Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар: 30 жил сэтгүүлч хийхэд надад яваагүй газар, уулзаагүй хүн үлдээгүй
-Та
сэтгүүл зүйтэй амьдралаа холбоод 30 жил болсныхоо ойд зориулан
нэлээд олон ном гаргах гэж байгаа гэсэн. Ямар номнууд вэ?
-Миний хийх ёстой ажил ч юм уу. Уран бүтээлүүд минь үргэлжилж л
байна. Энэ хаврын хувьд цаг үе нь таараад ч гэх юм уу дандаа эх
орны сэдэвтэй олон дуу хийлээ. Хайр сэтгэлийн тухай дуунууд ч
бас нэлээд хэдийг хийсэн. УГЗ Балхжавтай хамтраад “Яаж л байна
даа миний эх орон” гэсэн дуу, хөгжмийн зохиолч Чулуунбаттай
хамтраад ” Дүнжингарав” гэдэг сайхан дуу хийсэн. Зургаан гавъат
дуулсан их том дуу болсон. Улс төрч эмэгтэйчүүдээ дэмжээд бас
нэг дуу хийлээ. Хүн бол өөрөө ном юм. Тэр дундаа сэтгүүлч хүн
бүүр их мэдээлэлтэй ном юм.Тиймээс өөрийнхөө явсан очсон, газар
нутагт болсон сонин содон зүйлүүд, тохиолдож байсан гайхамшигтай
зүйлүүдээ эмхэтгээд нэг ном гаргах гэж байгаа. Өөрийн харсан,
мэдсэн, дуулсанаа бусадтай хуваалцдаг юм билүү. Дандаа иргэний
нийгмийн тухай нэвтрүүлэг хийдэг байсан болохоор надад бодож,
эргэцүүлсэн, ярих юм их бий. Нөгөө талаас бас улс эх орондоо
болох гэж байгаа сонгуульд их анхаарал хандуулж байгаа.
гайгүйхэн шиг ард түмнийхээ төлөө юм хийдэг хүн гараасай гэж ач
холбогдол өгч байгаа. Хүн болгон сонгуулиар амьсгалж байна .
Тиймээс сэтгүүлч бид бас дуугүй байж болохгүй. Намайг хүмүүс
шүлэг бичдэг , нэвтрүүлэг хөтөлдөг гэж боддог байх. Надад боддог
санадаг, мэдрэмж гэдэг юм бий. Өгүүлэхийн урлагийн хувьд зүгээр
ч нэг орилж, чарлаад бай гэж хамар доор хагархай заяачихаагүй юм.
Тиймээс би ярианы уран чадварыг гайхуулах лекц зохион байгуулах
гэж байгаа. Гэхдээ нэр дэвшигчдийн сонгуулийн штабаас нэг нэг
хүн сонгоод “нэр дэвшигчийн “PR”-ийг яаж хийх вэ гэдэг сэдвээр
лекц зохион байгуулна. Би өөрөө нам бус. Тиймээс намын дарга
нартай яриад ардчилсан намыг нэг өдөр, Хувьсгалт намыг нэг өдөр
гэх жишээний тус тусад нь өөрөө өөрсдийгөө яаж рекламдахыг нь
заах санаа байна. Ер нь сонгуульд нэр дэвшиж байгаа хүн өөрөө
хачин сайхан ярьдаг байх шаардлага байхгүй. Хажууд нь сайн
ухуулагч байхад л болно. Лекц гэдгийг чинь Монголчилбол
сэнхрүүлэгч гэсэн үг юм. Би дөчин хэдэн сэдвээр лекц уншина.
Хүний нүдний харцнаас эхэлдэг урлаг шүү дээ.
-Та энэ урт хугацаанд их л олон газраар явж, олон сонин зүйлтэй
таарч байсан байх тэр талаараа яриач ?
-1993 онд би Энэтхэгийн “Дарамсала”-д очиж Монголын есдүгээр
богдыг нууцаар ширээнд нь залах гээд дөрөв тавуулаа явж л
байлаа.Далай ламын нэвтрүүлгийг би хийж байлаа. Дараа нь далай
ламтай би тусгайлан уулзаж байсан. Зуу гаруй жилийн ялтай
хоригдолтой би уулзаж л байлаа. Тэгэхэд надад хулгай яаж хийдэг
вэ, гэрт нь хулгай хийж байхад хүмүүс яаж ханддагийг хүртэл ярьж
өгч л байсан. Оросын олон ангит киноны шар Таня шиг гэдсэндээ
баадантай хувцас чихчихээд “Би хүүхэдгүй гэртээ харихгүй
манайхан намайг жирэмсэн гэж бодож байгаа. Би эндээс хүүхэд авч
л гэртээ харина” гээд эх нялхсын үүдийг сахиад явдаггүй
хүүхэнтэй уулзаж байсан. Дөчин жил уулзаагүй ээж хүү хоёрыг
уулзуулсан гээд зүсэн зүйлийн хүмүүстэй таарч уулзаж байсан.
Тухайлан хэлбэл Хамбын овооны гуйлагчингаас далай лам хүртэл
уулзаагүй хүн байхгүй. Би ардын их хурлын депутатаар сонгогдон
төр барилцаж явсан. Аравдугаар анги төгсөөд худаг усанд ажиллаад
арматур зуурдаг л байсан. Манаач хийж л байсан. Энэ мэт миний
амьдрал тэр чигтээ сонирхолтой ном болж хувирсан. Тиймээс энэ
бүгдийгээ л ном болгох гээд байгаа юм. Миний “Тэнгэрлэг оршихуй”
нэвтрүүлэг гурван жил тасралтгүй үргэлжлэхэд надад 700 гаруй
захидал ирж байсан. Гэх мэт хүмүүсийн хувь заяатай орооцолдсон
тийм учраас би их зүйл мэддэг байхгүй юу. Нэг лам үхэх гээд
сүүлчийн амьсгаа хураах гэж байхдаа таван жил сургасан шавьдаа
бүх эрдмийнхээ нууцыг тайлсан түлхүүрийг нь хэлсэн байдаг гээд
их сонин, сонин зүйлүүд бий.
-Та баян хүн үү?
-Яахав энэ нийгэмд би сайхан л амьдарч байна. Нэг их баян нь
хаашаа юм. Боломжийн л амьдралтай гэж би өөрийгөө боддог. Харин
уран бүтээлийн хувьд би жигтэйхэн баян хүн. Энэ олон дуу,
жүжгүүд, нэвтрүүлгүүд, бүгд миний хөрөнгө учраас би их баян хүн
, би амьдралаас авая гэснээ авч байна, энэ хангалттай.
-Та мөнгө олох гэж уран бүтээл хийдэг үү эсвэл урын сангаа нэмэх
гэж үү?
-Ахад нь нэг сайн ч гэх юм уу, муу ч гэх юм уу тал байдаг нь
өөрийгөө тэд эд гэж үнэлж чаддаггүй явдал. Хүн юм хийгээд өг
гэхээр хийгээд л өгнө . Тэгээд захиалсан хүмүүс буянаараа л
болдог . Зарим нь баярлалаа гээд талархалаа илэрхийлээд мөнгө
өгдөг зарим нь таг л болчихдог юм.
-30 жил сэтгүүлч хийхэд хамгийн хэцүү нэвтрүүлэг юу байв?
-Дэлхийн залуучууд оюутны 13-р их наадмыг Солонгосын ” Тавдугаар
сарын нэгэн цэнгэлдэх хүрээлэн”-гээс олон улсын сансарын
холбоогоор шууд дамжуулсан явдал байсан. Уг нь би үйл явдлаас
нэг цагийн тойм нэвтрүүлэг бэлдэх гээд нэвтрүүлэгчдийн бүхээгт
сууж байсан чинь тэмцээн эхлэхээс дөрвөн минутын өмнө тэмцээнийг
шууд явуулах хэрэгтэй гэж Улаанбаатараас мэдэгдсэн. Тэгэхэд л
бүхэл бүтэн дөрвөн цагийн нэвтрүүлгийг ямар ч бэлтгэлгүй, шууд
дамжуулан явуулахад хамгийн хэцүү байсан. Надад тэр наадмын
талаар надад Ким Ир Сэний хэлсэн үг. Олон улсын оюутны холбооны
ерөнхийлөгчийн хэлсэн үг хоёрыг л орчуулуулж авснаас өөр зүйл
байгаагүй. Тэгэхэд бас хүний ярианы баялаг ярих урлаг хэрэг
болдог л юм байна лээ. Тийм учраас л би УИХ-д нэр дэвшиж байгаа
хүний талаар яаж рекламдаж болох вэ гэдэг сэдвээр лекц унших
гээд байгаа юм . 30 жил телевизийн эфирээс сурсан үгийн урлаг
чамлахааргүй их юм бий. Ер нь ч би тэтгэвэртээ гархаараа үгийн
урлагийн тухай хичээл заадаг больёо гэж бодож байгаа.
-Ярилцсанд баярлалаа
Л.Оюу
http://www.sonin.mn/2008/04/14/786/
СГЗ, Яруу найрагч Ш.Гүрбазар:
Шүүмжил, доромжилж болохгүй
Яруу найрагч Ш.Гүрбазарын авьяас чадал хэрийн хүнд заяахгүй
цогц гэдгийг уншигч та бүхэн мэднэ. Гүрээгийн тэрлэсэн бүхэн хүн
бүхний сэтгэлийг огшоосон уран бүтээл болж чаддагтай хэн ч
маргадаггүй.
Тэрээр Ш.Гүрбазар гавьяат маань зохиогчийн театрыг Монголд анх
удаа санаачлан тоглох гэж байна. Энэ талаар нь болон түүнтэй
холбоотойгоор хэвлэлээр бичигдээд байгаа зарим нэг асуудалд нь
хариулт авлаа.
-Таны хувьд юм юм л хийж яваа дуулддаг. Сүүлийн үеийн уран
бүтээлээс тань яриагаа эхлэх үү?
-2005 оны долдугаар сард СГЗ цол хүртсэн. Цол хэргэм хүнд бас
тодорхой хэмжээний хариуцлага үүрүүлдэг юм байна. Сайн юм хийх
ёстой. Өмнөх шигээ урсаад яваад байж болохгүй юм уу даа. Хоёр,
гурван cap жаал юм бодлоо. 2006 оны ес, арван cap миний уран
бүтээлийн хувьд хүнд хүрэх юмтай cap болох болов уу гэж найдаж
байна. Сүүлийн үед зохиосон эх орны дуунууд бараг минийх байгаа.
“Монголын үнэртэй салхи”,” Би Монголоороо гоёдог”, “Бүүвэйлэхгүй
байж чадахгүй нь”, “Эх орон ” гээд л аз болоход бүгдээрээ минийх
юм. Тийм учраас би есөн эх орны дуугаар “Туйлсын цомог”-оо
гаргахаар төлөвлөсөн. Тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойдоо
иргэн миний өгч буй бэлэг ч юм уу даа. Үндсэндээ хоолойн бичлэг
дуусаад үйлдвэрлэлийн шатандаа орчихсон яваа. Хүмүүс их сонирхож
байна лээ. Саявтар Америкт тоглолтоор cap яваад ирлээ. Тэгэхэд
Америк дахь Монголчууд их сэтгэл хангалуун үлдсэн. Ер нь эх
орноо бүтэн
дүүрэн магтах хэрэгтэй шүү дээ. Мөн 1977 оноос одоог хүртэл гээд
бодоход миний 30-аад жүжиг тайзан дээр тавигдсан байх юм. Би
жүжгийн зохиолч хүн. Жүжгийн зохиолоороо зохиолчдын эвлэлийн
шагнал хүртэж явсан. Миний гавьяатын тодорхойлолтонд Монголын
жүжгийн зохиолын урлагт оруулсан хувь нэмэр гэсэн үг өгүүлбэр
хүртэл бий. Тэгэхээр жүжгийн бүрэн түүвэр 10-р сард гаргах
санаатай байна. Бүрэн эмхтгэл гэсэн үг. ” Надаар тоглосон хайр
“, “Сэрүүн зүүд “, “Нүгэл”, “Жаргах гэж дурладаггүй ” гэсэн
сүүлийн үеийн бүх жүжиг минийх. Жүжгийн түүвэр сүүлийн үед
ерөөсөө гараагүй. Тийм учраас би яах аргагүй хийх ёстой юм.
“Зиндаа” сонинд ярилцлага өгч байгаа болохоор зиндаархлаа гэж
битгий бодоорой. Хүн заримдаа өөрийнхөө бярыг үзмээр санагддаг
юм. Зарим хүн “Би больё доо” гэж боддог. Сүхбат аварга одоо би
үүнээс хойш барилдаад яахав. Багшилъя, одоо боллоо гэж бодож
байхад би одоо л юу чаддаг, мэддэг, бурхан надад ямар авьяас
заяасан юм бэ гэдгээ нэг харуулдаг юм уу гэж бодож сууна. Есөн
сарын дундуур “Зохиогчийн театр ” гэдэг юмыг хүнд хүргэнэ. Нэг
хүний жүжигчний театр гэж байдаг. Энэ бол театрын нэг хэлбэр.
Зохиолыг, жүжгэнд орох дуугаа өөрөө бичээд, өөрөө тоглоно. Нэг
хүний театртай тун төстэй. Магадгүй би алдартай том жүжигчдээс
дутуу жүжиглэж болно. Яагаад зохиогч нь зохиолоо хүнд хүргэж
болохгүй гэж. Ноднин би туршиж тоглолт хийж байсан. Болох юм
байна лээ. Энэ удаад би өөрөө тоглохоос гадна алдартай
жүжигчдээс урьж байгаа. Энэ бол би өөрийгөө нээх гэж байгаа
хэлбэр. Гүрээд юу байна бүгдийг нь шавхаж гаргана гэсэн үг.
Миний ганц чаддаггүй юм бол маркетинг, менежмент. Тийм учраас
өөр хүмүүс үүнийг хариуцна. Би зөвхөн тоглохоо л хариуцна. Би
менежмент барихаараа их алддаг, шатдаг. Рок попын тоглолт
хийгээд шатсан. Хип хопчидтой тоглолт хийхдээ буруу менежмент
хийж, яг хонхны баярын өдөр таараад нэг ч хүн үзэхгүй дөрвөн
саяд унаж байсан. Менежмент хийж чаддаг хүнийг би урьж тэр хүн
мөнгө төгрөгөө барина. Би зарим юман дээр их алддаг. Үзэгчид
мэднэ дээ.
-Хамгийн их ашиг олсон шоу тань юу вэ?
-Нэг их айхтар олдоггүй. Хүн тэжээгээд л таардаг. Спонсор авбал
харин ашиг гардаг. Тодорхой саналыг албан газруудад тавина.
Бодитой юм чинь зохиолоо өгнө. Санаагаа хэлнэ. Миний гурав дахь
том санаа юу вэ гэвэл би өөрийнхөө яруу найргаар DVD хийх
санаатай. “Хоршоо Дэрэм”-дээ өөрөө тстлох ч юмуу жүжигчин авах
гэх мэт. Ер нь есөн сараас 12 cap хүртэл Гүрээгээр амьсгалах
байх. Уран бүтээлийнхээ хувьд би Монголын үндэсний телевизэд
30-аад жил ажиллалаа. Манайх есөн сарын нэгнээс шинэ зохион
байгуулалт, шинэ сүлжээгээр явах гэж байгаа. Бид сэтгүүлчийн
хувьд нэвтрүүлгээ сайжруулж сайхан нэвтрүүлэг хийнэ. Энэ бол
миний үүрэг.
-Таны жүжгийн зохиолыг өндөр үнээр худалдаад авчих хүн
байдагуу?
-Тодорхой яриа хэлэлцээгээр өгч байгаа. Би дуу зохиож, өвөлдөө
хааяа шоу зохиож, заримдаа жүжиг бичдэг. Яг үнэн хэрэг дээрээ би
үүгээрээ л амьдарч байгаа шүү дээ. Өөр ямар ч хувийн бизнес
байхгүй. Хүний амьдралд юу эс тохиолдохов. Энэ бүхэн чинь намайг
тэжээж байна. Чамлах хэрэггүй. Төсвийн байгууллагын ажилтны
80.000 төгрөгний цалин авдаг ч тийм сайхан телевизэд ажиллаж
яваадаа бахархдаг. Амьдрахын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Сүүлийн үед өөрийгтань дэлгүүрээс хувцас аваад мөнгийг нь
өгөөгүй, луйварчин мэтээр олон бичих болж?
-Би өнгөрсөн долоо хоногт нэг сонин уншаад бараг уйлсан. Тэр
сонинг би охиндоо уншуулаагүй. Интернэтээс миний охин, хүргэн
хоёр уншвал ямар сэтгэгдэл төрөх бол гэж бодогдсон. Би болдоггүй
юм. Тэр сонин дээр намайг доромжилсон байна лээ. Дэлгүүрээс
хувцас аваад алга болжээ. Ядаж тэрийгээ баримттай судлаач ээ.
Тэр дэлгүүрээс би “Долоо хоногийн хугацаатай бартераар хувцас
авч болох уу” гэхэд “Болно, Гүрээ ахаа ав, ав” гэсэн. Манай
охины найз нь “Чи аавдаа хэлээд дахиад хоёрыг авчих” гэхэд нь би
аваад өгтөл өнөө охин нь эргэж өгөлгүй удаасан. Ийм л юм болсон
юм. Би яг үнэнээ хэлье. Би нэг шоу хийгээд, хойд хормойгоо аваад
урд хормойгоо нөхдөг. Ерөөсөө өглөггүй гэж хэлэхгүй. Гэхдээ
Монгол улсад ажиллаж байгаа бүх банкаас асуугаарай. Надад өр
байхгүй. Улаанбаатарын бүх цагдаагийн газар, эдийн засгийн алба,
шүүхээс очоод асуугаарай, Тэнд дуудагдсан юм байхгүй. Хувь
хүнээс сая төгрөг аваад талыг нь өгөөд, талыг нь өгөөгүй
юмболбий. Битэрийгхүмүүсийн амьдралд байдаг л гэж боддог. Надаас
том алдартай хүмүүс “Өрөө яах вэ! гээд халаглачихсан явдаг.
Миний эхнэр нүдээ гартал гоёод алт мөнгө зүүчихсэн явахыг нь
хараагүй байх. Хүний амьдрал ямар ч байж болно. Би өнөөдөр
хамгийн гол нь орох оронтой болохыг л бодож явна. Надад бас нэг
бодол бий шүү дээ. Ингэж айлын хажуу өрөөгөөр яваагаараа хүртэл
доромжлуулах гэж. Би өгдөг юмыг нь өгсөөр ирсэн. Түрээ ахыгаа
доромжлохгүйгээр биччихэж болоогүй юмуу даа” гэж би тэр
сэтгүүлчид гомдсон. Миний ард түмэн намайг ойлгоно. 1000 хүний
100 нь намайг муу хэлэхэд, 900 хүн нь намайг сайн юм хийж яваа
гэдэгт итгэнэ гэж боддог. Би Монголын ард түмний төлөө сайн юм
хийж байгаа. Ядарсан ард түмнийхээ төлөө би дуугардаг. Тийм
учраас ард түмэн намайг гэдэг. Надаасайххэрэггүй. Надад
толгойгоо давсан өр шир байхгүй. Өнөөдөр, маргаашдаа өгч
чадаагүй юм байж болно. Би тэрийг чинь нэвтрүүлэг хийгээд
олчихдог юм. Нэг орон сууцны зээл авах гээд банкин дээр очиход
иймэрхүү юм гарахаар хэцүү юм байна шүү дээ. Намайг бичих яамай.
Ерөнхийлөгчийгөө ч муулдаг хүмүүс шүү дээ. Жаахан жудагтай
байвал зүгээргүй юү дээ гэж бодогддог юм.
2006.08.8 Зиндаа
-Ярилцсанд баярлалаа.

