗАНДАН
ШОО
Харцагын шунгах эрмүүнээр
Хадан халилд цойлохдоо
Хаа чиг хүрэх эрээрээ
Хатан туурай нь баараагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Яхир сунгуу бартаагаар
Янгир адил шуугихдаа
Ямар ч давчуу цаг хэмийн
Янагийн болзоонд саатаагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Ганга л царван анхилуулаад
Газар шүргэн дүүлэхдээ
Гаргуун хурдан хатиргаа
Ганцхан ч удаа саагаагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
Төхмийн найрын уян дээр
Түмэн гайхаад бараагүй
Төрийн наадмын бариан дээр
Түрүү магнай алдаагүй
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосоор
Замлин хорвоог эдэлсэн
Зандан Шоо гэгч морьтой сон
МӨРӨӨСӨЛ
Цэцэгтэй хөндийгөөр
Цэнгэлтэй ч явж билээ.
Амраг хайрт чамтайгаа
Ахин яаж учирна вэ?
Хатиртай морьдынхоо
Хазаартай хөг нийлүүлж
Хонгор хайрт чамтайгаа
Хоршин дуулж явсан сан
Эрвээхэй нүдний чинь
Эрвэлзэхийн тоолонгоор
Аюулхай зүрхэнд минь
Аз заяа хурдаг сан
Жавхлантай царайг чинь
Жаргалтай олж баясаад
Янаг хайрт чамтайгаа
Яг одоо учраасай.
НАМРЫН
ШӨНӨ
Мэлтэлзсэн сүү шиг сарны туяанд
Гялталзсан шүүдэр сувдан өнгөтэй
Мэлрэн хүлээх миний дотрыг
Гялайлгах цайлгах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Сугсалзан найгах өвсний толгойд
Сувдарсан шүүдэр намрын сүртэй
Санан хүлээх миний цээжийг
Саруулсган уужлах хайрт чамтайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Түрэлхэн дайрах үдшийн бүрийд
Түгээмэл гийсэн саран цогтой
Тэсэн хүлээх миний зүрхийг
Тэнхрүүлэн таалах хайрт чамайгаа
Дурсан суусаар
Дуулан саатахаа
Зовлон биш
Зол минь гэлтэй
Жалханз хутагтаар
мєрєє гаргуулсан Бадраагийн vр сад
Огноо: 2006-02-21 10:50:37
Хоолой зангируулж, самсаа бохируулсан
хотгойд дууны хайр,гунигт єссєн vрс тэр хэрээр чанга
хурц, тэгсэн атлаа хэтэрхий уяхан дєлгєєн, хэт цагаан
байдаг юм болов уу.
Дэлгэр мєрнийхєє баруун биед нь тєрж, зvvн биед нь єссєн
Монгол Улсын соёлын гавьяат зvтгэлтэн, яруу найрагч
Жамцын Бадраа болбоос чухамхvv тийм хvн бєлгєє. Тэр чиг
чанараараа тvvний сэтгэлийн гvнээс хэн бvхний сайн мэдэх
Халуун элгэн нутаг, Гоёхон чимэг ч юм уу даа,Намрын
шєнє, Жаргаах зvрхэн Уяхан хорвоон хань, Ганцхан
туулах насных, Гайхмаараа, Найрсаг байгаасай,
Чандмань эрдэнэ зэрэг зуугаас хол давсан сайхан
дуугаараа хорвоогийн сонорыг мялаах их vйлсийнхээ мєрийг
энэ л нутгаас гаргаж
хэмээн хэл шинжлэлийн ухааны
доктор,профессор, шинжлэх ухааны гавьяат зvтгэлтэн
Л.Хvрэлбаатар гуай саяхан хэвлvvлсэн Дуун, утгын яруу
зохист номынхоо Хотгойт аман билиг гэх бvлэгт онцлон
тэмдэглэснийг олж vзлээ. Нєгєєтэйгvvр, Ж.Бадраа агсны 80
насны ойг тэмдэглэн єнгєрvvлэх гэж буйг дуулаад тvvний
гэргий Ж. Бадарч эгчтэй уулзаж тэр эрхэм хvн хийгээд том
хvv Б.Бадрууган агсан нарыг дурсан ярилцлаа. Ж.Бадраа
агсны 80 насны ойг тэмдэглэх энэ єдрvvдэд тvvний туулж
єнгєрvvлсэн амьдрал хийгээд vйл хэргийг нь vргэлжлvvлж
яваа vр садынх нь тухай сонсож суухад Жалханз хутагтаар
мєрєє гаргуулсан Бадраагийн vр сад гэх бодол тєрсєн юм.
Нэг. Жалханз хутагтын ойрын тєрєл
Бадраагийн гарвал vvслийг хєєгєєд vзэх аваас эхийнхээ
талаар Жалханз хутагттай ойрын тєрєл байдаг. Зарим хvн
Жалханз хутагт чинь Завханых. Тэгтэл Ж. Бадраа агсан
чинь Хєвсгєл аймгийн Ар булаг сумынх биш билvv гэж
ирээд л гайхаж магадгvй юм. Їvнд эргэлзэх хэрэггvй.
Засаг захиргааны хил хягаарыг 30 аад оны дундуур
шинэчлэн тогтооход тэднийх Хєвсгєл аймагт шилжин
суурьшсан юм билээ. Хутагттай тєрєл садан гэх тухайд ч
баттай. Тодруулбал, ээжийнх нь аав хутагтын тєрсєн ах
гээд бодохлоор нагац нь мєн биз. Аав нь ч нутаг усандаа
нэр хvндтэй нэгэн байсан гэдэг. Єдгєє Хєвсгєлийн Арбулаг
сумын хєгшчvvл Жамц бичээч гэж явсан хvний тухай vлгэр
домог шиг л юм ярьдаг юм хэмээн хань хийгээд тvvнийхээ
тєрєл садны тухай дурсаж суугаа хєгшин бол Их бичгийн
хvмvvн Ж. Бадраа агсны гэргий Х.Бадрах эгч. Їнэндээ
цагийн сайханд нутаг усандаа хvндлэгдэж явсан тэр хvн
Арбулаг бvv хэл, Хєвсгєлдєє л шаггvй бичээч гэгдэж явсан
ажгуу. Харамсалтай нь тэрбээр 34-хєн насандаа Хатгалыг
дамжлага баазын даргаар ажиллаж байх vедээ хэлмэгдэн
алтан амиа алджээ. Тэрхvv хэлмэгдлийн гайгаар Жамц
бичээчийн гэргий, дєрвєн хvvхэд нь єнчрєєд зогсохгvй
эсэргvvний vр сад хэмээгдэх нэр хочийг зvvх болсон байна.
Цаг бусын зовлонд унасан эхдээ чухамхvv тvшиг тулгуур нь
том хvv Бадраа болж ачааны хvндийг арван хэдхэн насандаа
vvрэв. Аз болж эцэг нь амьд байхдаа том хvvдээ гэрээр
уйгаржин хийгээд кирилл бичгийн аль алиныг сайн заасан
байсан нь ядрахын цагт хоолоо олж идэхийн vндсийг тавьж
єгсєн гэлтэй. Сургуульд суугаагvй ч бичиг vсэг
тайлагдсаны буянаар багийн бvхий л бичиг цаасны ажилд
идэвхийлэн оролцож, тэр хэрээр амьдралдаа нэмэр болно.
Нэг удаа тэдний багт хvн,малын тооллогын комисст аймгаас
томилогдож ирсэн Рэгзэндагва гэдэг тооны багш Бадраагийн
бичиг vсгийн чадварлаг байдлыг єндрєєр vнэлээд зогсохгvй
шууд долдугаар ангид шалгалт єг хэмээн зєвлєж. Ингэж их
бичгийн хvмvvн Бадраа агсан тэр хvний буянаар 15
настайдаа сургуулийн сурагч болжээ. Хаврын шалгалт
болоход тэрбээр бvхий л шалгалтуудаа онц дvнтэй єгсєн
тул Багшийн сургуулийн хуваарийг авсан байна. Оюутан
Бадраа жирийн нэг сурагч байсангvй. Олон нийтийн арга
хэмжээнд идэвхийлэн оролцож, хичээлийнхээ зав чєлєєгєєр
орос хэлнээс дэлхийн сонгодог яруу найргаас орчуулах гэж
оролдохын зэрэгцээ дєрвєн мєрт холбох жишээний. Оюутан
сурагчдын урлагийн vзлэгт ардын дуу Ванлий-г Гончиг
хэмээх оюутны хамт дуулж тvрvvлж байсан гэдэг. Цаг
хугацааны хvрд эргэлдсээр хоёр жил єнгєрєхєд Бадраа
сургуулиа онц тєгсєж улмаар Хєвсгєл аймагтаа
хуваарилагдсан байна. Дашрамд дурдахад, тэрбээр
Мєрєнгийн арван жилийн сургуулийг тєгсєєд тєрєлх
сургуульдаа эргэн ирж багшилсан анхны дээд боловсрол
бvхий багш бєлгєє. Нєгєєтэйгvvр, тухайн цагтаа тєрж
єссєн нутаг нь хvvдээ ивээлээ харамгvй хайрлаж. Бадраа
багш анги даасан ангиа жил хагасын хугацаанд аймгийн
тэргvvний анги хамт олон болгож чадсан тєдийгvй аймгийн
залуучуудад олон талаар vлгэр жишээ болсон тул АИХ-ын
депутатаар сонгон итгэл vзvvлжээ. Энэ бол 1953 он.
Хоёр. Чамайг бодвол НТХ-ны мэдлийн хvн
Ж. Бадраа агсан найз нараараа ийн тоглодог байж. Їнэн
хэрэгтээ юун том хvн байхав. Алхам тутамд нь До яамныхан
мєшгилт, тандлага хийхээр vл барам шулуун vнэнийг хэлсэн
ганцхан vгийг нь єлгєж аваад л дээш нь алтан хошуу
хvргэж орхино. Тэрхvv урт хошуутуудын гавьяагаар эрхэлж
байсан ажлаасаа халагдаж гудамжнаа лааз єшиглєхєд
хvрнэ. Гэсэн ч тэр хоосон хєндий лааз єшиглєж байсангvй.
Єєрєєр хэлбэл, ажилгvй гэрт суух бvртээ бичиг цаастай
ноцолдож тэр хэрээр хожим єєрийг нь мєнхлєх бvтээлvvдээ
туурвиж байсан гэж хэлж болно. Энэ эрхмийн НТХ-ны
мэдлийн хvн болсон тvvхийн зах зухаас дурдах нь зvйтэй
байх. АИХ-ын сонгуулийн бvрэн эрхийнх нь хугацаа
дуусмагц тvvнийг НТХ анх удаа мэдэлдээ авч Улсын радио
хороонд томилж. Чингэхдээ радиогийн бодлого хийгээд
бvтцэд єєрчлєлт бий болгох. Энэхvv єєрчлєлтєєр анх удаа
хєгжим,хvvхдийн ХАА-н гэсэн редакцууд буй болсон аж.
Дээд газраас єгсєн vvрэг, даалгаврыг сайн биелvvлсэн тул
тvvнийг Б.Ринчений санаачилгаар Энэтхэг улс руу хоёр
хvний хамт сургуульд явуулав. Жилийн дараа хотын
эвлэлийн хэлтэст хуваарилахын зэрэгцээ 1958-59 оны шинэ
жилийн арга хэмжээг удирдан зохион байгуулах vvрэг єгєв.
Гадаад явж,галуу шувууны мах зооглосон хvний хувьд
євєрмєц байдлаар зохион байгууллаа. Олон хэлээр
бичигдсэн шинэ жилийн мэндчилгээ бvхий зурагт хуудсаар
соёлын ордны ханыг дvvргэв. Тэгсэн атлаа єєрєє монгол
дээл, малгай, хэт хутга зэргээр гоёсон нь дарга нарын
нvдийг бvлтийлгэж орхив. Їндэсний vзэл хэмээн толгойгоо
сэгсэрсэн дарга нар тэр шєнє хуралдаж ажлаас нь халж
орхив. Энэ бол зєвхєн эхлэл. Тvvнээс хойш хэдэн арвантаа
Та ажлаа хvлээлгэж єгєєд НТХ-н дээр оч гэх тушаалыг
сонсчээ. Ховд руу хvртэл хєєгдєєд авч.
Харин тэнд аз, эз хоёр зэрэгцсэн гэлтэй цус харваж тал
бие нь саажилттай болсны буянаар хотод эхнэр
хvvхдvvдтэйгээ нэг дор амьдрах боломж олджээ. Цаг
алдалгvй эрчимтэй эмчилсний хvчинд жил гарангийн дараа
НТХ мєнєєх л зангаараа найр тавин дуудаж Тємєр замд
орчуулагчаар томиллоо. Ямар ч сонирхолгvй ажилдаа
тэрбээр зєвхєн цалин авахын тулд очиж цагаа бvртгvvлдэг
байсан гэнэ. Удалгvй эл байдлыг нь гадарласан хэн нэгэн
хов хvргэсний хишгээр халагдав. Дєрвєн сарын дараа
Бадрааг дуудан ирvvлж тухайн vеийн ЗХУ сэтгvvлд
редактороор томилсон авч даргатайгаа хэл vгээ
ололцоогvйн улмаас гудамжнаа сул алхах ээлжит торгуулиа
хvртлээ. Нэгэнтээ гудамжинд салхилж яваад Ванган гуайтай
тааралдахад тvvний зохиосон, орчуулсан шvлгvvдийнх нь
талаар бага сага гадарлах тэрбээр кино vйлдвэрт
орчуулагч редактороор ажилд орлоо. Тvvгээрээ дамжин МУИС-д
цагаар багшлаад зогсохгvй жинхэлж амжив. Гэвч аз удаан
vргэлжилсэнгvй. НТХ-ны шалгалтынхан тvvнийг тэр дор нь
илрvvлэхгvй хаачихав. Їндсэрхэг vзэлтэй гурван нєхрийн
хамт хєєгдєх нь тэр. Иймэрхvv дvр зураг бvхий амьдрал
vргэлжилсээр 1976 онтой золгосон байна. Аз гийсэн тэр
намар НТХ ивээлээ хайрласан гэлтэй Д.Майдар сайдын
мэдэлд шилжvvлэхэд тvvнийг одоогийн ШУМЇПаркт ардын
хєгжим судлаачаар авав. Аз гийсэн хэмээн онцолсны учир
чухам энэ хамт олны дунд Бадраа агсан єєрийн хvслээ
гvйцээх их аянд хvлгийнхээ жолоог залсан гэлтэй.
Тэтгэвэрт суух хvртлээ хєдєє орон нутагт ажиллан газрын
хол усны уртыг vл хайхран угсаатан ястны ардын урлагийг
судалж тvvнийгээ цэнхэр дэлгэц хийгээд радиогоор
нэвтрvvлдэг байжээ. Тvvгээр зогсохгvй Бvх ард тvмний
язгуур урлагийн наадмыг санаачлан анх удаа 1983 оны
намар Улаанбаатар хотноо зохион байгуулсан байна. Улмаар
тэтгэвэртээ гарсан ч авьяас нь тэтгэвэрт гараагvй ахмад
уран бvтээлчдийг цуглуулан Эртний сайхан хамтлагийг
байгуулсны зэрэгцээ єдгєє Монголын нэрийг дэлхийд
дуурсаж яваа Тvмэн-Эх чуулгыг санаачилж єєрєє байрных
нь зураг эскизийг гаргалцаж явжээ.
Соёлын гавьяат зvтгэлтэн Ж. Бадраа агсан ажиллаж байх
хугацаандаа шинэ vеийн уран бvтээлчдэд зориулж Уяхан
хорвоо амгалан, Чандмань эрдэнэ хэмээх дууныхаа
тvvврийг гаргасан байна. Харин ажилгvй гэртээ суух vедээ
А.С.Пушкиний Евгений Онегин, Лусын дагина Тоско,
Єргєлийн дуулал зэргийг орос, итали, хинди хэлнээс
орчуулж Монголын vзэгчдэд бэлэглэжээ.
Гурав. Євгєний минь залуу нас НТХ-ны хяналт дор
єнгєрсєн
Бадраа агсны гэргий ийн хэлсэн. Гэхдээ яагаад ч юм хэн
нэгэнд гомдсон байж болох сэтгэлийн єнгє ярианаас нь
илэрч байв. Їнэндээ єглєє зvв зvгээр ажилдаа явсан нєхєр
нь єєрєєс бус хєндлєнгийн гайгаар ажилгvй болчихоод ирэх
тохиолдол ганц нэг удаа биш арван хэдэн удаа давтагдахад
амьдралын бvхий л ачаа гагцхvv Бадарч эгчийн нуруун дээр
ирэх учраас тийн гомдлын vгийг vгийн далимд унагах нь
зєв ч юм шиг. Тэглээ гээд тэрбээр ачааны хvндийг vvрсээр
л яваа. Монгол тээх-ийн анхны жолооч нарын нэг Хандбал
гуайн ууган охин дєнгєж аравдугаар анги тєгсєнгvvтээ
хvнтэй суучихсан нь тэрхэн хавьдаа шуугиан дэгдээгээд
авч. Хэргийн учир хvнтэй суусандаа ч бус хэн хvний
толгой хvрээд байдаггvй анагаах ухааны дээд сургуулийн
хуваарь авчихаад явалгvй vлдсэнд л байсан аж. Тэр талаар
єгvvлэх аваас цаана нь Бадраа агсан Бадрах эгч хоёрын
хамтын амьдралын 40 гаруй жилийн тvvхийн хуудас нэг
нэгээр сєхєгдєх авай. МУИС-ийн гуравдугаар дамжааны
оюутан Бадраа зуныхаа амралтаар харих санаатай аймгийн
тєвийн тээврийн товчоон дээр унаа хvлээн хэд хонохдоо
єєртэй нь ижил унаа хvлээсэн наймдугаар ангийн охин
Бадарчтай танилцсан байна. Тэр зунаас хойш залуус бие
биедээ захидал бичсээр сар жил єнгєрєх тусам захидлын
утга аандаа хайр сэтгэл рvv шилжсэн гэдэг. Бадрааг их
сургууль тєгсєєд аймагтаа хуваарилагдсан тэр хавар
хайртай бvсгvй нь аравдугаар анги дvvргэж улмаар хот руу
сургуульд явах болсон авч Чи энэ удаад єнжчих, жилийн
чєлєє авч болдог юм гэх архаг оюутны vг тvvний
амьдралыг тэр чигт нь єєрчилсєн тєдийгvй хvний хань
хvvхдийн эх болгожээ. Хосууд гал голомтоо Мєрєнгийн
арван жилийн сургуулийн багш нарын дvнзэн байшинд
бадраасан гэнэ. Галладаг ч гэсэн дєнгєж ашиглалтад орсон,
давирхай ханхалсан тэрхvv байшин тэдэндээ л аз жаргалын
ордон байж. Жилийн дараа буюу 1952 онд том хvv нь
мэндэлжээ. Оюутан бvсгvй хvvтэй болсноо нєхєртєє
цахилгаан мэдээгээр хvргvvлэхэд хєєрч догдолсон эцэг тэр
даруй Бадраагийн ууган хvv тєрсєн учраас Бадрууган
хэмээх нэрийг єгье гэж бодлоо гэсэн утга бvхий хариу
цахилгаан утас илгээсэн юм байх. Ууган хvv дороо хоёр
дvv дагуулсан нь Б.Бадарсан, Б.Баатарнаран нар. Тэдэнд
амьдралын нугачаанд ядарч явсан vе байсан авч бие биедээ
гомдлын нэг ч vг чулуудаж vзээгvй гэдэг. Энэ нь бие биеэ
маш сайн ойлгодог байсны дээр Бадраа агсан дэндvv тайван
хvн байсан тул хэр баргийн юманд бачимддаггvй байж.
Тэгсэн атлаа хэн нэгэнд гомдохоороо дуугаа хураачихдаг
байсан гэнэ. Бадарч эгч эхлээд бие чинь євдєв vv, яав
ийв болж наана цаана нь гарч хоргооно. Цаг хугацааны
жамаар гэм биш зан нь юм байна гэдгийг анзаарч єєрєє
эхэлж ярихыг нь хvлээдэг болсон юм байх. Бадраа гуайнх
хорь шахам жил хєлсний байр дамжин амьдарсаар 1961 онд
сая нэг юм єєрийн гэх оронтой болжээ. Гэхдээ тэрхvv
байрыг гэрийн эзэнд бус Бадарч эгчид Улаанбаатар хотын
Эрvvлийг хамгаалах газраас єгсєн байна. Байртай болсон
тэр жил Бадраа гуайг Ховд руу цєлчихсєн vе таарсан аж.
Хожим 1991 онд Соёлын яамнаас Бадраа гуайд байр єгєх
гэтэл тус яамны сайдын албыг хашиж явсан том хvv нь Та
хоёр гудамжинд хонох дээрээ тулаагvй байна. Цаана чинь
насаараа их урлагт зvтгэчихээд орох оронгvй хєгшчvvл
зєндєє гээд нэрийг нь дарчихаж. Бадраа гуай тэр тухай
дуулаад Би ч гэсэн ядарч л явсан хэмээн гомдоллох
гэснээ Хvvгийнхээ нэрийг бодоод дуугvй єнгєрлєє гэж
суужээ.
Дєрєв. Шинэ vсгийн багш киногоороо єєрийгєє
харуулсан найруулагч
Тэд хєвгvvдээ зєнгєєр нь єсгєсєн гэнэ. Тэр хэрээр
хєвгvvд гэр амьтай єсєцгєєсєн аж. Гэрийн эзэн ажилтай
байхаасаа ажилгvй байх нь элбэг авч олдсон хэдэн
тєгрєгєє харамгvй хvvхдvvддээ зарцуулна. Їнэндээ тухайн
vед тэднийх шиг диафильм, эгшигт хайрцаг, гитар, зургийн
аппаратаар хvvхдvvдээ эрхлvvлдэг айл тэр бvр байгаагvй
биз. Тэр ч утгаараа хvvхдийн ордон лугаа адил єнжих нь
олонтаа. Єдгєє хєвгvvд дєч гарцгаасан эрчvvд болцгоожээ.
Том хvv соёлын сайд асан Бадрууган агсны тухай мэдэхгvй
хvн бараг л vгvй. Тэр эрхмийн урлагийн тайзнаа vлдээсэн
орон зайг єдгєє тvvн лугаа адил эзэгнэх хvн алга л байна.
Ийн хэлэхийн учир юу хэмээвээс тэр л найруулах учиртай
юм шиг бичигдсэн Тєрийн сvлд єршєє, Шинэ vсгийн багш,
Хєх євсний сvvдэр киноны найруулга, зураг авалт,
жvжигчний сонголт цаанаа л нэг донжтой байдаг. Ялангуяа,
Шинэ vсгийн багш киног vзэж ээ суухад шууд л
Бадрууган найруулагчийн зан тєрх нэвт харагддаг. Тэрбээр
айлын том хvvгийн vvргийг тун сайн гvйцэтгэсэн гэж єдгєє
ээж нь хэлж суусан. Єєрт нь биш ч дотоод сэтгэлдээ цаг
мєнхєд vнэлж байсан нь лавтай. Тэрбээр ухаан суусан
цагаасаа л гэр орныхоо ажилд тусалдаг, санаачлагатай хvv
байсан гэнэ. Дvv нар нь ахыгаа тоть адил дуурайдаг нь ах
шигээ бvгдийг чаддаг болох гэсэн тэдний хvсэл авч бас
нэг vнэлгээ юм. Ууган хvv арав тєгсєх тэр хавар Аав аа,
ээж ээ, Би дээд сургуульд орохгvй гэдгээ эртхэн хэлчихье.
Би кино жvжигчин болохоор шийдсэн. Тиймээс кино vйлдвэрт
туслах ажилчин болно. Харин та хоёр миний хувийн хэргийг
сургуулиас авч єгч єгєєрэй гэж. Хvvгийн хvсэл санаснаар
нь болж тэр зунаа кино vйлдвэрийн ажилчин болж улмаар
Тунгалаг тамир киноны гурав дугаар ангийн зураг
авалтад явж. Тvvнээс хойш хоёр жилийн дараа тулалдааны
ємнє кинонд туслах найруулагчаар ажиллаад зогсохгvй
намар нь ЗХУ-д Кино урлагийн дээд сургуульд элсэн
суралцсан байна. Дээд сургуулиа тєгсєєд Євєрхангай
аймгийн Соёлын ордны найруулагчаар томилогдов. Тэнд
ажиллах хугацаандаа аймгийн соёлын ордны єнгє тєрхийг
єєрчилж чадсан гэдэг. Амралтаараа хотод ирсэн
найруулагч Тууврын замд кинонд тоглосноор зангаа
хувиргаж улсын циркийн хvн болох нь тэр. Гэвч тэнд удаан
ажилласангvй. Хvсэл мєрєєдєл нь тvvнийг телевиз хэмээх
их айлын хоймор уу даллах нь тэр. Тэнд хєгжмийн
найруулагчаас ерєнхий редактор хvртэл дэвшин ажиллаж
олон арван нэвтрvvлгээрээ ард тvмнээ дайлж тэр хэрээр
єєрийнхєє дотоод ертєнцийг нээж байлаа. Їvнтэй зэрэгцээд
ардчилал буй болов. Бадрууганыг Соёл урлагийн хорооны
сайдаар томилов. Дараа нь хааны алба халаатай эзний алба
ээлжтэй байдаг жам ёсоор сайдаасаа бууж єєрийнхєє
хvсэлтээр Радио телевизийн дээд сургуулийг санаачилан
захирлаар нь ажиллаж байсан билээ.
Тав. Урлагаас vл салах Бадраагийн vр сад
Бадарч эгчтэй хуучилж суухад надад ийм бодол тєрсєн.
Бадраа гуайн vр сад єдгєє бvгд л ямар нэгэн байдлаар
урлагтай амьдралаа холбожээ. Дунд хvv Бадарсан, бага хvv
Баатарнаран хоёроос бусад нь. Бусад нь гэсний тухайд ач
нарыг нь хэлж буй хэрэг. Том ач Б. Наранзун нь гэхэд л
МУИС-ийг тєгссєн авч эцгийнхээ vйл хэргийг
vргэлжлvvлэхээр Сонор студид хєгжмийн найруулагч бол
тvvний дvv Б.Мєнгэрэл нь Англи улсад хєгжим судлалаар
магистрт суралцаж буй. Ач
huu Б.Гийгvvлэн ч СУИС-ийн
урлагийн удирдлагын ангийг сонгосон байна. Бага хvv
Б.Баатарнарангийн
охин Б.Цэцэнцолмон нь Хєгжим
бvжгийн коллежийн тєгєлдєр хуурийн ангийг тєгссєн авч
євєєгийнхєє мэргэжлийг євлєхєєр Бєєгийн ая дан
сэдвээр магистрт суралцаж байгаа юм байна лээ. Эцэст нь
хэлэхэд, соёлын гавьяат зvтгэлтэн, ардын урлаг судлаач,
дууны шvлгийн их мастер Ж.Бадраа агсны vр ач нар нь
євєєгийнєє 80 насны ойг тэмдэглэн єнгєрvvлэх ажлыг
санаачилсны дээр тэр их хvний хэвлvvлж амжилгvй орхисон
бvтээлvvдийг эмхтгэн Монгол ардын хєгжим судлал
нэртэйгээр тун саяхан олны хvртээл болгоод байна. Эцэст
нь хэлэхэд, энэхvv номын баярыг Улаанбаатар хотноо
тэмдэглэх гэж байна.
Ч. Чулуунцэцэг
(єдрийн сонин 2006-02-21 044)Амьдрахуйн урлалч
Огноо: Saturday, June 07 @
12:42:24 GMT+8
Сонин: Баастын Золбаяр
Бид Энэтхэгийн зүг явж байлаа. Бээжингийн онгоцны
буудлаас холгүйхэн нэгэн жижиг зочид буудалд буусан юм.
Онгоцны тасалбарын зохицуулалт ингэж саатахаар таарсан
хэрэг. Буудал дээр буусан нэг өвөрлөгч залуу тосч
хоргоогоод "Манай буудал гоё, гоё" гэснээр дагаж очоод
буучихсан хэрэг. Гоё буудалчийн нэрийг Жагай гэнэ.
Тэгээд буудлыг нь ч Жагайгийн буудал нэж нэрлэлээ,
Ц.Бавуу биднүүс.
Жагайгийнхаа буудалд хоносны өглөө манай өрөөнд
О.Мөнхнаран маань тачигнатал инээсээр орж ирлээ. Жаахан
бөндгөр хамар нь таг шантайгаад баясалтай гэж жигтэйхэн.
Инээснийг асуу. Асуулаа. Тэр хүүхэн өглөө эртхэн босоод
гадуур салхилаад орж иржээ. Гэтэл буудлын үүдний
бүртгэл хийгч бүсгүй ганцаараа инээчихсэн элгээ дараад
зогсч байна гэнэ. Мөнхнаранг ойртож ир гэж зангаад,
ойртуут нь буудлын дотоодыг хянах бичлэгийн самбар руу
харуулжээ. Гэтэл Жамсрангийн Гэндэндарам гуай маань
дөрөвдүгээр давхрын хонгилоор наашаа ч нэг гүйгээд,
цаашаа ч нэг гүйгээд янзтай гэнэ дээ. Богино өмдтэйгөө,
нүцгэн. Наян настай мань өвгөн тэнд дасгал сургууль
болоод, аргагүй инээд хүрмээр элдэвлэж байжээ.
Ж.Гэндэндарам гуайд энэ тухай хэллээ. Гэтэл өвгөн
орчуулагч хэлж байна. Тавь гарч байх үес гэнэ. Хамаг бие
нь өвдөөд баахан хөшүүн байх болжээ. Тэр үед сониноор "Эмийг
орлох хөдөлгөөн бий, харин хөдөлгөөнийг орлох эм
байхгүй" гэсэн өгүүлэл гарчээ. Ингээд л тэрээр эмийг
орлох хөдөлгөөнд нэвт шувт урвасан хэрэг. Сүүлчийн 30
жилд энэ хүн нэг өглөөг ч эс алгасан хөдөлгөөн хийжээ.
Тиймээс ч одоо наян настай атлаа тавьтай мэт гялалзана.
Залуугийн цог заль дүүрэн. Ж.Гэндэндарам гуайн амьдрал
гайхамшигтай.
Тэрээр Монголоос Энэтхэгт сурсан анхны
оюутан. Тавиад оны сүүлчээр Ж.Бадраа, Д.Нямсүрэн
хоёртой хамт явжээ. Эхлээд Д.Нямсүрэн тэр хоёр хөдөлж,
зуур замдаа Бээжинд буужээ. Тэр хоёрыг буугаад төд
удалгүй араас нь нэг хүн иржээ. Намхан тагжгар биетэй,
цэвэрхэн эр тийн араас нь нэг баг болон явахаар ирсэн нь
Жамцын Бадраа байлаа. Тэрбээр "Буурал намайг явууллаа"
гэсээр очиж. Буурал гэж хэн сэн билээ гэж асуухад
Ж.Бадраа гуай "Бууралыг мэддэггүй, бас хачин аа. Ренчин
гуай шүү дээ" хэмээн хариулсан байна. Б.Ренчин гуай
түүнийг дэмжиж, тийнхүү эрдэм номын мөр хөөлгөхөөр
илгээсэн байжээ.
Ж.Бадраа гуай ч тэр үеийн үлэмж үндэсний
үзэлтнүүдийн нэг байсан бололтой. Нөгөө хоёрыгоо "Монгол
дээл, хэт хутга сэлт авсан биз дээ" гээд асууж. Авч
гараагүй үнэнээ хэлж. Ж.Бадраа гуай "Яаж ингэж болно.
Монголоос очсоноо мэдүүлэх ёстой шүү дээ" гээд мөнөөх
хоёрыгоо дагуулж гараад хэт хутга авахуулж, арагш
Монгол руу дээл хувцас захиулаад, Ж.Гэндэндарам,
Д.Нямсүрэн хоёроо оройлох төлөвтэй гарч өгчээ. Тэгтэл
мань нөхдөд асуудал гарчээ. Яасан бэ гэвэл, зардлынхаа
мөнгөөр эдийн бэл хийчихсэн байхгүй юу. Тэгээд тухайн
үед цаг хатуу, эмх журам өндөр байсан ч, хөөрхөн донго
авч Бээжингийн Элчингийнхнээр үдүүлсээр Энэтхэгт
очсон байгаа юм. Замдаа онгоц нь Бирмд билүү, буугаад
нэг хоносон юм билээ. Тэгээд хонохдоо нэг нь хуучирч
муудсан хэтэвчээ буудлын хогийн сав руу чулуудчихаж.
Гэтэл Дели дэх Монголын Элчин рүү араас нь хүргүүлүүд,
мөн яамны нөхөд "Салан задгай явцгаадаг гэдэг нь" гэж
зэмлэж асан тийм л цаг үе.
Тэдний очсон сургууль нь ерөнхийдөө нэг
айл л байлаа. Тэндээ байрладаг, сургалт нь явагдана.
Хинди, англи хэл үзнэ. Англиа нууцаар үздэг гэж байгаа.
Албан ёсоор бол хинди хэлээ л үзэх ёстой. Хүнс хоол
гэвэл өглөө нэг аяга цай хоёр хэрчим хуурай гамбир,
өдөр хоёр төмс, үдэш мөн цай гамбир төдийхөн. Энэтхэгт
хөл тавьсан Монголын анхны оюутны амьдрал энэ. Харин
Ж.Бадраа нь удалгүй буцсан юм билээ. Шуудхан, эмээж
айхгүйгээр үгээ хэлчихдэг нь жаахан жаахан буруудаж
явсан бололтой. Нэгэнтээ Дели дэх Монголын Элчингийнхэн
рүүгээ "Та нөхөд хөрөнгөтний хөгшин чононуудтай
нийлж биднийг хавчлаа" гэж хэлж байсан байгаа юм.
Оюутнуудынхаа нөхцөл байдлын тухай дурамжхан байснаа
илэрхийлсэн нь тэр. Тэгээд ч өөрөө "Намайг буцаагаад
аль" гэснээр мөд удалгүй Монголоо зорьжээ.
Нөгөө хоёр нь тэвчээр заагаад, нэгэнт
суръя гээд, улс зардал тэтгэлгийг нь даагаад ирсэн хойно
үлдэнэ ээ гэсэн юм билээ.
Тэгж байтал Энэтхэгт Монголын удирдагч
Ю.Цэдэнбал айлчилсан байна. Делийн нэгэн том индэр
дээрээс энэ улсад айлчилсан томчууд ард түмэнд нь
мэндчилэн үг хэлдэг уламжлалтай аж. Монголын удирдагч
энэ жишгээр үг хэлэх ёстой. Ингэхийн өмнө Ю.Цэдэнбал
гуай ийн учирлажээ. Нутаг оронд нь ирсэн юм. Ядахдаа
хэлээр нь мэндчилчих юм сан, үг хэлчих юм сан гэжээ.
Элчингийнхэн "Юу билээ, байз" гэтэл өнөө тэнд сурч
байгаа оюутнууд санаанд ороод ирнэ дээ. Оюутнуудыг ч
дуудуулж. Харин тэд тэр том индрээс орчуулга хийлгэнэ
гэхээр мэдээж айна биз дээ. Гэвч аргагүй тулгалтаар
мөнөөх алба Ж.Гэндэндарамд тохоогджээ.
Үйл ажиллагааны дараа хүлээн авалтын
үеэр Бал дарга дуудаж байна гэнэ. Өлөн зэлмэн шиг явдаг
оюутнууд болохоор, Элчингийн гуанзны сэтгэл сайт нэгэн
"Мах ид" гээд тэднийг ирүүлчихсэн байж. Яагаад дууддаг
юм бол, юу болсон юм бол гэж айж бэргэсээр орж дээ.
Санаснаас Бал дарга сайхан хүлээж авчээ. Бүр "Та хоёрт
их баярлаж байна. Би тэр том индэр дээрээс та хоёрын
орчуулснаар Энэтхэгийн ард түмний алга ташилт, сэтгэл
хөдлөл, баяр баяслыг олж харлаа. Та хоёр сайн сурч
байгаа юм байна" хэмээн сайшаажээ. Амьдрал ахуй, сурч
байгаа нөхцөл байдлыг нь үнэн сэтгэлээсээ асууж байна
гэнэ.
Өнөө гамбир төдий хоолтойгоо хэлжээ.
Гэхдээ үүнийгээ гол болгосонгүй, хамгийн гол нь англи
хэл сурах боломж олгож, хичээл заалгах багшийнхаа
төлбөрийг шийдэж өгөх боломж байна уу гэсэн үгийг ихэд
бөх зүрх гарган ам давуулжээ. Дарга Элчингийнхэн рүү
хандан "Та нар дуулж байна уу" хэмээн уурсангуй хэлэхэд
нь танхимд ямар ч чимээ аниргүй болж байсан гэдэг. Энэ
анир чимээгүйгээс сарын дараа хоёр оюутны хүсэмжилснийг
бүгдийг нь шийдэж өгсөн байна. Тэгэхэд Делид суусан
Элчин "Та хоёр хэнтэй юу ярьж байснаа ер мэдэж байна уу"
гээд загнаж загначихаад, оюутны тэтгэмжийг нь
нэмэгдүүлж, хэл сурах эрхтэй болсныг нь дуулгасан
байгаа юм.
Жамсрангийн Гэндэндарам гуай ингэж
Энэтхэгтэй, хинди болоод англи хэлтэй хувь заяагаа
холбосон бөлгөө. Түүний амьдралын хорь гаруй жил
Энэтхэгт өнгөрсөн, тэр дундаа дипломат албаны шугамаар
ажиллаж амьдарсан он жилүүд билээ. 1962 оноос эхэлж,
өнөөг хүртэл хинди хэлнээс ном зохиол орчуулсан бөгөөд
хүн төрөлхтний уран зохиолын дээжүүд болох Энэтхэгийн
сонгодгуудыг бүгдийг нь эх хэлдээ буулгасан юм. Түүний
үрээр дэлхийн уран зохиолын гайхамшигт ундаргаас
монголчууд бид хөхсөн билээ. Одоо нэгэнт өвгөн гүүшийг
"Хинди Гэндэндарам" гэж нэрлэж заншжээ. Аргагүй юм даа,
Энэтхэгийн хинди хэлнээс бүхэл бүтэн 28 ном орчуулсан
хүнийг тэгж хэлэхээс яалтай. "Панчатантра", "Махабхарта",
"Камасутра", "Шагундалай" "Ухааныг цэлмээгч утгын эрхи"
гээд явчихна. Ж.Ж.Саундерсийн "Монголын байлдан
дагууллын түүх", "Монголын эзэн Чингис хаан болон түүний
үр сад", Р.Таагүүрийн "Их замын өчиг", "Махаамаяа"
тэргүүтэй арав гаруй номыг англи хэлнээс орчуулжээ. Мөн
Монголын зохиолчдын олон шүлэг найраглал, бүтээлийг
англи хэлд хөрвүүлснээс "Цахилж яваа гөрөөс" кино Японд
олон улсын кино наадмын шагнал хүртсэн юм. Хинди,
англиас монгол хэл рүү, монголоос хинди, англи хэл рүү
орчуулсан нийт бүтээл нь 365 хэвлэлийн хуудас бүхий
хорин боть ном болж гарсны дотор 71231 мөр шүлэг
багтжээ. Гайхалтай хөдөлмөр. Биширлээ гэхэд багадна.
Ж.Гэндэндарам гуайг Энэтхэг рүү хоёр
дахиа явах гэж байхад Гадаад яамны нэгэн ноён "Та мөн
үнэтэй хүн ээ" хэмээн басамжилж байсан юм гэдэг. Би энэ
бүхнийг хийсэн юм чинь үнэтэй байлгүй яахав дээ, тиймээ
гээд мань хүн маадайж байна билээ. Түүний зөв өө. Түүний
энэ хөдөлмөр бол нэгэн биеийн битгий хэл нэгэн
институтийн хэмжээнд авч хийхэд асар их хугацаа орох
зүйл хэмээн бичиг эрдмийн тулхтай мэргэд үнэлсэн нь
байдаг.
Ж.Гэндэндарам гуай бид улирагч намар
өмнөд Энэтхэгээр тийнхүү явахад түүнээс маш олон
сайхан зүйлийг сонсч мэдсэн билээ. Энэ хүн бол
дуусашгүй архив. Ялангуяа түүний хувийн амьдралд
тохиолдсон үйл явдал, дурсамж сэлт нь үнэхээр домог.
Нэг л жишээг өгүүлье л дээ. Афганистанд анх Монголын
Элчин сайдын яамыг байгуулахаар очсон байгаа юм. Эхнэр
хүүхэдтэйгээ. Кабулын нэн үймээнт цаг. Мэдээж, Монголын
Засгийн газраас байр буудлын нь зардлыг дааж байж.
Эхлээд буусан буудлынхаа үнийг нэг их сонирхоогүй байна.
Санамсаргүй лавлатал нэг өдрийн төлбөрт маш их мөнгө
төлөгдөхөөр байна гэнэ. Туйлна буйлна гэхэд арай ингэж
болохгүй гэж дипломат эр сэтгээд өөр хямд буудалд очиж
төвхнөсөн байгаа юм. Гэтэл яасан гэж санана. Буудлаас
гарсан өдрийн үдэш эсэргүү нар Америкийн Элчин сайдыг
тэр буудалд барьцаалж, үүнээс нь үүдээд мөргөлдөөн гарч
олон хүний амь сүйдсэн гэдэг. Ам өлтөс амьд гарсан энэ
түүхийг Ж.Гэндэндарам гуай маань "Төрийн сүлд
ивээснийх. Төрөө гэж дээдэлж явсны ач" хэмээн дурсах
бөлгөө. Байнгын буудалцаан, үймээн дунд байсаар, ажлаа
бүтээгээд буцахаар онгоцонд суугаад эхнэртээ "Амь гарлаа,
азтай юм аа бид" гэхэд нь эхнэр "Онгоц буудчихвал яана.
Монголд амьд буухдаа л итгэх хэрэгтэй" гэж ямар сайндаа
хэлж байхав.
Эдүгээ Ж.Гэндэндарам гуай маань их дээд
сургуулиудад англи хэлний хичээл заангаа хинди
хэлнээсээ орчуулгаа хийсээр явна. Их Явуутай нутаг нэг,
нас чацуут, ажил хөдөлмөрийн гараа нь ч адил Архангайн
Цэцэрлэгт эхэлж байсан энэ буурал ахыг төр үнсмээр л
санагддаг. Хийж бүтээсэн нь далай тэнгис мэт бялхаж
байна шүү дээ. Ж.Гэндэндарам гуай дэлхийн ихэнх оронд
дипломат алба, англи хэл хоёроороо бардамнан нэвт шувт
явчихсан. Тэр онгоц, галт тэрэг, машин, ер ямар л унаа
байна бүгдээр нь зорчин явж, бүх дэлхийг үзсэн юм билээ.
Харин усан онгоцоор л аялаагүй юм байна гэнэ. Тэгээд
одоо энэ сарын хорин хэддээр Канадын Ванкуверээс
Америкийн өмнөд эрэг ортол далайн аялалд гарах гэж
байгаа билээ. Мөдхөн Канад руу ниснэ. Тэнд амин хайртай
охин нь нөхрийн хамт аж төрдөг юм. Өвгөн дипломатч канад
хүргэнтэйгээ хэдэн жилийн өмнө Монголдоо нисдэг тэргээр
чоно авласан бөгөөд, тэр авлалтаас өөртөө авсан нэгэн
шагайг тэлээндээ зүүж явах. Энэтхэгийн Ченнайд буугаад
хил нэвтрэх хэсэгт, паспорт шалгагчийн өмнө рүү мань
өвгөн хэнэг ч үгүй гар тээшээ хөлөөрөө өшиглөхдөө,
халаасандаа хоёр гараа хийчихсэн, өнөө чонын шагайгаа
зүүчихсэн маадгар байж билээ.
Тэр хэдхэн хоногийн дараа Атлантын
далайн мандал дээр хөлөг онгоцын тэргүүн тавцанд яг
ингэж ихэмсэгхэн зогсоод явж байх вий. Эл бяцхан
бичлэгийнхээ гарчгийг "Амьдрахуйн урлалч" гэж нэрлэсэн
маань учиртай. Түүний учир утга утгатай, гайхамшигт
амьдралыг ширхэглэн бичье хэмээвэл нөр цаг хугацаа
шаардагдаж, сонины зай талбай ч үл хүрэлцэнэ. Тиймээс
эрхэм үзэгт нэгт нөхдөдөө "Амьдрахуйн урлалч" ерөнхий
сэдвийн хүрээнд түүнийг нээн бичвээс мөнчиг их сайхан
бийг уламжилсан учир энэ ээ.
|
http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=16983
Уяхан хорвоон хань
Жамцын Бадраа гэхээр Халуун элгэн нутаг, Гайхмаар аа,
Соньхон чимэг, Аргалд явсан ээжий гэх мэт сэтгэл зүрхэнд
шингэсэн олон сайхан дуугаар нь Монголын ард түмэн андахгүй.
Ардын билэг зүйч, соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч,
яруу найрагч энэ хүний насны ханьтай хөөрөлдөхөөр 50 мянгат дахь
гэрийг нь зорилоо. Гурван өрөө сууц нь тэр чигээрээ номын сан юм.
Тэн хагасыг нь Радио телевизийн дээд сургуульд хандивлаад
байхад энэ шүү гэж гэрийн эзэгтэй өгүүлж байсан. Хөвсгөл
аймгийн Алаг-Эрдэнэ сумын уугуул Хандбалын Бадарч гуай 75 настай
ч ануухан буурал байна. МУИС-ийн хүн эмнэлгийн ангийг 1958 онд
төгссөнөөсөө хойш тавь гаруй жил эмэгтэйчүүдийн эмчээр ажиллажээ.
- Та ханьтайгаа анх танилцсан гэгээн дурсамжаасаа
хуваалцахгүй юу?
- 1948 оны намар, би Мөрөнгийн арван жилийн сургуулийн
наймдугаар ангид орж байсан үе. Маргааш хичээл эхэлнэ гээд ном
дэвтрээ бэлдэж байтал найз охин Лхамжав маань гоёлын хувцсаа
өмсчихсөн Хоёулаа Бүрэн сумын улаан буланд бүжигт оръё гэж
шалгаагаад болдоггүй. Бүрэн сум манай Мөрөнгийн төв, улаан булан
нь хүрэн дүнзэн байшин байв. Улаан булангийн эрхлэгч Маналжав
гуай үдэшлэг эхэлснийг зарлаж, хоёр хөтлөгч сонгоход Бадраа бид
хоёрыг хүмүүс баталж орхив. Хүмүүс бүжиглэхгүй гэрэвшээд
байсан тэр үдэшлэгийн хамгийн анхны вальсыг бид хоёр хийж билээ.
Тэр мөчөө дурсаж Бадраа маань
Эрэвгэрхэн алаг нүд чинь
Энгийн ч биш дээ, хонгор минь
Эрвээхэй ч эндүүрмээр
Ээ, мөн ч хөөрхөн дөө
Алив бүжиглэе дээ, ай хө бүжиглэе гэсэн нэг шүлэг тэмдэглэлийн
дэвтэрт нь байсанд 1960-аад онд хөгжмийн зохиолч Лха.Дорж ая
зохиосон удаатай.Тэр үдэшлэг тараад явж байхад нөгөө хөтлөгч
залуу маань Намрын эхэн сарын арван тавны сүү шиг цагаан сар
мэлтийн байна даа хөө гэх нь надад их л ахмад хүн шиг санагдаж
билээ.
- Танд захиа өгч байв уу?
- Маргааш нь хичээл тараад харьж явтал, манай гудамжны өнцөгт
байдаг хэвтээ үхэр шиг чулуун дээр Бадраа дүү нартайгаа сууж
байна. Хажуугаар нь өнгөртөл дүү Дорлигжав нь араас гүйн ирж
Май захиа, ах өглөө. Хариуг нь авч ир гэсэн шүү гээд доогтой
инээгээд байж билээ. Би хариу бичих нь битгий хэл бичсэнийг нь ч
ойлгоогүй юм даг.Тэр орой нь хөдөөнөөс ирсэн ахынхаа морийг айлд
аваачиж өгөх гээд хашаанаас хөтлөөд гартал нөгөө Бадраа чинь
манай үүдэн дээр зогсч байх юм. Бид хоёр морио аваачиж өгөөд
буцах замдаа элдвийн юм ярьснаас, өнөө хэр санаанаас гардаггүй
нэг үг нь түүний эгцлэн харж байгаад Би чамд итгэж болох уу
гэж хэлсэн үг юм. Би юу гэсэн үг болохыг нь сайтар ойлгоогүй ч
Итгэж болно гэж хэлчихээд үнэн голоосоо баярлаж байгааг нь
хараад айх шиг болсон шүү. Маргааш нь шуудангийн машинд олон
хүний захад суучихсан над руу тонгойж Итгэсээр явлаа гээд
нөгөө л итгэлээ хэлсээр явж билээ. Өвөл нь надад маш олон захиа
ирсэн ч би ганц ч хариу бичээгүй. Бидний анхны учрал энэ байсан.
- Бадраа гуай тэгэхэд хэдтэй байсан юм бэ?
- Хорь гаруйхан настай, амралтаараа ирсэн МУИС-ийн оюутан хүн
шүү дээ. Бид хоёр түүнээс хойш хоёр гурван жил үерхсэний хойно
хамтын амьдрал зохиож байлаа. Аравдугаар ангид орох зун аав
маань Арбулаг сумын наадамд намайг дагуулж явав. Наадам эхлэх
өглөө Хийт, Гялаадын голын олон сайхан залуустай сумын төвд ирэн
наадмын талбай руу ортол өөдөөс хэсэг морьтон явж байсны дотор
тодоос тод нэг дэгжин хүн нүдэнд туссан нь Бадраа байлаа. Өмнө
нь уулзахаас төвөгтэй санагддаг байсан чинь энэ удаа хачин их
баярлаж билээ. Тэр ч угаас сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн болохоор
бараг л тэвэрч авах шахсан шүү. Наадмын хоёр өдөр бид хоёр
наадмаа ч бараг үзээгүй. Арбулаг сумын төвийн хойд биеийн
цэцэгтэй сайхан хөндийд нааш цааш явсаар хоёр өдрийг мэдэхгүй
өнгөрөөсөн сөн. Өвгөн маань зуны тэр учралаа дурсаж өвөл нь
захиандаа
Цэцэгтэй хөндийгөөр
Цэнгэлтэй ч явж билээ
Хонгор хайртай чамтайгаа
Хослон дуулж явсан сан гэж бичсэн байв. Хөгжмийн зохиолч
Шараагийн ая Мөрөөсөл гэдэг энэ дууг Зангад маань дуулснаас
хойш олон ч эмэгтэй дуучин сайхан дуулсан даа.
- Залуу явахад юм бүхэн өнгөлөг гэсэн найрагч бүсгүйн шүлэг
байдаг шиг өөр хуучлах зүйл танд их л байгаа даа?
- Аравдугаар ангид орох жилийн намар шалтаг заасаар хичээл
эхлэхээс хэд хоногийн өмнө төв ороход, Бадраа ч ирчихсэн аймгийн
клубт Учиртай гурван толгой дуурийн Юндэнд тоглож байна.
Нансалмаад нь Цолмон гэдэг сайхан дуулдаг эршүүд бор хүүхэн
дуулж байв. Би найз Лхамжавтайгаа үзсэн юм. Хажууд суусан хоёр
залуу Энэ Юндэн чинь Нансалмаагаасаа турьхан амьтан байна даа
гэхэд бид хоёр их инээж байлаа. Тийм туранхай цагаан залуу
байсан юм. Бас болоогүй ээ, Юндэнг зам тосон цохьж унагадаг
үзэгдлийн дараа хөшиг хаагдаж, жүжиг түр завсарлана гэж
зарлаад таг чиг болж орхив. Гэтэл жүжигт нөгөө хоёр хиа нь
үнэхээр цохиод, Юндэн нь ухаан алдаад унасан юм билээ. Жүжгийн
дараа уулзахад хариугүй цонхийсон хүн арын өрөөндөө сууж байлаа.
- Хань чинь танд олон дуу зориулав уу?
- Зориулах гэдэг хаашаа ч үг юм бэ дээ. Онгодтой найрагч хүн
амьдралаас сэдэвлэдэг юм билээ дээ. Хань минь надад Уяхан
хорвоон хань, Намрын шөнө гээд нэлээд дуу зориулсан байдаг.
Хөдөө очоод айлын хуриманд явж байхад морь унасан намайг хараад
Соньхон чимэг дууны шүлэг нь бичигдсэн гэж ярьдаг байсан.
Г.Бирваа гуай авгайдаа зориулаад аяыг нь хийчихсэн байсан юм
билээ. Манай өвгөнтэй ардын жүжигчин Д.Лувсаншарав, Л.Мөрдорж,
төрийн шагналт Г.Бирваа, С.Гончигсумлаа, Н.Жанцанноров гээд
Монголын ХХ зууны бараг бүх л хөгжмийн суутнууд уран бүтээл
хамтран хийсэн байдаг юм. Рок попынхонтой л хийгээгүй байх.
- Бадамлянхуа усан мандалд гандашгүй еэ хө гэж эхэлдэг
Гайхмаар аа дууны эзэн нь та байх аа даа?
- 1964 онд Зөвлөлт Холбоот Улс сэтгүүлд ажиллаж байхад нь
дэндүү их орчуулж байна гэсэн шалтгаар ажлаас нь халчихсан юм.
Ер нь Ш.Гаадамба, Ж.Бадраа гэдэг нэг ангийн энэ хоёр хүн
Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн хэмээх Монголын агуу их хоёр эрдэмтний
гарын шавь байснаараа нүд үзүүрлэгддэг үе байсан л байх.
Энэтхэгийн их яруу найрагч Р.Таагүрийн Өргөлийн дуулал-ыг
орчуулаад дууссаных нь дараа бага ч болтугай амраая гэж бодоод
Мөнгөнморьт руу хамаатныхаа айл руу авч явсан юм. Хөгжмийн
зохиолч Батсүх одооны Найрсаг байгаасай дууны аяыг өгч явуулж
л дээ. Бадраа Гайхмаар аа-гийн үгийг аянд нь тааруулж бичээд
өгтөл Батсүх нь шүлгийг уншаад одооны аяыг хийсэн юм. Өвгөн
маань Батсүхийгээ Чи муу халзан, тэр аяыг дур мэдэн сольсон
гэж аашилж байдаг сан. Өөрийнх нь бүтээлээс нэг үг засчихсан
байхад заргаа авч байж салдаг хүн байсан. Дөрвөн Ба минийх биш
гэсэн өгүүлэл нь анхны дорвитой шүүмж байлаа.
- Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ?
- Бадрууган, Бадарсан, Баатарнаран гэдэг гурван хүү, таван ач,
гурван гучтай. Энэ жил манайх овоо өнөр болж хоёр ч охины зулай
үнэрлэлээ дээ. Өвгөн маань 67-тойдоо бурхан болж байсан юм.
Ууган маань л насыг насалсангүй дээ. Дөнгөж 48-тай. Харамсаад
байх юм.
- Цочирхон өнгөрчихсөн билүү?
- Өдөр нь РТДС-иа өөд татах гээд шөнө нь киногоо найруулаад
хүү маань толгой ч өндийлгөх завгүй байдаг байсан. Бэрийгээ
дуудахаар нь зүрхний тариа энэ тэр аваад очтол зүрх нь
хаагдчихсан байсан.
- Бадраа гуайн нэг өгүүллийг уншиж байхад залуудаа даралт
харваж хэвтэрт хүртэл орж байсан хүн байна лээ. Юунаас болсон юм
бол?
- Бид хоёр хоёулаа МУИС-ийг төгссөн улс. Нэг айлын хоёр хүн
эрдмийн мөр хөөх хэцүү л дээ. Иймээс би сайн эмч, сайн ээж л
байя гэж бодсон доо. Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж
байсан УТТ-ны гишүүн Д.Төмөр-Очир1959 онд Бадрааг Улсын радио
хороонд ажиллаж байхад нь үндэсний үзэлтэн гээд Ховд аймгийн
арван жилийн сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар
явуулсан юм. Нэг ёсондоо нутаг зааж. Хань маань алс баруун
хязгаар руу цөлөгдөхдөө Хүн л амьдардаг газар юм чинь хэдүүлээ
хүн шиг амьдарнаа гээд түрүүлээд явсан. Би гурван хүүхэдтэйгээ
энд хоцорлоо. Тэнд очоод агаар, ус нь ч таараагүй юм уу, сэтгэл
санаагаар ч унасан юм уу шинэ жилийн үеэр цус харвасан юм билээ.
Хөгжмийн зохиолч Норсонжав маань их тусалж байж. Тэгээд ухаан
оронгуут нь онгоцны таньдаг нисгэгчээр нийслэл рүү явуулсан.
Миний багш мэдрэлийн хэмээн алдаршсан Дагзмаа эмч Цус харваад
15 хонож байгаа хүнийг онгоцоор явуулдаг ямар бөх зүрхтэй улс вэ
гэж шавь нараа утсаар загнаж байлаа. Өрөөсөн тал нь мэдээгүй
болж, хоёр гурван жил доголон явсан ч ямар ч сэвгүй илааршсан
шүү. Сүүлд Москвад очин тархины бичлэг хийлгэхэд эв эрүүл байсан.
- Хилсдсэн шалтгаан нь юу байсан юм бол?
- Октябрийн баярын үеэр л жагсаал хийж явахдаа хажуугийнхаа
хүнд Ура гэдэг чинь орос үг. Монголчууд бид хурай гэх нь зөв
гэж ярьсныг нам төрийн эсрэг гэж буруутгасан байдаг юм. Өөрөө
болохоор Нам намайг хэлмэгдүүлээгүй. Хувь хүний л атаа хорсол
байгаа юм гэдэг байсан. Манай хүний аав нь ёстой хэлмэгдсэн хүн
дээ. Хошууны бичээч, Арбулаг, Бүрэнхаан сумдын болон Хатгалын
дамжлага баазын даргаар ажиллаж байгаад 1938 онд баригдаж
буудуулсан юм билээ. Ээж нь тавын таван хүүхдээ хүний зэрэгт
хүргэчихдэг сүрхий хүн шүү. Тэр үед хань маань 13 настай өнчирч
үлдсэн юм билээ.
Монголын XX зууны манлай дуу Халуун элгэн нутаг-гийг зохиосон
найрагчийн гэргийтэй ийн хөөрөлдлөө. Энэ онд Ж.Бадраа агсны 80
насны ой тохиож буй. Дэлхийн яруу найргийн өдөр буюу гуравдугаар
сарын 21-нд энэ их хүний амьдрал, уран бүтээлийнх нь тухай эрдэм
шинжилгээний хурал болох юм билээ. Ардын урлагийн Түмэн эх,
Эртний сайхан чуулгуудыг үүсгэн байгуулж, МУИС-д ардын урлаг
судлалын тэнхмийг үндэслэсэн гавьяатан бол яах аргагүй энэ хүн
билээ.
Л.Батцэнгэл
 
http://www.dailynews.mn
|
1. |
 |
Mongol khelnii nairuulgyn torol /
Author: Baiarsuren, Ts.; Sukhbaatar, Ts.;
Otgonsuren, D., and others
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin
Gazar, 1990
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 4
See
more details for locating this item |
|
2. |
 |
Mongol ardyn khogzhim /
Author: Badraa, Zh.; Zhantsannorov, N.;
Baatarnaran, B.
Publication: Ulaanbaatar : T&U Printing Co.,
1998
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 4
See
more details for locating this item |
|
3. |
 |
Chandman' erdene /
Author: Badraa, Zh.; Sampildendev, Kh.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin
Gazar, 1989
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 4
See
more details for locating this item |
|
4. |
 |
Khogzhmiin onogyn ner tomλony
khuraangui tailbar tol : Oros-Mongol, Mongol-Oros /
Author: Zhantsannorov, N.; Badraa, Zh.;
Natsagdorzh, TS.
Publication: Ulaanbaatar : [s.n.], 1996
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 3
See
more details for locating this item |
|
5. |
 |
Shanz khogzhim suraltsagchdad tuslamzh
/
Author: TSerendorzh, L.; Bazarragchaa, S.; Badraa,
Zh., and others
Publication: Ulaanbaatar : Urlagiin Khereg
Erkhlekh Khoroo, 1960
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 2
See
more details for locating this item |
|
6. |
 |
Khovsgol eezhiin khog egshig /
Author: Baasanzhav, G.; Purev, O., and others
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin
Gazar, 1983
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 3
See
more details for locating this item |
|
7. |
 |
Khuu min' khaana duulzh iavaa bol
Author: Tsoodol, S.; Badraa, Zh.; Choibaatar, B.,
and others
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin
Gazar, 1981
Document: Mongolian : Book :
Microform
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
8. |
 |
Khuu min' khaana duulzh iavaa bol /
Author: Tsoodol, S.; Badraa, Zh.; Choibaatar, B.,
and others
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin
Gazar, 1981
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
9. |
 |
Ikh duuchny iaria : Mongol Ulsyn
aldart gaviaat duuchin Zhigzavyn Dorzhdagvyn iariany
soronzon bichlegiin tsomog /
Author: Badraa, Zh.; Dorzhdagva, Zhigzavyn,;
Zhantsannorov, N.
Publication: Ulaanbaatar : [Admon], 2005
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
10. |
 |
Khogzhmiin ner tomλo /
Author: Badraa, Zh. 1926-; Sodnom, B.
Publication: Ulaanbaatar : Ulsyn Khevleliin
Gazar, 1956
Document: Mongolian : Book
Libraries Worldwide: 1
See
more details for locating this item |
|
|
|