
Баян монгол
Үг. Насан-Очирийн Наваан-Юндэн
Ая. Алдарт дуучин
Магсаржав хурцын Дугаржав
Баян монголын хонь ямаан сүргээ хө хө хө
Сул асгасан сувд шиг
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Цайран ярайж харагдах
Саруул талын минь чимэг юм даа хө хө хө
Мэлтэлзсэн цагаахан сүүгээрээ хө хө хө
Мянга олныг хангасан юм
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мяндсан зөөлөн ноосоороо
Манай гэрийг бүрхсэн юм хө хө хө
Өргөн талын бэлчээртээ хө хө хө
Мянган бөмбөг шиг бөмбөрсөн
Гүүргий гүүргий гүүргий гүүргий гүүргий
Мянга тvмээр багширсан
Манай нутгийн баялаг юм даа хө хө хө
1939 он.
Хараагийн баатар ван, Насан-Очирийн Наваан-Юндэн гэж хэн
бэ:
Баатар вангийн хатан баярлаж байна лээ
Зургууд
|
CONTACT
 |
|
|
|
|
| |

|

|
Nasan-Ochir
Navaan-Yunden (1908-1985) |

|
|
|
| |
 |
Чингис хааны язгуурт, Абатай
сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван, Насан-Очирийн Наваан-Юндэн
Монголын хаадын угсаа, хамгийн сүүлчийн амьд сэрүүн
үлдсэн ноён,
Монголын ардын хувьсгалын 13 настай партизан, Монголын анхны сэхээтэн,
Хамгийн гашуунаар хэлмэгдсэн, Германд сурсан анхны оютан, Алдарт
Соёл-Эрдэнэ зохиолын эзэн, |
|
 |

Omsk 1932 on

Timeline History
|
Хараагийн баатар ван,
Насан-Очирийн Наваан-Юндэн гэж
хэн бэ? |
|
|
|
"Миний Эх Орон" сэдвийн дор ЭХИЙН ХАЙР Анхдугаар уралдааныг Баян Монгол, Соёл-Эрдэнэ дууны зохиогч, Хараагийн баатар ван Насан-Очирийн Наваан-Юндэнгийн (1908-1985) мэндэлсний 100 жилийн ойн нэрэмжит болгон www.bayanmongol.com явуулж байна.
|
|
ОРУУЛСАН:
Ц.Батмөнх |
|
2008 оны 10 сарын 18 |
 |
Монголын алдарт
хүмүүсийн цувралаас
Хараагийн баатар ван,
Насан-Очирийн
Наваан-Юндэн гэж хэн бэ:
Ардын хувьсгалын нууц 2
бүлгэмийн 13 гишүүний
нэг, 13 настай партизан
мөн үү?
Алтан ургийн ясан хэлхээ,
угсаа залгасан сүүлийн
ноён мөн үү?
Алдарт шунаагүй, мэдлэгт
шунасан ард түмний хүү
мөн үү?
Ардын боловсрол, соёлын
үрийг анхлаж тарьсан
сэхээтэн мөн үү?
Чухам ямар учраас энэ
хүн Монголын түүхэнд
нэрээ үлдээсэн билээ.
Тэрээр Монгол улсын 100
жилийн түүхийг сэргэг
оюундаа хураангуйлан
чанад хадгалсан эгэл
даруухан нэгэн байв.
Туулж өнгөрүүлсэн
амьдрал нь ч тун сонин
содон.
Өнгөрсөн 100 жилийн
түүхэндээ хүн төрөлхтөн
радио, ТВ, интэрнэт
хэмээх гурвалсан чухал
нээлт хийв. Өнгөрсөн 100
жилийн түүхэндээ Монгол
улс манжийн дарлалыг
халж Богд хаант засгийг
байгуулан (1911) Ардын
засгаа бадрааж (1921),
Ардчилсан төрт улсаа
(1990) зарлаж гурван
төрийн нүүрийг үзэв.
Яг зуун жилийн өмнө
дэлхийд радио дөнгөж
амилж байхуйд, Монголд
Богд хаант засаг бадран
мандахын өмнөх гэгээнд
буюу 1908 онд мэндэлж,
дэлхийд орон зайг
ойртуулсан интэрнэт
нийтэд дэлгэрч, Монголд
ардчилсан төрт засаг
мандан бадрахын өмнөх
гэгээнд буюу 1985 онд
тэрээр эх дэлхийгээс
буцжээ.
Чингис хааны алтан
ургийн хэлхээ, 1985 он
хүртэл монгол хаадын
угсааны хамгийн сүүлд
амьд сэрүүн үлдсэн ноён
гаралтай,
Сайн ноён хан
Намнансүрэн,
Хичээнгүй сайд
Цэрэндоржийн гарийн шавь,
Ардын хувьсгалын нууц 2
бүлгэмийн 13 гишүүний
нэгэн, 13 настай
партизан, Ардын
намын тамгыг сийлэлцсэн,
Ардын намын тусламж
бичгийн амьд гэрч,
монголын орчин цагийн
боловсрол соёлын үрийг
таригч, 1926 оноос
Германд сурсан анхны 35
оюутны нэгэн, ард түмний
дунд ардын дуу мэт
түгсэн Баянмонгол,
Соёл-Эрдэнэ, Үхэрчин хүү
Цэрэндорж зэрэг дуу,
зохиолын эзэн,
Б.Ринченгийн хамт шоронд
12 жил сууж, хайрт хань,
төрсөн дүүгээ
алдаж хэлмэгдэлийн
зовлонг биеэрээ амссан
эсэргүү нэрт, дэлхийн
сонгодог зохиолоос дуун
хөрвүүлэгч, монгол
хэлний товч тайлбар толь,
орос монгол толийг
зохиоход гар бие
оролцогч, хэл шинжээч ,
эмч, хожмоо орос, герман,
манж, түвд хэлний
боловсролтой , сурган
хүмүүжүүлэгч, төрийн
алтан аргамж баригч,
төрийн түшээ, түүхч
зохиолч болоод монгол
түмний сор болсон
сэхээтэн, ардын дуунд
мөнхөрсөн Юндэн Гөөгөө
шиг сайхан эр, Хараагийн
баатар ван,
Насан-Очирийн
Наваан-Юндэн.
Орос улсаас тусламж гуйх
бичгийг гартаа атгаж, 12
насандаа ах Ойдовын хамт
ардын намын тамга
сийлэхэд байлцаж, галт
зэвсэг нууж, нууц хурлын
гэрч болж, Д.Сүхбаатарын
итгэлийг олж,
Х.Чойбалсаны өвөр дээр
сууж, нууц бүлгүүдэд
мэдээ хүргэж, ардын
намын 13 гишүүний харуул
болж, 13 насандаа ардын
хувьсгалын түүхийг
хураан үлдсэн ганц гэрч
болжээ.
Туулсан амьдралдаа Наран
гоо авхай шүлэг,
Баянмонгол түүвэр зохиол,
Соёл-Эрдэнэ намтар тууж
1930 онд Б. Ринчентэй
элбэж монгол орос ярианы
дэвтэр хийж, 1956 онд
анагаахын нэр томъёоны
толь нийтлүүлж,
Я.Цэвэлийн Монгол хэлний
товч тайлбар толь,
А.Лувсандэндэвийн Орос
монгол толь зохиоход
оролцож, Эв хамт намын
тунхаг, Л.Толстой,
Н.Гоголь, М.Горькийн Эх
роман, М.Достоевский
Ядуу хүмүүс роман,
Б.Стоу, А.Пушкин, Гете,
Шиллер, Бехер, Брехт,
Циммерлинг, Исаковскийн
зохиолоос орчуулжээ.
Гавьяа шагнал гэвэл
Соёл-Эрдэнэ, Баян Монгол,
Үхэрчин хүү зэрэг
дуунууд ард түмний дунд
алдаршиж, хань ижил,
төрсөн дүүгээ алдаж ,
1938-1950 онд (30-42 нас)
12 жил шоронд яллуулсныг
эс дурдвал, Хөдөлмөр
сонины 1973 оны тэргүүн
бичлэгийн, хамгийн том
шагнал нь 1982 онд МЗЭ-н
хороооны шагнал болно.
1. Алтан ургийн түүхийг
хөөвөөс:
Тэрээр Чингис хааны
алтан ургийн хэлхээ,
удмын язгууртай, 1985 он
хүртэл монгол хаадын
угсааны хамгийн сүүлд
амьд сэрүүн үлдсэн ноён
гаралтай хүн байв.
Чингис хаан, 4- р отгон
хүү Тулуй, 3- р хүү
Хувилай хаан, 2- р хүү
Чингим, 2- р хүү
Дармабал, 2- р хүү
Хайсан Хүлэг хаан, 3- р
хүү Хүслэн хаан, ууган
хүү Тогоонтөмөр хаан, 2-
р хүү Усгал хаан
Төгстөмөр, 3- р хүү
Дүүрэнтөмөр (Хархуурцаг)?,
ууган хүү Адай (Ажи)?,
2- р хүү Агваржин жонон,
хүү Хархуурцаг?, хүү
Баянмөнх жонон, хүү
Батмөнх даян хаан, 11- р
отгон хүү Гэрсэнз жалайр
хутагт (1513-1549)-, 3-р
хүү Онохуй Үйзэн ноён
(1534-1568), ууган хүү
Автай сайн хаан
(1554-1588), 2- р хүү
Сибитүйгээс ? түүний
удам судар эхэлнэ..
Өвөг дээдэс Сибитүй (Sibududai)
1631 оноос Манжийн
дарлалд орохоос (1691)
өмнө үүссэн Түшээт хан,
Сэцэн хан, Засагт хан
гурван аймгийн Түшээт
хан аймгийн Баатар
засгын хошуунд (хэдэн
зууны өмнөөс Баатар
засгын хошуу хэмээн
түүхэнд тэмдэглэгдсэн)
туслагч гүн, хошууны
бэйс хийж байжээ.
Чингис хаанаас хойш 30
дахь үе, Гэрсэнз Жалайр
хутагтаас (1513-1549)
хойш тоолбол 15 дахь үе
нь, Түшээт хан аймгийн
21 хошууны нэгэн
Хараагийн Баатар вангийн
хошууны (Одоогийн
Сэлэнгэ аймгийн Мандал
сум, Хараа, Ерөө,
Дарханы Шаамар сум,
Зүүнхараа хот, Дархан
хот, Төв аймгийн
Батсүмбэр сум болно)
хошуу ноён Баатар ван
Н.Наваан-Юндэн аж.
Н.Наваан-Юндэнгийн өвөг
эцгийн хадгалж байсан
Чингис хаан, Автай сайн
ханы алтан ургын бичиг
Наваан-Юндэнг эсэргүү
хилс хэрэгт барьж
хөрөнгө хогшлыг нь
хураахад хамт алга
болжээ.
2. Ноён суудалтай бага
нас:
1908 онд Сэлэнгэ аймгийн
Мандал сумын нутагт (бас
заримдаа Төв аймгийн
Баянчандмань сум гэх)
Насан-Очирийн хүү болон
мэндэлжээ. Төрсөн эцэг
Насан-Очир 60 насандаа
бие барж, түүний төрсөн
дүү Баатар вангийн (Баатар
засгийн хошуу гэх)
хошууны засаг ноён
Содномдоржаа эгч
Цогт-Очир, дүү Чинбатын
(1912-1940) хамт үрчлэн
авчээ.
1913-1921 он (5-13нас)
Содномдаржаа ноён бие
барж үр хүүхэдгүйн тул
хошуу ноён
Содномдаржаагийн ор
залган 5 насандаа (1913
он) Түшээт хан аймгийн
21 хошууны нэгэн
Хараагийн Баатар вангийн
хошууны хошуу ноён болж,
Ардын засаг мандах
хүртэл (1921 он, 13 нас)
8 жил ор суужээ. Баатар
вангийн хошууны туслагч
хойд эцэг Ойдов, эх
Лхамжав нарын хамт
Нийслэл хүрээнд шилжин
сууж Халхын сайн ноён
хан
Төгс-Очирын Намнансүрэнд
шавь орж, хичээнгүй сайд
Цэрэндоржийн гарын шавь
болжээ. Эрдэнэшанзавын
яамны Үүдний хэмээх нэрт
монгол манж бичгийн
сургуульд сурсан.
3. Ардын хувьсгалын нууц
бүлгэмийн 13 гишүүний
нэг , 13 настай партизан:
Үүнд: Ардын намын анхны
долоо гэгдэх
хувьсгалт нууц Зүүн
хүрээний бүлгэмээс (Түшмэдийн
нам)
Солийн Данзан
(1885-1924),
Дансранбилигийн Догсом
(1884-1941),
Консулын дэнжийн
бүлгэмээс (Ардын
нам)
Догсомын Бодоо
(1885-1922),
Дамбын Чагдаржав
(1880-1922),
Дарьжавийн Лосол
(1890-1940),
Дамдины Сүхбаатар
(1893-1923),
Хорлоогийн Чойбалсан
(1895-1952)
болоод Зүүн хүрээний
бүлгэмээс Магсар
хурц
(1869-1935),
Магсар хурцын Дугаржав
(1893-1946),
Консулын дэнжийн
бүлгэмээс (Ардын
нам)
Д.Сүхбаатарын
багш
Онходын Жамъян гүн
(1864-1930),
Баатар ван
Н.Наваан-Юндэн
(1908-1985),
ах Ойдов
(1885?-1937?), Будяа
нар байжээ.
1918-1921 он (10-13нас)
хүртэл энэ завсар хойд
эцэг Ойдовынд жанжин
Д.Сүхбаатар,
Х.Чойбалсан,
Д.Чагдаржав,
залуу лам
Д.Лосол,
Д.Догсом,
О.Жамъян
гүн, лам
Д.Бодоо
нарын хувьсгалын нууц
уулзалтын гол цөм болж
байсныг гэрчилж,
Баатар ван Наваан-Юндэн,
ах Ойдов
нар хувьсгалчдын
итгэвээс зохих хүмүүс
болно гэж 1919 оны эхээр
зохиосон бичиг МАХН-н
архивын санд хадгалагдан
үлдэж, Сүхбаатарын
итгэлт хүмүүс болж Ардын
намын тамга сийлж,
тусламж бичгийг чанад
нуун, зүүн хороонд
Жамьяан гуайд бас хажуу
хашааны Догсом
С.Данзан
нарт мэдээ дамжуулдаг
байжээ. Д.Сүхбаатарын
багш гүн Жамьяангийн
хүргэн лам Лосолд
Магсар хурцын
бага хүү М.Наваандорж ах
Дугаржавынхаа
зөвлөснөөр түүний дотны
нөхөр Д.Лосолынд хүү
Өлзийхишигээ үрчүүлж
байжээ.Ардын
намын тамга, Ардын
хувьсгалын 13 настай
партизан:
1918 оны 8-р сард Хятад
ууд Нийслэл хүрээнд
оржээ.
Улс
орны байдал нэн
хүндэрсэн үед
С.Данзан,
Д.Догсом
нарын
Зүүн хүрээний хувьсгалт
нууц бүлгэм (түшмэдийн
нам), лам
Д.Бодоо,
Д.Чагдаржав,
Д.Лосол
нарын
консулын дэнжийн бүлгэм
(ардын нам) үүсэв.
1919 оны (11нас) 4 сард
Төгс-Очирын Намнансүрэн
(1878-1919) Нийслэл
хүрээнд хорлогдон нас
баржээ. Өвөл Нийслэл нэн
түгшүүртэй. Ойдовын
баруун хамар хашаанд
Догсом залан байх.
Тэднийд залуу лам Лосол,
Дондог гүн, Нямжав бэйс
ирдэг байв. Нэгэн үдэш
намайг гэртээ ороход
Чойбалсан, Догсом, Лосол,
Будяа, Чагдар гуай нар
аав Ойдовтой сэм ярилцан
бичиг бичиж байснаа нэг
нэгээр цувран гарсан.
Хамт сурдаг Дэмбэрэл
хүүтэй тоглож байгаад
эвхээстэй олбог дэлгэтэл
бяцхан зурвас гарсныг
тэрээр чанга дуугаар
Орос улсаас цэргийн
тусламж гуйх учир нь
Манай Монгол улсад хүнд
гамшиг учирлаа гэж
уншихад аав гэнэт хажууд
ирэн гал руу хийлээ.
Миний дотор палхийв.
Удалгуй харанхуй шөнө
үхэр тэрэгтэй олон хүн
ирж буу сум, бөмбөг хойд
байшинд нуусан. Маргааш
орой аав толгой илээд
улс оронд аюул учрав.
Ашгүй эд нар
Сүхбаатартай уулзан арга
сэджээ. Би зөв гэлгүй
яахав. Сүхбаатар эртээр
Жамьяан гуайгаар энэ
хэрэгт оролц гэж
хэлүүлжээ. Чамайг сайтар
нууцалж яв гэж хэлсэн.
Иймд миний хүү тун
бодолтой байгаарай гэж
захисан.
1920 оны (12 нас) бид
Хүрээ орохоор явлаа.
Замд гамин шалгалттай
гэсэн тул аав хоёр
авдараа онгойлготол буу
сум харагдав. Эмээлийн
хавтасанд нуугаад хуруун
чинээ жижиг сум
үлдсэнийг 8 настай
дүүгийн бүсэнд нуулаа.
Гамин харуул дүүг
мориноос буулгахад
хөөрхий жаахан дүү
үнхэлцэг хагартлаа айжээ.
Ашгүй мэдсэнгүй. Нэг
удаа дүү гаминг хараад
хашгиртал буун дуу
ташийж толгой дээгүүр
өнгөрөв. Тэр орой аав
маргааш Хүрээнийхтэй
нийлэн хурал хийнэ гэв.
Би ч дотроо зоригтой
байлаа. Хэн хэн орох
болоо гэж бодов
Нууц хурал
Маргааш аав
гэрээ хогшилийг гаргав.
Ханхай гэрт дүүрэн хүн
цуглав. Аав намайг гадаа
манаанд гаргалаа.
Тангарагт нууц нөхдөөс
хэнийг ч илчилж болохгүй
гэж ярилцах. Сүхбаатарын
дараа Дэндэв гэж хүн
зэвсэг цэргийн тусламж
нэмж авах хэрэгтэйг
захиж буй болтой.
Х.Чойбалсан, Д.Лосол,
Г.Дэмид нарын номын
1-162 талд.
1920
оны VI сарын 25-ны өдөр
хоёр бүлгэмийн нэгдсэн
зөвлөлгөөн С.Данзангийн
гэрт болж Монгол Ардын
Намыг байгуулжээ.
Ардын намын тамга
1920 он (12
нас) өвөл намайг томуу
хүрээд гэрт байхад гадны
хүнгүй бол өөр нэг чухал
юм сийлнэ. Аав гарын
уртай хүн байсан юм.
Дөрвөлжин цагаан модон
дээр тамга гэсэн үгийг
сийлж тамганы бариулыг
чандмань хэлбэртэй
болгохоор зорно.
Манайхан намын тамгатай
болохоор Будя бид хоёрыг
сийл гэсэн юм гэж билээ.
Сүхбаатар гуай ч аав
Ойдовт бат итгэж дотны
нөхдийн тоонд оруулж
байсан билээ. Би учрыг
бас мэдэж буй тул нууцыг
чанд хадгалана гэж
боддог байв.1920 онд (12
нас)
Манлай баатар
Дамдинсүрэн
(1871-1920) шоронд
босоогоороо үхэж ард
түмнээ зоригжуулж,
хувьсгалын нууц бүлгийн
гишүүд олноор баригдаж
цаг төр үймэрч байв.
Ямар нэг хүн хов зөөж
дээ. Тагнуулч тавьсан
ажээ. Жигмэддорж, Дэндэв,
Хатанбаатар ван,
Манлайбаатар ван,
Пунцагдорж Да лам,
Жамьяан гуай, Алтангэрэл,
Бавуу, Тогтох гээд
бүгдийг түүчихсэн шиг
байв. Аав дотроо их айж
буй болтой. Насанд
хүрээгүй намайг хамт
баривчилбал янаа
гэж.Баатар зам гэгч нэг
залуу лам шоронд буй
хувьсгалчдад сэм уулзан
хэл хүргэж байвМэдээ
хүргэгч
Өвөл харанхуйд Чагдаржав,
Чойбалсан гуай хоёр ирэв.
Манайд 8 хонохдоо олон
хүнтэй уулзав. Орос хэл
мэддэг тул манайд байсан
амьтны зурагтай номыг
бид гуравт уншиж өгөөд
бид өвдгийг нь налан
дуртай сонсдог байв.Энэ
үед би аавд зарагдан
баруун хамар хашаанд
Догсом гуайд, зүүн
хороонд Жамьяан гуайд
хэл хүргэж байлаа.Эр
цэрэг 13
1920 онд (12 нас) бас
тэр өвөл манайд 13 хүн
цуглав. Ихэнх нь 30
орчим настай. Эрдэнэ
вангийн хошуунх гэнэ.
Манайд нэлээн удсан.
Ардын журамт цэрэг
давшин ирэхэд тэд
байшинд нуусан зэвсэгийг
гаргаад цувран Хүрээнээс
явсан юм. Хожим 1981 онд
Ядамжав партизан надтай
уулзаад Хатан баатар
Магсаржавыг даган манайд
хонож байснаа дурсаж
билээ.1934
онд Х.Чойбалсан, Д.Лосол,
Г.Дэмид нарын зохиосон
“Монгол ардын үндэсний
хувьсгалын анх үүсэж
байгуулагдсан товч түүх”
номд дурдсанаар:
Орос улсад одсон
долоогоос гадна Хүрээнд
үлдсэн намын итгэвээс
зохих нөхдөд Дугаржав,
Жамьяан, бага Данзан,
Жигмэддорж, Дэндэв,
Тогтох Галсан, Адяа, Даш,
Пунцаг, Нанзад, ОЙдов,
Хатанбаатар, Магсаржав,
орос нөхөр Гембаржавский,
Кучеренко, Маслаков,
Кандаков, түвд Шарав
нарын 19 хүн оруулсан
байв.
Бодоо, Чойбалсан хоёр
хүн Жамьяангийнд очин
түүний хүргэн лам Лосол
хамтаар ярьж санаа
нийлэв. Консулын бүлгэм
Сүхбаатарын бүлгэмтэй
нийлэхэд болгоомжлох
хэрэггүй Сүхбаатар миний
шавь болой гэж Жамьяан
гүн хэлжээ. Тэндээс Орос
улсаас тусламж гуйх
бичгийг Жамьяан ДОгсом
хамтран эх бэлдэж Богд
хаанаар зуруулжээ.
1919 оны эхээр
зохиогдсон бас нэгэн
бичигт итгэвээс зохих 50
хүний тоонд хувьсгалт
бүлгийн гишүүдээс гадна
Дилав хутагт, Баатар ван
Н.Наваан-Юндэн, ОЙдов,
Жамьяан гүн, манлай ван
Дамдинсүрэн мэтийг
оруулжээ.
Баримтаас
Монголын
хувьсгалчдийн ажлыг
зөвшөөрсөн, автономит
засгийг босгох үзэлтэй
хүмүүс 10 байсан гэсний
дотор М.Дугаржав оржээ. 1920
оны хавар МАН-аас Ардын
намын тамга сийлж,
явуулах бичгийг Догсом,
Данзан нар М.Дугаржаваар
ёсчлон бичүүлжээ. Тус
оны намар М.Дугаржавын
эцэг Шүүх яамны сайд
Магсар хурц
(1869-1935),эх
Гүндсамбуу нарыг гамин
цэрэг зовоож хэлмэгдүүлж
байсныг хожим Д.Догсом
дурсамждаа бичсэн бий.
Хятадууд энэ үед Манлай
баатар Дамдинсүрэн, хурц
бэйс Магсаржав, бэйс
Лувсанжанцан, Жамъян гүн,
гүн Гомбойдшин, дара эх
лам Чойжинжанцан,
Жигмиддорж нарын олон
хүнийг шоронд хорьжээ.
Магсар хурцын бага хүү
М.Наваандорж ах
Дугаржавынхаа үгнээс
гардаггүй, өрөвч
сэтгэлтэй нэгэн байсан
гэдэг. Тиймээс ч тэднийх
хүү, охин хоёртой атлаа
ах Дугаржавынхаа
зөвлөснөөр түүний дотны
нөхөр, их үйлсийн төлөө
хамтран тэмцэж явсан
Дарьзавын Лосолынд ганц
хүү Өлзийхишигээ үрчүүлж
үр хүүхэд заягаагуй
П.Даваажав, Д.Лосол
хоёрыг баярлуулж байсан
хэмээн Магсар хурцын ач
Юра, М.Дугаржавын шавь
дуучин Жагзавын
Дорждагва нар хуучилж
байлаа.
4. Анхны бага сургууль
1921 оны 11 дүгээр сарын
2-нд Нийслэл хүрээнд
орчин цагийн боловсролын
хэмээгдэх анхны бага
сургууль байгуулагдав.
1923 онд (15 насандаа)
Ардын засгийн, үлгэр
жишээч анхны 8 жилийн
дунд сургуульд 3-р
ангийн сурагч болов.
Анхны захирлаар Эрхүүд
багшийн боловсрол олсон
Базарын Ишдорж
байжээ. Судар бичгийн
хүрээлэнгийн эрдэмтэн
нарийн бичиг
Жамсрангийн Цэвээний
орчуулсан Хөх Монголын
Хөх туг зохиолыг уншиж
байжээ. Анхны сурагчдын
дунд ардын зураач,
төрийн соёрхолт
Л.Намхайцэрэн,
геологи, минерологийн
ухааны доктор
Ж.Дүгэрсүрэн нар
байлаа.Анхны дунд
сургуулийн 3-р ангийн
сурагчдийн зохиосон
“Соёлын гэрэл нэрт”
бичмэл сэтгүүлийг
Н.Наваан-Юндэн,
бага Нацагаа буюу
Төмөрийн Нацагдорж,
Уртнасан (их эрдэмтэн
Цэндийн Дамдинсүрэн
1933 онд бичсэн монголын
уран зохиолын алтан санд
орсон “Хоёр
настай Ро”
шүлгийн эзэн
Батнасангийн аав) нар
гаргажээ.
5. Барууны боловсрол,
Хээрийн галуу нисэн үл
хүрэх газраас
1926-1929 онд (18-21 нас)
Анхны дунд сургуулиас
шалгарсан 35 сурагч
Герман Франц улсад
сурахаар гэргий Хаалайн
хамт явж Герман улсын
Lichterfelde
дунд сургуульд сурсан.
Гэгээрлийн сайд
Эрдэнэбатхаан,
3 багшийн (Базарын
Ишдорж захирал, Далай
багш) хамт гарлаа. Тэр
үед Дотоод яамны сайд
байсан
А.Амар,
Хатанбаатар Магсаржав,
судар бичгийн
хүрээлэнгийн анхны дарга
Онходын Жамъян
гүний эрдэмтэн нарийн
бичиг
Жамсрангийн Цэвээн
нар үдэн гаргаж билигтэй
сайхан үг сургаал
хэлцгээн их эрдэм
сурахыг ерөөжээ. Орост
сурч байсан
Б.Ринчен,
О.Намнандорж нар
Ленинград хотод уулзжээ.
Энэ тухайд нэрт зохиолч
Д.Нацагдоржийн
тэмдэглэн бичсэн
Улаанбаатараас Берлин
хүртэл
(1926 оны 10 сарын 17-нд
эхэлж 1927 оны 8 сарын
17 Германд бичин
гүйцээсэн,
Berlin Charlottenburg
Grolmanstraße 23)
шүлэг зохиолд тодорхой
бий.
1926 онд (18 нас)
Монголын анхны газрын
зургийг Германд хийхэд
Дүгэрсурэн нар оролцов.
8-р ангид сурч байв.
Барууны нугалаа,
нутагтаа эргэн дуудагдав
1928 онд
(20нас) намын дотор
баруунтны гэх хэлбэрэл
үүсч, Ерөнхий сайдаар
А.Анар болж баруунд сурч
буй оюутныг эргүүлэн
татжээ. 1929 оны (21 нас)
намар Монголдоо
дуудагдан ирэв.
Зохиолчдийн бүлгэм анх
байгуулахад байв.
1930-1932 онд (22-24 нас)
Ардыг гэгээрүүлэх яаманд
ном хэвлэл, латин үсгийн
зөвлөлд үсэг хянагч ажил
хийв. 1931 онд (23 нас)
Дөрвөн цаг хүний амьдрал
шүлэг, Гөрөөчин ач охин
Дүүдийгээ бичив.
Орос орон, эмчийн
мэргэжил, Учиртай гурван
толгой
1932 онд (24 нас) ЗХУ-н
Омск хотийн анагаах
ухааны дээд сургуульд
эхнэр Хаалайн хамт
суралцсан.
1933 онд (25 нас)
Оросоос эргүүлэн дууджээ.
Гитлер засгийн эрхэнд
гарчээ. Наваан-Юндэн
улсын төв театрт
жүжигчинээр ажиллаж,
уран зохиолчдын анхны
уран сайхны радио
үдэшлэг болж, Монголд
радиа нэвтэрчээ. Учиртай
гурван толгой дуурийн
анхны Юндэнгийн дүрд
Н.Наваан-Юндэн, Дэвээ
Нансалмаад тоглохоор
болсон ч, германий
эсэргүү, Дэвээг эсэргүү
Жамьянжавийн эхнэр
хэмээн болиулжээ. 1934
онд (26 нас) ахин Омск
хотыг зорих завшаан олов.
6. Алдарт хүрсэн залуу
нас дуу хуур, Идэр залуу
нас
1934 онд (26 nas)
Монголын орчин үеийн
хөгжмийн зохиолийг
үндэслэгчийн нэг, Ардын
намын анхны гишүүн,
партизан, Улаан туг
дууны зохиогч, уртын
дууч Ж.Дорждавгын багш,
Гадаад явдлын яамны дэд
сайд, алдарт дуучин
Магсар хурцын Дугаржав
(1893-1946) удирдан Баян
Монгол, Үхэрчин хүү
Цэрэндорж (Н.Наваан-Юндэн),
Идэр жинчин (бага
Нацагаа буюу Төмөрийн
Нацагдорж), Жавхлант
сүрэг (Б.Доржсүрэн)
зэрэг 5 хошуу малын
тухай нийт 4 дуу
зохиосон нь Монголын
шинэ үеийн дууны охь
манлай болж ард тумэн
дуулсаар байв.
1935 онд (27нас) Амар
сайд Москвад пянз
хийлгэжээ. 2-р сард
Соёл-эрдэнэ дууны үгийг
бичсэнд Жагзавийн
Дорждагва (1904-?) ая
хийв. Эргэх 4 улирал
шүлгээ бичжээ. Дөвчин
унзад дууг дуулж
нотлуулжээ.
1936 онд (28 нас) Ардын
хувьсгалын 15 жилийн ойн
баярын өдөр Баян монгол,
Үхэрчин хүү, Идэр жинчин,
Жавхлант сурэг дууны
үгийг бичсэн наадмын
сонин тарж байлаа.
Шоронд орох хүртлээ
алдарт дуунуудаа зохиож
мандан бадарч явжээ.
7. Хэлмэгдэлийн хар
жилүүд
1937-1939 онд Германд
сургууль төгсөгчдийн
хэрэг хэмээн хилс хэрэг
үүсчээ. 1937 онд (29 нас)
Чойбалсантай дотно танил
байсан Ойдовийг
баривчилж тайж угсаатан
Наваан-Юндэнг Омскт буйг
мэдэж 1938 оны хавар
сургуулиа дуусгахаас
өмнөхөн гэдрэг дуудуулж,
3 сарын 15-нд улс төрийн
хилс хэрэгт холбогдуулан
Германы тагнуул хэмээн
баривчилж шоронд хорьжээ.
1938-1950 онд (30-42 нас)
ид бүтээх идэр залуу
насандаа 12 жил шоронд
суужээ. Анх 25 жил ял
оноож 6 жил мөрдөөд
1944онд 20 жилээр тасалж
1950 онд 2 жилийн
тэнсэнтэй шоронгоос
гарчээ.
1939 онд (31 нас)
Х.Чойбалсан ерөнхий сайд
болжээ. Халх голийн дайн
эхлэв.
Германы тагнуулын хэрэгт
гүтгэгдэж яаж мэдээгээ
дамжуулдаг байсан хэмээн
асуухад уур нь хүрч
саарал морио унаад
аваачиж өгдөг байсан
хэмээн мэдүүлж байжээ.
Насан туршаа тэрээр
ийнхүү сэтгэлийн тамд
унаж алхам тутамдаа
адлагдаж, сэтгэлийн
дарамт үзсээр байлаа.
Дотоод яамны хашаанд
эсгий гэрт Б.Ринчен,
дуучин, сайд М.Дугаржав,
улаан эрдэмтэн хэмээх
анд Бархасын Банзрагч
нарын хамт орос хэлнээс
Болшевик намын түүхийг
орчуулж байлаа. Анд
нөхөр Бавуу бас шоронд
хоригдож байв.
8. Хайрын гэгээн Хаалай,
Хайртай дүү Чинбат, анд
М.Дугаржав
Баатар ван
Наваан-Юндэнгийн анхны
эхнэр гүн Гомбожавын
охин Германд, мөн Омскт
хамт сурч байжээ.
Хаалайн сууж байсан айл
нь үйлдвэр дээрээ
очихийг уриж, тэр
үйлдвэрийнхэн Хаалай
охины гоо сайхныг ихэд
гайхан биширч удалгуй
Хаалай нэртэй шоколад
үйлдвэрлэж байжээ. 4 жил
болохдоо Хаалай герман
хэлийг төрөлх хэл бичиг
шигээ сурсан. 1937 оноос
Наваан-Юндэн, Хаалай бид
хоёрыг язгууртны хуухэд
гэж эх орноос минь
дуудсан юмаа гэжээ.
Гучаад оны уеийн
Монголын узэсгэлэнт
Сарангоо бусгуйчуудийн
нэгэн Хаалайд боловсорч
гуйцсэн тариаг гэнэтийн
мөндөр нуга цохихтой
адил эмгэнэлт хувь
тавилан учирч залуу
насандаа ертөнцөөс халин
оджээ.
1938 оны (30 нас) 3
сарын 15-ны өдөр шоронд
орж 1943 онд (35нас) 6
жил мөрдөнд байх зуур
хайрт гэргий Хаалай нас
барж, 1945 онд (37нас)
дүү Чинбат уулзахаар
ирээд буудан алуулж,
гэмгүй хүмүүс хүн ёсгүй
зэрлэг улсын гарт
үрэгдэх учиртай байждээ
хэмээн гуниглан зогсох
Наваан-Юндэнгийн нүдэнд
аяндаа нулимс хурдаг
байжээ.Орос эмчийн
хэлмэрч хийж, өвчтөн
асарч байхдаа өвчин хүрч
амь насаа алдахын даваан
дээр шоронд буй сайхан
сэтгэлт нөхдийн ачаар
амь гарчээ. Гадаад яамны
сайд асан алдарт дууч
Магсар хурцын Дугаржав
(1893-1946) шоронгоос
гарахын хэдхэн хоногын
өмнө хүнд бэрхийг
тэсэлгүй харамсалтайгаар
нас барж зүрх нь шивширч
байв.
Н.Наваан-Юндэн гуайн
хувьд нэгд залуу болоод
шоронгийн бэрхийг
туулахад тустай байж,
хоёрт бага наснаас сурч
мэдсэн боловсрол мэдлэг
нь тусалж шоронгоос амьд
гарч чаджээ.
9. Нарснаас наранд,
Цагаадсан заяа1950
онд (42 нас) 3 сард 12
жил шоронд суугаад гарч
ирэхэд хайрт хань Хаалай,
хайрт дүү Чинбат үгүй
тул анд улаан эрдэмтэн
хочит Бархасын
Банзрагчийн гэрт очив.
1961 онд
гавьяат багш
болсон Хэнтий аймгийн
Жанчивийн Намсрайнд анд
нөхөр Пунцагбалжир
гэргий Цогт-Очирын хамт
(эсэргүүний хамсаатан
хэмээн ажлаасаа хөөгдсэн
эгч Цогт-Очир) иржээ.
Сайхан сэтгэлт хадам
эцэг Ж.Намсрай, ирээдүйн
халамжит хань
Н.Лхамсүрэнтэй (22 нас)
ийн учирах ерөөлтэй байв.
1965 онд Австри улсад
очиж худалдааны гэрээ
хийж, 1966-1969 онд
эрдэм чадлынхаа хүчээр
ардчилсан Герман, Унгар
улсад элчин сайдын
яаманд ажилтан болж,
ууган их сургуульд
багшилан олон шавьтай
болжээ
10. Зуун жилийн
амьдралын тойрог
1981 онд партизан
Ядамжав гуай манайд
ирсэн юм. 60 жилийн өмнө
хувьсгалын жилд манайд
нуугдаж байснаа дурсаж
билээ. Хүн ямар 100
наслах биш дээ. Тэгэхэд
байсан ардын хувьсгалын
партизануудаас одоо ч
бараг үлдсэнгүй. Харин
би хар нялх 13 настай
байсан болохоор тэр
үеийн түүхийг хадгалан
үлджээ гэж
Н.Наваан-Юндэн гуай
бичин үлдээжээ.42 настай
шоронгоос гарахад 22
настай угтаж авсан хань
ижил нь өнөөдөр дурсана.
Харин тэр сайхан бүсгүй
80 настай буурал эмгэн
болоод хувь заяагаа
дурсан суугаа.
Буурал хорвоо нэгэнтээ
100 жил эргэжээ.
100 жилийн өмнө мэндэлж
100 жилийн түүхийг
хүүрнэсэн даруухан энэ
хүнийг хэн дурсах билээ.
Ийм хүү төрүүлсэн эх
орон нь дурсана.
Элгэн садан ард түмэн нь
ухаарч нэг дурсана.
Даравч далдайж, булавч
бултайх
Даруухан алдар суу нь
үнэнийг гүйцнэ
Дахин дахин зуун жилээр
Үнэн түүхийг нэхэн
дурсана.
Эх сурвалж:
Цэвэгжавын Цэрэн,
Монголын сүүлчийн Ноён,
Хөдөлмөр сонин, 1992 он
6 сар 24, N- 20
Я.Баатар, Зохиолч
Н.Наваан-Юндэнгийн
амьдрал, уран бүтээл,
1996
Я.Баатар, Наваан-Юндэн,
зохиол, баримт, судалгаа,
2001 он
Ж.Саруулбуян,
Н.Лхамсүрэн, Баатар ван
Наваан-Юндэн, 1994 он
http://www.mongolinternet.com/famous/NavaanYunden.htm
http://www.mongolinternet.com/famous/NavaanYundenBaatarvan/Tuuh.htm
Монголын төлөөлөгчид
Баруун Европт, 1925-1929
Серже М.Волфф
Mongol Delegations in
Western Europe,
1925-1929 Journal Title:
Journal of the Royal
Central Asian Society.
volume 22,23
Орчин цагийн боловсролын
түүхээс
http://www.mongolinternet.com/bolovsrol.htm
http://www.mongolinternet.com/bolovsrol/inEuropa1926-1929.htm
Зохиомжлон нэгтгэн
бичсэн. Ц.Батмөнх, 2008
оны 10 сарын 18, USA
daanjuur@yahoo.com
|
|
1908-1985 (77 nas) Haraagiin Baatar van Nasan-Ochiriin
Navaan-Yunden
1908 ond Selenge aimgiin Mandal sumiin nutag Nariin
Gatsuurt mendelsen.
1911 Bogd haant zasag, olnoo urgegdsenii anhdugaar on
1913-1921 (5 nas) Sodnomdarjaa boyon biy barj, olnoo
urgegdsenii 3-r ond Navaan-Yunden zasag turiin beil tsol avch, Haraagiin Baatar
vangiin (baatar beil) hoshuunii zasag noyonoor ugsaa zalgamjilan 8 jil zalarsan.
Hoid etseg Oidoviin hamt Niislel hureend irjee
Bagadaa hureend irj sain noyon han Namnansurend shavi orj,
Hicheengui said Tserendorjiin gariin shavi baijee.
Erdeneshanzaviin yamny uudnii hemeeh mongol, manj bichgiin
baga surguulid
Hoit etseg Oidoviind Suhbaatar Choibalsan terguut tsuglan
huvisgalyn nuuts ajil yvuulj, itgevees zohih ulsiin jagsaaltad Oidov,
Navaan-Yunden orjee.
1918-1919 Hyatadyn gemin tsereg Mongol ulsyg ezelj gashuun
zovlon edelj baiv.
1919 ony (11 nas), olnoo urgegdsenii 9-r ond Jun vangiin
zereg olgon Baatar beil boljee. Uvel hyatadiin ge min tsereg Mongol ulsyg
dovtolj Niislel huree tuggshuurtei bailaa. Tednii gert ardyn namiihan tsugladag
baijee.
1920 ony (12 nas) havar Hui mandald egch duu, aaviin hamt
hudee zusav. Moridoor tuslav. Namar zevseg nuun Ih hureend irev. Duu ni naiman
nastai, buuny sum nuun gemind barigdahaa aldav. Nuuts bulgem huraldav. Ardyn
namyn tamga siilev.
1921 on (13 nas) tsagaan saryn tulaldaan, Orosyn tsagaany
orgodol Baron Ungern gemintei baildav. Huvisgalchid 7 sard Niislel hureeg
chuleeleheer Hiagtaas mordohod Baatar van Mandal tolgoid toson avch hundlel
uzuulk, ardyn huvisgal mandahad noyon tsolnoosoo tatgalzav.
1923 ond (15 nasandaa) Ardyn zasgiin, ulger jisheech anhny
dund surguulid (8 jiliin) orj . J.Tseveenii orchuulsan Huh Mongolyn Huh tugiig
unshiv.
1924 ond (16 nas) Soyoliin gerel net setguuliig Urtnasan,
T.Natsagdorj hamt gargav.Lenin nas barjee.
1926-1929 ond (18-21 nas) Anhny dund surguulias shalgarsan
35 suragchaa songon German Frants ulsad yavuulahad oron German ulsyn Fronau,
Lihterfelde dund surguulid sursan. Gegeerliin said Erdenebathaan, 3 bagshiin
hamt garlaa. (Ishdorj bagsh)
1926 ond (18 nas) Mongolyn anhny gazryn zurgiig Germand
hiihed Dugersuren nar oroltsov. 8-r angid surch baiv.
1929 ony (21 nas) namar Mongoldoo duudagdan irev.
Zohiolchidiin bulgem baiguulagdjee.
1930-1932 ond (22-24 nas) Ardyg gegeeruuleh yamand nom
hevlel, latin usgiin zuvleld useg hyanagch ajil hiiv.
Ulaanbaatar hotod zuvleltiin dund surguuliin suragchdad
mongol hel zaah bagsh bolj hariltsan oros hel surchee
1931 ond (23 nas) Durven tsag hunii amidral shuleg,
Gureechin ach ohin Duudiigee bichiv.
1932 ond (24 nas) ZHU-n Omsk hotiin anagaah uhaany deed
surguulid ehner Haalain hamt suraltssan.
1933 ond (25 nas) Tuunig Orosoos erguulen duudjee. Radio
bii bolson tsag. Hitler zasgin erhend garchee. Navaan-Yunden ulsyn tuv tyeatrt
jujigchineer ajillaj, uran zohiolchdyn anhny uran saihny radio udeshleg bolov.
Mongolyn radia uusev. Uchirtai gurvan tolgoi duuriin anhny Yundengiin durd,
Devee Nansalmaad toglohoor bolson ch, germanii eserguu, Devee eserguu
Jamyanjaviin ehner hemegden boliulj, ardyn jujigchin Ts.Tsegmid, gavyat
jujigchin T.Handsuren toglojee.
1934 ond (26 nas) ahin Omsk hotyg zorih zavshaan olov.
Aldart duuchin M.Dugarjav udirdan
Bayan Mongol, Uherchin huu duugaa zohiov.
1935 ond (27) Amar said Moskwad pyanz hiilgejee. 2-r sard
Soyol-erdene duuny ugiig bichsend Jagzaviin Dorjdagva (1904 ond
tursen 1984 ond 80 nasny oi) aya hiiv. Ergeh 4 uliral shulgee bichjee. Duvchin
unzad duug duulj notluuljee.
1936 Ardyn huvisgaliin 15 jiliin oin bayaryn uder. Bayan
mongol, uherchin huu, Ider jinchin, javhlant sureg duuny ugiig bichsen naadmyn
sonin tarj bailaa. .
1937-1939 ond Germand surguuli tugsegchidiin hereg hemeen
hils hereg uuschee.
1937 ond (29 nas) Choibalsantai dotno tanil baisan Oidoviig
barivchilj taij ugsaatan Navaan-Yundeng Omskt buig Do yamnihan medev.
1938-1950 ond (30-42 nas, 12 jil) 1938 ony havar surguulia
duusgahaas umnehen gedreg duuduulj, 3 saryn 15-nd uls turiin hils heregt
holbogduulan Germany tagnuul hemeen barivchilj shorond horijee. Dotood yamny
hashaand esgii gert B.Rinchen, Barhasyn Banzragch naryn hamt oros helnees
Bolshyevik namyn tuuhiig orchuulj bailaa. Murden baitsaah shorond 6 jil suujee.
Murdend baihad hairt Haalai ni setgel medreliin uvchneer teselgui nas barjee.
1939 ond (31 nas) H.Choibalsan yerenhii said boljee. Halh
goliin dain ehlev.
1940 ond (32 nas) ah Navaan-Yunden suraggui bolood 2 jil
bolloo. Duu Dogoosuren olj irjee. Oros-Mongol toli zohiohod oroltsov.
1941 ond (33 nas) shorond ontsgoi komiss gegcheer hergee
tasluulah bolov.
1943 ond (35 nas) shorond 6 jil suuj, 12 saryn 14-nd tusgai
hurlaar horin jiliin horih yalaar shitguuljee. Halh gol dainy nurgeen, delhiin
II dainyg medelgui dain duusav.
1944 ond (36 nas) Horihiin hashaand esgii ger barij ugch,
Barhasyn Banzragch, nert duuchin Magsar hurtsy Dugarjav naryn hamt suulgav.
1945-1950 ond (37 nas) yalaltyn margaashnas horigdoluud nar
salhind gardag bolov. Duu ni muusain yargachinguud, ta nar hereg hiigeegui
huneer yah gesen hemeen hashgirch notsoldon, margaash ni buuduuljee.
Navaan-Yunden Oros emchiin orchuulagch ba morin tereg
hutelj baiv. Ulsgelen horidoluud buun buuneeree uhseer.
Gadaad yertentsees tasarsan tuund tovtoi oilgoh zuil ugui.
Uvchteniig suvilj baital nohoi buusend hazuulj duchin heveer haluurch uhaangui
hevteh tuund uls turiin heregt holbogdson heden seheeten em nuun avchirch ugseer
amiig ni avarchee.
1946 ond (38 nas) Eelt mori shulgee shorond bichiv.
1947 ond (39 nas) Huleesen udesh buteel bichiv.
1950 ony (42 nas) 3-n sard 12 jil shoron suuj 2 jiliin
tensentei garchee. Hairt Haalai ugui, her oron ugui tereer dotno nuher
Banzragchiind irlee. Saihan setgelt ulsyn gavyat bagsh Namsrai, gants ohin
Lhamsuren (22 nastai) tushin avchee.
1950-1952 ond 2 jiliin tensentei tsalingui ajil hiij baiv.
Er hun doloo dordoj naim sehnee gej. Songuuli ugeh erhgui bailaa.
1952-1960 ond (44-52 nas) Shinjleh uhaanii hureelend toli
bichig hiiheer erdem shinjilgeenii ajiltan bolj Oros Mongol toli zohiohod
oroltsov.
1952 ond Namraas ehlen Gorkyin Eh romaniig orchuulj
ehelsen. Ted nyalh ohin Hongorzul urchlen avlaa.
1956 ond (48 nas) Anagaahyn ner tomyony toli niitluulsen.
Dostoyevskiin Yaduu humuus romaniig orchuulav.
1957 ond (49 nas) zohioltsson Oros-Mongol toli Moskwad
hevlegdej tuuni neriig durdsangui. Shagnald 15000 tugreg avch Shkoda mashin
hudaldan avlaa. Ohin 5 nas hurlee.
1958 (50 nas) ond Omsk hotoos diplomoo avch chadaaguiin
uchir Ulsyn ih surguuliin anagaah uhaany surguuliin 7 saryn 1-nii shiidvereer
ulsyn shalgalt ugch, hunii ih emch bolson. Namyn Tuv horoony shiidvereer Gadaad
yamand urned hesgiin referent.
1958 ond (50 nas) 10 saryn 24-nd uls turiin hils hergees
tagaadav
1960 ond (52 nas) MAXN-d gishuun bolson.
1961 ond (53 nas) Gadaad yavdalyn yamand referent,
mergejilteneer ajillasan
1962 ond Narangoo avhai shulgee bichjee.
1963 ond (55 nas) Bayan Mongol tuuver zohioloo bichjee.
1964 ond (56 nas) N.B.Gogoliin Shinyeli romaniig orchuulav.
1965 ond (57 nas) Avstri ulsad ochij hudaldaany gereee
heleltseer hiiv.
1966-1969 ond (58-61 nas) 3 jil ardchilsan German, Ungar
ulsad suugaa elchin saidiin yamand attashe-ger ajilllav.
1966 ond Ya.Tseveliin Mongol helnii tovch tailbar toli
hevlegdev. Tuunii A-J hurtelh ugiig zohion beltgejee.
1968 ond (60 nas) Del uulyn deeremchin uguulel bichiv.
1969 ond (61 nas) nutag butsan irj Ardchilsan German ulsaas
Mongold suugaa elchin saidiin yamand orchuulagch hiiv.
1970 on (62 nas) Altan ami uguulel bichiv.
1972 ond (64 nas) ehner Lhamsurengiin tursen nutag Han
Hentii aimgiin Umnedelger sumyg zorijee. Oyun uhaan delgermel ugeemer setgeld
hadam Janchiviin Namsrai uud bolloo. Altan tsugtsnii hereg uguulel bichiv.
1973 ond (65 nas) 5 sar 25-nd 21 nastai ohin Hongorzul
turj achiin zulai unerlev. Oyundari ner ugch uuriin gar deer avav. Anhny dund
surguuli uguulel bichiv.
1976 ond (68 nas) Soyol-Erdene namtar tuujaa bichsen.
Tetgevertee garlaa. Mun ond zohiol hevleltend garch 20000 tugreg shagnald avav.
MUIS-d german hel bichig zaah urilga irj 1983 on hurtel 7 jil bagshilav.Olon
saihan shavitai bolov.
1980 ond (72 nas) ohin Oyundariin 5 nasny oig temdeglev.
Ohinoo erhluulen yavj mashinaa had murguulev. Hongorzul ohinoos 2-r ohin turj
Bilguundari hemeen nerlev.
1981 ond (73 nas) Mongol-Oros-German helnii yariany devter
redaktorlav.
1983 ond (75 nas) Ohin Hongorzulaas 3-r ohin turev.
Chimguundari hemen ner ugev. Zuun haraagiin 60 jiliin oid urigdlaa. Nutgiinhan
noyon irlee hemeen urin zalna.
1984 ond Lion Feihtvangeriin Munhagiin mergen sanaa
romaniig german helnees orchuulj ehlev.
1985 ond (76 nas) 2 nastai jaahan ohin Chimguundari uvee
aavinhaa gutlyg tailah gej oroldono. 12 sariin 29-nd genet biye muudan shorond
ihed zoduulj nuduulsenii urhag tussan ni nuleelj taalal boljee. Gertee iren honh
damaryn duu sonsood zalbirsan chigeeree amisgalaa aajim aajim huraan ur huuhdiin
derged tengert haliv.
Tursen etseg Nasan-Ochir 60 nasandaa buye barsan. Eh
Chimedlham zaluudaa nas barsan. Ted Selenge aimgiin nutag Haraa, Tunhel gedeg
gazar mal mallaj baiv.
Nyalh bagadaa egch Tsogt-Ochir, duu Chinbatyn hamt Baatar
zasgiin hoshuunii noyon Sodnomdarjaagiind urchlegdej 5 nasandaa etsgiin or
zalgan hoshuu noyon bolson. Daraa hoid etseg Oidov (Baatar van
Navaan-Yundungiin hoshuuny tuslagch), eh Lhamjav nariin hamt Niislel hureend
suujee.Haryalj baisan nutag ni odoogiin Tuv aimgiin Batsumber, Selenge aimgiin
Yeree, Haraa, Darhany Shaamar sum, Zuunharaa hot, Darhan hot bolno.
Baga nasandaa Erdeneshanzaviin yamny dergedeh baga
surguulid surch 1923 ond ardyn dund surguulid, 1926 ond German ulsyn dund
surguulid, 1932 ZHU-n Omsk hotiin anagaah uhaany deed surguulid suraltssan.
1930-1932 ond (22-24 nas) Ardyg gegeeruuleh yamand useg hyanagch ajil hiiv.
1938-1950 ond (30-42 nas, 12 jil) hils heregt holbogdon horigdoj baisan.
Tusheet han aimgin Baatar vangin hoshuu odoogiin Selenge
aimgiin Mandal sumyn zasag noyon baisan. 1985 on hurtel amid baisan ezen Chingis
haany udmyn taij yazguurtan, noyon, ardyn huvisgaliin gishuun amid gerch,
janjintai uulzsan 13 nastai noyon.
1938-1950 ond shorond horidoj egch Tsogt-Ochir hotod
bicheech baihad eserguunii hamaatan hemeen ajlaas halj, duu Chinbatyg hilseer
barivchilan zodoj buudan aljee.
Хамгийн ээдрээтэй болоод гунигтай, жаргалтай
түүхийг туулсан, шоронд 20 жилийг хилсээр барсан, хожмоо
Монголын Элчин сайдын ажилтан, Монголын баатарлаг хүү Баатар ван
Наваан-Юндэнгийн гайхамшигт түүхээс уншина уу...
 
1. Ya.Baatar, Zohiolch N.Navaan-Yundengiin
amidral, uran buteel, 1996
2. Ya.Baatar, Navaan-Yunden, zohiol, barimt,
sudalgaa, 2001 on
3.J.Saruulbuyan, N.Lhamsuren, Baatar van Navaan-Yunden, 1994 on
|
|