Namjil Norovbanzad

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

 

     
   

 

 
Namjil (1931-2003)
 
 
 

 

 

 


Namjil Norovbanzad (1931-2003)

 

BAGA NAS

1931 ony 12 saryn 10-nd Setsen han aimgiin Borjgon setsen vangiin hoshuu-nd (Dundgovi aimag) Suudertiin ulaan ovoond torjee. Lam Norovbanzad ner hairlasan. Urgemel neg egch, dooroo 2 eregtei, 1 emegtei duutei. Aav Damdin getsel, eej Namjil.

Baga nasandaa Bundan tsagaan gej uheerden nerledeg baiv. Bagad etseg Damdin morind sundlaad ailyn nairt hurimd ochdog baijee. Eh Namjil duu huur naadamd durtai, limbe hugjim ayataihan uleedeg, uran tsetsen ugtei, ulger domog yaridag.

1938 ond (7 nas) shoroon bar jil duuldag hairtsag eh barij avsan eejiin huu Tavhai niislel hotoos avchirchee.Ider jinchin duug Dugarjav duulj Tudev huurdana, Dumeng Tumer duulna, Ichinhorloo Goolingoogoo duulna, Ser ser salhiig Dorjdavga duulna.

Norovbanzad guain anhny hagas duulj sursan urtyn duu ni Seruun saihan hangai.

1940 ond (9 nas) tumer luu jiliin namar Delgertsogt sumyn baga surguulid orson. Aldart duuchin Tumer (emegtei) uur angid bagshilj baijee.  Duu duulah bolj duuchin shar ner avlaa.. Eejiigee ergej irehed huhiig ni temtren sanaa amran untaj baisan jaahan ohin bailaa.

1942 ond (11 nas) guravdugaar angid oroh jil etseg Damdin horvoog orhijee. Surguulias garan malchi ohiny amidralaar amidrah bolov.

1944 ond (13 nas) huh michin jiliin zun boroo orsongui. Namar Bayanjargalan sum ruu shiljin nuuj, uvliin hahir zudand malaa aldaj bichin jiliin zudand zutarchee.

1945 ond (14 nas) zudyn daraah jiliin zun uvs nogoo haliursan saihan zun boljee.

1946 ond (15 nas) gal nohoi jiliin zun ganduu bailaaa. Delhiin 2-r dain duusch Ardyn huvisgalyn 25 jilin oin bayart sumaaraa oroh boljee. Sumyn ulaan buland sain duryn uran saihanch bolov. Niislel hotoo uzej Ider jinchin duugaa duulad 2 honood butslaa.

1948 ond (17 nas) dahin zayahgui baga nasaa udej tursen geree orhin hol yavmaar sanagdah bolov.

 

ZALUU NAS
1949 ond (18 nas) shoroon uher jiliin havar sumyn baga surguulid duu Mangalaa ergen ochij tanihgui zaluugaar irsen bagyn naizynhaa zahiag avav. Hoyor gurav honoj baital tanihgui zaluun zahiag zahiral avchirch uglee. Udesh surguuliin huuhdiin kontsert bolj ter zaluu minii hajuud suujee. Ter jilin namar hanilan suuhaar bolj Mandalgovi hotod irlee.

Derengiin Norovbanzad aimgini klubyn jujigchin bolov. Namryn salhi sevelzesen negen oroi only umne duulah bolloo. Uvel Oidovyn Dalan hudalch jujgiin Alimaad toglov.

1950 ond (19 nas) bar jiliin namar anhny ohinoo turuulev. Uudsen chinee ohinoo uheerden gertee negen jil bailaa.

1951 ond (20 nas) zun aihtar gan bolloo. Shirheg ch boroo dussangui. Heden sar noir hoolgui yavsan nuser ajil duusch nuher maani ergen irlee.

AJIL AMIDRAL

1952 ond (21 nas) namar aimgiin shuuhed bicheech boljee. Jil shaham ajillaad

1953 ond (22 nas)  usan mogoi jil zurgaan sartai huugee aldaj gunig ui bolov.

1954 ond (23 nas) uildverchinii zuvleld bicheech, bichig hergiin erhlegchiin ajild orloo.Soyolyn yamnaas zarlasan uraldand Nuher Banzragch 2-r bair ezelj 6000 tugregin shagnal avah bolloo. 1 saryn daraa 6 tugregtei irev

1955 ond (24 nas) nuher Eemeg jujig bicheed 2000 tugreg shagnuulav. Banzragch aimgiin guitsetgeh zahirgaany soyolyn heltsiin orlogch darga bolov. Ene uyes l amidral jigderch ehlev. Uvel ni hoyordah ohin Dedermaa turev.

 

SERUUN SAIHAN HANGAI IH NAADAM
1956 on (25 nas) gal bichin jil huvisgalyn 35 jlliin oi bayart urlagyn uzlegt beldej shalgaran Ulaanbaatar hot orohoor yavahdaa 5 sartai ohinoo avaad yavlaa.

1957 ond (26 nas) gal tahia jiliin zun Moskva hotnoo boloh Delhiin zaluuchuud oyutny 6-r ih naadamd boloh duhej bailaa. Gan hooloi buhiin zasuulch Myagmariin hamt shalgaran niislel hot ruu yavahdaa huhneesee garaagui ohinoo urevden orhiod ayvlaa.

Dundgovi aimgiin haryat aldart duuchin Dorjdavga bagshtai uulzav. Dundgovi aimgiin Derengiin Norovbanzad Seruun saihan hangaigaa duulj Ih naadamd yavahaar shalgarchee.

Davhraatai alag nudtei, ineed aldsan saihan huuhen orj irsen ni gavyat jujigchin, turiin shagnalt Tsogzolmaa guai bailaa. 6 sar beltgel hiiigeed 7 sard yavlaa. Terguun bair ezelj altan medali avchee.

Seruun saihan hangai bol minii zurhnii duulal, minii suld duulal gej heljee.

 

Seruun saihan hangaid
Tungalag us ursnaa minu ze
Setgeliin dundaas todorhoi

Minii negen aldrai minu zee.

 

Magnai dundaa sartai
Huurhen borlog mori minu zee

Maniin tulee zovnigch

Manhan buural aav minu zee

 

Altai hangan gurgaldai
Arynhaa modond jirgene minu zee

Ahan duu ta nartaigaa hamt

Tenuun saihan jargana minu zee

 

Tursen gazryn tenger ni
Tenuun bolood uujim minu zee

Ter olon nuhedteigee

Tengeriin jargalangaar jargaya minu zee.

 

1959 ond (28 nas) hoyor jil shaham dagaldan jujigchin baigaad mergejliin shalgaltand orj jinhene jujigchinii unemleh avlaa. Shoroon gahi jilin namar 3 dahi ohin Delgermee turev. Ohinoo turuuleed 45 honood ajildaa orloo.

1960 ond (29 nas) havar ohinoo  6 sartaid Dani ulsyn niisleld olon ulsyn uulzaltand oroltsohoor ohinoo huhnees ni gargad yavlaa.

 

Uyhan zambuutiviin naran

1961 ond (30 nas) tumer uher jil deed surguulia tugseed Tsogzolmaa bagsh irlee. 40 jiliin oin bayart Uyhan zambuutiviin naran duugaa duulsan ni under unelelt avchee.

 

 

1963 ond (32 nas) usan tuulai jil Ardyn ih hurlyb songuuliar deputat bolon 3 jil zasag turd zutgelee.

1966 ond (35 nas) Ulaanbaatar hotyn deputat bolov

1967 ond (36 nas) 7 saryn 12-nd  Usyn gayvat duuchin bolloo

 

Namjilyn Norovbanzad Duulim horvoo deer duulah gej tursen mini

 

Монголчууд Норовбанзадаа мартчихжээ

www.mongolnews.mn

Н.САРАНГЭРЭЛ
Бид сониуч бас мартамхай улс юм. Жил ирэх тусам л хэн нэгнийг, ямар нэг зvйлийг мартаж, гээж байдаг. Гэхдээ мартаж болохгvй, мартагдах учиргvй зvйл Монголын ард тvмэнд байх ёстой. Тvvний нэг нь уртын дуучин Намжилын Норовбанзад. Хvн тєрєлхтєн vvсч бий болсон, єєр хоорондоо харилцаж дуу авиа гаргаж чаддаг болсон тэр vеэс vvсэлтэй хэмээн тайлбарладаг уртын дууг Монголынх гэдгийг дэлхийд таниулсан энэ эрхэм хvнээ сvvлийн vед бид хэр олон дурсаж байгаа билээ дээ. Хєдєлмєрийн баатар, тєрийн шагналт, ардын жvжигчин Н.Норовбанзад агсныг Уяхан замба тивийн нар-ыг дуулахад япончууд нvдээ анин, амьсгаа даран чагнадаг байсан гэдэг. Нэн ялангуяа дээд єнгє авч шуранхайлахын vес тэд Монголын гvн цэнхэр тэнгэрийн дор хаяа хязгаар нь vл харагдах уудам талын сайхныг мэдэрдэг гэсэн. Энэ тухай Монголд ирсэн япончуудын амнаас олонтаа сонссон.

Тэд их дуучныг минь дурсахын хажуугаар телевиз, радиогийн чинь сувгаар тvvний дууг нэвтрvvлж байхыг харсангvй хэмээн гайхсан. Мунхагийн ухаан хойноо гэдгээр би ч тэднийг ингэж хэлсний дараа л анзаарав. Хэрэг болгон амралтын хэд хоногтоо телевизийн бvх сувгийг єглєєнєєс орой болтол эргvvлсэн ч олигтой зvйл олсонгvй. Жавхлан, Баясгалан, Бат-Эрдэнэ гэсхийгээд зохиолын дуучдын гоёж чимж бичvvлсэн хэдэн клипийг суваг бvр ар араас нь цувуулаад л...

Фонограмм тавиад аргалчих...
Yнэндээ тэднээс уйдаж гvйцлээ. Утгатай утгагvй хэдэн дууных нь vгийг цээжлээд ч нэмэргvй. Сэтгэлд нэг нь ч торж vлдэхгvй юм. Заримдаа бvр хооронд нь хольж хутгаад, хэн нь дуулж буйг будаа идэж байж танихыг яана. Єєрсдийгєє од гээд цоллочихсон энэ хэдэн залуу богинохон настай зохиолын дууг нэг хэсэг ч бол хvн сонсохоор болгосон нь vнэн. Гэвч vнэн хэрэгтээ тэднээс хоолойн чадал, цараагаар алдарт Н.Норовбанзад, Ж.Дорждагва, Ц.Пvрэвдорж, Х.Уртнасан, П.Ганбат, Б.Жавзандуламын энд хvрэх нь хэд бол. Тэртэй тэргvй монголчууд хоолой сайтай ард тvмэн. Эвлэгхэн дуулчихдаг нэгэнд сайн багш хоолой тавиад єгчихєд хэн маань ч Жавхлангийн дайтай дуулж л таараа. Хєгжмийн зохиолчдын єгсєн дууг чадан ядан дуулж нэрд гарсан залуус одоо харин ишиг эврээ ургахаар эхийгээ гэдгийн vлгэрээр орж байгаа гэнэ билээ. Єнгєрсєн жил Алтан намар наадмын нээлтийн концерт дээр дуулуулахаар Хєгжмийн зохиолчдын холбооныхон С.Жавхлантай утсаар ярьж байхыг санаандгvй сонссон юм. Чи яах вэ, фонограмм тавиад єнгєрєєчих л дєє гэж гуйж байхыг хараад тэр хєгжмийн зохиолчид дургvй хvрч билээ. Энэ жил тэд дахиад л нєгєєдvvлээ урихаар хошуу дэвсч байгаа сурагтай. Зохиосон дууг нь дуулж нэрд гарсан хойноо хєгжмийн зохиолчдоо тэгж хандаж байгаа хvн жирийн хvмvvсийн ємнє дуулах байтугай харсных нь тєлєє мєнгє нэхэх ч юм бил vv. Мєнгєтэй шоунд л оролцдог болчихсон залуу дуучдын ханшийг дийлж дуулуулах бэлтэй хvн Монголд цєєн. Єнгєрсєн сонгуулиар ганц удаагийн шоунд хоёр гуравхан дуу дуулаад 12 саяыг євєртєлж байсан Жавхланг зургаа долоон машинтай, хоёр давхар байшингийн захиалга єгчээ, Увсад баар байгууллаа гэхэд нь гайхаад байх хvн нэг ч гарахгvй. Тvvнээс єєрєєр энд тэнд тийм буян vйлдэж гэнэ гэвэл vнэн vv гэх хvн харин гарах байх шvv. Єєрийнхєє олсныг єєртєє л нааж байгаа тvvнийг буруутгах аргагvй ч гаргаж байгаа авир аашийг нь сонсоод хvндлэх сэтгэл огт тєрдєггvй юм. Гэтэл бид жинхэнэ од дуучдаа тvvний дайтай хvндэлж дээдэлж, элбэг дэлбэг амьдруулж чадсан бил vv.

Сувгаа солиод ч нэмэргvй
Саяхан болж єнгєрсєн Хорьдугаар зууны шилдэг дуу-25 уралдаанд оролцохоор 200 гаруй дуучин бvртгvvлэхэд зохиолын дууны од-уудаас ганцхан Т.Баясгалан л ирсэн. Бусад нь айсан уу, эсвэл хэдэн сая тєгрєгєєр єєрийгєє vнэлчихсэн тэд мєнгєгvй уралдаанд оролцож цагаа барахыг хvсээгvй ч байж магад. Залуу дуучдын хэнээс нь ч шинэ зvйл гардаггvй гээд хэлчихвэл хатуудсан болохгvй байх. Тэд голдуу л хэн нэгэн ємнє нь дуулж олны танил болгочихсон дууг амилуулдаг. Нэг бол ая аялгуу нь тэр бvр ялгагдахгvй ижил єнгєтэй дуугаа богино долгионы радио, телевизийн сувгаар залхтал цацаж, хvний чихэнд хvчээр наалдуулдаг менежменттэй. Телевизийн суваг бvрт шахуу хvмvvсийн захиалсан дууг явуулдаг хєгжмийн нэвтрvvлэг бий. Хєгжмийн шуудан, Сэтгэлийн илгээмж гээд єєр єєр нэртэй ч яг л ижилхэн. Сувгаа солиод ч нэмэргvй. Тэдгээр нэвтрvvлэгт ирж байгаа хvсэлтийг анзаараад нэг vзээрэй. Хамгийн сvvлд Монголын ардчилсан социалист эмэгтэйчvvдийн холбооны 10 жилийн ойд зориулсан захиалгат нэвтрvvлгийг vзлээ. Тус холбооны томчууд баяр хvргэж хэдэн vг хэлээд нэг нэг дуу захиалж байгаа бололтой юм. УИХ-ын гишvvн байгаа болон байсан хатагтай нар зохиолын залуу дуучдын дуунаас сонсгохыг хvслээ. Харин нэвтрvvлгийн тєгсгєлд Эрvvл мэндийн дэд сайд асан Н.Удвалын захиалгаар Хан шувуу-г гавьяат жvжигчин Найдалмаа, Б.Жавзандулам, А.Бvтэд нар дуулсан. Дууны хvч, хоолойн цараа гэгч тэднээс л мэдрэгдэж байлаа. Харин миний сонсохыг хvссэн уртын дуу, Норовбанзад агсан хоёроос сураг ч гарсангvй.

Бусдын орон зайд гайхуулах бидний бахархал
Норовбанзад гэхээр л уртын дууны шуранхай хамтдаа сэтгэлд буудаг. Тал шигээ уудам сэтгэлтэй євєг дээдэс минь урлагийн сайхныг цогцлоож, тvvнийгээ хvнд хvргэж чаддаг байсны тод жишээ нь уртын дуу. Харамсалтай нь бид vvнийхээ талаар тийм ч олон зvйл мэдэх бил vv. Японы судлаач Х.Харуоми Уртын дуу бол Монголын хязгааргvй цэлийх єргєн тал нутгийг єєрийн эрхгvй санагдуулах ая эгшиг юм. Энэхvv єндєр дуурьсах хvчит хоолой бол бусдын орон зайд гайхуулах тэдний бахархал. Тэр бол байгалийнхаа дунд аж тєрж буй хvн ардын vvрдийн ая эгшгийн цуурай хэмээн уртын дууг минь магтсан. Харин бид бусдын орон зайд гайхуулах бахархлаа алдарт дуучинтайгаа хамт тэнгэрийн оронд илгээчихгvйн тулд судлах, цуглуулах, баяжуулах тал дээр ихийг хийх хэрэгтэй байгаа юм. Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлиг гарч уртын дууг тvгээн дэлгэрvvлэхэд тєр засаг анхаарал тавихаар болсон. Гэвч бодлого хариуцдаг яамнаас нь ямар нэг дорвитой санаачилга гараагvй л байна. Харин Уртын дууны нэртэй тєрийн бус байгууллага, Утга соёлын євийн vндэсний тєв зэрэг тоотой хэдхэн газар л бэл бэнчингийнхээ хэрээр хэд гурван ажил зохиодог. Гэвч энэ нь тєдийлєн олныг хамарч чаддаггvй. Санаагаар болдогсон бол судлаач, дуучдаа хєдєє гадаа явах зардлыг нь єгєєд ихэвчлэн хєгшдийн бор авдарт бvрэн эхээрээ буй уртын дуунуудаа цуглуулахсан. Тэгээд олоод ирснийг нь ноотолж ном болгоод хадгалчихвал vvнээс илvv хойч vеийнхэндээ хийх буян гэж байх уу.

 

Норовбанзад: Над шиг унаа морины нуруун дээр хугас өдөр явж чадахгүй, дөрвөн хананы дунд хашигдсан хүн өөдтэй дуу төрүүлэхгүй л дээ

2006.12.14 Утга зохиол урлаг Print This Post/Page
http://www.sonin.mn/?p=4514#three

Дурсамж

Норовбанзад гуай жиг жиг хөхөрснөө больж, бодлогширон азнаад гэнэт тачигнатал хөхрөв. Гайхамшигтай хүний хөх инээдийг хүргэж, доог тохуу болох болчимгүй үг хэлчихэв үү хэмээн санаа зовохдоо дэмий л ийш тийш харав. Норовбанзад гуайн ухаан санаанд нь дэлбэрэлт үүсэх мэт тас тас хөхөрснөө гэнэт таслан над руу гэмшсэн мэт зөөлөн харц илгээгээд хоолойгоо засав. Миний санаа зовсныг мэдээд түүний санаа бас зовж инээдээ барин зогсоожээ. Норовбанзад гуайтай би олон удаа уулзаж дотносоогүй, энгийн нэгэн танил. Тэднийх дөчин мянгатын арктай байрны урдхан гурван давхар байранд байдгийг мэддэг ч урд өмнө орж ирэх шалтгаан гарч байсангүй. Сая гадаа тааралдаад ярилцан явж орж ирсэн минь энэ л дээ. Зочны өрөө нь ч эгэлхэн даруу, гадаад улс орноор олон явсан хүмүүс гял цал зүйлсээр өрөө сууцаа чимсэн байдаг атал эднийх тиймгүй ажээ.
-Юу л даа, хэн минь гэж алдарт дуучин аядуу зөөлөн дуугарсан нь миний сэтгэлийг зассан, зөөлөн аяст яриа үүдэх гэсэн байдал илт ээ.
Гэвч түүний санаанд миний нэр орж ирсэнгүй бололтой түгдрэв. Норовбанзад гуайн махлаг шарангуй нүүрэнд цайлган инээмсэглэл илэрч байна. Тэгээд миний өгсөн хуудас цаасыг ширээн дээрээс авч чимээгүй тогтоон уншаад. Уртын дуу болгооч гэнээ. Чаддагсан бол утга санаа өргөн дэлгэр, сайхан үг байна л даа. Даанч уртын дуу болгож ая зохионо гэдэг над шиг хүнд санашгүй хэрэг гэвээ. Би уртын дуунд зориулсан шүлгээ алдарт дуучинд барихдаа Та үүнийг ая данд нь зохируулж засаад, нэг сайхан уртын дуу болгохгүй юу гэх маягийн үгийг сандруу, эвгүй хэлсэн л дээ. Тэгээд л миний их санаалсныг дооглож хөхрөв үү, яав гэж эргэлзэж бодсон билээ. Сая хэлснээс нь үзвэл өөрийгөө голж хөхөрсөн болж байна уу. Норовбанзад гуайн угийн зан чанарыг бодвоос хэн хүнийг шоолж хөхрөх, инээдэм болгох хүн биш санагдана.
-Одоо санахад намайг дуу зохиож дуулаач гэж санаа өгсөн хүн байхгүй юм гээч Үгүй ээ, энүүнд хачирхах ч юу байх вэ дээ. Би ямар хөгжим бичдэг хүн биш. Зохиож чадах байсан бол манай Банзрагчаас авахуулаад санал хэлэх хүн байлгүй л яахав. Би уртын дуугаа зөв сурч, сайхан дуулах юмсан гэж л хичээж явснаас биш, дуу зохиогоод дуулчих юмсан гэж бодож явсангүй. Дэмий л уртын сайхан дуунуудаа дуулах, мэдэх хүнгүй болчих вий гэж санаа зовж, дотроо шаналж явдгийг маань яана хэмээгээд гуниглангуй санаа алдав.
-Олон арван сайхан дуу, сайн дуучин байна. Таны шавь гээд өсч, төрж л байгаа шүү дээ гэж би хэлж байвч Нээрээ л шинэ дуу төрж нэмэгдэх нь бүү хэл, байгаа дуунуудаа дуулах хүнгүй болж байгаа нь үнэн шүү дээ. Гурав хоногийн найранд нэг дуугаа давтан дуулдаггүй алдартай дуучид байсан гэдэг. Найр эхлүүлдэг, төгсгөдөг дуу нь хүртэл тусдаа байсан ардын маань сайхан уламжлал ч мартагдах , тийшээгэхчилэн бодлоо.
-Олон сайн дуучид байна гэнээ. Үгүй ээ, харин ч тиймгүй цөөн байна. Тэгээд дуулдаг дуу нь бүр ч цөөн. Хэдхэн дуунд эргэлдэж, бусад нь мартагдаж байна. Шинэ дуу гарахаа байг гэе. Ядахдаа хуучнаа мартагдуулахгүй авч явахсан. Дуулахад ч учир бий. Хөдөөгийн сэлүүн сайханд морь унаж явдаггүй хүн ардын дууг, тэр дундаа уртын дууг яаж сэтгэлийн гүнээс ундрааж сайхан дуулж чадахав дээ. Ухаандаа Ар хөвч л гэхэд
Ар хөвчийн унага
Агсамхан болоод жороо доо
Амрагжаахан хүүтэйгээ
Аашинд нь болоод даслаа даа
гэсэн энэ дөрвөн мөрөнд дэлгэр сайхан хөвч, хангай нутаг, агсам хөнгөн мөртлөө бөмбөрсөн жороо морьтой, сэргэлэн залуу эр эелдэг дөлгөөн, ялдам ааштай бүсгүйд сэтгэлийн жолоо алдсан тухай бодол санаагаа дуундаа зураглан гаргаж цээл сайхан хоолойгоор дуулж явна шүү дээ. Энэ дууг дуулж байгаа хүн өөрийгөө сайхан нутгийн цээлд сайн морьтой бөмбөрүүлж, сайхан бүсгүйгээ бахдан мөрөөдөн явна гэж бодож, итгэж дуулахгүй бол өөдтэй дуулж чадахгүй. Дуу гэдэг оргилсон сэтгэлийн илрэл тийм биз дээ.
-Тийм ээ, яах аргагүй гэж би зөвшөөрөв. Ээ ий эй, ээ ээ ий ээн гээ Үсэг, үгээр байтугай нотоор тэмдэглэхийн аргагүй яруу авиа гэнэт түүний хоолойноос цангинаж эхлэхэд би гайхан биширч суулаа. Монголдоо байтугай хорвоод хосгүй гайхамшигт дуучин ингэж аялгуулан дуулж эхлэхэд нь балмагдсандаа бараг л өндийгөөд ирж билээ. Норовбанзад гуай удиртгал өргөн аялгуулснаа залгуулаад Уяхан замбуутивийн наран хэмээн улам улмаар ундраан өргөж ирэхдээ нүдээ хагас анин сүүмийлгэж, налайн шаргалтах нарны ивээлт илчийг тосон таалах мэт амгалан таалалтай харагдах бөгөөд ангайтлаа гайхсан намайг анзаарсан шинж алга аа.
Энэхэн дэлхий даяар
Мөхдөл үгүй мандсаараа
Тэрээр над руу инээмсэглэн харж суух нь Чамд энэ дуу юу бодогдуулнав гэж асуух мэт. Дууны сайханд автсан би нарлаг замбуутивийг тойрон гайхамшигт сайхныг нь үзэн бишрээд ирэх мэт болж, өндрийн өндөрт өргөгдсөн дуун магтаалын цуурай, эгшигодоо л замхарч байх мэт болохуйд их л дороос татаж гүн амьсгал авлаа.
-Хоёр гуравхан мөр, хэдхэн үгнээс бүтсэн энэ бадгийг дуулахад орчин үеийн бүхэл бүтэн нэг дууг дуулаад өнгөрөх хугацаа, тэгээд бас гээд над руу энэ нөхөр ойлгоно уу, үгүй юу гэх шиг хянамгай харсанд би яаран толгой дохиж, ойлголгүй яахав гэдгээ мэдүүлэв. Над уртын дууны учрыг мэдүүлэх гэж дөрвөн хананы дунд зайд тохируулан нам доогуур аялсан ч гэлээ дуу болоод дуучны гайхамшгийг үүнээс илүүгээр үзүүлэх аргагүй. Амь амьдралыг мөнхөд тэтгэгч наран хэмээх ачлал гэрэлт гарагийг амьдралын сайхантай холбон ухааны гүн, хоолойн цээлээр эрхэс огторгуйн хязгааргүйд хүргэн магтах үүнээс илүү арга, чадвар боломж үгүй гэдгийг би шулуухан хүлээн зөвшөөрч билээ.
-Гуниг мөрөөдөл, баяр баясгалан зэрэг сэтгэлийн бүх хөдлөлийг орчин үеийн дуунд ихэвчлэн үгээр илэрхийлж, аяар хүч оруулдаг бол уртын дуунд үгээр гаргаж боломгүй нандиныг цээл уужим аялгуу, шуранхай, уянга аялгуугаар илэрхийлж байгаа юм л даа. Тиймээс л хүн ямар нөхцөлд юу бодож, хэнд юунд зориулж дууг анх зохиож дуулав, тэр бүхнийг ойлгон мэдэж, өөрийн бие дээр ургуулан итгэж дуулахучиртай. Зөвхөн морин уналгатай байсан цагт мориор алс хол явж, ажил үйлсээ бүтээж, ахуй нутаг, аав ээж, амраг хүнээ санаж, эзгүй хээрийн эрхэм хань хүлэг мориндоо хандаж, түүнийгээ дуундаа оруулж, санасан хайрласан сэтгэлээ дуу болгон аялж Дуу ингэж төрдөг байсан байж таарна. Хонины хотон дунд, тугалын зэлэн дээр хэн хоолойныхоо цар хэмжээгээр хадаан дуулж, дуу зохиох билээ
дээ. Орчин цагт техник хөгжөөд аянжин, алсу ртын ажилд морь малаар явах нь хумигдаж, адуу малдаа хүртэл мотоциклээр явах болж шүү дээ.
-Та тэгэхээр уртын дуу төрөх хөрс хумигдсан гэж бодож байна уу?
-Яг тэгж хэлэх нь хаашаа юм бэ дээ. Авто хөсгөөр алс холд аажуу тайвуу явдаг ч юм уу, авъяаслаг зарим хүн зориуд оролдоод уртын дуу төрүүлэх боломж байж ч магадгүй. Аль ч талаар үзэхэд уртын дуу бол монгол хүнээс, морин дэл дээр төрдөг бүтээл юм даа. Над шиг унаа морины нуруун дээр хугас өдөөр явж чадахгүй, дөрвөн хананы дунд хашигдсан хүн өөдтэй дуу төрүүлэхгүй л дээ. Би тавагтай жимснээс ганц хоёр усан үзэм тасалж амандаа хийсэн шиг, зууны манлай алдарт дуучныг цааш юу ярих бол гэж хүлээж суув.
-Над та их чухал санаа авахууллаа шүү. Норовбанзад гуайн энэ үгэнд урамшин юу хэлэхийг чагнан чихээ сортолзуулах дөхөв.
-Уртын дуунд сургаж байгаа хүүхэд залуусыг хөдөөгийн сэлүүхэнд морьтой дагуулан явж дуулуулж зүгшрүүлбэл жинхэнэ дуучин төрнө дөө. Тэгээд найран дээр дуулуулдаг бол бүр ч гээд намайг хянамгай харлаа. Дууны тухай яриа шивхэрч буйг ойлгосон би уран бүтээлч хүний ахуй амьдралын тухай яриа өдсөнд тэрээр урамшин хөгжиж, хол ойр урлагийн бригад, тоглолтоор аялсан тухайгаа, тохиолдсон сонин үйл явдал зэргийг хуучилж, би ч бас савыг нь хоосон буцаахгүй гэсэндээ өөрт тохиолдсоноос ярьж, инээд наргиан хандивлаж билээ.
-Би жаргалтай хүн. Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Зууны манлай гээд төр түмнээс хайрладаг алдар цол бүхнийг үлдээж тунгаалгүй бүгдийг хүртлээ. Би ер нь хаанахын ч бай хүн зонд дуугаа зориулж явахдаа жаргалтай байдаг. Ард олныхоо хайр ивээлийг өдөр тутам хүртэж явна. Тэр дундаа Уяхан замбуутивийн наран дуугаа дуулахдаа нэгэн ер бусын гайхамшигт ертөнцөд нисэн хүрэх мэт болж, үлэмж жаргал эдэлдэг юм даа. Дахин эс олдох эгэлгүй авъяастай заяаж, түмний сэтгэлийн зул болсон тэр хүн ийн бахдалтайяа хэлээд зүйрлэшгүй сайхнаар мишээж билээ.

Зохиолч Г.Жанчивдорж

 

 

References

1. N.Norovbanzad Duulim horvood duulah gej tursen mini
2. www.mongolnws.mn

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol InternetContact to daanjuur@yahoo.com