Яруу найрагч Пунцагийн Бадарч

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

  Уран бүтээлээс
 

ЭХИЙН СЭТГЭЛ

Ижий нь муу хvvгээн
Yхэж гэж зvvдэллээ
Ийм аймаар зvvд
Ная наслахдаа  зvvдлээгvй ээ
Сааль сvvндээ дэвэлзсэн ч
Санаа сэтгэл дэгэлзсэн ч
 Сарних бодлын vзvvрт vр минь л торойно.
Сайхан шvлэг бичиж гэнэ
Миний хvv
Амьтан хvн уншиж байна
Сайхан дуу зохиож гэнэ ээ
Миний хvv
Араажаваар дуулж байна лээ
Сайн явна гэнэ миний хvv
Аян замын хvн хэлж байна
Муу явна гэнэ миний хvv
Амны зугаа ярьж байна
Аль нь ч надад ялгаагvй
Амьд яваа чинь л ижийдээ
Алдар чинь юм шvv дээ
Ижий нь хvvгээ их л санах юм даа
Араг савар хоёроо зєрvvлэн байж бодох юм.
Аргал чулуу хоёрыг андууран тvvж санах юм
Алгаа миний хvv
Тэмээ тэмээ цагаан vvлийг тэндээ царцтал харлаа
Тэнгэрийн ягаан хаяаг цав суутал ширтлээ
Ижийдээ ирсэнгvй  ээ.
Хvний хvv ижийдээ ирж гэнэ
Гол усаар л нэг найх наадам
Миний болохоор шоронд орж гэнэ
Голыг минь гогодон хэлж байна.
Аяа яадгийм ороо л биз
Гадагшаа би хvvгээн ємєєрлєє
Ам нь цангаж байгаа даа
Дотогшоо ємєлзлєє
Миний хvv чинь ижийгээн
Гал шиг залуухан явахад
Yсэрсэн оч минь юм шvv дээ
Миний хvv чинь ижийгээн
Ганц бие зандан явахад
Тасарсан навч минь юм шvv дээ
Алаг бємбєл эрдэнэ
Алган дээр байна гэж
Зєгнvvлж ирсэн ганц vр минь юмсан
Алтан бэлзэг газраас олоод
Амандаа vмхтэл залгичихлаа гэж
Зvvдлvvлж олдсон ганц vр минь юмсан даа
Ядаж яваа юм бол
Миний хvv
Тэнд байгаад яахнав
Ядарч яваа бол
Миний хvv тэнэж яваад юvхэв
Ижийдээн хvрээд ир
Хvний нvдэнд бол
Хєгцтэй хад шиг
Хєх толгойтой
Хєгшин хvv минь
Ижийдээн бол
Манцуйдаа дэрвэлзэх
Мяндас цагаан хvv
Ижийдээ ирээ
Хєхєєрєє чамайг даллая
Yхэхээрээ чамайш айлгая
миний хvv ижийдээ ир
Ухаантай даа миний хvv
Хурай  хурай  хурай
Унага шиг ижийдээн
Давхиад ир миний хvv
Гуруй  гуруй гуруй

1996 он

 

 

     
   

 

 
Puntsag Badarch (1939) 
 
 
 

Ардын уран зохиолч П.Бадарч
Есөн эрдэнийн орон
Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй єргєн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есєн эрдэнэ
 


1939. 08- 17-нд Тєв аймгийн Баянжаргалан сумын нутагт тєржээ.
1960 (21 нас) шүлэг зохиол бичих болсон
1977 онд (3
8 нас) Морьд, Есєн эрдэнийн орон,  Зургаан мєнгєн мичид
1988 онд (49 нас)
"Есєн эрдэнийн орон" яруу найргийн ном. Нацагдоржийн нэрэмжит шагнал хvртжээ
1999 онд (60 нас) соёлын гавъяат зvтгэлтэн цол
2005 онд (66 нас) Ардын уран зохиолч цол хүртжээ.

 

 

 
Есөн эрдэнийн орон

Ивээлт, нарны нь цацрал алтан эрдэнэ
Ижий таны минь цацал мєнгєн эрдэнэ
Илчит улаан гал нь шvрэн эрдэнэ
Идээшиж суусан гэр минь танан эрдэнэ
Эрхэс наадах тэнгэр нь номин эрдэнэ
Энгvй єргєн тал нь оюун эрдэнэ
Энх vvрийн туяа нь зэс эрдэнэ
Эгэлхэн бvсгvй нь гоёл сувд эрдэнэ
Эрэлхэг ард тvмний нь эв ган эрдэнэ
Эх орон та минь, есєн эрдэнэ


Эргэх их дэлхийн уул усан тэгшхэн
Илч гэрлийн гайхамшиг мандсан нар алтан билээ
Энгvй єргєн талын шимт хєрсєнд тєлжиж
Эрдэнийн тvрvv сугсруулсан амуу тариа алтан билээ
Энэ сайхан монголын удам залгасан бvл
Энхрий хос амрагийн дурсгалын бєгж алтан билээ
Энэрэлт тєрийн далбаанд эгнэгт єнгєлєг гялалзсан
Эрдэнийн соёмбо vсэг элэгдэшгvй алтан билээ
Асар гэгээн нэр нь алтанАчит тєрийн сvлд нь алтан,
Арвайн тvмэн тvрvv нь алтан
Амраг хосын дурсгал нь алтан,
Миний эх орон алтан эрдэнийн билээ.


Саваа дvvрэн мэлтэлзэх Онон, Хэрлэнгийн урсгал
Сартай шєнєєр ажихад мєнгєн хээтэй байв
Саалийнхаа дээжийг єргєж, аянд хvvгээ vдсэн
Санаа нь сvv эхийн, цацлын халбага мєнгєн байв
Сайны ерєєл тогтоож хоёр гардан барьсан
Сайхан хос залуусын хуримын хундага мєнгєн байв
Саатаж алсад суугаад, аавдаа очиж золговол
Санасан эцгийн зэхсэн эмээл мєнгєн байв
Эцгийн зэхсэн эмээл нь мєнгє
Ээжийн цацлын халбага нь мєнгєн,
Сар наадсан ус нь мєнгєн,
Сархад мэлтэлзсэн хундага нь мєнгєн,
Миний эх орон мєнгєн билээ

Улсынхаа заяаг тvшиж хувьсгалч ах нарын
Уухайлан мандуулсан туг шvр адил улаан билээ
Уламж эртнээс дээдэлсэн монгол хvний голомт
Угалз дєлт гал минь шvр адил улаан билээ
Удмаас буян тєгс єргєє цагаан гэрийн минь
Унь нь тооно бvхлээрээ шvр адил туяаран билээ
Уул усны савд уран бие найгуулсан
Удвал цэцгийн дэлбээ шvр адил дєлтєн билээ
Хурын улаан цэцэг нь шvрэн,
Хувьсгалын улаан туг нь шvрэн,
Хурц улаан гал нь шvрэн,
Хорол улаан тооно нь шvрэн,
Миний эх орон шvр эрдэнийн билээ

Єргєн талын элгэнд чандманланхан буусан
Єргєє гэрvvд минь танан єнгєєр цавцайна
Єчнєєн vеийг элээсэн хангайн буурал уулсын
Євгєн цаст оргил танан єнгєєр цагаарна
Єлзийт ерєєл билэгдэж, єнєр буурал эхийн
Єргєсєн сvvний дусал танан єнгєєр цацарна
Єнєєдрийн сайхан vеийн бат цагаан харшууд
Євлєж хойчдоо vлээх тана эрдэнэ байна
Хайрын цагаан сvv нь танан,
Ханат цагаан гэр нь танан,
Хангайн цагаан оргил нь танан,
Хашийн цагаан орд нь танан
Миний эх орон тана эрдэнийн билээ.

Yvлгvй шєнийн тэнгэрт сvvн заадас татуулж
Євч тvгсэн одод сувд адил гялалзсан
Yелээ татсан талын энгээр тархан бэлчсэн
Yржилт хонин сvрэг минь сувдранхан налайна
Yнэрт тансаг євсний ширхэг тоолон буусан
Yvрийн ариун шvvдэр сувдан далай байна
Yр буяны «тэнгэр»саальчин монгол хvvхний
Yсний гоёхон даруулга сувдан хээтэй байна
Хєх тэнгэрийн нь одод сувдан,
Хєдєє талын нь сvрэг сувдан,
Энх vvрийн нь шvvдэр сувдан,
Эгэл саальчны нь гоёл сувдан,
Миний эх орон сувд эрдэнийн билээ.

Эр биеийн хийморь сэргэж vvрийн талд давхивал
Энгvй тэнгэр зvvнээсээ зэсийн єнгєєр хаяарлаа
Ээлт сvргээ хурааж vдшийн хотонд ирвэл
Энэтээх vvлсийн хормой зэс эмжээр татлаа
Эгшигт дуугаа аялж айргаа аягалан суувал
Идээ сєгнєсєн хувин зэс бvстэй байлаа
Энхийн их ордны ган нуруу холбож
Эвийн гагнуур тавивал зэсийн єнгєєр цацарлаа
Саалийн хувингийн бvс нь зэс
Сайн гагнуурын оч нь зэс
Онгон vvрийн туяа нь зэс
Оройн vvлсийн хаяа нь зэс
Миний эх орон зэс эрдэнийн билээ.

Ухаан санаа цэлмэх уулсынхаа хярд гарвал
Ургаа сум шиг гацуур оюу ногоон байв
Уудам талдаа ирээд дєрєє мултлан буувал
Урьхан намрын ганга нь оюу ногоон байв
Уран бидэр татах нуураа хєвєєлєн алхвал
Усны цээлд замаг нь оюу ногоон байв
Унаган хvлгээ хантайрч эмээлийн дєрєє авбал
Угалз ширээлсэн гєлєм нь оюу ногоон байв
Усны зєєлєн замаг нь оюу,
Угалз ширээлсэн гєлєм ч оюу,
Урьхан намрын ганга нь оюу,
Уулсын сайхан гацуур нь оюу,
Миний эх орон оюу эрдэнийн билээ.

Хvv минь заяанд эхийн сvv шиг ариухан
Хvслийн сайхан тэнгэр номин цэнхэр юм
Хvлэг морин гvйх хаврын налгар єдєр
Хvрээлсэн талын зэрэглээ номин цэнхэр юм
Хvйтэн євлийг халсан дулаан цагийн билэгдэл
Хvvшид ургасан яргуй номин цэнхэр юм
Хvний дээд аавдаа, шинийн нэгэнд золгохдоо
Хvндлэн барьсан баранзад номин цэнхэр юм
Эрхсийн цэнхэр тэнгэр нь номин,
Илбийн цэнхэр зэрэглээ нь номин,
Эхний цэнхэр цэцэг нь номин,
Энхийн цэнхэр хадаг нь номин,
Миний эх орон номин эрдэнийн билээ.

Эрмэг хvлэг морь минь хазаар даран хатирахад
Эгшиг шигшиг татах амгай зуузай нь ган билээ
Илч гэрэл єртєєлсєн аварга их алхаа
Эрчмийн баганад бэхэлсэн зургаан утас ган билээ
Эх сайхан орныхоо дархан хилийн харуул
Эр цэргийн зэвсэг эмтэршгvй илд нь ган билээ
Эрхэм алдраа бадруулсан єнєр єєдрєг тvмэн
Эрэлхэг монгол ардын эв нь ган билээ
Уран хазаарын амгай нь ган,
Урсгал гэрлийн утас нь ган,
Эр цэргийн нь зэвсэг ган,
Эрхт ардын нь эв ган,
Миний эх орон ган эрдэнийн билээ.

Мэргэд цэцэлсэн далай хєлгєн их судрыг
Миний ард тvмэн есєн эрдэнээр бичдэг билээ
Мєнх бусыг дагасан ачит буурлаа хvндэлж
Миний ард тvмэн есєн эрдэнэ дэвсдэг билээ
Мєхєлгvй эрдэнийн дээж есєн эрдэм тєгс
Миний ард тvмэн улсаа бадруулж яваа билээ
Мєрєєдєл хvслийн дээд эв хамтад хvрч
Миний ард тvмний есєн хvсэл бvтэх билээ.

П.Бадарч 1971 он

 

П.Бадарч: Би тамхинд хожуу орсон

(2006-04-23)

Энэ удаагийн “Нэгжлэг” булан Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зvтгэлтэн П.Бадарчийн халаасан дахь зvйлсийг уншигчдадаа дэлгэж байна.

Сэжигтэн маань шавь С.Батмөнхийнхөө дурсгалд зориулсан “Аморе” хайрын шvлгийн яруу найргийн наадмыг зохион байгуулалцаад завгvй яваа ч бидэнд уриалгахан нэгжvvлсэн юм.

Утасны дэвтэр:
Өмнөх утасны дэвтрээ хаячихаад энэ дэвтрийг саяхан авсан юм.

Нэрийн хуудас, vнэмлэх:
Албан газарт vзvvлдэг юм. Тэгэхгvй бол оруулахгvй шvv дээ. Соёлын гавьяат зvтгэлтний vнэмлэх л байна. Эрт авсан болохоор Ардын уран зохиолчийнхоо vнэмлэхийг орхичихдог.

"Номин"-гийн хөнгөлөлтийн карт:
Рекламанд тоглоход минь бараагаа хөнгөлөлттэй vнээр аваарай гэж ийм карт өгсөн. Анхны алтан картуудын нэг дээ.

Мөнгө:
32 мянган төгрөг. Урьд залуу байхад бол 15 шил архи авахаар л мөнгө байна даа. Би залуу байхаасаа хэтэвч хэрэглэж сураагvй. Харин хориод жилийн өмнө хулгайч нар сургамж хайрласан. Тvvнээс хойш мөнгөө халаасандаа салгаж хийдэг болсон.

Нvдний шил:
Хамгаалалтын шил байгаа юм. Би гэдэг хvн харин хараа сайтай шvv. /цэвэр усны шошгыг уншиж хараагаа шалгууллаа/

Парламент тамхи:
-Та тамхи татаад удаж байна уу?
-Гучтайдаа л тамхи татаж эхэлсэн. Хожуу байгаа биз. Нэг хайрцаг тамхийг хоёр өдөр л татдаг. Харин зохиол бичээд суувал хайрцаг тамхи татчихдаг шvv.

-Зохиолчдийн зохиол бичих арга барил нь өөр байдаг. Олон дахин засвар хийдэг байхад зарим нь нэг амьсгаагаар л дуусгачихдаг. Таны хувьд?
-Би удаан боддог ч бичихдээ цаг нэг их зарцуулдаггvй. Нэг удаа л ноороглоод хуулдаг даа.

-Та хоногийн аль vед нь уран бvтээлээ туурвидаг вэ?
-Залуудаа шар шувуу л байлаа. Шөнөжин суучихдаг байсан. Одоо өглөөгvvр л суудаг болоод байгаа.

Үзэг:
-Үзэгнийхээ тvvхийг сонирхуулбал?
-Намайг Соёлын гавьяат зvтгэлтэн болоход Үйлчилгээний гавьяат ажилтан, сансрын эчнээ нисэгч Сайнцог, Ардын жvжигчин А.Долгор нар бас бус зvйлийн хамт бэлэглэсэн.

-Яруу найрагч хvнд vзэг хамгийн эрхэм зvйлийн нэг болов уу?
-Тийм ээ. Нэг удаа олон vзэгтэй цvнхээ гээчихсэн юм. Одоо байгаагаас хамгийн vнэтэй нь хvргэн Батбилэгийн Бээжингээс явуулсан 115 ам. долларын vнэтэй vзэг. Нөгөө нь намайг Соёлын гавьяат зvтгэлтэн болоход миний шавь Монгол Улсын Ерөнхий сайд асан Ц.Элбэгдоржийн бэлэглэсэн 140 ам.долларын vнэтэй vзэг бий.

http://www.mongolnews.mn/weekend.php?n=610

Ардын уран зохиолч П.Бадарч:

 

Авьяас билэгтний өл­гий нутаг гэгддэг Төв аймагт Монголын орчин үеийн уран зохиолыг үн­дэслэгчдийн нэг, их зо­хиолч Д.Нацагдорж, ардын уран зохиолч Б.Лхаг­ва­сүрэн, Ш.Сүрэнжав, тө­рийн шагналт яруу най­рагч Д.Цоо­дол, яруу най­рагч Ц.Хулан нарын олон ал­дартан мэндэлсэн түүх­тэй. "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Мон­­­голын яруу найрагт хүч түрэн орж ирсэн ар­дын уран зохиолч Пунца­гийн Бадарчийг ч Төв айм­гийн Баянжаргалан сумын уугуул гэдгийг монгол­чууд андахгүй.

 

"Адуу", "Тэмээ" шүлгүү­дээрээ "Болор цом" наадмын тэргүүн шагналын эзэн болж байсан эл буурал найрагч саяхан нэгэн уул­залтад очихдоо "Би энэ сонгуульд Ардчилсан на­мынхныг сонгохгүй бол үндсэн харьяаллаа сольж Хэнтий аймгийн иргэн болно" гэж мэдэгдсэн бай­на. Энэ талаар Монгол Улсын ардын уран зо­хиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэл­тэн, яруу найрагч П.Ба­дарчтай уулзаж ярилцлаа.

-Таныг Төв аймгийн Баянжаргалан сумынх гэд­гийг ард түмэн андахгүй. Юуны учир нутгийнхнаа "айлгаад" байна даа?

-Айлгах юу байх вэ. Би чинь аавын талаасаа Хэнтий аймгийн Батноров сумын уугуул хүн. Миний аав Пунцаг 17 настайдаа ус нутгаасаа Монгол Улсын зүүн харуулын албанд алба хаахаар мордсон хүн байгаа юм. Зүүн хилийн харуулын алба гэдэг маань манай их яруу найрагч Дан­зангийн Нямсүрэнгийн ну­таглаж байсан Эрээнцав л даа. Тэнд таван жил болоод залуу улс болохоор ээжтэй минь танилцан, ул­маар хань бүл болж ус нутагт нь ирж суурьшсан юм билээ. Энэ үе чинь ардын хувьс­галаас өмнө 1917-1918 оны үе шүү дээ.

-Та тэгээд яахаараа аав ээжийнхээ суугуул нут­гаас элэг буруулна гэж...

-Би Төв аймгийнхандаа жаахан гомдоод явдаг хүн.

-Яагаад?

-1990 оны цагаан морин жилээс хойш УИХ-ын дөрөв, таван сонгууль болж өнгөр­лөө. Монголчууд бид ард­чиллын хөлөг онгоцонд суу­гаад зор­чиж байгаа зорчигчид. Тэгсэн энэ хооронд дандаа л МАХН-ынхныг сонгосон байх юм. Ма­най аймгаас гаралтай М.Энх­болд гэдэг нөхөр Улаан­баа­тарыг, Монголыг ямар муухай болгов оо? Газ­рын наймаа, авлига...пээ бүү үзэгд! Ард­чил­лын хөлөг онго­цонд суу­чихаад капитаныг нь томило­хоороо коммунис­туу­дыг сон­годог ямар хачин хү­мүүс вэ гэж гомдох юм. Хөлөг онгоц­ных нь зохион бүтээгч, ажил­луулах гол хүч нь ард­чиллынх байтлаа яа­гаад дан­даа МАХН-ын хүнийг сонгох ёстой гэж. Энэ жилийн сонгуу­лиар энэ нутгийнхан ард­чилсан хүч­нийхэнд давуу санал өгөх­гүй бол би энэ нутгаар овог­лохоо болихдоо огтхон ч ха­рам­сахгүй. Энэ бодол маань ард түмнээ, нутгийнхнаа айл­ган сүрдүүлж байгаа асуудал биш. Хөгшин хонины насгүй болсон би яваад яваад хаа холдох вэ. Гэхдээ, гомдлоо тайлах их харамслын маань эцсийн гаргалгаа л энэ болно доо.

-Таныг Монголын ард­чиллын төлөө л ийм алхам хийж байгаа гэдгийг ойлго­лоо. Одоогоор Төв аймаг­таа нэр дэвшиж байгаа хэнд нь илүү итгэл найдвар өвөр­лөж байна вэ?

-Ардчилсан намаас нэр дэвшигчид маань бүгд л га­раасай гэж бодож байна. Манай нутгийнхан ч гаргана гэсэн бат итгэлтэй байгаа. Тэр дундаас, нэр дэвшигч Шир­чин­гийн Сүхбаатарыг УИХ-ын гишүүнээр сонгочих­вол, ээ дээ, мөн хэрэгтэй хүн сэн. УИХ-д мэргэшсэн хуульч хэрэгтэй байдаг бол Сүхээ шиг хуульч ховор. Тэр амьд­рал мэддэгээрээ дэндүү гай­халтай хүн. Хөдөөгийн эгэл бор өвгөд, ард түмний амьд­ралын тухай түүн шиг мэд­лэгтэй хүн ховор доо. Төв айм­гийн Баян сумын харьяат АИХ-ын дарга асан Ж.Сам­буугийн тухай "Монгол төрийн мэр­гэн өвөө" гэсэн жигтэйхэн сай­хан номыг сэтгүүлч Ш.Сүх­­­баатар л бичсэн. Ж.Сам­­­­буу гуай чинь төрийн жинхэнэ ноён нуруу болсон хүн байсан юм шүү дээ. Хуульч бол хуульч, сэтгүүлч бол сэтгүүлч, яруу найрагч бол яруу найрагч, ард түмнээ мэддэг ийм л хүн монгол төрд өнөөдөр хэрэгтэй байгаа юм. Ш.Сүхбаатар гишүүнээр сон­гогдвол наанадаж парламен­тад, цаанадаж улс, эх орны хувь заяанд өөдрөг гэгээн хаялгатай даа. Ардын уран зохиолч П.Бадарч ингэж хэлж байна гээд биччихээрэй.



Л.Батцэнгэл


 

 

 

GO BACK TO WEBSITE

© Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com