|
Баасан, 4–р сарын 07
Одоогийн Хєвсгєл аймгийн Рашаант сум, Архангай
аймгийн Цэцэрлэг сумын нутаг буюу Засагт хан аймгийн Мэргэн гvний хошууны уугуул
иргэд 2006 оны 04 сарын 5 ний єдєр уулзалдаж сvvлчийн хошуу ноён Мэргэн гvн
Гомбожавын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр боллоо. Хэл бичгиин
эрдэмтэн бичгиин их хvн байсных нь хувьд энэхvv ойн арга хэмжээг энэ оны 9
дvгээр сарын 1 ний єдєр товложээ.
М.Гомбожав нь идэр наснаасаа эрдэм номын мєр хєєж хошуу ноён хэргэмээсээ
татгалзан, Франц улсад суралцсан манай улсын анхны таван сонсогчийн нэг байсан
юм. Тэрээр судар бичгийн хvрээлэнгийн шавыг тавилцан тухайн vед "Оюунтан"
цолтойгоор ажиллаж байжээ. Тухайн vеийн нийгмийн байдлаас шалтгаалан Франц улсад
сурах ажлаа гvйцээж чадалгvй ирсэн бєгєєд хожим ЗХУ-д сургуулиа дvvргэсэн байна.
Ленинград хотноо сурч хєдєлмєрлєж байхдаа хилс хэрэгт гvтгэгдэн ид хийж бvтээх
36 насандаа хорвоог орхисон юм. Тvvний хийж бvтээсэн бvтээл туурвил нь ОХУ-ын
болон манай улсын архивт хадгалагдаж байдаг бєгєєд тэрээр 1956 онд цагаатгагдсан
юм . Тvvний vр хvvхэд ач гуч нар нь ч тvvний гvйцээж амжаагvй бvхнийг гvйцээж,
євєг эцгийнхээ нэрийг тєр нийгэм , шинжпэх ухааны салбарт єндрєєр єргєж яваа
билээ. Тиймдээ ч Рашаант сумын дунд сургуулийг М.Гомбожавын нэрэмжит болгохоор
уугуул нутаг усныхан нь санал болгон биелvvлэхээр ажилааж байгаа юм байна.
А.Баярмаа
Оллоо.МН
Мэргэн гvн М.Гомбожавын 100 насны
ойд
Монголд эрдэмтэн мэргэд олноор
тєрж байсан ч дэлхийн эрдэмтдэд
vнэлэгдэж нэр гарч байсан нь цеєхєн. Ард тумнээсээ Мэргэн гvн хэмээх цолыг
авсан Гомбожав 1921 оны ардын хувьсгалыг талархан хvлээн авч, Цэцэн хан
Наваанцэрэн, Баатар ван Наваанюндэн, Жая бандид Жамбацэрэн нарын адил отго
жинсээ тайлж, засаг ноёноос татгалзсая цєєхєн ноёдын нэг билээ. Гомбожав
1906 онд Саин ноён хан аймгийн Хєндлєн мэргэн хошууны Агьд хэмээх газар
засаг ноён Мєнх-Очирын гэрт мэндэлж, зургаан настайгаасаа гэрийн баловерол
олсон, уе залгамжилсан сурвалжит хvн. Тэрбээр хvухэд ахуй цагтаа феодалын
монголын томоохон сэхээтэн Тарва Баньдид шавь орж тавд ном заалгаж, хятад
хэл сурчээ. 1923 онд нийслэл хvрээнд ирж багш нарыг бэлтгэх сургуульд
орсноор эрдэм номын гараагаа эхэлжээ. 17 наенаасаа судар бичгийн хvрээлэнд
ажиллаж их эрдэмтэн Цэвээнжамсранов, Онхотын Жамьян, гvvш Бат-Очир нартай
танилцжээ. 1926 онд Ж.Цэвээний хамт Заяын хvрээ, Тарва Баньдидийн хvрээ, Хан
єндєрийн хvрээ зэрэг газраар явж эрдэм шинжилгээ, судалгааны ажил, мєн Гvш
Бат-Очир, Бадамжавын "Ж.Цэвээний эхнэр" хамт Бээжин, Шанхай, Жанчхvv
хотуудаар ном цуглуулах, судалгаа шинжилгээний ажлаар явжээ, 1926 оны намар
Санкт-петербург хотноо Дорно дахины хэл бичгийн сургуульд, улмаар 1927-1929
онд Франц улсад очиж суралцжээ. Гомбожав 1927 онд Берлин хотыг дайрч
тэндээсээ Бадамжавын хамт Парие хотноо очсон хэрэг. Ийнхvv явж байхдаа
Берлинд танилцеан Эрдэмтэн Вольф хожим дурсан бичихдээ: "Гомбожав их
ухаантай, маш сонирхолтой сайхан залуу байсан, тvvний биеэ авч яваа байдал,
оюун ухаан, ялдам ааш зан онцгой сэтгэгдэл тєрvулеэн" гэжээ. Гомбожав Парие
хотноо очоод тухайн vедээ дэлхийд нэрд гарсан монголч эрдэмтэн Ф.Феллиод
шавь орж, дагалдан ажиллажээ. Ийнхvv цэл залуу хорин наснаасаа Орос, Герман,
Франц явж Англи, Герман, Франц, Орос хэл сурсан мундагуудын нэгэн. Сургуулиа
тєгсєєд 1930-1933 онд мєн 1935-1937 онуудад "баригд-талаа" зєвлолтєд ажиллаж
сурч бас Монголдоо судар бичгийн хvрээлэнд хоёр жил ажиллажээ. Туvний богино
хугацааны амьдрал Монголын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр асар их бий. "Гучин
зургаатын толь" зэргийг С.Шагж, Т.Нацагдорж болон бусад эртэмтдийн хамт
зохиож байхад єорєєс нь ахмад хvмvvс ч гэсэн Гомбожавыг "Та" гэж хvндэтгэн
тvvнээс зєвлєгвє авдаг байж. Тэрбээр номынхаа оршилд "Эр-дэнэ мэт vегийг
хялбар эвлvvлж, чимэг болгон хэрэглvvлэх амар хєтєлбєр оршвой" гэсэн байдаг.
Харин монгол орны нийгэм улс тєрийн хямрал гvнзгийрч комин-терн болоод
большевикуудын дарангуйлал харанхуй хоцрогдсон нvvдэлчин монголчуудад дэндvv
зэрлэгээр нэвтэреэи тэр vед хорвоо орвонгоороо эргэв. Энэ байдал Феодалын
болоод шинэ цагийн сор болсон эрдэмтдийг тогтож сууж, эрдэм бvтээлээ
туурвихын аргагvй болгов. Эрдэмтэн Цэвээн Жамсран баригдсаны дараа 1940 оны
хоёрдугаар сарьщ 19-нд Оросын КГБ тvvнийг Москвад баривчилж "Эсэргуv хэмээн
цаазалсан" юм. 1956 оны Арванхосрдугаар сарын 8-нд хуралдсан YКУ-ын дээд
шvvхийн цэргийн коллегийн хурлаар Ж.Цэвээн, М.Гомбожав нарын "эсэргvv"
хэмээх уйл ажиллагааны тухай авч хэлэлцээд гэмт хэргийн бvрэлдхvvнгvй учир
цагаатгасан билээ. Хамгийн харамсалтай нь мэргэн гvиий аав, ах дуу, терєл
тєрєгеєд цнмєарєє хэлмэгдсэн гашуун явдал болсон тvvхтэй. (Єнєєдрийн монгол
2006.02.17-31/201)
Н.ЦЭРЭННАДМИД
|