Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Peljee Adarsuren (1942-1998) 
 
 
 


Хээтэй торгонд хөлбөрч
Цуутай баян яваагүй
Луутай тэнгэрт заларч
Гуутай бурхан тахиагүй
Шонхор Санжаагийн
Мангар Пэлжээгийн
Монхор Адарсүрэн гэж шоолж хэлдэг тэрээр

Ажиггүй Идэр нас
 шүлгээ үлдээжээ.


Алдарт дуучин Пэлжээгийн Адарсүрэн

Ардын дуу бүжгийн чуулгын дуучин явсан тэрээр Алтай Хангайн уулс, Тэмээн дээрээс наран ойрхон дуугаараа алдаршиж амьдралынхаа сүүлийн мөчүүдэд Баянхошууны автобусанд дуулж Ах нь тэмээ шигээ өндөр тайзан дээр дуулж явлаа, Тэгэхэд надад нар ойрхон байсан юм шүү гэж хэлж байжээ.
 

Алтайн отрядын ахмад дайчин, алдарт дуучин П.Адарсүрэнгийн гэгээн дурсгалд

Ардын дууны тэнгэр буюу Адарсүрэнгийн давалгааг цалигуулсан яруу найрагч Чимэддоржид талархаж, өвөрмөц хоолойгоороо уламжлалт ардынхаа дуунд нэгэн гольдрол бий болгосон хэмээсэн сэтгүүлч Батсайхантай дуу нэгтэй байж, зохиолч Пүрэвсүрэн эзэгтэй дууны уралдаан-д алдрыг дахин өргөн мандуулсанд баярлаж явдаг нэгэн би билээ. Тиймээс түүний намтар түүхийг дуулсан ая дуугаар нь бүтээхийг оролдлоо.

Таашаалтай сайхан хоолойгоороо ард түмнийхээ сонорыг мялааж явсан дуучин маань Алтай хангайн уулс-ынхаа дунд алдарт Улиастайн гол-ынхоо нэгэн салбар бяцхан Ширээгийн эрэг дээрх Хадат ухаа-д Намрын өнгө налайсан тэр нэгэн Гэгээн жаргалын өргөө-нд Малчнаараа торойсон, Амар түвшин монгол айлд Алиман ертөнцийн саран дор Малчны нөмөр-т хүү нь болон мэндэлж, Ээжийнхээ хайраар бойжиж, Сүргийн дэргэд-ээс Ургацын өргөн зам-аар Шижиртэн найгах тариа-г бахдан Намартаа баясан эргэх Дөрвөн улирал-аас Энх улирал нь гоцлон аялж Дуучин бүсгүй-н хамт хууч домог арвинтай Хулсан ташуур-ыг хамтран хөглөж, Сэвтээ нь үгүй сэтгэл-ээ Мөрөөдлийн дуу-гаараа илэрхийлж Хувиршгүй сэтгэл-ээрээ Замдаа мэнд яваарай хэмээн ерөөж яваа ая дууны Жинчин маань Аргагүй амраг-тайгаа Миний нийслэл-дээ амьдран, ач үрс өнөр өтгөн болж Бүжинхэн туулай-гаа аялуулж явсан манай урлагийн од П.Адарсүрэн маань байхгүй мөртлөө дуутайгаа бидний дунд  амьдарч байгаа билээ.

Дэд хурандаа С.Зэсэндүйчир

 

 

http://www.hem.mn/index.php?pageID=13&stype_id=169&msg=type Duug endees sonsooroi

Timeline
1942 онд Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн. 


Ажиггүй идэр нас

алдарт дуучин П.Адарсүрэнгийн шүлэг

Нар тогоруу хоёрыг
Намартаа буцахыг мэдээгүй
Нас тоорой хоёрыг
Өтөлнө чинээ санаагүй
Хэнэггүй идэр нас минь
Хэзээ ч эргэж заяахгүй

Цахиур бумбан толгодыг
Хяруунд царцахыг ажаагүй
Цагийн аясаар өтлөхийг
Энэхэн насандаа бодоогүй
Даанч ажиггүй идэр нас
Дахиад надад заяахгүй

Хоргой торгон эмжээрийг
Сэмрэхийг огтхон ажаагүй
Хонгор талын хөрсөн дээр
Чангахан ойчсоноо тоогоогүй
Ажиггүй идэр нас минь
Ахиад надад заяахгүй
 

Ая дуугаараа амьдралаа бүтээсэн хүн
Алтайн отрядын ахмад дайчин, алдарт дуучин П.Адарсүрэнгийн гэгээн дурсгалд
 

Ардын дууны тэнгэр буюу Адарсүрэнгийн давалгааг цалигуулсан яруу найрагч Чимэддоржид талархаж, өвөрмөц хоолойгоороо уламжлалт ардынхаа дуунд нэгэн гольдрол бий болгосон хэмээсэн сэтгүүлч Батсайхантай дуу нэгтэй байж, зохиолч Пүрэвсүрэн эзэгтэй дууны уралдаан-д алдрыг дахин өргөн мандуулсанд баярлаж явдаг нэгэн би билээ. Тиймээс түүний намтар түүхийг дуулсан ая дуугаар нь бүтээхийг оролдлоо.

Таашаалтай сайхан хоолойгоороо ард түмнийхээ сонорыг мялааж явсан дуучин маань Алтай хангайн уулс-ынхаа дунд алдарт Улиастайн гол-ынхоо нэгэн салбар бяцхан Ширээгийн эрэг дээрх Хадат ухаа-д Намрын өнгө налайсан тэр нэгэн Гэгээн жаргалын өргөө-нд Малчнаараа торойсон, Амар түвшин монгол айлд Алиман ертөнцийн саран дор Малчны нөмөр-т хүү нь болон мэндэлж, Ээжийнхээ хайраар бойжиж, Сүргийн дэргэд-ээс Ургацын өргөн зам-аар Шижиртэн найгах тариа-г бахдан Намартаа баясан эргэх Дөрвөн улирал-аас Энх улирал нь гоцлон аялж Дуучин бүсгүй-н хамт хууч домог арвинтай Хулсан ташуур-ыг хамтран хөглөж, Сэвтээ нь үгүй сэтгэл-ээ Мөрөөдлийн дуу-гаараа илэрхийлж Хувиршгүй сэтгэл-ээрээ Замдаа мэнд яваарай хэмээн ерөөж яваа ая дууны Жинчин маань Аргагүй амраг-тайгаа Миний нийслэл-дээ амьдран, ач үрс өнөр өтгөн болж Бүжинхэн туулай-гаа аялуулж явсан манай урлагийн од П.Адарсүрэн маань байхгүй мөртлөө дуутайгаа бидний дунд  амьдарч байгаа билээ.

Дэд хурандаа С.Зэсэндүйчир
http://bpo.gov.mn/index.php?option=com_content&task=view&id=188&Itemid=2

 

References

S.Jambaldorj Nert Mongol humuusiin namtaryn oillogo 2000 on

 

GO BACK TO WEBSITE

Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com