Тэртээх далаад оны үест “Утга зохиол, урлаг” сонинд ажиллаж
байсан яруу найрагч, орчуулагч М.Цэдэндорж гүүш Б.Ринчен
гуайгаас сурвалжлага авахад ингэж хэлсэн байх юм. “Яруу
найрагчид хоёр зүйл судалбал зохино. Нэгд: Олон улсын шүлгийн
ёсыг, хоёрт: Монголын аман ба бичгийн шүлэг нь түүнтэй нийлдэг
эсэхийг үзэх хэрэгтэй” гэжээ. Өнөөдөр ч энэ үг хуучраагүй, харин
ч улам чухаг болж байгаа буй за.
Я.Ганбаатар /Хэл бичгийн
ухааны доктор/