|
BIOGRAPHY OF MONGOLIAN FAMOUS PEOPLE |
ОРШИЛ
..................Болж л байна.
Євгєцvvлийн дvрийг харуулсан сvvлчийн гурван єгvvллэгийг би зориуд
нэг эгнээнд тавьж байгаа бєгєєд бvр эрт бичсэн «Диваажинд хvргэх оньс»
гэдэг бяцхан єгvvллэгтэй нийлээд эдгээр нь монгол ардынхаа зан байдлыг
муугvй буюу зvгээр уянгалахаасаа арай бvдvvн хадуунаар харуулахад илvv
таарсан шиг санагдана. Ингэхээр миний бvтээлийн тєдий л ил тод болж
чадаагvй сайн гэмээр нэг тал нь нєгєє дийлэнх муу талдаа дарагдаж байж
магадгvй юм, Ер нь ч би утга зохиолын хєгжлийн цаг vеийн шаардлагыг
ойлгосныхоо хэрээр эрхбиш ямар нэг шинэ алхам хийхийг эрмэлзсээр єдий
хvрлээ. Уран бvтээл бол юуны тvрvvн эцэс тєгсгєлгvй эрэл гэдгийг нэлээд
эрт ухаарсан хvний хувьд цагийн эрхээр ухааны сав хомсдлоо ч гэсэн эрээд
алдахын зориг мохоогvй л явнам. Сэтгэхvйн єгvvллэгийн чадвартан гэх
зэргээр магтуулж ч явсан удаа бий. Гэхдээ тэр бол ганц миний ч юм биш
ерєєс манай утга зохиолын хєгжлийн vр дvнд гарч ирсэн нийтлэг vзэгдэл
байсан. Харин тvvнийг арай соргогоор тусгаж авсан гэх юмуу сонгодог утга
зохиолоос суралцаж чадсан тал байж болох юм. Оросын реалист єгvvллэг
ялангуяа Чехов, Горький нарын єгvvллэгийг мєнєєхєн єд сєд ургах vедээ
уншиж, ухаан бодол тэлсэн минь тэр билээ. Жараад онд зохиолчдын нэг
vеийнхэн бид єгvvллэгээр уралддаг байлаа. Жишээ нь С. Дашдооров нэг сайн
єгvvллэг хэвлvvлвэл Д. Мягмар юм уу би тvvнээс муугvй єгvvллэг бичнэ гэж
зvтгэх жишээтэй. Бvтээлч атаархал гэж болмоор нэг тийм зав бидэнд байсан
юм. Тvvний хажуугаар бас маргаж ч чаддаг байлаа. Жишээ нь Ч. Лодойдамба,
Ш. Гаадамба нар Д. Нацагдоржийн «Ламбугайн нулимс» єгvvллэгийн талаар
сvрхий маргаж бид ч тvvнд нь татагдан орж байв. Тэр маргаан цагтаа хоёр
эрдэмтний мєчєєрхєл мэт санагдаж байсан ч гэсэн Д. Нацагдоржийн
єгvvллэгийг цоо шинээр vзэх сонирхлыг хєдєлгєж єгсєн юм. Би ч гэсэн тэр
vед Нацагдоржийн гайхамшигт єгvvллэгvvдийг дахин сайтай эрэгцvvлэн уншиж
тэдгээрийн хэлбэр, агууллагын хєлгvй их багтаамжийг жинхэнэ ёсоор
ухаарах шиг болсон. Тэгээд ч монгол єгvvллэгийн гол судсыг барих тvлхvvр
чухамхvv Нацагдоржийн єгvvллэгт буйг мэдсэн. Д. Нацагдорж бяцхан
зураглалаас эхлээд драмын, адал явдлын, сэтгэхvйн єгvvллэг зэрэг олон
хэлбэрийг эзэмшиж чадсанд бишрэлтэй, тэгээд ч «айлаас эрэхээр авдраа
уудал» гэсэн ардынхаа цэцэн vгийн ёсоор нvдээ нээж харсан маань тийнхvv
сэтгэлийн хvч, цэнэгийг єгсєн гэж бодно.
Балчирдах явдал их л хожуу насанд хvртэл тохиолдохыг vгvй гэхийн аргагvй.
Ямар ч гэсэн гучаад жилийн туршлагаасаа vvнийг би сайн мэднэ. Уран
сайхнаар єгvvлэхийн дон, уншигчийн сэтгэлийг илбэдэн татах хvслэн
жинхэнэ реалист зохиолчийн эрийн цээнд хvрэхэд саад болсныг нурших юун.
Yvнийг хэлэхийн учир бол хойч vеийн зохиолчдод сургамжтай байх болов уу
гэснийх юм. Жараад оны эхээр бичсэн «Оготны нvхэндэх сувд» єгvvллэгээ би
энэ тvvвэртээ оруулав. Уншигчид энэ єгvvллэгийг одоо хvртэл шохоорхдог
юм.
Гэтэл энэ маань vнэндээ их л гэнэн зохиомол зvйл билээ. Бvр саявтар
бичсэн «Сарны сонат» ч юм уу «Тал» зэрэг єгvvллэгт мєнєєх залуу насныхаа
уянгад буцаж очих гээд гоёчилсон домогчилсон байдал илт байх юм.. Энэ
маань нєгєє гол судсаа буюу жинхэнэ реалист бичлэгээ алдаж л байгаа
хэрэг юм, Ингэхээр тэр гол судсаа алдахгvйн тулд жишээ нь «Ламбугайн
нулимсыг» л байн байн санах хэрэгтэй болж байна. Єєрєєр хэлбэл vнэнээс
бvv ухарч, дальдарч бай гэсэн vг юм. Би єгvvллэг бичсэн гучаад жилийнхээ
эцэст vvнийг л єєртєє ХЭЛЖ байна.
С.Э р д э н э
ХУЛАН БИД ХОЁР
Арван долоон нас ч дээ. Хєєрхий.
зайлуул. Би тэгэхэд єєрийгєє эр хvнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой
шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн єдєр би нутгийнхаа
Чингис хаан болоод тvvний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор
эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердєє л шар Цамба юм шvv дээ.
Би тvvнд ийм догшин сvртэй хоч єгсєн боловч хvнд хэлдэггvй байлаа.
Хурдан морь уяхад нь би тvvнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай
амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт vлгэр домгийн нэртэй тэр
сvрхий хєлєг морьдыг нь vдшийн чийг буусан хойно хээр аваачиж
идээшлvvлэх, єглєє vvрээр чилээгий нь гаргах, єдєр услах зэрэг хар бор
ажил хийхээс єєр ямар тус хvргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нvдтэй,
буржгар хvрэн vстэй, дундуураа ховилтсон урт эрvvтэй бєгєєд майгавтар
богинохон хєлєє бат гишгэж нударгаа vргэлж зангидаж явдаг хvн. Шар нvд
нь урин зєєлєн харцтай байхыг би ер vзсэнгvй. Нусгай жаалууд бол тvvний
харцнаас айж хулганан, мєрєє хавчиж, модон ємд ємссєн юм шиг хєдлєхгvй
болно. Цамба адуу мал, алт мєнгєєр баян бєгєєд морь арилжих дон туссан
хvн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас
ємсєєд л хуй салхи мэт арилж єгнє. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бvр
Дариганга хvртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир
жороо, єнгє зvсээр нь ижилсvvлж хєтлєєд, уулын бэлээр тоос татуулж уртын
дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай
нутгийнхний зарим нь тvvнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх
боловч олонх нь онгиргон сагсуу, олиггvй хvн гэлцдэг билээ. Харин би бол
тvvнийг Чингис хаан шиг л хvн гэж бодно. Бид vvр цvvрээр ємнє зvг давхиж
явлаа. Сумын тєв хvртэл хоёр єртєє газар, зам их бартаатай. Жирэмтийн
даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн
айлаар бууж дєрєє чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгvvт
би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, vгvй дээ л эр хvний
vнэр орсон байх шvv дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын
нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгvй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж
ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ
vргэлж занчиж, vvр шєнєєр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж
байлаа. Гэвч би тийнхvv чойжин буулгаж байхыг нь vзсэнгvй.
За тэгээд Чингис хаан бараа сураггvй болжээ. Би наадамд уралдуулахаар
сойсон дєрвєн сайхан морий нь хєтлєєд Хулан хvvхний дэргэд цогиулж явлаа.
Єглєєний сэрvvнд ээгсэн эргvvлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан»
бидэнд тушаасан юм.
Би Хулан хvvхнийг хулгай нvдээр шохоорхон харж ер бишийн баяр хєєртэй
явав. Ингээд л давхиад байвал хаа ч хvрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин ємнєєс сэрчигнэнхэд уулын энтээ сvvдэр
тусаж байхад, єрнє уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шvvдэрт ногоо
хєлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ.
Хулан хvvхэн улаан савхин гутал ємсєж, жижигхэн хєлийнхєє єлмийг
хотойлгож жийжvv дєрєє жийж , хєх торгон тэрлэгийнхээ хормойг
євдєгнєєсєє дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг
булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж,
шар дурдан бvс эвлэгхэн ороосон нарийхан бэлхvvсээ жороо хvрнийхээ
явдлын аясаар vл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хvрэн морь мєнгєн товруут хазаарынхаа амгайг
соёондоо єлгєж хазаар даран тэмvvлэхэд vс нь илбvvршсэн тэгшхэн зоо нь
vл мэдэг жирвэлзэхийг vзвэл аягатай ус тавьсан ч асгармааргvй, морь эзэн
хоёрын энэ байдалд хєгжмийн хєг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний ємссєн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигvvн
тэрлэг, євдєг дээрээ зууван нєхєєстэй цэрэг ємд, хугархай саравчтай
хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сvргийн адаг,
ааш муутай алаг vрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нvднийхээ булангаар
харж доогтойхон инээмсэглээд,
Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгvй улаа
бутраатахлаа. Єнчин хvн дуулаач гэгчээр 6и тэрvvхэндээ л зэгсэн
хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг
євчтэй юмсан. Би сvvндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио
муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа.
Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагvй тул морио татаж сайхан
алаг нvдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан,
хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо
мєрєєдсєн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж
нулимсаа арчив шvv. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм
гэж ер санасангvй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бvр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах
сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа
аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах vес бага vд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие
биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил єнчин хvн юмсанжээ.
Бид овооны дэргэд буулаа. Энэ єдєр аагим халуун боловч давааны єндєрт
салхи сэрvvн бєгєєд шилмvvст ойн содон vнэр анхилж, тэртээ Дор хєх
ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн
харагдав.
Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч
махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бvv мэд
нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ vед би Чингис хаан мєд бvv ирээсэй
гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ.
Чи юугаа хараа вэ? гэж хvvхний гэнэт асуухад
Чингис... хэмээн санамсаргvй хэлж орхилоо.
Юу? гэж гайхан харахад нь би бvр бантаж орхиод
Аа тийм... Чингис... vгvй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг
маасайтал инээхэд Хулан улам гайхаж
Юун Чингис вэ? гээд нvдээ томоос том болголоо.
Би сая л нэг хэлээ татагчаан болж
Yгvй, Цамба гуай гvйцэж ирэх болоогvй юм аа гэв. Хулан бас л гайхсан
хэвээрээ,
Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дvvрсэн хэрэг гэж
бодоод,
Цамба гуай Чингис хаантай тєстэй шvv гэтэл
Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хєхєрч
Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ
зодохгvй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шєнєдєє сум хvрч
чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан євдгєє
хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан
нэг зvйлийг мєрєєдон санаашрах мэт нvдээ аньж байснаа аальгvйтэн инээж,
Намайг тат! гээд гараа єгєв. Тvvний гар зєєлхєн бєгєєд бvлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан
байгаа. Цамба мєд ирэхгvй, явъя! гэж хєгжилтэй хэлээд мориндоо ташуур
єгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил
аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн,
- Эр ээ боруу харцагана нь vv-ээ
Жигvvрхэндээ хvчтэй ай хє алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг
жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хvрч ирэхэд нєгєє хурдан морьд маань хvртэл хєлєрчихсєн байв.
Хулан намайг хvн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив.
Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битvv шугуйн дунд бууж
морьдоо уяад тухтайхан хvvрнэж суулаа...
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
Хулаан манай нутагт чам шиг сайхан хvvхэн байхгvй шvv.
Над бас єєр сайхан юм бий л дээ
Юу гэж?
Яагаав. Сэтгэл байна.
Тэгээд жаргалтай амьдарч...
Чи бод л доо. Би хvний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хvн
намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
Хулаан, чи ингэж амьдрах ёсгvй, салаад яв! Чамайг сvрдvvлдэг байхгvй юу.
Хаяад явчихвал чинь яаж ч чадахгvй.
Сампил аа, чам шиг хvнтэйсэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг vнс
л дээ...
Бидний хажуу дахь бургасны мєчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай
«эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг
єчvvхэн нvдээ эргэлдvvлнэ.
Хулан гараа дэрлэж нvдээ аниад,
Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил
хийвэл амьдарна шvv дээ. Би оёдолчин, vгvй дээ цэвэрлэгч хийж дєнгєх
байлгvй. Тийм ээ Сампил аа?
Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ
шувуу ямар хєєрхєн нvдтэй юм бэ?
Шинэ гармын замд орох vед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис
хаан нєгєє цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч vгvй явлаа.
Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мєрийг тvшин
мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр
мишээнэ.
Бид хоёрын урдаас ямар нэг хvн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан
гэнэт морио татаж тэр хvний зvг тvгшvvртэйгээр ширтээд, Би ч дорхиноо
Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зvрх маань
амаараа гарах нь ээ
Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хvн байна.
Мєєн мєн яах аргагvй мєн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ
- Одоо яах вэ
- Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс
- Ийм удаан уу
Харин нь ээ...
Догшин Чингис хаан ч юу юугvй хvрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио
татаад ирвэснй шар нvдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай
нь хєєнгє эмээл дээрээ хажуулдан бvдvvн тэнзэн ташуураа морин дэл дээр
хєндєлдvvлэн барьжээ.
Чи сумаас ирэв vv гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шvдээ
тачигнатал хавираад, амаа муруйлган
- Сумаас гэнэ шvv. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь...
Битгий дэмийр чи...
Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгvй морин
дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хvний морь унаад бас эхнэрий нь...
Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нvдээ эргэлдvvлэн шvдээ ярзайлгаж
- Дуу, наана чинь нам цохино шvv гэж орилоод цулбууры нь шvvрэн авч
морийг нь ташуурдав.
Би бууна. Би vхсэн ч чамтай явахгvй гэж Хулан хорсон уйлахад
Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шvv гэж Цамба
бороохой мэт бvдvvн ташуураа далайн над руу давшлахад
Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хvн ухаан балартах
шахам, газар зоосон гадас шиг хєдлєлгvй зогсож байжээ. Цамба vсрэн бууж
морьдоо Хулангийн морины хvзvvнээс холбоод мєн л харайн мордож,
Хулангийн цулбуурыг шvvрч аваад, морьдоо хайр найргvй ташуурдан давхив.
Миний ємнє улаан тоос манарч, хєєрхий Хулангийн хорсон уйлах чимээ
тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар
зангидан,
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй,
муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар
хоцорч билээ.
ХУЛАН ЦАМБА ХОЁР
Тvрvvчийн цаснаар би нутагтаа очсон
байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хvйтэрчээ.
Гэвч Онон голын шугуйд навч унаж гvйцээгvй цасан дунд улаа бутран байв.
Би амралтаар яваа ажилгvй бєгєєд яаралгvй хvн болохоор сумын тєвєєс
хэдэнтээ єртєє алслан айл амьтнаар хэсvvчилж гєрєєчдийг дагалдан уул
хєвчєєр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хvрч, хvйсийг минь булсан
тоонотоо хvртэл vзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан
галигуулж энэ их цасанд хvн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу
гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож
явлаа. Хорин хэдэн жилийн ємнє энэ даваагаар Хулан хvvхэнтэй даваад шар
Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их
амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа
сонсохоос биш нvvр ч учралгvй єдий хvрлээ. Их л баян тарган айл болсон
гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад
яагаа ч vгvй эрт хагдарч, урьдьн гоо сайхнаас нь юу vлдсэнийг мэдэхэд
бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар
Цамба Чингис хаантай тєсєєтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн
жилийн ємнє Хулан бид хоерын хэлэлцэж байсан, хvсэн мєрєєдєж байсан юм
ёсоороо болсон юм байхгvй боловч Цамбад хор хєдєлснєєс болоод би харин
овоо эр хvн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн
одоо би тvvний єєдєєс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч vзvvлж
чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хvлээсэнд vлдсэн Хулан одоо
ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа
мєн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч vгvй. Гэвч ямар
нэг далдын хvчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бvтчих ёс бий. Ер
нь аль дєчєєд жилийн ємнє хvйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч
олж vзнэ гэж санаагvй яваад л олж vзсэн.
Тvрvvн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан
морин тэрэгтэй хvн доошилж яваа харагдсан юм. Гvйцээд очтол Хулан байв.
Намайг таних ч биш, vгvй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа
магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа,
Хvvе Сампил, хаанаас ийм сонин хvн гараад ирэв гэж баярлах цочих
зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь vрчлээтэй єнгє
алдаж , ярс ярс хийсэн тэгш цагаан шvдийг нь хэдэн алтан шvд орложээ.
Ганцхан нvд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хvн байсан
гэдгээ тавихгvйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан
надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч
сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн
алийг мэдэхгvй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон
дээл ємсєнє гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шvv
дээ. Хулан ялдам намуухан хvн явсаар байгаад амьдралын хvлээснээс гарч
чадалгvй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван
долоохон нас юу байхав дээ. Эр бие гvйцсэнсэн бол Хуланг єєр замаар
дагуулж болох байсан биз.
Хулан над амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр
бvvдийж, Онон гол хар тугалга мэт хvйтэн царцанга єнгєєр мэлрэн урсана.
Цамба хэдэн хvнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан
бvдvvн шартай айл, Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа.
-Танайх нэгдэлд ороогvй юм гэж vv
-Yгvй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм.
- Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар vхэртэй яасан их завтай хvн
бэ дээ
-Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цєєнтєй
айлууд тарааж харуулдаг. Би хєлсийг нь хувааж єгєєд ирлээ. Хєрєнгєє нууж
байгаа нь тэр. Банкинд байгаа мєнгєє надаас ч нуудаг юм.
Хулангийн энэ vг гайхаш тєрvvллээ.Єчнєєн жил айл болж амьдарсан хvний
тухай биш хєндлєнгийн хvний тухай ярьж баигаа юм шиг байлаа.Єєрєє бол
хvний хань биш ямар хань харин зvгээр нэг цагаачлагчийн маягаар ямарч
сэтгэл гомдолгvйгээр ярив.
Би бєєн хар гунигт автагдлаа.
_ Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ
овоо авч чвсан эр хvн болохоор Хулантай бараг л vе мултарсан юм шиг
ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой .Би биеэ барьж чадсангvй
-Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж
байна уу гэхэд
- Тийм ээ. Одоогийнх шиг иймгvй залуухан явсан.Чи чиг бvр хvvхдээрээ
байсан биш vv гээд муухан инээв .
Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хvн
байхав дээ гэхэд,
Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа
ялгаагvй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хvртэл
цууриатаад явчих шиг боллоо.Гэтэл ой мод хvн инээх байтугай буу тавьсан
ч цууриалмааргvй єдєр шvv дээ. Хулангнийн инээхэд миний дотор онгойж,
хvйт нойтонд ширвэгдэж зvдэрсэн морины минь нvд нь сэргэж чих нь
сортолзоод ирлээ. Гунигтай хvн давхидаггvй харин инээж наадаж яваа хvн
давхидаг гэдгийг адгуус хvртэл мэднэ.Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад
гэрт нь хvрч ирлээ. Тэднийх сумын тєвийн захад хашаа байшинтай бєгєєд
том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай , их
л чєлєєтэй нойрсох дуртай хvн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн
хоёр их тємєр ортой, хивс ширдэг битvv дэвссэн айл юм. Хулангийн гоо
vзэсгэлэн залуу нас , сайхан юм хvсэн тэмvvлэх сэтгэл нь тэр эрээн
авдаруудад vvрд цоожлогдсон мэт санагдлаа.
Хулан над хоол хийж шимийн архи аягалж єгєв. Хоёр гурван тагш халуун
архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас
бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил
сvр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бvдvvн шарынхаа
махыг идээд л аниргvй хэвт!» гэж зад агсамнамаар байв.
Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд,
Бvр байсан. Биеэ сайрхаж явдаг хєг нь єнгєрсєн юм чинь гэж Хулан хэлэв.
Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр
бие биедээ харшилж явсаар сvvлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хvчээ алдаж
байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мєнгє, гаднаа мал
хєрєнгє хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож
суулаа. єнгєрчээ єнгєрч гэж санаа алдтал,
Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би
багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа.
Эр бор харцага нь жигvvрхэндээ хvчтэй дээ
Идэр залуу насандаа даанч ажнангvй явлаа даа» гээд дуулахад минь Хулан
доошоо харж нулимсаа арчиж суув.
Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дvvргээд,
Цамба ирлээ гэж тоомжиргvй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зvгээр
сууж байдаггvйсэн. Омогтой сvртэй хvний эхнэр болоод айж тvгшиж явахад
нь аятайхан ч байдаг юм сан уу. Эрдээ зодуулахгvй бол санаа нь
амардаггvй, хvчгэрхэг мангар хvнд дуртай хvvхнvvд ч байдаг... Цусаар
тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга
нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос
нь Цамба орж нохдоо хєєж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангvй. Одоо
Чингисийн дvрийг санагдуулах юм юу ч алга. Ердєє л нэг тарган шар євгєн
«Ямар гайтай цас гээч вэ. Уул хєвчид явахын арга алга. Зуд болдгоо
боллоо. Арай чvv гэж ганц мэгж алаад...» гэж vглэсээр буу сумаа єлгєв.
Адаглаад тvvнд агсан тавихын ч хэрэг алга болжээ.
Хулан намайг vдэж мордуулав. Уяан дээр би тvvний гарыг бариад,
Баяртай гэхэд,
Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа
Би за ч гэсэнгvй, vгvй ч гэсэнгvй мордож давхилаа.
ХУЛАН БИД ХОЁР
Гучин жилийн дараа
Би сумын зочид буудалд нар хєєртєл
унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зvгээс цэнгэг усны vнэртэй
сэрvvхэн салхи сэвэлзээд, гудамжаар хvvхдvvд шуугилдан наадаж байв.
Зочид буудлын «люкс» єрєєний хvрэн модон орны цагаан даавуунаас угаалгын
нунтаг анхилан, харин жинтvvнээс нь євсний vнэр vнэртэнэ. Орны хажуугийн
явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цєцгий зэргийг
авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч
манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yvнд муу
нь юу байх вэ. Тэгээд бас єчнєєн жил тєрсєн нутагтаа ирээгvй намайг
єєриймсєх нь аргагvй биз. Арван хэдэн жилийн ємнє нэг ирснээс хойш
яагаад ч юм бэ аян тал тааралгvй тойрсоор одоо хvрчээ. Насжихаар нутаг
санагдана гэдэг нь vнэн юм. Бас сvvлийн гурав дєрвєн жил тєрсєн
нутгийнхаа уул усыг зvvдэлдэг, багынхаа явдлыг зvрх шимширтэл дурсан
санадаг болжээ. Хvний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж
Достоевский ч билvv хэн нэгний хэлсэн бий. Хотын хєл vймээнээс уйдаж
бухимдаад ч тэр биш ердєє л насны нар хэвийж, тєрсєн газраа санагалзах
болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн
бас нэг учир бол тэртээ гучаад жилийн ємнєєс сэтгэл зvрхэнд минь уяатай
явдаг нэг хvн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сvvлийн удаа харснаас хойш
арваад жил єнгєрчээ. Хэдэн жилийн ємнє шар Цамба нас барж, Хулан
бэлэвсэрснийг сонсоод хань бvл муутай яаж шvv амьдарч байдаг бол гэж
хааяахан бодно. Хуланг багын минь амраг шvv дээ гэж бодоход сэтгэлийг
нэг л яруу сайхны униар будан бvрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд
яруухан агаад vнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн
дvр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг
бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн єнгєрсєн гэлээ ч
царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг
ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд
хожмын амьдралын єлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бvхний эх
vvсвэр нь хадгалагдах ажээ.
БИ єрєєний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн
хэвттэл хэн нэг хvн хаалга аяархан тогшив.
За хvvхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон
дээлтэй єндєр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас єгєєд ичсэн юм шиг
бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна
уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи vдийн
алдад гол дээр очоорой. Нєгєє газраа мартаагvй биз дээ. Би тэнд очоод
хvлээж байна» гэж их л хичээнгvйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу
алдлаа. Хулан намайг мартаагvй юм байна. Тэртээ гучин жилийн ємнє
Ононгийн гарман дээр єдєржин саатаж халуун янаг vгээ хэлэлцэн, холын
явдлыг мєрєєдєж сууснаа мартаагvйд одоо намайг зvгээр л гэрээр нь ороод
єнгєрvvзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос
уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой.
Хулангийн эмээл яг мєн. Боржгин хийцийн намхавтар бvvрэгтэй, уужим
суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн
гєлємтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн ємнє
Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хvн гучин
жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангvй.
Єчнєєн цаг улиран єнгєрсєн атал бvх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг.
Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгvйгээр барахгvй, юуг
ч єршєєлгvй элээн одогч цаг хугацааг тvр зуурхан ч гэлээ хумин орхиход
энэ хуучин эмээлийг таних тєдийхнєєр болдог ажаам. Тийнхvv бие сэтгэл
ихэд хєнгєрєн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн
уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо vзэсгэлэнгээр тєдийгvй ямар нэг
амь амьсгаагаар сэтгэл зvрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг
ганцаардлын цагт тайтгарлын зєєлєн уянга vvсгэн «Хvний хvv чи санаж
сарвайх уул устай шvv» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон
шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сvлэлдэн урсаж, намуухнаар
харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггvй байсан гарам
одоо эль хуль, морь малын мєр бараг байхгvй харин хоёр тал нь машин
тракторт сэндийлэгджээ. Ийнхvv голын гарам хvртэл энэ цагийн ул мєр
гарсан нь энэ бєгєєд гучин жилийн ємнє Хулан бид хоёр шар Цамбын хурдан
морьдыг хєтлєєд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгvй сvлжих
наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа
эндvvрсэнгvй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сvлжин хvрч
ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингvйрэн
Чи бvр андуурахгvй ирлээ шvv гээд алгандаа тvvсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг
нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Тvvний тунгалаг бор нvдэнд vл мэдэгхэн нулимс
гvйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагvй хєх торгон дээл дээр нарийхан
ногоон дурдан бvс ороож, vзvvрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн
сийрсэн бvрх ємссєн нь залуугийнх нь дvрийг санагдуулна. Тэр жилийн
наадамд ємсєж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би
ажиглав. Гучин жил єнгєрєєгvй гэж vv? Залуу насандаа эргэж очих ийм
амархан юм гэж vv? Мойлны исгэлэндvv сайхан vнэр шувуудын жиргээ,
Ононгийн харгилах дуун цєм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар
vстэйсэн. Тэр vсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг
сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би
тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бvрх ємссєн нь илvv
зохимжтой. Нvдний нь булангаар vрчлээ суусан нь ч аргагvй. Санчигны нь
vс буурал биш гэлээ ч шаргалдуу єнгєтэй. Арваад жилийн ємнє сvvлийн удаа
уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа
гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шvvрч яваа
авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа vнэхээр
эргэн ирчихжээ. Гэтэл зvрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв.
Хулан одоо манан дунд орхигдсон хvслэн, тєрсєн нутаг, бага залуу насыг
минь санагдуулах л хvн юм биз. Тийм дээ... Эрт єнгєрсєн цаг...
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шvvдэр нь гvйцэд хатаагvй сахлаг
ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу єнгєтэй vсээ зуны
саалинд зєєлєрсєн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгvй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж
уулзъя гэх юм гэж чи санаагvй биз дээ? гэхэд
Санаагvй шvv. Єнєє танайхаар очъё гэж бодож байсан гэж vнэнээ хэллээ.
Миний єргємєл ганц охин шvv дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг
хvvтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хєєрхєн хvv бий. Миний ёстой амин сvнс дээ.
Чи тэгээд євгєнєєсєє хойш дажгvй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах єдєр бишгvй л таарсан. Эр хvний гар
дутаад хэцvv байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд
хvрэхдээ хатуухан гартай эр хvн. Би тэр гарын дор насаа єнгєрєєсєн ч
одоо vгvйлээд байх юм. Яах вэ дээ, бvсгvй хvний заяа гээд Хулан
хоолойгоо чичрvvлэн, євс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугvй суулаа.
Ононгийн шугуйн том том хэдгэнvvд дvнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гvйцсэн мойл хааяа нэг подхийн
унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь
дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний
буурал vсийг илбээд,
Сампил минь дээ... гэв.
Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мєрєєдєж
байсан. Би дєнгєж арван долоотой жулдрай хvv байжээ. Тэр єдєр би чиний
ямар байсныг одоо хvртэл...
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангvй. Хулан бvснийхээ
vзvvрээр нvдийг минь арчаад гvйцэд боловсорсон мойл шиг хvрэн бор
нvдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нvд нvднийхээ гэрлийг мєнхєд ШИНГЭэж
авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн vрчлээстэй
гоолиг хvзvvнээс мєн цэцэг жимс анхилах мэт зєєлєн дулаан оргиж,
гvрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны vрчлээс
тэнийн тэнийсээр, нvд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн ємнєх
Хулан болон хувиран мишилзэв. Би тvvний хvзvvгээр тэврээд нvдээ аних,
зvрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хvvхдvvд шуугилдан ус гатлах гэж байгаа
бололтой хэн нэг хvн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах
сонсдов.
Хvvхдvvдийн цангинах дуунд Ононгийн бєглvv шугуй тэр аяараа найган
нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхvv хvн
амьтнаас нуугдаж байж боломгvй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ЄВГЄН хvvхдvvдэд мойл тvvлгэнэ гэсэн юм. Миний амин сvнс хамт яваа.
Сампилыг минь хараарай.
гэхэд,
Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хvvдээ би чиний нэрийг єгсєн юм. Миний хоолойд бас нэг бєєн
хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа
vр ачид нэрээ єгєх ховорхон хайр шан бус уу. Хvнийг хайрлан, єссєн
тєрсєн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид
хоёр яаран мордоод, хvvхдvvдийн замыг тосохоор холуур даялан явлаа.
Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж
яваа маань тэр, Ай хєєрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нvдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд єнгєрдєг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа
алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хvvхдvvд шуугилдан, цээл
цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан
газар дэлхий онон мєрний ЗЄЄЛЄН харгиагаар холын явдал, хожмын хэргийг
хvvрнэн шивнэж байлаа.
МАЛЫН ХЄЛИЙН ТООС
Найман сар дундаа орж ногооны vзvvр vл
мэдэгхэн модширч, хєх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан
нэлийж салхи сэрvvхэн vлээх болжээ. Байгаль ертєнцийн хишиг бvрдэж
малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн
сайхан єглєє билээ.
Ємнє уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт
ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хєндийн
уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны єндєр бор бvсгvй намхан
зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан єрєм хаман
авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн
хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг сайртай бор
хєлєє, нєгєєдєх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хvvдээ
хувь ТАВЬЖ байгаа нь энэ. Гэрийн зvvн хаяанд хямдхан бvтээлгээр цэвэрхэн
зассан эзэгтэйн ор, тvvнээс доохно эцэг овгийн утаат эрэгнэг, баруун
хаяанд нь эрээн авдар, тvvнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргvvтэн
байна. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад єглєєний сааль
хvлээсэн vнээ тугал мєєрєлдєн угтав. Зvvн нуурын галуу нугас нарнаар
наргин ганганалдаж хємvл танын тааламжит vнэрээр агаар салхи анхилж хvн
бvл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал хvлээн
авагчийн хvнгэнэх дуу энэ бvхэн єєрийн нь дорой буурайг сануулах мэт
болно.
Ийнхvv бvсгvйн сэтгэл догдолсон нь сvvлийн хэдэн єдєр нэгэн учралыг
хvлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн vеэр баруунаас
хvрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хvн нь буух ёстой байлаа. Тэгээд
єнгєрсєн хэдэн єдєр Борогчингийн хєндий урд уулын ар, хойт уулын
энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мєрєєдєлт
зvгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, vхэр цайран багширч
тууварчдын гэр майхны ундуй сундуй vзэгдэв. Энэ бvхнийг харангуут
бvсгvйн хацар дээрх тарлан сэвх хvртэл туяаран шингэрч, уйтгарлаг,
бодлогошронгуй нvд нь энэ єглєєний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн
гvйхээрээ явж хэдэн vнээгээ хагас дутуу саагаад хvvхдийнхээ нvvр гарыг
угааж, цэвэр хувцас ємсгєєд, гэр бараагаа янзалж идээ будаагаа зэхээд
гарах орох тоолондоо тууварчдын буусан зvг ширтэн харан байтал vдийн
алдад тэндээс наашилж яваа хєтєлгєє морьтой хvн vзэгдэв. Бvсгvй хоёр
хvvгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сєхєж ханын нvдээр зам
ширтэж байв. Удсангvй ижилхэн хул морьтой, хурц ногоон єнгийн дээлээ
сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хvн гарч ирэхэд Балбар мєн
болохыг даруй таньж нэг мэдэхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр
тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад,
ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хєх шороон дээр хол хол мєр
гаргасаар хvрч ирээд,
За Чанцаал сайн зусаж байна уу? гэж намрын шим шvлт хурсан хvдэр хvрэн
царайндаа тєвшин инээмсэглэл тодруулж дєшин цагаан шvдээ яралзуулан урт
аяны, нарыг шингээж, салхийг сєрсєн хvрэн ягаан цээжээ ханхалзуулан
зогсов, Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн ємнє
бишvvрхэх баясах хослон байж бvсгvйн зангаар гирэвшингvй харж,
Сайн, сайн явж байна уу? Тууврын мал vзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж
бодсон юм гэв. Хvлээсэн хvн нь хvрэлцэн ирсэн учралт єдрийн баяраар бие
сэтгэл хєнгєрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун
хvзvvт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг
сарталзуулан урд завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа
арчиж тамшаалан,
Энэ жил ажил явдал урагштай. Євгєн нь аймгийн тууварчдын зєвлєлгєєнд
оролцох яггvй vvрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зvтгэлийнх
юм шив дээ. Энэ жил хэдэн єеєдмєр маань овоо таргалж явна. Хотынхны
ходоодыг єєхєєр таглаад муу хар тvрийвчээ хєдєлмєрийнхєє хєлсєєр
мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам єлзийтэй ажил урагштай байдаг нь аавын
хvvгийн аз шоо мєн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангvй.
Угтаж золгоод vдэж мордуулдаг чам шиг хvнтэй байхаар дотор уужим явах юм
гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нvvр нь хєлс дааварлан нvд
нь маналзаад ирлээ. Чанцалын єсєх насны ємсгєл болох хєх дурдан тэрлэг
єндєр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар vснээс нь танил vнэр
анхилах мэт санагдаж усгал хар нvдний нь харц эр хvний элдэв авирыг
хvлцэн єнгєрvvлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,
Чанцал минь ээ! Євгєн чинь малын хєлийн тоосонд ганцаараа явсаар насыг
баралтай биш дээ. Ханьгvй хvнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох
хvн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм vv дээ Чанцаал? гэхэд Чанцал
баахан тулгамдаж,
Тийм ээ, тэр хvн чинь гэтэл
Тэр хvн чинь чи шvv дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд
Чанцалын гараас шvvрэн авч тэврэхийг завдсанд,
Яах нь вэ хvvхдvvд ирлээ гээд булт vсрэн, зайлав. Балбар тэсэж ядан
инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь
оволзон байлаа. Хоёр хvv ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа
танихгvй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар
єндийж ар суганаасаа савхин тvрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт
гаргаж,
Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хvv нааш ир
энvvгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ vгэнд урхилагдсан хоёр хvv шvлсээ
залгиж алгаа тоссоор хvрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч
одов. Балбар дахин нэг галуун хvзvvт шавхаад Чанцалын оройн саалинд
гарсан хойгуур хувцас хунараа тайчиж ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ.
Маргааш єглєє нь Чанцалын хийж єгсєн бантанг идэж бас нэг галуун хvзvvт
тонилгоод мордохдоо,
Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай
гар барьж, ганзага нийлэх нь юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг
мэддэг л юм билээ. Ганц хvн айл болохгvй, ганц цучил гал болохгvй. Чи
заавал очоорой гэжээ. Чанцал єглєєний саалийг сааж сvvгээ тушаагаад хоёр
хvvгээ ундалж гэрээсээ бvv холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд
онгосон торгон дээлээ ємсєж нэгдлийн адуунаас ногдсон хєгшин хvрнээ
эмээллэн мордов.
Тийн тууварчдын буусан зvг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн
vнэрээр амьсгаалсан гvжирмэг эрийн хажууд єнгєрvvлсэн энэ шєнийн явдлыг
санаж тvvний хэлсэн амласан нь vнэн болж, хvлээсэн мєрєєдсєн амьдрал нь
биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хvvгээ хvний зэрэгтэй єсгєж
сургуульд оруулж бусдын цагаан гэр, хvлээн авагч, шинэ хувцас тэр бvхэнд
атаархахааргvй тєрсєн эс боловч эцэг гэх хvнтэй, уруу дорой царайлахгvй
хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бvтэх нь тэр..
Намайг бодвол ухаантай чадалтай эр хvн уужим сэтгэл, гаргаж, хєєрхий
хоёр vрий минь зєв сайнаар хvмvvжvvлэх нь лав. Балбар бол хvvхдэд их
элэгтэй хvн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ
насандаа хvний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая
гvйцэлдэх нь энэ биш vv гэх зэргээр олныг
бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр, дэнж
дээрх тууварчдын гэр майхан энд тэнд vзэгдэнэ. Голдуу майхан байх бєгєєд
гэр гэвэл хоёр гурвын зэрэг барьжээ. Тууварчдын зvvн жигvvрт байгаа
хундан цагаан гар бол Балбарынх мєн. Тvvний дэргэд нєхєєст хар майхан,
бодвол нєгєє Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс
зайдуухан бууж морио тушаад баахан зvрхшсээр гэрт оров. Нутгийн гурван
харчуул ирсний нэг нь эрvv Дамба хочтой хижээл хvн. Тvvний эрvv
хангинуур сvхний цохилуур шиг дєрвєлжин, нvvр агуу мєртєє нvд нь
жартгар, нутаг усандаа хvндгvй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн
туслах нягтлан бодогч залуу, хvvхэн шинжийн цэвэр царайтай бєгєєд нэртэй
хэрvvлч заргач хvн. Гурав дахь нь улсын заан цолтой хєх толгой хэмээх
Гончиг, Балбараас дутуугvй сайхан эр бєгєєд мулгуу цєлх хvн. Балбартай
хамт яваа тууварчин бололтой нэг євгєн байв. Тvvний хувцас ядуу, царай
зvс аяншиж гундсан байдалтай ажээ.
Чанцалын орж ирэхэд Балбар хэдvvл дєрвєн ханатын хоймрыг бvрхсэн хивс
дээр ясан даалуу тачигнуулж суулаа.
Балбар, Чанцалын єєдєєс наалинхай нvдээр мишилзэн :
Ээ ашгvй хvрээд ирэв vv. Бид эднvvст нутгийн чинь хvvхнээр хонины гэдэс
арчуулна гэж суулаа шvv дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд
иймэрхvv єдєр олон тохиолдох биш.
3а , Сугар гуай хонио тєхєєрхvvдээ гэхэд ядрангуй царайтай євгєн гадагш
гарч мєчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд
тогоо дvvрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрvv
Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд
бєглєє нь бvлт vсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ
хvлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ.
Хар архинд хатгуулсан даалуучингуудын vг олширч єгєє авааны тухай
маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, євгєний майханд оров. ЄВГЄН Ч бас
архинаас хувь хvртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нєхєєст
хар майхныхаа голд давшлан,
Хvvхээ наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан
гэртэй, чадалгvй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шvv дээ, Энvvнд
гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа
бол доо. Би бол улаан цурав vр хvvхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа.
Хаа ч гэсэн хєдєлмєр хийхгvйгээр амьдрах биш, сурсан дадсанаа хийж
аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зvтгэж явахаас єєр яах вэ, Мал тууна
гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л ЄВЛИЙН эхээр гэрийн бараа
харна. Ард vлдсэн хэдийнхээ тєлєє санаа зовно. Єлсєх даарах єдєр ч
тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын тєлєє ариун цагаан хєдєлмєр хийж
яваагаас хойш юундаа тэгтэл ажрах вэ. Yнэнээр явбал vхэр тэргээр туулай
гvйцэнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай эр
чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хvн. Хvн сайн явах
тусмаа vнэнч болох ёстой сон. Хуурмагаар олдсон алдар нэр ,алт мєнгє
шунал тvрvvлдэг нь ёс. Хvvхээ Балбарыг ЧИ яадаг болсон гэж санана.
Єєрийн л ажил бvтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагvй. Ноднин адилхан
л мал тууж гарсан.
Намар хамгийн тvрvvнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж
гараад хамгийн их таргалуулсан хvн Балбар боллоо. Євгєн ах чинь атаа
жєтєє санаж амьтны мууг vзэж яваагvй. Хээл хахууль, авч улсын санг ч
хохироодог, мань мэтийг хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр
юм илvvчилж аваачаад л тэндхийн дарга даамалтай сvлбэлдэн дархан эрх
эдэлж худал хуурмаг баримт, шагнал мєнгє аваад тэргvvний сайн хvн болж
явдаг нь тэр. Сvvлдээ бvр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна.
Юу гэсэн vг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил
арав хорь хvргэх бололтой.
Тєрийн тєлєє оготно гэж бодвол ч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи
жаахан бодолтой байх юм бишvv гэхээр чамд падгvй гэж уурлах юм. Би бол
эцгээс нь єєрцгvй хvн шvv дээ. Хvvхээ чи чинь Балбарын танил юм биз дээ.
Єнгєрсєн намар хотоос нэг хvvхэн аваачсан их л эрх танхи амьтан байдаг.
Євгєний энэ яриаг дуугvй чагнаж суусан Чанцал босон харайж
Юу гэнээ. Балбар эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад євгєний
хариу хэлэхээс ємнє гvин гарав. Даалуучингуудын нэг нь «Гозгор долоо
гоохолзоно, говийн хvvхэн шоохолзоно» гэж єндєр дуугаар дуудахад Балбар
«Хун галуу нагал навч хурын vvл хурмастын хишиг, ясны хайртай Янжин,
янагийн хайртай Чанцал татлаа татуулах уу» гэж адтай хашгирав. Нєгєє нэг
нь «Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал» гээч хэмээн согтуурахад
цємєєрєє ха-ха-хо-хо гэж бvдvvн нарийн дуу гар хєхрєлдєн, Чанцал бєєн
хар юманд бєглєрєн давчидсан цээжээ дарж шvvрс алдаад гэрээс холдон
явав.
Нар шингэж цагаан гэгээ туссан vе байлаа.
ЄВГЄН ШУВУУ
Жав гуай, нар ханын толгойд тусаж
байхад нvдээ нээлээ. Зовхи нь хєх няц болон хавагнаж ухархайдаа хонхойн
ширгэсэн гэрэлгvй нvдээр гэрийн доторхийг тойруулан харах гэж ихэд
хvндэрсэн толгойгоо арайхийн эргvvлэв. Хянган хамрын самсааны мєгєєрс
нэвт гэрэлтэн шанааны нь яс арьсаа цоо татах бий гэмээр ёрдойжээ.
Царайны нь єнгє энэ нvгэлт ертєнцєд амьдрах єдєр тоотой хvн гэдгийг
илтгэнэ. Яс арьс болсон гараараа орны хєлєєс уясан татуурганаас чангааж
байж биеэ хагас эргvvлээд явган ширээн дээрх шаазантай цийдмээр амаа
дэвтээв. Тэгээд ханын толгойд туссан нарны гэрлийг хэсэг ширтэв. Гадаа
зуны сайхан єдєр, Жав гуай тэнгэрийг тооноор, газрыг vvдээр харах тєдий
болсоор уджээ. Гэвч ханын толгойд туссан нарны гэрлийн шар толбонд бvхий
л газар дэлхийг бас харж болно. Насаараа хєндлєн гулд давхисан тал
нутаг, vзэж єнгєрvvлсэн амьдрал нь vvрд нvдээ анихаас нааш яаж балран
арилах билээ. Єглєє болгон «Одоо ингээд зовлон дуусах цаг ирээгvй» юу
гэж горьдох боловч єдєр хоног єнгєрсєєр л байна. Хvн гэдэг мєн ч бєх
голтой юм. Утсан чинээхэн улаан амь гэвч тасарч єгєхгvй нь гайхалтай.
Євчин ойндоо хvрлээ. Жав гуай єнгєрсєн хаврын цагаан хагднаар хадан
гэртээ харина гэж бодож байсан боловч бvтсэнгvй. «Би ер нь долоон голтой
амьтан юмаа» гэж хvнд ярина. Yхэхийн тухай бодож яваагvй боловч vхэхээс
нэг их айхгvй хvн байж. Yvнийгээ ойлгохдоо санаа амарсан бєгєєд элдэв
зовлон гаслан болж гиншигнэлгvй зоригтой тайвнаар vхлээ хvлээж байна.
Сэтгэлээр машид хатуужин чадахад биеийн шаналал хvртэл намдаад явчихна.
«Ийм сайхан єдєр байтал vvдээ битvvлээд гардаг нь юу вэ?» гэж эхнэртээ
уур хvрмээр аядсанаа «Жав чи бvv бухимдаад бай» гэж єєртєє тушаав.
Тэгээд євчинд нэрвэгдсэн биеийн ой гутам нялуун vнэрийг дарах гэж
хажуудаа арц уугиулаад юм бодов. Гадаа болжмор жиргэж алст адуу
янцгаахад єєрийн эрхгvй сvvрс алдав. Хєгшнийх vнээ сааж байгааг сонсоод
гар хуруу нь цуцдаг болж дээ гэж єрєвдєнє. Эхлээд vнээний хєхийг жигд
шувтран шаагитал сааж байснаа тєдхєн гар нь цуцаж шор шор хийлгээд нэг
хэсэг амарна. «Хєєрхий ээ. Хvvгээ цэргээс халагдаж иртэл ганцаараа байх
болох нь» гэж Жав гуай бодов. Хvvгээ иртэл тэсээд байя гэж бодож байсан
боловч дахиад хагас жил тэсэх ямар ч ид шид байхгvй гэдгийг мэдсэнээс
хойш хєгшнєє зовоолгvй эртхэн шиг талийж одох юмсан гэж бодох болжээ.
Санаагаараа ч гэсэн vхлийг ойртуулж болох мэт бодогдоно. Євчин нь нэгэнт
газар авч нєгєє утсан чинээн улаан гол л аргагvй нэг цохиж байгаа нь
илэрхий болжээ. Хоол унднаас гараад удав. Yхэх єдрєє хvлээнэ гэдэг
єнгєрснєє бодож хэвт гэсэн vг байж. Жав гуай голтой байгаагийн ганцхан
учир утга л тvvнд байна. Бусдаар бол хvний тооноос аль хэдийн єєрийгєє
хасжээ. Бие vхэхээс урьтаж ухаан vхчих вий гэдэг л ганц айх юм нь. Гэвч
бие доройтох тусам ухаан улам саруул болж байлаа. Биеэ ухаанаар захирая
таарсан цагт одоо ингээд амьсгаагаа хураах цаг бол лоо гэж єєртєє тушааж
болмоор санагдана. Гэвч тийм аяс нь хэзээ таарах тэгж таарсны тэмдэг
чухам юу болохыг мэдэхгvй байлаа.
Єнєє єглєє євдєх шаналах юм нь нэгэнт дууссан мэт хачин байх ажээ. Амаа
дэвтээгээд арцны сайхан vнэр vнэртэж хєшиж чилсэн биеэ аргацааж
хєдєлгєєд автал vргэлж горойж барайж байдаг дотор нь уужран толгой нь
хєнгєрчих шиг болов. Зvрхээ чагнавал их удаан боловч дэрээр дамжин
дуулдтал лvг лvг цохиж байна. Жав гуай vvдний баруун хатавчинд єлгєсєн
хазаар ногт хураалттай бараан дээр гєлмийг нь дэлгэж тавьсан харав. Эзэн
нь мордох чадалтай юм шиг эмээл хазаар зэхээстэй байг гэсэн шиг хєгшин
нь тvvнийг ер хєдєлгєдєггvй билээ. Зуухан дээр загсаасан єрєм нарны туяа
шиг шаргалтана. Хоймрын авдар дээр хєгшний бадраасан зул гал дохиуртай
хар цэцэг мэт бадамлан бєхєж байна.
Цаад зун сvмбэр хээ тавьж будсан унь нь нарны гэрэлд ярайна. «Манай
гэрийн мод сайн. Хvv халагдаж ирээд бvрээсийг нь шинэчлэнэ биз.» Зvvн
хаяанд хєгшний орны толгойд улаан шунхан дэвсгэр дээр алтан хорол
тавьсан нvvртэй хуучин цагийн намхан авдар байна. «Тvvнийг сэргээгээд
будчихдаг байж дээ. Хєгшин бид хоёрын анхны юм» гэж бодов. Тэр хуучин
авдарнаас бусад юм цєм ёсоороо, бєхєж байгаа зул хvртэл ёсоороо бєхєж
байх шиг санагдана. «Одоо ингээд болоо юм биш vv дээ. Хичнээн болтол
єєрийгєє ч хvнийг ч зовоох вэ!» гэж гэнэт бодов.
Хєгшин нь vнээгээ саагаад орж ирэхэд айлын хvvхдийг давхиулаад нутгийн
євгєцvvлийг ирээч гэж хэлvvлэв. Аргагvй цаг нь тулаад амин дээрээ
байлгахыг бодож дээ гэж Жав гуайн vеийн гурван євгєн яаран ирлээ. Урьд
газар хонхойтол сууж мордож байсан уяан дээр нь бууцгааж юу гэж хэлж
уулзана даа гэж зvрхшээн ороход Жав гуай харин сулхан дуугаар боловч
vхэх гэж байгаа хvний амнаас гарамгvй хєгжилтэй наргиантай юм ярьж
угтлаа. Хvрэн торгон дээл ємсєж, дєчин таван оны чєлєєлєх дайнд тvр
цэрэгт татагдан яваад авсан шар гуулин медалиа зvvчихээд єндєр дэр
тvшжээ. Жав гуайн багын тvнш бєгєєд гэзэгт Найдан хэмээх саяхан болтол
гэзэгтэй явсан хvдэр хар євгєн, нутгийн их хvндтэй хvн, ОЛОН жил Жав
гуайтай хамт баг сумын элдэв алба хааж явсан боргоцой Дорлиг (Яагаад
тийм хоч авсныг бурхан мэднэ.) Yеэл болох шумуул Жамц гэгч гонгиносон
нарийхан дуутай євгєн vхэлд тулсан нєхрийгєє ингэж наргиж наадаж байх юм
гэж санасангvй. Хатуу эр гэдгийг мэднэ. Гэвч харахад нvд хальтармаар
болсон гэж сонсоод аргагvй зvрхшээн орж гарах нь ч ховордсон байж. Нэг
голын, нэг vеийн євгєцvvл урт амьдрал туулж насан хэвийхийн жам ёсоор
уван цуван цєєрсєєр боловч аз уу зандан цагийнхтайгаа адил бие биеэ
нэрээр нь биш овгоор нь дуудаж наануу цаануутай явах учир нэг нь ингэж
тасраад талийчихна гэдэг амьдрал єм цєм vсэрнэ гэсэн vг. Жав гуай vлдэх
хэдийнхээ сэтгэлийг засъя гэсэн шиг байлаа. Гэзэгт сvvлхэн шигээр ирээд
нvд дальдран зуухны аманд сууж мод толгойтойгоо ноцолдоход Жав гуай
тvvнийг шоолж гэзэгт маань улам л єнгє ороод байна. Залуу эхнэр авах гэж
байна гэдэг нь ортой догоо .Тэгтэл энэ бид хоёр чинь анх нэг жил эхнэр
авсан юм шvv дээ. Одоо энэ Должингоо босгох гэж яаж хєглєж явснаа санаж
байна уу? Должингийн муу эмээлийг чингэлэгнээс авах гэж яваад нохойд
хонгоо уруулчихсанаа, мєн ч ядуу байж дээ. Эмээлтэй морь хєтлєєд ирэх
чадал байхгvй. Одоо харин жаргаад, аагаа багтаахаа байж. Бас залуу
хvvхэнд санаатай» гэхэд гэзэгт дорхиноо сэтгэл уужирч гаансаа євєртлєн
«Золиг гэж! Нохойд уруулсан сорви одоо ч бий шvv» гээд гэрээр дvvрэн
инээдэм болов. Андынхаа амин дээр байж уй гашуу болно гэсэн чинь харин
найр наадамд ирсэн юм шиг хєгжєєнтэй болдог байна. Жав гуай тэдэнд,
Муу Дэвхэргийн (єєрийн нь хоч) чинь амьд явах хоног аргагvй гvйцэж
байна. Та нарыгаа нэг хараад vхье гэж шийдлээ. Yхэхийн ємнє нэг сайн
наргиж, та нарын хаа дуулах хуурдахыг сонсъё. Урьдын цагт юмсан бол хойт
насандаа уулзаж юу магад гэхсэн. Намайг та нар эс мэдэх биш. Yхэлгvй
мєнх хорвоо дээр тєрсєн бол одоо яая гэхэв. Алив vеэлээ чи хамраа харж
уруу царайлж суулгvй наадах архи айрагнаасаа хий. Жаахан шар тос
хєвvvлээд над ч гэсэн хийгээд аль! Муу дэвхэргэн алсын замд vдэж байна
гэж бодоод л ууцгаа! Заавал хєдєєлvvлж ирчихээд уй гашуу тайлж байна гэж
уу алба уу? Ямар ч гэсэн ухаантай амьсгаатай байгаа дээр нь амьд
Жавтайгаа урьдынх шигээ наргиж байна гэж бодоод ууцгаа! гэж шахаж байв.
Тэгээд хэлсэн ёсоороо шар тос хийж халаасан архи жаахан уучихаад нvд нь
гэрэлтэж, ёнтгор шанаанд нь хvртэл цус туяарав. Yхэлгvй мєнх хорвоо дээр
тєрєєгvйгээ сайн мэдэх тэр хэд тvншийнхээ vгийг аргагvй дагаж архи айраг
ууцгаа! дуу шуу болов. Найрын гурван дуутай асан гэзэгтэд ая барих алба
тулгарч гэзэгт хєєрхий минь, хуучин бууны хугархай гэдгээ vзvvллээ. Хєє
тортог болсон сєєнгє дуутай морин хуурыг хєглєж амьсгаа тасалданги
боловч сvрхий эршvvд баргил хоолойгоор,
Зэ жигvvртэй тєрсєн маньд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алинд ч бол
Заяаныхаа хvчээр болдог бус уу
гэж дуулахад Жав гуайн хєгшин эрэгнэгийнхээ хажууд
нулимсаа арчин буруу харж суув.
«Гэзэгт ч нээрээ залуугаараа байна. Євгєн шувуу буцнаа гэж...» гээд Жав
гуай шvvрс алдсанаа тvрхэн зуурын гунигаа хєєн зайлуулж «Боргоцой. чи
тэр жил намайг яаж чадсанаа яриач» гэв. Боргоцой Дорлиг бугуйндаа алтан
цаг зvvж, нvдэндээ сvvдэр шил зvvчихсэн дэгжин шовгор євгєн ярихаасаа
тvрvvн хээг хээг инээгээд,
Би багийн дарга, Жав ухуулагч тэр зун алба ширvvнийг хэлэх vv. Дайны
урьд жил шvv дээ. Залуу ч байж. Цэргийн агт, ноосны ноогдол гvйцээх гээд
л бид хоёр єдєр шєнєгvй айл хэсдэг байлаа. Тэгэхэд баг гэдэг чинь
одоогийн сум шиг нутагтай, явж барагдахгvй. Нэг єдєр доод Хvрэмт орж
явсан чинь зам дээр морио барьсан хvн хэвтэж байна. Хvрээд очтол мань
хvн хурхирч хэвтдэг байгаа. Ер нь бєх унтжээ. Тэгэхээр нь шогломоор
санагдаад морийг нь хєтлєєд алга болж єглєє. Мєн ч дvрсгvй байж дээ.
Мань хvн нэг сэрэхнээ явгарчихсан байдаг. Хагас єртєє шахам хєлєє
холготол мацаж айлд хvрсэн байсан. Сvvлд тэгж явгаруулснаа хэлээд
алуулах шахсан сан гэв. Энэ мэтээр идэр залуугийнхаа элдэв явдлыг
дурсалцана. Шумуул Жамц согтохоороо уйлдаг, биеэ хичнээн баривч
тэссэнгvй шvлсээ савируулж байгаад гингэнэтэл уйлчихав.
Чи битгий хvн уруу татаад бай! Уйлж байгаа нь хvртэл енгэнээд яг шумуул
шиг гэж Жав гуайн шоолоход инээдэм болж харин ч гомдож орхисон Жамц,
Чи хэзээнээс чулуу шиг хатуу сэтгэлтэй хvн. Yлдэх биднийгээ ч зєєлєн
дорой улс гэж мэдэхгvй гээд гарч явахыг завдсанд,
Yеэл минь! Би чинийхээ уян зєєлєн сэтгэлтэйг мэдэлгvй яах вэ. Тоглосон
юм. Чи адуу хураагаад ирэхгvй юу, би нэг харъя гэж гуйв...
Жамц, адуу хурааж гэрийн гадаа авчирсан хойно хvмvvс Жав гуайг ширдэг
дээр дамжлан гаргажээ. Жаран хэдэн жил амьдарсан хорвоо ертєнц зуныхаа
нэг сайхан єдрєєр тvvнийг vдэн гаргаж байна уу? Наран хэвийж агь гангын
vнэр анхилмал зєєлєн бєгєєд бvлээн сэвшээ vхлийн ємнє зоригтой тайван
бай гэж аргадан илбэж байх шиг, Нутгийн хєх ногоон гvвээ толгод униар
дунд замхран vзэгдэх нь уужим боловч хvний насан хязгаартай ямархан
жамтай ертєнц билээ гэмээр. Энэ нар, салхи, тэнгэр, гvвээ толгодоо
сvvлчийн удаа харж байна гэж Жав руай бодож байлаа Жамцын хурааж
авчирсан адуу уургилан бєєгнєрч аагаа багтааж ядсан унага даага
тангаралдан чарлалдах бєгєєд харин НЭГ хєгшин буурал сvргээс зайд уу
зvvрмэглэн байна. Жав гуай тvvнийг харж омголтсон зийвгэр уруулаа
муруйлган инээв.
Тэр буурлыг хараач? Мєн ч ястай адгуус юмсан. Муусайн байдасуудад
гологдож vрээ шvдлээд хажиглуулаад одоо ч больж дээ хєєрхий. Гэхдээ
надаас л тvрvvлсэнгvй дээ гэв. Чингээд хэдэн мєч єнгєрєхєд нар салхинд
цочирдсондоо ч юм уу амьсгаа нь дээр гарч нvд нь ЖИГТЭЙХЭН хурцаар
гялалзав.
Yеэлээ уурганы минь хуйвийг тайлаад аль! гээд хуйваа Гэзэгтэд єгч,
Чи залуу эхнэр авах санаатайгаараа vvнийг ав! Оонын хvзvvгээр хийсэн
сайн хуйв шvv. Чадлаа vзvvлэхэд чинь хэрэг болно гэв. Дорлиг тvншдээ
сийлбэр нь балартлаа элэгдэж мєлийсєн жижиг гартаам хєєргєє «Ганган хvнд
гархи нэмэр» гэж єгєв. Чингээд сvvлийн vгээ хэлсэн нь,
Та нарыгаа, нутаг усаа, адуу малаа харж авлаа. Хичнээн сайхан салж
болмооргvй ертєнц боловч Гэзэгтийн дуулдаг євгєн шувуу буцах цаг болжээ.
Жаран хэдэн жил дэлхийн тоос хєдєлгєж их юм vзлээ. Гомдол алга. Сайн
ханьтай, голомт залгах хvvтэй, сайхан нєхєдтэй жаргаж явлаа. Ийм тийм юм
дутуу дунд байсан гэж гажрах юм алга. Олны дунд л явлаа. Жамц минь чи
сэтгэлээ барьж vз! (Жамц уйлсаар холдов.) Бид чинь ингээд л уван цуван
хойт энгэртээ гарах улс шvv дээ, Жам юм хойно. Ямар манай монголын удам
тасрахаар биш! Та нар минь тэгээд vр ач єнєр єтгєн жарган дэгжиж
яваарай! За одоо боллоо. Гэрт минь оруулаад аль!
Жав гуай vvр шєнє хагацахын алдад насан єєд болжээ.
НАРАН ТОГОРУУ
Миний бие зуны оройн нартай салах ёс
гүйцэтгэн сүмийн хуучин туурины дэргэдэх ус нь ширгэсэн худгийн хашлага
дээр сууж байлаа, Миний хүн болсоор өнгөрөөсөн арван тавхан жилийн дотор
гайхмаар их үйл явдал болжээ. Сүм байсан. Сүм үгүй болов. Би түүний
учрыг сайн ойлгохгүй боловч харамсах юм алга. Бага байхдаа ОЛОН
гишгүүртэй хөх модон довжоо өөд нь ээжийн гараас зүүгдэн авирч гардаг
сан. Сүмд ороход олон лам нар хурал хурж бүрээ бишгүүр хангинан, хүж
гаврын үнэр анхилан, араа шүд нь арзайсан сахиус догшид, амгалан
нигүүлсэнгүйн дүрт бурхад зулын гэрэлд гялбалзан байдаг сан. Бурханд
мөргө гэхээр нь мөргөнө. Тэр бүхэн газар цөмөрсөн мэт алга болж зөвхөн
сүмийн чулуун суурь үлджээ. Тэр чулуун дөрвөлжүүдийн хоорондуур лууль
шарилж ургажээ. Харамсах юм алга. Мөхөх ёстой болоод л мөхөө биз, Худаг
нь хүртэл ширгэчихсэн. Энэ худгийг миний аав ухалцсан гэж ярьж байсан
санагдана. Аав минь ч байхгүй. Ер нь сүм дуган, аав бас өөр олон: юм
алга болж урьд өмнө байгаагүй шинэ юм бий болдог юм байна. Дайн болов
гээд манай нутгийн аль чадалтай түшигтэй эрчүүд цэрэгт дайчлагдсаар жил
болж байна . Миний ах ч бас явсан. Эргэж ирэх үгүй бүү мэд, Дайны газар
хүнд алуулчихдаг гэнэ.
Маргааш өглөө би ч бас явна. Аймгийн сургуульд явж байгаа хүн дайнд явж
байгаа биш боловч урьд байсан юм байтугай, хүн алга болчихдог ертөнцөд
ямархан хувь заяа угтаж байгааг хэн мэдэх билээ.
Ингэж бодоод газраас хайрга авч худаг руу шидэхэд ёроолын шалбаагт чол
чол хийн унав. Би нутгийнхаа нартай салах ёс гүйцэтгэж байгаа учир
шингэтэл нь энд сууна.Оройн саалины цаг. Айл айлын үнээний хороод
тавьсан майн утаа найман сарын нов ногоон нуга тал дээгүүр алгуурхнаа
суунаглан мөлхөнө. Тэрүүхэн урдах модны булгийн ойролцоо сүрэг улаан
тогоруу бэлчиж явна. Оройн наранд ийнхүү улайран харагднам бөгөөд
дэгдээхий тогоруунууд хүчийг сорих гэсэн мэт жигүүрээ дэлгэж явгалан
гүйнэ. Тэр «тогоруунууд алс холоос ирдгийг мэдэх боловч «Миний нутгийн
тогоруунууд баяртай» гэж дотроо би өгүүлнэм. Урд арын модны захын цэл
ногоон цагдуулууд шингэх нарны гэрэлд мөн л улбар өнгөтэй болжээ. Надтай
хамт өссөн тэр зулзаган моднуудыг би цөмийг танина. Булгийн эхний ганц
хөгшин шинэс одоо хөгшрөөд бөв бөгтөр болжээ. Хөгшин мод үхэж залуу мод
ургаж байдаг ёс юм бизээ.
Бага байхдаа борооны дараа татсан солонгыг барих гэж ойн зах хүртэл
гүйхэд энэ цагдуулд зам хаадаггүйсэн. Чингэхээр надтай хамт «төрсөн»
нялх модод байжээ.
Дэлэнгээ хөнгөлсөн үнээнүүд майн утаан дундуур толгойгоо сэжлэн олон
зуны турш гаргасан цувцаараа бэлчээр тийш явна. Баруун хотын тэндээс
нэгэн том улаан бух гарч ирээд хааяа шороо цацлан хүлзэж «надтай
цанхаагаа гаргах бух байна уу» гэх шиг урамдан бүрхэрнэ. Наран сөрөг
нэлдээ агь ургасан зуслан дэнж мөнгөн сортой харагдана. Хүүхдүүд хонио
ялган шуугилдаж тэртээ зүүн үзүүрийн айлын гадаа цагаан морьтой согтуу
хүн улаан юүдэнгээрээ даллан хашгирна. Тэр Тэхийн Палхай лав мөн. Тэх
гэдэг нэртэй байх яах вэ. Харин Палхай гэдэг маань юу гэсэн үг вэ? Багад
нь муу амтан болно гэж ёрлож өгсөн нэр шиг. Тэр Палхай манай нутагт
үлдсэн цөөхөн эрчүүдийн нэг бөгөөд цаг үргэлж архи ууж авгай хүүхэд
түйвээж явна. Өрөөсөн гар нь татанхай учир цэргээс гологдсон гэрэг.
Палхайн орь дуунаас ургах мэт нөгөө улаан тогоруунууд нисэж майн утаан
дээгүүр эргэлдээд ганц модны булгийн тэнд дахин буув.
Нар шингэх дөхжээ. Маргаашаас эхлээд би үхрийн хорооны шургааг дээр юм
уу энэ худгийн ирмэг дээр сууж нутгийнхаа нар шингэхийг үзэхгүй, хол
явчихсан байна. Нөгөө улаан бух хичнээн шороо цацлавч мөргөлдөх зүрхтэн
ирсэнгүй тул цээлхэн залуу дуугаар урамдан үнээнүүдийн хойноос яваад
өглөө. Би Палхайг тэр бухтай тархий нь хага мөргөлдүүлэх юм сан гэж
бодоод инээд алдав.
Манай хөрш Сангид гуайн гадаа үнээгээ сааж дууссан хүүхнүүд цуглараад
хангинасан сайхан хоолойгоор дуулцгаав. Тэдний дуу үдшийн сэрүү буусан
нуга талын дээгүүр зэллэн, шингэх нарны түмэн цацарагаар дамжин одож
байх мэт.
Огторгуй харахад минь
хол шиг аад
Орох л борооны түргэнийг дээ
Орчлон санахад минь хол шиг аад
Очих л насны түргэнийг дээ...
Цэрэгт явсан эр нөхөр, сэтгэлт хүнээ санаж дээ гэмээр
гэгэлгэн гунигтай дуулна. Хүн хүнээ хайрлах ба санах ёсыг би мэддэг
болжээ. Чингэснээс хоолой дээр мннь бөөн хар юм тулж ирээд арай л
уйлчихсангүй.
Ганга л мөрний гургалдай
Гадаа ирээд жиргэнэ л...
Ээжийн бурхны орон гэж ярьдаг тэр Ганга мөрөн хаа ч
юм билээ? Энэ тогоруунууд тэндээс ирдэг юм биш байгаа? Үгүй, бий болох
үхэх, төрөх жамтай энэ ертөнц ямар их уудам бэ. Тэр Ганга мөрөн гэдэгт
нь хүрч очих цаг ирэх ч юм билүү «Мөнх биш хорвоод хүн төрдөг, ухаантай
зоригтой яваарай» гэж аавын захидаг үнэн. Ухаантай зоригтой явбал
аймгийн сургууль байтугай тэр гайхамшигт Ганга мөрөнд ч хүрч болно.
Хүүхнүүдийн дууг уяран чагнаж байтал нар шингэж улаан тогоруунууд жирийн
хөх тогоруу болов. Нутгийн минь нар баяртай! Тогоруунууд ч нар шингэхийг
хүлээж байсан мэт агаарт хөөрөн майн хөх суунаг дээгүүр алсыг чиглэн
нисэв. Тогоруунууд минь баяртай! Би маргааш та нарын хойноос одно...
Од түгж дулаахан шөнө болов. Хөрш айлуудынхаа хөгшдийг сайн сууж
байгаарай гэж хэлээд ир гэж ээж минь хэдэн хадаг өвөртлүүлээд явуулав.
Алс явах хүн хөгшдийн ерөөлийг сонсох ёстой бөгөөд аян замд өлзийтэй
болно гэж би итгээд, Ерөөл сонсохоос илүүд бодох нэгэн зүйл надад бий.
Үерхдэг охин гэх юм уу, юу гэмээр юм бэ дээ. Булгийн ганц модон дор
түүнийгээ хүлээж байхдаа зүрх минь түг түг цохилон байв. Зүгээр нэг
үерхдэг бол юундаа ингэж зүрх булгилах билээ. Энэ амьтан болгон ямар нэг
юм хүлээж ийм одтой дулаан шөнийн тэнгэр дор анир чимээ чагнаархан
байдаг болов уу гэмээр. Хээр талд адуу янцгаан, мэлхий нойрмог дуугаар
вааг вааг гэж ноход хөв хөв хуцна. Адуу адуугаа мэлхий нь мэлхийгээ,
нохой нь нохойгоо хүсэмжлэн дуудаж байх мэт. Хүлээсэн тэр минь нүцгэн
хөлөөрөө хий агаарт явах мэт чимээгүй гишгэлэн оддын гэрэлд сүүтэгнэн
хүрч ирээд,
Цайгаа буцалгах гэсээр удчихлаа. Чи их хүлээв үү гээд зайдуухан суув.
Саяхан болтол бид эзэнгүй зуслангийн байшин саравч, лууль шарилжинд
нуугдаж тоглодог байсан атал одоо тийнхүү тоглох байтугай бие биендээ
хүрэхээсээ эмээн болгоомжлох болжээ. Бие биесээ нууцаар хүсэмжилж сэтгэл
догдлох сонихон. Бид хэн, хэнийхээ дээрхэн гарсан амьсгааг чагнаж нэг
хэсэг дуугүй суулаа. Хажууд чөдөртэй морьд өвс ширд ширд зулгаахаас өөр
чимээгүй. Охиноос буцалсан цагааны үнэр ханхлах нь нөгөө л аарц сүү
болсон оготор даалимбан тэрлэгтэйгээ аж. Харин би дэлгүүрийн үнэртэй
шинэ даавуу дээл савхин гутал өмсөөд харанхуйд боловч түүнийгээ байн
байн харж, тийм сайхан шинэ хувцастайгаа охинд мэдэгдэх аргаа олж ядан
суув. Ялангуяа савхин гутал хүсэл болсон эд билээ. Нэлээд томдсон тэр
хуучин савхийг ээж минь бүтэн бодоор авч өгсөн юм.
Сампилын аав, Баатарын ээж гээд бүгдээрээ над мөнгө өгсөн. Ээж ноосныхоо
мөнгөний талыг өгнө гэсэн. Би аймгаас чамд савхи авч явуулнаа.
Аймгийн хоршоо нээрээ их юмтай байх даа гэж охин горьдож итгэсэн дуугаар
хэлэв. Бидний дуу хүртэл өөр болжээ. Ээж намайг ёстой эр хүн шиг бүдүүн
дуутай болсон гэнэ. Охин хоолой дээрээс гарах огцом чанга дуутай байснаа
одоо цээжний зөөлөн дуутай болжээ. Харанхуйд би түүний номхон бор нүдний
гунигт харцыг мэдэрч байлаа. Би аймгийн сургуульд явж тэр минь аарц
цагаа буцалгасаар үлдэх тул гуниглах нь аргагүй дээ. Би түүнд зүрх
шимширтэл хайр хүрч байлаа. Оготор даалимбан тэрлэгний хормойгоор үхрийн
баас шавхай болсон нүцгэн хөлөө ороож хацраа өвдөгтөө наагаад нулимст
нүдээр гөлрөн хоцрох хөөрхийлөлт дүр нь үзэгдэв. Хүүхдийн харьцах гэнэн
цагаан ёсыг эвдэж, аргагүй ертөнцийн нүгэлт амьдралын амтыг үзүүлдэг
тийм нэгэн цагт ийнхүү хагацан салах өдөр тохиолдоно гэж санасангүй.
Гэвч хайр бол зөвхөн бодлоор биш бас биеэр хүрдэг ажээ. Мөнгөн тоос
татан зурайх тэнгэрийн заадас, зуны шөнийн түмэн түмэн од гялалзах аугаа
ертөнцийн дор хослон байдаг жаргал зовлон өчүүхэн хоёр амьтанд бас
ноогджээ. Хүүхэд бас гэнэт нисэн одсоныг харамсах адил чимээгүй уйлан
гашуун нулимсаа залгихад маань дотор бяцхан онгойв.
Би аймгийн сургууль төгсөөд цэргийн сургуульд явна. Цэргийн дарга болоод
чамайгаа аваачна. Тэр болтол зуны амралтаар уулзаж байх боллоо доо.
Би чамайг хүлээгээд л байна. Ах жин тээж аймаг орвол хамт очиж магадгүй.
Чи надад захидал л их бичиж байгаарай.
Тэгнээ.
Ээж чинь яатахав гэж хүлээж байгаа даа.
Яах вэ, миний хүүгийн дуу хүртэл бүдүүрээд ёстой эр хүн болж гээд л
байсан.
Охин шүүрс алдаад миний гарт нэг зөөлхөн юм бариулж
Миний багын үс. Чи комсомол болгоно гэж гэзгийг минь хайчилчихсанаа
санаж байна уу? гэв. Дүрсгүй толгой би нээрээ тайранхай үстэй
хүүхнүүдийг хараад шодгорхон гэзгийг нь тас хайчлан «комсомол» болгосон
юм. Хүүхдийн үнэр анхилсан тэр туг үс эрдэнэ чандмань шиг нандин болно
гэж хэн санах билээ дээ.
Охин түүнийг зөнгөөрөө мэджээ. Амьдрал гэдэг үлгэр шиг ч юм шиг, үгүй ч
юм шиг. Үлгэр хэвээрээ байгаасай гэтэл барин тавин үнэн юм болчихно.
Амьдрал үлгэр байдаг нас өнгөрчээ. Бид хоёр үүнийг мэдрэн тэнгэр ширтэж
гайхан ХЭВТЛЭЭ. Балчирхан ухааны гэнэхэн үлгэр дахин ирээсэй! Салалтын
гунигт мөчид би тэнгэрээс үлгэр шившин гуйлаа. Тэнгэр над үлгэр хайрлав.
Мөнгөн тоос татан зурайх тэнгэрийн заадсаар замнан сүрэг улаан тогоруу
нисэн явтал нутгийн минь нарны гэрлийг авч яваа тэдгээр наран тогоруу
алсын алсад нисэж одъё гэж намайг дуудан байх мэт.
Наран тогоруу! Хараач тэр нарантогоруу!
Амьдрал үлгэр биш ажээ. Хайрт бяцхан нөхрөөс минь үлдсэн юм хүүхдийн
үнэртэй сэвлэг үс байна. Нутгийн минь нарны гэрэл сүүлчийн гэнэхэн
үлгэрийг авч одсон Наран тогоруунууд алихан газартаа явна вэ? Алсын алст
нисэн одъё гэж одоо ч намайг дуудсаар байна уу.
УЛААН ШҮХЭР
1. ХАГАС САЙН ӨДӨР Хоролмаа үсчний
газрын том толины өмнө бие, хувцас хунараа сайтар шалгав. Урт сормуустай
зууван шар нүдээ хүртэл хэдэн янз болгож үзлээ. Үсээ ийнхүү хараар
будуулах болгонд шар нүд нь улам тод болчихдог билээ. Төрөлхийн юмыг
яалтай ч биш. Одоохондоо нүдний будаг гэж гараагүй байна. Гээд энэ шар
нүдийг нь сайханд тооцдог харцуул ч олон байдаг юм. Мягмар ч гэсэн
«Чиний минь нүд наран нүд» гэдэг билээ. Наран нүд гэхээр их л сонин. Энэ
өдөр Хоролмаа өөртөө нэг л аятайхан харагдав. Ягаан бор өнгийн оготор
бошинз охидын хувцасны янзтай боловч нэг ч их буруу зөрүү
харагдахааргүй. Түүний бахархал болох чийрэг сайхан хөл нь энэ зуны
наранд хэдий нь хүрэн зандны өнгөтэй болсон гэвч судаснууд нь хөхрөн
салаалж харагдана. Хэдхэн жилййн өмнө Хоролмаа нэртэй тамирчин байсан
юм. Цэнгэлдэх хүрээлэнд цугларсан хэдэн мянган хүний өмнө уран хөдөлгөөн
үзүүлж биеийн чийрэг чамбай, гоо үзэсгэлэнг гайхуулдаг байсан юм. Хөлд
нь ийм хөх судас гарч ирэх юм гэж тэр үед огтхон ч санадаггүй байжээ.
Спортын мастер цол ч насны энэ мэт хувирлыг нууж чадахгүй нь мэдээж. Нас
гуч гарч биеийн уян налархай алдагдахад шүхэрч болсон билээ. Бүсгүйчүүд
шүхрээр буух зоригт сайхан явдлыг хошуучлагчийн нэг нь юм. Тийнхүү
Хоролмаа зөвхөн уран гимнастикийн спортын мастер төдийгүй зориг самбаа
гоо жавхлан хосолсон хүүхэн гэж цууд гарчээ. Энэ бол түүний бахархал юм.
Зууван шар нүдийг хүрээлсэн үл мэдэг үрчлээ энд тэнд ил гарч ирсэн хөх
судас мэтийн насны тэмдэгт дарагдахгүйн тулд үсээ будуулж оготор бошинз
өмсөж явдаг боловч сэтгэлээрээ бол тэрхүү «Наран нүд» гэдэгтэйгээ
адилхан.
Хоролмаа хувцасныхаа өчүүхэн нугалааг хүртэл тольдож засаад үсчний
газраас гарав. Түүний нүдэнд зуны тунгалаг хурц наран мэлтэсхийв.
«Хүмүүс намайг аятайхан харж байна» гэж бодоход хөл хөнгөрөөд явчихна.
Хоролмаа өөрийг нь хүн ямраар харж байгааг андахгүй. Атаархал,
шохоорхол, адлал цөм хүний ганцхан харцнаас илэрхий болно. Хоролмаа
үүнийг өөрийн эрдэм гэж санахгүй бөгөөд бүсгүйчүүд цөм тийм мэдрэмтгий
биз гэж бодно.
Энэ хагас сайн өдөр хотын гудамж чөлөөнд зүйл зүйлийн цэцэг цацсан мэт
олон өнгө хосолжээ. Тэдний дунд ягаан бор цэцэг бол Хоролмаа байлаа.
Өөрийгөө тийн бодож, бүжигчин мэт өлмий дээрээ хөнгөхнөөр гишгэн цээжин
биеэр урагш тэмүүлэн салхи татуулж явлаа. Түүнийг нүдний булангаар
боловч харалгүй өнгөрөх харцуул үгүй. Энэ өдөр нартай жаргалтай өдөр
ажээ. Өрнөдийн аль нэг орны жуулчин бололтой ёнхор хамартан дайралдав.
Шорт хэмээх шуудаг өмсөж нэг их үстэй хөлөө ил гаргасан хийгээд нүдэндээ
том хар шил зүүж гохийсон урт хүзүүндээ зургийн хэдэн аппарат зүүсэн лут
эр Хоролмааг ээрч «Эрхэм хатагтай минь, ганцхан хурам хүлээнэ үү. Та
ёстой сайхан монгол хүүхэн байна. Таны зургийг авахыг зөвшөөрнө үү» гээд
хариу хэлэхийн завгүй зургийг нь дарж орхив. Гадаадын хүнтэй сээтэгнэв
гэж ойлгосон зарим хүн зэвүүрхсэн юм уу шоолсон янзтай харжээ. Гэтэл
Хоролмаа улам урамтай, баясгалантай боллоо. «Сайхан монгол хүүхэн» гэж
харийн хүнд сайшаагдахад аятайхан байлгүй яах билээ. Багахан юмнаас
ертөнц уужим болно. Гаднын орон зай өнгө үзэмжийг сэтгэлийн хэмжүүрээрээ
хэмждэг хүний аятайхан ганц үг нарыг гэрэлтэй, тэнгэрийг чөлөөтэй
болгоно. Амьдралын зам гэгчийн нэгэн хэсэг нь хотын шуугиант энэ гудамж
болж алхаж гишгэхэд хөнгөн. Ийм цагт хүнийг хайрлаж яваагийн учир утга
бүрэн болж ганц хүнд биш бүхий л ертөнцөд тэр хайраа хүртээмээр
санагдана.
Язганасан энэ олон хүний дээрээс гал улаан шүхрээр бууж «Би та нарт
хайртай Би газар, тэнгэр, хот тосгон, уул тал цөмд нь хайртай!» гэж
хашгирмаар санагдана.
Баярлавал ч баярлахын чинээ баярлаж, гутаж гунивал ч өөд татахад хэцүү
болчихдог зантай Хоролмаад «хаврын тэнгэр шиг» гэдэг маш дэлгэрсэн
зүйрлэлийг хүмүүс «хайрлах» нь элбэг боловч өөрөөр байж чаддаггүй билээ.
Энэ бол үнэн хэрэгтээ хаврын тэнгэр шиг муу зан биш, харин гэнэн цагааны
тэмдэг болох бөгөөд ертөнцийн бүх явдлын төлөө баяр ба шанлалыг эдэлж
байдаг хүний зан юм.
Гэвч үүнийг тэр болгон ойлгох нь үгүй.
Элдэв чимэг зүүлт баарцаглуулж хоргой торго өмссөн хоёр ихэмсэг хүүхэн
Хоролмааг тээр ХОЛООС илэрхий шоолон инээлдэв. Нэг нь годгорхон гэзэгтэй
охидууд байх цагтаа Хоролмаатай хамт сурч байсан танил юм. Одоо хотын
цуутай авгайчуудын нэг бөгөөд Хоролмааг тоохгүй болсоор уджээ. Тоохгүй
нь ч яах вэ. Хамгийн гомдолтой нь гэвэл Хоролмаагийн тухай элдэв хов жив
тараадаг хүн. Хажуугаар нь өнгөрөхдөө маш увайгүй жоотолзон,
Мастер сайн уу? гэж ирээд л учир зүггүй инээд алдав. Хоролмаагийн дотор
гэнэт харанхуйлж хотын дээрээс бууж үзэгдсэн нөгөө гал улаан шүхэр
«Сайхан монгол хүүхэн» гэж хэлүүлээд баярласан баяр цөм хийсэн ариллаа.
«Би эдэнд ямар муу юм хийлээ дээ» гэж Хоролмаа сэтгэл алдран гомдлоо.
Нар бүдгэрч аугаа цэнхэр огторгуй хумигдчих шиг. Алдар цол ч юм уу гоо
сайханд чинь атаархан хов живээ хавчуулж байна гэж харцуулын хэлэхээр
нэг хэсэг итгэдэггүй явсан юм. Уран гимнастикийн нэрт тамирчин явсан
жавхлант залуу насанд тэр бол тоохын ч хэрэггүй зүйл байжээ. ГЭТЭЛ
ТЭНгэрээс шүхрээр буудаг болсны нь хойно элдэв муусайн хов бүр гаарч
итгэхээс өөр аргагүй болсон билээ. Шүхрээр бууна гэдэг бол жишээ нь
саяын хүүхний атаархлыг улам хөөргөх юм байжээ. Хэдэн нас дүү нөхөртэй
суусан, шар нүдтэй байж үсээ хараар будуулдаг зэрэг нь бүр сүртэй юм
болчихно «Юунд ингэнэ вэ? Би ямар гэмтэй юм бэ?» гэж бодох тусам нартай
жаргалтай энэ өдөр хар өдөр болон хувирлаа.
2. БҮТЭН САЙН ӨДӨР. Буянт ухаагийн
дэнжид шүхэрчдийн үзүүлэх наадам болж байв. Чухам чаддаг чаддаггүй хүн
бүхэн шүхрээр бууж баймаар цэлмэг баймаар цэлмэг сайхан.Шүхэрчдийг
шохоорохоор ирсэн хүмүүс хотоос энэ аглаг ойд дэнжид хэсэг бусгаараа
гарцгаажээ. Зарим нь Туулын усанд орж наранд биеэ шарж хэвтэцгээнэ.
Хоролмаагийн нөхөр Мягмар хүмүүсээс холхон ганцаараа сууж байв. Хэдэн
насаар эгч эхнэр авснаас болж үеийн нөхдөөсөө гашуун үг бишгүй сонсовч
дотроо бахархаж явдаг хүн. Бас цуутай хүүхэнтэй суух гэж мэрийсэн эсвэл
эр хүн байтал зальт эмийн эрхэнд орсон зэргээр адлан ярилцана. Энэ бол
нөгөө ховч хүүхнүүдээс л гардаг үг юм. Гэвч Мягмар Хоролмаад үнэнхүү
хайртай. Хоролмаа жөтөөч хүмүүсийн хэлцдэг шиг тийм адал самуун явдалтай
хүүхэн биш гэдгийг мэдэж байвч олон хавар нэгэндээ гэгчээр элдэв муу үг
дуулсаар хардлагын хар хумсанд зүрхээ маажуулах нь цөөнгүй болжээ.
Өнөөдөр Мягмарын нартай жаргалтай өдөр байх ёстойсон. Гэвч өчигдөр орой
яльгүй юмнаас хилэгнэн,
«Чи учиртай гурвын Хоролмаатай яг адилхан» гэж ирээд л аашилснаа бодоход
яс хавтайм ажээ. Жаахан халамцуу байсныг хэлэх үү. Энэ өдөр Хоролмаагийн
наран нүд нэг нь бүүдгэр байлаа. Түүнийг нь сэргээж гэрэл гэгээтэй
болгох гэж оролдовч нэг л болсонгүй. Шүхрээр бууж ирсэн хойно нь ямар
аятайхан үг хэлье дээ гэж бодолхийлэн сууж байгаа нь энэ.
Нисэх онгоцны буудлаас хөөрсөн түрүүчийн «царцаа ногоон» эргэлдэн
эргэлдсээр өндөр авч шүхэрчдийг цацлаа. Энэ бол эрэгтэйчүүдийн баг
бөгөөд Хоролмаа гурав дахь онгоцноос үсрэх ёстойг Мягмар мэднэ. Олон
өнгийн шүхэр цэв цэлмэг тэнгэрт цэцгийн цоморлиг мэт задран алгуурхнаа
доошлох нь үзэсгэлэнтэй бөгөөд бахдалтай. Бууж ирэнгүүт нь угтаж очоод
«Наран нүдээрээ намайг хараач! Газрын хөвгүүн миний сэтгэлийг гийгүүлэх
гэж сарнай цэцгээс мэндлэн бууж ирсэн хурмастын ариун дагина минь! Би
чамайгаа дахиад хэзээ ч гомдоохгүй гэдгээ тангараглая!» гэнэ. Тэгэхлээр
Хоролмаа наран нүдээрээ инээгээд л миний хэлсэн муу үгийг мартчихна. Ер
нь ийм нартай жаргалтай ертөнцөд хүн хүнээ атаа жөтөө санаж зовлон
үүсгэхийн хэрэг юу байна ? Адгийн муу хов үг хүртэл зүрх сэтгэлийг
могойн хор шиг хордуулж байна шүү дээ. Хоролмаа бид хоёр хичнээн
жаргалтай байж болох билээ. Хэдэн насны зөрөө ад үзэгдмээр тийм ёсон
бусын явдал юм гэж үү? Бид хоёрын хувийн явдал бусдад ямар хамаатай юм
бэ? Хоролмаа түрүүн буудал руу явах гэж байхдаа яасан сайхан тэнгэр вэ
гээд санаа алдсан. Цэлмэг сайхан тэнгэрт дуртай хүн чинь яаж хар муу
санаатай байх юм бэ? Золигийн тэнэг би дэндүү хайртай болоод л дэмий үг
хэлчих юм...
Мягмар энэ мэтийг бодон байтал гурав дахь онгоц Буянт Ухаа дээгүүр
эргэлдэн хөөрлөө. Хоролмаа тэргүүтэй хэдэн бүсгүйчүүд их өндрөөс үсэрч
дураар шумбасны эцэст шүхрээ задлах учиртай. Хүмүүс түүнийг маш их
сонирхон хүлээж байсан тул тал бүрээс гүйлдэн цугларчээ. Онгоц цэв
цэнхэр тэнгэр өөд хөөр хөөрсөөр зохих өндрөө авсан хойно хэдэн бяцхан
цэг тасарч чулуу мэт уналаа. Хүмүүс амьсгаа хураан нэг-хоёр-гурав-дөрөв
гэж тус бүрдээ тоолно. Хар эрчээрээ унаж явсан тэр цэгүүд хэдхэн хурамын
дараад бас л хөх, шар, цэнхэр ,цагаан өнгийн цэцэг болон дэлгэрэв. Харин
гал улаан өнгийн цэцэг дэлгэрсэнгүй.
Та минь ээ! Нэг нь ойчив биш үү! гэж хэн нэгний хашгирахад Мягмар
толгойгоо халхлах мэт гараа сарвайн,
Ээ чааваас! гэж гаслаад тэр зүг гүйлээ, Түргэн тусламжийн тэрэгний
чагнаал час час хийв. Мягмар хирдхийн айсандаа тэнхээ нь барагдан «Шүхэр
нь задарсангүй юу? Шүхэр нь! Шүхэр нь задарсангүй юу? Яачих нь энэ вэ?»
гэж дэмий л уйлагнан гүйж явлаа.
ШАР НАВЧНЫ ХАЛУУН
Салчин Бат, Соном, Сономын гэргий
Балжид гурвуул Улаан Ханы єврєєс зургаан тавагтай сал холбож гараад Онон
мєрнийг уруудсаар явлаа. Навч шарлах аагим халуун дулааны vе мєрний vер
татарсан хийгээд тэнгэр хур бороогvй тул сал урсгана гэдэг нэг ёсны
жаргал.
Бат саяхан цэргийн албанаас халагдаж ирээд нутагт нь байгуулагдсан модны
vйлдвэрт салчин болжээ. Хэдэн жил алс газар, тєрсєн нутгаа мєрєєдєн
явсан тул угаасан ус ундалсан голынхоо дєлгєєхєн урсгал дээр тааваараа
хєвж явна гэдэг бvр ч их жаргал.
Бат салны толгойг авч явлаа. Салчны гарт элэгдэж мєлийсєн цагаан хусан
сэлvvрээ мєрлєн тvшиж нэг гараар ташаа тулсхийн зогсоно. Мєрний ёроол
оюу номын эрдэнэсийн хайргаар бvрхэгдсэн мэт намрын шар нарны гэрэл
нэвтэлсэн тунгалаг ус хєх ногоон єнгє хослон гилбэлзэж хоёр эргий нь
vзэсгэлэн бас гойд. Сал хvний амьсгалахын аяыг дагах мэт vл мэдэг
холбилзон урагшлахад нэг хэсэг улаан шаргал навчтай монос мод, нэг хэсэг
алтан шаргал навчтай улиас бургас хосолсон жигдхэн шугуй, нэг хэсэг цэл
ногоон титэмт нарсан модоор бvрхсэн элгэн єндєр уул, эгц цавчим байцас
мєрний эргийг шахан дvнхийж уснаа тольдоно. Нэг хэсэг хадлангийн сайхан
нуга тохой нээгдэж намрын ажилдаа гарсан хvн амьтан бухал євс урц майхан
задгай галын галын утаа vзэгдэнэ. Алс тэртээд хєвчийн хєх нурууд
униартан харагдана. Тэнгэрийн єнгє бас л цэв цэнхэр. Байгаль дэлхийн
єнгє vнэр, анир чимээ амт шимт бvхнийг сая л нэг бvрэн мэдэрч байх шиг
санагдана.
Єнгє тvмэн зvйл байхад vнэр бас тvмэн зvйл. Мєрний ус хvртэл чухам тийм
гэж болшгvй vнэртэй. Чийг нэвтэрсэн нарсан гуалингаас давирхайны
аятайхан vнэр анхилна. Голын нуга тохойгоос хадсан євсний vнэр, утааны
vнэр, бал бурмын vнэр анхилна.
Бат аяа дэлхий ертєнц юутай сайхан, юутай уужим бэ! гэж цээж тэлэн, гар
дэлгэнэ. Халхгар тvрийтэй ємднийхєє шуумгийг дээр шуужээ. Цэргийн
сургуульд чангарсан хєлий нь булчин зангирч овон товон харагдана. Зузаан
хар даавуу цамцныхаа энгэрийг задгай орхисонд наранд тvлэгдсэн цээж нь
улаан хvрэнтэнэ. Идэр наснаас тогтнох насанд шилжиж яваа эр хvний ухаан
бодол, хvч, тэнхээ бvрэлдсэн Батын нvvр царайд гаднаас ертєнцийн туяа
нэвт туссан хийгээд дотроос сэттэл яруухан догдолсны шинж илэрхий. Хvн
байгаль хоёр єнгє зvс хоршин таарч тийнхvv гоо сайхан буюу сvр жавхланг
илтгэх юутай жавхлан.
Батын сэтгэлийг хєєргєсєн нь эр хvний араншинд таарсан хийморьтой ажил,
шар навчны халуун туссан нь ч биш vнэнхvv хvний сайхан нь билээ.
Онон мєрний усанд хэдэн жил урссан хашир салчин Соном салан дээр барьсан
бяцхан шовгорын vvдэнд дэвссэн євсєн дээр тэрийн хэвтжээ. Тvvний чац
урт, цээж ханхар гутлаа тайлж хєсєр орхиод хоёр сєємийн тавхайгаа наранд
ээжээ. Дєшний єнцєг шиг дєрвєлжин том толгой дороо гараа зєрvvлж дэрлээд
хємсгєє буулган нvдээ аньжээ. Босоод ирвэл сортоотойхон эр байлтай.
Тvvний хєлийн vзvvрт оготор яндантай жижиг тємєр зуух, хєлтэй ширмэн
тогоо урт иштэй хангинуур сvх хэвтэнэ.
Шовгор дотроос Сономын эхнэр гарч ирээд нуруу хотойлгон суниахад цомхон
бєгєєд махлаг бие нь чангарч хєх нь товойно. Магнай єргєн хємсєг тодгvй
боловч цэвэр галбиртай уруул зузаан, царайн єнгє бов бор ажээ.
Бат аа чи одоо унтаж амар. Би жаахан зогсъё гээд салны захад очиж
тэрлэгнийхээ ханцуйг шамлан, хормойгоо євдєгнєєс дээш цуглаж шуугаад
хоёр гараараа мєрний уснаас утгаж нvvрээ угаав. Бат тvvнийг тааламжтай
харж,
Хар хvнээ босгохгvй юу гэхэд
Жаахан унтаг даа гэв.
Тэгвэл би зогсож л байя.
Ядрахгvй байна уу?
Ядраах юм даанч алга.
Нэг ядраах юмсан гэж инээгээд Балжид хар хvнийхээ хоёр сєємийн тавхайг
шаахайгаараа єшиглєж,
Хvvе бос бос! гэхэд цаадах нь нvдээ нухалсаар єндийж ирэв.
Бат Балжидыг дєрєвхєн жилийн дотор ийм дориун хvvхэн болчих юм гэж ухаан
зvvдэндээ оруулсангvй. Цэрэгт мордохоос нь ємнє хэлбэрээ гvйцэд олоогvй
биетэй, ичимтгий бvрэг зантай, туранхай бор охин байжээ. Гэтэл дєрєвхєн
жил болоод буцаж ирсэн чинь ийм аятайхан хvvхэн болоод хадамд гарчихсан
байв. Улаан Хан ууланд анх тvvнийг vзээд Бат амаа барьжээ.
Соном бол Балжидаас хориод насаар ах хvн. Сономд атаархасхийн явдаг
залуу хєвгvvд Балжид тvvний юунд нь болж суусныг хэтэрхий хошин
санаагаар тайлбарлан ярилцана. Бат нас их зєрєєтэй эр эм хоёрын байдлыг
ажиглан шинжвэл нас зєрєєтэйгээс єєр муу юм байхгvй шиг бєгєєд хошин шог
болгоё гэвэл хэн гуайгаас ч єє сэв олддог билээ.
Бат хvний vр ямархан болдгийг эс ойлгосондоо битvvхэн харамсана. Тийн
хамт сал урсгах болсондоо нэг талаар эмээж, нєгєє талаар баярласан
болой.
Бат Сономыг хэзээнээс сайн мэднэ. Харах царайнд хан гарьд шиг атлаа
тєвшин даруу зантай ажил хєдєлмєрт гаргуун сайн, нутаг усныхандаа
хvндтэй хvн. Улаан хан ууланд байгаа модчины бригадын дарга сал
урсгахдаа туршлагатай сайн хvнийг зориуд дагуулж явуулсан нь энэ билээ.
Тэндээс гараад хоёр хоног урсахад байгалийн vзэсгэлэн сайхны хажуугаар
Балжид хvvхэн харааг булааж зvрхийг хєндсєєр байлаа. Нарны туяа салхины
vнэр, усны амьсгал тэр бvхнийг шингээсэн эрvvл цэвэр бие харцуулын дунд
vнэ цэнгээ олсон зоримог хєдєлгєєн, цог жавхлангий нь агшин бvхэнд нээн
vзэхдээ могойн єрєвхийлэлд орсон болжмор мэт зайлах газаргvй болно.
Yvнээс инээдэмтэй юм уу гунигтай байдалд ороход нэгхэн алхмын зайтай.
Гэвч Бат болчимгvй багачуул мэт тархиа алдахгvйг хичээн ийнхvv нvд
хужирлах тєдийхнєєр сэтгэлийн шуурга намжихыг хvлээхээс єєр аргагvй
болов.Тєгрєг саран нарсны vзvvрт хатгагдсан намуухан бєгєєд дулаахан
шєнє зургаан тавагт сал мєрний усан дээрх сарны цагаан зурааг даган анир
чимээгvй урагшилна. Салны толгойд Соном сэлvvрээ тулаад хєглийн зогсоно.
Шовгорын vvдэнд зуухны амаар гал улалзан тvvний дэргэд Бат Балжид хоёр
сууна. Бат євсєн дээр тохойлдон хэвтээд галын ойр гурил элдэж суугаа
Балжидыг гєлрєн харна. Гурил элдэхдээ ч хvн ийм аятайхан хєдєлж болдгийг
гайхна. Тэгээд энэ шєнийг єнгєрєєвєл дахиад хамт явахаа болихоос єєр
аргагvй гэж шийдсэн байв.
Хааяа сэлvvрийн чимээ сонсдоно. Сарны цагаан зураанд мєрний ус гилтэгнэн
зургаан тавагт нь аниргvйхэн гулсана. Бат Соном тийш хяламхийн хараад,
Балжид аа гэж бачимдуухан шивнээд Балжид єєдєєс нь харж мишээв.
Балжид чи их ондоо болжээ.
Юу нь ондоо гэж?
Юм бvхэн чинь.
Та яаж мэдэв?
Хараад л мэдлээ.
Тэгээд ямар болсон байна
Их аятайхан.
Урьд аягvй байсан уу?
Би чамайг ийм болчихно гэж бодоогvй
Yнэнээ хэллээ л дээ та намайг тоож хардаг ч vгvй байсан.
Харин ээ юу ч гэх юм бэ дээ. Чамайг ийм болно гэж мэдсэн бол.
Яах байсан бэ?
Яаж ч мэдэх байсан.
Та намайг яаж тоох вэ дээ. Харин би бол таныг харж л явдаг байсан.
Бат нvдээ эргэлдvvлэн єндийж ирээд,
Одоо... одоо... гэж шивэгнэхэд Балжид хариу хэлэлгvй ялдамхнаар
инээгээд,
Соном оо салаа татъя! Орой боллоо гэж цууриа шингэн дуугаар нєхрєє
дуудан хэлэв.
ДИВААЖИНД ХҮРГЭХ ОНЬС
Жамбал дархан наян гурван насан дээрээ
зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай
дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ.
Нас өтөлж гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар
тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу хугархай шанага,
цоорхой хувингаа гагнуулах болов.
Айлын саравчинд дороос чийг татахгүй гэж адсага дэвсүүлээд цагааны шар
шүүснээс чангагүй хариулга нэг данхыг хажуудаа тавиад төмрийн бал, модны
давирхай нэвт шингэж, түлэнхий борц шиг болчихсон мойног хуруунуудаа
эвлүүлж ядан, хамраа шуухитнуулж сууна. Тэгээд нөгөө муу хариулганаасаа
том шаазанд хийж жавьжаараа савируулан залгилахад төвөнхний нь мөгөөрс
дээш доош гүйж ходоод хоолой нь хүд хүд дуугарна.
Тэгэхээр нь хүүхдүүд бид шоолон инээлдэхэд хулгар чихэндээ шөрмөсөөр
тогтоосон гуулин хүрээтэй дугираг саравчныхаа дээгүүр хялайн харж,
Босоо ороолонгууд зайлцгаа! гэж аашилдаг байв. Тэгж сууснаа нөгөө муу
хариулгандаа согтоод алх дөш хамаг юмаа талаар нэг шидчихээд айлын
хооронд өөд сөөргөө бөгтөгнөж хар нударгаа зангидан газар тэнгэр цөмийг
зүхэн агсарч явна.Тэр жилийн зун өгөрч хэвтсэн хөөргөө тавьж зэвэрч
хэвтсэн дөшөө зоогоод нарийн төмөр ширээж ямар нэг сонин юм дархалж
эхлэв. Бид юу хийхийг нь үзэх гэж өдөржин сахидаг боллоо. Жамбал гуай
бид нараар залхтал хөөрөг даруулж хасуураа бариулах бөгөөд заримдаа
балтаа алдаж орхиод,
-Гараа хугарсан! босоо ороолонгууд гэж хараана. Өвгөн дархан эхлээд
модон бултай төмөр хигээстэй хоёр нэг жижиг дугуй хийж давирхайлав.
Дараа нь хоёр том дугуйгаа төмөр голоор холбож хуучин өвсний машины зүрх
араа суулгаад жижиг дугуйгаа түүнтэй холбов. Хүүхэд багацуул байтутай
томцуул ч гайхан сонирхох болов. Харин Жамбал гуай чухам юу дархалж
байгаагаа хэлж өгөхгүй, хүн шалгаагаад байвал уурладаг байв, Нөгөө
гурван дугуйдаа баахан араа шүд тааруулаад гөлмөн төмрөөр хоёр том
далавч хийж бэхлэв. Тийн нэг өглөө үээгдээгүй сонин юм болох дөхлөө.
Хүүхдүүд бид тэр гайхамшигт төмөр шувуу хэрхэн нисэхийг үзэх гэж хэд
хоног тэсгэлгүй хүлээсэн билээ. Тэр өглөө цэлмэг сайхан байлаа. Салхи ч
үгүй, үүл ч үгүй нисдэг л юм бүхэн нисэхээр байжээ.
Жамбал гуай төмөр далавчит оньсон тэргээ зам дээр аваачиж урт оосроор
оосорлоод биднээр чирүүлж гүйлгэв. Өөрөө хормойгоо шуугаад хойноос нь
тэнхээ мэдэн харайлгаж,
Хүүе босоо ороолонгууд бушуул! Түргэл! гэж хашгирав. Бид хурдан морины
хүүхдүүд гийн гоолох адил дуу шуу тавьж замын тоос манартал гүйлдэн
төмөр далавчаа сар пар дэвж яваа дээхгэр тэрэг маань хэзээ энэ хөх
тэнгэр өөд нисэх юм бол гэж эргэн эргэн харцгаав. Тэгтэл тэр маань нисэх
байтугай нэг сөөм ч хөөрсөнгүй. Бид ч хуурай газар хаягдсан загас мэт
ангалзан зогсов. Жамбал гуай элгээ тэврээд пүфф-пүфф-босоо ороолонгууд!
гэж амьсгаадан байв.
Тэгээд бид гайхамшигт оньсон тэргээ урамгүй чирсээр дархны саравчны
хажууд авчирч хаяв. Ямар нэг эрэг шураг нь дутагдсанаас ийм боллоо гэж
бодож байсан билээ.
Оньсон тэргээ амжилтгүй туршсанаас өвгөн дархан ихэд гутарч хэдэн аяга
хариулга уугаад аанай л газар тэнгэр лус савдаг бүхэнд агсарч,
Би юу ч хийж чадна. Үзээд байгаарай! Би оньсоороо диваажинд нисэж очно,
Муусайн чавганц нар өмхий хар усаа харамлаж суухад би бурхны мутраас
нанчид хүртэнэ. Хүүе та нар дуулж байна уу Би энүүгээрээ диваажинд нисэж
очно! Дарь эхийн гараас алтан тагштай нанчид хүртэж жаргана. Тэгээд
муусайн чавганц нарт тэнгэрээс салаавч тавина гэж төмөр далаачаа
унжуулсан оньсон тэргээ тойрон хашгирч явав. Маргааш нь хөөрхий Жамбал
гуай орноосоо босох тэнхэлгүй болсон бөгөөд гурав хоногийн дараа бурхан
болов.
Нөгөө диваажинд хүргэх оньсон тэрэг нь бидний тоглоом болж удсан ч үгүй
далавч нь санжганав. Сүүлд дарханы ач нар хоёр том дугуйд нь урт мод
хадаж ус зөөдөг тэрэг болгож билээ.
Өвгөн дархан үхэн үхтлээ тэнгэрт нисэх оньсон тэрэг хийж чадна гэж итгэж
явсан болов уу?
ХОНГОР ЗУЛ
YЛГЭРИЙН ОРОНД ЄГYYЛЛЭГ
Ойн цагдаа намайг vvр цайхаас урьтаж
ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж єгнє гэснийг санаад би эртээ гэгч
бослоо.
Эмгэг биеийн нь яс янгинан євдєж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн
буурал эжий минь дэнгийн гэрэл бvртэлзэж, нойрмог нvдээ нухлаад,
Хvv минь ийм эрт хаачихна вэ? гэж дорой дуугаар асуув.
Ойн цагдаатай хоёул гєрєєс намнана гэхэд,
Мэдэж яваарай цаадах чинь олигтой хvн биш дээ гэв.
Тэнгэрийн хаяа битvv байхад ойн цагдаа бид хоёр хєвчид гарахаар явлаа.
Энэ хvн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хvнтэй
нийцдэггvй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бєгєєд ой модыг
амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд
тооцогддог биз дээ.
Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хєвчийн гvнд
хэрэн хэсэн явах бєгєєд идэр гурван есийн хvйтэн шєнє, битvv ойн дунд
гулгуун хэмээх их тvvдэг асаагаад, бор гєрєєсний мах шарж идээд,
нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утаагий
нь залгилж, хєвчийн хvрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц
бах нь ханадаг гэлцэнэ. Сvсэг ихтэй чавганц нар тvvнийг «хар махгалын
ХУВилгаан гэж цуурхдаг билээ.
Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа
єнгєрvvлэхээр буурал ээжийндээ ирсэн бєгєєд бага залуу насандаа, ойн
цагдааг бусдын адил зэвvvрхэн vздэг байжээ. Харин одоо ном бичигт
шунамхайрч, байгаль ертєнц хvн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон
тул ойн цагдааг амьдралын нэгэн vзvvрт сэтгэл санаагаа нууцалж хvнээс
онцгой явах тавилантай болсон сонин хачин хvн гэж тvvний амьдралын учир
явдлыг уудлан илрvvлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж
ой хєвчийн тухай vлгэр домгийг нь єдєєн яриулж аливаа санал бодлыг нь
даган баясан, тал єгсний учир би дотно хvн нь болж авлаа.
Бидний ууланд авирахын vес vvр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд
тэнд хєвчийн хєх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан vлгэр
домог санагдана.
Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн vлгэр домог сонсоно гэж боддог
байлаа.
Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нvд буруулж, уйтгартай
бєгєєд сvртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч єєрийн нь
амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол тєрєєд тэр тухай ярьж
єгєєч гэж гуйхаар «Найман сарын сvvлчээр Нэрст уулын ар талд гарч
баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж єгємз» гэсэн юм. Одоо бид тийшээ
очиж яваа нь энэ билээ.
Ойн цагдаа хvнд, хєлтэй хєгшин зээрд морин дээрээ хажуулдан хєглийн
харлаж байгаа ойн зvг ширтэж явна. Том гуулин аралтай суран бvсэндээ
vйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мєрєвч мод нь халцарсан
хураан буу vvрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бvсэлжээ. Бvйлсний
vндсээр хийж, хvрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг
мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юvдэнгийн нь чихэвч налбаг
салбаг хийнэ.
Ой хєвчид мацахдаа гєрєєс мэт сурамгай болсон морь нь битvv ширэнгийн
зай завсрыг андахгvй ажээ. Би дєрєєгєєрєє модонд тээглэж, нvvрээ мєчирт
чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа.
Yvрийн туяа ойн гvнд нэвтэрчээ. Гэвч нvд дасаагvй хvнд нvvл модны орвон,
ойн ёроол дахь бул чулуу, модон гахай юмуу баавгай шиг харагдана.
Наймдугаар сард ой хєвч бvрэн чимгээ зvvжээ. Шилмvvст модны титмийг
цогцолсон гишvv мєчрийн завсраар, оюу єнгєтэй гэгээ татан, нарийхан гол
шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шєнийн будангаас
хvртсэн шvvдрийн сэрvvн дуслаар шvршинэ. Ойн хєвд ногоонд шингээстэй
чийг усыг амталсан зvйл бvрийн цэцэг жимсний анхилуун vнэр єгvvлж
баршгvй сайхан. Наран єєдєлж уулын ташланд туссан тvрvvчийн туяа нь
моддын завсраар харван зурайж, шєнє тогтсон манан буданг нэвтлэв. Моддын
урт хар сvvдэр уул єєд тэмvvлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь
єндєр ургацат цэцэг ногоонд агссан шvvдрийн бємбєлєг алтан одот ундрам
чулуу мэт гялалзав.
Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна.
Нэлээд єндєрт гараад эргэж харвал тэртээ хєхємдєг лаван татсан хєвчийн
дээгvvр цаст уулын цагаан оргил єглєєний наранд тодроод, цэлмэг тэнгэр
єєд улбар туяа цацруулан байна.
Би байгалийн vзэсгэлэн сайханд сэтгэлээ єгч орхиод, замчныхаа тухай
мартах дєхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу
ойн цагдаа ямар нэг бодьгvй биетэй юм шиг чив чимээгvй vсрэн бууж, нvд
ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа над хаяж єгєєд битvv ширэнгэнд
шингэн замхрах адил алга болов.
Хэдэн мєч єнгєрлєє. Чихээ солбиулж, биеэ хєвчлєн байгаа морьд гэнэт огло
vсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сvртэйеэ нvргэлэн цууриатав.
Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос єєр анир чимээгvй болсны
дараа буу дуугарсан зvг яаран очлоо.
Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хvрэл чимэгт аварга гаанснаасаа хєх
утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ.
Болор уст уулын горхины дэргэд гал тvлж бяцхан зэс тогоонд цай тавиад
хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн vе
бvл-бvл-гvл-гvл гэх бvдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цєєрємд
чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигvvртэн шувуу жиргэх ус
шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бvхэн ерийн боловч сэтгэл санааг
бvvвээлэн мансууруулагч ойн доторх хєгжмийн хєг аялгуу ажээ.
Нар дээр гарч модод сvvдрээ хураавч, цаст уулнаас vлээж байгаа намрын
салхи сэрvvн.
Ойн цагдаа хvндээр шvvрс алдаж миний бодлыг замхрууллаа.
Хонгорзул минь яг энvvхэнд намайгаа хvлээдэг сэн гээд ногоон дээр
хажуулдав.
Би ам ангайж, амьсгаагаа дарлаа.
Хєєрхий Хонгорзул минь гайхалтай бvсгvй байж билээ. Тєрсєн нутгийнхаа ой
хєвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертєнцийг цогцолсон ил
далдын vзэсгэлэн сайхан бvхнийг над мэдрvvлсэн юм даа. Дvv минь чи
тvvнийг цэцэгнэ
|