ПРОФЕССОР Ш.ЛУВСАНВАНДАН БА МОНГОЛ ХЭЛ
ШИНЖЛЭЛИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ
(Профессор
Ш.Лувсанвандангийн мэндэлсний 85 жилийн ойд)
Үнэн, 1995-04-07 №18388
http://www.pressinst.org.mn
Профессор Ш.Лувсанвандан 1910 онд
хуучин Саинноён хан аймгийн Ламын гэгээний шавийн нутаг.
одоогийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт төржээ
Түүний суралцсан сургууль номын тухайд гэвэл. Цэцэрлэгмандал
>аймгийн Баянзүрх хошууны бага сургууль, Улаанбаатар хотын
үлгэр жишээ дунд' сургуульд тус тус нэг жил. дараа нь
Улаан-Үд хотын багшийн сургуульд мөн нэг жил суралцжээ.
Өөрөөр хэлбэл тэр бүхэл амьдралынхаа туршид гуравхдан
жил сургуудья, сураяцслбайна.
Профессор Ш Лувсанвандангмйн
амьдралын урт замнал, ажил үйлоийн тухай ярихад юуны өмнө
түүнип сурган хүмүүжү\'лэх үйл ажиллагаанаас ■■"'•н дурдваас
зохилтой. Тэрвээр ажил хөдөлмврийн замд орсоноос хойшхи
бараг бүх амьдралаа багшинн ажплд зориуЯжээ Вүр 1930 опоос
эхлэн Улааноаатар хотын ултэр жишээ дунд сургуульд. дараа
Улаан-Үд хотын монгол рабфакт баппаар ажиллаж байжээ. Хожим
1942 онд Монгол улсын их сургууль байгуулагдахад тэрвээр
анхны цөөн хэдэн багшийнх нь нэг байжээ Тэр цагаас хойш дөч
гаруй жил багшилж монгол хэл судлалын бүхэл бүтэн үеийг
хүмүүжүүлжээ, Тийм чраас Монгол улсын их сургууль төгссөн
гарынх «У^шавь нар, тэр ч байтугай шавынх нь шавь нар,
зохиол бүтээлтэй нь танилцсан нэгэн үеийн сэхээтнүүд цөм
түүнийг "Лу багш" хэмээн хүндлэн нэрлэсээр ирсэн билээ. Проф
Ш.Лувсанвандан энэ завсар Бээжингийн их сургууль Английн
Лийдсийн их сургууль зэрэг гадаадын нэртэй томоохон их
сургуулиудад багшилж, монгол хэлийг сурч судлах эрдэмтэн,
мэргэжилтэнүүдийг бэлтгэж байжээ. Түүний олон жилийн сурган
хүмүүжүүлэх үйл ажиллагааг төрөөс өндөр үнэлэн 'Улсын
гавьяат багш" цолоор шагнажээ.
Проф. Ш Лувсанвандангийн эрдэм
шинжилгээний ажил нь ч мөн сурган хүмүүжлүүлэх ажлын
чиглэлээр эхэлжээ. Тухайлбал, бүр 1939 онд хэвлэгдэн гарч
олон даяар "Лувсанвандангийн цагаан ном" хэмээн алдаршсан "Монгол
хэлний зүй"-гээс аваад удаа дараалан хэвлэтдсэн дунд
сургуулийн монгол хэлзүйн сурах бичигүүд, хожим 196Тонд
Бээжин хотноо хэвлэгдсэн "Орчин цагийн монгол хэл" хэмээх их,
дээд сургуульд зориулсан сурах бичиг зэрэг олон бүтээлийг
үүнтэй холбогдуулан дурдаж болно.
Тэрвээр нэрт монголч Алексей
Бобровников, Густав Жон Рамстедт, Борис Яковлевич
Владимирцов, Николай Поппе, Жон Стрит, Фрэнч Вүүдмен Кливез.
Лайош Лигети, Широ Хаттори нарын зэрэг дэлхийд нэртэй олон
эрдэмтдийн бүтээлүүдийг орос. англи, герман хэлээр уншин
танилцаж, тэдгээр эрдэмтдийн дэвшүүлсэн үзэл онолоос
суралцсан төдийгуй, бас түүнийг улам гүнзгийрүүлэн
хөгжүүлжээ Мөн дорно дахины хэл шинжлэлийн сэтгэлгээний
нэгэн бүрэлдэхүүн хэсэг болох монгол хэл шинжлэлийн хуучин
уламжлалт зохиол бүтээлүүдийг уншин судалж, монгол
хэлзүйчдээс хэдэн зуун жилийн турш боловсруулан хөгжүүлсээр
ирсэн хэл шинжлэлийн онолын үндэсийг орчин үеийн хэл
шинжлэлийн үүднээс авч үзсэн байна. Тэрвээр ийнхүү дорно
дахины хэл шинжлэлийн хуучин
уламжлал, өрнө дахины хэл шинжлэлийн шинэхэн ололт хоёрыг
бүтээлчээр хослуулан судалсныхаа хувьд монгол хэлийг монгол
хэлний өөрийнх нь хөрсөн дээр шинжлэн судлах хэл шинжлэлийн
аргыг нарийвчлан боловсруулсан билээ.
Орос болон өрнө зүгийн олон эрдэмтэд
сүүлийн зуу гаруй жилийн турш монгол хэлийг шинжлэн судлаад.
түүний бичгийн дурсгалууд болон амьд хэл аялгуунуудын онцлог
шинжийн талаар олон тооны бүтээл гаргасан билээ, Хэдий тийм
боловч их төлөв энэтхэг-европ хэлнүүдийн онцлогт тохирсон
хэл шинжлэлийн артаар монгол хэлнин авианы өвөрмөц тогтолцоо.
үгийн үндсэн бүтэц. хэлзүйн хэлбэрүүдийг бүрэн зөв тодор/ойлон
гаргах боломж тэр бур байсашүй. Харин проф Ш Лувсанвандан
олон жилийн ажитлалт судалгааныхаа үр дүнд монгол хэлнпи
дотоод бүтэп. тогтолцоо. түүний нийтлэг хууль зүйг
нарийвчлан тогтоох жинхэнэ монгол шинжлэлийн . өвөрмөц арг
ыг боловсруулж улмаар монгол хэлний авианы дотоод бүтэц
тогтолцоо, хэлзүТж хэлбэр үгүүлбэрийн байгуулал хийгээд
уламжлалт хэл шинжлэлийн онолын талаар нариин зөв үндэслэл
бүхий олон шинэлэг санаа, шинэ нээлтүүдийг дэвшүүлэн
гаргажээ Ингэснээрээ тэрвээр монгол хэл шинжлэлийн
сэтгэлгээний түвшинг бүхэл бүтэн шат урагш ахиулан, өөр
хоорондоо харилцан уялдаа холбоо бүхий биеэ даасан. цэгцтэй
арга дэгийг үндэслэсэн билээ. Түүний үндэслэн боловсруулсан
судалгэаны энэхүү арга дэгийт чиг баримжаагаа болгоогүй хэл
судлалын эрдэмтэн судлаачид манайд байхгүй гэж хэлж бүрэн
болох бкпээ.
Проф Ш Лувсанвандан бол хэл
шинжлэлийн онолын асар өргөн мэдлэгтэй. түүний олон салбар
ухаануудыг тэгш эзэмшсэн хүний хувьд монгол хэлний авиазүй,
үгзүи. үгүүлбэрзүй. үгсийн сан, үсэгзүй гэх зэрэг олон талыг
хамарсан бүхэл бүтэн цогц судалгаа хийжээ
Проф.Ш Лувсанвандангийн. эрдэм
шинжилгээний бүтээлүүдийн дотор юуны өмнө монгол хэлний
авиазүйн тухай асуудал хамгийн чухал байр эзэлдэт Тэрвээр
монгол хэл шинжлэлийн хуучин уламжлалт зохиол бүтээлүүдэд
тулгуурлан монгол хэлний эгшиг авианы хүчдлийн ангиллын
тухай асуудлыг орчин үеийн хэл шинжлэлийн үүднээс тодруулан
тайлбарлажээ. Монгол хэл зүйчид бүр Х1И-Х1Ү зууны үеэс аваад
эгшиг авиаг эр, эм хэмээн ангилсаар ирсэн бөгөөд өрнө дахины
монгол хэл судлагч эрдэмтэд түүний цаад учир шалтгааныг
хэлний хойгуур, урдуур хэлэгдэх байдал, тагнайн ба тагнайн
бус байдал, үгийн утга ялгах фонологийн шинж гэх мэт өөр
өөрөөр тайлбарлаж ирсэн" билээ. Гэтэл тэрвээр эгшиг авианы
дээр дурдсан хуваарь нь хэлний хойгуур урдуүр хэлэгдэх
байдалтай ч холбоогүй, тагнайн ба гагнайн бус байдалтай ч
холбоогүй, үгийн утга ялгах ба эс ялгах шинжтэй ч холбоогүй,
харин үгүүлэхийн эрхтний булчингийн чангарч сулрах байдал
дээр гулгуурласан хүчдлийн ангилал гэдгийг тогтоосон билээ
Монгол хэлний эгшиг авианы хүчдлийн ангиллын талаар түүний
тогтоосон дээрхи хуваарийг XIX зууны хэлзүйч эрдэмтэн
Дэлэгжунайн бичсэн нэгэн сонирхолтой тайлбараар давхар
баталж болно. Тэрвээр ' Монгол үсгийн гол ёсыг тодотгогч
толь" хэмээх хэлзүйн бичигтээ: "Юуны тул эр хэмээвээс
ертөнцөд эр дууны аялгуу чанга, үгүүлэх хийн хүчин их лүгээ
адил эдгээр эр эгшгийн дууны аялгуу чанга, үгүүлэх хийн
хүчин тод, эрчимтэй тул болой. Эм дууны аялгуу хөндий,
үгүүлэх хийн хүмин сул, шингэн лүгээ адил эдгээр эм эгшгийн
дууны аялгуу шингэн, хөндий үгүүлэх хийн хүчин сул тул болой"
гэжээ
Проф Ш.Лувсанвандан багш "хэл бол
дохио тэмдгийн систем" гэдэг хэл шинжлэлийн сонгодог
үндэслэлийг тууштай баримтлан хэлний авианы нехөх ба үл
нөхөх байрлал, тэдгээрийн хоорондын шүтэн барилдсан
харьцаанд тулгуурлан орчин цагийн монгол хэлний фонем ба
тэдгээрийн хувилбаруудын шаталсан тогтолцоог нарийвчлан
гаргасан нь зөвхөн монгол хэлний фонологийн судлал төдийгүй,
алтай язгуурын төрөл хэлнүүдийн фонологийн судалгаа хийгээд
фонологи. фонемиксийн тухай ерөнхий хэл шинжлэлийн онолд ч
томосхон ололт болсон билээ.
Мөн монгол хэлний авианы харилцан
нөлөөллийн хуулин дээр үндэслэн эр, эм эгшгүүдийн эсрэгцэл
дээр тулгуурлан эгшгийн байрын хуулийг. тагнайшсан, эс
тагнайшсан гийгүүлэгчийн эсрэгцэл дээр тулгуүрлан
гийгүүлэгчийн байрын хуулийг, үе төгсгөх ба эс төгсгөх
эсрэгцэл дээр тулгуурлан үеийн заагт тохиолдох гийгүүлэгчийн
байрыг тус тус нарийвчлан тогтоосон байна. Үүнээс гадна
монгол бичгийн бичлэгийн тогтолцоон дээр тулгуурлан эртний
монгол хэлний фонемын тогтолцоог сэргээн. тогтоосон нь
түүхэн авйа зүйн судлалд чухал хувь нэмэр болсон билээ.
Тэрвээр үсэг фонем хоёрын харилцан шүтэн барилдсан шинж дээр
түшиглэн эртний монгол хэлний фонем болон тэдгээрийн
хувилбарууд нь монгол үсэг болон тэдгээрийн хувилбарт туссан
байх ёстой гэж үзээд монгол үсгийн графемийг фонемтой,
аллвтрафыг аллофонтой тус тус. харьцуулан үзжээ Бүр
тодруулан хэлбэл монгол бичип эгшиг тус бүрийг үгипн эхэн,
дунд. адап гус бүр вар еөр дүреээр ялган тэмдэглэдэг нь
угтаа үгиин тэргүүн үеийн өргөлтөт эгшиг. тэргүүн бус үеийн
ерийн богино эгшиг хийгээд үгийн эцсийн огцом эгшгүудийг тус
тус ялган тэмдэглэсэн хэрэг гэж тэрвээр үзжээ Аливаа үсэг
бичгийн бичилбэрийн тогтолцоон дээр тулгуурлан тухайн'
хэлний фонемын тогтолцоог тогтоон гаргасан ийм өвөрмөц
туршлага хэл шинжлэлийн түүхэнд огт тэмдэглэгдээгүй гэдгийг
энэ дашрамд дурдмаар байна Нөгөө талаар, фонологийн шаталсан
системийг монгол бичиг шиг тийм нарийн тусгасан өөр үсэг
бичиг байдаг тухай ч бид огт мэдэхгүй билээ
Монгол хэлний үгсийн аймаг үгийн
бүтэц хийгээд тэдгээрийн хэлзүйн хэлбэрийн тухай асуудал
түүний судалгааны нэг гол сэдэв нь байлаа. Энд би юуны өмнө
монгол хэлний үгсийг ангилахтай холбогдсон нэгэн асуудлын
талаар бага зэрэг тогтож ярья. ХҮШ зууны хэлзүйч эрдэмтэн
Равжамба Данзандагвын "Зүрхний тольтын тайлбар, үсгийн
эндүүрлийн харанхуйг арилгагч Огторгуйн маань" хэмээх
хэлзүйн бичигтээ: "Юүны тул нөхцөл хэмээвээс үсэг хурж нэр
болох, нэр хурж үгс болох, үтсээр утгыг үзүүлэх тэр цагт
нөхцөл хэрэгтэй" гэж бичсэн байдаг Үүнээс үзвэл монгал
хэлзүйчид үгсийт ангилахдаа бүр хэлэхүйгээс нь эхлэн ангилах
оролдлого хийж байсан нь тодорхой байна. Дашрамд дурдахад,
Өрнө дахины хэл шинжлэгчид ч бас энэтхэг-европ хэлний үгсийг
ангилахдаа мөн л хэлэхүйн ангиллаас эхлэхийг оролдож байжээ.
Түүнийг нотлох баттай гэрч баримт нь гэвэл одоо хүртэл орос.
англи, франц, герман зэрэг олон хэлнүүдэд уламжлан
хэрэглэгдсээр байгаа "Часть речи' "Раг1з о^ зреесп", РагИез
о!и сИзсоигз", "Вео!е(е||е" (хэлэхүйн ангилал) гэх мэтийн
тогтсон нэр томьёонууд юм. Энэтхэг-европ хэлнүүдийн хэлзүйд
"хэлэхүйн ангилал" гэсэн ийм нэр томьёо байх боловч хэрэг
дээрээ хэлэхүйг ангилсан хуваарь нэг ч байхгүй, харин
хэлэхүйг бүрэлдүүлэгч үндсэн элементүүдийн нэг болох
харьцаанаас ангид саланги үгсийг л ангилсаар иржээ. Гэтэл
Данзандагва бүр ХҮШ зууны тэргүүн хагаст хэлэхүйг дотор нь
үг, нөхцөл хэмээх хоёр үндсэн зүйл болгож ангилсан нь зөвхөн
монгол хэл шинжлэл төдийгүй, дэлхийн хэл шинжлэлийн түүхэнд
хэлэхүйг ангилсан анхны оролдлого ч байж ч магадгүй. Хэл
шинжлэлийн
түүхийн нэртэй томоохон бүтээлүүдэд
хэлэхүйг ангилсан тухай тодорхой баримт одоо хүртэл
тохиолддоггүй билээ. Монгол хэлзүйчид хэдийгээр хэлэхүйг
ангилах анхны үндэсийг тавьсан боловч хэлэхүйг бүрдүүлэгч үг,
нөхцөл хоёроо цааш нь системтэйгээр шатлан ангилж чадсангүй
орхижээ. Гэтэл Данзандагвын "Огторгуйн маань" гарснаас хойш
даруй хоёр зуун гуч гаруй жилийн дараа проф Ш.Лувсанвандан
хэлний элементүүдийн шүтэн барилдсан тогтолцоон дээр
үндэслэн хэлэхүйн ангиллын шаталсан тогтолцоог хамгийн анх
боловсруулан хэлэхүйг бүрдүүлэгч үг. нөхцөл хоёрыг бас цааш
нь шатлан ангилсан бөгөөд тэр нь үгсийн аймгийг улам цааш
нарийвчлан ангилах гол зарчим болсоор байна
Проф Ш.Лувсанвандан монгол хэлний
үгийн язгуур ба залгавар морфемуудын бүтэц хийгээд
тэдгээрийн байр, хэлзүйн хэлбэрүүдийн талаар олон тооны өгү/лэл
бичиж. нийтлүүлсэний дээр ү; зүйн тухай өөрийн цэгцтэй үзэл
бодлоо Орчин цагийн монгол хэлний бүтэц" гэдэг номдоо
тодорхой гаргасан билээ.
Проф.Ш.Лувсанвандан өрнө дахины хэл
шинжлэлийн нэрт онолч Леонард Блумфильд, Луй Ельмслев,
Эдуард Сэпир, Роман Якобсон,*Моррис Халле, Ноам Чомский.
Николай Трубецкой, Хэнри Глизон, Кеннет Пайк нар болон орос,
зөвлөлтийн хэл шинжлэгч Бодуэн де-Куртене, Лев Владимирович,
Щерба. Лев Зиндер. Виктор Владимирович Виноградов, Юрий
Степанов, Себастиан Константинович Шаумян нарын бичсэн хэл
шинжлэлийн онолын сонгодог бүгээлүүдийг харьцуулан судалж.
орчин үеийн хэл шинжлэлийн судалгааны аргыг монгол хэлнийхээ
судлалд бүтээлчээр нэвтрүүлсний зэрэгцээ ерөнхий хэл
шинжлэлийн^онолын хөгжилд ч чухал хувь нэмэр оруулсан билээ.
Үүнтэй холбогдуулан юуны өмнө түүний үндэслэсэн фонемын
хөдлөнгө харьцангуйн онолын талаар дурдвал зохино Хэл
шинжлэлд . фонемын харьцангуй бодисын онол фонемын
харьцангуй харьцааны онол гэсэн хоёр гол онол ноёрхон. бие
биеэ итүүмжлэн маргалдсаар иржээ Ппоф.Ш.Лувсанвандан фонемын
онолын тухап өрнө дахины хэл шинжлэлчдийн бутээлүүдийг
харьцуулан судалж тэдгээрийн аль алинд нь байгаа бодьтой тал
болон өрөөсгөл талыг олж ажиглаад түүнийг хэрхэн шийдэх нь
гагцхүү харьцангуйн онолыггтухай гүн ухааны асуудал гэж
үзжээ. Тэгээд тэрвээр байгалийн ухааны агуу их нээлтүүдэд
гарсан харьцангуйн онолын бодьтой жишээг дорно дахины гүн
ухааны уламжлал дахь харьцангуйн онолын сургаалтай
харьцуулсны үндсэн дээр фонемын тогтолцооны харьцангуйн
онолыг үндэслэсэн байна. Тухайлбал гэрлийн долгионы нөхөх
чанарын тухай алдарт физикч Нильс Борын онол болон эртний
энэтхэгийн гүн уха.антан Нагаржунагийн харьцангуйн'онолын
найман үгүйсгэл, бүддийн гүн ухааны "мадхьямика" буюу дундад
үзлийн тухай сургаалыг өөр хоор(Н(Ц нь харьцуулан
судалсаныхаа үндсэн дээр фонемын хөдлөнгө харьцангуйн онолыг
үндэслэн боловсруулсан байна. Тэрвээр харьцангуйн онолын .
тухай гүн ухааны ойлголтоо гүнзгийрүүлэхийн тул Фридрих
Хегел. Владимир Ильич Лениний бүтээлээс аваад Эдуард Конце,
Феодор Ипполитович Щербатский, Жавахарлал Неру, Сарвапалли
Радхакришнан, Дайсец Тейтаро Сүзүки нарын зэрэг олон
эрдэмтэн мэргэдийн бүтээлийг уншин судлах явцдаа бүддийн гүн
ухааны дундад үзлийн тухай маш сонирхолтой үгүүлэл бичсчийг
энэ ялдамд дурдъя.
,
Уртаашаа гуравхан жилийн сургуультай
энэ хүн хэл шинжлэл хэмээх нарийн шинжлэх ухаан байтугай
ерөнхий боловсролын тогтолцоотой мэдлэгийг ч сургуулиар олж
чадаагүй атлаа гагцхүү өөрийн нөр их хичээл оролдлого.
авъяас сонирхол, дотоод бясалгалынхаа хүчээр хэл шинжлэлийн
ухааны нарийн тогтолцоотой, гүн гүнзгий мэдлэгийг бие даан
эзэмшиж. эзэмшсэн тэр мэргэжлээрээ, туурвисан ном
зохиолоороо их сургуулийн профессор, хэл шинжлэлийн ухааны
доктор, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, төрийн
шагналт хэл шинжлэлтэн болж', хийсэн бүтээлээрээ дэлхийн
олон эрдэмтдийн сайн танил, дотно нөхөр болсон билээ.
УБИС-ийн монгол хэл шинжлэлийн
тэнхимийн багш, хэл шинжлэлийн
ухааны
доктор Донмийн ТӨМӨРТОГОО