Nert yaruu nairagch Nyambuu Nyamdorj

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

  Онон гол
 

Онон гол миний л гол
Ондоон хэний ч биш миний гол

Ариухан Онон миний л гол
Алдхан биений минь амин гол

Уртхан Онон миний л гол
Уг биений минь улаан гол
 

Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ
Хувиршгүй
Алганы минь хээ
Арилшгүй
Миний хээ
     Минийх 

 

     
   

 

 
Nyambuu Nyamdorj (1934-1999) 
 
 
 

 


 
Монгол улсын төрийн соёрхолт яруу найрагч  НЯМБУУГИЙН НЯМДОРЖ

«Yvлэн бор », « Онон хангай ээжий », « Хєдєє», «Хєвч», «Хvн чулуу» зэрэг яруу найргийн ном хэвлvvлжээ

 
 

 

Timeline

1934 онд Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт малчны гэрт тєржээ 
Бага дунд сургууль, ЗХУ – д М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсжээ.

ЯВЛАА ДАА

Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Унасан нутгийнхаа хавартай
Учрахаас нааш болохгvй нь
Нарлаг сайхан нутаг минь
Намайгаа гэнэт дурсав уу
Єегшин дассан газраа би
Єєрийн эрхгvй vгvйлэв vv
Яагаад ч сэтгэл минь тогтохгvй нь
Явлаа даа...
явлаа даа...
явлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь
Бууралхан ээжийнхээ дугараанаас
Булхаж л гарахгvй бол болохгvй нь
Сэтгэлээр сайхан ээжий минь
Сэмхэн намайг дурсав уу.
Уулаас санах ээжийгээ би
Ухаандаа гэнэт vгvйлэв vv.
Бухимдсан сэтгэл минь тогтохгvй нь.
Буцлаа даа...
Буцлаа даа...
Буцлаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа...
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Халуухан насныхаа амрагтай
Харалцахаас нааш амрахгvй нь
Гэнэхэн насны минь дурлал
Гэнэтхэн намайгаа дурсав уу
Арванхан хэднийхээ дурлалыг
Алагхан зvрх минь vгvйлэв vv.
Алагхан зvрх минь
Хайрхан сэтгэл минь тогтохгvй нь
Харилаа даа...
Харилаа даа...
Харилаа даа..
.

 

 

МИНИЙ АРД ТYМЭН

Босгоны ёроолд
Боол мэт
Бохирч суухаа больж,
Хаалганы аманд
Харц гэгдэж
Хавсарч суухаа байж
Хувьсгалаар хувьсаж
Хувь заяандаа эх орондоо
Дархан эрхт эзэн болон
Дархлагдсан миний ард тvмэн!

Мєнгєн цагаан гэрийнхээ
Мєєгєн хvрээ шиг зайд
Цэцэн цэлмэг ухаанаар
Цэвэр тунгалаг сэтгэлээр
Дундгvй дvvрэн
Дутмаггvй хангалуун
Ахиухан хийж
Арвихан авч
Амьдралаан тєгс утгаар нь
Авч явах боллоо.
Хvvхэд бvхэн маань сургуульд,
Хєгшид бvхэн маань тэтгэмжинд
Нам тєр маань ард иргэдээ
Нар шиг халуун ивээж байна.
Хайр ихт тєрийнхєє
Халамж хvртээгvй хvн vгvй.
Энх энэ засгийнхаа
Энэрэлд ивээгдээгvй зон vгvй.
Хvн бvхний
Хvсэл сэтгэл
Хvчтэй болж
Хvндтэй болж
Ард бvгдийн
Ажил vйлс
Ахицтай болж
Алдартай болж
Ажилласан бvхэн
Ахуй цагийнхаа бахархал баатар
Олныхоо омгорхол болон яригдаж
Олныхоо сvр болон дуулагдаж байна.
Эд нар цєм
Их нэр тєрийг
Хулгайлж олоогvй
Худалдаж аваагvй
Хуйвалдаж гараагvй
Энгvvн их зvтгэлээрээ
Илvv тод ялгарсан юм.
Ажилласан бvхэн
Ахуй цагийнхаа бахархал баатар болон
Нvvр бардам алхалж
Нvд дvvрэн харагдаж
Сэтгэл дvvрэн санагдана.
Хэлсэндээ ч эзэн
Хийсэндээ ч эзэн
Хариуцсандаа ч эзэн
Хаа ч эзэн болж
Яавал хєлсєє, хvчээ гаргаж
Яавал ихийг бvтээх вэ гэсэн
Яруухан омог санаа хvн бvхний
Яс маханд хадаастай бий.
Миний ард тvмэн
Ийм л улс
Миний эх орон
Ийм л иргэдтэй орон.
Ажлыг алдаршуулсан
Ажилчин бvгдийг алдаршуулсан
Алдар гавьяаны их зуун
Агуу их vе минь мандтугай.

ИРЭЭДYЙ

1.
Ирээдvй - энэ цохигдоогvй туйпуу
Ирээдvй - энэ засагдаагvй чулуу
Ирээдvй - энэ нээгдээгvй уурхай
Ирээдvй - энэ vндэслээгvй хот
Ирээдvй - зуун зуунаар цуварч
Ирээдvй - миний урд байна
энэнийг би барьж босгоно
Ирээдvй - хvvгий минь урд байна
тэрнийг хvv минь барьж босгоно.
Ирээдvй - ач гуч нарын минь гарт байна.
Тvvнийг ач гуч нар маань барьж босгоно.
Хvн нийгмийн тэмvvлэлт хєгжил
Хvрч очих туйлын сайханд
Аж тєрєх хязгааргvй азтай
Алс зууны цуут иргэн танд
Атаархнам баярланам.

Огт санаанд оромгvй
Ой ухаанд багтамгvй
Гайхамшигт дэвшилт давшилт
Ганцхан - хvний цуут ухаанаар
Гал мэт илчит гараар бvтэх бvхнийг
Тєрєєгvй ач нарын гарыг
Тэдний vр саданы гарыг
Санан санан хvлээнэ
Саатан саатан хvлээнэ.
Yелэн цуврах зуун зуун жилvvдэд
Yнэтэй дуун, яруухан дуун болон
Санаагаар биш хvний гараар бvтэх
Сайхан ирээдvй єєд
Омголуун хєлєг шиг дугтран тэмvvлнэм
Оргилсон булаг шиг халгилан тэмvvлнэм
Оволзсон зvрх шиг догдлон тэмvvлнэм
Єтлєх гэгчийг мэдэлгvйгээр
Yхэл гэгчийг vзэлгvйгээр
Ухаант нийгэмтэйгээ цуг
Улиран мєнхрєхийг хvснэм.

2.
Зvvн нь vгvй бол баруун нь vгvй
Зvрх нь vгvй бол судас vгvй
Yр нь vгvй бол удам нь vгvй
Цагийн явц цаашлах хууль ийм билээ
Ирээдvй - энэ євгєрч яваа та
Ирээдvй - энэ єсєж яваа би
Ирээдvй - энэ анхны бэрийн гал
Ирээдvй - энэ єлгийн уян дуу
Ирээдvй - энэ шинэ нээгдэх сургууль
Ирээдvй - бидний байгуулж буй нийгэм
Барьж байгаа барилга
Бас нэмж босгох бvхэн
Ингээд босоход ирээдvй гэдэг маань
Их л наанаас эхэлнэ.
Харцны минь доорхиноос
Хамрын минь vзvvрхнээс
Харгилан урсах шиг
Хавтгайран єргєжих шиг...
Єдєр єдрийн явцуу хvрээнд эргэж
Єнє холын их хэргээ мартвал
Єнєр орны иргэн болж тєрсєн
Єндєр алдар минь унах нь тэр...

3.
Улс хєгжнєє гэж сайхан юм
Урьдын бvхнээ мартаж
Зоогоо vvрд тэнийлгэх юм.
Нусгай банди явсан
Нуруугаа зодуулж байсан
Євгєд єнєє vлгэр адил
Єнгєрсєн цаг харуулна.
Зовхи нь буусан
Зол нь буурсан
Хуучин vеийн
Хєх Монголыг
Эндээс
Эрэгт далайгаас алс тєв Азиас
Эрээд дэмий. Цагийн гарз.
Энэ нь Монгол улс сєнєсєн ч гэсэн vг биш
Эх орноо хаяад нvvсэн ч гэсэн vг биш
Тэмдэг ч vгvй болтлоо хєгжлєє гэсэн vг
Эрин цагийн
Иргэн бид
Хийх гэснээ хийж
Хэлэх гэснээ хэлж
Хvслийн уртад боогдохгvй болжээ.
Хvний доор орохгvй болжээ.

4.
Гэр болгонд гэрэл нь хvрч байдаг
Хvн болгоны хvсэл нь биелж байдаг
Ард болгонд ач нь хvрч байдаг
Ардын засаг бэхэжтvгэй.
Єнєєдрийн Монголын
Єнєр царай
Залгамж хойчийн
Залуу дууг
Єргєн дуулах
Єр зvрхний хvслэн.
Єглєє орох шинэ байраа
Ууршиж буцлах халуун цайгаа
Инээж сэрэх алаг vрээ
Эрин цагаа
Эгэл нєхдєє
Эгшиглэн дуулнам
Ирээдvй - бидний хувь заяа
Ирээдvй - тойрог дээрээ хазгай орчлонгийн хувь заяа
Тэнхлэгээ эргэх бємбєрцгєє
Тэнхээгээ олсон хєгжлєє
Хар дайны аманд
Хаяж хэзээ ч єгєхгvй.
Ирээдvй коммунизм!

 

 

 

http://www.olloo.mn/modules.php?name=News&file=print&sid=48383
Хан Хэнтий


Огноо: 2007-02-23 17:14:42

 
Хан Хэнтийн унаган хvv тєрийн шагналт, яруу найрагч Н.Нямдорж “Онон” хэмээх шvлэгтээ:

Ариухан Онон миний л гол
Алдхан биений минь амин гол
Уртхан Онон миний л гол
Уг биений минь улаан гол гэж шvлэглэснийг бидний vеийнхэн сайн мэддэг. Тэр жил Онон голын хєвєєнд хэдэн нєхдийн хамт очиход Хан Хэнтийн домогт их мєрєн долгисоо тvрэн мэлтэлзээд, Хэнтийн сvрлэг уулс намжааран униартаад, vлгэр домгийн vзэсгэлэнгээрээ дуун алдуулж билээ. Онон, Хэнтий хан хоёр бол нэг амьтай газар усан буюу. Холын дурдатгалаасаа ургуулан, ганц нэг ном зохиол сєхєн байж бичсэн “Хан Хэнтий”-гээ “Монголын сайхан орон”-доо залсу.
Хэнтийн нуруу нь олон голын эх ундарга болсон, битvv хєвч тайгаар хучигдмал чухам л диваажингийн орон билээ. Араас нь Онон, Ерєє, Минж, Хvдэр, Цахир, Шороот, Ест, Гурван Жаргалант, єврєєс нь Барх, Эг, Хурх, Туул, Хэрлэн, Хараа, Заан, Тэрэлж зэрэг голууд урсдагаараа эндхийн байгаль, ус ургамал, ан гєрєє vнэхээр баялаг агаад сонирхолтой. Балар харанхуй ойд нь орвол барьц алдаж тєєрмєєр, vлэмж ан гєрєєс шивээлсэн, уулсын орой хяр нь нvцгэн, асга хадаар арвин их євєрмєц орон дэлхий бол Хэнтий хан бvлгээ. Энэ аварга сvрлэг уулс нь хуучин тєрмєлийн эриний занар, элсэн чулуу, ухаа боржин, асмалжин, хадан цагаан зэрэг чулуулгаас тогтсон ажээ. Тєрєл бvрийн чулуулгийн цуглуулга хийхэд ядах ч юмгvй, дорхноо л vvргэвч дvvрээд ирэх жишээтэй. Хэнтий нь зvvн хойноос баруун урагш чиглэн тогтсон бєгєєд баруун хагасыг нь Бага Хэнтий, зvvнийг нь Их Хэнтий гэдэг. Ноён оргил нь Асралт хайрхан 2800 метр єндєр, зуны цагт зарим vед цалин цагаан тэргvvнтэй дvнхийн цайрч харагдана. Биднийг тэр жил очиход Асралт хайрхан уул мєнгєлєг єнгєєр цайвалзан угтаж билээ. Энэ оргилд монгол хvн анх 1951 онд мєрєє гаргажээ. Хар мод, нарс, гацуур, хус, улиас, хуш, улиангар гээд олон тєрлийн мод холилдон ургасан тэр онгон дагшин газар vнэг, чоно, баавгай, зээх, гахай, хандгай, бор гєрєєс, булга, шилvvс, хэрэм, жирх зэрэг ан гєрєєс, хур, сойр, ятуу, хєтvv зэрэг жигvvртэн элбэг. Чухам л анчин хvний ганзага мялаах ан гєрєєсєєр нэн арвин. Алт, хvрэн нvvрс, элдэв тєрлийн тємєрлєг элбэгтэй. Асралт хайрханаас гадна Хєх модны сарьдаг, Охид-хvvхэд, Чулуун хvрээ, Гунын сарьдаг, Алтан єлгийн сарьдаг, Навтан сарьдаг мэтийн 2000 метрээс дээш єндєртэй зvг бvрт хєхрєн униартсан сvрлэг уулс олон. Эдгээр сарьдгуудаас олон гол эх аван урсана. Битvv харанхуй ой мод бvрхсэн энэ уулсыг харахад сvрдмээр агаад туулан гарах аргагvй болой. Чухамдаа эзэн Чингис маань багадаа Бурхан Халдун ууланд тайчуудаас зугатан бvгж байсны учир ойлгомжтой бус уу.
Туул голын хойд биеэр Єтєг-эрvvгийн хад оршино. Vvнийг бас Горхийн хад ч гэх. Давтагдашгvй vзэмжтэй энэ хавийнхад чулуу нь элдэв янзын дvр тєрхєєрєє хол ойрын зочин гийчдийн харааг булаана. Тэгээд ч Тэрэлжийн амралтыг энд байгуулсан хэрэг. Тvvх шашдираас сєхвєл дундад эртний vед тархай бутархай овог аймгийг нэгтгэх аян дайны vед Монголын хаад ноёдын хатад, охид хvvхдийг олохуйяа бэрх євч газар далдлан бvгvvлж, нууж хааж байсан гэдэг. Тvvнээс улбаалан Охид-хvvхэд, Чулуун хvрээ зэрэг нэртэй газрууд бий болсон тvvхтэй. Бvр хожим Галдан бошигтын дайны vед Єндєр гэгээн Занабазар тэргvvтнvvд vр хvvхэдтэйгээ Охид-хvvхдэд нуугдаж байжээ. Ийнхvv энэ хавийн газар нь тvvхийн улбаа мєр, домог сэлтийг хадгалсаар зуу зууныг єнгєрєєжээ. Естийн халуун рашаан гэж алдартай рашааны ойр эртний мєстлєгийн мєр ул болох vхэр чулууд шархадсан бодон шиг лvглийлцэнэ. Ян сарьдаг байцад нь ан гєрєє шивээлээд, жигvvртэн шувууд vvрлэнэ. Минж голын хойгуур ухаа боржингоос тогтсон Гурван Ац уул буй. Энд хонгил агуй ихтэй, рашаан булаг элбэгтэй.
“Хэзээний миний нутаг бол
Хэнтий, Хангайн нуруу
Хэрлэн, Онон, Туулын
Ариун уст мєрєн” гэж Хан Хэнтийн буриад найрагч Ц.Цэдэнжав шvлэглэж билээ. Энд гарч буй нэрний дєрєв нь Хан Хэнтийн уулархаг мужид харьяалагдаж буй нь сонин. Домог тvvх, дуу шvлэгт нэрээ мєнхєлсєн Хэнтийн байгалийн тухай дараа vргэлжлvvлэн хvvрнэх болно.
 


 

 
 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com