Luvsanjamba Murdorj (hugjmiin zohiolch)

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

Үг Ц.Дамдинсүрэн, Ая Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжин, үүрд мөнхөжнө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

B. Damdinsuren, S. Gonchigsumlaa and L. Murdorj are some of the greatest contributors to modern Mongolian national music. Bileg Damdinsuren (1919-1992) composed the first classic Mongolian opera "The Three Sad Hills".  Sembe Gonchigsumlaa (1915-1991)was the first to write Mongolian ballet music. Luvsanjants Murdorj (1919-1996) is the father of Mongolian symphonies

     
   

 

 
Luvsanjamba Murdorj (1919-1996) 
 
 
 
 

One of the greatest composers of Mongolia,

one of the founders of Mongolian classical music,
father of Mongolian symphonies


Mongolyn orchin tsagyn hugjmiin tulgyn 3 chuluug taviltssan bugeed, ardyn hugchimchin, ard tumnii avyas bilgiin tsugluulga, aldart duuch M.Dugarjavyn zalgamj halaa, Turiin duulal, Eh oron duuny zohiogch, mongolin anhny simponi Minii eh orong bichsen nert hugjimiin zohiolch, Altan urguu, Moritoi ch boloosoi kinony hugjimiis urlaach
 

Luvsanjambyn Murdorj

 

1919 ony 9 saryn 15-nd Ulaanbaatar hotnoo mendelsen

1929 baga surguuli

1932 ond (13 nas) Sanhuugiin course, Tuv teatryn hugjimchin

1936 on (17 nas) Tsergiin chuulgyn hugjimchin, darga,

1936 ond (17 nas) Ulsyn aldart hugjimchin tsol (hugjimchidiin uraldaand huuchirdan turuulsen)

1941 on (22 nas) Ulsyn tsirked hugjimchin, udirdaach

1946 ond (27 nas) Eh oron duugaar (D.Sengee shuleg)Turiin shagnal

1950-1956 on (31-37 nas) Moskvagiin hugjmiin ih surguulid (Moscow Tchaikovsky Conservatory)

1951 ond (32 nasand) Mongol ulsyn turiin duulal zohioj (B.Damdinsuren, Ts.Damdinsuren hamt)  hoshoi turiin shagnal

1955 ond Minii eh oron simponi

1956 onoos Ulsyn Ardyn duu bujgiin chuulgad hugjmiin zohiolch

1970-1974 on (51-55 nas) Ulsyn bagshiin deed surguulid bagsh

1975 ond (56 nasand) Ardyn jujigchin

1996 ond taalal bolson

 

 

 

 

Суут хөгжмийн зохиолч Л.Мөрдорж

Нэг.
Хүүхдүүд хөгжимдөж байна. Найм, есөн настай хүүхдүүд, арван долоо, наймтай хүүхдүүд хөгжимдөж байна. Хөгжмийн сургууль хөгжимдөж байна. Тэнд морин хуур, энд төгөлдөр хуур, дээр ёочин, шанз, цаана нь хийл дур зоргоороо цангинана. Түмэн зүйлийн хөг ая сүлэлдсэн тэрхүү хөгжмийн их шуугианд урлагийн сургуулийн байшин согтож унамаар ажээ. Гаднаас нь чагнахад тэр гэх тоймгүй. Аль нэг ангид орвол сая ойлгомжтой. Төгөлдөр хуурын ангид Цэцэгээ охин баясгалантай хөнгөн ая тоглоно.-Энэ хэний зохиол вэ гэж сонирхон асуухад багш нь:-Мөрдоржийн зохиол. Төгөлдөр хуурын гучин хоёр альбомоор бид хичээллэдэг. Манай хүүхдүүд энэ аяыг тоглохдоо их дуртай гэж хариулав. Хэдэн жилийн өмнө Говь-Алтайн төвд өвлийн шөнө жихүүн агаар амьсгалан явтал минь хажуугийн хашаанд найр зугаа болж буй бололтой хүмүүс шуугилдан, удалгүй тэд эгшигт хайрцаг тавьж Торгууд бүжиг, Ээрэнцэг бүжиг-ийн аялгуу эгшиглэв. Тэр хоёр аялгуунд би их дуртай. Найрлаж байгаа энэ олон бас л дуртай аж гэж бодоод тэрхэн зуур идэр есийн хүйтнийг мартсан шүү. Энэ хоёр аялгуу 1946 оны Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд шалгарсан юм. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ.1949 оны 11-р сарын зургаанд голын жихүүн жавар сөрөн Улаанбаатарынхан баруун урагшаа бэлчин, өрлөг их баатрыг угтах мэт явцгаахад өрлөг их баатрын нь магтаал бололтой нэгэн жавхлант аялгуу даарсан олны сэтгэлийг сэргээн эгшиглэж байлаа. Тэр дуу бол олны угтах гэж яваа галт тэрэг, монголын анхны төмөр зам, Улаанбаатар-Москваг холбосон төмөр замын тухай Ган зам гэдэг дуу байлаа. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ.Хэдэн нөхөд ширээ тойрон суугаад кино үзэх тухай ярилцана.-Газар уснаа явагч гэдэг киноны хөгжим мөн сайхан шүү гэж нэг нь хэлэв.-Үнэхээр сайхан. Харин Монголын ямар киноны хөгжим сайхан бэ гэж нөгөө нь асуув.-Кино үзэхэд их учиртай. Нэг үзэхдээ киноны зохиолыг онцлон сонирхож болно. Нэг үзэхдээ жүжигчдийн чадварыг онцлон сонирхож болно гэхчлэн гаж өөр юм нэг нь ярихад-Киноны мэргэжилтэн бол дуу яаж оруулсныг нь бас их сонирхдог гэдэг шүү гээд утгагүй инээлдэв. Гэтэл нөгөө нь-За би зургаан киноны нэр хэлье. Алины нь хөгжим сайн болсныг хэлцгээ гээд Элбэг дээл, Морьтой ч болоосой, Ардын элч, Алтан өргөө, Бидэнд юу саад болж байна, Орчин үеийн монгол гэж нэрлэв.-Ардын элч гэж нэг нь өрсөн хашгирав.-Орчин үеийн монгол гэх сонстоно. Гэтэл энэ зургаан кинонд Мөрдорж хөгжим бичсэн билээ.1945 он. Баруун зүгт Германы фашизмыг бут цоХиод дорно зүгт японы самурайг ниргэх их тэмцлийн үе. Намар цаг, ах дүү өвөрмонголыг чөлөөлөхөөр Зөвлөлтийн улаан цэргийн хамт монгол цэрэг баатар Аюушийнхаа ган зоригоор давшихдаа Эх орон гэдэг дууг олонтаа дуулжээ. Ялалтын дараагаар сураглан тэр дуу зохиосон хүнд төрийн шан хүртээсэн байна. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ. Манай төрийн дууллын аялгууны тухай Дэлхийд хамгийн уянгат сайхан сүлд дууллын нэг гэгдэж буй Монголын төрийн дуулал гэж зөвлөлтийн хөгжмийн нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ниязи хэлжээ. Тэр хүн бас Хөхөө Намжил гэдэг дуурийн хөгжмийг чадварлаг сайхан гээд Энэ дуурийг европын ямар ч театрт тоглоход амжилттай үнэлэлт авч чадна гэв. Энэ бол Мөрдоржийн зохиол билээ. Цомбон туурайтай хүрэн нь цохолсон хар алхаатай гэж уудам талд уянгалан дуулахдаа сайн мориныхоо тухай дууг сайхан эх орны тухай дуу гэж боддог монгол хүн Эх орон гэдэг яруу түнгалаг найрал хөгжим сонсон, хайлж хатуужиж, хөгжүүн сэтгэлээ тэр яруу тунгалаг найрал хөгжмийн гайхамшигт төгсгөлөөр бадраан суугааг шүлэглэн дүрсэлбэл:Өндөр давааны ард байсанМиний монголЦомбон туурайтны эзэнЗовохдооҮүр цайхадӨндөр давааг давсанМиний монголЦомбон туурайтны эзэнЯлахдааҮүр цайхадӨндөр давааны өвөрт ирсэнМиний монголЦомбон туурайтны эзэнЖаргахдааҮүр цайхадӨндөр давааны ард байснааӨндөр давааг давснааӨндөр даваанаас өвөрт ирснээӨнө санажӨнө ирээдүйгээ бодожБаясан суугааМиний монголЦомбон туурайтны эзэнҮүр цайсанМиний монгол. Эх орон гэдэг яруу тунгалаг найрал хөгжим бол шинэ Монголын анхны яруу тунгалаг найрал хөгжим болой. Говь-Алтай бол манай орны хязгаар газрын нэг. Тэр алс нутгийнхан нийслэл хотдоо урлагийн арав хоног зохиох гэж бэлтгэх үеэр Есөнбулаг ороход минь Мөрдорж гуай тэнд туслан ажилласаар бараг cap болж байв. Зуны дэлгэр цаг сан. Бид Ээж хайрхан нутагтай Соёл нэгдэл, Бигэр сумын Чулуун даргатай нэгдэл, Хүнхэр зуслангийн амралтад очсон. Дуу хөгжимд дуртай алтайнхны хэн нь хаана, юу асуувч Мөрдорж гуай тусархаг зангаараа хэлж зааж явлаа. Хөдөөгийн сайн дурын уран сайханчдад цөхрөлгүй тусалдаг хүнийг би тэгэхэд л үзсэн юм.
Хоёр.
Хөгжим сурахсан гэхээс Мөрдорж багадаа нойр нь хүрдэггүй хүүхэд байжээ. Энэ бол хүсэл мөрөөдөл юм. Яаж сурах вэ, тэр хуурчин, энэ лимбэчин гэж хүмүүс шагшина. Зүсийг нь ч олж харах аргагүй. Яавал хүний сэтгэлийг эзэмдэн хөгжимддөг тэр улс шиг болох вэ. Нэг өдөр Зүүн сэлбийн гүүрний хайрцгийн наймааг хэсэж явтал хар модон хуучир байсныг аваад оёдлын бүдүүн хар утсаар чавхдас хийн хөрөөдөж эхлэв. Сургуулийнхаа байранд зургаан cap хөрөөдөж байж хоёр нэгийн зэрэг дуу оруулдаг болжээ. Хөгжимчин болсон шиг санагдана. Гэтэл тоох хүн үгүй. Яах билээ, сургууль л хийгээд байдаг хэрэг. Хууртай болсон. Хуурандаа Тоож нанаа, Хүмүүн төрөлхтөн, Шивээ Хиагт гэсэн гурван дуу хуурдаж чадна. Тэгээд Төв театрт хуураа авч очин шалгуулав. Дарга Раднаабазар, найруулагч Гомбожав, хөгжмийн эрхлэгч Цэрэндорж, багш Түдэв, Түвдэн, Алтангэрэл, Дорждагва нарт шалгуулж, хүний олноос сүрдсэн боловч хүн болгон анхаарч үзсэнд нь тэнцсэн юм шиг сэтгэл өөг буцжээ. Тэгээд сул дагалдан болов. Түдэв хуурч яагаад ч юм бэ олноос онцгой санагдана. Тэр хуурчийг бараадан бараадан сууна. Түдэв гүн хуур, хуучир, шанз дарна. Айлд очоод хүн хөгжимдөж аль гэж гуйхад хэрэв хөгжимгүй байвал-За яахав, хоёр нэг шаазан аваад ир гэж шаазангаа алган дээрээ тавьж, савхаар цохиж Хандармаа гэдэг дууны ая оруулах нь үлгэрийн юм шигсанагдана. Мөрдорж тэгжТүдэв хуурчид шавь оржээ. Ердөө ном хичээл заахгүй.-Бидний хуурдахыг сайн харж сур гэхээс цаашгүй. Өглөө бүр тэд хурж хуурдана. Ноот гэж тэр үед байсангүй болохоор хэрхэн хуурдаж, нийлэхийг нүдээ бүлтэртэл ажна.-Хүн хөгжимдөхийг сайн харж сур. Оройд айлын найранд хамт оч гэж Түдэв багш захиж, дагуулж явна. Түдэв хуурчийг айл болгон урина. Орой өнжихгүй найрт очсоор сүүл сүүлдээ багшийгаа хөгжимдөж байгаад согтоход нь багшаасаа айхгүй болж хүмүүс ч хөгжим л бол хөгжим болоход багшийнхаа хуурыг авч юу чадахаа дарж нэг дуугаа давтсан ч болдог гэнэ. Хэд хоног үргэлжлэн найрласан ч нэг дуу давтаж хөгжимдөхгүй гэж багш нь номлодог байж л дээ. Сайн хуурч болох бас л яагаа ч үгүй. Яавал сайн хуурчин болох билээ. Хүн хүнээс асууна. Тийм, ийм сайн хөгжимчин байсан хэмээн домог яриагаар хариу тавина. Гэтэл нэг өвгөн ярьсан нь:-Хүү минь, гурван замын уулзвар дээр бүрэнхийд морины хувхай толгой унаж суувал сайн хуурчин болдог юм гэнэ билээ гэжээ. Үнэн болов уу. Тэгье гэтэл айдас хүрнэ. Ичнэ. Арга барахдаа үнээнийхээ өвсний хашаанд орой бүр орж Дөрвөн цаг гэдэг уртын дуу дарж оролдоно. Бас л болсонгүй. Бүтэн жил сул дагалдан хэвээр байв. Театраас морин хуур, хуучир хоёр өгчээ. Жинхлээд хоёр cap болж байж анх удаа тайзнаа гарч Шидунхуар, Хоёр сэтгэл гэдэг ардын дуу хуучирдаж, мөн дуучин Дорждагвыг дагаж Эр бор харцага гэдэг уртын дуу хуурджээ. Гэтэл тарваган тахлын доктороор ирсэн эмчийн гэргий Берлина гэдэг авгай төгөлдөр хуур дардаг, ноот их мэддэг гэж сонсогдоход очиж давхар шавь орж, өглөө бүр тэднийд ноот заалгахаар хэдэн километр явган нүцгэн гүйдэг, оройд харих ч үгүй багшийн заасныг нухалсаар хөгжимд дуртай болоод театрынхаа хөгжмийн өрөөнд зургаан cap унтжээ. Ингэж Мөрдорж хөгжимдөж сураад, ноот сурснаар хөгжмийн алдарт зохиолч болох үндсээ тавьсан аж.
Гурав.
-Таны хамгийн дуртай уртын дуу юу вэ?-Уяхан замбуутив.-Дуртай өнгө?-Үүлэн цэнхэр.-Хамгийн түргэн зохиосон ая юу вэ?-Торгууд бүжиг бол цай уух хооронд орсон ая. Октябрийн туяа гэдэг яруу тунгалаг найрал хөгжмийг долоо хоногт бичсэн.-Ая зохиодог тухайгаа яриач?-Эхлээд бодно. Ардын маяг уу, өөрийнх үү? Хэлбэрээ бодно. Төлөвлөгөөгөө бодно. Чөлөөтэй хийхийг бодно. Дотроо бодож явсаар бичиж эхэлнэ.-Таны шавь хэн хэн бэ?-Сүхбаатар, Баасанхүү, Дагважамц нарт туршлагаа ярьж зөвлөдөг байсан-Одоогийн Монголын хөгжмийн зохиолчдын тухай ярьж өгөөч?-Гончигсумлаа, Дамдинсүрэн хоёрыг би их хүндэлдэг. Дамдинсүрэнгийн ардын аянд би их дуртай. Гончигсумлаагийн шинэ юм хийдэгт би их дуртай.-Таны багш хэн бэ?-Би Түдэв хуурчийн шавь.-Та шийд тоглож байсан уу?-Буяннэмэхийн зохиол Гарван хорын хүлээс гэдэг жүжигт, Дагиупа гэдэг ая хуучирдаж, гуанзангийн хоол зөөгч болж тоглож үзсэн.-Түдэв хуурчийн багшийг та таних уу?-Сандаг багш нь их дуулж, шанздаж, хоёр хөлөөрөө ёочиндож авьяасаа гайхуулдаг байсан юм гэнэ билээ.-Таны үетэн хэн, хэн бэ?-Жамъян хуурч, Дамдинсүрэн лимбэч, Базаррагчаа шанзчин бид нэгэн үеийн улс аа.-Тэд чинь хөгжимчин шүү дээ?-Тийм ээ, тэд хөгжимчнөөрөө үлджээ.-Та ямар ямар хөгжмийн зохиолчдод дуртай вэ?-Оросын Глинка, Бородин, Францын Синшанци, Рабель, Дибюси, Чехословакийн Дворжак нарын бүтээлийг судалж сонирхдог.-Одоо үеийнхнээс?-Зөвлөлтийн Шостакович, Унгарын Портак-Та гадаадад их явдаг уу?-Би Зөвлөлтөд зургаан жил сурсан. Чехэд Анхдугаар их наадам, Хөгжмийн хавар xoepoop, Румынд ардын хөгжмийн хуралд, Болгарт жуулчнаар очсон.-Цаашид та юу бүтээх гэж байна?-Аль болохоор хүний сэтгэлд ойр юм хийх хүсэлтэй.
Дөрөв.
Одоо дөчин дөрвөн жилийн өмнөх хуудаснаас эхлэн үзье. Эгчийнхээ хөхийг хөхөхдөө ээжийгээ гэж андууран өнчирснөө мэдэлгүй өссөн. Мөрдорж гэдэг жаал хүүгийн эргэн тойронд хөгжим эгшиглэн хорвоо уянгалж байв. Ээжий нь шанздана. Ах нь лимбэднэ. Хойт эцэг нь хуурдана.Хүрээ орохоор нүүж явсан айлын жирэмсэн авгай замдаа гэнэт өвдөж, овоохой босгон төрсөн тэр хүүхэд есөн нас хүрэхдээ бишрэлт хамаатны хүслээр хоёр багшаар ном заалгана гэж шүтээний аймагт суухдаа хоёр багшаар зодуулж, хоёр багшийн цай хоол хийж, хоёр багшийн бурхан тахил арчиж, хоёр багшийн хувцас, хашаа цэвэрлэж, хоёр хоёр жил зарагдахдаа хоёр хоёр үсэг ч суралгүй, хоёр багшаасаа хоёр сорви хуйхандаа хадгалж зугтсан гэдэг. Тэгээд хотын бага сургууль гэдгийн үүдэнд ирэн зогсож байтал таньдаг хүүхэд дайралдаж үг хэлээ ойлголцон, тэр бага сургуульд орж гэнэ. Гэтэл Мөрдоржийн жолоог амьдрал өөр тийш нь залж Хойт эцэг хэмээгдэх эгчтэй нь суусан хар хүн гаалийн хорооны ня-бо байсан учир өөр шигээ хүн болгохоор банкны нягтлан бодохын түр сургуульд оруулжээ. Уг түр сургуулийг төгсөөд Завхан аймагт томилогдсон боловч очсонгүй. Ямар нэгэн юм мөрөөдөн, хотоос гармааргүй санагджээ. Чухам юу мөрөөдөж байгаагаа бас үл мэднэ. Хэн ч үл хэлж өгнө. Тэгээд хэвлэх үйлдвэрт үсэг өрөгчийн дагалдан болъё гэтэл бие бага гэж тэнцсэнгүй. Хүссэн юм нь тэр байв уу, бас л биш. Нас 16 хүрлээ. Орой үдэш бөмбөгөр ногоон театр орох, кино ший үзэх, дөрөв, аравдугаар хороодын клубээр эргэлдэх болов. Түүнийг хөгжмийн эгшиг соронзон мэт татав. Ингэж чиг замаа олжээ. Тэгээд театрт ажиллан, 19-тэйдээ цэрэгт татагдаж, 1936 онд цэргийн клубын үндэсний хөгжмийн тэмцээнд түрүүлснээр тэр клубын хөгжимчнөөр шилжээд гурван жил ажиллахдаа анх хөгжмийн зохиол бичиж, тэр даруйд цэргийн дуу олныг зохиосон байна. Цэргээс театрт, театраас циркэд, циркээс Москвагийн хөгжмийн дээд сургуульд явав. Мэргэжлээрээ онц сайн төгсөж ирээд Ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолчоор ажиллаж байна. Энэ завсар Нэгдлийн тухай найраглал, Хаврын шувуу гэдэг ёочингийн гоцлол, Товийн өглөө лимбэний гоцлол, Унаган жороо шанзны гоцлол зохиож ардын уламжлал, сонгодог уламжлал хоёрыг хослуулсан нь гайхалтай. Үндэсний найрал хөгжмийг хөгжүүлэх талаар Мөрдорж үнэхээр хүчин зүтгэж, үндэсний хөгжмийн хэсэг байгуулаад тоглох, дуу хөгжим бичиж бүтээснээрээ үлэмжхэн гавьяатай. Түүгээр ч барахгүй хөгжмийн зэмсгийг нь олон болгох гэж үндэсний хөгжмийн түүх судлан, хөгжим нэмэн хэрэглэж байгаагийн дээр дэлхийн сонгодог хөгжмөөс үндэсний хөгжимд тоглохыг сэдэж, францын хөгжмийн зохиолч Бизегийн бичсэн Кармен гэдэг дуурийн алдарт оршил, оросын нэрт хөгжмийн зохиолч Глинкийн испани үндэсний аялгуугаар хийсэн удиртгал зэргийг үндэсний хөгжимд найруулан бичиж, монгол үндэснийхээ хөгжмийн урлагийг дэлхийн олон улсын хөгжмийн урлагтай мөр зэрэгцэн хөгжихөд асар их санаа, зүтгэл тавьж, амжилт олж байна. Мөрдоржийн хөгжмийг одоо ЗХУ, Чехословак, Хятад, Румынд үргэлжлэн тоглодог болжээ. Мөрдоржийн хөгжим ялангуяа ая сайтайгаараа ард түмэнд ойлгомжтой бөгөөд ардын болоод сонгодог уламжлалыг хослуулахыг зорьсондоо хөгжим сонсогч олны чихэнд чимэгтэй байдаг билээ. Үүнээс гадна Мөрдоржид олон олон сайхан ая хадгалаастай бий. Тэр аяны зарим нь түүний нэрд гарсан бүтээлийг давахаар бий. Та энэ аянуудаа гарга гэж би олон удаа шаардаж үзсэн. Байж л байг гэдэг юм. Арга ч үгүй юм даа. Германы алдарт зохиолч Брехт хэлэхдээ Жинхэнэ яруу найрагч хүн арван мянган шүлэг бичиж, зуун шүлэг хэвлүүлдэг юм гэсэн билээ. Гагцхүү харамсалтай нь одоо хүртэл Мөрдоржийн бүтээлийг эмхтгэн хэвлүүлсэн нь бараг алга. Зөвхөн дуу гэхэд 280 дуу зохиожээ. Үүний нэг нь өглөөний радио нэвтрүүлэг эхлэхэд эгшиглэж бид бүхний сэтгэлийг сэрээдэг. Нөгөө нэг нь оройн нэвтрүүлэг завсарлахад эгшиглэж бид бүхнийг амраадаг. Энэ хоёрын хооронд бусад дуу нь амьдралын түмэн чавхдасаар бидэнтэй танил билээ.1963 он
Зохиолч М. Цэнджав

http://www.sonin.mn/?p=14229#more-14229

 

 
References
N.Jantsannorov, Mongolyn hugjmiin 12 hureg, 1996

 

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com