Төрийн шагналт зохиолч
Пүрэвийн Хорлоо
 

BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE

 

 

 

   

 

 

     
   

 

 
Purev Horloo (1917) 
 
 
 


Ner
Алт мөнгө” өгүүллэг, “Адьяахүү” найраглал, “Говийн хүү” туужийг бичсэний учир  төрийн шагнал, 55 онд дэд доктор, 78 онд доктор хамгаалсан. 64 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, 82 онд академич болсон юм. Энэ хугацаанд шинжлэх ухааны чиглэлийн арваад, утга зохиолын хориод ном гаргасан байна. Нийт гучаад ном гаргасан,  72 жил ажиллаж. Боловсролын системд 29 жил, академийн хэмжээнд дөчөөд жил

 
 

1917 онд одоогийн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог Өшгөгийн нурууны өвөрт зохиолч П.Хорлоо төржээ.
1924 онд (7-8) Сайн ноён хан аймгийн Ханхошууны уулын хүрээнд нэг ламд шавь оров.
1928 онд (9) Аж вйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, эрхэм уран зохиолч цолтой ээжийнх нь эгчийн хүүхэд, нагац Улаан Пүрэв ирж тэнхимд суулгав.

Чойдог, Цэвэгжав (1915-1975) биднийг Багшийн сургуульд сурч байхад зургийн багш байсан юм.

1931 онд (14) Багшийн сургуульд орсон үеэсээ л бичиж эхэлсэн. Утга зохиол сонирхдог олон багш нар байсан. Тэдний дунд “Vхэрчин хvv”-г зохиодог Б.Доржсvрэн, “Гурван найз” кино зохиолыг бичсэн Т.Нацагдорж гэх зэрэг мундагчууд байлаа. Манай хоёр багш Германд сургууль тєгсєєд ирсэн
Бага Нацагдорж, Т.Нацагдорж, Баваасан эд Д.Нацагдоржтой их найзална. Би 16, 17-той  л байсан. Бүлгэмд явна. Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Цэрэн-Очир, Даржаа бид хэд нэг бүлгэмд явна. Нэг удаа биднийг төв бүлгэмд суулгаж үзүүлэв. Засгийн газрын  ордны суурин дээр Бөмбөгөр ногоон байсан үе. Зохиолчид доод давхарт нь их цуглана. С.Буяннэмэх, Ши.Аюуш, Төмөрийн Нацагдорж, Д.Нацагдорж нарыг тэнд л анх харж байлаа. Герман үндэсний хувцас тэр үед их моодонд орж байж. Наваан-Юндэн, Д.Нацагдорж эд их өмсөнө

1934 онд Монгол vндэсний соёлын зам гарсан.Тэр дугаарт Д.Нацагдоржийн “Миний нутаг” хэвлэгдсэн.
1934 онд (17нас) Багшийн сургуулиа төгсөөд Улаанбаатарт Үлгэр жишээ бага сургуульд (Одоогийн гуравдугаар сургууль) нэг жил багшлаад
1935 онд Ховд аймгийн Манхан суманд 50 хүүхдийн сургууль байгуулахаар томилогджээ.

"Монголын үндэсний хувьсгалын утга зохиолын Холбооны гишүүдийн батлах бичиг" гэсэн энэ батлахын "15 дугаар"-ыг" 24 (1934 оны 11-р сарын 22-нд) хүлээн авсан юм. Уг батлах бичигт "Товчооны дарга Буяннэмэх, нарийн бичгийн дарга Нацагдорж" нар гарын үсэг зуржээ Монголын зохиолчдын холбооноос Буяннэмэхийн гарын үсэгтэй 15 тоот үнэмлэхийг Хорлоо, 37 дахийг нь М.Чимэд авсан.
Тухайн цаг vедээ хамгийн том зохиолчид бол Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш, Т.Нацагдорж нар байлаа.
1935 онд Багш нарын анхдугаар их хурал 6 сарын 7-12-нд багш нарын соёлын ордонд болов.

1935 онд (18нас) 9 сарын 1-нд бүрээ үлээж, бөмбөр дуугаргаад гурван гэртэй, 32 хүүхэдтэйгээр Манхан сумын бага сургуулийг нээжээ. Тэдний дунд Сvvний vнэр шингэсэн, сэвлэг даахьтай байхад минь, дууны сайхан эгшгээрээ бєн бєн бvvвэйлсэн ээжий…” гэдэг дууг зохиосон А.Дандий-Ядам тєрсєн дєє.
1935-1937 онд гурван жил багшилаад буцав.

1937 онд (20 нас) гэргийтэйгээ учирч,
5 сард Сүрэнжав гуай, Багшийн их сургуулийн багш байсан Мишиг, Гэгээрлийн яамны сайд байсан Машлай (1940-1946 онд сайд), Багшийн сургуулийн захирал байсан Өнөржаргал, Булганы дарга байсан Буянхишиг бид хэд ачааны тэргэн дээр суугаад хуралд оролцохоор хот руу явлаа. Бүгд л Манханд байсан даа.
1937 онд Багш нарын 2-р их хурал 6 сарын 1-нд болов.Их хурал одоогийн Төв номын сан байгаа газар Багш нарын соёлын ордонд болжээ.
Гэгээрлийн сайд байсан Ц.Батөмөр (1936.07.15-1937.09.08) дуудаж Гэгээрлийн яамны соёл эрхэлсэн байцаагч, Монгол ардын үндэсний соёлын зам сэтгүүлийн орлогч эрхлэгчээр томилж 9сард ажилдаа оржээ. Энэ сэтгүүлийн хамгийн анхны дугаар нь 1934 онд гарсан.Тэр дугаарт Д.Нацагдоржийн “Миний нутаг” хэвлэгдсэн. Ерөнхий эрхлэгч нь Өөлдийн Чимэд гэж байсан. Дундговийн хүн.

1937 онд 4 сарын 2-нд П.Хорлоогийн ах улаан Пүрэв Аж үйлдвэрийн комбинатын дарга байхдаа баригджээ.
1937 онд 9 сарын10-ны их баривчилгааны өдөр. “Үнэн” сонины Намсрайн ах Баттөмөр сайд баригдав. Гэгээрлийн яамны орлогч Дамбийням гэж байсан. Түүнийг баривчлахад Мөнгөний Чимэд тамга барилаа. Сургуулийн байцаагчаас шууд л тамга барьсан. Удалгүй Гэгээрлийн сайдаар Наваан гэж хүн томилогдож байлаа.
1938 онд Засгийн газрын нэг том тогтоол гарав. Эсэргүү нарын гэр бүлийг ажлаас халж, үр хүүхдийг нь сургуулиас хасах тухай. Ингээд өнөө том хүн чинь эсэргүүний гэр бүл болж, ажлаасаа халагдлаа.
Улаан Пүрэвийн дүү гээд ажлаас халж, Батсүмбэрийн зуны сургуульд багшаар явуулав.
Очоод сар болж байтал нэг хүүхэд оргочихдог юм.-Арай л шоронд ороогүй. Сонинд хүртэл бичсэн. Ажлаас халлаа. 1938 оны сүүлээр болсон багш нарын хурлаар зургаан хүнийг ажлаас хөөж, арван хүнийг тэнсэн харгалзсан юм. Түүний нэг нь би.

1938 онд
Ажилгүй хүн чинь яах вэ дээ. Гэхдээ бас зүгээр байгаагүй. Сестрагийн сургууль гэж байсан. Тэнд ганц хоёр хичээл заана. Оны сүүлээр Гэгээрлийн яаман дээр байцаагч болгомоор сураг дуулдаж байна. Нэг өдөр яаман дээр яваад очлоо. Гэгээрлийн яамны орлогч сайд нь хазгар Нацаг гэж байв. Багшийн сургуулийн багш байсан юм. Намайг харчихаад өрөөндөө ороод ир гэлээ. Дэргэд нь нэг саарал костюмтай, зангиа зүүсэн гоё цагаан залуу зогсож байна. Нацаг багш, чи хө, хэл бичгийн багш биз дээ гэснээ Санхүүгийн сургуульд хэл бичгийн багшаар ажиллана аа. Танайд өглөө шүү гэж өнөө залууд хэллээ. Залуу ч маргааш очоорой. Намайг Цэдэнбал гэдэг. Санхүүгийн сургуулийн хичээлийн эрхлэгч гэлээ. Маргааш нь очоод л шууд багш боллоо. Санхүүгийн сургууль хоёр залуу багштай байлаа. Нэг нь Цэдэнбал. Нөгөө нь киноны Зандраа. Тооны багш. Цэдэнбал сургуулийнхаа хашаан доторх нэг жижигхэн байшинд амьдарна. Зандраагийн ээж хоол цайг нь хийж өгнө. Сономын Лувсан захирал нь байсан. Удаа ч үгүй би сургуулийнхаа эвлэлийн үүрийн дарга боллоо. Нэг том хурал болдог юм байна. Тооллогын комисст нь Цэдэнбал суусан. Түмэн гэж багш хурлыг даргаллаа. Гэтэл нэг монгол гуталтай, лүглийсэн хүрэн хүн орж ирээд Түмэн багшид Цэдэнбалыг би аваад явлаа гэж байна. Түмэн багш ч Цэдэнбал руу очоод дагуулаад гараад явлаа. Би явуулж болохгүй шүү дээ, яаж байгаа юм бэ гэсэн чинь наадах чинь Их хурлын орлогч дарга Ёндон байхгүй юу гэж байна. Улсын 25 дугаар бага хурал болж байсан үе. Маргааш нь Цэдэнбал Сангийн яамны сайд болчихож гээд л шуугилаа. Довчин сайд нь баригдаад Цэдэнбалыг жинхэнэ орлогч сайд шууд болгож. Довчин сайдын хар машин сургуулийн гадаа ирчихэж гээд л. Хоёр гурав хоногийн дараа Цэдэнбалыг нүүлгэж, одоогийн Монгол банкны дээд давхарын байранд оруулсан юм.
1938-1940 онд 3 жил Санхүүгийн сургуулид багшилж Багшийн сургуульд иржээ.
1940-1943 онд гурав, дөрвөн жил багшилаад МУИС-д хэл, утга зохиолын чиглэлээр суралцлаа
1949 онд МУЙС төгсөв.

1955-1958 онд ЗХУ-ын Дорно дахины их сургуульд Монгол ардын явган үлгэрээр дэд эрдэмтэн хамгаалсан.
1958 онд ирээд Гэгээрлийн яамны орлогч сайд боллоо
1963-1978 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар 15 жил ажиллав.

1964 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн
1978 онд доктор хамгаалсан.
1982 онд академич болсон.
1995 онд Очирбат ерөнхийлөгчөөс Сүхбаатарын одон авсан
2000 онд Төрийн шагнал

 

 

Timeline

БАГШИЙН ГАВЪЯА ШАВЬ НАРТАА ШИНГЭДЭГ

 

Нэрт эрдэмтэн, МОНГО.ПЫН ууган багшийн нэг, нийгмийн зүтгэлтэн, ахмад зохиолч, доктор профессор П.Хорлоо

уран зохиолын анхны бүлгэм байгуулсаны 60 жилийн ойд

заана. Хичээлээ монгол            Мухаршарын зөв л! гээд дуулж явсан гэнэ гэхэд багш! |

Ховдын Манхан сумын сургуулийг түуний нэрэмжит болгох саналыг сургууль, сум, аймгийнхан дэвшүулсэнд анхны шавь нар нь бүрэн дэмжиж "Багш" туужийн хэдэн дэвтэр, "Үүр цайхын өмнө" кино, "Адъяахуү"хэмээх шүлэглэсэн үлгэрт нь Монголын зохиолчдын Эвлэлд жаран жил болсны ой, анхны уран зохиолын бүлгэми&г баруүн хязгаарт санаачлан байгуулсны жаран жйлийг тохиолдуулан түүний оюуны хөдөлмөрийг зохих ёсоор нь үнэлэх цаг нэгэнт болжээ гэдгийг юуны урьд дурдаад өгүүлэх нь:

... "Ангирт" хэмээх уулын горхитой зуслангаас "Зэрэг' голд дөнгөж орж ирээд байсан цаг. Хониноос ирэхэд гэрийн бүснээс цулбуурыг нь хавчуулсан борлог морь зогсож байв. Гэрт яаран орвол зөөлөн хар халимаг нь дух руу нь унжсан нэгэн залуу баруун хойморт сууж, ээж домботой цайгаа ааруул өрөмтэй өмнө нь тавьж тогоон дээр мах чанаж байв.

-За жаал хүү хонь сайн хариулав уу? гэж өнөөх залуу асууж байна. Ээж над "шаар" хэмээх хярам аягалж нэгэн хавтгай хурс (ааруул) өгөв.

-Энэ залуу манай сумын тэнхимийн багшаар ирсэн гэнэ. Тэнхим байгуулж эрдэм ном заадаг хүн байна шүү! Сургуульд хүүхэд элсүүлж яваа гэнэ. Ээж нь чамайг "төгрөгт" оруулж энэ багшид хүргэж өгнө гэв.

Хэд хоногийн өмнө сумын зарлага шар хэмээх Молом ирж намайг сургуульд оруулна гэхэд аав маань түүнуйг шавардоосгоор шидэж хөөн явуулсан юм. Тэр багш сайхан зантай, өврөөсөө нэгэн атга үзэм гаргаж өгөөд,

-Эрдэм номтой хүн машчухал боллоо. Багш чинь танай энэ нутгийн хүн биш ээ. Бүүр зүүн тийш Арвайхээр зүгийн хүн. Та нарт ном дэвтэр тавьж өгнө. Энэ Зэрэг голын Ядамын Гонгоосүрэн, Баатарын Баямаа, Цэдэвийн Уламсайн, Даржаагийн Авирмэд, Айнын Далхсүрэн. Цагааны Загдаа, Цэвэгийн Дүгэржээ, Баяндоржийн Норовсүрэн нар сургуульд орох болсон! гэхэд нэг голын хүүхдуүдтэйгээ явахын хүслэн болов. .

Сургууль гэдэг маань хоёр гэртэй, эмч. аж ахуйн хавчиг хэмээх Тая, галч тогооч нь Баатарын Эрхэмбаяр, агуулах гэж нэг жижиг шавар байшин байсан. Гэрт хичээл хийнэ. Тасаг гэж хоёр гэрт цэнхэр даалимбан өнгөтэй тойруулга дээр бидний газар ор байна. Хорлоо багш самбар дээр А Э И О У Ө Ү гэсэн үсэг бичээд нэгээс арав хүртэл тоо

бичгээр заана. Өглөө дугуй боовтой цай. үдэд шар будаа. гийдаа (гурилтай хоол) орой хавсаа боовтой цай өгнө.

Тэр цагт л багш маань

Монголын зохиолчдын

эвлэлийн арван тав дахь

батлахыг            гардсан.

Буяннэмэх, Ши. Аюуш

нарын үеийн зохиолч хүн

байжээ. Буяннэмэхэд

бичиж байсан захиа нь ч

байдагажээ. Бага сургууль

төгсөхийн өмнө арван

гурван хүүхэдтэй уран

зохиолын              бүлгэм

байгуулсан нь монголын анхны бүлгэмийн хоёр дахь нь

байжээ. Би тэр бүлгэмийн нэг гишүүн болсон юм. Надтай

цуг Ноосойн Жавзандорж, Цайдаагийн Цэвэграгчаа,

Хувшар нар байсныг санаж байна. Ингээд бодохоор

Хорлоо багш зохиолчийн хөдөлмөрт жаран жил зүтгэжээ.

Багш "Адъяахүү" гэдэг шүлэглэсэн зохиолоо дахин дахин

уншина. Бид цээжилчихсэн байлаа. "Хүмүүн төрөлхтөн"

"Задгай цагаан үүл" дууг эмч Тая заана. Дунд сургуульд

шилжлээ. Нэгэн бяцхан шүлгэнцэрт,

Хорлоо багшийн "Адъяахүү"

Холгүй ойрхон байна

Хоёр эмжээрт дээл нь

Хуучраагүй шинэхэн байна! гэсэн тэмдэглэл бичсэн маань үлдэн хоцорчээ. "Адъяахүү"-д манай нутгийн "Майхан хар" гэдэг газрын нэр орсон бий. Хожим нь бичсэн "Багш" туужийнхаа хоёр дэвтэрт Муушар хэмээх хүүхдийн нэр оруулсан нь манай нутгийн Мухаршар гэдэг аман зохиолч, уран уншигч байсныг зохиолынхоо баатар болгосон байж билээ. Сүүлд нь,

-Багш аа! Энэ мухаршар аман зохиолч болох байх аа. Эхнэр Оролмоотойгоо анх суух гэж байхад эцэг эх нь ядуу Мухаршартай суулгахгүй гэж өдөр шөнө манаж байхад шар, хөх хоёр тэмээтэй шөнө очиж хаданд нуугдаж байгаад нэг гарах хооронд нь оргуулж аваад тэшүүлэн одсон гэнэ. Мухаршар буцах замдаа, Шар, Хөх хоёр Шавдан тэшээд байна Шалав яв гээд Дэвэн тэшээд байна Манасаар байгаад алддаг Манай ээжийн буруу л Мартуулж байгаад авдаг

инээмсэглэн,

-Эх нь Шаргай гэж алдартай хуурч. дууч, биелгээч хүн байгаа. Нөгөө Зэрэг голын "хар дээлт" хэмээх мапаалч Өлзий авгайтай цуг манай Ноост бид хоёрт нэг дуу гаргасан гэх чинь билээ гэхэд,

Хайлаар оёцтой цэнхрийн ханцуй ачтаа нарийн бэ

Халхын үр Хорлоогийн харц нь ачтаа уян бэ

Хоёроор эмжсэн цэнхрийн ханцуй ачтаа нарийн бэ

Хол нутгийн Хорлоогий)н харц нь ачтаа уян бэ! гэсэн дүу байсан нь санаанд оров. Багшийн гэргий Ноост нь Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны ня-бо-гоор олон жил ажилласан юмсан. Хорлоо багш бол Манханы сургуулийг "Төгрөг" голд суурьшуулахад шавыг нь тавьсан хүн гарцаагүй мөн. Тэр үед сургуульд дайсагнасан этгээд бас байжээ. Тасгийн маань гэр шатаж улаан гал дүрэлзэхэд багш Хорлоо, Баатарын Баянаа гэдэг хүүхэдтэй цуг гүйн орж тасагт унтаж байсан биднийг чирч гаргасан юм. Маргааш нь Баямаад "Баатарлан байлдагч ' цол өгч бид тэгж дууддаг болсон юм. Багшийн шавь нараас офицер, хурандаа, зохиолч, сэтгүүлч, галт тэрэгний машинч,| хилчин, жолооч, ахмад дайчин. төрийн одон медальтан олон| төрсөн! Нэг хавар хүүхдүүд чийгтээд би зогсож чадахгүй байхад аав ээж арагт хийж аваачаад хонь гаргаж түүхий элэг идүүлж! байтал багш эргэж очоод,

-Хонины сүү, тараг өгч огт болохгүй гэж захиад үнэмлэх.|! шар цай, будгийн харандаагаар шагнуулсан гээд ээжид өгсөн| | юм. Энд зөвхөн нэг үнэмлэхийг сийрүүлбэл (Дугаар 2. ҮүнийИ ! үзүүлэгч сурагч Дандий-Ядам болбоос өөрийн идэвх оролдлого,; | сахилга батаар түрүүлж ирсэн болохыг илэрхийлж үнз бүхий| | эд ба үнэмлэхээр сайшаав. Ховд Манхан сумын сургууль. Багш ; Хорлоо" гэжээ. Бас нэг сонин баримт бол лам нар эсэргүү! \ хэмээн баригдахад "Зэрэг"-ийн хойд эхний хүрээнд байсан|! манай гэлэн хэмээгдэх Лонгуу тохошгүй нүцгэн тэмээн дээр; | хөлөө гэдсэн доогуур холбуулаад туугдан ирээд аймаг явахдг "Дандий-ЯДам чи эрдэмтэй хувьсгалч багшийн шавь байн&ггт Гэм зэмгүй гэлэнгээ авч үлдэх арга байна уу. Багшдаа хэлээч! | гэхэд нь багшид хэлэхэд,

-Бидэнд тийм эрх хаанаас байхав. Энэ лам нарын эсэрг^-гэж хайшаа харсан юм байв гэж. Буцаад ирэх байлгүй гэж; байсан юмсан. Арваад жил "бат цагаан" гэдэг шоронд суугаад| арай алуулсангүй нутагтаа очсон юм.

Хожим нь Хорлоо багш Ардыг гэгээрүүлэх яамны орлогч] сайд байхад нь ч, Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байхад; нь ч, зохиолчдын долоон удаагийн их хуралд оролцож байхад' нь ч олонтаа уулзаж явлаа. *'нхны багшийнхаа ачийг бид! мартдаггүй юм. Багш маань зориглон улаан гал руу ороогүй; бол сурагч Б.Норовсүрэн, казак Гуаниш Дүгэржээ бид нойрон; дундаа шатаж өнгөрөх байсан. Наянтай болсон багш маань! ерэнтэй, зуунтай болох болтугай!

Анхны шавийн нэг зохиолч, сэтгүүлч; А.ДАНДИЙ-ЯДАМ:


http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=print&sid=18582
 

Хо профессор
Огноо: Tuesday, August 26 @ 01:16:15 GMT+8
Сонин: Намсангийн Пагма


 

Хотоос ирсэн Хорлоогийн харц нь яасан ширүүн бэ

Монголын утга зохиолд хамгийн эртний хүн Хо про­фессор байв. Бас ШУА-д ч "ди­вангалавын" үеийг тө­лөөлөх цорын ганц эрдэмтэн байлаа. Шавь нар нь түүнийг Хо багш гэж авгайлна. Энэ хүн бол Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор, академич Пү­рэвийн Хорлоо гуай. Хор­лоо гуайн номын мөр хөөж, амьдралд хөл тавьсан анхны алхам нь нэн сонирхолтой. Аав ээж нь хүүгээ долоон нас­тайд хийдэд шавилан суулгаж бурхны ном үзүүл­жээ. Тийн­хүү Сайн ноён ханы хүрээний "Гэпилэн" дацанд Галсан Гэ­лэн хэмээх ламын шавь бол­сон ч нэг л өдөр хийдээсээ ор­гон гэртээ харь­сан гэдэг. Ин­гээд 1928 онд Хан хөгшин уулын хошууны там­гын дэр­гэд шинээр байгуу­лагдсан танхимд орж су­рал­цан, Мон­голын анхны сурган хүмүү­жүү­лэгчдийн нэг болох га­вьяат багш Рааш-Онолтын шавь болсон байна. Хуучнаар бол шинэ үсгийн танхимын су­рагч болсон нь тэр аж. 1930-1934 онд тэнд суралцаж төг­сөөд хуучин Заяын хүрээний Бэлтгэл дунд сургуульд сурч байхдаа хожмоо Монголын ба­хархал болсон их хүмүүс тө­рийн шагналт, ардын жү­жиг­чин С.Гончигсумлаа, ака­де­мич Б.Ширэндэв нартай нө­хөрлөж явсан гэдэг. Тэр үед номын мөр хөөсөн хүүх­дүүд гол­дуу Багшийн сур­гуулиас ирээдүйн карьераа эхэлдэг байв. Хорлоо гуай ч мөн сур­гуу­лийг дүүргэж. Бу­даг нь хан­халсан шинэхэн багш 1935 онд өөрийнхөө хүсэл­тээр Ховдын хязгаарыг зорь­сон нь Хо багшийн амьд­ралд мартагдашгүй ул мөрийг үл­дээ­сэн байдаг. Чухам тэр үеэс "бэрхшээл дунд өсч өндийнө" гэгч юу болохыг биеэ­­рээ туулсан тухай өөрийнх нь дурдатгалд бичсэн байх юм. Түүнийг Ховдод ирээд удаагүй байтал "Ман­хан суманд шинэ сургууль байгуул" гээд арав гаруй мян­ган төгрөг өвөртлүүлээд явуул­чихжээ.



Сангийн ийм их мөн­гө өвөртлөн ганц улаа­чийн хамт Манханг зорьсон Хо багш дөнгөж 15-хан настай жаал хүү байлаа. Гэвч сур­гууль байгуулахаар яваа за­хи­рал хүн шүү дээ, тэр хүү. Зам­даа ширүүн бороонд цо­хиу­лан морь нь туйлж, хө­дөө­гийн уул талд соёлын үрийг тарихад нь ганц хэ­рэгтэй эд гэж авч явсан эг­шигт хайрцаг, пянз сэлт нь юу ч үгүй хэм­хэр­сэнд ихэд ха­рамсан гуньж бай­сан гэдэг. Гэтэл түүнээс ч дор юм болж мөнөөх сан­гаас олгосон ар­ван мянгаа гээ­­чихсэн байж. Аймгийн яаманд энэ тухайгаа мэдэг­дэ­хээр буцаж явах замд нь холоос нэгэн морьтон дал­ла­саар ирж уулзан учир явдлыг сонсоод гээсэн мөн­гийг нь олсноо өгсөн гэж Хо профес­сор хожим дурссан байдаг. Тийнхүү адал явдлаар дүүрэн Ман­хан суманд очиж, сангаас өгсөн төсвөөрөө сур­гуулиа ч бай­­гуулж. Тэр үед хүмүүс хүүх­­дээ сургуульд явуулах дур­­гүй, ардын багш нар айл айлаар хэсэн хүүхэд элсүүл­дэг том проблемтой тулгарна. Ин­гэж явахдаа Хор­лоо гуай ар­га сүвэгчилж, айлд орохдоо хөмсгөө зангидан жигтэйхэн ши­рүүн дориун дүртэй орж яв­чихдаг байж. Түүнээс нь айж эмээ­сэн эцэг эхчүүд арга буюу хүүхдээ Хорлоо гуайд хөт­лүүлэн явуул­даг байсан гэдэг. Ийн­хүү "ардын" хүүх­дийг эрдэм номд сургах үйл хэрэгт арван хэдхэн наснаа­саа зүтгэж явсан Хор­лоо гуай су­мын сургуулийг хөл дээр нь бос­гоод нийслэл рүү Дээд сур­гуульд сурал­цахаар буц­жээ. Буцсан хой­гуур нь Ховд нут­гийнхны дунд ийм нэгэн дуу түгсэн гэдэг юм.

Халхаар эмжсэн

дээлийн

Ханцуй нь яасан өргөн

бэ

Хотоос ирсэн

Хорлоогийн

Харц нь яасан ширүүн бэ... гэж. 1971 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэсэг эрдэмтэн Ховдод оч­жээ. Эрдэмтэд нутгийн айл хараар орж яваад нэг эм­гэнээс нутгийнхаа дуу хуу­раас сонирхуулахыг хүсэхэд тэр эмгэн дээрх дууг дуулсан гэнэ лээ. Энэ дууны талаар өөр нэг яриа байдаг. Хорлоо багш Ховдын Манханд ажил­лаж байхдаа Төмөрхуягийн Ноост гэх нүд дүүрэн сайхан бүсгүйтэй танилцаж, чин ха­луун сэтгэлийн дурлал асаалц­сан түүх эхэлжээ. Харин Манханы бусад бүсгүй­чүүд залуу багшид зориулж

Халхаар оёцтой

дээлийн

Ханцуй нь яасан

нарийн бэ

Халхын үр Хорлоогийн

Харц нь яасан уян бэ

Хоёроор эмжсэн

дээлийн

Ханцуй нь яасан

нарийн бэ

Халхын нутгийн

Хорлоогийн

Харц нь яасан хурц вэ... гэж дуу зохион дуулах болсон аж. Ийнхүү нутгийн дууны баатар болсон Хо багш, Ноост бүсгүй хоёр гал голомтоо бадраан долоон хүүхдийн эцэг эх, өнөр өтгөн гэр бүл болжээ.


 

ЗохиолЧдын эвлэлийн анхны 18-ын нэг

П.Хорлоо гуай Монголын зохиолчдын эвлэлийн анхны 18 гишүүний нэг, саяхныг хүртэл бидний дунд бүтээн туурвиж явсан, түүхийн амьд гэрч байв. Тэрбээр орчин үеийн утга зохиолыг үндэс­лэгчдийн нэг С.Буяннэмэхээс Зохиолчдын эвлэлийн 15 тоот үнэмлэх гардан авч байжээ. Их зохиолч Д.Нацагдоржийг амьдад нь харж, Ши.Аюуш, С.Буяннэмэх нартай захид­лаар харилцан уулзаж учирч явсан энэ хүн Мон­голын шинэ үеийн утга, соё­лын амьдрал хэрхэн эхэлж, өрнөж өнөөг хүрснийг нүдээ­рээ харсан гээд бодохоор нэн сонир­холтой хүн байсан нь то­дорхой. Ховдод ажиллаж байх­даа Хо багш С.Буяннэ­мэхэд өөрийнхөө 15 шүлгийг илгээн, шавь орж байсан гэдэг. Тэр захидлынх нь хариу ч өөрт нь байдаг тухай түүнийг амьд сэрүүнд шавь нар нь ярьдаг байв. Хорлоо гуай хүүхдийн, хүүхдийн жүжгийн, яруу найр­гийн гээд олон арван бүтээл туурвисан ч шинжлэх ухаан руугаа илүү хэлбийснээс ч тэр үү зо­хиолчдод олгодог шагналуу­дыг хүртэлгүй нэ­лээд олон жил явсан гэсэн яриа ч бай­даг. Чингээд ерээд оны эхээр хэсэг зохиолч МЗЭ-ээс өрх тусгаарлан МЧЗХ-г байгуу­лахад уг хол­боонд хуучны зохиолчдоос гишүүнээр нь элссэн цорын ганц хүн Хорлоо гуай байв. Тэрбээр үүний дараа л сая төрийн шагнал хүртсэн юм. Шинжлэх ухааны бүтээлүү­дээс нь гадна Мон­голын утга зохиолын санд П.Хорлоогийн үлдээсэн олон арван бү­тээ­лийг энд тоочи­хын хэрэг­гүй биз ээ. "Алт, Мөнгө хоёр" тэргүүтэн хүүх­дийн зохио­лоос нь өгсүүлээд "Адьяахүү", "Сүхбаатар" най­раглалууд, "Хар унага", "Го­вийн хүү" тэргүүтэн өгүүллэг, тууж, тайз, дэлгэцийн бүтээ­лүүдийг нь уншигчид сайн мэд­­нэ. Хо профессорын туур­­висан дээрх бүтээлүү­дээс нь гадна Монголын утга, соёл, шинжлэх ухааны сал­барт түүний бэлт­гэж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүр­гэн "бүтээн туурвисан" олон арван шавь нарыг нь тоо­лоод баршгүй билээ. Мон­го­лын утга зохиол, шинжлэх ухаа­ны салбар дахь хамгийн "эрт­ний хүн" хэмээн нэр­лэс­ний учир ч энэ. Тэр­бээр 1917 онд Өвөрхангай аймгийн Ба­руунбаян-Улаан суманд  төрж утга, соёл, шинжлэх ухаанд хоёр жаран дамжин зүтгэсэн буурал эр­дэмтэн байв. Өчиг­дөр­хөнийг хүртэл бидний дунд бүтээн туурвиж явсан та­ны гэгээн үйл хэрэг ард түм­ний тань сэтгэлд үүрд орших болно.

Ом сайн амгалан бол­тугай.    


http://ubtimes.mn/index.php?option=com_content&task=view&id=876&Itemid=139
Хорлоо угаасаа л багш хүн.

Гу÷аад оноос хойш энэ нэрийг зżżж ˙вна
Манай редакцийн энэ удаагийн зочин Хорлоо багш. Хорлоо багш редакцид маань өөрөө хүрээд ирлээ. Үдээс хойш эмнэлгийн ажилтай, жаахан яаруу яваа шүү гэнэ.  Зочинтойгоо яриа дэлгэхээр ширээний ард тухалсан сэтгүүлч биднийг “ Сонин уншиж соотогнон, сэтгүүл уншиж сээтэгнэнэ үү” хэмээн хүд хүд инээж байна.  Энэ хошигнол ч асуултгүйгээр бидний яриаг эхлүүлэв.   
-Гучин хэдэн оны үед намайг  Багшийн сургуульд байхад Тарваа гуай  их дэлгүүрийн үүдэнд том хар цүнхээрээ дүүрэн сонин хийчихсэн зогсож байх. Биднийг хажуугаар нь гарахаар л “ Сонин уншиж соотогнон, сэтгүүл уншиж сээтэгнэнэ үү” гэдэгсэн. Сүүлд намын “Үнэн” сонингийнхон үүнийг хөгжөөж, Монгол улсад анхны сонин худалдсан, сонингийн сурталчилгаа хийсэн хүнийг Тарвааг гэж бичсэн байна лээ. Тарваа гуай тэгэхээр гучаад оны үеийн сонин түгээдэг том суртал нэвтрүүлэгч байж  дээ.

Би эрсэн эрдэнээ олсон
-Хорлоо багш аа, нас сүүдэр одоо хэд хүрч байна аа?

-Наян ес хүрч байна шүү дээ. Та нарыг оргүй байхад, оготныг сүүлгүй байхад төрж байлаа.    
-Та, авааль гэргийтэйгээ их бага насандаа сууж, бараг далаад  жил ханилжээ. Ийм сайхан хувь заяа ховор. Багадаа гэхээр хэдэн онд ханилан суусан юм бэ?
-Монголчууд маань авааль эхнэр, нөхөр гэж ярьдаг даа. Анх удаа хүнтэй ханилж буй хүнийг авааль гэдэг. Хөгшин  маань одоо 85-тай. Би 89-тэй. Хөгшинтэйгээ ханилаад 68 жил болж байна. Он гарахаар далан жил  болох нь. Үүгээрээ их бахархаж, хөгшнөө хүндэлж явдаг юм. Би жинхэнэ ханиа олж авч чадсан юм байна. Эрсэн эрдэнээ оллоо гэж би бичиж байлаа. Энэ эрдэнээ их холоос олсон. Би чинь Өвөрхангайн Хайрхандулаан, одоогийнхоор Тарагт сумынх. Төв халх хүн. 34 онд Багшийн сургуулиа төгсөөд нэг жил багшлаад л алс хязгаарт сургууль байгуулах ажилд томилогдсон. Ховдод очлоо. Тэр цагт олон залуус ийм томилолт өвөрлөн хөдөө хязгаарыг зорьж байв. Дондогийн Цэвэгмид Увс, Д.Даржаа Өмнөговь, Тойв Завхан явж байлаа. Би Ховдын Манханд очоод гурван жил суусан.  Ээжийнхээ хийж өгсөн чисчүү дээл, бөмбөн ултай савхин гуталтай. Үүрсэн цүнх, хувцас хийсэн чемоданаас өөр юмгүй, шуудангийн машинд сууж байлаа, хөөрхий. Хэд хоног явж Ховдын төв хүрлээ. Аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга нь Данжин гэж хүн байна. Арван таван мянган төгрөг өгөөд Манхан суманд 50 хүүхдийн сургууль байгуул гэлээ.  Маргааш морин өртөөгөөр яв гэнэ. Хүн таньдаггүй. Тээхийн буудал гээд хаалга нь онгорхой, навтгар цагаан байшин байх. Тээхийн гараашид нь муу чемоданаа дэрлээд л бүхлээрээ хонов. Өглөө нь Намын хорооны дарга Баасанжав гэж хүнтэй уулзлаа.  Мөнгөө авах гээд. Их яхир өвгөн байна. Яасан жаахан хүүхэд вэ, мөнгөө сайн тоолоорой гээд л. Дандаа нэг, хоёр, гуравтаар дэвсгэрлэчихэж. Тэр үед задгайгаар дэвсгэрлэдэг байж л дээ. Ямар сайндаа сая төгрөгийг сар тоолдог гэсэн үг гарахав. Би ч нэлээд удаан тооллоо. Гурван ч удаа тоолов. Мөнгөө авчихаад гараад үүдэн дээр жаахан зогслоо. Нэг их урт цагаан соруултай гаансаар тамхи татсан цэргийн хувцастай хүн довжоон дээр сууна. Чи Улаанбаатараас ирсэн үү гэж байна. Тийм гэсэн, замд машин унаа их явна уу гэнэ. Дахиад л тийм гэлээ. Тамхиа татаж дуусчихаад хаалга руу зүглэхдээ намайг ороод ир гэж байна. Дагаад  орлоо. Мөнгөө өг гэнэ. Дуугүй л өгчихлөө. Нэг төмөр авдарт хийчихдэг юм байна. Чи Манхан руу хэзээ явах юм гэхээр нь маргааш гэлээ. Тэгвэл маргааш улаачтайгаа ирж, мөнгөө аваарай гэж байна. Ингээд л хэнийг нь ч мэдэхгүй, цэрэг хувцастай, цагаан соруултай гаанстай гэдгээс өөр хэлэх юмгүй нэг хүнд хамаг мөнгөө өгчихлөө.  Хаана буусныг минь асууж байна. Тээхийн буудалд  гэсэн чинь хоол цайны юм байна уу гэлээ. Чемоданаа тавьчихсан. Өөр юм байхгүй гэхэд за, за тэгвэл манайд оч гээд дагуулаад явлаа. Буянт голын хөндийгөөр дүүрэн айл буучихаж. Нэг том цагаан гэр лүү яваад очлоо. Цоожтой байна. Эхнэр хүүхэд нь хот явчихсан гэнэ. Гэртээ орлоо. Хоёулаа хоол хийж иднэ ээ гэнэ. Би түлээ хагалаад, өнөө хүн маань ч хоолоо хийлээ. Ямар ухаантай юм болоо гэсэн шүү юм бодоод л. Хоолоо идэж байхдаа нэрийг нь асуусан чинь Доржбат гэнэ. Сүүлд Засгийн газрын Ерөнхий сайдын орлогч болсон доо. Шүүх яамны ч сайд болсон. Мань хүн тэндэхийн цэргийн хэлтсийн дарга байж. Намайг ажаад байж л дээ. Хотоос ирсэн учраа мэдэхгүй бага хүүхэд тэр их мөнгө төгрөгийг алдчих вий гэж бодсон хэрэг. Тэгээд л хоночихоод Тээхийн гарааш дайрч чемоданаа аваад ажил дээр нь очлоо. Удсан ч үгүй өртөөний улаач гээд нэг муу жаахан хүү эмээл байхгүй янгиа тохчихсон ирдэг юм байна. Тохьтой томоотой улаач явуул, ачаа ачих гэж байгаа биш эмээлтэй ир гээд загнаад буцаачихлаа. Удаж удаж нэг өвгөн ирэв. Муу ч гэсэн нэг эмээл тохчихож. Нөгөө мөнгөө тоолж тоолж  өгч байна аа. Дараагийн өртөөний  улаачид мөнгөө тоолж өгөөрэй гэж захилаа. Гурван өртөө дамжиж явах юм байна. Ашгүй мөнгө ч улаачийн өвөрт ордог юм байж. Улаач мөнгийг маань нэг том бааданд боож аваад бүсэлчихлээ. Шөнө нь захиснаар мөнгөө дэрлэж унтана. Арай гэж л нэг юм алдалгүй очсон. Зуур  хоноход хоёр өгзөг улайгаад шархалчихлаа, явах арга байдаггүй. Морио хөтлөөд л улаачийнхаа араас явна. Улаач ч пөг пөг шогшоод байгаа  хэрнээ л хоцорчихно. Ингэж л хөглөж очдог юм байна. Манхан сумын дарга нь Улсын бага хурлын гишүүн байсан захчин Дорж гэж хүн. Их нэр хүндтэй хүн байсан юм билээ. Намын гишүүдээ цуглуулаад өнөө мөнгийг маань хувааж өгөөд сургууль байгуулна, Сутайгаас гэрийн мод, айлуудаас эсгий энэ тэр цуглуулаад ир гээд явууллаа. Долоо хоногийн дараа Дарвиас гурван гэрийн мод авчирлаа. Сутай чинь одоогийн Дарви шүү дээ. Арваад эсгий авчирч. Хоршооноос шуудай шуудайгаар нь гурил, аваад л. Хонийг ч арав хориор нь л тууж ирнэ. Арван  таван мянга ч барагддаггүй дээ. Хонь гурван төгрөг байсан гээд бод доо. Тэмээ харганыг 50 мөнгөөр авна. Ингээд л 1935 оны есдүгээр сарын нэгэнд бүрээ үлээж, бөмбөр дуугаргаад гурван гэртэй, 32 хүүхэдтэйгээр сургуулиа нээлээ. Манхан сумын бага сургуулийг ингэж байгуулсан. Одоо тэр хүүхдүүдээс хоёр гурав нь л амьд байна. Бас болоогүй ээ. Утга зохиолын бүлгэм ажиллуулж байлаа. Тэр 13 хүүхдээс зохиолч болсон нь Дандий-Ядам. Хоёр гурван жилийн өмнө Манханы сургуулийн ойгоор очсон.  Мянга гаруй хүүхэд, гучаад багштай том сургууль болсон байна лээ.
-Манханы сургууль таны нэрэмжит үү?
-Биш ээ. Тэнд  гурван жил болоод наашилсан даа. Хонио хариулж явсан хүүхэнтэй танилцаад гэрээр нь ч орж чадахгүй, хээгүүр уулзаад л явдаг байв.  Наашлахдаа өнөөх хүүхнээ нэг морьтой хүн явуулаад аваад ирсэн. Юу ч гэж хэлж авчирсан юм бүү мэд.
-Эцэг эхтэй нь уулзаагүй юмуу?
-Уулзаагүй ээ. Манай тойргийн нийслэлийн хурлын төлөөлөгч, хотын Ерөнхий менежер Мөнхбаярын аав нь Гомбосүрэн гэж хүн байдаг юм. Түүний аав нь Цагаандагва гэж байсан. Надад их сайн л даа. Цагаандагвадаа хэллээ дээ. Нэг хүн бий, түүнийгээ л аваад явмаар байна гэж. Өнөөх маань би аваад ирье гэж байна. Нэг өдөр хичээлээ хийж байсан чинь шовойтол нь морин дээр суулгаад аваад ирлээ. Хүүхэн минь нэг цэнхэр дээлтэй. Манханы байранд минь хоёулаа хориод хонолоо. Тэгээд л өртөөний улаагаар Ховдод ирсэн. Өнөөхийгөө боловсон хүүхэн болгох санаатай. Нэг их урт хар үстэй. Хятад үсчинд ороод үсийг нь тайрууллаа. Үсчин нь хай яа яа гээд л толгойгоо сэгсрээд л тайраад байсан. Эсгий гутлыг нь савхи болгож гоёлоо. Аминдаа их л боловсон хүүхэн болгож байгаа нь тэр. Хүүхэн маань тэгэхэд 18-тай байсан.
Би чинь Манханд байхдаа соёлыг түгээгч байлаа. Л.Түдэв намайг соёлын тариачин гэж бичиж байв. Ах маань Ховд руу явахад нэг бягтруул өгсөн юм. Улаан Пүрэв гэж комбинатын дарга байсан, Эвлэлийн төв хорооны ч дарга байсан. Хоёр гурван пянзтай. Өнөө бягтруулаа Манханд очоод дуугаргасан чинь өртөө газар дуулдаж байна гээд л. Дуугаргахаар л улс  бужигнаж, хүүхдүүд бөөгнөрчихнө.  Хаанаас нь ийм дуу гарч байнаа гэж амьтан гайхацгаагаад л. Юм юм болноо.  Өвөл нь  Төгрөгийн гол дээр конькигаар гулгана. Хүүхдүүдээ дагуулаад л тоглож өгнө. Багшийн сургуульд байхад Соёлтой багш маань заасан юм.
- Соёлтой гэж их мундаг багш байсан даа?
-Өө, мундаг байлгүй яахав. Чойдог, Цэвэгжав биднийг Багшийн сургуульд сурч байхад зургийн багш байсан юм. Тэр хоёр зураач болсон нь Соёлтой багшийн л гавьяа.
 -Манханаас яагаад явах болчихсон  бэ? 
-1937 оны тавдугаар сард намайг сургуулиа тараачихаад ир гэж хотоос дуудлаа. Багш нарын их хуралд оролцох гэнэ. 1937 оны тавдугаар сард Багш нарын II их хурал болсон юм. Сүрэнжав гуай, Багшийн их сургуулийн багш байсан Мишиг,  Гэгээрлийн яамны сайд байсан Машлай, Багшийн сургуулийн захирал байсан Өнөржаргал, Булганы дарга байсан Буянхишиг бид хэд ачааны тэргэн дээр суугаад хуралд оролцохоор хот руу явлаа. Бүгд л Манханд байсан даа. Манай хүн угаасаа ч гэрээс холдож үзсэн биш зайлуул. Юм үзээгүй амьтан. Машин тэргэн дээр гарч үзээгүй болохоор ядарсан биз. Бөөлжөөд явдаггүй. Замд ч уул нь цай идээ барьсан авгай хүүхдүүд гүйлдээд ирнэ л дээ. Тэр үед чинь замын хүнд цай идээ элбэг ч байлаа. Машин харахаараа л цай идээгээ бариад ирдэг. Бид ч идэж ууж аваад л авч явсан жаал жуул замын хүнснээсээ л амсуулна. Тэр л үнэ  нь болно. Түүнээс биш мөнгө өгч идэж уухгүй. Боов шоов, хэдэн халтар ёотон л өгнө. Дахиад л нэг хот харагдана. Хүүхнүүд нь домботой цайгаа бариад л ирж яваа харагдана. Зогсохоос аргагүй. Их ч удаан явсан. Хүүхэн маань ч ядраад хачин боллоо. Нэг айлд саатаж жаахан хэвтүүллээ. Харин тэр айл азаар ламынх  байж таарав. Ашгүй эм тан уулгаж сувилаад. Тэгэхэд л хөл хүндэрч байсан юм билээ. Ламыг сувилахад нь л мэдсэн хэрэг. 1938 онд том охин маань гарсан юм шүү дээ. Амьдрал ингэж л эхэлж байлаа.

Арай л шоронд ороогүй дээ

-Хотод ирээд юу хийв?
-Одоогийн төв номын сан байгаа газар Багш нарын соёлын ордон байсан юм. Тэнд хурал болсон. Гэгээрлийн сайд Баттөмөр гэж хүн байлаа. Хурал дууссаны дараа Баттөмөр сайд дуудаад Гэгээрлийн яамны соёл эрхэлсэн байцаагч, “Монгол ардын үндэсний соёлыг зам” сэтгүүлийн орлогч эрхлэгч болгочихлоо. Томорлоо доо. Энэ сэтгүүлийн хамгийн анхны дугаар нь 1934 онд гарсан юм.  Тэр дугаарт Д.Нацагдоржийн “Миний нутаг”  хэвлэгдсэн. Ерөнхий эрхлэгч нь Өөлдийн Чимэд гэж байсан. Дундговийн хүн л дээ. Би чинь тавдугаар сард хуралд ирчихээд, долдугаар сард амралтаа аваад, есдүгээр сард л контортоо ирлээ. Тэр өдөр Баттөмөр сайд баригдаж гэнэ гэж хүмүүс жиг жуг хийгээд л. “Үнэн” сонины Намсрайн ах шүү дээ. Урд шөнө их олон сайд баригдаж. Ерөнхий сайдын  орлогч Самбуу, Малж нар баригдсан юм байх. Бид ч өрөө өрөөндөө чимээгүйхэн шиг бүгээд. Энэ чинь 1937 оны есдүгээр сарын10-ны өнөөх их баривчилгааны өдөр. Жар гаруй хүнийг баривчилсан гэдэг. Гэгээрлийн яамны орлогч Дамбийням гэж байсан. Түүнийг баривчлахад Мөнгөний Чимэд тамга барилаа. Сургуулийн байцаагчаас шууд л тамга барьсан. Удалгүй Гэгээрлийн сайдаар Наваан гэж хүн томилогдож байлаа.
1938 онд Засгийн газрын нэг том тогтоол гарав. Эсэргүү нарын гэр бүлийг ажлаас халж, үр хүүхдийг нь сургуулиас хасах тухай. Ингээд өнөө том хүн чинь эсэргүүний гэр бүл болж, ажлаасаа халагдлаа.
-Яагаад эсэргүүний гэр бүл болчихдог билээ?
-Миний ах улаан Пүрэв Аж үйлдвэрийн комбинатын дарга байхдаа 1937 оны дөрөвдүгээр сарын хоёронд баригдсан юм. Эгч маань төрөхийн хүндрэлээр нас барчихсан. Ховдоос ирэхэд минь ээж маань иймэрхүү л байдалтай угтаж байлаа. Ингээд улаан Пүрэвийн дүү гээд ажлаас халж, Батсүмбэрийн зуны сургуульд багшаар явуулав. Тэр үед хангайн аймгуудад зуны сургууль байгуулах ажил ид өрнөж байлаа. Очоод сар болж байтал нэг хүүхэд оргочихдог юм.
-Бөөн юм болсон уу?
-Арай л шоронд ороогүй. Сонинд хүртэл бичсэн. Ажлаас халлаа. 1938 оны сүүлээр болсон багш нарын хурлаар зургаан хүнийг ажлаас хөөж, арван хүнийг тэнсэн харгалзсан юм. Түүний нэг нь би.  Ингээд л хотод орж ирдэг юм. Саяхан л нэг юм Өлзийхутаг сайдын 100 дугаар тушаал гарч, ажлаас халагдаж, тэнсэн харгалзах ял авсныг минь хүчингүй болгосон.
-Тэгээд ажилгүй болчихоод яав даа?
-Ажилгүй хүн чинь яах вэ дээ. Гэхдээ бас зүгээр байгаагүй. Сестрагийн сургууль гэж байсан. Тэнд ганц хоёр хичээл заана. Оны сүүлээр Гэгээрлийн яаман дээр байцаагч болгомоор сураг дуулдаж байна. Нэг өдөр яаман дээр яваад очлоо. Гэгээрлийн яамны орлогч сайд нь хазгар Нацаг гэж байв. Багшийн сургуулийн багш байсан юм. Намайг харчихаад өрөөндөө ороод ир гэлээ. Дэргэд нь нэг саарал костюмтай, зангиа зүүсэн гоё цагаан залуу зогсож байна. Нацаг багш, чи хө, хэл бичгийн багш биз дээ гэснээ Санхүүгийн сургуульд хэл бичгийн багшаар ажиллана аа. Танайд өглөө шүү гэж өнөө залууд хэллээ. Залуу ч маргааш очоорой. Намайг Цэдэнбал гэдэг. Санхүүгийн сургуулийн хичээлийн эрхлэгч гэлээ. Маргааш нь очоод л шууд багш боллоо. Санхүүгийн сургууль хоёр залуу багштай байлаа. Нэг нь Цэдэнбал. Нөгөө нь киноны Зандраа. Тооны багш. Цэдэнбал сургуулийнхаа хашаан доторх нэг жижигхэн байшинд амьдарна. Зандраагийн ээж хоол цайг нь хийж өгнө. Сономын Лувсан захирал нь байсан. Удаа ч үгүй би сургуулийнхаа эвлэлийн үүрийн дарга боллоо. Нэг том хурал болдог юм байна. Тооллогын комисст нь Цэдэнбал суусан. Түмэн гэж багш хурлыг даргаллаа. Гэтэл нэг монгол гуталтай, лүглийсэн хүрэн хүн орж ирээд Түмэн багшид Цэдэнбалыг би аваад явлаа гэж байна. Түмэн багш ч Цэдэнбал руу очоод дагуулаад гараад явлаа. Би явуулж болохгүй шүү дээ, яаж байгаа юм бэ гэсэн чинь наадах чинь Их хурлын орлогч дарга Ёндон байхгүй юу гэж байна. Улсын 25 дугаар бага хурал болж байсан үе. Маргааш нь Цэдэнбал Сангийн яамны сайд болчихож гээд л шуугилаа. Довчин сайд нь баригдаад Цэдэнбалыг жинхэнэ орлогч  сайд шууд болгож. Довчин сайдын хар машин сургуулийн гадаа ирчихэж гээд л. Хоёр гурав хоногийн дараа Цэдэнбалыг нүүлгэж, одоогийн Монгол банкны дээд давхарын байранд оруулсан юм.      

Цэдэнбал тэмдэглэл дээрээХэл зохиолын Хорлоог гавьяат багш болгох гэж тэмдэглэсэн байж

-Хожим нь Цэдэнбал даргатай уулзаж байв уу? Сургуульд байсан үеэ дурсах юмуу?
-Миний жаран насны ойгоор Хөдөлмөрийн гавьяаны одон өгөхөд жаал ярьж суусан. Өрөөнд нь очсон. Хуучин багш нараа яриад л, амьдрал ахуй асууж байна. Би чинь нялх нойтон олон хүүхэдтэй. Тэднийг маань асуугаад л овоо яримаар байсан чинь Готов орж ирээд дараагийн ажил гээд шавдуулчихсан. Далаад онд дарга уулзая гэж байна гээд машинаар аваачлаа. Сайхан ярьж хөөрсөн.  Ийм том даргынд орж байгаа болохоор дайлж цайлаад сүйд болох байх даа, ямар хоол иддэг юм бол гэсэн шүү юм бодоод л. Гэтэл тэгсэнгүй. Жижиг дугуй саван дээр чихэр печень л тавьж байна. Хоёр цаг гаруй ярьж суусан шүү. Түүвэр зохиол дээрээ гарын үсгээ зурж дурсгаж байна. Цэдэнбал дарга их нарийн тэмдэглэл хөтөлдөг байж. Сумьяа саяхан өдрийн тэмдэглэлийг нь эмхтгэж “Гэрэл сүүдэр” гэж ном гаргасан байна лээ. Тэмдэглэл дээрээ Хэл зохиолын Хорлоог гавьяат багш болгох гэж тэмдэглэсэн байсныг нь тэр номд оруулсан байсан. 
-Тэгээд яагаад гавьяат болгоогүй юм бол?
-Би голдуу Засгийн газрын гуанзанд хоол иднэ. Засгийн газрын тогтоол ангийн дарга Дагвадорж гэж намхан тагдгар хүн байсан. Нэг удаа Дагвадорж хажууд ирж суугаад нэг нууц юм хэлье, чамайг гавьяат болгох гэж байгаа гэлээ. Би ч баярлаад л. Сар боллоо. Жил боллоо. Байдаггүй шүү. Өнгөрсөн юм байна гэж бодолгүй яахав. Нэлээд хугацаа өнгөрч бараг мартагдаж байтал өнөө Дагвадоржтойгоо тааралддаг юм байна.  Чи бас сайхан худлаа ярьдаг хүнээ гэтэл үгүй ээ, нэг юм болоод, маш нууц шүү гээд ингэж ярилаа. Гавьяатын тодорхойлолт дээр Улс төрийн товчооны бүх гишүүд гарын үсэг зурдаг юм. Чинийх дээр Жагварал зураагүй. Тэгээд дарга дээр орсон чинь бүгд зураагүй юм бол одоо яах вэ дээ гээд хойшлуулчихсан гэж байсан даа.
-Гавьяатаа хэчнээн жилийн дараа авсан бэ?
-Багабанди ерөнхийлөгчийг явахын өмнө шинжлэх ухааны гавьяат авсан.
-Санхүүгийн сургуульдаа удсан уу?
-Гурван жил болсон юм байна. Тэндээсээ Багшийн их сургуульд ирсэн. Овоо өгссөн байгаа биз. Тэнд гурав, дөрвөн жил болоод МУИС-д хэл, утга зохиолын чиглэлээр суралцлаа. Тэгээд 49 онд төгссөн дөө. Багшийн сургуулийн багш болсон. Утга зохиол, аман зохиол заана. Тэгээд 55 онд аспирантурт хойшоо явсан. ЗХУ-ын Дорно дахины их сургуульд Монгол ардын явган үлгэрээр дэд эрдэмтэн хамгаалсан. 58 онд ирээд Гэгээрлийн яамны орлогч сайд боллоо.   63 онд Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар томилсон.
Академийн Хорлоогийн асуудал та нар дээр байгаа юм уу?

-Хүрээлэнд та чинь  хэдэн жил ажилласан бэ?
-Арван таван жил захирлаар ажилласан шүү. Одоо хүртэл би эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар хүрээлэндээ ажиллаж байна. Арван таван жил захирлаар ажиллахдаа Ренчин, Дамдинсүрэн гэсэн хоёр галын дунд байлаа. Хэцүү шүү. Хэнийг нь ч дэмжиж болдоггүй. Эрдмийн зөвлөлийн хурал дээр ярьсан зүйл дороо л Төв хороон дээр оччихсон, мэдчихсэн асууж байдаг. Байсхийгээд л Намын Төв хорооны Үзэл суртлын эрхлэгч Адьяа дуудна.     
-Юун дээр тэгж их зөрөлддөг байсан юм бол?
-Шинэ үсгийн дүрэм, толь хоёр дээр л их зөрөлдөнө дөө. Толиноос мянган жилийн хүснэгтийг авахад би Улс төрийн товчооноос сануулга авч байлаа.  Энэ шийтгэл намайг бас хөөрхөн дөнгөөд авсан шүү.   
-Яаж тэр вэ?
-Хэл зохиолын захирлаас чөлөөлөгдөөд хойшоо докторантурт явах гэтэл Гадаад яамнаас паспорт өгдөггүй. Та намын шийтгэлтэй юм байна, цагаатгахгүй бол паспорт өгч болохгүй байна гээд. Лувсанравдан дээр  очлоо. Намын хянан шалгах хорооны дарга байсан юм. Учраа хэллээ. Одоо хүртэл цагаатгагдаагүй юмуу гэж байна. Тэр үед  шүүхээс тогтоол гаргаж, Лувсанвандан, Дамдинсүрэн бид гурав мөнгө төгрөг төлж байсан юм. Лувсанравдан ч харин шавийн хэргээ  гаргасан даа. Нарийн бичгээ дуудаад Гадаад яамны Консулын хэлтсийн даргыг яриулаадах гэлээ. Би ч бөөн юм болох нь дээ гээд л зүрх түгшээд сууж байв. Академийн Хорлоогийн асуудал та нар дээр байгаа юмуу гэсэн чинь өнөөх тайлбараа л хэлж байгаа бололтой. Паспортыг нь өгчих, энүүгээр цагаатгачихна  гэж байна. Тэгээд паспортыг маань ч өглөө. Аргагүй л дарга хүн шиг шийдсэн. Тэгж Лувсанравданд нэг их баярлаж билээ. Манай хоёр чинь айл байсан юм. Тагтаараа айл. Засвар энээ тэрээ хийж болохгүй шүү дээ.  Хамаагүй амьтан хүн ч аваачиж болохгүй.
Ардчиллын үед би мөнгө авлаа. Тухайн үедээ зургаан мянган төгрөгөөр торгуулж байв. Өнөө торгуулийг маань хүчингүй болгоод овоо мөнгө өгсөн. Цагаатгасан тогтоол гаргачихсан байсан. Төв хорооны тогтоол яасан ч хүчтэй байсан юм.
-Улсад хэдэн жил ажиллав даа?
-Нийт 72 жил ажиллаж. Боловсролын системд 29 жил, академийн хэмжээнд дөчөөд жил ажиллалаа.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?
-Шинжлэх ухааны талын арваад ном гаргалаа. Монголын аман зохиолын онолын талыг нэлээд хөндсөн дөө.  
-Нийт хэдэн номтой вэ? 
-Би чинь 55 онд дэд доктор, 78 онд доктор хамгаалсан. 64 онд Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, 82 онд академич болсон юм. Энэ хугацаанд шинжлэх ухааны чиглэлийн арваад, утга зохиолын хориод ном гаргасан байна. Нийт гучаад ном гаргасан юм байна.
-Нас явах тусмаа уран бүтээл улам эрчимжиж байна уу даа?
-Тийм тал бий шүү. Би тавиад оноос хойш сүүлийн гучаад жилд л нэлээд зүйл хийсэн дээ. Тавиад наснаасаа хойш л ихэнхийг нь хийж.  Ер нь нас яваад ирэхээр биеэр үзэж харсан, чихээр сонссон нь их болдог юм байна. Зохиол бүтээл ч баримттай болох юм. Бодож санасан зүйл ч их байх юм байна.   
-Та чинь ингэхэд яг хэдэн оноос бичиж эхэлсэн болж байна аа?
-Багшийн сургуульд орсон үеэсээ л бичиж эхэлсэн. 31 он гэсэн үг л дээ. Утга зохиол сонирхдог олон багш нар байсан. Тэднийхээ нөлөөгөөр л бүлгэм дугуйланд явж байгаад л бичих сонирхолд хөтлөгдсөн гэх үү дээ. 
-Анх хэвлэгдсэн зохиол тань?
-“Гар урлал” гэсэн шүлэг минь “Пионерийн үнэн” сонинд гарсан. Гараар бүтээдэг урлалыг  магтсан ухаантай. Ховдод байхдаа шүлэг их бичсэн. “Ховд” гэж шүлгээ тэнд бичсэн юм. Миний бичиж эхэлсэн минь хүүхдүүдтэй их холбоотой. Олон хүүхдийн нүдэн дээр багш  нь болчихоод зогсож байхдаа хүүхдийн сайхан сэтгэл, гэнэн цагаан мөрөөдөл хүсэл, цовоо сэргэлэн амьдралыг танин мэдэж эхэлсэн. Ингээд л хүүхдийн зохиолоор голлон бичих болсон. Хүүхдийн зохиолоороо ч төрийн шагнал авсан. “Алт мөнгө” өгүүллэг, “Адьяахүү” найраглал, “Говийн хүү” туужийг бичсэний учир  гэж төрийн шагналын бичиг дээр байдаг юм. Хүүхдийн зохиолын бүх л төрлөөр нь оролдлоо. Шүлэг үлгэр, өгүүллэгээс эхлээд жүжиг хүртэл нь бичсэн. Уртаашаа долоо найман жүжиг бий. “Алтан үст охин”, “Шидэт толь” зэрэг. Кино зохиол ч дөрөв тав байна. Хүмүүсийн сайн мэдэх нь гэвэл Сүхбаатарын бага насны тухай “Үүр цайхын өмнө”, “Мандах нарны туяа” гэсэн гурван ангитай кино бий. Ер нь хүүхдийн зохиолын аль ч төрлөөр нь бичсэн гэж бардам хэлнэ дээ.     
-Одоо хүүхдийн зохиолоо бичиж байна уу?
-Бичилгүй яахав. Хамгийн сүүлд гэвэл “Шоргоолжны үлгэр” гэж бичлээ. Нэг нэгэндээ атаархахгүй, хайрлаж яваасай гэсэн санааг гаргасан. Дэлхийн банкнаас нэг төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Хот хөдөөгийн ерөнхий боловсролын сургуулиудыг номын сантай болгох зорилгоор баахан ном гаргах гэнэ. Миний бүх л номыг авсан. Ер нь гадаадынхны хүүхдийн зохиолын номыг ажаад байхад өгүүлэмж бага, зураг ихтэй байдаг юм байна. Бид чинь бүх л өгүүллэгээ эмхтгээд нэг ном гаргаж байхад тэд нэг л үлгэр юмуу өгүүллэгээр ном гаргах жишээтэй.
-Таны “Ардын дууны яруу найраг” их сайн ном шүү. Ер нь Дорждагва гуайтай уулзаж байсан уу?
-Уулзалгүй яахав. Миний “Бөөрөнхий бор туулай” дуунд ая хийсэн юм шүү дээ. 

Нацагдоржийг хүүхнүүдэд их гоё захиа бичдэг гэдэг байсан
-Таныг Д.Нацагдоржтой хамт амьдарч байсан гэх юм. Үнэн юм уу?  
-Тийм юм байхгүй ээ.
- Нацагдоржийг анх харж байсан сэтгэгдлээ яриач?
-Бага Нацагдорж, Т.Нацагдорж, Баваасан эд Д.Нацагдоржтой их найзална. Би 16, 17-той  л байсан. Бүлгэмд явна. Д.Сэнгээ, Л.Цэнд-Очир, Цэрэн-Очир, Даржаа бид хэд нэг бүлгэмд явна. Нэг удаа биднийг төв бүлгэмд суулгаж үзүүлэв. Засгийн газрын  ордны суурин дээр Бөмбөгөр ногоон байсан үе. Зохиолчид доод давхарт нь их цуглана. С.Буяннэмэх, Ши.Аюуш, Төмөрийн Нацагдорж, Д.Нацагдорж нарыг тэнд л анх харж байлаа. Д.Нацагдоржийн төрх нь их сайхан. Ов товхон цоохор, гонзгойдуу нүүртэй. Хувцсаа их дэгжин өмсөнө. Цагаан захан дээр улаан галстук зүүчихсэн. Тэр үед их өндөр захтай дээл өмсдөг байсан. Ханцуй хошмог нь өргөн эмжээртэй. Захны товчоо товчлоогүй. Одооны энэ өмсөөд байгаа шөвгөр хоншоортой гутал чинь гучаад онд ч байсан юм. Шөвгөр хошуутай, шар ботинктой, саарал өмдтэй. Их дуугүй хүн шиг санагдаж байсан. Товчхон ярина. Шанаагаа их тулна. Бусад нь зөвлөгөө аваад ч байгаа юм шиг. Сүүлд нь багшаасаа энэ саарал чисчүү дээлтэй хүн чинь хэн бэ гэхэд нөгөө  Д.Нацагдорж чинь гэж байв. Герман үндэсний хувцас тэр үед их моодонд орж байж. Наваан-Юндэн, Д.Нацагдорж эд их өмсөнө. Тэр үед чинь юм суръя гэхээсээ гоё хувцас өмсөхийг л чухалчилж байж дээ. Хувцас хунарыг нь л хардаг байж.
Дараа нь нэг уулзалт дээр харсан. Богино улаан савхин  дээлтэй, үсээ тал хагалсан, гонзгойдуу бор царайтай залуу ирж байв. “Миний нутаг” шүлгээ уншина гэж сонссон. Шүлэг уншуулъя гэхэд Нацагдорж эхлээд Дамдинбазараар уншуулъя гэлээ. Тэр үед театрын хамгийн мундаг жүжигчин нь Дамдинбазар, дэлдэн Боохой гэж хоёр жүжигчин байсан юм. Бүдүүн тарган бор хүн гарч ирээд хуучраар ая оруулан уншсан. Төгсгөлийн бадгийг нь Нацагдорж өөрөө уншсан. Их зөөлөн хоолойтой. Энэ чинь 35 оны үе. 36 оны эхээр шоронд орсон юм. Түүхийн зохиол орчуулна гэж гэрээ байгуулаад биелүүлээгүй гэж шоронд орсон юм билээ. Нэг зузаан хар дэвтэр нь улсын архивт байсан. Одоо байхгүй  болсон байна лээ. Гар бичмэлүүд нь ч бас байхгүй. Шоронд байхдаа их гоё шүлгүүд бичсэн. Д.Нацагдоржийг хүүхэнд их гоё захиа бичдэг гэдэг байсан. Бүр шүлгээр захиа бичих мода дэлгэрээд байлаа шүү дээ. Архив ухаж байхад “Миний Норжмаа” гэж 1936 онд бичсэн шүлэг нь гарч ирсэн. КУТВ-ын Норжмаа гэж сайхан хүүхэн байж. Оросын тамхины хайрцган дээр зураг нь гарсан гоё хүүхэн. Далаад оны үед би нэлээд сурч байж тэр Норжмаатай уулзсан юм.
-Нацагдоржийн амьдарч байсан байшин одоо яг хаана байна аа?
-Одоогийн Намын сургуулийн дэргэд хоёр дүнзэн байшин байсан. Нэгд нь контор, нөгөөд нь өөрөө байдаг байсан. Норжмаа тэнд очиж уулздаг байсан гэж ярьж байна лээ. Нэг нь музей болсон.
-Д.Нацагдоржийн үхлийн талаар янз бүрээр ярьж бичих юм?
-Пагмадуламаас хойш Норжмаатай танилцсан юм билээ. Норжмаа ярихдаа Нацагдоржийг 1937 онд нас барсан. Өөрөө Өвөрхангайн  хүн юм байна. Өвөрхангайн наадамд очоод буцаж ирэхэд нь нас барсан байсан. Уулзаж чадаагүй гэж ярьдаг. Тэгэхээр 37 онд нас барсан гэдэг нь үнэн байж мэдэх. Хүмүүсийн ярианаас хоёр зүйл ойлгогддог л доо. Ард кино театрын олон нийтийн эрхлэгч байсан нэг хүн бий. Түүний хэлэх нь манай эгч их сайхан хүүхэн байсан. Нацагдоржтой үерхэнэ. Нэг удаа эгчтэйгээ хот орохоор явж байтал Гал командын байшингийн дэргэд хүмүүс овооролдоод байхаар нь очсон нэг хүн суугаагаараа нас барсан байсан. Тэр нь Нацагдорж. Хэлээ цухуйлгаад нас барчихсан байсан. Эгч ч уйлаад л биеийг нь засаж, лам дуудан ном уншуулсан гэж ярьдаг юм. Хэлээ цухуйлгасан гэхээр шахуулсан юмуу дүүжлүүлсэн байж болох юм. Гал командын хашаа гэж Засгийн газрын ордны баруухантай, Үйлдвэрчний төв зөвлөлийн тэнд том хашаа байсан юм.
Хэвлэх үйлдвэрт ажиллаж байсан Дүгэржав гэж хүн бас нэг юм ярьдаг. Наадмаар хэсэг хүн архидаж байгаад Хятадын морин тэргээр явсан. Дөрвөн хүн суудаг тэрэг л дээ. Олуул шахалдаад Нацагдоржийг түлхчихсэн. Ойчоод нас барсан гэдэг юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Махвал гэж эмэгтэй ажилладаг байсан. Нөхөр нь Намын Төв Хорооны үзэл суртлын эрхлэгч Цэндсүрэн гэж байсан. Тэд Нацагдоржийг Даландавхарт оршуулсан гэж ярьж байсан. Тарваа эд нар хүн амьтантай уулзаж, газар усыг нь тогтоосон гэсэн.             
-Намнандорж гуай үүнд орооцолдсон уу?
-Үгүй байх.
-“Хөдөө талын үзэсгэлэн” дээр Өндөрхаан уул гэж гардаг. Энэ уул Хэнтийн Өндөрхан мөн үү?
-Магадгүй. Нацагдорж чинь моринд их дуртай. Даваа гэж хүн байсан. 82 онд би уулзсан юм. Их сэргэлэн, дэгдэж дэрвэсэн, зүйр сэцэн үг их хэлнэ. Тэр Нацагдоржийг Хэнтий, Дорнодоор их явсан гэж ярьж байсан. Бас Эрдэнэзууд сор үзэж байгаад бичсэн гэсэн яриа ч байдаг. Германд хамт байсан хүмүүс нь их ярьдаг шүү дээ. Өндөрхаанд морь тарлаж байгаад бичсэн ч гэдэг.
-“Миний нутаг”, “Монгол ардын үндэсний соёлыг зам” сэтгүүлд анх хэвлэгдсэн юмуу?
-Цэвлээ Судар бичгийн хүрээлэнгийн ханын сонины эрхлэгч байж. Сонин гаргах гээд Нацагдоржийг хэдэн юм бичээдэхээч гэсэн юм байна. Өнөөх нь ч за л гэж.  Конторт нь нэг ороход юм бичээд д сууж байж. Тэгээд хэдэн юм сарааччихлаа гээд өгснийг нь ханын сонинд гаргасан юм билээ. Тэр нь “Миний нутаг”-ийн эх байсан гэж Цэвлээ ярьдаг юм шүү дээ. Тэгэхээр хүрээлэнгийн ханын сонинд анх гарсан байгаа юм. 

Би гурван том шагналтай хүн
 
-Хорлоо багшаа,  үр, ач, зээ өнөр олуулаа юу ? Одоо хэд болж байна?
-Тэгэлгүй яахав. Манайх долоон хүүхэдтэй. Нэгийгээ алдсан. Бүгд л дээд боловсрол эзэмшээд сайн сайхан явж байна. Орос, герман, франц хэлний багш, орчуулагч нар байна. Инженер, хууль цаазын хүн ч бий. Түрүүч нь жар гараад, сүүлч нь тавь хүрэх нь. Дөрвөн охин, хоёр хүү минь байна. Ач зээ нийлээд дөчөөд хүн болж байна. Дөрөв дэх үеэ үзэж байна шүү дээ.  
-Хорлоо багш гэсэн нэрэндээ дуртай юу?
-Угаасаа л Хорлоо багш хүн. Олон түмнээсээ авсан нэр. Гучаад онд багшилж эхэлснээс л хойш энэ нэр зүүлттэй явна. Багшийн хөдөлмөрөөс л шинжлэх ухаанд орох, зохиолч болох замаа олж авсан. Бага сургуулийн багшаас Гэгээрлийн яамны орлогч сайд, шинжлэх ухааны ажилтнаас шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич, эхлэн бичигчээс төрийн шагналт зохиолч боллоо. 
-Энгэртэй зүүдэг одон тэмдэг тоймоо алдаа бизээ?
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хоёр, Алтан гадас хоёр, Сүхбаатарын одон нэг, Хөдөлмөрийн хүндэт медаль нэг байна. 2000 онд Төрийн шагнал, 1995 онд Очирбат ерөнхийлөгчөөс Сүхбаатарын одон авсан.    
-Та дэлхийн энхтайвны шагнал олонтой юм байна?

-Дэлхий дахины энхтайван найрамдлын ажилд их зүтгэсэн дээ. Дэлхийн энхтайвны олон ч хуралд оролцсон. Ази Африкийн Эв санааны нэгдлийн Монголын хорооны тэргүүнээр 64 оноос хойш ажиллалаа. Өнгөрсөн жил л элчин сайд Цахилгаан сонгогдож,  би хүндэт тэргүүн нь болсон. Энэ чиглэлээр гучаад улс оронд  очсон байна. Надад гурван том шагнал байдаг юм. Дэлхийн энхтайвны зөвлөлийн хүндэт тэмдэг,  Ази Африкийн ард түмний хорооны хүндэт тэмдэг, Энхтайвны мөнгөн од энэ  гурав. 
 

Н.АРИУНТУЯА

Үнэн, 1995-06-09 №18403
www.pressinst.org.mn Digital Archive of the Mongolian Newspapers 1990-1995

УРАН ҮГИИН ЗАМААР

(Дурдатгалаас нь)

НЭГ. ЗОХИОЛЧ БОЛОХЫН ХҮСЛЭН

Багшийн сургуульд байхад бас сайхан зүйл миний амьдралд тохиолдсоныгоо тэр үеийн тэмдэглэлийн дэвтрээсээ ишилж бичье. Тэр үед манай багш нарын дотор уран зохиол бичдэг Баярын Доржсүрэн, Төмөрийн Нацагдорж зэрэг багш нар байв. Тэд сургууль дээрээ уран зохиолын бүлгэм байгуулж хичээллэдэг. Энэ бүлгэмд суралцаж, би шүлэг бичиж эхэллээ. Тэр бүлгэмд надтай хамт сурч байсан нөхөд гэвэл Доржийн Даржаа, Мөнгөний Чимэд, Лувсандоржийн Тойво, Дашзэвэгийн Сэнгээ, Лу.Цэнд-Очир нар юм. Бид бүлгэмийнхээ хичээл дээр таван минутын шүлэг бичиж түүнийгээ уншицгаан харилцан ярилцдаг байсан. Манай багш нарын үзэг нэгт найз нар нь сургуулийн үдэшлэг уулзалт дээр өөрсдийн шүлгүүдийг уншиж өгдөгсөн. Тэдний дунд СБуяннэмэх, Ши.Аюуш зэрэг нэртэй зохиолчид байв. Манай багш нарын дотор физикийн багш Буддарь гэдэг эрдэмтэй багш байсан. Тэр бидэнд оросын уран зохиолын тухай ярьж өгдөг. Хуц Намсрайн шүлгийг буриад хэл дээр уншихад их сонирхдог байсан нь миний сэтгэлд илхэн. Манай бүлгэмийн сурагчид хааяа улсын Төв театрын дэргэдэх уран зохиолын төв бүлгэмд очиж суудаг байв. Төв бүлгэм бол "Бөмбөгөр ногоон" гэдэг Цэнгэлдэх хүрээлэнгийн нэг жижиг өрөөнд хичээллэдэг байсан. Нэг удаагийн хичээл дээр намайгочиход Буяннэмэх, Ши. Аюуш. Ядамсүрэн, Өлзий-Очир, Ламзав, Д.Цэгмид, Дашгомбо, Наваан-Юндэн, Доржсүрэн, Нацагдорж нар байлаа.

Миний өврийн дэвтэрт байгаа нэг зурвас тэмдэглэлийг сийрүүлбэл: Би нэг удаа төв бүлгэмийн хичээл дээр очихдоо монголын утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийг анх удаа харлаа. Уг нь Нацагдоржийг урьд нь үзээгүй болохоор түүнийг ямаршуу хүн байсныг төсөөлөөгүй. Намайг ороход зохиолчид шүлэг уншиж бие биенийхээ шүлгийг шүүмжилж зөвлөж ярилцаж байв. Гэтэл тэдний дунд нэлээд доогуур суудалд хөх чисчүү дэзлтэй задгай захны нь завсраар гоёмсог хүрэн зангиа цухуйсан, ов товхон цоохор нарийвтар гонзгойдуу царайтай залуу сууж байсан. Тэр хүн зарим хүмүүсийн шүлгийг шүүмжилж үг хэлэхэд бусад нь их л анхааралтай чагнаж сууцгаана, Маргааш нь сургуулийнхаа хичээл дээр Доржсүрэн багшаас асуухад:

-Тэр хүн чинь "Миний нутаг" шүлгийг бичсэн нэртэй зохиолч их Нацагдорж чинь шүү дээ гэв. Ингэж их зохиолчоо анх нүүр тулан үзсэн билээ.

Бид "Бөмбөгөр ногоон"-д цуглаж уран үгийн хичээп хийхдээ "Таван минутын шүлэг" бичдэг байлаа. 1934 оны хаврын нэг өдөр Т.Нацагдорж, М.Чимэд, Л.Цэрэн-Очир, Лувсанжамц бид цугяаж "Муур хулгана" гэдэг нэг нэрээр таван минутын шүлэг 6^"-гэн юм.

Арга заль ч ихтзй

Айл хунарын юмыг

<* Шинэ Моиголын ууган багш нарын нэг, Монгол урай\ зохиолын анхны .саюа цэргийн байлдагч, хөдөөгийн уул талаар соёлын ур тариалагчдын түрууч, эрдэмтэн зохиолч Пурэвийн Хорлоо Монголын баруун хязгаарт анхны утга зохиолын булгэм байгуулснаас хойш 60 жилтэйгээ золгов. Тууний гавьяа зутгэлийг Соёлын

^жилд зргэн харах учир холбогдолтой билээ._______ *

Аргалаад хулгайлдаг зантай

Атигар жаахан муур

Бүлтгэр хар нүдтэй

Бөмбөгөр жаахан биетэй

Олон түмэн амьтнаас

Оготно нэрийг олсон шүү гэх мэтээр хулгана барих гэж байгаа муурыг дүрсэлсэн 6 бадаг 24 мөр шүлэг бичиж байлаа. ("Аман зохиол, утга зохиолын тухай" ном. УБ, 1975.220-р хуудсанд үзнэ үүи.)

1935 он бол миний амьдралд тэмдэглэлтэй жил. Тэр жил бичсэн шүлэг маань анх удаа хэвлэгдэж олон уншигчдад хүрэв. "Пионер" шүлэг "Залгамжлагч" сэтгүүлийн 1935 оны 2-рт.Тар урлал" шүлэг "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүлийн 1935 оны 2-рт тус тус хэвлэгдсэн. Улмаар "Хувьсгалт залуучуудын эвлэл" сэтгүүлүүдэд хэд хэдэн шүлэг өгүүлэгүүд дараалан нийтлэгдсэн нь зохиолч болох үүд хаалгыг нээж өглөө. Энэ онд Монголын зохиолчдын Эвлэлийн гишүүн боллоо.

МЗЭ-ийн гишүүний батлахыг анх удаа алган дээрээ тавихад үнэхээр сайхан байлаа. Энэ ховор үнэмлэх одоо надад бий. Түүнийг уншигч Та сонирхож унш л даа. "Монголын үндэсний хувьсгалын утга зохиолын Холбооны гишүүдийн батлах бичиг" гэсэн энэ батлахын "15 дугаар"-ыг" 24 (1934 оны 11-р сарын 22-нд) хүлээн авсан юм. Уг батлах бичигт "Товчооны дарга Буяннэмэх, нарийн бичгийн дарга Нацагдорж" нар гарын үсэг зуржээ.

хоЕР. тхэд БЙд хоёр

Хүүхдийн сайн зохиол, хүүхдийг соронзон адил татна. Сайн зохиолд татагдсан хүүхэд зохиолын баатрыг толь мэт дууриадаг. Ийм болохоор монголын шинэ үеийн утга зохиолд хүүхдийн зохиол, тусгай байр эзлэх болсон нь хүүхдийн зохиол дагнан бичдэг зохиолчтой болсон явдал юмаа.

Хүүхдүүд багш миний зохиолд дүн тавьцгаадаг. Тэдний зарим үнэлэлтийг иш татъя.

"П.Хорлоо 30 гаруй жил ардын сургууль, гэгээрэл. эрдэм шинжилгээний ажилд тасралтгүй хөдөлмөрлөхдөө хүүхдийн зохиолыг мөн тасралтгүй бичсээр иржээ. Амьтны хөөрхөн туулайн тухай:

Бөөрөнхий бор туулай би

Бөг бөг шогшдог би

Бүлтгэр хар нүдэндээ би

Бөөн бөөн нулимстай би

Үндэс мэрж амьдардаг би

Өвгөн бүргэдээс айдаг би

Хоргодож бутандаа хэвтдэг би

Хурганы хүүхдээс айдаг би

тэдэг энэ дууг хүний хөөрхөн 3-7 настай олон мянган охид хөвгүүд уянгалан. дуулж урнаар бүжиглэдэг билээ. П.Хорпоо 16-хан мөр энэ шүлэгтээ туулайн амьдралыг нүдэнд үзэгдэхээр гаргаж чадсан учир хүүхдүүд дуулан бүжиглэж. жүжиг болгон тоглосоор байдаг нь хүүхэд зохиолч хоёр энэ мэт дотно танил болдогийн жишээ юмаа".

"П.Хорлоогийн "Миний баяр" гэдэг зөгнөлт туужаар хийсэн нэвтрүүлгийг сонсоод хот, хөдөөгийн хүүхдүүд дахин нэвтрүүлэхийг хүсэж байсан бөгөөд нийслэлийн 17-р сургуулийн хэсэг пионерууд

-Миний баяр гэдэг туужаар хийсэн нэвтрүүлэг маш сайхан болжээ. Саша гэдэг орос хүүхэдтэй саран дээр уулзаж байгаа юм шиг бидэнд санагдлаа. Зохиолч П.Хорлоод баяр хүргэе" гэж бичсэн байлаа.

Налайх хотын дунд сургуулийн 5в бүлгийн сурагч Пүрвээ ирүүлсэн захидалдаа:

"Сургууль хүүхдийн нэвтрүүлгийн редакцийн хүндэт ах, эгч нараа сайн байма уу. П.Хорлоогийн Алтан үст охин жүжгийг үзлээ. Надад тун сайхан санагдлаа. Радиогоор нэвтрүүлж өгөхийг хүсье" гэж бичсэн байлаа. Хүүхдийн энэ ^хүсэлтээр уг жүжгийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. П.Хорлоогийн "Алт мөнгө хоёр", "Адъяахүү", Товийн хүү" тууж зэрэг олон зохиол нь манай хүүхдүүдийн дурлан уншдаг, даган дууриадаг сайн зохиол юмаа.

"Говийн хүү" туужийг Монголын зохиолчдын хороонд бидний хэсэг нөхөд хэлэлцэж:

" Нөхөр Хорлоо, дээр үеийн сургуулийн амьдрал ялангуяа өнчин ядуу хүүхдийг маш үнэн зөвөөр гаргажээ. Би бас чиний зохиолд гарч байгаа өнчин хүүхдийн адил явсан болоод ч тэр үү сэтгэл хөдлөөд байна гэж нулимсаа арчин хэлж байсан нь миний санаанд илхэн байна. Үүгээр үзэхэд П.Хорлоо зохиолоо амьдралын үнэн байдлаас ургуулан бодож урлан хийдэг нь тодорхой юмаа.

П.Хорлоогийн зохиол нь ямагт сайн сайхныг хүсэн мөрөөдсөн, хүнийг хайрлан хүндэтгэсэн хүнд юм сургах, юм мэдүүлэхийг хичээсэн манай сайн сайхан амьдралын их хань Зөвлөлт Холбоот улсын өгөөмөр тусламжаас сурвалж үндэстэй байдгаар гарган бичдэг нь зохиолчийн өвөрмөц арга барил үзэл санааны илэрхийлэл юмаа.

-Би хаана ч ямар ч ажил хийхдээ залуучууд хүүхдийг түшиглэн ажилладаг. Хэрэв тэднээс хөндий тасархай байвал ажилд маань амжилт бага л гарах шиг санагддаг. Залуусын зарим нэгийн гэнэн цагаан сэтгэл зан чанарыг засах нь нарийн төвөгтэй боловч, нэг мэдэхэд ямар нэг ажлын давхаргад залуусын хүч асар их юмыг бүтээж чаддаг юмаа гэж нэг ахмад ажилтан ярьж байсантай адил П.Хорлоо зохиол бүтээлээ залуу үедээ бүрэн зориулж байгаагзас хүүхдийн хайртай зохиолчийн нэг билээ


Монголын зохиолчдын анхны vнэмлэх бид хоёрт л бий
 

Н.САРАНГЭРЭЛ (2006-01-11)
“Алтан vеийнхэн” булангийн зочноор төрийн шагналт, академич Пvрэвийн Хорлоо, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Мөнгөний Чимид нарыг урилаа. Ная хол гарсан насны энэ хоёр буурал бидний урилгыг хvлээж аваад редакцид минь зочилсон юм. Хорлоо гуай тvрvvлж ирээд Чимид гуайг хvлээх зуур бид тvvний бага насны тухай хөөрөлдөв.

П.Х: Би 1917 оны төл шvv дээ. Монголд Октябрийн хувьсгалын цуурай ид тvгж байх vед одоогийн Өвөрхангай аймгийн Өшгөгийн нурууны өвөрт ядуу малчин Пvрэвийн гэрт мэндэлсэн. Одоогийн Баруунбаян-Улаан, Нарийнтээл хоёрын зааг дээр оршдог их том нуруу. Дээр vеийн тvvхтэй газар. Монголын нууц товчоонд� эзэн Чингис хаан Аргабөхийн хөндийд хулан хөөж явсан гэж бичсэн бий. Тvvхчид Аргабөхийн хөндий гэдэг нь Өшгөгийн нурууны хөндийг хэлжээ гэж тааварладаг. Өшгөгийн оргил нь Шилvvстэй. Дээр нь цас буудаггvй их өндөр оргил гэж нутгийнхан ярьдаг юм.

-Цас буудаггvй гэхээр их өнтэй өвөлждөг гэсэн vг vv?
-Шилvvстэйг галт хар vнэгтэй гэдэг юм. Энэ тухай болон намайг төрдөг жил Энэтхэгт Индира Ганди мэндэлснийг мэдээд их бэлгэшээсэн зэргээ “Хvрд нэртийн хөрөг” дурсамжийн номдоо оруулсан. Хvрд гэдэг нь санскритаар хорол. Шулуун шударгын бэлгэдэл юм шvv дээ.

-Та эцэг эхээс олуул уу?
-Би найман хvvхэдтэй айлын хоёр дахь нь. Одоо ная гарсан гурав нь Улаанбаатарт амьдарч байна.� Ээж аав минь намайг номтой хvн болгоно гээд тэр vеийн Сайн ноён хан аймгийн Ханхошууны уулын хvрээнд нэг ламд шавь болгож өгсөн. Би тэгэхэд долоо наймтай л байсан даа. Жил хэртэй ном vзсэн байх. Цээжилж тогтоосон ч юмгvй, гэр орноо санаад их хэцvv байсан. Нэг өдөр хvрээнд ирсэн нутгийн аянчин манай багшийн хашаанд буулаа. Тэднийг буцахад дагаад явчихлаа. Тэд намайг авч явахгvй гээд. Би нуугдаж дагасаар байгаад гэртээ хvрээд ирсэн. Нэгэнт хvрээд ирсэн юм чинь хөөгөөд явуулалтай нь биш гээд нутгийн нэг ламаар надад төвд ном заалгалаа. Тэгтэл нэг өдөр хониноос ирсэн чинь манайд холоос гийчин буусан бололтой. Орсон чинь Улаанпvрэв ах иржээ.Манай ээжийн эгчийн хvvхэд, нагац байхгvй юу. Аж vйлдвэрийн комбинатын анхны дарга, МХЗЭ-ийн Төв хорооны нарийн бичгийн дарга, Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын зохиолчдын эвлэлийн гишvvн, эрхэм уран зохиолч цолтой� том хvн байсан юм шvv.

-Та тэгэхэд хэдэн настай байсан хэрэг вэ?
-1928 онд шvv дээ, естэй байж. Улаанпvрэв ах тэр vед Намын төв сургууль төгсөөд Ханхөхий уулын хошууны эвлэлийн товчлох хорооны даргаар томилогдоод нутагтаа ирсэн байж. Тэгээд буцахдаа намайг авч яваад тэнхимд суулгасан. Гэрээс мордохын өмнө аав лам багшаас асууна гээд. Тавагтай идээ, хадагтай аваад намайг дагуулж манайтай айл байсан Дорж гэцлийнд орж “Миний хvvг ах нь ардын сургуульд оруулах гэнэ. Та хvvд минь адис өгч, номыг нь тогтоож хайрла” гэж билээ. Тэгэхэд багш адис өгөөд “За төвд нь биш ч, ардын ном нь тогтноо” гэхэд би хvvхэд юм болохоор нэг их сайн ойлгоогvй. Сvvлд бодохноо их учиртай vг байж.

Биднийг ийн ярилцаж суутал Чимид гуай ирлээ. Тэд амар мэндээ мэдээд сандалд тухлах зуур Хорлоо гуай
-Чи халимгаа авчихаа юу? гэхэд Чимид гуай “Толгой дээр юм гараад, хусуулчихсан. Хvмvvс их зохиж гээд байгаа шvv дээ” гээд инээж харагдав. Эд нэг vеийн зохиолчид төдийгvй хамаатан садангийн холбоотой гэнэ.�
Бидний яриа цааш vргэлжиллээ. Гэхдээ ярилцлагад минь асуулт огт шаардагдсангvй. Тэд өөрсдийнхөө тухай болон залуу бага насныхаа тухай ийн хvvрнэсэн юм.

П.Х: Би чамд ярьж байл уу. Надад монгол ном заасан анхны багшийн тухай.
М.Ч:Рааш-Онолт багшийн шавь гэдэг биз дээ.
П.Х: Гурван vеийн том боловсролтой, хятад, манж, төвд бичиг мэднэ. Нутагтаа бол Сvхээ бичээч нэртэй багш байсан юм. Монгол бичиг сураад жилийн дараа тал бичээч болсон. Тэр vед нэг бичээч гурван мөнгөн төгрөгний цалинтай, цаасан төгрөг байсан биш. Тvvнийг нь хуваагаад бидэнд өгнө.� Танай тэнд ч тийм байгаа биз дээ.

М.Ч:Тэгэлгvй яах вэ. Би ч бас тэнхимд сууж номтой болсон. Гэхдээ чамаас арай өмнө орсон. 1926 онд Хантайшир аймгийн Хантайшир уулын хошууны тэнхимд. Манайх гурван Чимидтэй байсан. Баяны Чимид гавьяат багш болсон. Ходройн Чимид, Мөнгөний Чимид гэж гурвуулаа. Хvрэн дээлт, улаан дээлт, бор дээлт гэж� ялгана. Засагт ханы ноёны байшинд анхны бага сургуулийг нээсэн юм. Жаргалантын хөвөөнд шvv дээ. Бас л сайн багш нарын гараар орсон доо. Бас нэг сонин юм ярья. Би бол одоогийнхоор Говь-Алтай аймгийн Тайшир сумын хvн. Манай аймгаас хувьсгалын vед өндөр хэргэмтэй байсан нь Баян Мэнд.

П.Х: Эвлэлийн төв хорооны нарийн бичгийн дарга, Аж vйлдвэрийн яамны сайд, Намын Төв хорооны тэргvvлэгч гишvvн байсан хvн.
М.Ч: Манай хvрээн дээр Хачин багш гэж төвд лам байсан.

П.Х: Хачин лам гэдэг нь нэг ёсны Төвдөөс ирсэн шашны төлөөлөгч л дөө. Эдний хvрээнд ч, манайд ч байсан. Хачин сойвон гээд Да хvрээнд ч байсан. Манай хvрээ хувилгаан багш гэж Сайн ноёны дvv, Хачин багш гэж Төвдөөс ирсэн гээд хоёр том ламтай. Тэдэндээ очиж мөргөдөг байсан юм.
М.Ч: Хачин багшийн шавь гэж Төвдөөс ирсэн хvмvvс байж. Тэдний нэг Нямдуламтай Мэнд сайд суусан юм билээ. Мэнд сайд манай ээжийг хотод авчрахад би дагаад ирсэн хэрэг. Тэр vеэс л бид хоёр танилцсан. 1930-аад он юм уу.

П.Х: 1932 он л доо.
М.Ч: Хорлоо дvрсгvй маягтай хvvхэд байж. Харанхуй гудамжаар тvрvvлж гvйж гарчихаад биднийг цочоож айлгана.
П.Х: Дараа нь Чимид манай садангийн охинтой гэрлээд бид насан турш нэг нэгнээсээ холдолгvй явж өдий хvрэв дээ.

М.Ч: Хорлоогийн аавын дvvгийн охинтой гэрлэсэн юм.
П.Х: Би тvvнийг сургуульд оруулахаар хөдөөнөөс авчирсны дараа манайхаар орж гарч яваад суучихгvй юу. Гэргий нь нягтлан. Баянгол зочид буудлын дарга энэ тэр байсан, сvрхий хvн бий.

Биднийг анх уулзуулсан газар бол яах аргагvй Багшийн сургууль. Би Чимидээс нэг ангийн дээр. Бидэнтэй манай улсын нэртэй сэхээтэн болсон олон хvн хамт сурч байлаа. Жишээ нь, Зандраа.

М.Ч: Урлагийн гавьяат зvтгэлтэн Зандраа, нэртэй зохиолч Д.Сэнгээ, манай утга зохиолыг vндэслэгчдийн нэг Цэнд-Очир гээд олон хvн байсан.
П.Х: Миний ангид зохиолч Доржийн Даржаа байсан.� Би төгсөөд Улаанбаатарт Үлгэр жишээ бага сургуульд нэг жил ажиллаад 1935 онд Ховдын Манханд очсон. Анхны 32 хvvхдийг цуглуулаад бага сургууль байгуулсан. Одоо 1000 гаруй хvvхэдтэй арван жилийн том сургууль болсон байна лээ.
М.Ч: Үлгэр жишээ бага сургууль гэж манайдаа ганцхан байлаа шvv дээ. Одоогийн гуравдугаар сургууль байх аа.

П.Х: Мөн мөн. Одоо�� Хуримын ордон байгаагийн ард хvрэн дvнзэн байшинтай. Дэргэд нь Гэндэн сайдын гэр байсан. Гэндэн гуайн Цэрэндулам чинь миний шавь шvv дээ. Хөөрхий минь, тэр байшиндаа Хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан сайхан музей байгуулаад орхисон. Уулын гавьяат Зориг, тvvний эгч хөгжмийн зохиолч С.Мааяа ч миний шавь.

Харин чи Завхан руу сургууль төгсөөгvй яв луу?
М.Ч: Тэр vед багш цөөн байсан болохоор гайгvй сурлагатай хvvхдvvдийг төгсөхөөс нь өмнө багш болгоод жилийн дараа дипломыг нь өгдөг байж.
П.Х: Манай Чимид� хотод ирж Гэгээрлийн яамны хэлтсийн дарга, газрын дарга хvртэл хийж байсан. Би жирийн багш юм чинь ирж ажлаа шалгуулна. Гэхдээ биднийг хамгийн их ойртуулсан нь Багшийн сургуулийн утга зохиолын бvлгэм.�� Зандраа, Сэнгээ, Цэнд-Очир, манай Даржаа бvгд энэ бvлгэмд явдаг байлаа.

М.Ч: Бас Лэгжмаа гэж охин байсан. Бид тэнд нэг нэгэндээ шvлэг, зохиолоо уншиж өгнө. Томчуудын шvлгийг сонсоно. Би С.Буяннэмэхийн дугуйланд явдаг байсан. Монголын зохиолчдын холбооноос Буяннэмэхийн гарын vсэгтэй 15 тоот vнэмлэхийг Хорлоо, 37 дахийг нь би авсан.
П.Х: Тэр цэнхэр vнэмлэх одоо бид хоёрт байгаа байх.
М.Ч: Өөр байхгvй ээ, байсан хэд нь баригдчихсан. Бидний vеийн багш нар алт шиг хvмvvс байж. Жvрмэд багшийг санаж байна уу.
П.Х: Саналгvй яах вэ. Гавьяат багш болсон шvv дээ.
М.Ч: Намайг Үлгэр жишээ бага сургуулийн сурагч байхад багшилдаг байсан юм. Жvрмэд багш их сонин хvн байж.

Засмал замын хойхнотой
Засгийн газрын зvvхэнтэй
Заамал дvнзэн байшинтай
Жараад хvvхдэд хэл бичгээ зааж гэж ирээд дандаа толгой холбож ярина. Нэг өдөр� биднээр одоогийнхоор бол зохион бичлэг хийлгээд. Дvн тавьсан дэвтрээ тарааж өгөхдөө миний бичсэнийг�� хvvхдvvдэд уншиж өгөөд, их магтаж “Жаахан Чимид

Задгай авьяастай
Заавал зохиолч болно” гэж билээ. Магадгvй миний жаахан авьяасыг олж харсан байх. Би тэр vед нь зохиолч гэж юу хийдгийг ч мэдэхгvй.�� Багшийн сургуульд манай сургуульд Германд боловсрол эзэмшсэн залуу багш нар олон байж. Доржсvрэн, Төмөрийн Нацагдорж...

П.Х: Доржсvрэн багш герман хэлтэй, бидэнд тоо заадаг, өөрөө уран зохиол бичнэ. “Үхэрчин хvv”, “Баян Монгол” зэрэг дуунуудыг зохиосон хvн шvv дээ. Дэлхийн байдлын багш герман Нацагдорж гэдэг чинь “Гурван найз” гэж кино зохиолыг бичсэн.� Нацагдорж багшийг “бага” гэдэг байв. Энэ багш нар сургуулийн утга зохиолын бvлгэмийг удирдана. Дашдоржийн Нацагдорж, Наваан-Юндэн нар тэдэнтэй их найз. Бас Мөрдэндэвийн Ядамсvрэн, Ши.Аюуш, Донровын Намдаг, Өлзий-Очир гээд утга зохиолын томчууд цугладаг байж.� Чимид ээ, чи ер нь их Нацагдоржийг харсан уу?

М.Ч: Харсаан харсан. Манай дугуйланд их ирдэг байсан юм. Нэг их юм ярьж харилцаж бол байгаагvй ээ. Бид тэр томчуудын дэргэд дуугарах биш дээ. Гэхдээ бидний хамт авахуулсан зураг бий.
П.Х: Бөмбөгөр театрын нэг өрөөнд дугуйлангаа хийдэг байсан юм. Тэгэхэд анх Нацагдоржийг харсан. Миний нvдэнд хэвээр байдаг дvр нь саарал чисчvv дээлтэй, бvрх малгай духдуулчихсан, нэг их гоё цагаан зах, улаан зангиа дээлийнхээ товчлоогvй захны цаанаас� цухуйлгачихсан байсан. Тэгсэн хэрнээ ботинкны өмдтэй. Костюмны өмдийг бид тэгж хэлдэг юм. Нэг их шөвгөр хоншоортой хvрэн ботинктой.

М.Ч: Гурван янзын өмд байсан юм. Ботинкны өмднөөс гадна өвдөг хvрсэн богино, хажуудаа хармаатай өмд, бас галфитай гэж байна. Эрчvvдийн гангараа.
П.Х: Нацагдорж ов товхон цоохор, гонзгойдуу царайтай. Дуу багатай, нэг дуугарахаараа жинтэй vг хэлнэ. Хvмvvсийн зохиолын тухай ярихад тэр барагтай� бол дуугарахгvй. Тvvнийг vг хэлсний дараа бол Буяннэмэх эд нар “За Нацагдоржийн хэлсэн зөв. Чи тэрийгээ тэгж анхаар” гэнэ шvv дээ. Нэлээд ончтой хэлдэг, онолын талаас сайн ярьдаг байж. Тэгж би анх тvvнийг харсан юм. Хоёр дахь нь Багшийн сургуулийн vдэшлэг дээр. Тэгэхэд чи байсан уу, vгvй юv. “Миний нутаг” шvлгээ Нацагдорж өөрөө уншаад театрын Дамдинбазар гэж хvнгэнэсэн сайхан дуутай хvн хуучраар аялаад хэлж байсан юм.

М.Ч: Нацагдоржийн “Хи хи хи” зохиолоо яаж бичсэн тухай би хэвлэлд өгсөн. Гарсан байх.� Гуанзанд ороход нь хэдэн хvvхэн сууж байж. Тvvнийг хараад “Хvvе хараач, Нацагдорж” гээд нэгнийгээ нудраад, архи уухаар нь “Архи уухыг нь хараач” гэлцээд байх юм гэнэ. Тэдний нэг нь Ичинхорлоо байсан юм билээ.
П.Х: Бид хоёр их адилхан байгаа биз. Нэг сургуульд, нэг дугуйланд сурч байсан төдийгvй хоёулаа багш бас хоёулаа хvvхдийн зохиолч болсон. Би Чимидийн “Цаатан Цамба”-д их дуртай. Цаатнуудын амьдралыг яг дотроос нь бичсэн хvvхдийн зохиолч ганц энэ.

М.Ч: Миний сониуч зан их нөлөөлсөн байх. “Үнэн” сониноос зарласан уралдаанд “Цаатан Цамба” маань тvрvvлж 150 төгрөгөөр шагнуулж билээ. Тvvнээсээ 22 жилийн дараа “Урцын гэрэл” романаа бичээд.
П.Х: Бас Баяндондог баатар. Бvтэн нэр нь юу билээ дээ?
М.Ч: ”Баяндалай хааны Баяндондог баатар”

П.Х: Бvгд vлгэрийн сэдэвтэй, хvvхдэд зориулсан.� Мартсанаас Боловсролын яаманд өнөөдөр Цагаан толгой залж байгаа гэсэн чамайг уриагvй юм уу?
М.Ч: Би дуулаагvй ээ. Өөр юм байгаа биз дээ.
П.Х: Цэвэгжав багш та хоёр кирилл бичгийн анхны цагаан толгойг зохиогоо биз дээ?

М.Ч: 1943 онд би Цагаан толгой, Ардын унших бичиг, Тоо бодлого гээд дөрвөн сурах бичиг vохиосон. Унших бичиг нь л гэхэд 20-иод жил хэрэглэгдсэн дээ. Чиний “Алт Мөнгө хоёр”-ыг уншаагvй монгол хvн байхгvйтэй адил. “Хар унага”, “Адьяахvv”, “Туулай”, “Багш”тууж, ”Алтан vст охин” жvжиг гээд Хорлоогийн бvх зохиолыг� мэднэ шvv дээ.

П.Х: Нацагдоржийн шагналыг чи юугаараа авлаа?
М.Ч: ”Уулын жаргал”. 27-28 тууж бичсэн юм билээ шvv. Одоо нvд харахаа болиод байна.�
П.Х: Миний “Говийн хvv”-г Оросын “Детская литература” газраас гурван удаа 300 мянган хувиар хэвлэсэн. Бvгд найрамдах улсуудынх нь хэл дээр ч олон хэвлэсэн. Шvvмжлэгч Цэнд намайг дэлхийн сая хvvхдийн мэлмийд хvрсэн зохиол бичсэн гэж vнэлж билээ.

М.Ч: Бид нэг нэгдээ урмын vг л хэлж байснаас хатуу хөтvvг хэлдэггvй юм. Тэгээд ч Хорлоогийн хэлсэн vгийг би их� дагана. Энэ чинь их зарчимч, нямбай хvн. Гэрт нь орсон ч тэр. Наймын найман хvvхэдтэй гэхэд новширч хөглөрсөн байхыг нь огт vзээгvй дээ. Эдний ач, гуч нийлээд гучаад хvн болсон байх. Манайх бол цөөхvvлээ.
П.Х: Манай нэг гуч сая нэг нас хvрээд. Өнгөрсөн тахиа жилд би нэг охин, гурван хvv гучтай болсон шvv дээ.

Удахгvй болох сар шинээр Чимид гуай өөрөөс нь хоёр насаар ах Хорлоо гуайд очиж золгоно гэнэ. Тэгээд ч хамаатных нь дvvтэй гэрлэсэн болохоор тvvнийг ах гэж хvндэтгэж явдаг гэлээ.
Төрийн шагналт П.Хорлоо зохиолч 1937 оны их хэлмэгдлийн тухай баримт тvшин бичсэн холбоо туужийнхаа “Нулимсны vер”-ийг хэвлvvлж уншигчдад хvргэжээ. Их Монгол Улсын 800 жилийг угтаж зvгээр суугаагvй гэдгээ ч хэлээд амжив.


http://www.mongolnews.mn/unuudur.php?n=6016
 

Тєрийн соёрхолт, хvvхдийн зохиолч, академич П.Хорлоо

Х.Сэргэлэн

Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар саяхан “академич хэргэм” хvртсэн, буурлуудын нэг бол доктор П.Хорлоо. Тєрийн соёрхолт, хvvхдийн зохиолч П.Хорлоо гуайн “Алт мєнгє хоёр” єгvvллэг, “Адъяахvv найраглал”-ыг нь дунд сургуулийн сурагч байхдаа уншиж байснаас бус зохиогч нь ямар хvн болохыг тэр бvр сонирхож байгаагvй. Монголын орчин цагийн утга зохиолын амьд гэрч болсон энэ эрдэмт бууралтай Д.Нацагдоржийн нэрэмжит номын санд тааралдсанаар ярилцах завшаан тохиосон юм.

-Хорлоо гуай, нас сvvдэр хэд хvрч байна?

-Энэ жил 87-той.   

-Анх утга зохиолд хєл тавьсан тvvхээсээ ярьж єгєєч?

-За, би 1931 онд анх   Багшийн сургуульд ирж   байлаа. Тэр vед уран зохиолоор оролддог эрдэм ухаантай багш нар биднийг угтаж авсан даа. Тэдний дунд “Vхэрчин хvv”-г зохиодог Б.Доржсvрэн, “Гурван найз” кино зохиолыг бичсэн Т.Нацагдорж гэх зэрэг мундагчууд байлаа. Тэд маань тухайн vеийнхээ авьяастай хvvхдvvдийг цуглуулаад Багшийн сургуулийн дэргэд уран зохиолын бvлгэм байгуулсан. Тэр бvлгэмд Д.Сэнгээ, Д.Даржаа, М.Чимид, Ц.Зандраабайды гээд Монголын алдартай том зохиолч, яруу найрагч болж тvvхэнд vлдсэн хvvхдvvдтэй хамт сурч байлаа шvv дээ. Тэднийхээ дунд би хєдєєнєєс ирсэн арай бvрэг, дуугvй нь байсан.

-Хvvхдvvдэд багш нар нь ихvлгэр дуурайл болдог байсан vе биз дээ?

-Тэгэлгvй яахав. Манай хоёр багш Германд сургууль тєгсєєд ирсэн, ємссєн зvvсэн нь их дэгжин, ер нь бол европ соёлыг бvрэн эзэмшсэн сайхан залуус байлаа. Тэд чинь европ дахины болоод Германы их гоё гоё хувцас ємснє. Бид нар бол зангиа зvvнэ барина гэж мэддэг чvгvй байхад багш нар маань их гоё хослол, зангиа зvvж явна. Энэ байдал нь бидний нvд, сэтгэлийг булааж бушуухан л том болоод уран зохиол мэддэг, тэдэн шиг олны хараа булаасан хvн болохсон гэсэн хvсэл тєрvvлсэн дээ.

Манай утга зохиолын бvлгэмийн багш нар тэрvеийн нэртэй бичгийн хvмvvстэй их холбоотой байдаг байсан. Тэд нар манай бvлгэмийг Бємбєгєр ногооны дэргэдэх Монголын зохиолчдын анхны бvлгэмтэй холбож єгсєн. Тэр бvлгэмд манай утга зохиолыгvндэслэгч С.Буяннэмэх, “Гурван найз”, “Залуу хос” гэдэг зохиолыг бичсэн М.Ядамсvрэн, “Шєнийн буг” жvжиг бичсэн Ши.Аюуш, Дашдоржийн Нацагдорж гээд алдартай хvмvvс суудаг байлаа шvv дээ.

1934 онд буюу бидний уран зохиол оролдож эхэлж байх тэр vед “Монгол vндэсний соёлын зам” нэртэй сэтгvvл гарч эхэлсэн. Энэ сэтгvvлийн хоёр дахь дугаарт миний “Гар урлал” нэртэй шvлэг анх хэвлэгдсэн байсан. Тэгээд “Залгамжлагч” сэтгvvлд “Пионер” гэдэг шvлэг маань мєн хэвлэгдсэн. Эндээс л Хорлоо гэдэг хvний утга зохиолын амьдрал эхэлсэн дээ. Нэг удаа Д.Нацагдорж манай сургууль дээр ирж уулзалт хийсэн юм. Тэр уулзалт надад заавал зохиолч болно гэдэг хvслийг vлдээсэн. Их ч сэтгэгдэл тєрvvлсэн. Д.Нацагдорж бол маш их боловсролтой, соёлтой, юм vзэж, нvд тайлсан, нэг тийм гоё хvн байлаа шvv дээ.

-Тэгэхээр та чинь орчин цагийн утга зохиолын vvх тvvхийг биеэрээ гэрчлэх хvн байна шvv дээ?

-Тийм ээ. Би гэдэг хvн энэ яваа насандаа их ч юм vзэж, тууллаа. Ялангуяа Дашдоржийн Нацагдорж гэдэг хvнийг амьдаар нь харж, дуу хоолойг нь сонсож, дуурайж, vлгэрлэж байснаараа их бахархдаг.
Их зохиолч маань тэгэхэд 30-аад настай л байсан байх. За байз, 1934-1935 оны vед шvv дээ, тэр чинь. Би бол 16 настай байсан. Єнєєдєр надаас єєр ийм дурсамж хэлэх хvн бараг vгvй болоо биз дээ.

-Багшийн сургуулиа дvvргээд хаана багшлав?

-1934 онд би Ховдод багшаар очсон юм. Манхан сумын анхны сургуулийг байгуулж байлаа. Гурван гэр бариад л 32 хvvхэд цуглуусан. Анхны юм болохоор ч тэрvv хvvхдvvдээ хvртэл багш нь  явж цуглуулдаг цаг байлаа шvv дээ. Тэгж багшилж байхдаа С.Буяннэмэх, М.Ядамсvрэнтэй захиагаар харилцдаг байсан. Утга зохиолынхонтойгоо тасралтгvй харилцаатай байсан учраас сургуульдаа мєн л утга зохиолын бvлгэм байгуулан хичээллvvлсэн.

Хожим тэр бvлгэмээс  нєгєє “Сvvний vнэр шингэсэн, сэвлэг даахьтай байхад минь, дууны сайхан эгшгээрээ бєн бєн бvvвэйлсэн ээжий…” гэдэг дууг зохиосон А.Дандий-Ядам тєрсєн дєє. 13 хvvхдээс минь тєрсєн ганц уран зохиолч нь тэр хvv байлаа даа. Гэхдээ багш хvнд ганц шавь ганцдахгvй шvv. Ямар ч байсан зорьсон хэрэг бvтлээ л гэсэн vг. 

-Шинэ vеийн утга зохиол хvмvvсийг огт єєрєєр хvмvvжvvлж эхэлсэн цаг. Тэгэхээр тэр чиглэлийн уран зохиолын ном ховор байсан уу?

-Тухайн цаг vедээ хамгийн том зохиолчид бол Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш, Т.Нацагдорж нар байлаа. Нэг сайхан юм бол хvvхдvvд уран зохиолын номыг ёстой нэг мєлжих мэт уншдаг байсан. Ном ховор болохоор шинээр гарсан зохиолуудыг бvр эрж, сурч уншина. М.Ядамсvрэнгийн ”Гурван хvvхэн”, “Залуу хос” ном тэгэхэд уйгаржин монголоор  хэвлэгдсэн юм. Залуучууд зохиолоор нь бараг л амьдарч байх шиг санагдсан. Одоо хvртэл зохиолын гол баатар залуу хосын уулздаг байсан “Vл шоолох єнчин улиасны дор…” хэмээх мєрvvд надад тодхон санагдаж байна.

За тэгээд, С.Буяннэмэхийн “Малчин товуудай”, Д.Нацагдоржийн “Vзэгдээгvй юм”, “Хєдєє талын vзэсгэлэн” зэрэг зохиолыг уншихсан гэсэн хvн их олон байсан. Одоо бодоход тухай vеийнхээ л хит зохиолууд байж дээ.

-Утга зохиолын урсгал чиглэл нь ямархуу байсан бэ? Биднийг бага байхад энэ талаар уран зохиол дээр их л заадаг байсан. Гэхдээ vзэж харсан хvнийх нь амнаас сонсмоор байна л даа?

-1921 оны хувьсгал ялахаас ємнє утга зохиолын бvлгэм, энээ тэрээ гэх зvйл байгаагvй. Харин ном бол байсан. Гэхдээ дандаа хуучин бичгээр хэвлэгдсэн ном шvv дээ. 1929 оноос л анхны утга зохиолын бvлгэм байгуулагдаж байлаа. Тэр vеийн зохиолчид М.Горькийтой захидлаар харилцдаг байсан юм шvv. Монголын утга зохиолынхонд байнга захидаг М.Горькийн нэг захиас байдаг.

Энд би бvрэн эхээр нь хэлье л дээ. “Амьдралыг бодитой, vнэн байдлаар харж, идэвхтэй зарчмыг баримтал” гэсэн захиасыг тэрээр бидэнд сургаж байсан. Єєрєєр хэлбэл шинэ хувьсгал гарч байгаа улс орны зохиолчид цаг ямагт амьдралыг vнэн бодит байдлаар нь харж, тvvгээрээ зохиол бvтээлээ туурвиж байхын чухлыг л ойлгуулах гэсэн санаа юм. Тиймээс бидний утга зохиол оролдож эхэлж байсан тэр vе бол бодит реализмын аргаар ард тvмнийг хvмvvжvvлж байсан vе.

-Тэгвэл сэдвийн хувьд?

-Дєнгєж л хувьсгал ялсан орон гэдэг ямархуу байх билээ, тєсєєлж байна уу? Бидний ємнє хамгийн тvрvvнд тусгаар тогтносон улсаа бусад улс оронд таниулах, тvvнийгээ хамгаалах гэсэн том асуудал тулгарсан. Ард тvмнээ, хойч vеэ эх орондоо хайртай болгох нь бидний бичих сэдвийн гол тулгуур нь байлаа.

Тийм учраас эх орны тухай магтаалын шvлгvvд зонхилж ирсэн. Гэхдээ тэр бол маш чухал сэдэв шvv. Одоо тийм сэдэв нэг vеэ бодоход бас ч цєєнгvй тєрєх болжээ. Ер нь чухал хэрэгцээтэй байгаа зvйлээ л утга зохиол єєрєє бичиж vлдээдэг юм шvv дээ.

-Таны єнгєрvvлсэн амьдралын утга учир юу байсан бэ?

-Би 1917 онд буюу Октябрийн их хувьсгалын жил тєрсєн хvн. Намайг гурван настай байхад буюу 1921 онд Монголд хувьсгал гарч тусгаар тогтносон улс болсон. Тэгээд ардчилсан хувьсгалыг биеэрээ vзэж, эх орон маань хэрхэн єєрчлєгдєж, єдрєєс єдєрт хєгжин цэцэглэж байгааг харж байна. Тиймээс би бол ёстой цагаа олж тєрсєн хvн. Бага байхдаа лам болох гэж vзсэн. Тэгээд тvvнээсээ оргож, мал маллаж байгаад 10 настайдаа танхимд /сургуульд/ орж, бичиг vсэгт тайлагдсан.

Миний наяад жилийн тvvх бол тэр чигээрээ ардын сургуулиас надад олгосон бэлэг. Сургууль миний амьдралын алхам тутамд шинэ алхам, шинэ нийгэм, шинэ амьдралыг нээж єгсєн. Чи бодоод vз л дээ, Улаанбаатарт анх ирээд л би нисэх онгоц, авто машиныг vзэж байлаа. Машин замыг л харж байснаас бус тэр хvчирхэг техникийг олж vзээгvй л байсан. Гэрэл, чийдэнг мєн л их нийслэлдээ ирж байж мэдсэн. Юм vзэж, нvд тайлна гэдэг эрдэм ухааныг улам л хєгжvvлдэг. Бага, дунд болон Багшийн сургууль дvvргэсэн найман жил бол миний амьдралд эрдмийн гэрлийг асааж єгсєн он жилvvд байлаа. Тэр гэрлээр л газарчлуулсаар би єнєєдєртэй золгосон.

-Хvvхдийн зохиол бичдэг болсон тухайгаа сонирхуулаач?

-Анх багш болоод самбарын ємнє зогсож байхад шинэ хvvхдийн амьдрал нvдэнд харагдаж байлаа. Тэгэхэд л би тэдний амьдралд нєлєєлєх чухал хvн гэдгээ ойлгосон. Шинэ хvvхэд гэснийг ойлгов уу? Шинэ цаг vе, шинэ ахуй нєхцєл, шинэ vзэл бодлоор цэнэглvvлэх учиртай шинэ улсын хvvхэд нас тэр чигээрээ намайг ширтээд зогсож байлаа шvv дээ.

Хvvхдийн амьдрал, тэдний гэнэ сэрэггvй дvрэлзэх хар нvд, цагаан сэтгэл ямар сайхан гээч. Хvvхдийн дотоод ертєнц гэдэг надад олдошгvй эрдэнэ байлаа. Ийм учраас л би хvvхдийн зохиол бичсэн. Одоо би хvvхдийн зохиолч гэдгээ хаа ч хэлнэ. Ингэж намайг нvvр бардам дуугаргаж байгаа зvйл бол миний бичсэн 30-аад ном. Туульс, єгvvлэл, найруулал, тууж, роман, кино гээд бvхий л тєрлєєр би бичсэн.

2000 онд “Алт, мєнгє хоёр” єгvvллэг, “Адъяахvv” найраглал, “Говийн хvv” туужаар минь надад Монгол Улсын Тєрийн шагнал єгсєн. Тэрнээс ємнє би хvvхдийн зохиол бичдэг байснаас бус “Би хvvхдийн зохиолч” гэж ярьж байгаагvй. Харин тєр намайг vнэлсэн єдрєєс эхлэн хvvхдийн зохиолч гэдгээ єєрєє ч хvлээн зєвшєєрч эхэлсэн. Ерєнхийлєгч Н.Багабанди шагнал гардуулахдаа “Танд хожуу ч гэсэн шагнал єгч байгаадаа баяртай байна. Таны бvтээл тvмэн хvvхдийг хvмvvжvvлэхэд vнэтэй хувь нэмэр оруулсан” гэж хэлсэн. Энэ vг надад шагналд ирдэг медалиас ч vнэтэй байлаа.

-Хvvхдvvд ном унших нь цєєрчээ. Харин та зохиол бичиж байна уу?

-Та нарын vед бол хvvхдvvд их уншдаг байсан. Одоо бол байхгvй ээ. Ардчиллаас ч болов уу, техник, шинжлэх ухаан хєгжих тусам мэдээллийг бэлнээр хvлээж авах сонирхол нэмэгдэж байх шиг. Гэлээ гээд сурч, мэдэх нь муудчихав уу гэж хэлэхэд  бас бэрх. Гэхдээ утга зохиол гэдэг зєвхєн мэдээлэл єгдєг зvйл биш.

Бие хvнийг тєлєвшvvлэхэд онцгой vvрэгтэй урлаг гэдгийг эцэг эхчvvд, хvvхдvvд анхаарч, техник технологи, урлаг, уран бvтээлийг зєв ашиглаж сурах хэрэгтэй. Би саяхан хvvхдийн байгууллагын 80 жилээр дурсамжийн хvндэт дэвтэрт “Номыг уншихад тэрээр харанхуйг гэрэлтvvлж, гэгээрснийг гийгvvлж єгдєг” гэсэн vг бичиж vлдээсэн. Энэ vг одоо биш ч гэсэн хожим их зvйлийг єгvvлэх биз ээ.

-Та Чєлєєт зохиолчдын эвлэлийг анх байгуулалцсан хvний нэг. Зохиолчид ингэж тарж бутрах ямар хэрэгтэй байсан юм бэ?

-Тэр vед бидний хооронд vзэл бодлын зєрчил гарч ирсэн. Зохиолоо бичээд л гэмгvй явж байдаг нэг хэсэг байтал єєртєє талтайг нь дэмжээд талгvй нэгнийгээ цааш тvлхдэг єєр нэг хэсэг гараад ирсэн. Тиймээс энэ байдлыг хvлээж аваагvй бидний хэсэг нєхєд єрх тусгаарласан нь тэр.

М.Чимид, Ж.Пvрэв, Г.Дашбалбар, Ш.Сvрэнжав, Ш.Гаадамба  бид хэд хэлэлцэн тохироод энэ байгууллагыг vvсгэсэн юм. Ингэхээс ч єєр арга байгаагvй. Зохиолчдын нэр хvнд их унасан. Сав л хийвэл архидна. Тэр ч бvv хэл зохиолчид сонинд бvтээл бичих ажлаа “Пиво бичнэ“ гээд нэрлэчихсэн байлаа шvv дээ. Яахав, юм бичээд хэд гурван тєгрєг авахаа хэлж байхгvй юv. Иймэрхvv доголдол биднийг холдуулахад хvргэсэн. 

-Таныг зєвхєн хvvхдийн зохиолч гэдгээр нь бус эрдэмтэн, доктор гэдгээр чинь мэдэх хvн цєєнгvй. Их сонин сэдвээр судалгаа хийдэг гэж дуулсан юм байна?

-Сая олгодог тэр академич хэргэмийг аль 1964 онд хvртэж байлаа шvv дээ. Vvнийг л сая Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар баталгаажуулан “Академич хэргэм” болгосон нь тэр. Ер нь бол миний бас нэг гол мэргэжил бол энэ эрдмийн ажил.

1958 онд “Монгол ардын аман vлгэр” сэдвээр Оросын Дорно дахины институтэд дэд доктор, дараа нь “Монгол ардын дууны яруу найраг”-аар доктор цол хамгаалсан. Ардын аман зохиол гэдэг хэчнээн эртний тvvхтэй бvтээл гэдгийг єдгєє мэдэж, сонирхох хvн ховор болж. Бvр бичгийн утга зохиол vvсэхээс ємнє аман зохиолvvссэн гээд бодохоор анхаарч судлахгvй байхын аргагvй том урлаг байгаа биз дээ.

…Ардын аман зохиол гэдэг ард тvмний тvvх юм.
Тиймээс л єнєєг хvртэл гадаад, дотоодынхон ардын аман зохиолыг маань судалж сурвалжлах нь элбэг болжээ. Цаг хугацаа цаг vргэлж аливааг эсрэгцvvлэн тавьдаг жамтай. Одоохондоо мартагдах шахаад байгаа ардын аман зохиол хэзээ нэгэн цагт vнэ цэнээ тодотгоно. Тэр vед л бидний хувьд аман зохиол болон он жилvvдийн тухай хvvрнэн суусан Хорлоо гуайг тодоор дурсах биз ээ.  

Эх vvсвэр : Єнєєдєр , (2005.07.16)


 
 

 

References

 

 

GO BACK TO WEBSITE

İ Batmunkh.Ts Mongol Internet Contact to daanjuur@yahoo.com