| Хөгжмийн урлагийн тvvхийг алтан vеийнхэн бичилцсэн |
| (2005-10-31) |
| 1924-1939 он. Ардын болон симфони найрал хөгжмийн эх
vндсийг 1924 онд байгуулагдсан жанжин Д.Сvхбаатарын нэрэмжит клубийн дуу,
хөгжмийн бvлгэм гэж vздэг. Энэ бvлгэмийг алдарт дуучин, хөгжмийн зохиолч,
нийгмийн зvтгэлтэн Магсар Хурцын Дугаржав, жvжигчин Л.Дамдинбазар нар
удирдаж, авьяаслаг хөгжимчин ая зохиогч Д.Ишдулам багшилж байжээ.
Хөгжимчдийн дунд алдарт Д.Тvдэв, С.Тvвдэн. Л.Цэрэндорж, Л.Маам, Д.Ичинхорлоо, О.Дашдэлэг, Баяр (солгой) Лувсансvрэн нарын хvмvvс байлаа. Энэ бvлгэмийн гишvvд 1924-1940 он хvртэл Д.Сvхбаатарын нэрэмжит клуб, Ардын цэнгэлдэх хvрээлэн. Улсын төв театрт тоглож байсан бvх концерт жvжгийн хөгжмийг хөгжимдөж байсан юм. Үvнд, Раднаабазарын “Манжийн хууль”, “Энэ ямар ёс вэ” Ш.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор”, С.Буянэмэхийн “Харанхуй засаг” Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зэрэг аялгуут болон хөгжимт драмын жvжгvvдийн хөгжмийг зохиолын утга санаанд нийцvvлэн ардын дууг тохируулах, өөрсдөө зохиох зэргээр хөгжимддөг байв. 1935 онд Москва хотноо пянзанд дуу, хөгжим бичvvлэх ажилд М.Дугаржав, Ж.Дорждагва, Д.Ичинхорлоо, Т.Хандсvрэн, Д.Тvдэв, С.Тvвдэн, Л.Маам, Л.Цэрэндорж, Ц.Төмөр нар оролцож, шинэ Монголын дуу хуурыг орон даяар цуурайтуулж олон тvмэн ардын чихийг дэлдийлгэж, сонорыг мялаасан бахдам сайхан гавьяат vйлсийг бvтээсэн тvvхтэй. 1937 онд Улсын төв театрын ажлыг сайжруулах тухай намын төв хорооны тэргvvлэгчдийн тогтоол гарч театрыг мэргэжлийн боловсон хvчнээр өргөтгөн бэхжvvлэх зорилгоор уран сайхны сургууль байгуулах, хөгжим ангийн vйл ажилгаагаа өөрчлөн сайжруулахын тулд ЗХУ-аас хөгжмийн мэргэжилтэн урих тухай заажээ. Үvний дагуу мөн оны есдvгээр сард Төв театрын дэргэд уран сайхны сургуулийг жvжиг, хөгжим ангитайгаар байгуулж, 1940 онд Борис Смирнов уригдан иржээ. 1940-1955 он. Б.Смирнов театрын хөгжимчид уран сайхны сургуулийн хөгжим ангийн сурагчдад нот зааж, хөгжмийн онолын анхны мэдэгдэхvvнийг олгож, театрын ардын хөгжмийн зэмсгийн хөгийг шинэчлэн нотонд оруулж, хөгжимчин нэг бvрт ардын болон европ хөгжмийн зэмсгийг хослон эзэмших шаардлага тавьж, дээрх зэмсгvvдийг vлээвэр хөгжимтэй хослуулан холимог найрал хөгжмийг байгуулсан билээ. 1930-аад оны эцсээр театрын хөгжим ангид Б.Дамдинсvрэн, Л.Мөрдорж, С.Базаррагчаа. О.Чvлтэм, Дам.Лувсаншарав (жижиг), Ж.Чулуун, Г.Жамьян, Ц.Намсрайжав, Ц.Дашдулам, С.Цэенбадам, Д.Цэрэндулам нарын авьяастнууд алдарт ахмад хөгжимчдийг дагалдан сурч авьяас билгээ хөгжvvлж байв. 1941-1955 он уран сайхны сургуулийн хөгжим ангиас Ц.Дашзэвэг, Э.Чойдог, Н.Маянсvрэн, Х.Доёдорж, Д.Дугарсvрэн (жvжиг ангиас) С.Цэвэлмаа, Д.Цэрэндолгор, Д.Дамдинжав, С.Дашдондог, П.Цэвэгсvрэн, О.Шарав, М.Санжмятав, Ц.Дашзэвэг, Ц.Ханджав, Н.Жанчив, Л.Аюуш, Д. Жамсран, Б.Даш, цэргийн vлээвэр хөгжмөөс Б.Жамц, Ю.Бат-Очир, Сэрээнэн, Цэнд-Аюуш, Г.Таванцэрэг, М.Шагдар, Л.Чогдов, Хятад ажилчны клубээс Б.Тvмэнжаргал, Д.Нямаа, Ц.Тvмэндэмбэрэл, Х.Норжмоо, Хотын хорооны клубvvдээс Н.Чойдор, Э.Буянтогтох, С.Мядагбадам, Ц.Дарьсvрэн, Б.Тэрбиш, Д.Дашдорж, Чойжиндаш, Даваасvрэн, Н.Даржаа, Ж.Жиаз нарын� залуучууд хөгжим ангид шилжин ирж, ардын болон симфони найрал хөгжим бvрэлдэхvvний хувьд өргөжин тэлж, мэргэжиж эхэлсэн. 1943 онд “Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг анх удаа дуурьсахуйн уламжлалт ухаанаар найралжуулан, холимог найрал хөгжмөөр хөгжимдөв. 1945 онд “Цогт тайж” киноны хөгжмийг ардын болон симфони найрал хөгжмөөр бичvvлэх ажилд оролцон, 1946 онд симфони найрал хөгжмийн анхны бие даасан концерт тоглож, Л.Бетховений “Баатарлаг III симфони” (XX зууны Монгол Улсад ардын болон симфони найрал хөгжмийн гарал vvслийг дээрх он жилvvдээр тогтоон тэмдэглэх нь тvvхэн vнэнд нийцэх нь гарцаагvй байх болов уу) 1947-1949 онд Чехословак, Унгарт болсон дэлхийн залуучууд оюутны нэг, хоёрдугаар их наадамд ардын цөөхvvл хөгжим Б.Дамдинсvрэнгийн удирдлагаар ороцсон юм. 1950 онд “Учиртай гурван толгой” дуурийг дан симфони найрал хөгжимд хөрвvvлэн тоглов. 1951 онд Берлин хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны III их наадамд симфони найрал хөгжим бvрэн бvрэлдхvvнээр С.Гончигсумлаагийн удирдлагаар оролцож, мөн ондоо “Жаргалын зам” дуурийн хөгжмийг хөгжимдөв. 1953 оны хавар симфони найрал хөгжим Б.Дамдинсvрэнгийн удирдлагаар БНХАУ-д айлчлан тоглолт хийж намар нь Бухарест хотноо Дэлхийн залуучууд оюутны IV их наадамд оролцон мөн ондоо “Буурал бvсгvй” хөгжимт драмын жvжгийн хөгжмийг хөгжимдөв. Найрал хөгжмийн хамт олон хөгжмийн тvvхэн он жилvvдэд олон арван шилдэг хөгжимчин, зохиолч, удирдаач, багш, судлаачдыг төрvvлэн эх орондоо мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжvvлэхийн төлөө нөр их хөдөлмөр авьяас билгээ зориулан ахмад vеийн алтан аргамжийг томолцсон ахмад буурлуудынхаа бvтээсэн бvгдийг энэ өдрvvдэд нэхэн дурсах, залуу vеийнхэн маань улам баяжуулан хөгжvvлж өөрийн орны болон дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын дуурь, балет, симфони болон ардын найрал хөгжмийн олон арван бvтээлээр өргөн олон тvмнийхээ сонорыг мялааж байхыг хvсэн ерөөж энэхvv бяцхан дурдатгалаа уншигч таны мэлмийд өргөн барилаа. Урлагийн гавьяат зvтгэлтэн Д.Дугарсvрэн |
1. Z.Lonjid,(Lonzhid) Magsar Hurts, bolovsruulsan 2000 on
2.Z.Lonjid Magsare hurtsyn Dugarjavyn uls turiin namtar, UB, 1997 on
3. N.Magsarjav, Doloon hoshuu naadam, 1960
4. N.Magsarjav, Mongol ulsyn shine tuuh, 1994
5. H.Magsarjav, Mongol ardulsyn zasag turiin baidal herhen ulamjilsan yavdalyg tailbarlasan bichig 1926
6. N.Jantsanorov, Mongolyn hugjmiin 12 hureg, 1996

