Монголын ууган сэхээтний нэгэн
Лувсангийн Уртнасан

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

  Таны харж байгаа энэ гэрэл зургийг 1927 онд Франц улсын нийслэл Парис хотноо авахуулжээ. Тэр үед Парисын Лицей Мишельд/Lysee Mishelet/ суралцаж байсан дөрвөн монгол хөвгүүн энэ зураг дээр байна. Өвөр эгнээнд зүүнээс Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана хойд талд зогсож байгаа нь Намсрай нар болно

 

 

     
   

 

 
Luvsan Urtnasan (1912-1936) 
 
 
 


Л.Уртнасан
1926-1929 онд Герман Францад сураар одсон анхны 35 оюутан, Францад сурсан 4 оюутны нэгэн, Анхны газарзүйн сурах бичиг зохиогчийн нэгэн, 2 настай Ро буюу У.Батнасангийн аав,
 
 

1926-1929 онд баруунд суралцсан 35 хүүхдийн нэг нь хоёр настай Ро-гийн эцэг Л.Уртнасан байсан бөгөөд Парис хотын Мишээлт лицейд (Lycée Michelet, Paric, France, http://www.michelet-vanves.ac-versailles.fr/) суралцаж байжээ. Шинэ монголын ууган сэхээтнүүдийн нэг энэ хүн 1929 онд нутагтаа дуудагдан ирсний дараа Гэгээрлийн яаманд багшаар ажиллаж байсан байна. Багшилж байх хугацаандаа “Дэлхийн байдал” нэртэй ном бичсэн нь хуучин үсгээр хэвлэгдсэн бөгөөд уг ном нь шинэ цагийн монголын газар зүйн анхны сурах бичиг хэмээн тооцогддог аж.

1912 онд Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуур, Зэлтэр харуул, Сумьяа бэйсийн хошуунд төрсөн.
1921-1926 онд анхны бага, дунд сургууль
1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн.
1930-1932 онд Гэгээрлийн яаманд багш
1931 онд (19 нас) охин 2 настай Ро буюу У.Батнасан мэндэлсэн.
1932-1935 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн академид явж суралцсан байна. Төгсөх жилээ хүнд өвчний учир нутагтаа буцаж ирээд 1936 онд нас баржээ.

 

Ц.Дамдинсүрэн “Хоёр настай Ро” шүлэгтээ

Дээшилж яваа Монголын
Дэвшиж яваа У-гийн
Дэлгэрч яваа Сү-гийн
Өсөж яваа Ро-гийн хэмээн гардагийн У-гийн гэдэг нь Уртнасан, Сү-гийн гэх нь Сүрмаажав, Ро-гийн гэх нь Роза гэдгийн товчлол болно. Уртнасан, Сүрмаажав нарын охин, хожим Батнасан нэртэй болсон Розагийн хоёр насны ойд очихдоо Ц.Дамдинсүрэн 193
3 онд уг гэрэл зургаа Уртнасан, Сүрмаажав нарт дурсгаж өгсөн ажээ.”

“Ц.Дамдинсүрэн, Бүрэн зохиол, гутгаар боть, 2001 он, эмхэтгэсэн Д.Цэдэв.” номоос авав. (1933 ond bolson uil yavdal yum, 1935 ond zohioson ni buruu medee?)

Хайрын халуун захидал

Эл гэрэл зургийн ард монгол бичгээр ийнхүү бичжээ. “Амраг

 хүү...чам дур. Умартагдах үгүй муу биеийн дүрсийг хүргэсүгэй. Нөхөр Уртнасан чинь билээ. Франц хотноо. 1927 оны 6 сарын 12”. Энэ нь Лицей Мишельд суралцаж байсан Л.Уртнасангаас мөн тэр үед Герман улсын Лицлинген /Litzlingen/ сургуульд суралцаж байсан Д.Сурмаажавт илгээсэн сэтгэлийн бэлэг байв. Нийслэл Хүрээний бага, дунд сургуульд суралцаж байх үеэс ижилдэн дасч амраг сэтгэлтэй болсон хос залуус хожим хамтын амьдрал зохиосон бөгөөд энэхүү гэрэл зураг тэдний хайр сэтгэлийн гэрч болон үлдсэн нь энэ ажээ.
[zurag.jpg]
Таны харж байгаа энэ гэрэл зургийг 1927 онд Франц улсын нийслэл Парис хотноо авахуулжээ. Тэр үед Парисын Лицей Мишельд/Lysee Mishelet/ суралцаж байсан дөрвөн монгол хөвгүүн энэ зураг дээр байна. Өвөр эгнээнд зүүнээс Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана хойд талд зогсож байгаа нь Намсрай нар болно.

http://1.bp.blogspot.com/_EaaZKUe0TTE/SXFGZKHJS0I/AAAAAAAAAdQ/DTquhJ1N6VE/s1600-h/zurag.jpg

 

http://soronzon.blogspot.com/
Баярлалааа, Соронзон танд, ховор зургуудыг олж мэдээлэл нийтэлсэнд.


 
References

 

 

GO BACK TO WEBSITE

АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД

 
Таны харж байгаа энэ гэрэл зургийг 1927 онд Франц улсын нийслэл Парис хотноо авахуулжээ. Тэр үед Парисын Лицей Мишельд/Lysee Mishelet/ суралцаж байсан дөрвөн монгол хөвгүүн энэ зураг дээр байна. Өвөр эгнээнд зүүнээс Ж.Дүгэрсүрэн, Л.Уртнасан, Т.Аюурзана хойд талд зогсож байгаа нь Намсрай нар болно.

“Хувьсгалт Монголын цогтой залуус” холын Парист очиж зургаа татуулсны учир юу вэ? Хэн тэднийг хөрөнгөтөн оронд илгээсэн байх вэ? Энэ хүмүүсийн амьдралын хүрд цаашдаа яаж эргэсэн юм бол оо?

Ардын хувьсгал ялаад тун удаагүй байхад тэр үеийн төр засгийн удирдлага улс эх орондоо хэрэгтэй боловсон хүчин бэлтгэхээр хэсэг хөвгүүд, охидыг баруунд илгээсэн түүхтэй. 1925 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдсан Ардын Засгийн Газрын 42 дугаар хурлаас, Герман, Франц улсад монгол сурагчдыг суралцуулах асуудлыг хэлэлцээд, “...ийнхүү сургуулийн хөвгүүдийг явуулж, эрдэмд боловсруулах нь зүйтэй тул ёсоор болгон баталсны дагуу...35 хөвгүүдийг...хэвлэл, уран дархан, хүний ба мал эмнэлгийн сургуульд суралцуулан ирээдүйн эмч, инженер, эрдэмтэн багш, сургагч нар бэлтгэхээр...” шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэрийн дагуу эх орондоо эрдэм өвөртөлж ирэхээр монголын хэсэг хөвгүүд, охид 1926 онд Герман, Франц улсыг зорьсон билээ.

1926-1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан дөчөөд монгол хөвгүүд, охидын хувь заяаны тухай өгүүлсэн бичлэгүүд 1990-ээд оны дунд үеэс эхлэн сонин хэвлэлд гарах болсон. Түүхийн ухааны доктор С.Идшинноров анхлан санаачилж, Улаанбаатар телевиз дэмжин сурталчилж, дээрх хүмүүсийн гэр бүл, үр хүүхдүүд нь нийлж “Монгол-Герман-Франц өв уламжлал” төрийн бус байгууллага байгуулан судалгаа шинжилгээний ажил өрнүүлж байсан сайхан эхлэл сүүлийн үед унтрах янзтай. Энэ нь аанай л мөнгө санхүүгийн бэрхшээлтэй холбоотой ажээ.

Харин америк, герман, японы эрдэмтэд өрнөдөд суралцаж байсан эдгээр хөвгүүд, охидын тухай сэдвийг сүүлийн жилүүдэд эрчимтэй сонирхон судлах болсон байна. Урьд өмнө сонин хэвлэлд гарсан бичлэгүүдээс харж байхад Германд суралцсан 35 хүүхдийн талаар тодорхой хэмжээгээр судлаж олонтаа бичжээ. Харин Францад суралцсан дөрвөн хүүхдийн тухайд харьцангуй бага судласан нь ажиглагддаг юм. Тиймээс Парис хотноо суралцаж байсан дөрвөн хөвгүүний намтар, хувь заяаны талаар өөрийн олж мэдсэнээ таньтай хуваалцья.

Жалцавын Дүгэрсүрэн

1909 онд Хорь Буриадын Элхи гэдэг газар төрсөн. 1921-1926 онд бага, дунд сургууль, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1930-1932 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.П.Рачковский, К.А.Недадкевичийн хамт Хөвсгөлийн Хорьдол сарьдаг, Аранзан Зэст, Эрдэнэт, Багануур, Цайдан тугалтай нурууг шинжлэж байсан тэрээр 1938 онд Москвагийн Геологи хайгуулын дээд сургууль дүүргэжээ. 1938 оноос Өмнөговь аймгийн Даланзадгадын Охин хөтлийн чулуун нүүрсний ордыг шинжлэн, Таван толгойн нүүрсний ордыг урьдчилан үзэх ажлыг хийж байсны зэрэгцээ 1940 оноос Монголын Геологи зураглалын ажил хийж байжээ.
1945 онд хардалт сэрдэлтэнд өртөн хилсээр шоронд сууж, 1946-1948 онд Налайхын уурхайд нутаг заагдан геологич, ерөнхий инженер, орлогч дарга, үйлдвэрийн техникумд багшаар ажиллаж байв. 1954 онд УБДС-д багш, 1956 онд ШУХ-нд эрдэм шинжилгээний ажилтан, 1960-1963 онд МУИС-ийн геологийн салбарт тэнхимийн эрхлэгч, 1963-1968 онд Москвад Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлд геологийн зөвлөх, ШУА-ийн Геологийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан хийж явсан манай улсын ууган геологч доктор хүн.

Лувсангийн Уртнасан

1912 онд Сэлэнгэ аймгийн Түшигцагаан нуур, Зэлтэр харуул, Сумьяа бэйсийн хошуунд төрсөн. 1921-1926 онд Хүрээний анхны бага, дунд сургууль, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1930-1932 онд Гэгээрлийн яаманд багшийн ажил хийж байгаад 1932-1935 онд ЗХУ-ын Ленинград хотын Цэргийн академид явж суралцсан байна. Төгсөх жилээ хүнд өвчний учир нутагтаа буцаж ирээд 1936 онд нас баржээ. Гэгээрлийн яаманд багшилж байхдаа Монголын газар зүйн анхны сурах бичиг болох “Дэлхийн байдал” гэсэн ном зохиосон нь хуучин үсгээр хэвлэгдэж байжээ.

Түндэвийн Аюурзана

1910 онд Нийслэл Хүрээнд төрсөн. 1924-1926 онд Улаан-Үдэд техникум, 1926-1930 онд Парис хотноо Лицей Мишельд суралцаж төгссөн. 1930 оноос Латин үсгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1931 оноос Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан, 1945 оноос Монгол-Зөвлөлтийн хамтарсан мал аж ахуйн экспедицийн даргаар ажилласан. “Орхон” үүлдрийн хонийг 1961 онд, нарийвтар ноост, өөхөн сүүлт “Жаргалант” үржлийн цөм сүргийг 1972 онд бий болгосон. 1961 онд мах-ноосны чиглэлийн нарийвтар ноост хонь бий болгосон учир төрийн шагнал хүртсэн анхны мал зүйч, академич хүн.
Тэрээр Лицей Мишельд суралцаж байхдаа боксын секцэд хичээллэж хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцож байжээ. Түүнийг орчин үеийн боксын спортоор хичээллэж, тоглосон анхны монгол хүн гэж манай улсын боксын спортын түүхэнд бичдэг юм билээ. Түүнчлэн 1930 оны 7 сарын 12-нд гимнастикт тэргүүн байр эзлэн грн-при шагнал хүртэж байсан тухай уг сургуулийн түүхэнд тэмдэглэсэн байдаг ажээ.

Намсрай

Харамсалтай нь энэ хүний тухайд тодорхой баримт олж үзэж чадаагүй. Хэдэн онд хаана төрсөн, ямар боловсролтой, хаана ямар ажил эрхэлж байсан зэрэг нь тун ч тодорхой бус. Лицей Мишельд суралцаж байхдаа зургийн дугуйланд явж, хожим эх орондоо ирээд цэргийн театрт найруулагч, зураачаар ажиллаж байсан гэх бүдэгхэн мэдээлэл чих дэлссэн. Их л эрт дээр цагт залуугаараа нас барсан гэх ам дамжсан яриа дуулснаас цаашгүй. Энэ хүний үр удам байдаг бол намтар түүхийг нь тодруулж мэдэхсэн!

...Геологич Ж.Дүгэрсүрэн гуайн хүү, ЭТНБГХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Билэгт энэ зургийг үзээд сонирхолтой түүх хүүрнэж билээ. Тэрээр “Би 1992 оны намар Франц-Монголын соёлын нийгэмлэгийн шугамаар Парист очихдоо уг лицейг үзсэн. Парис хотын баруун хойд талд байрлах эртний түүхтэй томоохон цогцолбор байна лээ. Сургуулийн захиралтай нь уулзаж ярилцсан. Дэлхийн II дайны үед уг лицей дээр гестапо байрлаж байсан гэнэ. Тэгээд бөмбөгдөлтөөс болж сургуулийн архив, номын сан нэлээдгүй сүйдэж үрэгдсэн гэж байсан. Жараад жилийн тэртээ аавынхаа суралцаж байсан анги танхим, номын санг үзэж явахад сайхан л санагдаж байсан шүү. Аав маань “Геологичийн дурсамж” номдоо Парисаас Улаанбаатарт бичсэн захидлуудаа оруулсан байдаг юм. Чи сонирхоорой” гээд номыг нь үзүүлэв.

1982 онд Улаанбаатар хотноо хэвлэгдсэн уг номд орсон захидлаас сийрүүлбэл “Дөрвөн сурагч Аюурзана, Дүгэрсүрэн, Намсрай, Уртнасан бид хэвийн мэнд сайн, эрдмийн хэрэгт хичээн, суралцах төсөөлөхийг хичээн оролдсоор сууна. Энэ зуны гурван сарын чөлөөнд хөдөө, Парисын баруун хойд этгээд Бретиш хэмээх газрын хойд булан, Атлантын далайн эрэг дээр нэгэн айлд, нэгэн багшаар өдөр бүр нэг цаг ном заалган сууцгаагаад завсарт нь эндхийн ойр орчмын их бага хот балгад, эрт урьдын цагт байгуулсан элдэв гайхамшигт байр байшин, хөшөө чулуу, хөдөөний айл тосгоны ажил үйлдвэр, ард нийтийн байдлыг ихэд сонирхон үзэж байгаад, энэ есөн сарын хорьдоор уг сургуульдаа ирээд дөрвүүл сууж буй...

...Бид нар сурч гэгээрэхэд шантралгүй хичээн, дутагдал гачигдал байвч зүрхшээхгүйгээр гишүүний хүнд сахилгыг сахин суусаар байнам. Тэгэхдээ нэгэн жил франц хэл бичгийн утга чанарыг ухаж эс ойлгон багш нарын амыг харж гайхан, сурагч анд нөхдийн далимд дагалдан, анги оролтын хичээлийг нөхцөөн өнгөрүүлсэн үүнд ирэх жил анги дэвшиж чадахгүй боллоо хэмээн зовмуй хэмээхээс гадна гүн ой, сэрүүн салхинаа донгодон жиргэх хөөрхөн өнгийн шувуу жигүүртнүүд зүрхэнд хүртэл жиргэхэд аанай насан бага бидний нөхдийн зарим нь зүүн зүг өөрийн нутаг, журамт олон ахан дүүс юугаан санан хэлэлцэх боловч, бас ч зэрлэг байдал, үзэл суртлаас бидний монгол нийгэмдээ авчрах гүн зорилго хүүрнэн, хөгжих шинэ ёсны боловсролд эрдмийг эрээр ийм, гайхамшигтай боловсролын туйлыг дэлгэрүүлэн гадаадын нэгэн их улсад хүрэлцэн ирсэн их үүрэг, суралцан танилцах доор бүрийн хичээлийг нүүр угаан толинд харж, шүд арчин цагаалгах, хувцас өмсөн биеэ засаж гайхах зэргээр цаг минут, өдөр хоногийг хоосоор өнгөрүүлэхгүй учирт бүхий л мөхөс оюудын хэрээр эрдэмтэн багш нарын аливаа заасан ятгасан сургалт зүйлийг чинээгээр чагнан сонсож, цээжлэн тогтоож авах зэргээр үнэхээр их оролдлогыг эрхлэн сэтгэлийг тус тус барьж хичээсээр амуй” хэмээн бичиж байжээ.

Эцэст нь өгүүлэхэд эл гэрэл зургийн ард монгол бичгээр ийнхүү бичжээ. “Амраг хүү...чам дор. Умартагдах үгүй муу биеийн дүрсийг хүргэсэн нөхөр Уртнасан чинь болой. Парис хот. 1927 оны 6 сарын 12”. Энэ нь Лицей Мишельд суралцаж байсан Л.Уртнасангаас мөн тэр үед Герман улсын Лицлинген /Litzlingen/ сургуульд суралцаж байсан Д.Сурмаажавт илгээсэн сэтгэлийн бэлэг байв. Нийслэл Хүрээний бага, дунд сургуульд суралцаж байх үеэс ижилдэн дасч амраг сэтгэлтэй болсон хос залуус хожим хамтын амьдрал зохиосон бөгөөд энэхүү гэрэл зураг тэдний хайр сэтгэлийн гэрч болон үлдсэн нь энэ ажээ.

Их зохиолч Д.Нацагдорж “Алс газар сурахаар явагч” хэмээх шүлгээ 1927 онд бичсэн байдаг. Уг шүлгийн төгсгөлд
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү тэгж эрдэнэ өвөртөлж харина” хэмээн бичсэн нь буй. Тухайн үед Германы Лейпциг хотноо суралцаж байсан Д.Нацагдорж өөрийн үе тэнгийн эдгээр залуусыг эх орондоо эрдэнэ өвөртлөн ирнэ гэж итгэн магтан дуулсан нь тэр байлаа. Алс газар сурахаар явсан зорилгоо биелүүлэн шинэ үеийн Монголын ууган сэхээтнүүд болж, “хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарих” хувь заяа эдгээр залуусыг тосож байсан юм. Түүх тэднийг мартахгүй ээ.

Жич: Энэхүү бичлэгийг http://www.bayanmongol.com сайтын Ц.Батмөнхийн хүсэлтээр хийсэн бөгөөд уулзаж учрах хүн, холбоо барих хаяг тэргүүтнийг өгч зааж зааварлаж байсан анддаа баярлалаа.

Нөхрийн “даалгаврыг” биелүүлэхээр хоёр сар гаран хугацаанд явахдаа Монгол улсын түүхэнд мөнхөрсөн олон сайхан хүмүүсийн үр хүүхдүүдтэй нь уулзан танилцаж, сонирхолтой үүх түүх сонсож суусандаа баярлаж байгаа шүү!
Сонин сайхан хууч яриа олныг сонссоноо дараа цувуулан тавихыг хичээнэ ээ.
Хожуу ч гэсэн даалгаврыг тань биелүүлснээ илтгэсэн:
Soronzon ёслов.
http://soronzon.blogspot.com/2009/01/blog-post_17.html

 

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com